Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2026/00158

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 302/ШШ2026/00158

Баян-Өлгий аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Х***** гаргагч: Б аймгийн Ц***** сумын [**] дугаар багт оршин суух, С****** кербез овогт Р******** Ө******.

Х******** шаардлага: Б аймгийн Ц***** сумын [**] дугаар баг “Б********” гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Х***** гаргагч Р.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Х***** гаргагч Р.Ө нь Б аймгийн Ц***** сумын [**] дугаар баг “Б********” гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүсэж,  хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Миний бие 1992 оноос Ц***** сумын [**] дугаар баг Б******** гэх газар хувиараа мал маллаж амьдарч байсан бөгөөд А******** жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж 3 жил 5 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Мөн 2002-2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн.

1.2. Б аймгийн Засаг даргын Т***** газрын А****** тасагт хандахад Ц***** сумын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримтаас 1998-2000, 2002-2005, 2008-2010 онуудын баримтууд гарсан боловч 2006-2007 онуудын баримтыг архив шилжүүлээгүй тул лавлагаа авах боломжгүй болсон. Ах, дүү, хамаатан, садан, нутгийн иргэд бүгдээрээ Ө*** гэдэг нэрээр дууддаг байсны улмаас дээрх архиваас гарсан мал тооллогын А дансны баримтууд бүгдээрээ Ө*** нэрээр бүртгэгдсэн байна.

1.3. Иймд С****** кербез овогт Р******** Ө****** нь Б аймгийн Ц***** сумын [**]-р баг Б******** гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгөхийг хүсье гэжээ

2.Х***** гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын Т***** газрын А****** тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай А****** лавлагаа, 1998, 1999, 2000, 2002-2005, 2008-2010 онуудын мал тооллогын баримтууд, Р.Ө 2005 онд олгосон [*******] дугаартай, 1998 онд олгосон 279005 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, Р.Ө нь А******** жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж 3 жил 5 сараар нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас, Р.Ө 2013 оны 05 дугаар сарын 9-ний өдөр олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн тогтоол, хамт ажиллаж байсан Т.Т, Х.А, Н.А нарын тодорхойлолт,  Б аймгийн Ц***** сумын [**] дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаартай тодорхойлолт, тус Ц***** сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03/129 дугаартай тодорхойлолт, №[*******] дугаартай  Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ц***** сумын 5-р багийн мал сүрэгт цусан халдвартын вакцин тарьсан жагсаалт /2006.07.21/, Б аймгийн Засаг даргын тамгын газрын А****** тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай А****** лавлагаа, Ц***** сумын [**] дугаар багийн малын эмч К.Б тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн

Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 12/28 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р.Ө болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, цахим мэдээллийн сангаас Ц***** сумын 5-р багт бүртгэлтэй иргэдээс Ө***, Ө****** нэртэй иргэдийн мэдээлэл, Т.Т, Х.А, Н.А нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Х***** гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: С****** кербез овогт Р******** Ө****** нь Б аймгийн Ц***** сумын [**]-р баг Б******** гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь аймгийн А****** хэлтэст хандахад Ц***** сумын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримтаас зарим жилүүдийн мал тооллогын баримтууд гарсан боловч, зарим жилүүдийн баримтуудыг архивд шилжүүлээгүй байна. Иймд тухайн зарим жилүүдэд мал маллаж, малчин байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсөн учир шүүхэд хандаж байна гэжээ.

5.Х***** гаргагч Р.Ө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу малчин байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6. Х***** гаргагч Р.Ө нь Б аймгийн Ц***** сумын [**] дугаар баг Б******** гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1. Б аймгийн Засаг даргын Т***** газрын А****** тасгаас хуулбарлан өгсөн Ц***** сумын [**] дугаар багийн мал тооллогын А дансны 2002 оны баримтын 8-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:5, 16-аас дээш насны нийт малчдын тоо:2, 35-59 насны: 2, 2002 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-195 ... гэж, 2003 оны баримтад 1-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:5, 16-аас дээш насны нийт малчдын тоо:2, 2003 оны эцсээр тоологдсон мал бүгд-194 ... гэж , 2004 оны баримтын 21-рт хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:6, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:6, 16-аас дээш насны нийт малчдын тоо:2, 2004 оны эцсээр тоологдсон мал 237 ... гэж, 2005 оны баримтад 9-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:6, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо: малчдын тоо:2, 2005 оны эцсээр тоологдсон мал 199 ... гэж, 2008 оны баримтад 7-рт Р.Ө, малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:6, малчин өрх:1, түүний ам бүлийн тоо:6, малчдын тоо:2, үүнээс 35-59 насны 2, 2007 оны эцсийн тооллогоор байсан малын тоо бүгд 236, 2008 оны эцэст бэлэн тоологдсон мал бүгд 282 ... гэж, 2009 оны баримтад 24-рт Р.Ө хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:7, 2009 оны эцэст бэлэн тоологдсон мал 195, ... гэж, 2010 оны баримтад 5-рт Р.Ө, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:5, малчин өрхийн түүний ам бүлийн тоо:5,2010 оны эцэст бэлэн тоологдсон мал 107 гэж тус тус бүртгэгдсэн байна.

6.2. Х***** гаргагч С****** овгийн Р******** Ө****** нь 2002-2010 онуудад сайн дурын даатгуулагчаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь Р.Ө 2005 онд олгосон [*******] дугаартай, 1998 онд олгосон 279005 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдээр тогтоогджээ.

6.3. Хамт ажиллаж байсан гэж Н.А, Т.Т, Х.А нараас ... Р.Ө нь У***** сумын [**] дугаар багт олон жил мал маллаж амьдарч байгаа. Х***** морь уяж сойдог аймгийн алдарт уяач, малчин өрх юм. М**** нутгийн иргэд Р.Ө Ө*** гэж нэрлэн дууддаг нь үнэн болно гэж тодорхойлж, мөн дээрх хүмүүс гэрчээр өгсөн мэдүүлэгт Р.Ө нь Ц***** сумын 5-р багт 1998 оноос эхлэн тасралтгүй мал маллаж амьдарч байгаа. Р.Ө нь Ц***** сумын [**]-р баг Б** бургас гэх газар өвөлжиж, С****** гэх газар зусдаг. Бид түүнийг багаасаа Ө*** гэж дууддаг. Т****** бичиг баримтад байгаа нэр нь Ө****** болохыг саяхан мэдсэн гэж тус тус мэдүүлжээ.

6.4.Б аймгийн Ц***** сумын [**] дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаартай Т************* ... Тус багийн иргэн Р.Ө нь ам бүл 5. 2006 од тус [**] дугаар багт оршин сууж, мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.

Мөн Ц***** сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03/129 дугаартай тодорхойлолтод иргэн Р******** Ө****** нь Ц***** сумын [**] дугаар багт 2006 онд мал маллаж байсан нь үнэн болно гэсэн байна.

          6.5.Х***** гаргагчийн №[********] дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудсанд овог: С******, эцгийн нэр: Р*****, нэр: Ө******, төрсөн он сар өдөр: 1969.12.30 ... гэж бичигдэж, уг дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 2005, 2006 онд төлсөн нийгмийн даатгалын шимтэл тус тус бичигдсэн байна.

          6.6.Х***** гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б аймгийн Ц***** сумын [**] дугаар багийн мал сүрэгт цусан халдвартын вакцин тарьсан жагсаалтын 5-рт М***** нэр: Р.Ө, тарилганд хамрагдсан тугал бүгд тоо: хонь:96, үхэр:19, ямаа:80, адуу:4, тарилга хийсэн он сар өдөр: 07.24, зарцуулсан эм /гр/ 4600 мг, айл өрхийн тоо:1, гарын үсэг ... гэж хүсэлт гаргагч Р.Ө нэр бичигдсэн байна.

          6.7.Б аймгийн Засаг даргын тамгын газрын А****** тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай А****** лавлагаанд Б аймгийн Ц***** сумын [**] дугаар багийн мал тооллогын А дансны 2006, 2007 онуудын баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн Р.Ө холбогдох баримт гараагүй болно гэжээ.

7. Иймд хавтаст хэрэгт цугларсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Р.Ө нь Б аймгийн Ц***** сумын [**] дугаар баг Б******** гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан С****** кербез овогт Р******** Ө****** нь Б аймгийн Ц***** сумын [**] дугаар баг Б******** гэх газарт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК