Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1463

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д,Амуундарь

улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар   

шүүгдэгчийн өмгөөлөгч : Г.Наранбаатар

шүүгдэгч: Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Б овогт Ч Д  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1706005491654  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ч Д, 19  оны  дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 1,  С аймгийн С сумын  дүгээр баг Х 3 дугаар гудамжны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймгийн 20 дугаар шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг цагдан хоригдсон 96 хоногийг тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдлэсэнд тооцсон, РД: ,       

Холбогдсон хэргийн талаар:

          Ч.Д нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд ахлах ахлагч Б.А үүрэг гүйцэтгэж байхад нь баруун гарын эрхий хурууг нь хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэний улмаас Б.А биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   2017оны 7 дугаар сарын 9-ний өдөр би байрлаж байсан газраасаа өдөр 15.00 цагийн үед цагдаа дээр  ирээд эрүүлжүүлэгдсэн. Би тухайн үед архи уусан байсан. Тэгээд цагдаад би гайгүй байна, биеэ хянах чадвартай байна намайг явуулчихаж болох уу? гэхэд түрээслүүлж байгаа хүн чинь чамайг согтуу байна, агсан тавиад  байна гэж эрүүлжүүлэх дуудсан гэж хэлээд зөвшөөрөхгүй байсан. Тэгээд А байцаагчид хүлээлгэж өгсөн. Би явъя гэсэн чинь намайг хувцасаа тайл гээд байсан. Бусад хүмүүс хувцастай байсан болохоор би гайхаад хувцасаа тайлахгүй гэж хэлсэн. Гэтэл 2 цагдаа миний  хувцасыг тайлах гээд доошоо дарах үед би эсэргүүцээд маргалдаад энэ хэрэг болсон. Би заавал хувцас тайлах юм уу? гэхэд. Олон юм ярилгүй зүгээр  тайл гээд дараад хувцас тайлах гэж хүч хэрэглэсэн. Харин зодож цохиогүй. Тухайн үед архи уусан байсан учир цагдаагаас айхгүй эсэргүүцэж байхдаа хамарыг нь цохьсон байна лээ. Нэг нь намайг дараад нэг нь хувцас тайлж байхад эсэргүүцэхдээ санаандгүй хазаж, цохьсон байсан. Надад цохиулаад хамараас нь цус гарсан байсан. Цагдаагийн биед халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч  Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017  оны 7 дугаар сарын 9-ний өдөр найз  нэг шил 750 граммын хэмжээтэй Ерөөл архи уугаад байж байхад хажуу талын айлын хүмүүс архи уугаад шуугилдаад байна гээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан.  Гэтэл цагдаа нар очоод бид хоёрыг нааш нь авчрахдаа цагдаагийн шаардлага биелүүлээгүй гээд эрүүлжүүлсэн. Эхлээд цагдаа нар намайг явуулах гэснээ больчихсон. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Хоёр цагдаа миний хувцасыг тайлж байсан. Мөн нэг цагдаа миний ам руу хуруугаа оруулаад жавжнаас татаж байх үед би хурууг нь хазсан байх гэж бодож байна. Өөр санаж байгаа зүйл алга байна. Би нилээн согтуу байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан гэж хэлж мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 17/

          Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 9-ний 13,00 цагаас 7 дугаар сарын 10-ны өдрийн 13,00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны камерын цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад 15,20 цагийн үед эрүүлжүүлэх байранд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс айлын хаалга эвдсэн гэх зөрчилтэй Г овогтой М гэх 35 настай эрэгтэй хүн хүргэгдэн ирсэн. Уг хүнийг эмч үзэж картлаад би саатуулах камерлуу оруулахаар дагуулж 5-р камерын үүдэнд очоод ор гэхэд орохгүй байсан би тэр хүний өмдийг тайлуулаад тавчикаа тайлаад ор гэхэд эсэргүүцээд тавчикаа тайлахгүй байсан тул би өөрөө тонгойн тавчикыг нь тайлаад өндийтөл уг хүн миний баруун гарыг татаад эрхий хурууг хазаж гэмтээсэн гэжээ..” / хх-н 10-13/

            Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд ээлжийн ажилтнуудын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад 14,00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нар Г овогтой М гэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг авчирч эрүүлжүүлэх байранд оруулахаар авчирсан. Орж ирэхдээ хоёр гараа ардаа гавлуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд ахлах ахлагч Б.А хамтаар өмсөж явсан тавчикаа тайл гэсэн чинь тайлахгүй гээд шууд Б.А барьцалдаад авсан. Тэгэхээр нь бид хоёр тавчикыг нь хүчээр тайлуулаад, өмднийх нь уяаг сугалаад авсан чинь бид хоёр луу орилоод агсам тавиад байхаар нь камерын өрөөнд оруулах гэсэн чинь А хамар орчимд гараараа цохиод авахаар нь дараад авсан чинь А гарыг татаад эрхий хурууг нь хазсан. Эрүүлжүүлэх байранд анх авчирсан цагдаа Г овогтой М гэж хэлсэн. Дараа нь эрүүлжүүлэх байрнаас ар гэрийхэн нь авахдаа мөн М гэж байсан гэжээ. ./ хх-н 14-15/ 

          Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд кабонд явган үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд нэлээн согтуу, маш их агсам тавиад байхаар нь машинт эргүүлийн алба хаагч болох цагдаагийн ахлах ахлагч Ганбат /байсан байх/-д өгөөд явуулсан гэжээ...” / хх-н 56-57/       

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 18/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 8892 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 “Б.А биед баруун гарын эрхий хуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 19/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 93/

           Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах туай шүүгчийн захирамж /хх-н 99-103/

          Ч.Д  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 22-40/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас/ хх-н 3/0

          Ч.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 94/, прокурорын тогтоол /хх-н 95-96/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 97-98/ зэрэг болно.

          Ч.Д нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд ахлах ахлагч Б.А үүрэг гүйцэтгэж байхад нь баруун гарын эрхий хурууг хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэний улмаас Б.А биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Б.А биед баруун гарын эрхий хуруунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт  /хх-н 19/

          Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Уг хүнийг эмч үзэж картлаад би саатуулах камерлуу оруулахаар дагуулж 5-р камерын үүдэнд очоод ор гэхэд орохгүй байсан би тэр хүний өмдийг тайлуулаад тавчикаа тайлаад ор гэхэд эсэргүүцээд тавчикаа тайлахгүй байсан тул би өөрөө тонгойн тавчикыг нь тайлаад өндийтөл уг хүн миний баруун гарыг татаад эрхий хурууг хазаж гэмтээсэн гэсэн мэдүүлэг  / хх-н 10-13/

          Гэрч Ц.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид хоёр тавчикыг нь хүчээр тайлуулаад, өмднийх нь уяаг сугалаад авсан чинь бид хоёр луу орилоод агсам тавиад байхаар нь камерын өрөөнд оруулах гэсэн чинь Ан хамар орчимд гараараа цохиод авахаар нь дараад авсан чинь А гарыг татаад эрхий хурууг нь хазсан гэсэн мэдүүлэг хх-н 14-15/

        Ч.Д өгсөн ... Би явъя гэсэн чинь намайг хувцасаа тайл гээд байсан. Бусад хүмүүс хувцастай байсан болохоор би гайхаад хувцасаа тайлахгүй гэж хэлсэн. Гэтэл 2 цагдаа миний  хувцасыг тайлах гээд доошоо дарах үед би эсэргүүцээд маргалдаад энэ хэрэг болсон. Би заавал хувцас тайлах юм уу? гэхэд. Олон юм ярилгүй зүгээр  тайл гээд дараад хувцас тайлах гэж хүч хэрэглэсэн. Харин зодож цохиогүй. Тухайн үед архи уусан байсан учир цагдаагаас айхгүй эсэргүүцэж байхдаа хамрыг нь цохьсон байна лээ. Нэг нь намайг дараад нэг нь хувцас тайлж байхад эсэргүүцэхдээ санаандгүй хазаж, цохьсон байсан. Надад цохиулаад хамараас нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

          Ч.Д хууль сахиулагчийн тавьсан хувцасаа тайлаад камер орох шаардлага тавихад нь өөдөөс эсэргүүцэж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд  нь зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Ч.Д 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд ахлах ахлагч Б.А үүрэг гүйцэтгэж байхад нь баруун гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан энэ хуулийн тусгай ангид ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тул яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг үндэслэн Ч.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

          Хохирогч Б.А шүүгдэгч Ч.Д нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

          Ч.Д нь  энэ хэргийн улмаас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн  байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Б овогт Ч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

        2.Б овогт Ч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д  6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ч.Д  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН