| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00923/И |
| Дугаар | 302/ШШ2026/00122 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2026/00122
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 302/ШШ2026/00122 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Ш********* овогт М******** А******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** банк ХК-ийн Б салбар (захирал Ж.Ө)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Е,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ч.Н (цахим сүлжээгээр),
Х*********** өмгөөлөгч Ж.Э (цахим сүлжээгээр),
Гэрч З.Ү, Х.О, И.Х, И.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.А нь **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.**** банк ХК-аас ажлаас гарсан шалтгаан нь харилцагч банканд ирээгүй үед удаа дараагийн гүйлгээгээр хий орлого болон зарлагын гүйлгээг дотоодын хураамжийн данснаас их хэмжээний бэлэн зарлагыг хийсэн, ажилтныг залилан хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэх үндэслэлээр намайг ажлаас үндэслэлгүй халсан. Х******** зүйлийн төлөө буруутгагдсан. Х******** ирээгүй үед хийсэн орлого, зарлагын гүйлгээний баримтад тооцооны төвийн бүтээгдэхүүний үйлчилгээний зөвлөх Ж.А нь харилцагч нараас гарын зуруулсан ба тухайн үед гүйлгээний баримтад хяналт тавихад программд оруулсан харилцагчийн баталгаат гарын үсэгтэй ямар нэгэн зөрүүгүй таарч байсан. Мөн харилцагчийн бөглөх хэсэгт дансны дугаар, регистрийн дугаар, мөнгөн дүн, утас зэргийг нэг бүрчлэн бөглөсөн. Х*********** гарын үсгээр баталгаажуулсан ба хяналтаар тооцооны төвийн бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх Ж.А зөрчлийг илрүүлэх боломжгүй байсан. Я***** гэвэл бүх гүйлгээний баримтыг банкны журмын дагуу бүрдүүлсэн. О****** мэдүүлгийн хувьд Д****** бүтээгдэхүүний үйл ажиллагааны журмын 2.8.5.1, 5.2 дахь хэсэгт харилцагчийн тухайн данс дахь орлогын гүйлгээг данс эзэмшигчдээс гадна бусад этгээд хийж болно гэсэн заалттай.
1.2. О****** гүйлгээг хийж байгаа харилцагчдаас тухайн дансны эзэмшигчийн нэр, дансны дугаар зэргийг бүрэн зөв мэдэж байх ёстой гэж шаардана гэж заасан байгаа. Б*********** мэдүүлгийн хувьд дансны дугаар, утас, орлого хийж байгаа хүний регистр, мөнгөн дүнг орлого хийсэн хүний гарын үсэг байгаа эсэхийг шалгахад байсан. З******* мэдүүлгийн хувьд мөн адил бөглөх хэсгүүдийг бүрэн бөглөсөн программд байгаа баталгаат гарын үсэгтэй таарч байсан. Х** орлого болон хий зарлагын гүйлгээг яаж хийж байсан бэ гэвэл бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх Ж.А нь бусад харилцагчийн данснаас гүйлгээ хийх явцад ирээгүй харилцагчийн хий орлого болон зарлагын гүйлгээ зэрэг хийдэг байсан тул камер хянаж, баримт шалгахад илрэх боломжгүй байсан. Учир нь камерын бичлэгийг харахад харилцагчтай үйлчилж, гүйлгээ хийж байгаа мэт харагддаг. Үүнийг хэн ч давхар гүйлгээ хийж байгааг анзаарах боломжгүй байсан. Х******** ирээгүй байх үед гүйлгээ хийлгэсэн харилцагч нар зарлагын баримт дээр тухайн өдөр касс хаахаас өмнө банканд ирж гарын үсэг зурж бөглөх хэсгүүдийг бөглөж баримтын нэг хувийг авч банкнаас гардаг байсныг бид нар камераар баталгаажуулсан.
1.3. Б********* үйлчилгээний зөвлөхүүд өдөрт 2 төрлийн тайлан гаргадаг. Нэг нь санхүүгийн гүйлгээний тайлан, хоёр дахь нь санхүүгийн бус гүйлгээний баримт гэж 2 төрлийн баримт гаргадаг. С********* бус баримтад бүтээгдэхүүний үйлчилгээний зөвлөх гүйлгээ хийх болгонд таскаар зөвшөөрөл авдаг байсан. Х*********** биеийн байцаалтыг баримттай хамт Си Ар Эм гэдэг программд бүрэн оруулдаг. Ү**** үр дүнд бүх программд баримтыг хавсаргаж, зөвшөөрөл авч гүйлгээ хийдэг тул Ж.А нь санхүү бус гүйлгээний баримтаас зөрчил гаргаагүй. С********* гүйлгээний баримтаас зөрчил гарсан нь энэ өдрийн гүйлгээний баримт гэсэн үг. Үүнд бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхүүд урьд нь гүйлгээ хийх үед 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн тохиолдол заавал ахлах ажилтан эсхүл хяналтын мэргэжилтнээс зөвшөөрөл авч байж гүйлгээ хийдэг байсан. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн С***** бичгээр зөвшөөрөл авдаг хэсгийг хүчингүй болгож борлуулалт үйлчилгээний зөвлөх болон теллерүүдэд программаар гүйлгээ хийх бүрэн боломжтой байдлаар эрхийг нээж өгсөн байдаг. Х** орлого болон зарлагын гүйлгээ хийгдсэн зөрчлийг камерын хяналтаар илрүүлэх боломжгүй. Ө*** тутмын үйл ажиллагаанд хариуцсан 3 том тооцооны төвийн 9 теллер гүйлгээ хийдэг байсан. Нэг теллер хамгийн багадаа 80-100 гүйлгээ хийдэг, өдөртөө 700-800 гаран гүйлгээ гардаг. Үүнийг нэг бүрчлэн камераар хянаж тулгалт хийх боломжгүй. А*** байдлын тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд камераар хянах, шалгах гэсэн байгаа. З******** гүйлгээ болон сэжиг бүхий нөхцөл байдал ажиглагдсан үед эсхүл шаардлагатай тохиолдолд түүвэрчлэн камераар кассын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж ирсэн.
1.4. Х******* мэргэжилтний хянасан баримтад тооцооны төвийн захирал өдөр бүр хянаж, тамга дарж, гарын үсгээр баталгаажуулж байгаа. Мөн тооцооны төв хариуцсан мэргэжилтэн бүх тооцооны төвийн үйл ажиллагаа, баримт зэргийг түүвэрчлэн шалгаж хяналт тогтмол хийдэг, камерын бичлэгтэй тулгуурлаж шалгадаг. ТТХ-ийн дараа Т** **** банк ХК зайнаас шалгаж байдаг. З**** аудитын баг хүртэл энэ зөрчлүүдийг илрүүлж чадаагүй гэх нөхцөл байдлаас үзэхэд шат дараалсан хяналт байсаар байхад бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх Ж.А нь ажлын байрны давуу талыг ашиглан маш нарийн төлөвлөгөөгөөр урьдчилан тооцоолон шунахайн сэдлээр үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Т** үед бид нарт аудитын тайланг танилцуулаагүй, бид нарыг ажлаас халсан байсан. Шүүхийн журмаар аудитын тайлантай танилцсан үед харилцагч нартай хуйвалдсан асуудал гэдгийг **** банк ХК-ийн дотоод аудитын дүгнэлтэд хүртэл тусгасан байгаа. А******, харилцагч нартай тохиролцсон байж болзошгүй байна гэсэн тэмдэглэсэн байна. Д******* хураамжийн данснаас их хэмжээний мөнгө завшсан нь энийг бас хяналтаар илрүүлээгүй гэж биднийг буруутгасан. Д******* хураамжийн орлогын данс нь зөвхөн орлого ордог данс байгаа. Д******* хураамжийн данснаас гүйлгээ хийх эрх, бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх буюу теллерт олгогдоогүй, теллерт ийм эрх байх ёсгүй. Д***** дансанд хандах эрх зөвхөн ерөнхий ня-богийн үндсэн ажил үүрэгтэй гүйлгээ хийх, дотоод хяналт тавихыг зохицуулагдсан ба борлуулалт бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхтэй дотоод данснаас гүйлгээ хийх эрхийг төвөөс нээж өгсөн нь Ж.* ******** ******* ************* банк өөрөө боломж олгож өгсөн гэж бодож байна. Х*** ямар эрх байна, ямар эрхээр хандаж байгаа гэдгийг бид нар шалгаж чадахгүй, тэрийг системийн хандах эрхийн баг зохицуулах ёстой байсан.
1.5. З******* 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр салбарын удирдлагын газраас танай 5197-ийн данс улайлттай байна гэсэн мэдэгдлийн дагуу бүх салбар тооцооны төв бүгд мэдсэн. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дотоод аудитаас 140 баримтыг зөрчилтэй гэж үзэж шалгахаар явуулсан байгаа. Энэ баримтыг О*******, Е******, Х******* болон миний бие шалгаж 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр З.Ү мэйлээр хүргүүлсэн. З.Ү нэгтгэж үр дүнгүүдийг цаашаа явуулсан. Д***** дансны хяналт болон гүйлгээг тэр үед ерөнхий ня-бо хариуцан ажиллах ёстой ба тэр цаг үед ерөнхий нягтлан бодогч ээлжийн амралттай байхад тооцооны төв хариуцсан мэргэжилтэн З.Ү түр орлон хариуцан ажиллаж байсан.
ТТХМ З.Ү түр орлон хариуцан ажиллаж байсан талаар Д***** аудитын дүгнэлт хүснэгтийн 7 дахь хүснэгтэд ерөнхий нягтлан бодогчийг орлон ажиллаж байх хугацаанд хариуцсан нэгжид дотоод данснаас зориулалт бус гүйлгээ хийгдсэн байхад хяналт тавьж ажиллаагүй гэж тодорхой заасан байгаа. ТТХМ энэ үед хариуцсан ажлыг хийхгүйгээр хотод шатрын тэмцээнд оролцоод явж байх үед эзэнгүй хариуцсан ажилтан байхгүй гэдгийг бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх Ж.А мэдэж, дотоодын хураамжийн данснаас мөнгө завшсан. У********* зүгээс ажилтнуудын амралт болон чөлөөтэй байх хугацаанд банкны үйл ажиллагааг зөв зохион байгуулаагүйгээс болж дотоодын данснаас 99 сая төгрөг алдсан гэж үзэж байна. Б*********** үйлчилгээний зөвлөх Ж.А завшсан 99 сая төгрөгийг өөрөөр нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр даруй төлүүлж банкийг хохиролгүй болгосон. Ж.А 99 сая төгрөгийн гүйлгээг хийгээгүй бол хий орлого, зарлагын гүйлгээг тооцооны төв, салбарын ажилтнууд цаашаа хэлбэл дотоод аудит хүртэл огт мэдээгүй яваад байсан болов уу гэж бодож байна. **** банк ХК-ийн салбарын удирдлага Ж.А хуйвалдсан гэж үзэж байна. Я***** гэвэл банкны хөрөнгө завшсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагуудад мэдээлэх үүргийг биелүүлж ажиллахгүйгээр нуун дарагдуулсан байсан. Цагдаагийн байгууллагад бид гомдол гаргасан. О*** шалгагдаж байгаа. Х******* ажилтан алдаа гаргасны улмаас миний удирдлагад доор байгаа теллер банканд хохирол учруулсан зүйл огтхон ч биш. Ж.А гэмт хэрэг үйлдэх гэж урьдчилан төлөвлөж, бэлтгэж, бусдаас далд аргаар харилцагч нартай хуйвалдаж үйлдсэн гэмт хэрэг гэж бодож байна. С******* захирал Ө*********** 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажилтанд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгнө үү.
1.6. С******* захирал Л.Ө 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн [**********] дугаартай хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаал нь бусдын гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон мэтээр бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хамжигчаар оролцсон мэтээр дурдаж, цаашдын хөдөлмөр эрхлэх, төрийн албанд болон банкны салбарт ажиллах эрхийг маань хязгаарласан. Мөн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, татгалзал: М.А нэхэмжлэлтэй **** банк ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Х***** зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлаж хэлье.
2.1.М.А нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Б аймгийн салбарын хяналтын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. М.А нь хариуцсан нэгжийн кассын өдрийн гүйлгээ, кассын үйл ажиллагаанд зохих ёсоор хяналтыг тавьж ажиллаагүй ноцтой зөрчил гаргаснаар хариуцсан нэгжийн ажилтан харилцагчийн банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр хий орлого, зарлагын гүйлгээ хийсэн. А****** тайланд дурдсанаар 37.3 дахь хэсэгт өндөр дүнтэй хий орлого, зарлагын гүйлгээ хийсэн кассыг бодит бусаар тааруулсан, дотоодын хураамжийн данснаас өндөр дүнтэй зарлагын гүйлгээ хийсэн. М.А зүгээс ийм ноцтой зөрчил гаргасан ба ажилтныг залилан хийх нөхцөлийг бүрдүүлж, хариуцсан нэгжийнхээ хяналтын тогтолцоог бүхэлд нь алдагдуулсан ноцтой нөхцөл зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гаргасан. М.А нь хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байгаа. Х******* мэргэжилтний ажилтан ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайны хяналтыг тогтмол тавьж, шат дараалсан хяналтын тогтолцоог хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. З***** хяналтыг тавих, өдөр тутмын үйл ажиллагаанд касс болон өдрийн гүйлгээний баримтад хяналт тавьж, эдгээр гүйлгээнүүд нь өөрөө журмын дагуу хуулийн дагуу харилцагч өөрөө ирж хийгдсэн эсхүл зайнаас болон биечлэн байдлаар хууль, журмын дагуу хийж байгаа эсэх, харилцагч өөрөө ирсэн эсэхийг хянаж, тэрийгээ хийсэн байна гэдгийг дараа өдөр нь баталгаажуулж хянах үндсэн чиг үүрэгтэй ажилтан юм. Гэвч тэрээр хяналтын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд үндсэн ажил үүргээ биелүүлэхгүй хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. М.А нь хяналт тавих үндсэн чиг үүргээ хангалттай түвшинд хийж ажиллаагүй үйлдэл нь М.А байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.13 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил заагдсан байгаа. Х***** тавих, удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрийг зааварчлах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж шууд удирдах ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах гэж хөдөлмөрийн гэрээний 5.7.13 дахь хэсэгт М.А байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг зааж өгснөөр ажилтан энэ зөрчлийг гаргаснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болдог. М.А нь хяналт тавих үндсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлж, урьдчилан сэргийлж хариуцлагатай гэрээний үүргийг биелүүлж ажиллаж байсан бол банканд их хэмжээний хохирол учруулахуйц, харилцагчдын банканд итгэх итгэл сөргөөр нөлөөлөх, нэр хүндийн болон эд хөрөнгийн эрсдэл учруулахуйц, өндөр дүнтэй ноцтой зөрчил гарахгүй байх байсан.
2.2.Хөдөлмөрийн гэрээний 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Х******* эрхлэлтийн харилцааг цуцалсан 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн [**] тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гэсэн. Т******* эдгээр үндэслэлүүдээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Х******* мэргэжилтний хяналт тавьж чадаагүй ажиллаагүй үйлдэл нь яагаад ноцтой зөрчил вэ гэдэг талаас нь тайлбараа хэлье. Энэ талаар М.А нэхэмжлэлийн шаардлагад дурдаж тайлбарлаж байна. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 4 сар гаруй хугацаанд Ж.А түүнийг хяналт тавьж хэрэгжүүлэх ёстой байсан тооцооны төвийн борлуулалт бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх Ж.А нь 4 сар гаруй хугацаанд ажлын байрны давуу тал, эрх мэдэл, хий орлого, зарлагын гүйлгээ, төлбөр тооцоо хийх эрх мэдлээ ашиглаж харилцагч ирээгүй байхад өндөр дүнтэй хий орлого хийж, кассаа тааруулахын тулд хий зарлагын гүйлгээ хийж, тэрийгээ бодит бусаар кассаа тааруулж бэлэн мөнгийг өөртөө авч ашигласан. Үүнээс болж касс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 18 сая төгрөгийн дутагдал үүссэн. Энэхүү дутагдлыг журмын дагуу мэдээлж, зохих ёсоор тайлагнаж ажиллаагүйгээс болж энэхүү зөрчлийг нуун дарагдуулахын тулд 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дотоодын хураамжийн данснаас 99 сая төгрөгийн зарлагын гүйлгээ гаргасан ноцтой зөрчил гаргадаг. Т******* энэхүү ноцтой зөрчил тогтоогдсон бөгөөд Ж.А энэ хэргийн үндэслэлээр шалгагдаж байгаа гэсэн бодит баримт байдаг. Үүнээс хамаарч Ж.А хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан тухай тушаалыг нотлох баримтаар өгсөн байгаа. М.А энэхүү ноцтой зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Х***** тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй юм. Энэ нь өөрөө М.А байгуулсан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлөөс хамаарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. М.А хяналтын мэргэжилтэн гэдэг ажил үүргээ гүйцэтгэж байгаагийнхаа хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдоно. М.А ээлжийн амралттай байсан хугацааны хяналт тавих ёстой баримтыг хасах юм бол төв тооцооны төв дээр 13 удаагийн үйлдлээр 543,600,000 төгрөг хий орлогын гүйлгээ, 5 удаагийн үйлдлээр 207,500,000 төгрөгийн хий зарлагын гүйлгээ хийгдсэн нь дотоодын данс, зарлагын хураамжийн данснаас 99,000,000 төгрөг гүйлгээ хийсэн зөрчил М.А хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахад тус зөрчил хамаарч байгаа. М.А 99 сая төгрөгийн зөрчлийг нотлоход ямар нотлох баримт гаргаж өгсөн бэ гэвэл М.А нь 99 сая төгрөгийн баримт зарлагын гүйлгээ хийсэн баримт, тухайн өдрийн гүйлгээний баримт тухайн өдрийн гүйлгээний баримтад байхгүй байхад байгаа мэтээр гарын үсэг зурсан өдрийн гүйлгээний баримтыг нотлох баримтаар өгсөн. Мөн энэхүү баримтыг шүүхийн журмаар үзлэг хийж баталгаажуулсан байгаа. Х******** банканд ирээгүй байхад орлого, зарлагын гүйлгээг хуурамчаар хийснээс болж тухайн үйлдэлд зохих ёсоор хяналт тавиагүйгээс болоод кассаас 18 сая төгрөгийн дутагдал үүссэн. Д******* хураамжийн данснаас хамаарч 99 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийх нөхцөл байдлыг үүсгэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
2.3.Х******* мэргэжилтэн **** банк ХК-ийн салбарт хэрхэн ажил үүрэг гүйцэтгэдэг вэ? Х******* мэргэжилтний ажилтны гол зорилго нь юу юм бэ, яаж ажилладаг вэ гэдэгт товч тайлбарласнаар энэхүү зөрчлийг нотлох болно. Б***** аливаа гүйлгээ төлбөр тооцоо хийх эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь өөрөө журам, дүрмийн дагуу явж байна уу, харилцагч өөрөө ирж орлого, зарлагаа хийж байна уу гэдгийг хянаж баталгаажуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Т*** байж банкны үндсэн үйл ажиллагаа өөрөө хуулийн дагуу явагддаг. Үндсэн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хяналтын мэргэжилтэн гэдэг ажлын байрыг бий болгож, хяналтын мэргэжилтнээр дамжуулсан энэхүү үйл ажиллагааг хуулийн дагуу эрсдэлгүй хийх зорилготой байдаг юм. Т******* аливаа залилах үйлдэл хийхээс сэргийлж, харилцагч банканд итгэх итгэлийг бий болгож, харилцагчид үйлчилгээ үзүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай хяналтын мэргэжилтэн гэдэг ажил үүрэг байдаг. Т** ажил үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй ажилладаг. Т******* энэ процессын талаар ямар баримтаар баталгаажуулсан бэ гэвэл 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн [**] тоот ухаалаг оффис төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хавсралт 3 дээр хяналтын мэргэжилтний хийгдэх ажил, үүрэг дотор өдрийн гүйлгээний баримтыг шалгах тухай талаар тодорхой зохицуулсан байна. Мөн хяналтын мэргэжилтний гарын авлага 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан ба хяналтын мэргэжилтний ажлын байрны зорилго хэсэгт орон нутгийн хөгжлийн банкны нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайнаас хяналтыг тогтмол тавих, шат дараалсан хяналтын тогтолцоог зохих түвшинд хянаж ажиллана гэж тодорхойлсон байдаг. Т******* банканд учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар мэдээлэх, хяналт тавих гэж голлох үндсэн үүргийг зохицуулсан байна.
Э***** зохицуулалтаас харахад хяналтын мэргэжилтэн гэдэг хүний үндсэн ажил үүрэг нь юу юм бэ гэдэг цогц ойлголтыг өгч байна гэсэн үг. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн [**] тоот гүйцэтгэх захирал, тэргүүн орлогч Э************** ажил үүрэгт өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралт 1-т хяналтын мэргэжилтний үндсэн чиг үүргийг тодорхой зохицуулсан. Х******* 3-т орлон ажиллах тухай зохицуулсан байдаг. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн [**] тоот тушаал, банкны нэгжийн дотоод хяналтын үйл ажиллагаанд ашиглах хуудсыг батлах тухай тушаалын хавсралтаар хяналтын мэргэжилтнийг хяналт тавьж ажиллах чиг үүргийг тодорхойлсон байгаа. Э***** дүрэм, журам, тушаалаас харахад хяналтын мэргэжилтэн гэдэг хүн өөрөө банкны нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг эрсдэлгүйгээр өдрийн гүйлгээг хууль дүрмийн дагуу харилцагчийг ямар нэгэн эрсдэлгүйгээр гүйцэтгэхэд хяналт тавих үндсэн үүрэгтэй гэдэг нь харагдаж байна. Х******* мэргэжилтэнтэй холбоотой тушаал, журмуудаас гадна санамж бичгүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Э***** санамж бичиг дээр жишээлбэл 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн [**] тоот санамж бичгээр тус санамж бичгийг хяналтын мэргэжилтэн нар дагаж мөрдөнө гэж дурдсан. Х******* толь бичгийг батлуулсан. Х******* толь бичгийг яаж дагаж мөрдөх талаар сургалт хийж, мэдээлэл өгсөн тухай заасан байдаг. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн [**] тоот санамж бичгээр У****** оффис төсөлд шилжиж ажиллахтай холбоотойгоор хяналтын мэргэжилтний ажил үүргийг дэлгэрэнгүй зохицуулж өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний 3.2/[**] тоот У****** оффис төсөлд шилжсэн нэгжийн үйл ажиллагааны зохицуулалт, ажилтны өдөр тутмын үндсэн чиглэл гэсэн санамж бичгээр банкны дотоод хяналтын бүтцийн чиглэл болон хяналтын мэргэжилтний хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3, 2, [**] тоот санамж бичгээр процесс зураглал, ээлжийн амралттай байх үед хэрхэн зохицуулах вэ, хэн, хэн хэрхэн орлож ажиллах вэ гэдэг талаар хяналтын мэргэжилтний ажил үүргийг тодорхой зохицуулж өгсөн. Т******* эдгээр бичиг баримт, санамж бичиг, банкны эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэрүүдээс харахад хяналтын мэргэжилтэн гэдэг хүн өөрөө салбар нэгж дээр ямар үндсэн гол хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа хүн бэ гэдэг нь хангалттай харагдаж байна гэж үзэж болно.
2.4.Х******* мэргэжилтэн ийм ажил үүрэг гүйцэтгэх талаар хангалттай зохицуулалт байгаа. Т***** үүнийг хэрхэн хийдэг вэ талаар тайлбараа хэлье. Ө*** бүр хяналтыг хэрэгжүүлэхдээ дараа өдөр нь өмнөх өдрийн гүйлгээний баримтуудын системийн тайлангаас тус бүрийн гүйлгээнүүдийг системийн тайлангаас татаж авч, гүйлгээний хулгууд хооронд нь зөв байгаа эсэхийг дараа өдөр нь шалгадаг. Хэрвээ сэжигтэй санагдаж байвал камерын бичлэгийг шалгана. Т******* өдрийн гүйлгээний тайлангаас нь татаж аваад мөн хулгуудыг нь харж, шаардлагатай бол камерын бичлэгийг нь харж, хангалттай хяналт тавих эх үүсвэрүүд байгаа. Э***** баримтууд дээр нэг бүрчлэн хяналт тавих үүрэгтэй. Э******** юу харах вэ гэвэл харилцагч өөрөө ирсэн байна уу, орлого, зарлагыг өөрөө хийсэн байна уу, гарын үсэг нь зурагдчихсан байна уу? Г**** үсгийн баталгаа нь баталгаат гарын үсэг дээр таарч байна уу, борлуулалт үйлчилгээний зөвлөх өдөр тутмын гүйлгээг хууль дүрэм, журмын дагуу хийсэн байна уу гэдэгт хяналт тавьж ажиллах ёстой. Т******* өдөр тутмын гүйлгээнд хяналт тавих үүргээ зохих ёсоор хийгээгүйгээс болж 4 сарын хугацаанд 37 удаагийн зөрчилтэй гүйлгээгээр хий орлого, зарлагын гүйлгээ хийгдэж өдрийн гүйлгээний зарим баримтууд дээр зөрүүтэй гарын үсэгтэй, харилцагч нь ирээгүй байхад орлого, зарлагын гүйлгээ хийгдсэний дараа нь ирж гарын үсэг зурж байгаа үйлдлүүдийг илрүүлээгүй, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй юм. А**** байрны тодорхойлолтын гол зорилго хэсэг дээр нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайны хяналтыг тогтмол тавих, шат дараалсан хяналтыг тогтоох гэсэн гол зорилготой ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажлын байранд ажилладаг. Т******* өдрийн гүйлгээний баримтууд дутуу байхад гарын үсгийн баталгаа, гүйлгээний баримт, камерын бичлэг, стандарт тайлан гэх мэт бүхий талуудаас тулгаж шалгах үүргээ биелүүлээгүй, гарын үсэг дутуу байхад бүрэн хянасан мэтээр гарын үсэг зурж байсан. А*** үүргээ зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчсөн. Н***** баримтаар өгөгдсөн өдрийн гүйлгээний зөрчилтэй байгаа 37 баримтыг зөрчилтэй байна гэж өгсөөр байтал тэрний урд талд өдрийн гүйлгээний баримтад хянасан гэдэг дээр М.А нь зөв байна гэж гарын үсэг зурсан байдаг. Б**** байхад зөв байна гэж гарын үсгийг зурж байгаа нь гэрээний үүргийн зөрчил байна. М.А ч гэсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан хүсэлтэд энэ талаар дурддаг. Э***** үйлдлүүд нь ямар баримтуудаар нотлогдож байна вэ гэвэл 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн **** банк ХК-ийн дотоод аудитын хэсэгчилсэн шалгалтаар илэрсэн. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод ямар чиг үүрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлсон байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байдаг. Х******* эрхлэлтийн харилцаа үүссэн байгаа. Х******* мэргэжилтний гарын авлага дахь үндсэн ажил үүрэг болон зорилго хэсэг дээр хяналтын мэргэжилтэн хэрхэн ажиллах ёстой юм бэ гэдгийг тодорхойлсон байгаа. И** зөрүүтэй гүйлгээний хулгууд болон баталгаат гарын үсгийн загвар, өдрийн гүйлгээний баримтуудыг хянаагүйгээс алдаатай байхад хүртэл гарын үсэг зурсан нүүр хуудас, өдрийн баримтын хяналтын нүүр хуудсыг нотлох баримтаар өгсөн байгаа. М.А өөрийнхөө гарын үсгийг баталгааг нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Х***** тавьж ажиллах үүрэгтэй тооцооны төвийн ажилтан ноцтой зөрчил гаргасан тухай Ж.А хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал, санамж бичгүүд болон тушаал, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, салбар нэгжийн ажилтны ёс зүйн дүрмийн аль заалтуудыг зөрчсөн талаах журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө талуудаас гаргасан хүсэлт, аудитор Н************* 149 гүйлгээг шалгаж өгнө үү гэдэг и мэйл, тус и мэйл үндэслээд 149 гүйлгээнээс алдаатай гүйлгээг илрүүлэх зорилгоор хяналт хийгдсэн. 149 гүйлгээг 4 хувааж, М.А, И.Х, И.З нарт хувааж өгсөн. Дараа нь алдаатай, зөрчилтэй гүйлгээнүүд нь хянагдаад буцаж ирсэн и мэйлүүдэд б үзлэг хийлгэх байдлаар нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн. Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалыг нотлох баримтаар өгсөн. Т****** М.А нь хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь харилцагчийг банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр хий орлого болон зарлагын гүйлгээ хийж, ноцтой зөрчил гаргасан. Д******* хураамжийн данснаас их хэмжээний бэлэн зарлагын гүйлгээ хийсэн, ажил хийх, залилан мэхлэх нөхцөлийг нь бүрдүүлсэн гэдэг энэхүү үйлдлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэхүү үйлдлээр хяналтын мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон юм. Энэхүү зөрчил нь **** банк ХК-ийн дотоодод мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмын тушаалд дурдсан заалт, **** банк ХК-ийн салбар нэгжийн ажилтны ёс зүйн дүрэм, **** банк ХК-ийн ёс зүйн дүрэм, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн 3.2.12, 3.2.13, 5.7.13 дахь заалт болон ажлын байрны тодорхойлолтын заалт, хөдөлмөрийн гэрээний 5.7.13 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргасан гэдгийг тогтоосон учраас энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гарсан. Т*** учраас М.А гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Н************ иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаартай тушаал, **** банкны Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6 дугаартай тэмдэглэл, **** банкны Б салбарын захирлын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, мөн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/73 дугаартай А****** харьяалах нэгжийг өөрчлөх тухай, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/35 дугаартай А**** авах тухай, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/5180/008/22 дугаартай Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5180/0128/23 дугаартай Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай тушаал, **** банкны Б салбарын захирлын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5180/0074/24 дугаартай “Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай” тушаал, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Т.А Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол улсын Их сургуулийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №D200309476 дугаартай Б********* диплом, хавсралтын хамт, С*****-банкны тэргүүний ажилтны үнэмлэх зэрэг баримтуудыг,
Х*********** итгэмжлэлүүд, С******* шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас, Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас, **** банкны Т******* төвийн Х******* мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, **** банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, **** банкны захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/466 дугаартай Т******* эрх олгох тухай тушаал болон түүний хавсралт, **** банкны М******* технологийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлан, **** банкны Хөдөлмөрийн дотоод журам, **** банкны ёс зүйн дүрэм, **** банкны Б салбарын захирлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5180/0057/25 дугаартай Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, **** банкны захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/141 дугаартай А*** үүрэгт өөрчлөлт оруулах тухай тушаал болон түүний 1, 2, 3, 4, 5-р хавсралт, **** банкны захирлын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/143 дугаартай Б***** нэгжийн дотоод хяналтын үйл ажиллагаанд ашиглах шалгах хуудас батлах тухай тушаал, түүний хавсралт, **** банкны №3-2/2925, №03/46 , №03/18, №3-2/87 С***** бичгүүд болон түүний хавсралтууд, **** банкны захирлын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/713 дугаартай О***** нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай тушаал, **** банкны 5197 кодтой Т******* төвийн 2025 оны 2 дугаар сарын 21, 26, 3 дугаар сарын 10, 11, , 12, 19, 27, 6 дугар сарын 24, 27 өдрийн өдрийн гүйлгээний баримтын нүүр хуудсууд болон холбогдох орлого зарлагын мэдүүлгүүд, төв тооцооны төвийн ажилтнуудын тамга, тэмдэг, лац, баталгаат гарын үсгийн загвар, А*** олгогчоос хяналтын мэргэжилтэн М.А харилцан тохиролцож байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ж.А хийсэн нийт 33 хуудас бүхий Ө***** гүйлгээний баримт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар хэргийн оролцогч нарын хүсэлтээр 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх үед баталгаажуулан авсан фото зургууд, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэг хийх үед холбогдох баримтуудыг баталгаажуулан авсан фото зургууд, гэрч З.Ү, Х.О, И.Х, И.З нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч М.А **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтнээр ажилласан ба ажил олгогчоос намайг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажилтныг залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл гаргасан гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэхүү үндэслэлээр ажлаас халах шийтгэл ногдуулсанд нь гомдолтой байгаа тул **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.А нь **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтнээр ажиллах хугацаанд хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь харилцагчийг банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр өндөр дүнтэй хий орлого, зарлагын гүйлгээ хийсэн, дотоодын хураамжийн данснаас өндөр дүнтэй бэлэн зарлагын гүйлгээ хийж ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул М.А хяналт тавих үндсэн чиг үүргээ хангалттай түвшинд тавьж ажиллаагүй үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хяналт тавих, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах зэрэг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах үндэслэлд хамаарч байгаа тул Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан болно гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1. **** банкны Б салбарын захирлын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, мөн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/73 дугаартай А****** харьяалах нэгжийг өөрчлөх тухай, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/35 дугаартай А**** авах тухай, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/5180/008/22 дугаартай Х******* эрхлэлтийн хариуцааг цуцлах, ажилд авах тухай, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5180/0128/23 дугаартай Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч М.А нь 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн **** банкны Б салбарт ерөнхий ня-бо-гийн туслах буюу аж ахуйн нярав, Т** тооцооны төвийн ахлах теллер, Б********* үйлчилгээний ахлах ажилтан, Х********* менежер зэрэг ажлын байранд ажилласан байх ба **** банкны Б салбарын захирлын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5180/0074/24 дугаартай “Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай” тушаалаар М.А **** банкны Б салбар, Т** тооцооны төвийн Х******* мэргэжилтний ажлын байранд ажиллуулж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогч болон ажилтан М.А нар хяналтын мэргэжилтний ажлын байранд ажиллахаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.
7.2. **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.6-д заасныг баримтлан Б салбарын хяналтын мэргэжилтэн М******** А**** нь хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь харилцагчийг банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр хий орлого болон зарлагын гүйлгээ хийсэн, ажилтныг залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн үйлдлээр **** банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 4.3.18, 4.4.3, 4.4.11, **** банкны салбар, нэгжийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.10.1, Хөдөлмөрийн гэрээний 3.2.12, 3.2.13, 3.2.20, 5.7.13, А**** байрны тодорхойлолтын 2.1, 2.2, 2.9, 2.10, 2.17 заалтуудыг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
7.3. **** банкны М******* технологийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлангаар “... Б салбарын дотоод хяналт хангалтгүй, холбогдох бодлого журмыг хэрэгжүүлээгүйгээс шат дараалсан хяналт алдагдаж БҮЗ дээрх 30 удаагийн гүйлгээгээр нийт 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээг харилцагчийн ирээгүй үед хийсэн, дотоодын хураамжийн данснаас 99.0 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийн залилан үйлдэх нөхцөл бүрдсэн” гэж дүгнэсэн байх ба тухайн тайлангийн А********* холбоотой илэрсэн зөрчил, зөрчлийн үндэслэл хэсгийн 6-рт “Б салбарын Х******* мэргэжилтэн М.А, А**** байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжид нийт 13 удаагийн үйлдлээр 534.6 сая төгрөгийн хий орлогын гүйлгээ, 5 удаагийн үйлдлээр 207.5 сая төгрөгийн хий зарлагын гүйлгээ харилцагч ирээгүй үед хийгдсэн, дотоодын хураамжийн данснаас 99 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийх байдлаар залилан үйлдэгдсэн нь А**** байрны тодорхойлолтын 2.2, 2.12, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 4.3.2, 4.3.8, 4.3.16, 4.3.18, 4.4.1, 4.4.2, 4.4.3, 4.4.4, С******* нэгжийн ажилтны ёс зүйн журмын 4.2, 4.7, 6.7, Ёс зүйн дүрмийн 5.1, 5.2, 5.4, 5.5.2-ыг зөрчсөн байна гэж дүгнэжээ.
7.4.**** банкны Хөдөлмөрийн дотоод журмаар Н****** үндэслэл, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зэрэг нийт 11 зүйлийг зохицуулсан байх ба уг Хөдөлмөрийн дотоод журмын 4.4-т А********* байгуулсан Хөдөлмөрийн гэрээг О***** нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлөөс гадна ажилтан зөрчил гаргасны улмаас Б****** хохирол учирсан эсэхээс үл хамааран банкны хэмжээнд мөрдөх дотоод хэм хэмжээ зөрчигдөх, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох талаар тусгасан байх ба 4.4.3-т А*** үүрэгтэй хамааралтай зохицуулсан Б***** дотоод хэм хэмжээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, 4.4.11-д хяналт тавих, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах зэрэг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор билүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох талаар заажээ.
7.5.Т******* төвийн хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор ажлын байрны зорилго, ажил үүрэг, эрх мэдэл, ажлын байранд тавигдах шаардлага, цогц чадамжийн талаар тодорхойлсон байна ба уг тодорхойлолтын 2.2-т А*** үүргийн хүрээнд банканд учирсан, учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар мэдээлэх, хяналт тавих, 2.12-т Х******** нэгжийн НББ, зээл, шалгалтын тайлан, сарыг тодорхойлсон байна.
7.6. Шүүхээс 2026 оны 01 сарын 13 өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “Тус банкны хяналтын мэргэжилтэн З.Ү ашигладаг албаны и-мэйл хаяг болох Usyen.Z и-мэйл хаягаас Т******* төвүүдээс ирсэн гэх гарчигтай полдерт нэвтэрч үзэхэд 1.2025.07.01-ний өдөр Naransaikhan.B (Н**********.Б) гэх хаягаас “Б**** үзэх” гэх гарчигтай, С*** байна уу, Д***** баримтуудыг шалгаж ирүүлнэ үү. Х**********, Б.Н А**** менежер **** банк / М******* технологийн аудитын газар гэх тайлбартай excel файл ирсэн байв. Тус банкны хяналтын мэргэжилтэн З.Ү: Т** ХААН Б******* надад эдгээр нийт 149 зөрчилтэй баримтыг яаралтай шалгаж явуул гэсэн и-мэйл ирсэн байгаа байгаа болох нь, 2.2025.07.02-ны өдөр З.Ү Usyen.Z (Ү***.З) хаягаар Ormanbyek.Kh (О*******.Х), Yesbolat.S (Е******.С) гэх и-мэйл хаягуудад “barim uzeh” гэх тайлбартай “Б***** үзэх” гэх excel файлыг илгээсэн байна. Тус банкны хяналтын мэргэжилтэн З.Ү тайлбарлахдаа би дээрх 149 баримтаас 49 баримтыг Х.О, 49 баримтыг С.Е, үлдсэнийг би өөрөө шалгахаар ингэж хуваарилсан байсан гэсэн ба уг гэх excel файлыг нээж үзэхэд дэс дугаар нь 2-150 хүртэлх нийт 149 баримтыг жагсаасан байх ба уг баримтуудыг 2-50 хүртэлхийг О*******, 51-100 хүртэлхийг Е******, үлдсэн баримтыг Ү*** гэж тайлбар бичиж хуваарилсан, 2025.07.02-ны 6:54 цагт Ormanbyek.Kh (О*******.Х) и-мэйл хаягаас Usyen.Z (Ү***.З) [*******] хаягт tulgalt gulgee, О**** мэнд, Х********** Х.О Т******* төвийн захирал гэх тайлбартай Б**** үзэх гэх гарчигтай excel файл ирсэн, уг файлыг нээж үзэхэд нийт 58 баримтыг харилцагч ирсэн, харилцагч ирээгүй гэх байдлаар тайлбар бичсэн, О******* гэж бичигдсэн байв. Ү***** баримтуудад Е******, Ү*** гэж бичигдсэн байх ба тэдгээр жагсаалтын баримтуудын тайлбар гэх хэсэгт ямар нэгэн зүйл бичигдээгүй, 2025.0.7.02-ны өдөр 7:55 цагт Yesbolat.S (Е******.С) и-мэйл хаягаас Usyen.Z (Ү***.З) [*******] хаягт RE:barim uzeh Миний болон А****** тулгасан баримт гэх тайлбартай Esbolat Б***** үзэх гэх excel файл ирсэн, уг файлыг нээж үзэхэд Е********* 28 баримтыг, А******* 19 баримтыг шалгасан байдлаар тайлбар бичсэн болох нь, мөн 2025.07.02 өдөр 10:27 цагт Usyen.Z (Ү***.З) и-мэйл хаягаас Naransaikhan.B (Н**********.Б), Unurjargal.l (Ө*********.Л), Erbold.B (Б.Э) гэх и-мэйл хаягуудад О**** мэнд, Б********** баталгаажуулж хүргүүлэв гэх тайлбартай “Б***** үзэх” гэх гарчигтай excel файл илгээсэн байв. Уг файлыг нээж үзэхэд нийт 149 баримтыг шалгаж тайлбар бичсэн байдалтай илгээсэн болох нь, мөн 2025.07.18 өдөр 7:13 цагт Ainash.M (А****.М) и-мэйл хаягаас Usyen.Z (Ү***.З и-мэйл хаяг руу шалгасан баримт, Х********** М.А, хяналтын мэргэжилтэн гэх тайлбартай, Copy of 16819 А**** гэх гарчигтай excel файл явуулсан болох нь тогтоогджээ.
Мөн **** банкны дотоодын Б**** программ буюу https://sunda/show.aspx сайтад нэвтэрч хариуцагч байгууллагаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Н.М, Т.Х, Н.Ү, М.Б, Л.С, Х.Ш, Д.Ж, Н.Н, К.Х, Ж.Х, К.А, К.Р зэрэг нийт 12 хүний Б******** гарын үсгийн программд үзлэг хийлгүүлсэн ба эдгээр гарын үсгүүд нь хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх хүмүүсийн Б******** гарын үсгийн программд байгаа гарын үсэгтэй тохирч байгаа эсэхэд харьцуулж үзлэг хийсэн болно.
7.7.Шүүхээс 2025 оны 12 сарын 23 өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр **** банкны (https:// intranet.khanbank.local) цахим сүлжээнд үзлэг хийсэн ба https://amakusa.khanbank.local/index/ вэб хуудсанд нэвтэрч, тус вэб хуудсанд байршиж байгаа ИНТРАНЕТ гэх цэс руу орж, уг цэс дотор ИРГЭДИЙН БАНКНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР цэсэд нэвтрэхэд тус цэс нь С*****, тушаал, А**** чиг, үүрэг, З***** зөвлөмж, Б***** салбар, нэгжийн мэдээлэл, А****** таны туслах гэх хэсгүүдээс бүрдэж байв. У***** А****** таны туслах гэх хэсэг руу нэвтрэхэд А****** таны туслах гарын авлага- Г**** авлага: 1.Б*********** үйлчилгээний ахлах зөвлөх, 2.А**** харилцааны менежер, 3.Х******* мэргэжилтэн, 4.Т******* төвийн менежер, 5.Т******* төвийн захирал, 6.Зээлийн мэргэжилтэн, 7.Т******* төв хариуцсан менежер, 8.Зээлийн багц хариуцсан менежер, 9.Х*********** зөвлөх, 10.Х********* менежер, 11.Б*********** үйлчилгээний зөвлөх зэрэг гарын авлага байршсан байх ба ажилтнууд бүгд өөр өөрсдөө нэвтэрч эдгээр гарын авлагуудтай танилцах бүрэн боломжтой болох нь тогтоогджээ.
7.8.**** банкны №3-2/292 С***** бичигт “У****** оффис төсөлд шилжсэн нэгжийн ажилтнуудыг ажиллах процесс зураглал, ажилтан ээлжийн амралт, чөлөөтэй үед ажиллах зохицуулалтыг”, №03/46 санамж бичигт “У****** оффис төсөлд шилжиж ажиллахтай холбоотой зохицуулалтыг”, №03/18 санамж бичигт Б***** нэгжийн шалгах хуудас, Х******* толь бичиг ашиглах тухай зохицуулалтыг, №3-2/87 дугаартай С***** бичигт “У****** оффис төсөлд шилжсэн нэгжийн үйл ажиллагааны зохицуулалт, ажилтны өдөр тутмын үндсэн чиглэл” зэргийг тус тус тодорхойлон тусгасан болох нь тогтоогдсон байна.
7.9.**** банкны Б салбарын захирлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5180/0057/25 дугаартай Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Б салбарын Т** тооцооны төвийн бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх Ж.А нь ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, ажлын байрны давуу талаа ашиглан олон удаагийн давтамжит үйлдлээр харилцагчийн банканд биечлэн ирээгүй байхад хий орлого болон зарлагын гүйлгээ хийсэн, дотоодын хураамжийн данснаас их хэмжээний бэлэн зарлагын гүйлгээ хийх байдлаар залилангийн үйлдэл гаргаж банкны өмч хөрөнгийг завшсан үйлдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Х******* эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогдсон байна.
7.10. Гэрч И.Х “Би анх **** банк ХК-д 2011 онд ажилд орсон. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сумуудын тооцооны төвийг хариуцсан хяналтын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дотоодын данснаас 99 сая төгрөгийн зарлага гаргасан байсан. Т****** төв банкны ажилтан болон салбарын ажилтан мэдэж, 07 дугаар сарын 01-ний өдөр манай салбарын ажилтнуудаас төлүүлж, банкыг хохиролгүй болгосон байсан. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төв банкны аудитын газраас жагсаалт тооцооны төв хариуцсан мэргэжилтэн З.Ү ирсэн. Тухайн жагсаалтын дотор 149 хүний нэртэй жагсаалт байсан. Тухайн үед З.Ү захирлын өрөөнд дуудаж, ажлын хэсэг байгуулна, үүнд Е******, О*******, Х*******, М.А нар бүгдээрээ шалгаж, энэ ажилд туслалцаа үзүүлнэ гэж З.Ү хэлсний дагуу салбараас шалгасан. Ш********* орлого, зарлагын гүйлгээ болон харилцагч өөрөө биеэрээ ирж гүйлгээг хийсэн үү? эсхүл хийсвэр гүйлгээ байсан уу гэдгийг ялгаж шалгасан. Х** орлогын гүйлгээ, хий зарлагын гүйлгээ гэдэг байдлаар шалгаж тооцооны төв хариуцсан мэргэжилтэн З.Ү нэгтгэж өгсөн. З.Ү нь төв банкны аудитын менежер Н********** руу явуулсан. З***** гарсан гэдгийг танай салбарын захирал, бусад ажилтнууд бүгдээрээ мэдсэн. Ш******** явцад өдрийн гүйлгээний баримт гэдэг хавтастай, ар талд нь орлого, зарлагын баримттай, үүнд үйлчлүүлэгч гарын үсэг зурсан баримт гэдгийг камерын бичлэгээр орлогын, зарлагын баримтад гарын үсэг зурагдсан эсэхийг тулгаж шалгасан. ...Тухайн үед зарим гүйлгээ дээр харилцагч нар биечлэн ирээгүй байсан. Ө***** гүйлгээний баримтын хувьд хяналтын мэргэжилтэн дараа өдөрт шалгасны дараа тооцооны төвийн захирал давхар хянана. Ү**** дараа тооцооны төв хариуцсан менежер З.Ү давхар хянаж шалгах үүрэгтэй. Х******* мэргэжилтэн өдрийн гүйлгээний баримтыг дараа өдөр нь хяналт тавьж, хяналт тавьсан баримт нь зөв байна гэж өдрийн гүйлгээний баримтын нүүр хэсэгт хянаснаа баталгаажуулж гарын үсэг зурдаг” гэж,
гэрч И.З “ **** банк ХК-ийн Б аймаг дахь салбараас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гарсан зөрчилтэй холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ажлаас чөлөөлөгдсөн. **** банк ХК-ийн дотоодын хураамжийн данснаас гүйлгээг салбарын ерөнхий нягтлан бодогч болон тооцооны төв хариуцсан мэргэжилтэн хийх эрхтэй бөгөөд гүйлгээ хийх бөгөөд тухайн гүйлгээг хийх борлуулалт үйлчилгээний ахлах зөвлөх болон хяналтын мэргэжилтэнд ямар нэгэн эрх байхгүй. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 99 сая төгрөгийн гүйлгээг Б********* үйлчилгээний зөвлөх ажилтан Ж.А хийсэн. Уг гүйлгээг хийснийг тухайн өдөр мэдээгүй. С********* удирдлагын газраас Э****** гэдэг мэргэжилтэн мэдэж, тооцооны төв хариуцсан менежер З.Ү рүү и мэйл ирсэн. Т***** дагуу мэдэж зөрчлийг шалгасан. З.Ү и мэйл ирсний дараа надад болон төв тооцооны захирал О*******, 2 хяналтын мэргэжилтэн, Е****** нарт хэлсэн. Бид нар нийлээд тухайн зөрчлийг шалгасан. Т***** 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэлх гүйлгээг шалгаарай гэж и мэйл ирсэн. Би ахлах теллер учраас бүх баримт надад байдаг. Тухайн үед бүх баримтыг олж өгөөд нааж, тодруулж З.Ү рүү оруулж өгсөн. З.Ү хяналтын мэргэжилтэн И.Х болон М.А нарт хуваарилж өгсөн. А******* байсан учраас зарим гүйлгээг Е******, үлдсэн гүйлгээг О******* захиралд өгсөн. З.Ү хамт гүйлгээг хуваарилж өгсөн. Дараа нь камерын бичлэгтэй тулгаж зөрчлийг илрүүлсэн” гэж,
гэрч Х.О “ Д******* хураамжийн данснаас гүйлгээг гүйлгээний эрхтэй борлуулалт үйлчилгээний зөвлөх хийж болно. ... Э***** хэмжээнээс давсан гүйлгээний зөвшөөрлийг хяналтын мэргэжилтэн өгөх ёстой. Тухайн өдрийн гүйлгээнд хяналтын мэргэжилтнээс зөвшөөрөл аваагүйгээр гүйлгээ хийсэн гэж ойлгосон. Ерөнхий нягтлан бодогч гүйлгээ хийх эрхтэй. Гэхдээ теллерийн гүйлгээнд зөвшөөрөл өгдөггүй. 99 сая төгрөгийн зөрчил 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн гүйлгээ байсан. Т***** 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төвөөс мэдэгдэж, дотоодын данснаас зарлага гарсан байна, үүнийг тодруул гэж тооцооны төв хариуцсан менежер З.Ү санхүүгийн удирдлагын газраас мэдэгдсэн байх ба З.Ү нь над руу залгаж үүнийг шалгая гэж З.Ү өрөө рүү очиж шалгасан. Ш***** үед Ж.А нь дотоодын данснаас хийсэн гүйлгээ байсан. Тухайн үед салбарын захиралд мэдэгдэж, тэр өдөр орой захирлын өрөөнд орж 2 хяналтын мэргэжилтэн, бизнес хөгжил хариуцсан менежер, тооцооны төв хариуцсан менежер З.Ү бид нар хуралдаж, ахиад зөрчил гарч магадгүй учраас шалъя гэж маргааш нь Ж.А холбоотой 149 дансны гүйлгээг бид нарт хувааж өгөөд шалгасан. Ш***** үед Х******* мэргэжилтэн М.А, И.Х, бизнес хөгжил хариуцсан ажилтан Е******, надад хуваарилж өгөөд 149 гүйлгээг камерын бичлэгтэй тулгаж шалгасан бүгдээрээ шалгасан. Тухайн үед харилцагч нь ирээгүй байхад орлого авдаг, орой нь өөр хүмүүсийн данснаас зарлага гаргаж, өмнөх авсан орлогын гүйлгээг хаадаг зөрчил гарсан. 149 гүйлгээний бүгд нь биш 40 гаруй гүйлгээ тийм байсан. Гэхдээ тоог нь санахгүй байна. З******** гүйлгээг З.Ү и-мэйлд явуулсан. К****** бичлэгээр тулгаж шалгаж байх үед харилцагч нар ирээгүй баримтууд дээр гарын үсэг зураагүй гэдэг нь тодорхой байгаа. З******* өөрөө гарын үсэг зурчихдаг байсан. Б**** баримттай гарын үсэг байсан. Үүнийг гарын үсэгтэй тулгаж шалгасан. Х******** орж ирээд бэлэн мөнгөний орлогын гүйлгээ хийхэд өөрөө ирээгүй байхад гарын үсэг зураагүй, гүйлгээ хийсэн. Г**** үсэг нь зөрүүтэй байвал сэжигтэй гэж үзэж, гарын үсэгтэй тулгаж баталгаажуулна. Ж***** дагуу хяналтын мэргэжилтний хянасан баримтыг түүвэрчилсэн байдлаар хянаж болно. Т****** биш хяналтын мэргэжилтний хянасан бүх гүйлгээг дахиж 2 дугаар шатлалын хяналтын мэргэжилтэн 100% хянана гэж байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 06 сарын 24-ний өдөр хооронд 99 сая төгрөгийн зөрчил гарахаас өмнө 149 гүйлгээтэй холбоотой зөрчлийг нэг бүрчлэн камерын бичлэгтэй тулгаж шалгавал мэдэх боломжтой. Гэхдээ орлогыг хэн ч гэсэн тушаах боломжтой. Тухайн өдөр Ж.А кассын орлого, зарлага таарч байсан. Хэрвээ кассаас мөнгө дутсан бол нэг бүрчлэн хянадаг. Х** орлого гэдэг нь харилцагч мөнгө авч ирээгүй байх үед харилцагчийн данснаас орлого авч байгаа гэсэн үг. ... Ө***** гүйлгээний баримтад л хяналтын мэргэжилтэн өнөөдөр хийгдсэн гүйлгээг маргааш өдөр нь хянаж байгаа. Т******* төвийн захирал түүвэрчилсэн байдлаар сард боломжит хугацаагаар хянана. Х****** дараа хянасан баримт дээр гарын үсэг зурна. Гэхдээ би өдөр бүр хянаж байх үед хяналтын мэргэжилтэн гүйлгээ хийсэн бүх теллер, харилцааны менежерүүдийн өдрийн гүйлгээний баримтад гарын үсэг зураад баталгаажуулж тамга дарсан уу гэдгийг би хянана. Х******* мэргэжилтэн хяналтаа хэрэгжүүлэхдээ өмнөх өдрийн БҮЗ-ийн хийсэн гүйлгээний баримтын жагсаалтыг нь тайлангаасаа татаж аваад, БҮЗ-ийн хийсэн гүйлгээний баримтуудтай нэг бүрчлэн хооронд нь тулгах ажлыг хяналтын мэргэжилтнүүд хийдэг гэж ойлгож болно” гэж,
гэрч З.Ү “Т******* төв хариуцсан менежер хяналт шалгалтын чиглэлээр нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаануудыг хариуцдаг. Т***** ирсэн бүх журмыг танилцуулж, сургалт явуулах чиг үүрэгтэй. Н****** анхан шатны хяналтыг тухайн нэгжийн хариуцаж байгаа захирал, БҮЗ, хариуцсан хяналтын мэргэжилтэн гүйлгээг шалгадаг. Х******* мэргэжилтэн өдрийн гүйлгээг гарсны дараа маргааш нь системээс тайлангаа татаж аваад тайлангийн эх хувьтай тулгаж шалгах үүрэгтэй. Т******* төв хариуцсан менежер нэгж дээр очиж хагас жилдээ 1 удаа, жилдээ 2 удаа биечлэн шалгах, түүвэрчлэн шалгах үүрэгтэй. Ө*** тутмын ажлыг тухайн нэгжийн захирал болон хяналтын мэргэжилтэн шалгадаг. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төв тооцооны хураамжийн данснаас 99 сая төгрөгийн зарлага гарсан гэдгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С********* албаны газраас надад мэдэгдсэн. Т**** дотоод хураамжийн данснаас зарлага гарсан байна. Үүнийг шалгаарай гэсэн. Т***** дагуу шалгахдаа тухайн үед ажиллаж байсан борлуулалт үйлчилгээний зөвлөх Ж.А гүйлгээ хийсэн гэдгийг илгээсэн. М**** банканд 2 алба байдаг. Үүнд салбарын аудитын газар болон М******* технологийн газар гэдэг 2 албатай. Т** тооцооны салбараас БҮЗ-ээр ажиллаж байсан Ж.А сэжигтэй гүйлгээ гарсан. Т***** дагуу тухайн өдөр Ж.А гүйлгээг шалгаж, хийсэн гүйлгээг илрүүлэхэд Ж.А нь хүлээн зөвшөөрсөн. Т***** дараа М******* технологийн аудитын газрын аудитын менежер Н*********** хандсан. М******* технологийн аудитын газраас Ж.А холбоотой сэжигтэй гэх 149 гүйлгээг надад ирүүлсэн. Тухайн үед сэжигтэй гүйлгээг камерын бичлэгтэй тулган баталгаажуулж баримт ирүүлнэ үү гэсэн. Нэг өдрийн дотор сэжигтэй гүйлгээнүүдийг шалгах боломжгүй байсан учраас тухайн үед ажиллаж байсан тооцооны төвийн захирал Х.О, бизнес хөгжил хариуцсан менежер Е******, хяналтын мэргэжилтэн М.А, И.Х нар болон миний бие төвөөс ирсэн 149 сэжигтэй гүйлгээг шалгасан. С******* гүйлгээг шалгах үед би хуваарилж өгсөн. Э**** ээлжид Х.О, Е****** нарт хувааж, үлдсэн гүйлгээг өөрөө хуваарилж авсан. Б***** ирсэн үүрэг ирсэн гүйлгээг камерын бичлэгтэй тулгаж, баримтаар баталгаажуулах ёстой. Т***** дагуу ажлаа гүйцэтгэсэн. 07 дугаар сарын 02-ны өдөр Х.О, Е****** нараас хариу ирсэн. Т***** дотроос 19 гүйлгээг Е****** нь хяналтын мэргэжилтэн М.А шалгуулсан байна. М.А нь 19 гүйлгээг шалгахдаа ямар нэгэн зөрчил гараагүй. Б***** зүгээс 149 гүйлгээнээс харилцагч ирсэн эсэхийг камерын бичлэгээр тулгаж шалгаад 07 дугаар сарын 03-ны өдөр бусад хүмүүст тус гүйлгээг хуваарилж өгсөн. Миний хувьд ч гэсэн биечлэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр явуулж, 07 дугаар сарын 08-ны өдөр буцаагаад М******* технологийн аудит менежер Н*********** хүргүүлсэн. 41 гүйлгээг нягталж нэгтгээд хүргүүлсэн. О****** дансанд иргэн өөрийн данснаас орлого хийх ёстой. Б**** хүмүүс ч гэсэн өөрийн дансанд орлого хийлгэх эрхтэй. Ө*** тутмын гүйлгээг шалгахдаа сэжигтэй гүйлгээг харах боломж гарна. З******* гүйлгээг бид нар шалгахдаа тухайн хүний гарын үсэг мөн байна уу гэдгийг шалгана. Б*** анх данс нээхдээ мөнгийг зарцуулах эрх нь ямар хүн, ямар гарын үсэгтэй вэ гэдгийг тодорхойлж программд оруулдаг. Тухайн хүн нь гарын үсгээ өөрөө зурж авсан эсэхийг шалгаж байгаа хүн шалгана. С******* тохиолдолд камерын бичлэгийг хянах ёстой. Б******* харж сэжигтэй гүйлгээг илрүүлэх боломжтой. ... Бид нар камерын бичлэгтэй 149 гүйлгээг тулгаж шалгах үед 37 гүйлгээ биш 41 сэжигтэй гүйлгээ гарсан. 41 сэжигтэй гүйлгээнээс илэрсэн зөрчил хий орлого авсан, харилцагч нар ирээгүй байх үед зарлага гарсан, эргэж ирээд харилцагч гарын үсэг зурсан зөрчлүүд илэрсэн. З******** гүйлгээг хяналтын мэргэжилтэн санхүүгийн тайлан гарсны дараа эх хувь баримттай тулгаж илрүүлэх боломжтой” гэж тус тус мэдүүлжээ.
8.А*** олгогч **** банкны Б салбарын захирал нь нэхэмжлэгч М.А Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ. С******* зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.
10.Х*********** нэхэмжлэгч хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь харилцагчийг банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр хий орлого болон зарлагын гүйлгээ хийсэн, ажилтныг залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан гэжээ.
11.**** банкны тооцооны төвийн Х******* мэргэжилтний ажлын байрны зорилго нь нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайны хяналтыг тогтмол тавих, шат дараалсан хяналтын тогтолцоог зохих түвшинд хангах зорилготой байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хяналтын мэргэжилтэн М.А хариуцсан нэгжийн ажилтан **** банкны Б салбарын борлуулалт үйлчилгээний зөвлөх Ж.А нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын байрны давуу тал, эрх мэдэл, төлбөр тооцоо хийх эрх мэдлээ ашиглаж харилцагчийг банканд ирээгүй байхад өндөр дүнтэй хий орлого хийж, дотоодын хураамжийн данснаас их хэмжээний бэлэн зарлагын гүйлгээ хийж ажил үүрэгтэй хамааралтай зохицуулсан Б***** тухай хууль тогтоомж болон Б***** дотоод хэм хэмжээг зөрсөн болох нь тогтоогдсон байх ба **** банкны М******* технологийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлангаар Б салбарын Х******* мэргэжилтэн М.А А**** байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжид нийт 13 удаагийн үйлдлээр 534.6 сая төгрөгийн хий орлогын гүйлгээ, 5 удаагийн үйлдлээр 207.5 сая төгрөгийн хий зарлагын гүйлгээ харилцагч ирээгүй үед хийгдсэн, дотоодын хураамжийн данснаас 99 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн талаар дүгнэсэн байна.
12.А*** олгогч болон М.А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7, 5.7.13 дахь хэсэгт Х***** тавих, удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч М.А нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтнээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтууд, **** банкны М******* технологийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлангаас үзэхэд ажилтан М.А нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан зөрчилтэй гүйлгээ хийгдсэн үед хяналт тавих үндсэн чиг үүргээ хангалттай түвшинд, зохих ёсоор хийж ажилласан гэж үзэх боломжгүй тул ажил олгогчоос түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.
13.Иймд нэхэмжлэгч М******** А******* **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М******** А******* **** банкны Б салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Б салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК