| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0286/Э |
| Дугаар | 290 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 1821005060306 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн *******өлөнбуйр суманд 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-11 насны 3 хүүхдийн хамт ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ........... регистрийн дугаартай, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд цагаан өнгийн “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн Дорнод аймгийн *******өлөнбуйр сумын 2 дугаар багийн нутагт байрлах “” гэх газраас хохирогч *******-ын нэг тооны хар хүрэн зүсмийн эр даагыг хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТО**************ОЙЛО******* нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэв.
*******охирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг Дорнод аймгийн төвд байх хугацаанд манай зүүн хөршийн А гэх залуу манайхаар орж ирээд аав, ээжийн биеийг нь асуугаад намайг хаана байгаа талаар асуухад намайг Дорнод аймгийн төвд байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд А нь гараад адуугаа хурааж хашаад нэг адуу А нь өөрийн төрсөн ах А-ийн эзэмшлийн цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад явсан гэж манай дүү хэлсэн. Тухайн өдөр манай дүү нь А-г ирэхээр нь алга болсон даагаа харсан эсэхийг асуухад хараагүй гэж хариулсан гэж манай дүү хэлсэн. А нь надтай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн орой адуугаа хурааж байхад надтай таарсан боловч тухайн үедээ надад манай даагыг авч явсан талаараа хэлээгүй. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А нь манайд ирж надтай уулзах үедээ манай даагыг авсан талаараа хэлсэн. Надад нэг дааганы хохирол учирсан. Одоо хохирлоо бүрэн барагдуулж авсан. Өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч *******анзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх *******өлөнбуйр сумын *******ужирт булан гэх газарт амьдардаг юм. 2018 оны 08 дугаар сарын 22-нд манай нэг тооны тамгагүй хүрэн даага А-ын адуунд байсан юм. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ урагш голын хойноос хашаан дээрээ байж байхдаа дурандахад цагаан өнгийн маркийн машинд нэг тооны адуу ачаад манай гэрийн хойгуур баруун тийш гарахаар нь А-ы адуунд очиж үзэхэд манай хүрэн гүү нь дэлэн нь цэрийцэн байсан, даага нь байхгүй байхаар нь гомдол гаргасан юм. Эхийгээ хөхдөг хүрэн даага байгаа юм. Тамга байхгүй. А-ы гаднаас цагаан өнгийн машинд нэг тооны даага ачиж явахаар нь би сэрдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би *******өлөнбуйр суманд 2 хоноод өөрийн төрсөн дүү *******-ыг гэрээсээ миний даагыг идэх хоньтой аваад ирээ авч явья гэсэн юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед дүү ******* нь ах А-ийн “” маркийн машинаар хар хүрэн зүсмийн даага авчирсан. Тухайн үедээ би согтуу байсан болохоор тамгыг нь анзаараагүй. Миний өөрийнх байх гэж бодоод дүү А-г цагаан өнгийн пронтер маркийн давхар кабинтай машинд ачиж аймагт тоот хашаанд буулгасан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэрийг нь сайн мэдэхгүй хөрш зэргэлдээ байдаг зүс таних дүүд 250000 төгрөгөөр зарсан. ...Би өөрийнхөө адууг танихгүй, мал дээр гараагүй 3 жил орчим болж байна. Дүүг өөрийнхөө адуунаас авчирсан байх гэж бодсон. Манай бага дүү А адуу мал дээрээ байдаг. Би малынхаа тоог мэдэх болохоос зүслэж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би *******өлөнбуйр сумын иргэн гэх хүнээс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед хар хүрэн зүсмийн тамгагүй эр даага 250000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40/
-Шүүгдэгч *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн *******өлөнбуйр сумын 2 дугаар багийн нутагт байрлах “” гэх газраас хохирогч *******анбатын нэг тооны хар хүрэн зүсмийн эр даагыг хулгайлж 400000 / дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******лтанбаганын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр *******өлөнбуйр сумын 2 дугаар баг гэх газар байх гэртээ байж байхад 09 цагийн орчимд манай төрсөн ах нь над руу залгаад миний малнаас нэг идэх хонь, нэг даага аваад ир гэхээр нь би за гээд адуугаа хурааж ирсэн. Ирээд манай баруун талын гэх саахалт айлын эр хүрэн даага манай адуунд байхаар нь би тухайн ын адууг бариад өөрийн төрсөн ах эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад *******өлөнбуйр сумын төвд байх хот хоорондын хоолны гэрт очин өөрийн төрсөн ах өгсөн. ... Би ахад дааганы мөнгө болох хохиролд 450000 төгрөг өгсөн...“ гэж /хх-ийн 35-36/, түүнийг давхар нотолсон хохирогч *******анбат, гэрч *******анзориг, *******лтангэрэл, нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна.
*******эрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******лтанбагана нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийхээ /төгссөний/ дараа бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслээр уг хулгайлсан адуугаа тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын малыг хулгайлсан гэж үзэхгүй учраас шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул улсын яллагчийн дээрх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч *******лтанбаганад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж санал гаргасныг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч *******-ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын ..............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид, *******-ийн эзэмшлээс ******* ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5/54 тоот прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч *******лтансүхэд тус тус буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО******* нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч *******лтанбаганыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгчид авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******лтанбаганын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид, ******* эзэмшлээс ******* ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5/54 тоот прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч *******лтансүхэд тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******лтанбаганад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭН*******БААТАР