Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 299

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч*******, хохирогч *******, хохирогчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******-дхолбогдох эрүүгийн 201725011394 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нүүр амны их эмч  мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-д шүдний их эмч ажилтай, ам бүл 5, нөхөр, 0-5 насны 3 хүүхдийн хамт амьдрах, *******оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, /РД:.............../, ******* овогт*******.

 Шүүгдэгч******* нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-ын шүдний их эмчээр ажиллаж байх явцдаа тус аймаг дахь Зэвсэгт хүчний ангид алба хааж байсан байлдагч *******ын шүдийг авсаны дараа зажуурын хөндийд орсон шүдний ёзоорыг хугацаа алдалгүй авч, зажуурын хөндийн үрэвсэл үүсэхээс сэргийлж чадаагүйн улмаас хохирогч *******ын зүүн нүд хараагүй болсон өөрөөр хэлбэл эмч, эмнэлгийн мэргэжилтэн******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. *******үнд:

  Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний өмнө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй. хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар ээлжийн цэрэг татлагад Дорнод аймгийн цэргийн ангид хуваарилагдсан. Цэргийн албанд байх хугацаанд 11 дүгээр сард шүд өвдөөд зүүн талын дээд 26 дугаар шүдээ авахуулсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг госпитал дээр 3 удаа хагалгаанд орсон. 1 дэх хагалгаа нь шүдний ёзоор авах, гайморитын хөндий цэвэрлэх хагалгаанд орсон. 2 дахь хагалгаа нь гайморитын хөндийн үрэвсэл цэвэрлэх /ургацаг авах/ хагалгаанд орсон. 3 дахь хагалгаа нь нүдний доод ухархайн хана хайлсан байна гээд тэрийг өргөж тор тавих хагалгаанд орсон. Шүдний ёзоор үлдээд түүнээс идээт үрэвсэл үүссэнээс болж миний зүүн нүд хараагүй болсон. Хохирол төлбөр болох эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нийт 11.440.432 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байх байлдагч ******* анх шүд өвдлөө гэж ирсэн бөгөөд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүдний тасагт оочир аваад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр О гэх эмч *******ын шүдийг авахдаа ёзоорыг нь үлдээчихсэн юм. Тэгэхэд тэр эмч хэлэхдээ маргааш шүднийхээ рентген зургийг авахуулаад ир тэгээд зургийг нь харж байгаад ёзоорыг нь авъя гэж хэлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүднийх нь рентген зургийг авахуулаад үзүүлэхэд О эмч эмчилгээ бичээд буцаасан. О эмч хэлэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр давтан үзүүлээрэй гэж хэлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр давтан үзүүлэхээр очиход *******ыг үзлэгийн орон дээр хэвтүүлээд 4 цаг орчим хүлээлгэсэн. ...4 цаг орчим болсны дараа О эмч хэлэхдээ эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлнэ, шүдийг нь нээлттэй мэс ажилбараар авна, би өөрөө залгаж дуудна гэж хэлэхээр нь , бид 3 анги руугаа явсан. Түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О эмч өөрөө над руу залгаад наад цэрэг чинь гайморит болоод хүндэрчихлээ, яаралтай цэргийн төв эмнэлэг рүү явуул гэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ыг цэргийн төв эмнэлэг рүү явуулсан. Улаанбаатар хотод очоод Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ангийн эмнэлэгт ирсэн бөгөөд ямар нэгэн эмчилгээ бичигдээгүй байсан. ...зовиур хэвээрээ байхаар нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр чих хамар хоолойн эмч Доржхандад үзүүлээд рентген зураг авахуулаад эмчээрээ уншуулахад зүүн хацар ясанд /гайморитын хөндийд/ идээрхэг ялгадастай, тодрол ихэссэн байна гээд өвчний түүх нээж эмчилгээ хийх шаардлагатай гэсний дагуу өвчний түүх нээсэн. Өвчний түүх нээгээд эмчилгээ хийгээд 02 дугаар сарын 12-ны өдөр эмчид үзүүлээд зовиур хэвээрээ байсан бөгөөд гайморитын хөндийг угаалгахад резинэн бээлийний тасархай гарч ирсэн. Тэгээд 02 дугаар сарын 13, 17-ны өдрүүдэд тус бүр дахин угаалгасан. ... эмч хэлэхдээ энэ хүүхдийг яаралтай цэргийн төв эмнэлэг рүү явуулж нүүрний томографийн зураг авахуулах шаардлагатай гэсний дагуу 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явуулсан. ...******* 3 дугаар сарын 10-ны өдөр томографийн зураг авахуулсан байсан. Тэгэхэд зүүн гайморитын хөндийд уутлагдсан шингэнүүд үүссэн байна, яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд орсон, тэгээд хагалгаанд орсны дараа зүүн нүд нь юм харахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний том хүү овогтой нь ...2016 оны 10  дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Зэвсэгт хүчний ангид хувиарлагдан явсан. *******үнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын эхээр ярьж “би шүдээ авахуулах гэж байна” гэж ярьсан ба 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тангарагийн баяр хийхэд нь очиж уулзахад “би шүдээ авахуулсан ёзоор нь үлдсэн гэсэн” гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “намайг цэргийн госпиталруу явуулах боллоо, зардлын мөнгө явуулаач” гэхээр нь 40000 төгрөг явуулж госпиталд ирж мэс заслын 1 дүгээр тасагт хэвтээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хамрын хөндий цэвэрлэх болон шүдний ёзоор авах мэс засалд орж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлгээс гараад Дорнод аймаг руу анги руугаа явсан. Ингээд хамраас эвгүй үнэр гараад байхаар нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин Улаанбаатар хотод ирж госпиталд хэвтсэн ба 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хамрын хөндий цэвэрлэх мэс засал хийж энэ өдрөөс хойш 5 хоногийн дараа хүүгийн зүүн нүд хараагүй болж эмчилгээ эрхэлсэн орлогч эмч Сүхбаатартай уулзахад “ухархайн яс идэгдэж хайлсан байна” гэж хэлсэн. Ингээд л хүү маань хараагүй болсон учир энэ байдал нь эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзээд гомдол гаргаж байгаа юм. ...Хагалгаа хийлгэснээс 5 хоногийн дараа ******* надруу залгаад ”ээж хамар битүүрээд байхаар нь нусаа нийтэл хамраас шүдний ёзоор гарч ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий хаяарай” гэж хэлээд маргааш өглөө нь очиж авсан боловч одоо олдохгүй байгаа. Уг ёзоорыг эмч нь хүртэл үзсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-66/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 733 тоот дүгнэлтэд: “1.ЗХ-ний -р ангийн амбулаториор эмчлүүлэгчдийн картан дах шүдний эмчийн үзлэгт *******ын шүдийг авах болсон шалтгаан, шүд авах ажилбар хийсэн тухай тэмдэглэл байхгүй, шүд авсны дараа өвчтөнд тавьсан хяналт, эмчилгээ бүрэн бичигдээгүй байх тул *******ын шүдийг зохих стандартын дагуу авсан гэж үзэх боломжгүй байна. 2. *******ын шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын (гайморитын) хөндийд түлхэгдэн орсноос зажуурын хөндий үрэвссэн байх ба түүнийг цэвэрлэх хагалгааг зохих стандартын дагуу хийсэн байна. 3. *******ын зажуурын хөндий үрэвслийн улмаас уг хөндийн хананд ясны үрэвсэл үүсч, улмаар зажуурын хөндийн дотор хана, өмнөд дээд хана, дээд буюу нүдний ухархайн доод хананы ясны эд деструкци өөрчлөлтөд орж, дээд буюу нүдний ухархайн доод хананы ясны эд хайлсан, нүдний арын зайд цусан хураа үүсч нүд хөдөлгөгч булчин, судас, харааны мэдрэлийг дарж шахсанаас *******ын зүүн нүд хараагүй болсон байна. 4. 5. *******ын шүдийг авсны дараа зажуурын хөндийд орсон шүдний ёзоорыг хугацаа алдалгүй авч, зажуурын хөндийн үрэвсэл үүсэхээс сэргийлж чадсан бол дээрх хүндрэл гарахгүй байх боломжтой байжээ” гэжээ. /хх-ийн 72-74/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 301 тоот дүгнэлтэд: "1. Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч*******-ийн үзлэгт *******ын шүдийг авах болсон шалтгаан, шүд авах ажилбар хийсэн тухай тэмдэглэл байхгүй, шүд авсны дараа өвчтөнд тавьсан хяналт, эмчилгээ бүрэн бичигдээгүй байх тул шүдийг авах ажилбарын стандарт зөрчсөн байна. Шүд авах үед нэг сурвалж нь үлдсэнийг мэдсээр байж удаан хугацаанд дараагийн арга хэмжээг /ёзоорыг оношлож, авах/ авалгүй удааж цаг алджээ. 2.Шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын /гайморитын/ хөндийд түлхэгдэн орох нь байж болох хүндрэл бөгөөд дан ганц эмчийн буруугаас гарах буруу үйлдэл биш болно. *******үнд эмчийн шүд авах техник, шүдний ёзоорын эмгэг өөрчлөлт, ёзоорын байрлал зэрэг нь нөлөөлнө. 3.Зүүн зажуурын хөндийн идээт үрэвсэл нь анх шүд авхуулсны дараа шүдний ёзоор уг хөндийд үлдсэнээс үүсчээ. *******ын зажуурын хөндийг цэвэрлэх мэс засал нь стандартын дагуу хийгдсэн байна. 4.Ясны эдийн деструкци гэдэг нь идээт үрэвсэл, түүний архаг удаан явцын улмаас ясанд халдвар тархан тэжээлгүй болж, ясны хэвийн бүтэц алдагдан ясны хана эвдрэлд орж үхжилд орохыг хэлнэ. 5. Шүдний ёзоор зажуурын хөндийд үлдсэнээс зажуурын хөндий үрэвсэж улмаар уг хөндийн хананд ясны архаг үрэвсэл үүсэн зажуурын хөндийн дотор хана, өмнөд дээд хана, дээд хана буюу нүдний ухархайн доод хананы ясны эд бүтэц алдагдалтанд үхшин, идээт процесс ухархайн дотор тал руу орж нүдний арын зайд цусан хураа үүсч нүд хөдөлгөгч булчин, судас, харааны мэдрэлийг дарснаас харааны мэдрэлийн хатангиршил үүсч *******ын зүүн нүд хараагүй болсон байна. 6.Шүдний ёзоорыг зажуурын хөндийд үлдээн удааснаас зажуурын хөндийн идээт үрэвсэл үүсчээ. Улмаар ухархайн доод хана үрэвсэн бүтэц алдагдан эвдрэлд оржээ. *******үний улмаас нүдний алимны арын цус хуралт, нүдний артерийн дарагдал үүсч цус хангамж алдагдан харааны мэдрэл хатангиршин зүүн нүд хараагүй болжээ. 7.*******ын зажуурын хөндийг угааж цэвэрлэх анхны хагалгаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******ын нүд өвдөөгүй, эмгэг өөрчлөлтгүй байсан байна. 8.Гайморитын хөндийн идээт үрэвсэл нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хагалгааны дараа үргэлжилсэн байна. 9.Хагалгааны үед зажуурын хөндийд урсгуур резин үлдээдэггүй. 10. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хагалгааны бичлэгт урсгуур тавьсан тухай байхгүй бөгөөд хэрэв фолея зондыг хэлж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шингэнийг соруулан авч гуурсыг авсан байна. 2017 оны 02 дугаар сарын 07-нд зүүн хамрын хөндийг угаахад 1:5 см хэмжээтэй цагаан резин бээлийний тасархай гарч ирсэн гэж тэмдэглэсэн байна. *******үнийг хэзээ, хэрхэн тавьсан нь тодорхойгүй, мөн зажуурын хөндийг цэвэрлэх хагалгааны үед үүнийг үлдээдэггүй. 11.Зажуурын хөндийгөөс резин урсгуур гарах үед идээт үрэвсэл нь үргэлжилж байжээ. 12. 002500/5985 дугаартай өвчний түүхэн дэх 2017 оны 03 дугаар сарын 17-ны нүдний эмчийн бичлэгт “Ретробульбарная гематома” онош тавьж цусан хураа үүссэн болохыг тогтоосон байна. 2.16.Шүд авах ажилбар стандартын дагуу хийгдсэн эсэхийг шүдний мэргэжлийн эмч нараас дүгнэлт авах шаардлагатай. Зажуур хөндийн хоёр удаагийн мэс заслын бичлэгийг харахад MNS 5952/2008 стандартыг мөрдсөн байна. 2.17. ба 2.18. асуултуудад нүдний мэргэжлийн эмч нараас дүгнэлт авах шаардлагатай.

4. ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн эмчийн дүгнэлт: 2018 оны 2 дугаар сарын 19...

НАС-ын мэргэжлийн зөвлөл хавтаст хэрэг, холбогдох бичиг баримт, шинжилгээ, КТ-ийн зурагтай танилцаад прокурорын асуултуудад хариулт өгч байна. *******үнд: 2.1.Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч******* нь *******ын шүдийг авах болсон шалтгаан, шүд авах мэс ажилбар хийсэн тэмдэглэл зэрэг эмчилгээтэй холбоотой тэмдэглэлийг өвчтөний түүхэнд бичээгүй нь эмчийн үйл ажиллагааны стандарт зөрчсөн байна. 2.2. Шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын хөндийд түлхэгдэн орох нь байж болох хүндрэл бөгөөд дан ганц эмчийн буруугаас гарах буруу үйлдэл биш болно. /Хавсралт-1, 3/ 2.3.*******ын хамрын хөндий үрэвсэх болсон шалтгаан нь шүд авах мэс ажилбар, чихэгдэж үлдээсэн шүдний ёзоор үлдсэнтэй холбоотой байх боловч 1.******* нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдсан ба 2016 оны 11 дүгээр сарын 15-нд буюу 1 сар хүрэхгүй хугацаанд шүд өвдөн авахуулахаар болсон нь, мөн талх /зөөлөн төрлийн хоол/ идэж байхад хугарсан нь цоорол удаан хугацаанд үргэлжилсэн, архаг үрэвсэлтэй байсныг үгүйсгэхгүй байна. 2.Чихэгдэж ороод үлдсэн ёзоор нь рентген зурагт хөдөлгөөнгүй аль нэг талд хазайлгүй босоо байгаа нь зажуурын хөндийд мөхлөнгөр эд үүссэн байх магадлалтай байна. Зажуурын хөндийг нээж уг мэс ажилбар стандартын дагуу хийгдсэн байгаа нь өвчтөний түүхийн тэмдэглэлд бичигдсэн байна. 2.4. Ясны эдийн деструкц нь халдвараас үүссэн идээт үрэвсэл түүний архаг хэлбэрт удаан явснаас ясанд халдвар тархан тэжээлгүй болж хэвийн бүтэц алдагдсанаар ясны зузаан нимгэрч, эвдрэлд орохыг илтгэнэ. 2.5.Дээд буюу нүдний ухархайн доод хананы ясны эд хайлсан гэдэг нь магадгүй нянгийн гаралтай үрэвсэл удаан хугацаанд үргэлжилсэнээр яс халдварлагдаж хэсэг газрын ясны идээт үхжилт үрэвсэл /Local osteomyelitis/ явагдаж яс хэвийн бүтцээ алдсан байх боломжтой. 2.6. Шүдийг авах явцад шүдний ёзоор зажуурын хөндийд түлхэгдэн орсоноос зажуурын хөндий үрэвссэн гэсэн нь шүд авсан эмчийн алдаа байх мэт боловч ******* цэрэгт ирэхдээ архаг үрэвсэлгүй байсан гэдгийг тодорхойлох боломжгүй тул шууд буруу үйлдэл хийсэн, эс хийсэн гэж дүгнэх боломжгүй байна. Хэнийг буруутай үйлдэл хийснийг шүүхийн байгууллага тогтоох учир хариулт өгөх боломжгүй байна. Нүд хараагүй болж болох шалтгаан /хавсралт-2/-т хавсруулав. 2.8.Эхний мэс засал буюу 2017 оны 01 дүгээр  сарын 04-ний өдрийн хагалгааны тэмдэглэлд хүндрэл гарсан тухай байхгүй. *******үссэн полипийг хусаж авсан гэх ба шүдний ёзоорыг гаргаж авсан тухай тэмдэглэл байхгүй. Фолея зонд тавьсан ба тодорхой хугацааны дараа авсан гэх бөгөөд урсгуур резин тавьсан тухай тэмдэглэл байгаагүй тул үрэвсэлтэй шүдний ёзоор дахилт өгсөн үү эсвэл хэн хэзээ үлдээсэн нь тэмдэглэгдээгүй. 2017 оны  02 дугаар сарын 07-ны өдөр гарч ирсэн резинэн урсгуур уу гэдгийг тодорхойлох боломжгүй. 2.9.Гайморитын хөндийд урсгуур резин үлдээдэггүй. 2.10.Тэмдэглэлээс харахад урсгуур тавьсан тэмдэглэл байгаагүй бөгөөд хэрэв фолея зонд хэлж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шингэнийг соруулан авч гуурсыг авсан байна. 13. Идээт гайморитын хөндийн үрэвслийн улмаас зажуур хөндийн дээд хана буюу ухархайн доод хана, дотор ханын нягтрал эрс буурсан, ясны эд үрэвсэн бүтэц алдагдсан нь цусан хураа үүсэхэд нөлөөлсөн байна. /Хавтаст хэргийн 54-р хуудсанд, хамар дайврын КТ-ийн шинжилгээний дүгнэлт 2017 оны 03 дугаар сарын 09/ 14. Ухархайн хөндийд нүдний алимны арын цус хуралт, нүдний артерийн дарагдал үүсч цус хангамж алдагдан харааны мэдрэл хатангиршин зүүн нүд хараагүй болжээ. 15. Нүдний алимны ард цусан хураа үүссэн нь гайморитын хөндийн идээт үрэвслийн улмаас үүссэн. Энэ үрэвсэл нь шүдний ёзоор зажуурын хөндийд удаан байснаас үүсчээ. 16. Шүд авах ажилбар, гайморовын хөндийд хийсэн мэс засал нь зохих ёсоор хийгдсэн. 17. *******ын зүүн нүдний мэдрэл хатингаршсан тул хараа сэргэхгүй, бүр мөсөн хараагүй болжээ. 18.Нүдний алимны ард цусан хураа үүссэн, судасны бүлэн зэргээс нүдний мэдрэл хатингаршин нүд хараагүй болжээ” гэжээ. /хх-ийн 94-98/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 862 тоот дүгнэлтэд: "1. *******ын зүүн нүд бүрэн хараагүй болсон нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 104-105/

-Шүүгдэгч*******-ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, бакалаврын дипломын хуулбар /1 хх-ийн 132-144-р хуудас/

- Шүүгдэгч*******-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 51-54-р хуудас/

- Шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /1 хх-ийн 86-88-р хуудас/

- Хохирогч *******ын хохирол нэхэмжилсэн талаарх баримт /2-р хх-ийн 36-43-р хуудас, задгай 22 ширхэг баримт /

- Шүүгдэгч******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 20-р хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч******* нь Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн шүдний их эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус аймаг дахь Зэвсэгт хүчний ангид алба хааж байсан байлдагч *******ын зүүн дээд талын 26 дугаар шүдийг ажилбар хийж авсаны дараа зажуурын хөндийд үлдсэн шүдний ёзоорыг хугацаа алдалгүй авч, зажуурын хөндийн үрэвсэл үүсэхээс сэргийлж чадаагүйн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол буюу зүүн нүдийг хараагүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч*******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ”...Хохирлоо төлж барагдуулна, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... 2016 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн цэрэг татлага дээрээс 2 дугаар ээлжийн цэрэг татлагад Дорнод аймгийн цэргийн ангид хуваарилагдсан. Цэргийн албанд байх хугацаанд 11 дүгээр сард шүд өвдөөд зүүн талын дээд 26 дугаар шүдээ авхуулсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр 3 удаа хагалгаанд орсон. 1 дэх хагалгаа нь шүдний ёзоор авах, гайморитын хөндий цэвэрлэх хагалгаанд орсон. 2 дахь хагалгаа нь гайморитын хөндийн үрэвсэл цэвэрлэх /ургацаг авах/ хагалгаанд орсон. 3 дахь хагалгаа нь нүдний доод ухархайн хана хайлсан байна гээд тэрийг өргөж тор тавих хагалгаанд орсон. Шүдний ёзоор үлдээд түүнээс идээт үрэвсэл үүссэнээс болж миний зүүн нүд хараагүй болсон...” гэх мэдүүлэг, гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр О гэх эмч *******ын шүдийг авахдаа ёзоорыг нь үлдээчихсэн ... эмч хэлэхдээ энэ хүүхдийг яаралтай цэргийн төв эмнэлэг рүү явуулж нүүрний томографийн зураг авахуулах шаардлагатай гэсний дагуу 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явуулсан. ...******* 3 дугаар сарын 10-ны өдөр томографийн зураг авахуулсан байсан. Тэгэхэд зүүн гайморитын хөндийд уутлагдсан шингэнүүд үүссэн байна, яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд орсон, тэгээд хагалгаанд орсны дараа зүүн нүд нь юм харахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 733 /хх-ийн 78-80/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 301 /хх-ийн 94-98/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 862 /хх-ийн 104-105/ тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч *******ын биед учирсан хүнд хохирол /зүүн нүд бүрэн хараагүй болсон/  нь шүүгдэгч*******-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон байх ба түүний энэ хэргийг нь Дорнод аймгийн Прокурорын газраас 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтэй харьцуулахад оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, өөрөөр хэлбэл, сонгох санкц буюу торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялтай байгаагаас үзэхэд Прокуророос 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэхээс гадна шүүгдэгч*******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.

Хохирогч ******* нь шүүгдэгч*******эс эмчилгээний зардалд нийт 11440432 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт хохирогчийн зүгээс гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардлын баримтуудыг нэг бүрчлэн тооцож бодож үзэхэд нийт 11450887 төгрөгийн зардлын нотлох баримтууд байх ба энэ зардлын баримтуудаас үзэхэд хохирогчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 10455 төгрөгөөр илүү байх боловч хохирогчийн нэхэмжилсэн шаардлагын хэмжээгээр буюу 11440432 төгрөгөөр гэм хорын хохирлыг тооцох нь зүйтэй байна гэж үзсэн бөгөөд үүнээс нотлох баримттай, шаардлага хангасан 808270 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, нэхэмжлэх үндэслэлгүй өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, өөртөө хэрэглэсэн хүнс барааны  үнэ 42617 төгрөг, нийт 1042617 төгрөгийг тус тус  хэрэгсэхгүй болгож, харин хохирогч *******ын нэхэмжилж буй цалин 9600000 төгрөг нь “Сод ах дүүс” хоршооноос олгосон тодорхойлолтоос өөр нэг ч нотлох баримт байхгүй /гэрээ, тушаал, нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох баримтууд, байгууллагаас цалин олгож байсан санхүүгийн баримт гэх мэт/  байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар дээрх цалингийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байх ба энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч ******* овогт*******-ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 2700 нэгж /хоёр мянга долоон зуу/ буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*******-д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-с гэм хорын хохиролд 808270 /найман зуун найман мянга хоёр зуун далан/  төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 1000000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хүнс барааны  үнэ 42617 төгрөг, нийт 1042617 төгрөгийг тус тус  хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цалин 9600000 төгрөгийн талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэн гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш**************ГЧ                        Б.ЭНХБААТАР