Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 183/2016/00694/И |
Дугаар | 210/МА2017/00391 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2017/00391
|
|
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ
Дугаар 391 Улаанбаатар хот
Г.Буянжаргал, Б.Санжаа нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01080 дугаар шийдвэртэй,
Нэхэмжпэгч Г.Буянжаргал, Б.Санжаа нарын хариуцагч “Зорчигч тээврийн нэптэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжпэгч Б.Санжаагийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч:П.Онон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Буянжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Буянжаргал нь. Автобус гурав компанид 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 6 жил 1 сарын хугацаагаар мөнгө хураагчаар ажилласан ба “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/376 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, хамтын гэрээний 2.2.д-д зааснаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 2 444 440 төгрөгийг олгоно уу гэжээ.
Нэхэмжлэгч Б.Санжаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 0)уухэд болон 0лүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-.Санжаа нь “Автобус нэг” баазын даргын 1982 оны 07
дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар жолоочийн ажилд томилогдож, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тус байгууллагад тасралтгүй 24 жил ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 18 сарын тэтгэмж авах эрхтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 18 сарын хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно уу гэжээ.
Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шуүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Буянжаргалыг “Автобус гурав” компанийн захирлын 83 дугаар тушаалаар 2010 оны 03 дугаар сарын 12- ны өдөр мөнгө хураагчаар түр томилон ажиллуулсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “Автобус нэг” НӨҮГ, “Автобус гурав” НӨҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хамтын гэрээг хариуцагч байгууллага мөрдөж ажилладаггүй. Нэхэмжлэгч Б.Санжаа нь 1982 онд А45 дугаар тушаалаар ахмад жолооч нарт дагалдан сургах зорилгоор ажилд орсон ба ажиллах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 963 690 төгрөгийн тэтгэмж олгосон. Иймд 2014 онд үйлдвэрчний эвлэл болон хамтын гэрээнд заасны дагуу Б.Санжаа нь тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас 2 044 444 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Буянжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Б.Санжаагийн 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Буянжаргал, Б.Санжаа нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын улсын тэмдэгтийн хураамжид 47 661 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
|
Нэхэмжлэгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч Б.Санжаагийн 18 сарын тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг"... 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр чөлөөлөгдсөн ...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тэтгэвэр тогтоохдоо сүүлд ажиллаж байсан байгууллагын хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоосон тул тухайн байгууллагаас тэтгэмж авах эрхтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Г.Буянжаргал, Б.Санжаа нар нь хариуцагч “Зорчигч тээврийн нэптэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Буянжаргалын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон зааж буй хамтын гэрээг хариуцагч байгууллага мөрдөж ажилладаггүй ба нэхэмжпэгч Б.Санжаа нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул 2014 оны хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж авах нөхцөл бүрдээгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Буянжаргал нь 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 83 тоот тушаалаар “Автобус-3” компанид мөнгө хураагчийн ажилд томилогдож, “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/376 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна. /хх.6-7, 65/
Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдаж, тус газарт “Автобус 1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ болон “Цахилгаан тээвэр" НӨҮГ-ын үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт нэгтгэсэн байна. /хх.52/
“Автобус-3” ОНӨААТҮГ-ын 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг дахин шинэчлэн байгуулаагүй болох нь талуудын тайлбараар /хх.88/ тогтоогдож байх тул
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1,40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан, дээрх хамтын гэрээний 1.3, 1.4, 2.2.Д-Д “эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарсны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол тус компанид ажилласан жилээс хамаарч үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” /хх. 16/ гэж заасны дагуу нэхэмжпэгч Г.Буянжаргал нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байхад хариуцагч байгууллага 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон нь буруу. Иймд нэхэмжлэгч Г.Буянжаргалын хувьд 6 сарын тэтгэмж шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.Санжаа нь “Автобуснэг” ОНӨҮГ-ын захирлын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-184 дүгээр тушаалаар 6 сар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөн /хх.85/ 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэлийн шаардГ1агын үндэслэл нь хамтын гэрээний 2.2.д-д заасан “эрэгтэй 60 насанд хүрч өндөр настны тэтгэвэрт гарсны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх үндэслэлд нэхэмжпэгч Б.Санжааг албан тушаалаас чөлөөлсөн, түүнийг хөдөлмөрийн чадвараа алдсаны /хх-36/ улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дах хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс бусад асуудлаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгч Б.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
ДАРГАЛАГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ