Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               
  Text Box: 0/       Text Box: Улаанбаатар хот
 
 
 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
МАГАДЛАЛ

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06336 дугаар шийдвэртэй,

Нэхэмжпэгч Дестинейшнь Монгол ХХК-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-д холбогдох,

10 076 939 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Тохилог шинэ ертөнц ХХК-ийн талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ №3 тоот гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 12 649 449 төгрөгийг Дестинейшнь Монгол ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, Б.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжпэгч Дестинейшнь Монгол ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Манай компани нь орон сууц ашиглалтын Тохилог шинэ ертөнц ХХК- тай 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 107-ийн А, Б, 109 дүгээр байрны тус бүр 52, нийтдээ 108 айлын орон сууцны ашиглалт, инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийн тохируулга, зүгшрүүлэлтийг хийлгэхээр шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сар хүрт^^^п^а^игплргаа

/

хэвийн явагдаж байсан. Гэтэл халаалтын улирал эхлэхэд Тохилог шинэ ертөнц ХХК нь ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжлийн инженер, техникийн ажилтангүй байсны улмаас оршин суугчдын ая тухтай амьдрах хэмжээний дулаанаар хангаагүй, диспетчерүүд нь мэргэжлийн бус, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 86 автомашины дулаан гараашийн халаалтыг өгөөгүй, Нарны зам 107/А байрны узелийн өрөөнд ус алдсан гэмтлийг засварлуулахаар дуудлага өгөхөд засварлаж чадаагүй, 107/Б байрны 39 тоот айлын сантехникийн шугаманд гарсан гэмтлийг буруу оношилсон зэрэг ноцтой зөрчил дутагдал гаргасан. Дээрх байдлын улмаас оршин суугчдаас гомдол гаргаж, Тохилог шинэ ертөнц ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ-г 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр цуцалсан. Тохилог шинэ ертөнц ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс 104 айл өрхөөс ус, дулааны төлбөр хураан авч байсан бөгөөд 2014 оны 7-10 дугаар саруудын дулааны төлбөр, гэрээ цуцлах 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ус, дулааны дамжуулах төвийн цахилгааны төлбөр, гэрээ цуцлагдсан байхад Нарны зам 109 байрны тоот айл өрхөөс 11, 12 дугаар саруудын ус, дулааны төлбөрийг хураан авсан боловч дээрх газруудад төлөөгүй. Манай компани оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Улаанбаатар дулааны сүлжээ ХК-д 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1 904 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2 231 090 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 232 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 428 623 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6 100 000 төгрөгийг тус тус төлсөн. Улаанбаатар дулааны сүлжээ ХК-д 2014 оны 7 дугаар сард төлсөн 1 904 000 төгрөгөөс хоорондын тооцоогоор 1 023 276 төгрөг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6 100 000 төгрөгөөс гэрээ цуцлагдсан хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр болох 1 312 127 төгрөг Улаанбаатар дулааны сүлжээ ХК-д 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 2 232 000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 5 428 623 төгрөг, Нарны зам 109 дүгээр байрны 1 тоот айл өрхийн 2014 оны 11, 12 дугаар саруудын ус дулааны төлбөр 457 316 төгрөг, нийт 12 784 432 төгрөгөөс тус компанид манай компанийн зүгээс төлөх ёстой 107/А байрны борлогдоогүй 1 айлын 2014 оны 7-10 дугаар саруудын дулааны төлбөр болох 1 785 215 төгрөг, 109 байрны 3, 4 тоот айлын 2014 оны 7,8,9,10 дугаар саруудын ус, дулааны төлбөр болох 922,278 төгрөгийг тус тус хасч 10.076.939 төгрөгийг Тохилог шинэ ертөнц ХХК-иас гаргуулах шаардлага гаргасан. Нарны зам 109 дүгээр байрны 1 тоот айл өрхийн 2014 оны 11, 12 дугаар саруудын ус дулааны төлбөр 457 316 төгрөгөөс 129 557 төгрөг нь Тохилог шинэ ертөнц ХХК-ийн хариуцан ажиллаж байх үеийн ашиглалтын зардал гэдэгт маргахгүй. Тохилог шинэ ертөнц ХХК-иас нэхэмжилсэн 10 076 939 төгрөгөөс 107/Б байрны 12, 36, 42 тоотын ашиглалтын зардал болох 543 196 төгрөгийг хасаж байгаа тул үлдэх 9 533 743 төгрөгийг Тохилог шинэ ертөнц ХХК-иас гаргуулж өгнө

 

 

үү. Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 3 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд гагцхүү гэрээ цуцлагдсан, гэрээ дуусгавар болсны дараа гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох талаар шаардсан нь үндэслэлгүй юм. Гэрээг цуцалсан байхад УДДТөвийн эд хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр санхүүгийн тайлан балансд тусгасан нь ойлгомжгүй байна. Манай компани хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифийн дагуу айл өрхөөс ус, дулааны төлбөрийг төвлөрүүлэн УСУГ, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК-иудаас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу зохих төлбөрийг барагдуулсан тул Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлийн зөрүү 762 414 төгрөг гэж гарах үндэсгүй юм. 109 дүгээр байрны 3, 4 тоотуудын тоолуурын заалт эвдэрхий гэдэгт хэн нь ч маргаагүй бөгөөд дундаж заалтаар тооцохоор талууд тохиролцсон, энэ талаар танайх албан бичиг ирүүлж байсан болно. Мөн 109 байрны 2 тоотод Сийлжит Монгол ХХК гэдэг бие даасан хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг байтал ашиглалтын зардлыг манайхаас нэхэмжилснийг болон өөрсдөө 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажил, үйлчилгээгээ явуулж байсан тул энэ хугацааны ажилчдын цалин 408 536 төгрөг, өөрсдийнх нь хариуцан ажиллаж байх үед бохирын шугам буудуулсны зардал 89 000 төгрөг тус тус нэхэмжилснийг зөвшөөрөхгуй. Тохилог шинэ ертөнц ХХК нь 2014 оны 10 дугаар сард 107 А, Б байрны оршин суугчдаас ус, дулааны төлбөрийн авлагын хураангуй тооцоог манайд ирүүлэхээр нь дэлгэрэнгүй ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Тус компаниас ирүүлсэн тооцооны дагуу оршин суугчдаас ус, дулааны төлбөрийг нэхэмжилсэн боловч дэлгэрэнгүй тооцоо байхгүй, төлбөрийн задаргааны үндсэн дээр төлбөр төлнө гээд оршин суугчид төлбөрөө төлөөгүй болно. Манай компани өнөөдрийг хүртэлх хугацаанд 107А байрны 3, 5, 10, 12, 14, 24, 32, 38, 43, 44 тоот айлуудаас 864 413 төгрөг, 107Б байрны 2, 3, 4, 5, 9, 16, 20, 22, 26, 39, 43, 44, 47 тоот айлуудаас 1 271 484 төгрөг, нийт 2 135 897 төгрөгийг ус дулааны төлбөрт авсан тул 4 081 258 төгрөгөөс үлдэх 1 945 103 төгрөгийг зөвшөөрөхгүй. Манай кассын тайланд хийсэн үзлэгийн дагуу төлбөрөө төлсөн айлуудаас зохих хэсэг нь Тохилог шинэ ертөнц ХХК- ийнх гэдэгт маргахгүйгээс гадна Төрийн банкны хуулгаар бас хэсэг айл ашиглалтын зардлаа Тохилог шинэ ертөнц ХХК-д төлсөн гэдэг нь тогтоогдоно. УДДТөвд засвар хийсэн гэх шаардах хуудас, мөнгөн дүн нь касс, харилцахын дансаар баталгаажаагүй тул засварын хөлс 1 160 200 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сард 107А байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөд улсын комиссын актад дээрх байруудын ашиглалтыг хариуцан ажиллахаар гарын үсэг зурсан боловч 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туршилтын журмаар ажиллаж

 

 

мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны өмч хөрөнгө эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо 13 дугаар хороолол, Нарны замын 107 А, Б, 109 дүгээр байрны 4 айлын хаус, нийт 108 айлын орон сүуц, ашиглалт, инженерийн шугам сүлжээ, барилга, тоног төхөөрөмжийг балансаас баланст шилжүүлж авахыг хүссэн хүсэлтийн дагуу өөрийн компанийн санхүүгийн баланст шилжүүлж авсан. Гараашийн дулааныг СӨХ-ны захирлуудтай гэрээ хийж дулаанаар хангадаг учраас айл өрх, аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл нэхэмжлэгч компани дур мэдэн халаалт тавьсан. Хэрэв Дестинейшнь Монгол ХХК нь СӨХ-ийн үйл ажиллагааг өөрсдөө явуулж байгаа бол гэрээ байгуулах үүрэгтэй. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 107А байрны узелийн өрөөнд хог шүүгчийн таг цоорч ус алдсан байсан ба уг өрөөг Дестинейшнь Монгол ХХК эзэмшиж байсан тул түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй байсан. Уг байр нь шинээр ашиглалтад орсон учир гэрээний 2.1.3-т заасны дагуу, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан 3 жилийн баталгаат хугацаанд сэлбэг хэрэгслийг өөрийн хөрөнгөөр сольж засварлаж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. 107Б байрны 39 тоот айл ус алдсан дуудлагын дагуу ээлжинд гарч байсан засварчин гэмтлийг буруу оношилж болох ч инженер зөв бурууг тогтоосны дараа засварчид зөвхөн засварлах үүрэгтэй. Гэрээнд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах заалт байхгүй байхад дангаараа гэрээг цуцалсан. 109 дүгээр байрны 1 тоот айл ОСНАА контортой гэрээ хийсэн учир бид конторт төлбөрөө төлнө гээд 2014 оны 11,12 сарын ашиглалтын зардал 457 316 төгрөгийг манайд төлсөн бөгөөд үүнээс 129 557 төгрөг нь манай компанийн үйл ажиллагаа явуулах үеийн хугацаанд хамаарна. Дестинейшнь Монгол ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ДШС-д 1 904 000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ нь 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хэрэглээ тул манайд хамааралгүй юм. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 332 000 төгрөг төлсөн боловч энэ нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хэрэглээ, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2 332 000 төгрөг нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийн хэрэглээ юм. Манай компанид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ДШС-ын гэрээ албан ёсоор шилжсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хэрэглээ төлбөр 15 294 097 төгрөгийг манайх төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 12-ны 5 428 623 төгрөг нь 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 сарын 30-ны хэрэглээ бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дестинейшнь Монгол ХХК нь гэрээг цуцалсан тухай зар тавьж 11 дүгээр сарын төлбөрийг зогсоосноос 4 081 000 төгрөг үлдсэн. 109 байрны 1-4 орцны хэрэглэгч нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалтын зардал огт төлөөгүй болно. Дээрх хугацаанд манай компани УБДС ТӨХК-тай гэрээ байгуулаагүй байсан учир Дестинейшнь Монгол ХХК-д нэхэмжпэх ирдэг байсан. Тохилог шинэ ертө.нц ХХК нь энэ хугацаанд УСУГазарт 20 сая төгрөг төлсөн боловч Дестинейшнь

Монгол ХХК-иас усны мөнгө гэж аваагүй. Иймд Дестинейшнь Монгол ХХК-ийн нэхэмжлээд байгаа 9 533 743 төгрөг бол манайх засвар үйлчилгээг хариуцаж байсны хувьд манайд төлөх ёстой төлбөр гэж үзэж байна. ОСНААУГ нь дээрх гэрээг хүчин төгөлдөрт тооцуулсан тохиолдолд цаашид дээрх байруудын ажил, үйлчилгээг эрхлэх боломжтой гэсэн. Гэрээгээр шилжүүлэн авсан 107 А, Б, 109 дүгээр байруудын тоноглол, узелийн хөрөнгийг Бэст Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 221 637 647.7 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон бөгөөд үүнийг 2014 оны 09 дүгээр сарын компанийн санхүүгийн тайланд тусгасан. Байруудын УДДТ нь манай компанийн балансад бүртгэгдсэнээс үзэхэд шүүхийн шийдвэрээр гэрээг цуцлаагүй байхад Дестинейшнь Монгол ХХК нь айлган сүрдүүлж байгаад гэрээг цуцалсан нь тогтоогдоно гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 3 тоот Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоож, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 109 дүгээр байрны хаус 2, 3, 4 тоотын ус, дулааны төлбөр 5 352 471 төгрөг, Тохилог шинэ ертөнц ХХК-ийн ажилчдын цалин 408 536 төгрөг, бохирын шугам буудуулж цэвэрлэсний төлбөр 89 000 төгрөг, ЦТП-д хийгдсэн засварын ажлын хөлс 1 160 200 төгрөг, Дулааны шугам сүлжээ ТӨХК-ний нэхэмжлэлийн зөрүү 762 414 төгрөг, 38 айлын ус, дулааны төлбөр 4 081 258 төгрөг, нийт 12 649 449 төгрөгийг Дестинейшнь Монгол ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-иас 7 226 252 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дестинейшнь Монгол ХХК- д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 2 307 491 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Тохилог шинэ ертөнц ХХК-ийн талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 3 тоот орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дестинейшнь Монгол ХХК-иас 5 581 275 төгрөг гаргуулан Тохилог шинэ ертөнц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 068 174 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 130 570 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Дестинейшнь Монгол ХХК-д, Дестинейшнь Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104 250 төгрөг гаргуулан Тохилог шинэ ертөнц ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэггийн хураамжид урьдчилан төлсөн 176 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180 175 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдэж шийдвэрлэжээ.

щ

 

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь нийт 12 649 499 төгрөгийг Дестинейшнь Монгол ХХК-с гаргуулахаар сөрөг нэхэмжпэл гаргаснаас 7 068 174 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дестинейшнь Монгол ХХК-ийн Сийльжет ХХК-ийг сальникийн үйлдвэр хаус N22, ДМ" ХХК-ны хаус №3, "Дестинейшнь Монгол" ХХК-ны захирлын гэр хаус N24 тоот байрнуудын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 5 сарын ашиглалтын зардал нь анхан шатны баримтын тооцоогоор 2 815 500 төгрөг гарсан байхад 922 278 төгрөг авахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сийлжет ХХК нь ашиглалтын зардал болох 653 082 төгрөгийг Дестинейшнь Монгол ХХК 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авсан болох нь ДМ ХХК-ийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байхад хасаж тооцсон байна. Мөн 38 айлын ашиглалтын зардал болох 4 081 000 төгрөгийн 2 873 782 гэж дутуу тооцож, орхигдсон байна. Үүнээс 4 айлын 316 927 төгрөгийг манайд төлснийг хасахад 2 556 854 төгрөгийн зөрүү гарч байна. Аж ахуйн нэгж, айл өрхийн тарифын зөрүү болох 762 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Дестинейшнь Монгол ХХК нь хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-д холбогдуулан 10 076 939 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч компани эс зөвшөөрч, талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарынг 25-ны өдөр байгуулагдсан N23 тоот Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 12 649 449 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 107А, 107Б, 109 дүгээр орон сууцны узелийн өрөө, инженерийн шугам сүлжээ, гадна дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ, зэргийг Дестинейшнь Монгол ХХК-иас Тохилог шинэ ертөнц ХХК-д шилжүүлэх, уг тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээг Тохилог шинэ ертөнц ХХК хариуцан ажиллахаар харилцан тохиролцож, орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх тухай Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний агуулга, гэрээнээс үүсэх үр дагаврын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан "... анхан шатны баримтын тооцоогоор 2 815 500 төгрөг байхад шүүх 922 278 төгрөг гэж тооцсон, 38 айлын ашиглалтын зардал болох 4 081 000 төгрөгийг Дестинейшнь Монгол ХХК авсан байхад 2 873 782 төгрөг гэж дутуу орхигдуулсан ... гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт 38 айлын төлбөр төлсөн тухай нотариатчаар -гэрчлэгдсэн Дестинейшнь Монгол ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 107.1, 107.2-р байруудын үлдэгдэлтэй айлуудын жагсаалт гэх баримт авагдсан /хх.И-93-94/ боловч уг баримт нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д зааснаар нотариатчийн зүгээс хуулбар баримт болохыг гэрчилсэн баримт болохоос, уг баримтад дурдсан 38 айлын төлбөрийг Дестинейшнь Монгол ХХК хүлээн авсныг эргэлзээгүй нотлох баримт биш юм. Учир нь дээрх баримтад 107.1, 107.2 дугаар байрны айлуудын ашиглалтын төлбөр төлсөн, төлөөгүй гэсэн тэмдэглэл хийж, иргэдээр гарын үсэг зуруулсныг төлбөр төлснийг нотлох санхүүгийн баримт гэж үзэхгүй.

Харин дээрх үйл баримтыг нотлох зорилгоор хэргийн оролцогчийн зүгээс Дестинейшнь Монгол ХХК-ийн 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны кассын баримтад үзлэг хийх хүсэлт гаргасны дагуу шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсанаар Дестинейшнь Монгол ХХК нь айлуудаас 2 873 782 төгрөг авсан нь хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-ийн гэрээний дагуу авах ёстой орлого, төлбөр байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч компанийн зүгээс "... 107/1 дүгээр байрны 18, 19, 107/2 дугаар байрны 5, 13 тоот айлуудын 316 927 төгрөгийн төлбөр Тохилог шинэ ертөнц ХХК-ийн дансанд төлөгдсөн байхад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хасаж тооцоогүй ... гэх тайлбар гаргаж байна. Хэргийн 67 дахь талд авагдсан Төрийн банк Маршал тооцооны төвийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15/020 дугаар албан бичигт 10 дугаар сарын төлөлт гээд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн гүйлгээний талаар заасан байх тул уг төлөлтийг хариуцагч компанийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй юм. Дээрх төлөлтүүд нь талуудын хоорондын гэрээ цуцлагдсанаас хойш төлөгдсөн, гэрээ хүчинтэй байх үеийн ашиглалтын зардал байх бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгч Дестинейшнь Монгол ХХК-д хариуцан төлөх төлбөр биш тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй. Энэ

талаар нэхэмжлэгч компанийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Тохилог шинэ ертөнц ХХК-иас төлсөн 98 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ