| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1396/Э |
| Дугаар | 1447 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1447
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Б.Э, шүүгдэгч Д.Ц, Д.Х нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д.Ц, Т овогт Д.Х нарт холбогдох эрүүгийн 1806 0214 81749 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч Д.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Х маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Д.Х нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Д маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Д.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Х маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Д.Х нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Д маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Х маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Х 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Д маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Д.Д ажиллагаанд өгсөн: “...
” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/,
Хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....” гэх мэдүүлэг. /хэргийн 21-24 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹2828 дүгнэлтэд
1. “Д тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхи, баруун сарвуун ар гадаргууд зулгарал, зүүн сарвуун дунд хурууны хумсны урагдал тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 35 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹2829 дүгнэлтэд
1. “Х-н биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, 2 сарвуун ар гадаргууд зурагдсан зулгарал, зүүн гуяны гадна доод хэсэг, шилбэний дотор дунд хэсэгт зулгарал гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ /хэргийн 38 дугаар хуудас/
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 13, 14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ц, Д.Х нарын яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 59-60, 63-64/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48, 52 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Д.Х нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц, Д.Х нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ц, Д.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.