| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1841000400177 |
| Дугаар | 2026/ДШМ/557 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 20.3.1., 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Х.Онолт, Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/557
2026 05 06 2026/ДШМ/557
Р.Б, Б.Ү, С.Ч, Х.Б,
Б.Г, Да.П, Г.Э, Г.Б,
К М.-, Г И.В,
Г.О, Ж.М, Ж.Ө, Б.С,
Дэ.П, Г.Г, Г.Н, Ц.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Онолт, Г.Баясгалан,
шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Ганболд, Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал,
шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Б.Ганболд, Б.Ганбаатар, шүүгдэгч Б.Ү-, Г.Н- нарын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ү-, С.Ч- нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,
шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,
шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Гэрэлтуяа,
шүүгдэгч Да.П-,
шүүгдэгч Г.Э-, Б.С- нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч Г.Э-, Г.О- нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар,
шүүгдэгч К- М.А-, түүний өмгөөлөгч Б.Баттуяа,
шүүгдэгч Г- И.В-, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар,
шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,
шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, Б.Энх-Эрдэнэ,
орчуулагч А.Болор-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, болон өмгөөлөгч П.Баасанжав, Б.Ганбаатар, Б.Ганболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Г- И.В-, Г.Б-, Г- И.В- нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч К- Марк А-ийн өмгөөлөгч Б.Баттуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.Б-, Б.Ү-, С.Ч-, Х.Б-, Б.Г-, Да.П-, Г.Э-, Г.Б-, К- М.А-, Г- И.В-, Г.О-, Ж.М-, Ж.Ө-, Б.С-, Дэ.П-, Г.Г-, Г.Н-, Ц.М- нарт холбогдох эрүүгийн 1841000400177 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ж- овгийн Р-гийн Б-, 1966 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г- аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б-” ХХК-
ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .........тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаар
шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн
харгалзсан, /РД:УБ-/;
2. Х- овгийн Б-гийн Ү-, 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г- аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт
холбогдох үедээ Б- ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр,
хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПБ-/;
3. Б- овгийн Х-гийн Б-, 1969 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г- аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Х-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПХ-/;
4. Х- овгийн Б-ийн Г-, 1974 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар Х- төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УБ-/;
5. Б- овгийн С-ын Ч-, 1975 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Х- төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг холбогдох үедээ “Ө-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, “М-” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух,
1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн
харгалзсан,
Багануур дүүргийн шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1
дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Багануур дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь
хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, /РД:УМ-/;
6. М- овгийн Д-ын П-, 1964 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г- аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ “Ө-” ХХК-ийн Цагаан эргийн уурхайн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦД-/;
7. Х- овгийн Г-ын Э-, 1974 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г- аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПГ-/;
8. К- М- А-, Оросын Холбооны Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсын Свердловск мужийн Асбест Х- төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЮМ-/;
9. Г- Игорь В-, Оросын Холбооны Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улсын Свердловск мужийн Каменск-Уралск Х- төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “А-" ХХК-ийн хөрөнгө оруулагч, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ...............тоотыг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй, /ГПД-А-/;
10. А- овгийн Г-ын Б-, 1962 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А- аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “А-” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ-/;
11. Х- Б- овгийн Г-ын О-, 1970 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар Х- төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХГ-/;
12. Б- овгийн Ж-ын М-, 1975 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г- аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... суух, ял шийтгэлгүй, /РД:ПЖ-/;
13. Б- овгийн Ж-ын Ө-, 1979 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г- аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух,
ял шийтгэлгүй, /РД:ПЖ-/;
14. Х- овгийн Г-гийн Г-, 1988 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Г- аймгийн Г- газарт улсын байцаагчаар ажиллаж байсан, Г- байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Г- аймгийн ..........тоотод оршин суух,
Г- аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын
19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,
/РД:ТГ-/;
15. А- овгийн Б-гийн С-, 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г- аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ Г- аймгийн Ж- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар
ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Г- аймгийн
........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПБ-/;
16. Т- овгийн Д-ийн П-, 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Г- аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын
менежер мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ Г- аймгийн Ж- Д-
нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын даргын үүргийг түр орлон
гүйцэтгэж байсан, одоо авто засварын газар туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПД-/;
17. Т- овгийн Г-ын Н-, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г- аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт
холбогдох үедээ Г- аймгийн Ж- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй группт байдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПТ-/;
18. Ш- овгийн Ц-гийн М-, 1966 оны 07 дугаар сарын 10-ны Г- аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Г- аймаг, Ж- Ц- багийн засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПЦ-/;
1. Шүүгдэгч Р.Б- нь 2016 онд Б.Ү-, Х.Б- нартай Улсын Их
Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-”
гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд
өртсөн талбайд “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон М-ыг тусгай
зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад ард улсад экспортлох
замаар их хэмжээний ашиг олох зорилгоор байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан
нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг
хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах,
олборлох” гэмт хэрэгт Г.Э-, Да.П-, С.Ч-, Ба.Г- болон
С.Б-, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х- /Х-/ нарыг татан
оролцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Б.Ү-, Х.Б- болон
шүүгдэгч Г.Э-, Да.П-, С.Ч-, Ба.Г-, С.Б-, Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21 -ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-" гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Б.Ү-, Х.Б- нартай
урьдчилан үгсэн тохиролцож, Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“М-” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар
сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар
олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж,
түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор
Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад
тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт
малтмал болох М-ыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор
улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн,
шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлого 16,033,600.000 төгрөгийг БНХАУ-ын
иргэн Х-, “Д-” ХХК, С.Г-, Б.Х-, БНХАУ-ын иргэн Г-, Л.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.А-, Д.Б-, Р.А-,
Х.Э-Д-, Г.Л-, Д.О- нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч,
эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор
Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн
нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“М-" гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн
байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М-
/вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагааг
тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий
болгох зорилгоор шүүгдэгч Г.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, Г- аймгийн
Ж- Ц- багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.М-д 2016 оны
03 дугаар сарын 24-ний өдөр түүний эзэмшлийн Хаан банк дахь 5О-2 тоот дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Б-”-оос гэх утгаар өөрийн “Хаан” банкны 5О-2 дугаарын дансаар 500,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” М-ийн автомашиныг,
Г- аймгийн Ж- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Б.С-т 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөгийг,
Г- газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Г-т 2018
оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 07-
ны өдөр Х.Э-Д-ийн Хаан банк дахь 5О-9 тоот харилцах дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг,
М-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Дэ.П-ид 2016 оны 08
дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны
өдөр өөрийн Хаан банкны 5О-0 тоот дансаар 1,000,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Б-" ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн Хаан банкны 5О-8 тоот дансаар дамжуулан 400,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Б-” ХХК-ийн жолооч Д.О-ийн Хаан банкны 5О-3 тоот дансаар дамжуулан 600,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Ө-” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн Хаан банкны 5У-8 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Б-гийн хүү Б.Б-ийн Хаан банкны 5У-59 дугаартай дансаар дамжуулан 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг,
Г- аймгийн Ж- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж
байсан Г.Н-ид 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Б-" ХХК-ийн жолооч
Д.О-ийн “Хаан” банкны 5О-3 тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөг,
2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Б-ийн “Хаан” банкны 5У-59 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Б-” ХХК-ны нярав Х.Э-Д-ийн “Хаан” банкны 5О-9 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус тэдгээрийн
тэдгээрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан
хахуульд өгсөн буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 22 удаагийн үйлдлээр бусдад 39,100,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Б.Ү- нь төрийн алБ- ажиллаж байхдаа буюу 2016 онд
Р.Б-, Х.Б- нартай Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай
хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал
олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “Ө-” ХХК-ийн нэр
дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх
нэрийдлээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож,
улмаар олборлосон М-ыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд
Найрамдах Хятад ард улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор байнга
үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг
байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг
хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах,
олборлох” гэмт хэрэгт Г.Э-, Да.П-, С.Ч-, Ба.Г- болон
С.Б-, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х- /Х-/ нарыг татан
оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Р.Б-, Х.Б- болон
шүүгдэгч Г.Э-, Да.П-, С.Ч-, Ба.Г-, С.Б-, Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018
оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Xоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б-, Х.Б- нартай
урьдчилан үгсэн тохиролцож, Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“М-” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-аар ашигт
малтмал болох М-ыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлого 16.033.600.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Х-, Д- ХХК, С.Г-, Б.Х-, БНХАУ-ын иргэн Г-, Л.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.А-, Д.Б-, Р.А-,
Х.Э-Д-, Г.Л-, Д.О- нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч,
эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Х.Б- нь 2016 онд Р.Б-, Б.Ү- нартай Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд “Ө-" ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, улмаар олборлосон М-ыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад ард улсад экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг
хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт Г.Э-, Да.П-, С.Ч-, Ба.Г- болон С.Б-, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х- /Х-/ нарыг татан оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох Р.Б-, Б.Ү- болон
шүүгдэгч Г.Э-, Да.П-, С.Ч-, Ба.Г-, С.Б-, Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018
оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б-, Б.Ү- нартай
урьдчилан үгсэн тохиролцож, Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“М-” гэх газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар
сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар
олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж,
түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор
Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад
тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт
малтмал болох М-ыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор
улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн,
шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлого 16,033,600,000 төгрөгийг БНХАУ-ын
иргэн Х-, “Д-” ХХК, С.Г-, Б.Х-, БНХАУ-ын иргэн Гао
Бао Юу, Л.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.А-, Д.Б-, Р.А-,
Х.Э-Д-, Г.Л-, Д.О- нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч,
эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр
хамтран оролцсон,
4. Шүүгдэгч Б.Г- нь шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- Г.Э-, Да.П-, С.Ч- болон С.Б-, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслээр үйлчлэх, хоол хүнс зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах, үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Да.П-той бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Г- аймгийн Х-
сум, Ц-, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М-” гэх газарт
Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас
хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч С.Ч- нь шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- Г.Э-, Да.П-, Ба.Г- болон С.Б-, Бүгд Найрамдах Хятад Ард улсын
иргэн Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-”
гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын
эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай
зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун
тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх
зорилгоор туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуй нэгжийг уурхайн
талбайд оруулахгүй байх, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг ятгах,
нөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
6. Шүүгдэгч Да.П- нь шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б-
Г.Э-, Ба.Г-, С.Ч- болон С.Б-, Бүгд Найрамдах Хятад Ард улсын
иргэн Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар
сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их
Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-”
гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын
эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай
зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун
тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахаар хариуцан, ажилчдыг ажилд авах, техник тоног
төхөөрөмжийг хариуцах, зардлын тооцоог гаргах, ажилчдын цалин хөлс, хоол хүнс, зэрэг
уурхайн бүх санхүүгийн үйл ажиллагааг өдөр тутамд удирдан зохион байгуулах зэргээр
гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,
шүүгдэгч Б.Г-той бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М-” гэх газарт Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Г.Э- нь шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б-
Да.П-, Ба.Г-, С.Ч- болон С.Б-, Бүгд Найрамдах Хятад Ард улсын
иргэн Х- /Х-/ нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 05 дугаар
сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их
Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр,
М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-”
гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын
эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай
зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
явуулсны улмаас байгаль орчинд 224,852,886.38 /Хоёр зуун хорин дөрвөн сая, найман зуун
тавин хоёр мянга, найман зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
компанийн тусгай зөвшөөрлийн эрхээ ашиглуулах, шилжүүлэх, төрсөн дүү Г.Б-гийн
нэр дээр юанийн данс нээлгүүлж, уг дансаар орж хятадаас ирсэн юанийг төгрөг болгон солиулан авах, техник тоног төхөөрөмжийг хариуцах, компанийн хөрөнгө мөнгөний
зарцуулалтыг бүртгэж Р.Б-д тайлагнах, компанийн хууль бус үйл ажиллагаанд давуу байдал бий болгох зорилгоор төрийн албан хаагч, орон нутгийн иргэдэд эд зүйл өгөх
зэргээр гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор
Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн
нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“М-” гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үргэлжлүүлж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох
зорилгоор шүүгдэгч Р.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож,
2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Г- аймгийн Ж- Ц-
багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц-гийн М-д түүний эзэмшлийн Хаан
банк дахь 5О-2 тоот дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны
өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Г- аймгийн Ж- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.С-т түүний эзэмшлийн Хаан банк дахь 5Х-3 тоот дансаар 1,000,000 төгрөгийг тус тус тэдгээрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн,
8. Шүүгдэгч К- М- А- нь шүүгдэгч Г- Игорь В-, Г.О-, Г.Б- нартай бүлэглэж, Г- аймгийн Ж- Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэл өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ын Хаан банк дахь 5Т-0 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
9. Шүүгдэгч Г- Игорь В- нь шүүгдэгч К- М- А-, Г.О-, Г.Б- нартай бүлэглэж, Г- аймгийн Ж- Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэл өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ын Хаан банк дахь 5Т-0 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
10. Шүүгдэгч Г.Б- нь шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Г- И-
В-, К- М- А-, Монгол улсын иргэн Г.О- нартай
бүлэглэж, Г- аймгийн Ж- Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн
А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18
дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, - 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай
хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт хууль бусаар ашигт малтмал
олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэл өртсөн 8га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-" ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ын Хаан банк дахь 5Т-0 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
11. Шүүгдэгч Г.О- нь шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Г-
И- В-, К- М- А-, Монгол улсын иргэн Г.Б-
нартай бүлэглэж, Г- аймгийн Ж- Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-
ны өдрийн А48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны
өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн -, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай
хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт хууль бусаар ашигт малтмал
олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-" ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ын Хаан банк дахь 5Т-0 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
12. Шүүгдэгч Ж.М- нь нитийн албан тушаалтнаар буюу Г- аймгийн -ын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Ж.Ө-тай урьдчилан
үгсэн тохиролцож, Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай
тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар
багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг
болох “М-” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн
улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-" ХХК-ийг шалгаруулах гэсэн Оросын холбооны улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Монгол улсын иргэн Г.О-, Г.Б- нарын ашиг сонирхлын үүднээс өөрийн албаны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу “Т-" ХХК-ийг шалгаруулахаар 2017 оны 05 дугаар сард урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-аар дамжуулан 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-ын Хаан банкны 5Т-0 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
13. Шүүгдэгч Ж.Ө- нь өөрийн төрсөн ах болох Г- аймгийн Ж-
Засаг даргаар ажиллаж байсан Ж.М-ийг Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8га талбайд нөхөн сэргээлт
явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-” ХХК-ийг шалгаруулах гэсэн Оросын холбооны улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Монгол улсын иргэн Г.О-, Г.Б- нарын ашиг сонирхлын үүднээс өөрийн албаны чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу “Т-" ХХК-ийг шалгаруулахаар 2017 оны 05 дугаар сард урьдчилан амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг, нийт 60,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хахууль өгөгч, авагч талын ашиг сонирхлыг харилцан дамжуулах, уулзалтыг зохион байгуулах, хахуулийн мөнгийг өөрийн дансаар хүлээн авах зэргээр
дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
14. Шүүгдэгч Г.Г- нь Г- аймгийн Г- газрын улсын
байцаагчаар ажиллаж байхдаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42
дугаар зүйлд 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд
Г- байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх
хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар
зүйлийн 10.9.7 дахь хэсэгт “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу
шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон,
түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл
ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох ...” гэсэн чиг үүргийн дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу М- олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ө-" компанийн үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд “Ө-" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Р.Б-гээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, “Б-" ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банк дахь 5О-9 тоот харилцах дансаар дамжуулан өөрийн 5А-2 тоот дансаар 2018
оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг буюу нийт 3,000,000 төгрөгийг
хахуульд авсан,
15. Шүүгдэгч Б.С- нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11
дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Г- аймгийн Ж- Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-" гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Б-, Г.Э- нарын ашиг сонирхлын үүднээс 2016 оны 04 дүгээр сард “Ө-” ХХК-аар Г- аймгийн Ж- Ц- багийн нутаг дэвсгэр “М-" гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Ц- багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хурлын товыг тогтож, хэлэлцүүлэх талаар тус багийн засаг дарга Ц.М-д амаар үүрэг өгч, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардсан,
Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82 дугаар
тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д
нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ
байгуулах ажлыг тухайн сумын Засаг дарга зохион байгуулахаар заасан, Багийн иргэдийн
нийтийн хурал, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн
шийдвэрлээгүй байхад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Ө- ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн агуулга бүхий 2 дугаартай албан бичгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн буюу өөрт олгогдоогүй бүрэн эрх, албаны чиг үүргийг хэрэгжүүлж хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд: Г.Э-ын Хаан банкны 5А-9 дугаартай данснаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5Х-3 дансаар 1,000,000 төгрөг, Р.Б-гээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр, Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5Х-3 дугаарын дансаар 800,000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
16. Шүүгдэгч Дэ.П- нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд М-ын байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа
“Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын
тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг
дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох
“М-” гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн
байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М-
/вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч
Р.Б-гийн ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
хуулийн 42 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
хууль тогтоомжийн биелэлтэд Г- байгууллага, хамгаалалтын захиргаа,
бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэсэн бүрэн эрх, ажлын
байрны тодорхойлолтод заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах
төрийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ зохион
байгуулах, тусгай хамгаалалттай газар нутагт дахь байгалийн нөөц баялгийг хамгаалах,
төлөв байдлыг нь сайжруулах, нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн
хэрэгжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд: Р.Б-гээс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, Р.Б-гийн Хаан банкны 5О-0 дугаартай данснаас өөрийн Хаан банкны
5А-3 дугаарын дансаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, “Б-” ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн Хаан банкны 5О-8 дугаарын дансаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, “Б-” ХХК-ийн захирал Р.Б-гийн жолооч Д.О-ийн Хаан банкны 5О-3 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөг, “Ө-” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн Хаан банкны 5У-8 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, Р.Б-гийн хүү Б.Б-ийн Хаан банкны 5У-59 дугаартай дансаар дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, “Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөгийг хахуульд авсан,
17. Шүүгдэгч Г.Н- нь Г- аймгийн Ж- Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон ажиллаж байхдаа:
Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт “Ө-" ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн шүүгдэгч Р.Б-гийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 22.1.9-д заасан “нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион
байгуулж, биелэлтэд нь хяналт тавих”,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д
заасан “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах,
нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих” албаны чиг үүргээ
хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд Р.Б-гээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Б-” ХХК-ийн жолооч Д.О-ийн
“Хаан” банкны 5О-3 тоот дансаар дамжуулан 10,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Р.Б-гийн хүү Б.Б-ийн “Хаан” банкны 5У-59 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн “Хаан" банкны 5О-9 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 16,500,000 төгрөгийн хахууль авсан,
18. Шүүгдэгч Ц.М- нь 2013 оны 02 дугаар 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Г- аймгийн Ж- Ц- 3 дугаар багийн засаг даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалтын газар болох “М-” гэх газар “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн яллагдагч Р.Б-, Г.Э- нарын ашиг сонирхлын үүднээс тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.13 дахь хэсэгт заасан “байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байхын тулд болон хэрэгжүүлээгүйн хариуд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5О-2 дугаарын дансаар 1,500,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын Үндэсний төвийн орчимд бэлнээр 1,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Б-”-оос гэх утгаар өөрийн “Хаан” банкны 5О-2 дугаарын дансаар 500,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота эстима” М-ийн автомашиныг тус тус хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Р.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
К- М- А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн
тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г- И- В-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Ж.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Дэ.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Г.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь эсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Ц.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.С-ыг цагаатгаж,
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг зааснаар Ц.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүгдэгч нас барсан үндэслэлээр,
шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч Г.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Р.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс шүүгдэгч Б.С-т хахууль өгсөн гэх 5,800,000 төгрөгийн үйлдлийг,
шүүгдэгч Г.Н-ид хахууль өгсөн гэх 10,000,000 төгрөгийн үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Р.Б-, Х.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон,
шүүгдэгч Б.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт болгон,
шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,
шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Да.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч К- М- А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г- И- В-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тул шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Да.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч К- М- А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г- И- В-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч А- овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Ж.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн алБ- томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Ж.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн алБ- томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн алБ- томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн алБ- томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн алБ- томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэж,
шүүгдэгч Р.Б-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Ү-ад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 18.000.000 /арван найман/ сая төгрөгөөр, шүүгдэгч Да.П-ид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 18.000.000 /арван найман/ сая төгрөгөөр тус тус тогтоож,
шүүгдэгч С.Ч-, Б.Г-, Да.П-, Г.Э-, Г.Б-, Г.О-, К- М- А-, Г- И- В-, Ж.М-, Ж.Ө-, Д.П-, Г.Г-, Г.Н- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Р.Б-гийн цагдан хоригдсон 291 хоног, шүүгдэгч Б.Ү-ын цагдан хоригдсон 228 хоног, шүүгдэгч Х.Б-ийн цагдан хоригдсон 167 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
шүүгдэгч Да.П-, К- М- А-, Г- И- В-, Г.Б-, Г.О-, Ж.М-, Ж.Ө-, Га.Г-, Дэ.П-, Г.Н- нарын тус бүр цагдан хоригдсон 1 хоногийг, шүүгдэгч С.Ч-ын цагдан хоригдсон 228 хоног, шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 167 хоног, шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон 167 хоногийг тус тус шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2,605,510,890 /хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ер/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу
шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Да.П-, Ба.Г-, Г.Э-, С.Ч- нараас тус бүр 372.215.841.428 /гурван зуун далан хоёр сая хоёр зуун арван таван мянга найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б-, С.Ч-, Б.Г-, Да.П-, Г.Э- нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг холбогдох төрийн байгууллагуудад нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гээс 6.000.000 /зургаан сая/ сая төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима” М-ийн автомашин, Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 3,000,000 /гурван сая/төгрөг, Г.Г-оос 3.000.000 /гурван сая/ төгрөг, Дэ.П-оос 8,3000,000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг, Ж.М-оос 30.000.000 /гучин сая/ төгрөг, Ж.Ө-аас 30.000.000 /гучин сая/ төгрөг, Г.Н-оос 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Да.П- Ба.Г- нараас тус бүр 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Р.Б-гээс 11.941.931.828 /арван нэгэн тэрбум есөн зуун дөчин нэгэн сая есөн зуун гучин нэгэн мянга найман зуун хорин найман мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Ү-аас 3.279.300.000 /гурван тэрбум хоёр зуун далан есөн сая гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Б-эс 812.368.172 /найман зуун арван хоёр сая гурван зуун жаран найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1521 дугаартай тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Р.Б-гийн эзэмшдэг “Голомт” банкны 3Б-7 дугаарын харилцах дансанд байгаа 3,283,887,199.54 /гурван тэр бум хоёр зуун наян гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохиролд тооцож улсын орлого болгож,
Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Х-" ХХК-ийн үйлдвэрийн байрнаас нэгжлэгээр хураан авсан 182 шуудай 9932.35 кг М-ыг эд хөрөнгийн эзэмшигчид буцаан олгохыг, хэргийн газраас хураан авсан 488 шуудай буюу нийт 24.037.71 кг жинтэй, 140.846.600 төгрөгийн үнэ бүхий М- /вольфрам/, болон 57 ширхэг ширээ, 14 ширхэг шигшигч хэрэгсэл, усан буу 4 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
энэ хэрэгт 1802003150149 дугаартай хэргийг нэгтгэсэн, яллагдагч Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус тусгаарласан, энэ хэргээс УИХ-ын гишүүн Д.Б-од холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 190200632 дугаартай хэрэг, Г- аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Г-т холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 190200631 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нөхөн сэргээлтийн гэрээнд “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэх заалт байдаг. Гэтэл энэ заалтын талаар шүүх нэг ч дүгнэлт хийхгүй орхигдуулсанд гомдолтой байна. Анх Р.Б- намайг Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч засаг дарга, засаг даргын орлогч нарт хахууль өгч хууль бусаар “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” гэх журмыг батлуулсан энэ нь анхнаасаа хууль бус журам байсан гэж прокурор буруутгаж байсан. Гэтэл би дээрх асуудалтай огт холбоогүй болох нь тогтоогдсон, мөн уг журмыг баталсан хэрэгжүүлсэн албан тушаалтнуудад авлига өгсөн нь нотлогдоогүй бүгд хэрэгсэхгүй болсон байна.
Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд заасны дагуу газар дээрх хаягдал, шлам, отволи овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтээ санхүүжүүлэх бий болгох гэсний дагуу гэрээ хийж ажилласан гэдгээ тайлбарласан. Үүнийг яагаад буруу гэж үзээд байгаа, буруу бол ямар шалтгаантай болохыг шүүх дүгнэх боловч шүүхийн шийдвэрт энэ талаар огт тусгагдаагүй.
“Ө-” ХХК нь газрын хөрсийг хуулсан эрүүл газар хөндсөн асуудал байхгүй харин ч техникийн нөхөн сэргээлтийг хийж тус талбайг тэгшилж сэргээсэн байдаг.
М-т нөхөн сэргээлт явуулж байсан нь олон баримтаар нотлогддог. Жилд хоёрхон сар ажилладаг энэ хугацаанд аймаг орон нутгаас хууль хяналтын байгууллага бүгд оролцсон засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгаад 60, 80 хувьтай нөхөн сэргээлтийн ажил явагдаж байгааг нотолж зарим зөрчлөө арилган үйл ажиллагаагаа түргэтгэх талаар зөвлөж байсан олон баримтууд хэрэгт авагдсан байгаа. Үнэхээр буруу байсан бол энэ үедээ зогсоож алдаа дутагдлаа мэдэж үйл ажиллагааг зогсоох боломж байсан. Гэтэл нэг ч удаа үйл ажиллагааг зогсоох тухай яригдаагүй учир зохих журмын дагуу явагдаж байна гэж ойлгож байна. 2017 онд Цагдаа, Прокурорын байгууллагаас энэ нөхөн сэргээх ажлыг шалгаад гэмт хэргийн шинжгүй байна гэж хаасан шийдвэр байдаг. Ийм байхад бид өөрсдийгөө буруу зүйл хийж байна гэх үндэслэл огт байхгүй байсан. 2016-2017 онуудад бид нөхөн сэргээлтийн тайлан гаргаж орон нутгийн төлөөллүүдэд хүлээлгэн өгсөн байдаг. ..Сүүлийн буюу “Г-” ХХК-ийн дүгнэлтээр 2016 онд 78 хувьтай, 2017 онд 75 хувьтай, 2018 онд 67 хувьтай нөхөн сэргээлт хийсэн байна гэж гарсан байгаа. Энэ байдлаас үзэхэд М-т нөхөн сэргээх ажлыг гэрээний дагуу хэвийн гүйцэтгэж байсан нь харагддаг. Гэтэл “Т-” ХХК дүгнэлтээр хохирол тооцож ял шийтгэл оногдуулж байгааг би ойлгохгүй. ...2020 онд энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед намайг ганцаараа болон бусадтай бүлэглэн 55 удаагийн үйлдлээр нэр бүхий 13 төрийн албан хаагчдад 182.900.000 төгрөгийн хахуулийг өгсөн гэдэг. Энэ нь 2023 онд үйлдсэн яллах дүгнэлтэд нэр бүхий төрийн 5 албан хаагчид 39.100.000 төгрөг өгсөн гэж өөрчлөгдсөн. Харин шүүх дүгнэхдээ Б.С-т хахууль өгөөгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож үлдсэн 4 хүн буюу Г.Г-т 3.000.000 төгрөг, Дэ.П-ид 8.300.000 төгрөг, Ц.М-д 9.000.000 төгрөг, Г.Н-ид 6.500.000 төгрөг буюу нийт 26.800.000 хахууль өгсөн гэж буруутгалаа. Энэ яллаж байгаа 26.800.000 төгрөгийн асуудлаас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Г-т бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн гэх, Дэ.П-ид 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй. ...Харин үлдэж буй 22.800.000 төгрөгийг өгсөн нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг би ямар нэгэн байдлаар манай компанид туслаад сайн хандаарай гэж өгөөгүй юм. Шүүхийн шийтгэх тогтоолд Б.С-ын хэргийг шийдвэрлэхдээ дурдсан Б.С-ыг ажилгүй дарга зэрэг ажил хийдэггүй байхад нь хүүхдийнх нь эмчилгээний зардалд зориулж мөнгө өгсөн нь гэмт хэрэг биш гэж үзсэн байдаг. ...Ийм учир миний бие хахууль өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоолд “Голден пейж” гэх нэртэй аудитын дүгнэлтийг үндэслэн нийт 16.033.600.000 төгрөгийн мөнгө угаасан гэж үзсэн байдаг. Ингээд тухайн дүгнэлтэд тусгагдсан уг мөнгөн дүнгээс 3.279.300.000 төгрөгийг Б.Ү-аас 812.368.172 төгрөгийг Х.Б-эс гаргуулна гэж тооцоод үлдсэн мөнгийг буюу нийт 11.941.931.828 төгрөгийг Г.Б- надаас гаргуулна гэж шийдсэн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй би ийм хэмжээний мөнгө аваагүй ашиг орлого олоогүй юм. Учир нь, прокуророос буруутгасан цаг хугацаанд хамааралгүй 2015, 2017 оны 7, 8, 9 сар, 2021 оны нийт 20 гаруй удаагийн 12.3 тэрбум төгрөгийн надад ямар ч хамааралгүй нэрээр хийгдсэн бусдын гүйлгээгээр яллаж хохирол болгон тооцож байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Мөн БНХАУ-ын иргэн нь бусад өөр хүмүүстэй нийлж үйл ажиллагаа явуулж байсан мөнгөн дүнг надад хамааруулж дүгнэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Ц.Д-ням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жилээр тогтоож, Байгаль орчинд учруулсан хохиролд 372,215,841,428 төгрөгийг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлогод 11,941,931,828 төгрөгийг тооцож гаргуулах, Р.Б-гийн эзэмшлийн Голомт банкны 3Б-7 дугаартай дансны үлдэгдэл 3,283,887,199.54 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр, тэдгээрт няцаалт хийлгүйгээр субъектив байдлаар ялласан, илтэд үндэслэлгүй хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
Нэг. Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоолсон “Т-м ХХК-
ийн Байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг шууд нотлох
баримтаар үнэлэх боломжгүй талаар: 1. “Т-" ХХК нь Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоолохдоо тухайн бүс нутаг нь гар аргаар ашигт малтмал олборлогч нарын удаан хугацааны нөлөөлөлд орж, их хэмжээний эвдрэлд орсон байсан, тухайн газар нутаг их хэмжээний эвдрэлд орсны улмаас орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас тухайн бүс нутаг дахь хөндөгдсөн газрын нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгаж, аж ахуйн нэгж хуулийн этгээдтэй гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулсан талаар огтхон ч тусгалгүйгээр “Ө-” ХХК нь шинээр 22,156 га талбайг техникийн хүчин чадлыг ашиглаж эвдсэн мэтээр дүгнэлт гаргасан нь илтэд үндэслэлгүй байна 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 3 дахь хэсгийн 2 дахь хэсэгт "Г- аймгийн Ж- 3 дугаар багийн нутаг, М- нэртэй газарт 2016.05 сараас хойш ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эвдэгдсэн талбайн хэмжээг нийт эвдэгдсэн талбайн хэмжээгээс салгаж бодит хохирлыг тогтоох” гэх асуултад хариулахыг шинжээчид даалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд үндэслэлтэй дүгнэлт гаргах”, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлтэд “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” тусгана гэж тус тус заасан Гэтэл “Т-” ХХК нь шинжээчийн дүгнэлтдээ: "...нийт 41.66 га талбай
нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс 12 га талбай талбай талхлагдсан, 2,4 га талбай
гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн, үлдсэн 27.26 га
талбай техникийн хүчин чадлаар эвдрэлд өртсөн. 2000-2015 он хүртэл гар аргаар
олборлогчдын нөлөөгөөр 11.55 га газар эвдэрсэн” гэж өмнө нь эвдрэлд өртсөн байсан
талбайг тогтоосон боловч өмнө эвдэгдсэн /11.55 га/ талбайн хэмжээг нийт эвдэгдсэн
/27.26га/ талбайн хэмжээнээс хасаж буюу салгаж бодит хохирлыг тогтоох гэх
асуултад хариулаагүй орхигдуулсан байсан. Өөрөөр хэлбэл “Т-” ХХК-ийн
шинжээчийн дүгнэлтийн Шинжээчдийн хариулт 2: “... Байгаль орчны экологи эдийн
засгийн бодит хохирол нь 2,605,510,890 төгрөг болсон...” гэх хариулт хэсэг нь шинжээч
томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тусгагдсан асуултад нийцээгүй, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Шүүхийн
шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь
хэсэгт заасныг тус тус зөрчсөн, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд
тусгагдсан асуултад хариулаагүй тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж
бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй юм. “Т-” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №18/02 дугаартай “Г- аймгийн Ж- Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д- нурууны байгалийн цогцолбор газрын М- гэх газарт 2000-2014 оны хооронд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал болох М- олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн нэмэлт дүгнэлт” гэх дүгнэлтийг гаргасан ба тус дүгнэлтдээ:
“... 2000-2015 оны хооронд Г- аймгийн Ж- 3 дугаар багийн нутаг М-” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд 2014 онд хээрийн хэмжилт хийсэн. Тус талбайд хийсэн хэмжилтийн үр дүнгээс үзэхэд 11.55 га талбай гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн байна. Тухайн үед хэмжилтийн дүнгээс үзэхэд байгаль орчинд 1,014,876.323 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна” гэж тусгасан байна. Г- аймгийн Ж- засаг захиргааны зүгээс Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн батлан гаргасан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам, тухайн жилийн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн, энэхүү 2000 оноос хойш rap аргаар ашигт малтмал олборлогчдын нөлөөллөөр хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийлгэхээр 2014 онд “А-” ХХК-тай, 2016 онд “Ө-” ХХК-тай тус тус гэрээ
байгуулан ажилласан байдаг. Тэгэхээр бодит байдлаар 2016 оноос 2018 оны хооронд
тухайн газар нутагт учирсан экологи, эдийн засгийн бодит хохирлын тооцоог хийхдээ:
1. Тухайн газарт учирсан нийт экологи, эдийн засгийн хохирлын хэмжээнээс
2. 2000-2014 онд тухайн газарт учирсан экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг хасах,
3. 2014-2016 онд “Ө-" ХХК тухайн газарт үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэлх цаг хугацаанд үүссэн экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг хасах байдлаар
тооцоолсноор 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 2 дахь асуултад хариулж, бодит хохирлын хэмжээг тооцоолох боломжтой болох юм. Гэтэл шинжээчээр томилогдсон “Т-" ХХК нь ийм тооцоолол
хийгээгүй бөгөөд шинжээч А.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016
оноос өмнөх 11.55 га газар бол хохирлын дүнд ороогүй, зарим газрыг гишгээд
орхисон байсан" гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт өөрөө илтэд үндэслэлгүй,
буруу дүгнэлт гаргаснаа хүлээснийг нотолж байна. Гэтэл шүүхээс дээрх хууль бус
дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тийм ч учраас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319
дүгээр магадлалд: “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Т-” ХХК-д шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгасан хэдий боловч туc компанийн шинжээч нарыг шинжээчээр томилсон тухай мэдэгдээгүй, шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй ба С.С- шинжээчээр гарын үсэг зуруулжээ. Мөн “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны хохирлын үнэлгээний “Т-” ХХК, шинжээч С.С-, А.С-, Б.Б-, X.Т- нар гарын үсэг зурсан боловч энэ нь эрх бүхий албан тушаалтан, мөрдөгчийн тогтоолоор гарын үсэг зуруулаагүй, дүгнэлтийн төгсгөлд “Т-" ХХК-ийг төлөөлж захирал Ц.М- гарын үсэг зурсан. Хууль сануулаагүй, Ц.М- гарын үсэг зурсан. Хууль сануулаагүй, шинжээч
А.С-аас мэдүүлэг авч тэмдэглэл авсан нь тус тус ойлгомжгүй болжээ" гэх
талаар тодорхой дурдаж, “Т-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, А.С-ын
мэдүүлэг зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байгааг тодорхой дурдаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг. Үүний дагуу тус хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор “Т-” ХХК-ийг шинжээчээр томилж, тус хуулийн этгээд нь үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гаргаж, Улсын яллагчийн зүгээс ч шинээр томилогдож, дахин шинжилгээг хийсэн “Г-” ХХК-ийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хууль сануулаагүй “Т-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хууль сануулаагүй А.С-ын мэдүүлгийг үндэслэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь илтэд үндэслэлгүй байх бөгөөд Давж заалдах шатны шүүхийн Магадлалд дурдагдсан үндэслэлийг хэрхэн няцаасан, үгүйсгэсэн талаар тодорхой үндэслэл тайлбар хийгээгүйд гомдолтой байна.
Хоёр. “Г-" ХХК-ийн Байгаль орчны экологи-эдийн засгийн хохирлын
үнэлгээний тайлан, “Г-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар: Өмгөөлөгч Ц.Д-ням миний зүгээс эрүүгийн 1841000400177 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Т-" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, гомдлыг удаа дараа гаргаж байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1,7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүсэлт, гомдлыг хүлээн аваагүй, оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд өмгөөлөгчийн зүгээс “Т-” ХХК-тай ижил тусгай зөвшөөрөлтэй, хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Г-” ХХК-д хандаж, Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахад нийт хохирлын үнэлгээг 349,537,883 төгрөг гэж гаргасан нь мөрдөн байцаалтын шатанд дүгнэлт гаргасан “Т-” ХХК-ийн хохирлын үнэлгээний бодит дүн болох 2,605,510,890 төгрөгөөс 7,5 дахин бага байгаа юм. Харин тус хэрэгт дахин шинжилгээ хийсэн “Г-" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: Хариулт 1. Одоогийн байдлаар М- гэх газарт нийт 40.16 га талбай эвдрэлд өртсөн бөгөөд “Ө-” ХХК-ийн 15.69 га, туслан гүйцэтгэгч нарт хамаарах 4.21 га, талбайг эвдрэлд оруулсан эзэн холбогдогч тодорхойгүй 20.26 га талбай байна” гэж дүгнэгдсэн байна. "Ө-” ХХК нь 2016.05.14-ний өдрийн 01/2016 гэрээний дагуу 13га эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх, 2017.07.27-ны өдөр 01/2017 тоот гэрээний дагуу 8 га талбайд нөхөн сэргээлт хийх буюу нийт 21га талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээсэн байх ба нөхөн сэргээлт хийхээр хүлээн авсан талбайгаас гадуур үйл ажиллагаа явуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, энэ талаар шинжээчийн дүгнэлтийн Хариулт 4 хэсэгт: "... өндөр нарийвчлалтай зургаар давхар баталгаажуулж үзэхэд. ...15.69га талбай нь 2013-2015 оны хоорондох ашиглалт явуулсан талбайн дотор талд /хязгаар дотор/ үйл ажиллагаа явагдсан байна. Өөрөөр хэлбэл нэмж хөндөөгүй, өмнөх жилүүдэд ашиглалт явуулсан талбайд эфил угаах үйл ажиллагаа явуулсан байна” гэж тодорхой тусгагдсан. Мөн “Ө-” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан эсэх үйл баримтын талаар нарийвчилсан зургаар дүгнэлт гаргахад 2016 онд 78.1 хувьтай нөхөн сэргээлт явагдсан болох нь тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас юу тогтоогдож байна вэ гэхээр Ө-” ХХК нь анхнаасаа эвдрээгүй эрүүл талбайд уйл ажиллагаа явуулж, эвдэж хөндөөд ашигт малтмал олборлосон зүйл огт байхгүй. 2015 он хүртэлх хугацаанд хөндөгдсөн эвдэрсэн газрын гэрээ байгуулан хүлээн авч, 2015 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд заасны дагуу эфил уraax үйл ажиллагаа явуулсан байгаа нь хууль бус ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр. Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор батлагдаж, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 60 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчин төгөлдөр үйлчилж байх цar хугацаанд журамд заасны дагуу тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин уraax замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлсэн гэх талаар: Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам’’-ын 3-р зүйлийн 3.2 дахь хэсэгт нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь: “Улсын төсөв, Орон нутгийн төсөв. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин уraax замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэж тодорхой зохицуулсан. Энэхүү журам нь батлагдсан цагаасаа Г- аймгийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан, хэн нэгэн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж, ямар нэгэн гэмт бүлэглэлийн захиалгаар батлагдаагүй, Г- аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжиж байсан, тус журмыг Захиргааны хэм хэмжээний
актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэг журам батлагдсан цаг хугацаанд үүсээгүй гэх
талаар тус хэргийг өмнө шийдвэрлэсэн 2021.12.02-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай шийтгэх тогтоолын 225 дугаар талд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж байсан дүрэм журмыг дагаж мөрдөж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас зарласан тендерт шалгарч, гэрээ байгуулж ажилласан хуулийн этгээдийг огтхон ч буруутгах үндэслэлгүй юм. Харин хүчин төгөлдөр журмын зарим зүйл заалт нь хуульд нийцээгүй гэж үзвэл, тухайн хууль нийцээгүй журмыг дагаж мөрдсөний улмаас хэн нэгэн этгээдэд, эсхүл төр нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасан “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэх заалтад заасны дагуу тухайн журам баталсан этгээдүүд /Г- аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид/ хариуцах ёстой. Гэтэл шүүхээс 2025.03.19-ний өдрийн Шийтгэх тогтоолоор тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам, тус журмын 3.2 дахь хэсэгт заасан “Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно" гэх заалтын талаар нэг ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан, цагаатгах талын ач холбогдолтой нотлох баримтыг үгүйсгэж няцаасан талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Г- аймгийн Ж- Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, М-ын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн М- гэх газар нь 2010 оноос хойших хугацаанд оргил үедээ 3000 гаруй гар аргаар ашигт малтмал олборлогч нар цугладаг, хууль хяналтын байгууллагаас хяналт тавих боломжгүй, байгаль орчинд ихээхэн хохирол учруулсан, нийт 13 хүний амь нас үрэгдсэн, олны анхаарал татсан, тухайн газар нутгийг хамгаалах, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, хяналт тавих зайлшгүй шаардлагатай газрын нэг байсан. Дээрх асуудлыг болон Г- аймгийн хэмжээнд нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар нутгийн талаарх авах арга хэмжээний хүрээнд аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас журам гаргаж, тухайн журмаа нийт аймгийн нутаг дэвсгэрийн
хүрээнд дагаж мөрдүүлсэн нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн, оновчтой
шийдвэр болсон байдаг. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд өөрчлөлт оруулахдаа тухайн газар үйл ажиллагаа явуулж буй компанийн нэмэлт санхүүжилт босгох боломжит нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн компаниас орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сумын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандив тусламж үзүүлэх хэмжээг харгалзан, сонгон шалгаруулалт явуулахаар тусгасан. Үүний дагуу “Ө-” ХХК нь сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж /үсчин,
халуун ус, саун, гутал засвар, оёдол, банкны үйлчилгээ зэрэг байнгын ажлын байрыг
бий болгож, зам талбайг засан сайжруулж, хөшөө дурсгал босгох ажилд 700 сая
төгрөгийн, сумын эмнэлгийн их засварт 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн/,
Ж- хөгжлийн санд 320 сая төгрөгийг бэлнээр байршуулсан зэргийг дурдах нь
зүйтэй байна.
Гурав. “Г- аудит" ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх
боломжгүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шинжээчийн
томилогдсон шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний хуульд заасан журмыг баримталж, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, эзэмшсэн ур чадварын хүрээнд хөндлөнгийн хараат бусаар дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл “Г- аудит" ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа ямар ч санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлаагүй, бүхэлдээ хэргийн оролцогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн, шинжээчийн дүгнэлтдээ 20 гаруй хэргийн оролцогч, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээс тусгайлан иш татсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Мөн шинжээчээр ажилласан “Г- аудит” ХХК нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж "...“Ө-” ХХК нь нэр бүхий төрийн албан хаагч нарт нийт төгрөгийн шан харамж. хахууль өгсөн гэж үзэхээр байна” гэх мэт илтэд
хууль зөрчсөн дүгнэлт гаргасан болохыг шийтгэх тогтоолын 215-216 дугаар хэсэгт
тодорхой дурдсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт “шинжээчид “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах’’-ыг хориглоно” гэж заасан байхад шинжээчээр ажилласан “Г- аудит" ХХК нь дүгнэлт гаргахдаа хэргийн оролцогч, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэл болгон
хууль зөрчсөн тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. “Г- аудит” ХХК нь хэргийн оролцогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгт
үндэслэн өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж бие даасан дүгнэлт хийж, “Ө-” ХХК нь 753.2 тонн М- олборлож, 20,898,100,000 төгрөгөөр худалдан борлуулсан, М- худалдан борлуулсны орлого нийт 16,033,500,000 төгрөгийг нэр
бүхий этгээдүүдийн нийт 19 дансаар хүлээн авсан мэтээр хийсвэр буюу субъектив
дүгнэлтийг буруу хийсэн /16хх 110-111/. төгрөг гэх дүнг тооцоолон гаргахдаа БНХАУ-ын иргэн Х- БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниасаа өөрийнхөө хувийн бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор /”Ө-” ХХК-тай хамааралгүй/ өөртөө шилжүүлсэн нийт 1,991,700,000 төгрөгийг, ямар нэгэн санхүүгийн баримтаар
нотлогдон тогтоогдоогүй кассын дэвтэрт тусгагдсан гэх БНХАУ-ын иргэн Ху Лей Лин-
ийн бэлнээр хүлээн авсан 5.392.600.000 төгрөгийг гүтгэж “Ө-” ХХК-д
хамааруулсан нь илтэд үндэслэлгүй, хүний эрх, хууль ёсыг уландаа гишгэсэн,
бүдүүлэг үйлдэл болсон. БНХАУ-ын иргэн Ху Лей Лин-гийн өөртөө шилжүүлэн авч байсан, өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж байсан дээр дурдсан нийт 7,384,300,000 төгрөгийг хасаж тооцоход бусад 16 дансаар хүлээн авсан гэх үнийн дүн нь нийт төгрөг байх ба эдгээр дансны хооронд шилжсэн, давхацсан дүнг тооцоход энэхүү үнийн дүнгээс маш их хэмжээний мөнгө хасагдаж тооцогдохоор байгаа юм. Улсын яллагчийн зүгээс ч мөн адил “Г- аудит” ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан үнийн дүн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тийм ч учраас яллах дүгнэлтэд мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэхдээ нийт мөнгө угаасан гэх үнийн дүнг тусгаагүй гэх талаар шүүх хуралдаанд улсын яллагч өөрөө тайлбарласан тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “тухайн үнийн дүн нь бодит байдалтай нийцээгүй гэх прокурорын тайлбарт үндэслэн” нотлогдоогүй үнийн дүнг тогтоох боломжгүй талаар шүүх шийдвэртээ тусгаж, тодорхойлох ёстой байсан болов уу. Прокуророос яллах талын нотлох баримтаар дүгнэж, мөнгө угаасан үнийн дүнг
тогтоох боломжгүй гэж тайлбарласан байтал, 16.033.500.000 төгрөгийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар ашиг олсон дүн мөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны
журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг
зөрчсөн байна. Мөн шүүхээс БНХАУ-ын иргэн Х--д холбогдох хэргийг тусгаарласан нь эрүүгийн 1841000400177 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй гэж
дүгнэсэн /Шийтгэх тогтоолын 77 дугаар тал/ атлаа, “Г- аудит" ХХК-ийн
дүгнэлтэд тусгагдсан БНХАУ-ын Х--ийн өөрийн дансаар хүлээн авсан төгрөгийг, бусад этгээдийн дансаар хүлээн авсан нь нотлогдсон 7,423,461,750 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах, тэр тусмаа миний үйлчлүүлэгч Р.Б-гээс 11,941,931,828 төгрөгийг Р.Б- надаас гаргуулна гэж шийдсэн нь илтэд үндэслэлгүй байна. “Г- аудит” ХХК-ийн дүгнэлтэд хууль зөрчиж гарсан талаар дээр дурдсан. Гэсэн хэдий ч шүүх “Г- аудит” ХХК-ийн дүгнэлтийг үнэлж, шийдвэр гаргадаг. Хэрэв нотлох баримтаар үнэлж байгаа бол бүхэлдээ үндэслэлтэй юу, эсхүл зарим хэсэг нь үндэслэлгүй юу гэх талаараа тодорхой дурдах ёстой. “Г- аудит” ХХК дүгнэлтэд тусгагдаад, БНХАУ-ын Х- өөртөө авсан, өөртөө зарцуулсан гэж нотлогдоод байгаа мөнгийг яагаад Р.Б-гээ.с Б.Ү-аас, Х.Б-эс гаргуулах ёстой гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. БНХАУ-ын Х- гэх хүн өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэн нэгний тусламжтайгаар оргон зайлсан, улмаас өөртөө зарцуулсан, өөрөө авсан 14.807.761.750 төгрөгөө өөр бусад этгээдээр төлүүлэх шийдвэр гарч байна. Хэн нэгэн нь БНХАУ-ын Х--ийн эрх ашиг сонирхлын төлөө, хууль бусаар гэмт этгээдэд давуу байдал бий болгоод байгаа юу гэх хардлага үүсэж байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас бий болсон ашгийн 65 хувийг Х- авна гэх гэрээг хэрхэн үнэлсэн талаар огт тусгалгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр болоод байна. Р.Б- нь БНХАУ-ын иргэн Х--ээс нийт 1,225,738,250 төгрөгийг хүлээн авсан, өөр мөнгө хүлээн аваагүй, иргэн С.Г-, Б.Х-, Л.Б-, Г.Б-, Д.Б-, Р.А-, Г.Л-, БНХАУ-ын иргэн Г- нарын дансаар орсон гэх мөнгөнөөс нэг ч төгрөгийг аваагүй, “Д-" ХХК-аас бэлнээр 992.125 юань буюу 335,338,250 төгрөгийг авсан гэх талаар удаа дараа тайлбарлаж, мэдүүлсэн байхад шүүхээс данс эзэмшигч нарын мэдүүлгийг үнэлж дүгнэлгүйгээр бүхэлд нь “Ө-” ХХК-тай хамааралтай мөнгө мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.
| № | Мөнгө хүлээн авсан | Харилцах банк | Дансны дугаар | Шилжүүлэн |
| 1 | Ж.А- | Голомт банк | 3Д-24 | 227.900.000 |
| 2 | Хаан банк | 5Д-17 | 423.900.000 | |
| 3 | Б.Б- | Хаан банк | 5Д-61 | 184.900.000 |
| 4 | Х.Э-Д- | Хаан банк | 5О-9 | 20.000.000 |
| 5 | Д.О- | Хаан банк | 5О-3 | 33.700.000 |
| 6 | Д- | бэлнээр |
| 335.338.250 |
|
|
|
| нийт | 1.225.738.250 |
Дөрөв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэргийн талаар: Шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Р.Б- нэр бүхий 4 шүүгдэгчид төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1
жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.С-т 4,800,000
төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлийг, Г.Н-ид 16.500.000 төгрөгийн хахууль
өгсөн гэх үйлдлээс 10,000,000 төгрөг өгсөн гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгон
шийдвэрлэсэн байна. Миний үйлчлүүлэгч Р.Б- нь 2018.04.05-ны өдөр Г.Г-т бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх, Дэ.П-ид 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа мэдүүлсэн бөгөөд үлдэх төгрөгийг бол нэр бүхий шүүгдэгч нарт өгснөө зөвшөөрсөн байдаг. Харин энэхүү мөнгө өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан
Хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир
нь, Р.Б-гийн хувьд Ц-анд төрж өссөн гэдгээрээ нутгийнхаа хүмүүст их элэгтэй байдаг ба мөнгө төгрөгөөр туслах асуудал бишгүй л байдаг. Хурим найр хийж байна, өндөр настай хүмүүс маань бурхан боллоо, сумын төв дээр арга хэмжээ зохион
байгуулах гэж байна, хурал цуглаан хийх гэж байна гэхэд л хэдийн Х- амьдарч байгаа ч байнга л дэмжлэг туслалцаа үзүүлж байсан талаараа мэдүүлдэг бөгөөд энэ нь ч хавтаст хэрэгт авагдсан гэрч, холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга болон бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг. Шүүгдэгч Б.С-т л гэхэд түүний ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй байх үед нь хүүхдийнх нь эмчилгээний зардалд мөнгө өгсөн болох нь тогтоогдож, шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгдсэн байдаг. Төрийн алБ- ажилладаг, ажилладаггүйгээс нь үл шалтгаалан нутгийнхаа иргэдэд дэмжлэг үзүүлж байсан, Ж- болон Г- аймгийн төвд зохион байгуулагддаг Ж- иргэдийн үйл ажиллагаа баяр ёслол, арга хэмжээнд хандив тусламж үзүүлэхдээ тухайн арга хэмжээг зохион байгуулж буй төрийн албан хаагчийн дансанд мөнгө шилжүүлж байсан үйлдэлдээ өнөөдөр бусдад авлига өгсөн гэх хэрэгт холбогдох шалгагдаж байна гэж үзэж байна. Иймд шүүхээс бусдад авлига хээл хахууль өгсөн гэх үйлдлийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж, мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаанд төрийн алБ- ажиллаж байсан эсэх, авсан мөнгийг юунд зарцуулсан талаарх холбогдох баримтуудыг нарийвчлан судалж үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бусад нотлох
баримтуудтай харьцуулсан дүгнэлт хийж чадаагүй нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж үзэж байна Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №2021/ШЦТ/781 дүгээр шийтгэх тогтоолоор тус хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.15 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, миний үйлчлүүлэгч Р.Б- нь 2016-2018 онд үйлдсэн гэх 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэгт 7 жилийн дараа ял шийтгүүлэх нөхцөл байдал үүсэж байгааг дурдах нь зүйтэй байна.
Тав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан Хөрөнгө, орлогыг хураах ял албадлагын арга хэмжээний талаар:
Шийтгэх тогтоолд тусгагдсанаар миний үйлчлүүлэгч Р.Б-г бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, гэмт хэрэг үйлдсэний улмаас нийт 16,033,500,000 төгрөгийн хууль бус орлого олсон гэж, тус орлогыг бүхэлд нь Р.Б-, Б.Ү-, Х.Б- нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан ба дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрхэн хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь 16,033,500,000 төгрөг гэж үзэж байгаа юм бол энэ мөнгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж, 1-рт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу Байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлэхэд зарцуулж, 2-рт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд суутгаж, 3-рт илүү гарсан хэсгийг нь улсын орлого болгох хуулийн заалттай байна. Мөн түүнчлэн миний үйлчлүүлэгч Р.Б-гийн эзэмшдэг Голомт банкны 3Б-7 дугаарын харилцах дансанд битүүмжлэгдсэн 3,283,887,199.54 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн боловч хуулийн ямар зүйл, заалтыг ашиглаад байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдагдаагүй байна. Хэрэв энэ мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого байна гэж үзвэл миний үйлчлүүлэгч Р.Б-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзээд байгаа 11,941,931,828 төгрөгийн дүнгээс хасаж суутгах ёстой. Гэтэл энэ талаар дүгнээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гомдлын шаардлага: Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.07.03-ны өдрийн №82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх журам, тус тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан 2017.05.31-ны өдрийн №60
дугаар тогтоол нь тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн баримт бичиг, хэм
хэмжээний акт болох нь тогтоогдсон бөгөөд “Ө-” ХХК-ийн Г- аймгийн
Ж- Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах М- гэх газарт
нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт
хийхэд хяналт тавих журам”-ын 3.2 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн газар дээрх
хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа
санхүүжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан
гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж тодорхой үйлдэл хийснийг ойлгохоор хуульчилсан бөгөөд “Ө-” ХХК-ийн тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлсэн үйлдэл нь дээрх үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй байх тул М-ын баяжмалыг худалдан борлуулж, мөнгийг хүлээн авсан гэх үйлдэл нь мөн Эрүүгийн хуульд тусгайлан заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэх заалт, тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023.05.08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ...шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн
шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно,
“шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэн, миний үйлчлүүлэгч Р.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Б.Ганболд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэг. Миний үйлчлүүлэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд: Энэ зүйл хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг Эрүүгийн хуульд тодорхойлохдоо “тусгай зөвшөөрөлгүйгээр ...олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан бол” гэж заасан байгаа. Анхан шатны шүүх Р.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ. Гэтэл Мянган угалзтын нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд хамаарагдах Г- аймгийн Ж- “М-” нэртэй газарт “Ашигт малтмалын тухай хууль” бусад холбогдох хууль журмын хүрээнд “олборлолт, ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл олгох, авах” тухай ойлголт, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох ямар ч хууль, дүрэм, журамд тусгай хамгаалалттай газарт хайх, ашиглалт, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгодоггүй, ийм зохицуулалт байхгүй. Харин эрх бүхий байгууллагаас гарсан журамд нийцүүлсэн, нөхөн сэргээлт хийх зорилгоор гэрээгээр ажиллаж байсан үйл ажиллагааг, тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглалт олборлолт явуулсан гэж дүгнэж, анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас гомдол гаргаж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг нь хөндөгдсөн, эвдэгдсэн тохиолдолд иргэн, аж
ахуйн нэгж нь зохих зөвшөөрөл, гэрээний дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нь нээлттэй юм. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 тушаалаар 4.1-д нөхөн сэргээлт хийж болох тухай, тодорхой заасан хуулийн энэ заалтыг үндэслэн ажилласан.
Хоёр. “Ө-” ХХК нь Г- аймгийн Ж- Ц- багийн “Цагаан
эрэг” нэртэй газарт 2016 онд 13га, 2017, 2018 онуудад нэмэлтээр 8га, нийт 21га
талбайд гэрээгээр, зөвшөөрөлтэйгөөр, нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан доорх баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Үүнд: Төрийн, орон нутгийн байгууллагуудаас доорх эрх зүйн баримт бичгүүд гарсан байна. Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.07.03-ны өдрийн №82 дугаар тогтоолоор батлагдаж, 2017.05.31-ны өдрийн №60 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” зэрэг нутгийн өөрөө удирдах байгууллагын өөрсдийн бүрэн эрх, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны хэмжээний акт, /29хх 73-79/ Г- аймгийн Ж- Ц- багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоол. “Ө-” ХХК-аар нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжсэн тухай /37хх 140-151/ Хөндөгдсөн 13га газарт нөхөн сэргээлт хийхээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Г- аймгийн Ж- засаг дарга, Мянган угалзтын нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга, Г- аймгийн Г- газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга нартай хийсэн гэрээ /30хх 107-108/, 2017 оны 07 сарын 27 өдрийн 01/2017 “Хөндөгдсөн 8га газарт нэмж, нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ, /2018 оны 09 дүгээр сарын 27-нд дуусах хугацаатай/, /30хх 159-163/ Г- аймгийн засаг даргын захирамж /29хх 107-108/ зэрэг нь энэ нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх эрх зүйн баримт бичгүүд зөвшөөрөл нь болж байгаа гэдгийг шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. “Ө-” ХХК нь хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан байдаг. Дээрх гэрээ, тогтоол, бичиг баримтуудад хууль зөрчсөн болон гэмт хэргийн шинжтэй зохицуулалт байхгүй, батлагдсан цагаасаа тухайн орон нутагт хүчин төгөлдөр хэрэгжиж байсан албан ёсны баримт бичиг мөн болох нь өмнөх анхан шатны шүүх хуралдааны шатанд нотлогдон тогтоогдож, эдгээр үйл баримтууд нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаагүй гэж үзсэн учир шүүхээс эдгээр шийдвэр гарсан төрийн албан хаагчдыг гэм буруугүй гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймээс дээрх эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичгүүд нь “М-”-т “Ө-” ХХК нь зохих зөвшөөрөлтэйгөөр нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулж байсан гэдгийн нотолж байна. Ийм баримтууд байхад тусгай зөвшөөрөлгүй олборлолт явуулсан гэж буруутгаж гэм буруутай гэж үзсэн байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Г- аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь: “Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэх заалт нь аймаг, сум, орон нутгийн хувьд зайлшгүй нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай байгаа, улсын төсөвт сууж өгдөггүй, бусад байдлаар шийдвэрлэх боломжгүй зардал санхүүжилтийг бий болгох, шийдвэрлэх, аж ахуйн нэгжийн хувьд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан зардал, гэрээнд заагдсан иргэд, сум орон нутгийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зардлыг нөхөх, зах зээлийн үндсэн зарчим, санхүүгийн хувьд ашигтай ажиллах зэрэг зайлшгүй байх ёстой үндсэн зохицуулалтуудыг шийдвэрлэж өгсөн, гол үндэслэл, заалт нь байсан бөгөөд энэхүү заалт нь хуулиар хориглосон ямар нэг хэм хэмжээ зөрчөөгүй талаар шүүх дүгнэсэн гэж үзэж байна.
Гурав. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хүлээн авах, дуусгах, хугацаа болоогүй байхад /гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 27-нд гэрээний хугацаа дуусгавар
болно/ хууль хүчний байгууллагаас бүх ажлыг гэнэт зогсоож /2018 оны 06 сард/ буруутгаад, БОАЖ-ын сайдын 2010 оны А-156 тушаалаар батлагдсан хохирлын үнэлгээ хийх аргачлалын маш олон заалтыг зөрчсөн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.24 өдрийн магадлалаар хүчингүй болсон “Т-” ХХК-ийн гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн /2.510.605.890 төгрөгийг хувааж/ 372.215.841 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдэж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шийтгэл оногдуулж байгааг нь яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Прокурорын 339 дугаартай яллах дүгнэлтээр прокурор, “Г-” ХХК-ийн дүгнэлтээр “байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг” 224.852.886 төгрөгийн хохирол тооцож ирүүлсэн байхад хүчингүйд тооцогдсон” “Т-” ХХК-ийн дүгнэлтээр үндэслэж 2.510.605.890 хохирол тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ “М-” орчмын газар нь 15 жилийн хугацаанд баруун 5 аймгийн гар аргаар байгалийн баялаг олборлогч /нинжа/ нарын буруутай үйлдлийн улмаас маш их хэмжээгээр өмнө нь эвдэгдсэн, хүн мал үхэж үрэгдсэн, нөхөн сэргээлт хийх зайлшгүй орчин, нөхцөл, шаардлага бий болоод байсан гэдгийг олон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, бичиг баримт, зураг, дүрс, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зэргээр нотлогдож байгаа. “Ө-” ХХК нь 2016 оны 06 сараас эхлээд гэрээний дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эхлүүлээд 2017 оны 09 cap гэхэд анхны 13 га газрын 80 хувь буюу 10,56 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан олон
баримтаар хангалттай нотлогдож байгаа. Үүнд “Г-” ХХК-ийн дүгнэлтээр “Ө-” ХХК нь М-т 2016 онд 78.1%, 2017 онд 75.2%, 2018 онд 67.3% тай, нийт 10.56 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийгдсэн байгааг тодорхой үндэслэлтэй гаргасан байдаг /102хх 103-153 тал/ Түүнчлэн шүүгдэгч Да.П-, Г.Э-, Б.Б-, Г- аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга О.Б-. /13хх 47-50/ Тусгай хамгаалалтай газрын дарга Д.П-, мэргэжилтэн Г-, зэрэг олон хүмүүсийн мэдүүлгүүд, Г- аймгийн төрийн байгууллагуудын хамтарсан шалгалтуудын дүгнэлтүүд, /2хх 43-45, 86-97/ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Нөхөн сэргээсэн газрыг хүлээлгэн өгсөн тухай” акт /30хх 191-193/, 2016, 2017 оны нөхөн сэргээлтийн ажлын тайлан /29хх 139-152/ зэрэг олон нотлох баримтаар давхар, давхар нотлогдож байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан бичигт, 2017 онд Засаг даргын захирамжаар хүлээн авсан актгүй тайлан ирүүлсэн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нөхөн сэргээсэн газрыг хүлээн авсан тухай актад /4хх 134-160, 30хх 191-193/ зарим холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж шүүх дүгнэсэн байгаа нь энэ “М-” газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн, өөрөөр хэлбэл төр засаг орон нутгаас өгсөн үүргийг хэрэгжүүлж байсан нь батлагдаж байна. Тухайн орон нутагт ажиллаж байсан албан тушаалтнууд гарын үсгээ зурж хүлээн аваад, аймгийн холбогдох албан тушаалтнуудаар баталгаажуулаад Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэх ажил нь аж ахуйн нэгжийн ажил биш, ажил хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцах болно. Өмнө нь эвдэгдсэн газарт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын баталсан нөхөн сэргээлт хийх аргачлал, зааврыг баримтлан ажиллаж байсан, нөхөн сэргээлт хийх эрхтэй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хууль бус олборлолт явуулсан гэж үзэх, буруутгах үндэслэл байхгүй байгаа юм. Аж ахуйн нэгж, их хэмжээний зардал /цалин, хоол, хүнс ,шатахуун, түрээс, байр сууц, тоног төхөөрөмж зэрэг/ гаргаад явуулахад шаардагдах төсвийг төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шийдэх боломжгүй учраас цаашид гарах ёстой зардлаа нөхөх зайлшгүй шаардлагын үүднээс отволи, овоолгыг угааж гарсан баялгаас үйл ажиллагааны зардлаа нөхөх зохицуулалт байгаа учраас нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх зорилгоор гэрээ байгуулсан байдаг. Нөхөн сэргээлт явуулж байсан хугацаанд 2017 оны 05 сарын 22-23 өдрүүдэд, 2017
оны 10 сарын 03-05-ны өдрүүдэд Аймгийн засаг даргын орлогч нараар ахлуулсан МХГ, БОАЖГ, Цагдаагийн газар, Тусгай хамгаалалтай газрын захиргаа зэрэг байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шалгаад нөхөн сэргээлтийн ажил 2017 оны 05 сард 55%-тай, 2017 оны 10 сард 80%-ийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэж байсан байна. Энэ нь “Ө-” ХХК нөхөн сэргээлтийн ажил тодорхой үр дүнтэй явагдаж байсныг гэрчилж байгаа юм. /2хх 43-45, 86-87/ Ямар захиалга, ямар шалтгаанаар энэ ажлыг дундаас нь зогсоосон нь
тодорхойгүй, гэрээний үр дүнг тооцох хугацаа болоогүй байхад хууль бус олборлолт
явуулсан гэж дүгнээд миний үйлчлүүлэгч Р.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял
өгөөд байгаа нь үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгох саналтай байна.
Дөрөв. 2017 оны 07 сард нэмэлтээр хүлээн авсан 8 га газарт “Ө-” ХХК ямар ч үйл ажиллагаа явуулж амжаагүй, харин энэ 8га газарт сумын удирдлага , нутгийн иргэдийн
шахалтаар туслан гүйцэтгэгч 4 аж ахуйн нэгжийг нөхөн сэргээх ажилт оролцуулсан
бөгөөд энэ 8 га газарт ажиллаж байсан нэр бүхий 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг
өмнөх анхан шатны шүүх хууль зөрчсөн зүйл байхгүй байна гэж үзээд нэр бүхий 9
шүүгдэгчийг цагаатгасан байна. Яг адил эрх зүйн баримт бичигт үндэслэн адил үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзсэн бөгөөд яг адилхан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байтлаа “Ө-” ХХК үйл ажиллагаа ч гэм буруутай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгч Р.Б-гийн хувьд өөрийн төрсөн нутгийн иргэдийн хүсэлтээр нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй “Ө-” ХХК-ийн хөрөнгө оруулалт, менежментийг хариуцан ажиллаж, шаардлагатай нөхөн сэргээлтийн ажлын хөрөнгийг БНХАУ-иргэн Х--с гаргуулж харилцан тохирч үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн анхны захирал Г.Э- 2016 оны 10 сард компанийг бусдад шилжүүлээд явсан, бүх гэрээ хэлцэл “Ө-“ ХХК-аар явагдаж эхэлсэн учир дараагийн гүйцэтгэх захирлыг томилоод энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж дуусгахаар шийдсэн байдаг. Машин механизм, техник, усан буу ашигласан байгаа учир олборлолт гэж үзнэ гэж яллагч нар яллаж, анхан шатны шүүх мөн үүнийг олборлолт явуулсан нэг нотолгоо
гэж үзсэн байна. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 03 дугаар сарын 30 өдрийн А-138 тушаалаар батлагдсан “Хөндөгдсөн газарт техникийн
болон биологийн нөхөн сэргээлт хийх тухай” аргачилсан заавар, “Эвдэрсэн газрын
нөхөн сэргээлт 2008 MNS 5914” Монгол Улсын Стандарт зэрэг бичиг баримтад
техникийн нөхөн сэргээлт хийхдээ уул уурхайн зориулалттай техник хэрэгслийг
ашиглах шаардлагатай гэдгийн зааж өгсөн байгаа. Энэ стандарт аргачлалын дагуу техник хэрэгсэл ашигласныг буруугаар тайлбарлаж олборлолт явуулсан гэж буруутгаж байгаа нь хүлээн авах боломжгүй байна. Г- аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д заасны дагуу дахин угаалгын аргаа нэмэлт санхүүжилт гаргахад усан буу, машин механизм, техник хэрэгслүүд зайлшгүй шаардлагатай ба нөхөн сэргээлтийн ажилд ямар ч тохиолдолд техник ашиглах шаардлага болох нь дээрх байдлаар нотлогдож байна. Дээр дурдсан нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хангалттай тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн гэм буруугүйд тооцох хуулийн үндэслэлээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь бүрэн хууль эрх зүйн үндэслэлтэй. Нөхөн сэргээлтийн ажил явуулахдаа хууль дүрэм, заавар зөрчсөн үйлдэл гарвал энэ асуудалд хариуцлага тооцох зохицуулалтыг хууль тогтоогч Зөрчлийн тухай хууль шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Зургаа: Хохирол тооцсон болон, үнэлгээний талаар: “Т-” ХХК-ийн хийсэн Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээний тайлан хууль, журам, аргачлал зөрчиж хийгдсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, илтэд үндэслэлгүй тухайд: /14хх 134-240/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.24 өдрийн 319 дугаартай магадлалд “Т-” ХХК-нд шинжилгээ хийлгэхийг даалгасан хэдий боловч тус компанийн шинжээч нарт шинжээчээр томилсон тухай мэдэгдээгүй, дүгнэлтэд хууль сануулж гарын үсэг зураагүй, танилцаагүй, этгээд болох компанийн захирал гэх Ц.М- нь гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн, дээрх байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн бодит хохирол нөхөн төлбөрийн хэмжээ нь харилцан адилгүй, нөхөн төлбөрийн хэмжээ нь “Ө-” ХХК-ийн учруулсан хохирол гэдэг нь тодорхой бус, гэмт хэргийн улмаас учирсан хэмжээг бодитой тооцоогүй, нөхөн сэргээлт хийгдсэн эсэх, хохирлын төрөл, байгаль орчинд учруулах зардлыг хаах зардлын дүнг нэгтгэн гаргаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасны дагуу мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул нарийвчлан шалгаж, өөр шинжээчид даалгаж дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв гэсэн шийдвэр гарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой
гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг зөрчиж, “Т-” ХХК-ийн гарсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцсон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, “Т-” ХХК-ийн шинжээч нарын гаргасан ямар ч үндэслэлгүй, хохирол тооцсон, хууль бус дүгнэлтээр буруутгаж өндөр хэмжээний 2.510.605.890 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн, хууль, эрх зүйн үндэслэлгүй юм . “Т- ХХК” нь өмнө нь 15 жилийн хугацаанд нинжа нарын нөлөөллөөр удаан хугацааны турш хөндөгдөж, эвдэгдсэн, 2015 онд “А-” ХХК нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр дахин эвдсэн байсан 21 га газрын экологи эдийн засгийн үнэлгээг хийхдээ “Ө-” ХХК нь эрүүл байгалийн унаган төрхөөрөө байсан 22га газрыг шинээр эвдсэн, хөндсөн гэсэн байдлаар бүх тооцооллыг хийж дүгнэлт гаргасан нь энэ үнэлгээний хамгийн гол алдаа болсон. Хохирол бодсон аргачлал нь бүхэлдээ эрүүл газрыг эвдсэн тохиолдолд боддог аргачлал учраас бүх тооцоолол буруу гарсан нь ойлгомжтой байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхнаасаа хэр зэргийн эвдрэлтэй байсан бэ гэх үйл баримтыг тогтоолгүйгээр бодит байдлаас илтэд зөрүүтэй үндэслэлгүй тооцоолж хийсэн, хохирлын үнэлгээ, дүгнэлт бүхлээрээ буруу гарсан гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм. Мөн орон нутаг, тусгай хамгаалалтын газар 2016 онд 13 га , 2017 онд 8 га нийт 21га газрыг эвдрэлд орсон, нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзээд
“Ө-” ХХК-д нөхөн сэргээлт хийлгэхээр хүлээлгэн өгсөн байна. Тийм учир
27,26 га талбайгаас өмнө эвдрэлтэй байсан нь тогтоогдож байгаа 21 га талбай хасаж
тооцоолол хийх ёстой байтал хасалгүй тооцоолсон байна. Цаг уурын нөхцөл байдлын улмаас жилд 2 cap орчим хугацаанд үйл ажиллагаа явагдаж байсан, зэрэг бүс нутгийн цаг агаарын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хохирлын тооцооллын гол үндэслэл болгож байгаа техникийн ажилласан хоногийг 2 cap гаруй хугацаагаар үндэслэлгүй нэмэгдүүлэн тооцоход л бүх тооцоолол буруу гарсан гэдэг нь тодорхой байна. Жилд 2 сараас илүү хоногоор ажиллах боломжгүй цаг агаарын онцгой нөхцөлтэй газар гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан маш олон баримт мэдүүлгээр тогтоогдож байгаа . “Ө-” ХХК нь М- орчмын газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаад тухайн үед орон нутагт ажил хариуцаж байсан албан тушаалтнуудад техникийн нөхөн сэргээлт явуулсан газрыг хүлээлгэн өгч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Нөхөн сэргээсэн газрыг хүлээлгэн өгсөн тухай” актад хүлээн авсан 13 га газрын 10 га талбайд буюу 80%-д техникийн нөхөн сэргээлт хийж 273.9 сая төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулсан талаар дурдсан бөгөөд Ж- байгаль орчны байцаагч Ц.Б-, сумын байгаль хамгаалагч Ц.Г-, газрын даамал П.Д-, сумын иргэдийн төлөөлөгч П.Л- “Ө-” ХХК төлөөлж гүйцэтгэх захирал Н.Б- нар гарын үсэг зурж баталгаажуулсан, 2016 оны нөхөн сэргээлтийн ажлын тайланг БОАЖЯ-ны нэг цэгийн үйлчилгээнд 2016 оны 09 сард өөрийн биеэр аваачиж өгч байсан талаараа шүүгдэгч Г.Э- шүүхийн
хэлэлцүүлэгт мэдүүлж байсан. Нийт эвдэгдсэн газрын 80 орчим хувийг техникийн нөхөн сэргээлт хийж тэгшилж, янзалсан нь үнэн байсан гэдгийг дүгнэлт гаргасан шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ фото зураг болон мэдүүлгээр өөрөө нотолж мэдүүлсэн бөгөөд өмгөөлөгч яагаад техникийн нөхөн сэргээлт хийсэнд тооцохгүй байгааг нь асуухад БОАЖЯ-ны ирүүлсэн бичигт нөхөн сэргээлтийн мэдээ байхгүй гэсэн болохоор нь тооцоогүй гэж хариулж, гаргасан дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гэдгийг хүлээн
зөвшөөрсөн нь нөхөн сэргээлт тодорхой хэмжээнд хийгдэж байсан гэдгийг нотолж
байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд Хяналт шалгалт хийгээд нөхөн сэргээлт 80% байна гэж дүгнэсэн илтгэх хуудас байна. Харин “Г-” ХХК-ийн дүгнэлтээр “Ө-” ХХК нь М-т 2016 онд 78.1%, 2017 онд 75.2%, 2018 онд 67.3 % нийт 10.56 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн болохыг тодорхой үндэслэлтэй дүгнэж гаргасан байдаг. /102хх 103-153/ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /102/ шүүх “Г-” ХХК гарсан дүгнэлтээр нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн нийт 10.56 га талбайг хууль бус үйл ажиллагаа явуулсан талбайгаас хасаж тооцсон нь эвдрэлд өртсөн
талбайн хэмжээг буруу гарсан, үүнээс улбаалж хохирлын хэмжээ бодит биш гарах
үндэслэл болсон” гэж дүгнээд дээрх “Г-”-ийн дүгнэлтийг үнэлээгүй гэжээ. Шүүх “нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн талбай нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай биш” гэж үзжээ. Тэгшилсэн талбай нь техникийн нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааны нэг хэлбэр, үйл явц гэдэг хэнд ч ойлгомжтой байна. “М-т” 10.56 га газарт техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талаар хавтаст хэрэгт маш олон баримт байгаа, прокурор ч энэ байдлыг яллах дүгнэлтдээ тусгаж, хүлээн зөвшөөрч, үнэлж байхад шүүх үүнийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт 3 дахь шинжээчээр томилогдсон эрдэмтдийн багийн төлөөлөл шинжээч Л.Г-аас шүүгч энэ 2 дүгнэлтийн аль үндэслэлтэй дүгнэлт болсон вэ гэж асуухад, шинжээч “Г-” ХХК гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэсэн тухайгаа хариулсан. Энэ нь “Т-” ХХК дүгнэлт буруу, “Г-” ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй гэдгийг баталж байна. Мөн эрдэмтдийг оролцуулсан шинжээчдийн багийн хурлын тэмдэглэлд /103хх
159-161/ шинжээч Б.Дулмаа “Дээрх 2 компанийн байгаль орчинд учирсан
үнэлгээний тайланг хянаж шинжилгээ хийхдээ БОАЖ-ийн сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан хохирлын үнэлгээ хийх аргачлалд нийцүүлэн гарсан. Тайлангуудтай танилцаж үзэхэд “Г-” ХХК эвдэрсэн, нөлөөлөлд өртсөн талбайн хэмжээ, ухаш, овоолгын хэмжээг сансрын нягтаршил сайтай зураг ашиглан он оноор тооцоолон гаргасан байгаа нь байгаль орчинд учруулсан хохирлыг бодитой зөв тооцсон гэж үзэхээр байна” гэж тэмдэглүүлсэн хурлын тэмдэглэлээр давхар нотлогдож байна. Иймд “Т-” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр хохирол тооцсон нь хуулийн үндэслэлгүй, илтэд хууль зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэж байна.
Долоо: Мөнгө угаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, шийтгэл оногдуулсан тухайд: Миний үйлчлүүлэгч Р.Б-г, Б.Ү-, Х.Б- нартай бүлэглэж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг
нуун далдлах зорилгоор БНХАУ-руу экспортолж хууль бус эх үүсвэрийг өөрчилж
16.033.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн 18.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар яллаж 3 жилийн хугацаагаар хорих ял
шийтгэж, 11.941.931.828 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, тооцооллын хувьд илтэд алдаа дутагдалтай, хууль бус
шийдвэр гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж гэдэг нь: мөнгө олох үйл ажиллагаа нь эхнээсээ гэмт хэрэг байсан гэдэг нь тодорхой бөгөөд, хүн гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ бүрэн ухамсарлаж мэдсэн байх тухай ойлголт юм. Гэтэл
нөхөн сэргээлтийн чиглэлээр холбогдох зөвшөөрөл гэрээний дагуу явагдаж байгаа
ажил яахаараа эхнээсээ гэмт хэрэг болчихсон байх уу гэдэг асуудал зайлшгүй
тавигдана. “М-т” явагдаж байсан ажил гэмт хэрэг байсан эсэх одоо ч хүртэл эргэлзээтэй байхад шууд гэмт хэрэг байсан гэж дүгнэх ямар ч боломжгүй юм. Хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гэдэг ойлголтод: “М-”-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хамаарах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Отволи, шлам, хаягдал, овоолгыг дахин угааж ангилах явцад гарсан М-ын баяжмалыг экспортод гаргаж борлуулж, үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа нөхөн авч байгаа үйлдэл нь яагаад ч хууль бус орлогоо нуун далдалсан ойлголтод хамаарахгүй байгаа нь тодорхой байна. Олон улсын стандарт буюу НҮБ-ын 2000 оны Палермогийн конвенцид: Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах; Тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах;” зэрэг үйлдлийг мөнгө угаах үйлдэл гэж тодорхойлсон байдаг. Хууль эрх зүйн эдгээр ойлголт, тодорхойлолтод заасан байгаа үйлдэл нь “М-”-ийн нөхөн сэргээлтийн чиглэлээр явагдаж байсан үйл ажиллагааны аль ч үйлдэлд хамаарахгүй байгаа нь хэрэгт авагдсан олон баримтаас тодорхой байна. Ийм нөхцөл байдал тогтоогдсон байхад “Мөнгө угаасан” гэж яллаж, шийтгэл оногдуулсан нь миний үйлчлүүлэгч Р.Б-гийн эрх зүйн байдлыг дордуулсан, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Мөнгө угаасан гэж шүүх үзсэн 16 тэрбум төгрөгийн асуудал нь санхүүгийн анхан шатны баримт тооцооллын шаардлага хангахгүй байгаа “Голден пейж” аудитын дүгнэлтээр үндэслэж буруутгаж байгаа нь хэлмэгдүүлсэн үйл баримт болоод байна. БНХАУ-ын иргэн Х--тэй түүнд хамааралтай, түүний мөнгө шилжиж ирсэн байдаг. Х--гийн нэр дээр ирүүлж байгаа мөнгөнөөс Р.Б- 2016, 2017, 2018 онд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа санхүүжилтийн болон М-ын баяжмалын борлуулсан мөнгө 1,2 тэрбум төгрөгийг өөрийн болон хамааралтай хүмүүсийн дансаар авч нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг үүнийгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Түүний хүлээн авсан мөнгө зөвхөн “Д-” ХХК-ийн дансаар ирдэг, тус мөнгөнөөс зөвхөн Х--гийн зөвшөөрснөөр очиж авч байсан гэх талаар тус компанийн захирал С.Д- тодорхой мэдүүлсэн байдаг. Х- нь Монгол улсад “М-”-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаас гадна Төв аймгийн, Э- суманд байрлах цагаан тугалга, М-ын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Т.Атарбаатар захиралтай уурхайд 2016, 2017 онд мөн хөрөнгө оруулж ажиллаж байсан. Монгол улсын нутаг дэвсгэрт гар аргаар М- олборлож байсан иргэдээс М- худалдан авч байсан гэх талаарх үйл баримтууд хэрэгт авагдсан С.Д-, А-, П.У-, Да.П-, Н.Б- нарын зэрэг хүмүүсийн мэдүүлгээр нотлогдог. “Г- аудит” дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд нэр дурдагдсан С.Г-, Б.Х-, Л.Б-, Р.А-, Г.Л-, Г.Б- зэрэг хүмүүсийг Р.Б- огт танихгүй, уулзаж байгаагүй эдгээр хүмүүстэй холбоотой мөнгө санхүүгийн ямар нэг харилцаа үүсгэж байгаагүй, хэрэгт ийм талын ямар ч баримт байхгүй байхад тэдгээр хүмүүсийн дансны гүйлгээний хуулгыг Р.Б-д хамааралтай болгож шийтгэл оногдуулж байгаа нь бодит үнэнтэй огт нийцэхгүй байна. Дансаар шилжиж орж ирсэн 7.384.3 тэрбум төгрөг нь БНХАУ-ын иргэн Х--д очиж байсан нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс дээрх байдлаар өөр зориулалтаар орж ирж байсан хамааралгүй мөнгөн дүнг бүгдийг нэгтгээд Р.Б- авч ашигласан гэж, 11.941.931.828 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдсэн нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, “мөнгө угаах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэж шийтгэж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй хуулийг буруу хэрэглэсэн үйл ажиллагаа болж байна. Өөр зориулалттай бусдад хамааралтай, хүлээн аваагүй мөнгөн дүнг нь нэгтгээд Р.Б- нарын 3 хүнийг мөнгө угаасан гэж нийт 16 тэрбум төгрөгийн хохирол тооцож төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байгаа нь хэлмэгдүүлсэн үйл явц болж байна. Дүгнэлтэд нэр дурдагдсан 19 хүнээс “Д-” ХХК-аас Ж.А-гийн дансаар болон бэлнээр 992.125 юань, 227.9 сая төгрөг 423.9 сая төгрөг, Б.Б- 184.9 сая төгрөг, Х.Э-Д- 20 сая, Д.О- 20 сая төгрөг нийт 1.225.738.250 төгрөгийг хүлээн авч Цагаан эргийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байдаг. Үүнээс өөрөөр ямар ч мөнгө Р.Б-д ирээгүй талаар тэр өөрөө мэдүүлсэн байгаа. Энэ бэлнээр болон шилжүүлэн мөнгө нь дээр дурдсан нөхөн сэргээлтийн ажилд, сум орон нутагт хийж байгуулсан ажлын зардалтай адил хэмжээтэй /мөргөж/ байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн “Д-” ХХК-аар дамжиж орж ирсэн мөнгөн дүн дээр, энэ мөнгөнөөс шилжүүлэн авсан, гэрч, холбогдогч нарын хооронд шилжүүлсэн мөнгөний үнийн дүнг дахин нэмж, давхардуулан тооцож, бодит байдалтай нийцээгүй, илтэд зөрүүтэй тооцоолол гаргасан байна. Мөн яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамааруулж гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байна. Прокурорууд яллах дүгнэлтдээ энэ үйлдлийг иргэн С.Г-, Б.Х-, Г.Л-, Л.Б- БНХАУ-иргэн Г- зэрэг 13 хүний дансанд хийсэн үзлэгээр нотлогдож байгааг дурдаж, гүйлгээ тус бүрийг цаг хугацаа, утгаар дурдаж, нотлох үндэслэлээ болгож байгаагаа бичсэн байна. Гэтэл “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, нотлох баримт болгож, иргэдийн дансанд хийсэн үзлэгээр нотлогдож байгаа гэж дурдсан гүйлгээнүүд нь Р.Б- нарт ямар ч хамааралгүй болох нь гүйлгээ хийгдсэн цаг хугацаа, гүйлгээний утга, мөнгө шилжүүлсэн зорилго хүлээн авсан иргэдийн ямар ч хамааралгүй байдал зэргээр хангалттай нотлогдож байна. 2021 онд хийгдсэн 7 гүйлгээ , 2018 оны 7 сараас хойш хийгдсэн 8 гүйлгээ, 2015 онд хийгдсэн 8, нийт 23 удаагийн гүйлгээг, яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд нотлох баримтаар тооцогдож бичигдсэн байна. Үүнээс цаг хугацаа ямар ч хамааралгүй, танихгүй, мэдэхгүй хүмүүсийн нэр дээрх нийт 12.3 тэрбум төгрөгийн гүйлгээг нотлох баримт болгон хохирол тооцож байгаа нь илтэд хууль зүйд нийцэхгүй байна. Үүнд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарал
хандуулж өгөөч гэж хүсэж байна. БНХАУ-ийн иргэн Бао Жиний мэдүүлэгт нийт 25.000.000 юань шилжүүлсэн гэх гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримт болгон үнэлсэн байдаг бөгөөд энэ мөнгө нь тухайн үеийн ханшаар /1 юаньх350 төгрөг / 8.7 тэрбум төгрөг болж байна. Мөн Гаалийн Ерөнхий газраас авсан мэдүүлгийн баримтаар 2016, 2017, 2018 онуудад “П-” “О-” ХХК нь нийт 542,95 тн М-ын баяжмал экспортод гарсан гэж прокурор, шүүхээс дүгнэлт хийсэн байдаг. Энэ дүнгээр тооцоход /Тухайн үед 1 тн М- нь 13 сая төгрөгөөр борлогдож байсан/ 7.3 тэрбум төгрөг болж байна. Эндээс үзэхэд “Цагаан эргээс” 16 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байх ямар ч үндэслэлгүй байна. Ийм их хэмжээний мөнгөн зөрүүтэй байдал тогтоогдож, Голдэн Пэйж аудитын дүгнэлт нь үндэслэлгүй, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангахгүй нь нотлогдож байхад, шүүх илтэд үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан
гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
Найм. Миний үйлчлүүлэгч Р.Б-г анх 2018 онд яллагдагчаар татахдаа 15
хүнд хахууль өгсөн гэж буруутгаад 11 хүнд хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй
болгож, одоо нэр бүхий 4 хүнд хахууль өгсөн гэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолд нэр дурдагдсан Ц- багын нийт иргэдийн үйлчилгээнд зориулж багт авч өгсөн 6 сая төгрөгийн үнэтэй автомашин, Дэ.П-ид Тусгай хамгаалалтай газрын захиргааны авто машины эвдэрсэн моторын зардал, тус газрын хашаа байшингийн засварт 8 сая 300 мянган төгрөг, Г.Н-ид Сонгуулийн хандивт сая төгрөг, Г Г-т 3 сая төгрөг хахууль өгсөн гэж буруутгасан байна. Тэдгээр Ц.М-, Г.Г-, Г.Н-, Дэ П- нарт “Ө-” ХХК-ийн эрх ашгийн төлөө, шан харамж хахууль өгөөгүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр олон баримтаар хэлэлцүүлж мэтгэлцсэн . Харин тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хувьд өөрсдийн журамт үүргээ ухамсарлан, хувь хүн, албан тушаалтанд бус нийгэм лүү чиглэсэн, тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эрдэм боловсролын төлөө буюу бусдын сайн сайхны төлөө нийгмийн эмзэг давхарга луу чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийж хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл эдгээр ажлаас дээрх дөрвөн тохиолдлыг ялган авч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүх дээрх хэргийг 2021 оны 12 дугаар сард хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг “Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл Р.Б-гээс шалтгаалсан ямар ч үйл баримт өөрчлөгдөөгүй байхад одоо Шүүхээс 1 жилийн ял оногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шийдэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
Ес: Хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10.4-1/4962 дугаартай БНХАУ-ын иргэн Г-, Б- нараас авсан мэдүүлэг, түүний гарган өгсөн гэх 81 хуудас БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 104/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 38а/2-1171 дугаартай албан бичиг, хавсралт орчуулга /2хх 105-242/ баримтуудыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж гэм буруутайд тооцох үндэслэл болгосон байна /шийтгэх тогтоолын 244/. Эдгээр нотлох баримт гэж тооцсон бичиг баримтыг бэхжүүлж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргах: “1.Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.
2. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна. 2.3 дугаар зүйл “Гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг дуудах, мэдүүлэг авах”. Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсын харьяат гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудна” гэж хуульчилсан байна. Гэтэл хуулийн заалтын дагуу Гадаад хэргийн яамаар дамжуулан зохих журмын дагуу авах ёстой мэдүүлгийг Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн хүсэлтээр шийдвэрлэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тодорхой хуульчилсан байхад хууль зөрчсөн арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Арав: Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашиглалт, олборлолт явуулсан" хэргийн тухайд хүчин төгөлдөр гэрээ, журмын дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явагдаж байсан, энэ үйлдлийг өмнө нь хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, хохирлын үнэлгээгээр нөхөн сэргээлт хийгдсэн байдал тогтоогдсон, гэх мэтчилэн олон үйл баримтаар гэм буруугүй нь нотлогдож байна. Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээгээр “М-” орчмын газарт тодорхой хэмжээний хохирол гарсан байгаа нь нөхөн сэргээлт хийгдээгүй газрын одоогийн байгаа байдлын хохирлын үнэлгээ гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв нөхөн сэргээлтийн ажлыг хууль хяналтын байгууллагаас гэнэт албадан зогсоогоогүй бол гэрээний хугацаанд нөхөн сэргээлтийг 100 хувь хийж гүйцэтгэх боломжтой байсан байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч дээрх Эрүүгийн хуулийн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэгт гэм буруутай байдал тогтоогдохгүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм эргэлзээтэй олон үйл баримтууд олон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2-д "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025.13.19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Б-д холбогдох эрүүгийн 1841000400177 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Б- намайг улсын яллагч нар нь 2016 онд Р.Б-, Б.Ү- нартай Монгол Улсын УИХ-ын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Цэцэг сумын “Ц-” багийн нутаг дэвсгэрт М- нурууны улсын тусгай хамгаалалттай газар хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын хууль бус үйлдлийн улмаас эвдрэл доройтолд өртсөн талбайд “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж нөхөн сэргээлт хийх нэрийдлээр М- /вольфрам/-ыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож улмаар М-ыг хуулийн этгээдийн нэрээр БНХАУ-д экспортлох замаар их хэмжээний ашиг олох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлох, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэмт бүлэглэлийн үйлдсэн хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох, гэмт хэрэгт Г.Э-, Да.П-, С.Ч-, Боо Г-, С.Б-, БНХАУ-ын иргэн Х- нарыг татан оролцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчинд 224,852,886.38 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б-, Б.Ү- нартай урьдчилан үгсэн тохиролцож тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эс үүсвэрийг нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж А лицензтэй “О-”, “П- ХХК-ийн нэрээр М-ыг МУ-ын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын боомтоор гаалийг бүрдүүлэлт болон бусад баримт бүрдүүлэлт хийж бүртгэж БНХАУ-руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн мөн М-ыг борлуулж олсон орлого 16.033.600.000 төгрөгийг БНХАУ-руу иргэн Х- “Д-” ХХК, С.Г-, Б.Х- БНХАУын иргэн Г-, Б.Б-, Л.Б-, Б.Б-, Р.А-, Х.Э-, Г.Л-, Б.Б-, Ж.А-, Д.О- нарын дансаар тус тус шилжүүлэн авч эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт зохион байгуулагч гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зохион байгуулалтай гэмт бүлэглэл байгуулсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашигласан олборлосон” гэм буруутайд мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгийн гэмт хэргийн улмаас олсон орлого хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдэхэд аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн шилжүүлсэн буюу “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оноож ялын нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож Байгаль-Орчинд учруулсан гэх хохирол 372.215.841.428 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдлын агуулгын талаар: 2018 оны 10 сард анх намайг уг хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г- аймгаас гэнэт дуудан ирүүлж, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, хууль бусаар ашигт малтмал хайж ашигласан олдворлосон бусдад хахууль өгсөн мөнгө угаасан, байгаль орчинд 2.605.510.890 төгрөгийн хохирол учруулсан гэх 4 зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэж улмаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/781 дүгээр шийтгэх тогтоолоор “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан” гэх гэмт хэргийг хүчингүй болгож мөн бусдад хээл хахууль өгсөн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож хариуцлага хүлээлгэсэн юм. Гэмт хэрэгт оролцоогүй, оногдуулсан ялыг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг хэлэлцэж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2022/ДШМ/319 дүгээр магадлалыг гаргасан.
Уг магадлалаар хэрэгт холбогдогчийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болоогүй гэдгийг дүгнэсэн. Өөрөөр хэлбэл уг дүгнэлтэд мөрдөн байцаалтаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан эсэх, хэргийн үйл баримт нотлох баримтаар нотлогдсон эсэх талаар хэт явцуу дүгнэсэн, шүүх хуралдааныг явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү үүргээ мөрдөгч, прокурор нар бүрэн хэрэгжүүлээгүй үүнийг шийдвэрлэсний дараа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нь нийцнэ гэх дүгнэлт гаргасан болно. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчил гэж давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй би санал нэг байсан юм. Үүний гадна 2002 оны УИХ-ын хүчингүй болсон 39 дүгээр тогтоолоор яллах дүгнэлт үйлдсэнээр хэргийг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Шүүх шинжилгээний хууль зөрчсөн шаардлага хангахгүй шинжээч томилсон тогтоол нь зөрчилтэй “Т-” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн шийдвэртээ дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шийдвэр болоогүйн нэг баримт нотолгоо болж байгаа юм. Урьд нь 2021 оны 30 хүнд холбогдох хэрэг хэлэлцэхэд ашигласан “Т-” ХХК-ийн дүгнэлтийг ашигласан байх бөгөөд энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шаардлага хангахгүй зөрчилтэй гэдгийг магадлалдаа заасан. 2021 оны шүүх хуралд гэрчээр оролцсон шинжээч Солтанатын өөрийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй мэдүүлгийг тэр хэвээр нь хуулбарлаж бичжээ. Давж заалдах шатны шүүхээс “Т-” ХХК-ийн дүгнэлт нь үйлдэл холбогдлыг салгаж ялгаагүй дүгнэлт нь тодорхойгүй нарийвчлан шалгаагүй ямар баримтаар нотлогдож байгааг тогтоогоогүй, эргэлзээтэй хэт ерөнхий байдлаар бичсэн гэдгээр хэргийг буцааж дахин шинжээч томилох нь зүйтэй гэж үзжээ. Гэтэл миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг анхан шатны тойргийн шүүх гаргалаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар заагдсан зөрчил, нэмэлт ажиллагааг хийж засахгүйгээр улсын яллагчаас Х.Б- намайг урьд ялласан зүйл ангиудаараа зүйлчилж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг анхан шатны тойргийн шүүх хүлээн авч зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 2 зүйл ангиар шийтгэсэн. Би давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахад байцаалт мэдүүлэг авах бусад үйл баримттай холбоотой ажиллагааг хийх байх гэсэн бүрэн итгэлтэй байсан боловч хуучин хэвээр нь шүүхэд хэргийг шилжүүлэх мөн л хорих ял хүлээлгэсэнд гомдолтой байгаа тул дахин давж заалдах гомдол гаргаж байна.
Миний хувьд яригдаад байгаа Г- аймгийн Ж- Ц- 3 дугаар багийн Ц- гэх газрын байршлыг ч мэдэхгүй тэр ч байтугай энэ газар нэг ч удаа очиж үзээгүй учир ажлын тухай түүнийг ажигласан олборлосон удирдах зохион байгуулсан ямар ч үйлдэл байхгүй. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг ямар ч компани анх авч, хэн гэдэг хүн удирдах зохион байгуулж ажиллуулж эхэлсэн, тусгай зөвшөөрлийг яаж авсан талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд харин энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш л “Ө-” гэдэг компанийн тухай ойлголт авч сүүлдээ нэр холбогдсон юм. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхад “Ө-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэх Н.Б- тус компанийн усан бууч ажилтай гэх С.Б- нартай андуурах, тэдний үйлдлийг тухайлбал Улаанбаатар хот руу М- тээвэрлэсэн компанийг өдөр тутам удирдаж ажилладаг гэсэн үйлдлийг хамаатуулан ойлгуулах хандлага ажиглагдсан. Миний хувьд олборлолтын явцад “хөрөнгө оруулсан” зүйлгүй хэн хэн ямар хөрөнгө оруулсныг мэдэхгүй. Харин шүүх хуралдааны явцад ашиг хуваах гэрээг Р.Б- нь БНХАУ-ын иргэн Х-гтэй 35х65 гэсэн харьцаатай байгуулсныг мэдсэн юм. Миний оролцоог дүгнэсэн үйлдлийн талаар; Хөрөнгө оруулагч зуучилсан гэх талаар “Ө-” ХХК-ийн ашигт малтмалыг олборлох нөхөн сэргээх гэх үйл ажиллагаанд БНХАУ-ын иргэн Х- нь Монгол Улсын иргэн Г- аймгийн харьяат А-, Б- нараар зуучлуулан Р.Б-тэй танилцаж хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласныг шүүх хурлаас л мэдсэн. Би хятад улсын иргэнийг танихгүй тэр ч байтугай Монгол Улсын иргэн Г- аймгийн харьяат А- Б- нарыг ч танихгүй, юу хийдгийг ч нь мэдэхгүй. Үүнийг орчуулагч гэх Ц- гэрчилсэн байдаг. Энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгасан ганц баримт бол У.Гантөмөр гэгч гэрчийн мэдүүлэг юм. У.Г- мэдүүлэхдээ: шүүгдэгч “Ө-” ХХК-ийн захирал байсан Г.Э-ыг сонссон зүйлдээ “..тийм байх...Г.Э-оос сонссон зүйлээ “...тийм байх... Г.Э- тэгж хэлсэн. ...миний бодлоор зуучилсан байх... гэсэн мэдүүлэг бүр нь нотлох баримт болохгүй үүнийг ч мөрдөн байцаалтын явцад нотолж чадаагүй гэж би үздэг. 2016 оны 04 дүгээр сарын сүүлчээр Р.Б- эхнэр хүүхэд эгчийнхээ хамт хадам эцгийнхээ төрсөн нутгийг үзэж, ханш нээх өдөр төрсөн буурин дээр очих хувийн ажлаар очоод улмаар Ташкент боомтоор хил гарч үзэх зорилготой надтай хамт гарч байсан. Энэ үед ямар нэгэн бизнесийн ажил яриагүй харсан миний танил БНХАУ-ын иргэн орчуулагч Э- гэх Өвөр монгол эмэгтэй, түүний захирал Ш- гэдэг хятад хүнтэй уулзаж хоол идэх энгийн яриа ярьж айлгах маягаар явсан юм. Үүнийг оруулагч оруулж ирж зуучилсан гэж андуурч ямар ч нотлох баримт байхгүй ялласан. Мөн гэмт хэрэг гарсан хугацаа нь 2016 оны 04 сард би 2016 оны 05 дугаар сарын 04-нд гэрээ байгуулсан гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм. Учир нь, орон нутгийн Засаг даргын тамгын газартай нөхөн сэргээлт хийх гэрээг хийсэн байдаг. Энэ цаг хугацааны үеэр миний бие Г- аймгийн Булган сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвших бэлтгэл ажил, миний найз О.Б- Улсын Их хуралд нэр дэвшиж байсан тул асар их завгүй, сурталчилгааны бэлтгэл ажлыг хийж сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож О.Б- Улсын их хурлын гишүүн болсон. Х.Б- миний бие “Ө-” ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг мэдээгүй. Энэ гэмт хэрэгт хамааралтай шүүгдэгч, гэрч хүн бүр намайг танихгүй, мэдэхгүй нэг ч удаа харж байгаагүй гэж гэрчилдэг. Харин ганц гэрч У.Г- “...хамт хил гарч хятадуудтай уулзсан, архи уусан хоол идсэн... Э- “Б-”-оос очоод мөнгө аваад яв... Булганыхан эвгүй шүү... 154.000.000 төгрөг хувааж авсан байх... миний ойлгосноор Э- буюу Э-, Х.Б-, Б.Ү- нар хөрөнгө оруулахад удирдах, хөрөнгө зарцуулахыг Э-гээр хийлгэдэг байх гэж би бодсон...” гэх ганц мэдүүлэгт үндэслэн намайг яллаад байдаг юм. Үүнийг Г.Э- мэдүүлгээрээ үгүйсгэдэг. Г.Э- 2016 оны 7 сараас 9 сар хүртэл “Р.Б- ахаас мөнгө авч нөхөн сэргээлт хийсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Хэн гэдэг хүнээс ямар шалтгаанаар “Ө-” ХХК-ийг худалдан авах болсон үйл ажиллагаа нь цаашид хэрхэн өрнөсөн хөрөнгө хэн оруулсан, яаж ажилласан, ашгаа яаж хуваарилсан тохиролцооны талаар би мэдээгүй хэн ч энэ талаар би мэдээгүй хэн ч энэ талаар юу ч ярьж байгаагүй.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд: Х.Б- намайг “мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж хүндрүүлэн үзэж, нотлох баримтгүйгээр ялласан. “Г-” ХХК-ийн аудиттай дүгнэлтэд дурдсан 19 нэр бүхий байгууллага иргэдийн дансны жагсаалтад миний болон миний хамаарал бүхий хүмүүсийн нэрс дансны дугаар байдаггүй. Харин шүүгдэгч Б.Ү-ын эхнэр Б.Н-ийн Хаан банкин дахь 50Н-2 тоот данснаас 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг миний төрсөн хүү Б.Р- нь АНУ-руу суралцахаар хүсэлт өгч визэнд яаралтай орох шаардлага гаргаж түр хугацаагаар зээлэн авч дансанд байршуулаад АНУ-ын элчний ярилцлагад ороход санхүүгийн боломжтой гэдгээ харуулж, 2017 оны 09 дүгээр сарын 11-нд 21 хоногийн дараа буцааж шилжүүлсэн нь дансны хуулгаар харагддаг. Х.Б- би Г- аймгийн иргэдийн нийгмийн сайн сайхны төлөө, орон нутгаа хөгжүүлэх байгууллага, иргэд, нутгийн зөвлөлийн хүсэл, санаачилгаар “Монгол өв, соёл холбоо, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тамгын газартай хамтран түүхийн өв соёлыг хамгаалах бүтээх олон ажлуудыг зохион байгуулалцаж нутаг орноо гэсэн байгууллага иргэдийн хандив тусламж, өөрийн хөрөнгөөр барьж байгуулж аймгийн өмчийн харилцааны хэлтэст бүртгүүлэн патентлуулж байсан. Тухайлбал 2015, 2017 онуудад олон ястны Ж- 1, А- 2, наадмууд 2009 онд Булган сумандаа А- нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, 2014 онд Г- аймгийн Засаг даргын тамгын газарт Г- хаана ёслол хүндэтгэлийн их өргөө зэрэг олон ажлуудыг дурдаж болно. Харин Торгууд түмний бэлгэдэл болсон шүтээн 170.000.000 төгрөгийн зардлаар бүтэх 60 см орчим өндөр, 28 кг цэвэр мөнгөөр урлаж алтаар шарсан “Богд зонхова” бурхан, Г- аймгийн төвд “Хан-Алтайн дуулал хөшөө дурсгалын цогцолбор нийт 1.3 орчим тэрбум төгрөгийн бүтээх ажлыг 2016-2018 онуудын хооронд байгууллага иргэд нутгийн зөвлөлийн хандив тусламжаар барих шийдвэр гарч уг ажил олон түмний хүчээр боссон бахархалтай тэмдэглэлт бүтээн байгуулалтын соёлын том өв соёл болж бүтээгдсэн юм. Энэ ажилд Р.Б- нь өөрийн хүү Б.Б-ийн данснаас миний данс руу нийт 122.500.000 төгрөгийг шилжүүлснийг зохих журмын дагуу уг бүтээн байгуулалтад зарцуулсан. Энэ тайлан баримтыг би мөн гаргаж өгснийг мөрдөн байцаалтын шатанд огт шалгаагүй орхигдуулж шууд мөнгө угаасан гэж үзсэнд гомдолтой байдаг юм. Би Р.Б- болон энэ хэрэгт холбогдогч нартай үгсэн тохирч бүлэглэн Г- аймгийн Ц-аас Улаанбаатар хот руу М- зөөвөрлөж нууж байсан нэг ч үйлдэл байхгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “Б-” ХХК-ийн агуулахад авчирч хадгалсан гэх тэр агуулах савын байршил хаана байдгийг ч мэдэхгүй. Миний хувьд Р.Б-, Б.Ү- нартай Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрхэн яаж бүлэглэсэн нь тодорхой баримтгүй оролцоо байхгүй, хэзээ хэдийд хэн нь хэнийгээ элсүүлсэн, цаг хугацаа, хүн тус бүрийн үүрэг, эрх ч байхгүй зохиомлоор хэрэгт холбогдуулан хилс хэрэг хүлээлгэсэнд туйлын гомдолтой байна.
Х.Б-, Б.Ү-, О.Б- нарын утасны яриа гэх зүйлийн талаар: Тухайн үед /2016-2020/ намайг Иргэдийн төлөөлөгч байх үед Г- аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн даргыг огцруулах хурал явагдаж байсан ба аймгийн засаг дарга байсан Д.Г-ийг огцруулах баримт бичигт гарын үсэг зуруулах ажиллагаа явагдаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн асан О.Б- болон бид нарыг харлуулах зорилгоор бусдын бие дээр бид нарын толгойн зургийг таслан тавьж, амнаас ярьсан мэт болгон фейсбүүк сошиалд хошиг шог сэтгэлгээгээр гүтгэсэн буруу өнгө аястай зүйл гарсныг хэрэгт нотлох баримтаар авсан байдаг. Үүнийг мөрдөн шалгаагүй орхигдуулж шууд нотлох баримт болгосон. Манай Г- аймгийн Булган суманд доод нарийны “Ч- М-” гэдэг газар байдаг бөгөөд “Алт” гэх ашигт малтмалтай бөгөөд хууль бусаар алт олборлогч нар хөрсийг сүйтгэж үүний улмаас аймгийн болон сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолын 12 дугаар хавсралтаар нөхөн сэргээгдэх газарт орж 116.8 га гэж талбайн хэмжээ батлагдсан байдаг. Энэ тухай холбогдох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн.
Миний бие Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчимд итгэдэг бөгөөд цаашид ч итгэсээр байх болно. Гэтэл өнгөрсөн 7 жилийн хугацаанд энэ гэмт хэрэгт холбогдуулан яллаж хилийн хорио тогтоож гадагшаа явахгүй болсноос үүдэн миний гадаад харилцаатай бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож дампуурсан. Дээрх хугацаанд мөн олон зовлон бэрхшээлийг туулж байна. 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих 409 дүгээр ангид хатуу нөхцөлд хоригдож байхад хайртай төрсөн эцгээ алдаж, эрүүл мэндийн байдал эрс муудаж хаалттай хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн боловч одоо толгой салгалах бие чичрэх, үе мөчний /тулай/ өвчин, зүрх судасны мэдрэлийн гаралтай өвчнүүд туссан 409 дүгээр ангийн хүнд нөхцөлөөс ташаа цоорч байсныг хэлэх нь зүйтэй юм. Дээрх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс төрийн албан тушаалтнууд тус “Ө-” ХХК-ийн захирал менежер гэх мэт хамаарал бүхий гол хүмүүсийн хэргийг тусгаарлах ямар ч гэмт хэрэг үйлдээгүй надад байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүстэй адилтгаж төлбөр тавьж ялтан болгон бие сэтгэл зүйн тэнцвэргүй байдалд оруулж он удаан жил явуулж байгаад харамсаж энэхүү гомдлыг гаргаж байна. Миний энэхүү гомдлыг хүлээн авч танилцах миний холбогдсон гэмт хэргийг үнэн зөвөөр тал бүрээс нь тунгаан үзэж шүүх хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Наранцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэргийн тухайд, Х.Б-ийг “нөхөн сэргээлт нэрээр халхавчилсан, хөрөнгө оруулсан, хамтран ажиллах БНХАУ-ын иргэнийг зуучилсан, олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх зэргээр гэмт хэрэгт зохион байгуулагч гүйцэтгэгчээр хамтран оролцсон" гэж дүгнэсэн. "Нөхөн сэргээлт"-ийн гэрээ байгуулах болон түүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаанд Х.Б- оролцоогүй “М-"-г нэг ч удаа очиж байгаагүй гэдэг. Үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд уурхайд ажиллаж байсан хүмүүс ч гэрчилдэг. Яллагдагч Г.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч У.Г- нарын мэдүүлгийг нотлох баримт болгон яллах дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед Г.Э-оос тодруулахад Х.Б-ийг оролцоогүй талаар мэдүүлсэн. У.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдлыг ач холбогдолтой талаас нь нотолсон гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй байна. Тэрээр “Э- буюу Г.Э- хэлсэн, тэгсэн байх" гэх мэт таамгаар мэдүүлсэн байдаг. 2016 оны 04 сарын эхээр ханш нээх үеэр Р Б-г Булган суманд эцгийнхээ газрыг эргэх үед эхнэр, эгчийнх нь хамт Х.Б- нэг удаа Такашиен боомтоор БНХАУ руу явсан байдаг. Үүнийгээ анхнаасаа мэдүүлдэг. Тэнд хятад хүнтэй уулзуулсан ч тэр хятад нь Монгол улсад орж ирээгүй, харин дараа нь А-, Б- гэх иргэд Р.Б-г БНХАУ-ын иргэн Ху Лейлин гэгчтэй уулзуулан зуучилсныг гэрч А.Ц- /6хх 86-89/ мэдүүлсэн байна. Мөн яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан хугацааг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэж тодорхойлсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэхээс сарын өмнө Х.Б- дээр хүмүүсийн хамтаар БНХАУ руу явсныг хамтран ажиллах хятад иргэнийг зуучилсан, хөрөнгө оруулж зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй БНХАУ-ын иргэн Х-, Р.Б- нарын хооронд байгуулсан гэрээ ч Х.Б-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцоогүйг нотолж байгаа баримт юм. Энэ гэрээний талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед Х.Б- мэдсэн. Эдийн болон эдийн бус ямар нэгэн хэлбэрээр Х.Б- М- олборлох ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй, хэргийн бусад оролцогчдын ихэнх нь танихгүй, уулзаж байгаагүй, “М-”-т нэг ч удаа очим байгаагүй, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй гэдгийг хэлдэг. Эдгээр хүмүүсийн нэрс, жагсаалтыг Х.Б- өөрийн гомдолдоо хавсаргасан болно. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох"
гэмт хэргийн объект нь хуулиар тогтоосон журам байх бөгөөд үүнийг “Ашигт малтмалын тухай хууль"-аар зохицуулжээ. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгох бөгөөд мөн хуулийн 4.1.22-т хуулийн этгээдэд "компани,нөхөрлөл" хамаарахыг заасан байна. Энэ тохиолдолд иргэн Х.Б-д тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэж ЭХ-ийн 24.2 дүгээр зүйл хэсгээр хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд
Хууль бусаар М- олборлосноос ашиг хүртсэн гэж үзсэн атлаа БНХАУ руу экспортлогдон орж ирсэн мөнгөнөөс авч ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хамтад нь давхар зүйлчлэн хариуцлага хүлээлгэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Б-ийн хувьд 122,500,000 төгрөгийг дансаар авснаа анхнаасаа мэдүүлдэг ба үүнтэй холбоотой баримтаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гарган өгсөн. Дахин баримтаа гомдолдоо хавсаргасан “М-” ТББ-ын гүйцэтгэх захирал орон нутагтаа хандив мөнгөөр хийсэн ажлаа гомдолдоо дурдаж заримыг нь орон нутгийн төр захиргааны байгууллага дансандаа бүртгэн авсан байдаг. Мөн 2017 оны 09 сард Б.Н-ээс хүү Б.Р-оо АНУ руу явах үед санхүүгийн боломжоо нотлох зорилгоор мөнгө зээлж буцаан шилжүүлсэн нь түүний дансны хуулганаас харагддаг. Энэ талаар өөрийн гомдолдоо дурдсан нь хэрэгт оролцоогүйгээ няцаасан баримт гэж
харж байна. Яллах дүгнэлтэд найз нөхдийн холбоотой, нэг нутгийн" гэж дүгнэснийг хариуцлага хүлээлгэх үндэслэл гэж хуй байна. Х.Б- олон жил хувиараа бизнес эрхэлж бусдаас зээлж, бусдад өгч байснаа ярьдаг найз нөхдийн хувьд энэ бол байдаг л асуудал. Хавтаст хэргийн материалд гурван “Б-” гэх нэр гардаг бөгөөд нэг нь “Ө-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Б-, нөгөөдөх нь “М-”-т усан буу ажиллуулж байсан С.Б- гуравдах нь Х.Б-. Хэдийгээр анхан шатны шүүх эрх мэдлийнхээ хүрээнд “Т-” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Х.Б-эс учирсан хохирлыг гаргуулсан ч тодорхойгүй, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг баримтлан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байхыг зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-ийн үйлдэл, оролцоог ямар баримтаар нотлогдож байгааг хангалттай нотлоогүй, бусад оролцогчдоос ялгаж салгаагүй, хэт явцуу ерөнхий байдлаар яллах дүгнэлтэд бичсэн. Тийм ч учраас нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор, шалгаж хянах үүргээ биелүүлэхийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүх үүргээ хэрэгжүүлэхийг заан хэргийг Нийслэлийн прокурорын газарт даалгасан байдаг. ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх биелүүлээгүй нь шүүхийн тогтоол хүчингүй болох үндэслэл гэж болж байна. ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн
шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал хүчингүй болсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 781 дүгээр шийтгэх тогтоолоос шинжээч А.С-ын шүүхэд өгсөн мэдүүлгийг хуулбарлан шийтгэх тогтоолд бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна давж заалдах шатны шүүх эргэлзээтэй, хууль зөрчсөн гэж үзэн нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэргийг буцаасан. Х.Б-ийн гэмт хэрэгт оролцсон талаар хуулиар тогтоосон, үндэслэл бүхий цуглуулсан, бодитой баримт байхгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ү- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсныг товч дурдах нь зүйтэй гэж бодлоо. Г- аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлээр эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зорилгоор анх 82 дугаар тогтоолоор аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас “Эвдэгдсэн газар нөхөн сэргээлт явуулах хяналт тавих” журмыг 2015 оны 07 дугаар сарын 03-нд батлан гаргасан. Үүний дараа тус 82 дугаар тогтоолоор 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан. Уг 82, 60 дугаар тогтоолоор баталсан журам 2018 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн. Ж- М- тусгай хамгаалалттай нутаг “М-” гэх газар 2013 оноос гар аргаар ашигт малтмал олборлогч цугларч уг газраас М- олборлох зорилгоор эвдэж сүйтгэсэн 4000 хүртэл хүн цугларч 15 хүн амь насаа алдсан нөхцөл байдал бий болсон байсан гэх газар 2015 онд “А-” ХХК анх нөхөн сэргээлтийн ажил хийгээд тус хууль бусаар ашигт малтмал олборлогчдын дайралтад өртөж үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний дараа 2016 онд Г.Э- захиралтай “Ө-” ХХК тус аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан журмын дагуу сум орон нутгийн байгууллагатай 13га газар нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж ажилласан байдаг. Тус компанийн нөхөн сэргээлтийн ажилд аймгийн байгаль орчны газар, Г- газар, сумын тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа байгаль орчны газар тогтмол хяналт тавьж байсан гэх мөн нөхөн сэргээлтийн ажил эхлүүлэхдээ 2015, 2016 онуудад сум орон нутгийн эрх бүхий байгууллагуудад БОАЖЯ, ТХГНЗ удирдлагын газар албан бичиг явуулж тухай бүрд нь чиглэл зөвлөмж, зөвшөөрөл авсан байдаг. Тухайн газар нөхөн сэргээлт хийх ажлыг сумын засаг дарга, тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа, аймгийн байгаль орчны газар Г- газартай “Ө-” ХХК гэрээ хийсэн. Тэрнээс биш хэн нэгэн хувь хүн гэрээ байгуулаагүй байна. Ийм үйл ажиллагааг хууль бус гэж ойлгох ямар ч боломж байхгүй. Тухайн үед миний төрсөн дүү Б.М- уг нөхөн сэргээлт хийж байгаа компанид шатахуун нийлүүлмээр байна та ярьж өгөөч гэж надаас хүссэний дагуу би Г.Э-, Р.Б- нарт миний дүү нарт хийх ажил байвал туслаач гэж хэлсэн. Тэгээд дүү М- шороо зөөх ажилд өөрийг 2 машин явуулж М- шатахуун нийлүүлэх ажил хийсэн байдаг. Би айлын 7 хүүхдийн том ах нь учраас дүү нарынхаа амьдрах ахуйл туслах үүрэгтэй гэж боддог. Миний хувьд тэд захиргааны байгууллагад 30 гаран жил ажилласан. Ажиллах хугацаандаа төрийн ажлыг шударга гүйцэтгэх чинь зорилготой байсан. Гэтэл надыг тус газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулахад төрийн байгууллагатай харилцах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, албан бичиг боловсруулах замаар Р.Б-, Х.Б- нартай үйлдлээрээ холбогдож зохион байгуулагч, гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж хэтэрхий нэг талын барьсан субьектив дүгнэлт хийж Ц-, О-, Г-, Ц-, М-, О- нарын шууд бус нотолгоогоор гэм буруутай гэж ерөнхий дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Албан бичиг боловсруулах гэхийн тухайд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц- багийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Соёл-Э-д явуулсан гэх бичгийн төслөөс өөр надад бичиг тоот боловсруулсан тохиолдол үгүй, сумын Иргэдийн төлөөлөгчийн дарга, Г- болон байгаль орчны газрын болон тухайн үйл ажиллагаанд шууд хяналт тавих үүрэг бүхий байгууллага албан тушаалтантай нэг ч удаа харилцаж байгаагүй тус үйл ажиллагааг зохион байгуулж шууд гүйцэтгэх “Ө-” ХХК-ийн боон тус компанийн захирлуудын өмнөөс гүйцэтгэж байсангүй харин Х.Бат-Э-, Д.Б- нартай чатаар харилцаж, Да.П-ид “харуул хамгаалалтын албан хаагч зэвсэг нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах, мэх хэрэглэх албаны нохой ашиглах заавар явуулсан Д.Ц-тай 21 минут утсаар ярьсан гэх үйлдлүүд 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 2018 оны 06 дугаар сарын 19-ний хооронд болсон үйл баримт Х.Б- бид хоёрын бичигдсэн чатад дурдагдсан “М- гэх газрыг Ж- “М-” гэж ойлгож байгаа нь ташаа юм. Г- аймгийн Булган сум дахь доод нарийны М- гэх газрын тухай тэнд хүчингүй болсон Х.Б-ийн нөхөн сэргээлтийн компанийн эрх сэргээх тухай яриа багтсан. Тухайн газрын талаар Булган сумын засаг даргаас ирүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдсан Д.Ц- 2015 онд Авлигатай тэмцэх газар шалгагдаж байхдаа туслахыг надаас хүсэхэд нь туслаагүйн төлөө мөрдөн байцаалтад худал ташаа мэдүүлэг өгснөө 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хурал дээр ярьж надаас уучлалт гуйсан мөн 2023 онд мөрдөн байцаагчид урд өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэсэн бичгийн мэдүүлэг өгсөн байсан. Д.М- ч мөрдөн байцаалтад миний тухай мэдүүлэг өгсөн байсан. Д.М- ч мөрдөн байцаалтад миний тухай мэдүүлэг өгөхдөө надтай таагүй харилцаатайгаа мэдүүлсэн байдаг. Гэтэл намайг тус компанийн нөхөн сэргээлтэд 2016, 2017 оноос эхлэн зохион байгуулагч дүгнэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Үүнээс гадна М- гэх нөхөн сэргээлтийн ажилд биечлэн оролцсон тус М-ыг олборлох, тээвэрлэх, экспортлох, ачиж буулгах, хадгалах гэх зэрэг бүх шат дамжлагад миний үүрэг оролцоо байсангүй. Бараг өөрийн нүдээр үзээгүй гэхэд хилсдэхгүй. Харин дүү нарын ажлын хөлс авахгүй удаасан гэх асуудлаар Р.Б-д холбогдох хүмүүстэй нь хэрүүл маргаан хийж авч өгч байсан ганц нэг тохиолдолд бий байх. Үүнээс гадна намайг тус гэмт хэрэгт үйлдэх цаг хугацаанд албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаараа нөлөө үзүүлсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзэн дүгнэсэн байгааг зөвшөөрөөгүй. Тухайн цаг үед миний хашиж байсан албан тушаал тухайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны оролцогч этгээдүүдтэй чиг үүрэг, эрх мэдлийн хувьд ямар ч нөлөөлөх байхгүй улсын яллагдагчийн зүгээс намайг Р.Б- Ж- Х.Б- Булган сумын та Булган сумынх тухайн нутаг дэвсгэрт байдаг. Та нар найз нөхөд учраас энэ хэрэгт үйлдлээрээ нэгдэж байгаа гэж ялласныг гайхаж байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дээр хурал даргалагч улсын яллагчаас “та нар энэ хүмүүсийг яллах гэж ялласан юм биш үү” гэж асууж байсан. Тус хурлын тэмдэглэлд буюу видео камерт бичигдсэн байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ү- надад 2 жил 6 сарын хорих ял оногдуулж 3.279.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ:
“Г- аудит ХХК-ийн санхүүгийн шинжээчийн дүгнэлтэд Б.Ү- нь Р.Б-гийн М-ын орлогыг бэлнээр авсан мөнгөнөөс 40 хувь буюу 3.279.300.000 төгрөг хуваарилан авсан байна гэх дүгнэлт: Б.Ү-, Х.Б- нар нь хууль бус ажиллагаанд оролцоогүй энэ талаар мэдэхгүй… гэж мэдүүлсэн хэдий ч шүүгдэгч нарын мэдүүлгийг дэмжсэн нотлох баримт хэрэгт цуглараагүй шүүгдэгч нар нь тэдний болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дээрх хэмжээний мөнгө яагаад өгснийг дамжсаныг шүүгдэгч нарын нэрс хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зардлын бүртгэлд яагаад бичигдсэн талаар үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй тэдгээрийн мэдүүлэг бусад нотлох баримтаар няцаагдаж байх тул хууль бус ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас олсон орлогыг шилжүүлэн авсан ашигласан гэж дүгнэх нь үндэслэл бүхий байна гэж хууль зүйн дүгнэлт өгчээ. Энэ хэрэгт намайг мөнгө угаах гэмт хэргийн албаны эрх, нөлөөг ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгч зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж гэм буруутайд: Б.Ү-, Х.Б- нар нь эд мөрийн баримт болон санхүүгийн бусад баримтад дүгнэлт хийсэн аудитын дүгнэлтийн үгүйсгэсэн ямар нэгэн баримт заалт мэтгэлцэж чадаагүй тул шүүгдэгч нарын тайлбар үндэслэлгүй хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Ийм дүгнэлт хийхдээ миний эцгийг уушгины хавдраар шаналж байхад найз нөхдийн хувьд эмчилгээ асаргаанд нь зориул гэж миний данс руу шилжүүлсэн 2.000.000 төгрөг, 2015 онд үнэ унасан арьс нэхий худалдан авч үнэ өсөхөөр худалдан борлуулж оруулах мөнгийг нэг дахин өгсгөж өгнө гэж миний эхнэр Н-ээс 20.000.000 төгрөг авсныгаа 30.000.000 төгрөгөөр тооцож 2017 оны 08 дугаар сарын 18-нд Н-ийн данс руу шилжүүлсэн 29.000.000 төгрөгийг, хүүгээ АНУ-д визэнд оруулахаа эхнэр Н-ээс 2017 оны 08 дугаар сарын 29, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Х.Б- 25.000.000 төгрөг зээлж аваад 2017 оны 09 дүгээр сарын 11-нд буцаан шилжүүлсэн 20.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг Р.Б- Ц-аас “Ө-” ХХК-ийн худалдаж авахад миний дүү М-аас 100.000.000 төгрөг зээлснийг Г- аймагт бүтээн босгосон 1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй “Хам алтайн дуулал” хөшөөнд Р.Б-гээс хандивласан 40.000.000 төгрөгийг Цагаан эргийн нөхөн сэргээлтэд ажиллуулж байсан техникийн түрээс, шатахуун цалингийн зардалд өгөх 154.000.000 төгрөгийг У.Г-өөр дамжуулан Г.Э-, Р.Б-гээ авч тараасныг миний эхнэр надад өгсөн 7.000.000 төгрөгийг бас ямар нэгэн эзэн холбогдолгүй 194.000.000 төгрөг зэргийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ дансаар шилжүүлж авсан мэтээр дурдаж дүгнэсэн байна. Энэ мөнгөний талаар мөрдөн байцаалтын шатанд Б.Н-, Р.Б-, Х.Б-, Г.Э- нарын өгсөн бичгийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг хэлсэн мөн миний зүгээс нэг бүрчлэн нотлох баримт шинжлэн судлуулж мэтгэлцсэн. Мөн нэр бүхий 10 хүний дансаар хийгдсэн 16 тэрбум төгрөгөөс хувь авсан гэх асуудлаас шүүх хурал дээр миний бие он, цаг гүйлгээний утгын хувьд илтэд зөрүүтэй эргэлзээтэй үндэслэлгүй талаар тайлбар хийж мэтгэлцэхэд улсын яллагдагчийн зүгээс няцаалт хийгээгүй, шүүгч асууж нотлогдоогүй миний нэр тавьж бичсэн мөнгөний талаар Р.Б- өдгөө тайлбар хийсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт тодорхой байгаа байх. Ийм байхад илтэд буруу ташаа дүгнэлт хийж байгаа нь бодит үнэнийг тогтооход эргэлзээ төрүүлж байна. Үүнээс гадна шүүгдэгч Р.Б- мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ нөхөн сэргээлтийн ажилд Ү-ын оролцоо байхгүй Ү-аас мөнгө аваагүй бас мөнгө өгч байгаагүй гэж бичгийн мэдүүлэг өгч амаар мэдүүлсэн байдаг. Мөнгө угаах гэмт хэрэг надад холбогдуулан цагдаа Авлигатай тэмцэх газраас ил буюу нууц ажиллагаа явуулж миний утсан харилцаа, орон байр, албаны өрөө тасалгаа, миний болон эхнэр, хүүхэд, хамаарал бүхий хүмүүсийн дансны гүйлгээ хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэгт үзлэг нэгжлэг хийсэн. Мөнгө мөртэй гэдэг энэ олон удаагийн үзлэг нэгжлэгээр надаас гэмт хэргийн улмаас байж болзошгүй гэх юу ч бэлэн мөнгө, валют, хөрөнгө илрээгүй. Тэр 16 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэх хүмүүсийг би танхигүй. /Р.Б- эхнэр Хорлоо хүү Б- нараас бусдыг/ уулзах, харилцаж байгаагүй тэр хүмүүсээс ямар нэгэн гүйлгээ миний болон гэр бүлийн гишүүдэд рүү хийгдэж байгаагүй. Энэ 16 тэрбум төгрөгөөс надад авсан гэх ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Ийм байхад надаас ямар ч үндэслэлгүйгээр 3.279.300.000 төгрөг автоматаар гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй бас зөвшөөрөхгүй байна. Шүүх тухайн хэргийг шийдэхдээ; тухайн нөхөн сэргээлт хийх журам баталсан тус журмын дагуу аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан холбогдох төрийн байгууллага, зөвшөөрөл чиглэл удаа дараа өгч байсан, БОАЖЯ, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, хяналт тавьж байсан холбогдох байгууллагуудын үйлдэл, үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тухайн нөхөн сэргээлтийн ажлыг хувь хүн бус хуулийн этгээд болох аж ахуйн нэгж гүйцэтгэсэн байхад “Ө- “ ХХК-ийг тус хэрэгт хуулийн этгээдээр татах эсэх талаар дүгнэлт хийгээгүй 2021 оны 12 дугаар сарын 02-ны шүүх хурал дээр өмгөөлөгч Наранцэцэг, Өлзийхүү нар санал хэлсэн боловч үл хэрэгсэж орхисон. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Т-” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт хууль зүйн шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн. Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ энэ компанийн дүгнэлтийг дурдаагүй. Р.Б-, Х.Б-, Б.Ү- нар холбогдох гэм бурууг хэтэрхий ерөнхий байдлаар дүгнэсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.5 заалтыг үл биелүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан УДШ-ийн тайлбараар энэ бүхий иргэдийн гаргасан мэдээллийг үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр тус маргааныг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг түдгэлзүүлэх тухай өмгөөлөгч Шаравнямбуу нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн аваагүй. Тухайн Ж- М- гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлосон гэх үзэл баримтаар Г- аймгийн Булган сум дах Цагдаагийн хэлтсээс 173700008 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг 24.2.1-р 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нээж шалгаад мөн сумын сум дундын прокурор Тулгын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/05 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хаасан. Гэтэл яг тухайн нэг үйл баримт дээр эрүүгийн цагдаагийн газраас мөн эрүүгийн хуулийн 24-г газраас мөн эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар 184100010 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн байцаалтын ажиллаа явуулж 2019 оны 10 сард яллагдагч нарт хэргийн материал танилцуулсны дараа Г- аймгийн Булган сум дах сум дундын ахлах прокурор Б- 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5/05 тоот тогтоолд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл 2.5-д хэрэг бүртгэлийн хэрэг хаасан тогтоолд өөрчлөлт оруулах заалт хуульчлагдаагүй. Ингэснээрээ прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол..” заалт 1.6 дугаар зүйл “…Эрүүгийн хэрэг хянана шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх…” 1.6.1 “…шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн асуудлыг хууль хэрэглээндээ авч үзэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний бие 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тодорхой тайлбарлах хүссэн боловч авч хэлэлцсэнгүй, хууль зүйн дүгнэлт хийхгүй орхисон.
Иймд энэ бүхэнд бодит дүгнэлт хийж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийн тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэж заасны дагуу надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. …” гэв.