Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/557

 

Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ү-ыг “Р.Б-, Х.Б-, Да.П-, Ба.Г-, С.Ч-, Г.Э- нартай бүлэглэн “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, ашигласан” буюу “хууль бус ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон буюу Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэрэгт хамааралтай ач
холбогдолтой байх талд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс Б.Ү-ын
үйлдэл оролцооны талаарх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүх “Б.Ү- нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс “Ө-” ХХК-аас гарах төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр гүйцэтгэгч зохион байгуулагчаар оролцсон” гэж гэм буруутайд тооцож дүгнэсэн байна. Нөхөн сэргээлтийн гэрээгээр халхавчлан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх дүгнэлтийн тухайд:

1. Р.Б-гийн буюу “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаа нь нийтэд ил
гэрээний үндсэн дээр хууль ёсны дагуу явагдаж байгаа нь хууль хяналтын байгууллага
битгий хэл тэнд уурхайлалт дээр ажиллаж байгаа хүмүүс, орон нутгийн иргэдийн нүдний
өмнө маш тодорхой ойлгомжтой байсан. “Ө-” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “газрын хэвлийн нөхөн сэргээлт”-ийн тусгай зөвшөөрлийг /2хх 98/ 3 жилийн хугацаатай авч нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ж- Засаг дарга Д.Ц-, Д-ын нурууны БЦГ-ын захиргааны дарга Дэ.П-, Г- газрын дарга Д.М-, Аймгийн БОАЖ газрын дарга З.Л- нарын эрх бүхий албан тушаалтнууд нөгөө талаас “Ө-” ХХК-ны хооронд 13 га газар дээр нөхөн сэргээлт хийхээр “хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”, гэрээний сунгалт. /30хх-55-57, 107-108, 164-167/,

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ж- засаг дарга Ж.М-,
Д-ын Нурууны Тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Д.П-, Г- газрын дарга Л.Э-чулуун, БОАЖ газрын дарга Л.Б- нар нөгөө талаас “Ө-” ХХК-ийн хооронд 8га газар дээр нөхөн сэргээлт хийхээр “хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ” /30хх 37-40/-үүдийг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийн загварыг Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /29хх 73-79/ 82 дугаартай
тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай “нэмэлт өөрчлөлт
оруулах” тогтоолоор /2хх 66-72/ баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын хавсралтаар баталсан байдаг. “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3.2-т “нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь ...тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж зардлын санхүүжилтийг зохицуулсан байдаг. Эдгээр зохицуулалтууд, гэрээ, тендер зэрэг Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас харвал Төрийн эрх бүхий байгууллага буюу Г- аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд нөхөн сэргээлтийн явцад “Отвол, овоолго угааж ашигт малтмалыг ялган, худалдан борлуулж санхүүжилт хийх” буюу ашигт малтмал ялгах, олборлох зөвшөөрлийг “Ө-” ХХК буюу Р.Б- нарт Ашигт малтмалын тухай хуулиас давсан журам, гэрээгээр олгосон болох нь маш тодорхой байдаг. Дээрх журам болон түүнийг үндэслэсэн нөхөн сэргээлтийн гэрээ байгаагүй бол хэн ч дураар Тусгай хамгаалалттай газар нутагт ийм үйл ажиллагаа явуулахгүй байсан. Сум орон нутаг нь ашиг олох зорилгоор /засаг дарга/ асар өндөр хандив
тусламжийн босго тавьчихсан тендер зарлаж байсан нь гэрч Б.Д-ын /13хх 98-101, 24хх 175/, Б-ийн /13хх 175-177,24хх 174/, Ц.Б-гийн, /13хх 86-88, 24хх 171-172/,
Ц.Г-ийн /24хх 178-179/, Б.О-ын /24хх 180-182/ мэдүүлгээр тодорхой нотлогдоно. Тухайлбал гэрч Б.О-ын мэдүүлэгт “...4 компанийн материалтай танилцаж байхад хамгийн өндөр үнийн саналыг “Т-” ХХК 1.3 тэрбум, “Ө-” 1 тэрбум гэж санал болгосон байсан...” баримтуудаар нотлогддог. Ийм их хэмжээний хандивыг сум орон нутаг орлого болгон авах боломжийг журмаараа бүрдүүлж, тендер зарлаж, гэрээ байгуулж байгаа нь эдгээр хүмүүсийг их хэмжээний М- ялгах олборлох үйлдлийг орон нутгийн байгууллагаас дэмжиж байсан гэдэг нь нотлогдоно. Хэрэв хууль бус
олборлолт гэх бол Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /29хх 73-79/ 82 дугаартай тогтоол, 2017 оны 05
дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай “нэмэлт өөрчлөлт оруулах” тогтоолоор /2хх 66-72/ баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” л
ашигт малтмалын тухай хууль зөрчсөн. Түүнийг гаргасан хүмүүс буруутгагдаж байж дараа нь Р.Б-, “Ө-” ХХК тухайд буруутах байсан гэж өмгөөлөгчийн зүгээс
үзэж мэтгэлцдэг. Тиймээс шүүхийн “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэх дүгнэлт нь дээрх баримтуудаар няцаагдаж бодитой бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад
нийцээгүй байна.

2. Яллагдагч Д.Ц-ын мэдүүлэг, /22хх 82, 24хх 54/ яллагдагч Б.Ү-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, О- тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /Зхх 28-29/, Б.Ү-ын албан өрөө болох Хан-Уул дүүргийн 10-р хороо Б- Ерөнхий газрын О- тоот өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл “Г- аймгийн Засаг дарга Д.Г-ийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танаа
гэсэн 2018.02.28 өдрийн 1/458 тоот “Ө- “ХХК-тай холбоотой хүсэлт хураан авав,
/Зхх 28-29/ Б-гийн Б-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш
диск-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх 211-238/, үзлэг хийсэн
тэмдэглэл /1хх 190-192, 193-250, 2хх 1-14/, Ж.А-гийн компьютерт үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүний гэрчийн мэдүүлэг /3хх 239-250, 4хх 1-26,
6хх 151-162/, Б.Ү-ын “Айфоне-Х” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
гэрч Д.М-ын мэдүүлэг /8-хх-42-45 тал/, чиглүүлсэн нууц ажиллагааны магадалгаа
зэрэгт үндэслэж Б.Ү-ын гүйцэтгэгч, зохион байгуулагчийн үйлдэл оролцоог
тогтоожээ гэж үзэхээр байдаг. Эдгээр нотлох баримтуудаас бусад шүүхийн шийдвэрийн
үндэслэл болгож дурдсан 115 хавтаст хэрэгт авагдсан олон гэрчүүдийн мэдүүлэг,
бичгийн нотлох баримт, үзлэг, нэгжлэгийн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудад
Б.Ү-ын талаар үг өгүүлбэр дурдагдсан гэх ямар ч үйл баримт, ул мөр харагддаггүй. Прокурор болон шүүхээс яллагдагч, шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоо тус бүрийг
тодруулж яллаж буй болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох
баримтуудыг ялгамжтай зааглаж өгөөгүйгээс өмгөөлөгч бидний зүгээс өөрийн
үйлчлүүлэгч нарт холбоотой байж болох дээр дурдсан нотлох баримтуудад нэг бүрчлэн
өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар гаргаж мэтгэлцэж оролцсон. Шүүх шүүгдэгч Б.Ү-ын “тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн байгууллагаас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төсөл боловсруулах” үйлдэл оролцооны талаарх дүгнэлтийг хийхдээ яллагдагч Б.Ү-ын эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, О- тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /3хх 28-29/, Б.Ү-ын “Айфоне-Х” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 66-83/ Б.Ү-ын албан өрөө болох Хан-Уул дүүргийн 10-р хороо Б- Ерөнхий газрын О- тоот өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл “Г- аймгийн Засаг дарга Д.Г-ийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танаа гэсэн 2018.02.28 өдрийн 1/458 тоот “Ө-” ХХК-тай холбоотой хүсэлт хураан авав, /3хх 28-29/ гэх нотлох баримтуудад үндэслэсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.Ү- мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Р.Б-тэй ойрын гэр бүлийн найзын харилцаатай. Дүү Б.М- болон Б.М- нарыг түүний Ц-анд явуулж буй нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд
туслан гүйцэтгэгч буюу шатахуун нийлүүлэх, авто машинаар ачаа, шороо тээвэрлүүлэх ажилд оролцуулж байсан учраас түүний гуйлтаар ганц нэг албан бичиг, компани дүрэм
журмыг хянаж туслах явдал байсан” гэж мэдүүлдэг. Түүнээс өдөр тутмын үйл ажиллагааг
хэвийн явуулах, эсхүл тогтвортой явуулах амлалтын хэмжээний үйлдэл бол хийгээгүй
гэдэг. Энэ мэдүүлэг нь ч Б.М- /7хх 1-9/, Б.М- /7хх 11-12/ болон Р.Б- нарын мэдүүлгээр батлагддаг. Гэтэл аль 2018 оны 02 сард /сүүлд/ болсон нэг удаагийн найз нөхдийн гуйлгын шинжтэй үйлдлийг шүүх 2016, 2017 онд хамаатуулж 3 жилийн турш үргэлжилсэн тогтвортой үйлдэл гэж дүгнэлт хийж байгаа нь бодит байдалд нийцээгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. “Хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах” гэсэн дүгнэлтийг мөн л хайж олж гэрч Д.М-ын мэдүүлэгтэй холбогдуулжээ гэхээс өөр нотлох баримт олдохгүй байна. Гэрч Д.М- нь “..Б.Ү- М-т үйл ажиллагаа явуулж байгаа Б- гайгүй хүн шүү тусалж дэмжиж байгаарай гэж байсан. 2017 оны зун Ү- над руу яриад Булганд Б- ахын компанийн машиныг зогсоосон байна. Тэрийг яриад явуулаадхаач гэхээр нь ямар учиртай юм бол би асууя гэсэн...” гэсэн мэдүүлэг гаргасан байдаг. Б.Ү- нь мөрдөн шалгах болон шүүхийн шатанд удаа дараагийн мэдүүлэгтээ “Д.М- нь түүний эхнэр Н-ийн талын үеэл ах. Хувийн таарамжгүй харилцаатай. Иймд бие биеэсээ ажил гуйх хэмжээний ойрын харилцаа байхгүй. Харин 2017 оны зун Б-гийн найз Б- гэж хүн, Б-, Ү- 3 хамт байж байх үед Б- нь М-той ах дүүгийн харилцаатай учраас чатаар холбогдож Р.Б-гийн гуйлтаар уг асуудлыг гуйж ярьж байсан гэдэг.” Үүнийг мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Р.Б-гээс өмгөөлөгч миний бие тодруулахад Ү-ын хэлээд байгаа үйл явдал болсон гэж мэдүүлсэн нь тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Мөн шүүхийн дүгнэлт шиг тогтвортой үйл ажиллагааг хангах бол ийм урт хугацааны /2-3 жил/ явцад хэд хэдэн удаад давтан үйлдлээр тодорхойлогдох ёстой. Гэтэл Б.Ү- нь Хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах шинжийг тодорхойлсон үйл ажиллагааг явуулж оролцож байсныг нотлох нэг ч өөр баримт байхгүй байгаа учраас энэ хэсгийн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон гэж үзэж байна. “Гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртсэн, гэмт хэргийг нуун далдлах үйлдэл, ” хийсэн талаарх шүүхийн дүгнэлт Б-гийн Б-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш диск нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх 211-238/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 190-192, 193-250, 2хх 1-14/ Ж.А-гийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, түүний гэрчийн мэдүүлэг /Зхх 239-250, 4хх 1-26, 6хх 151-162/ зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн нь тодорхой байна. Гэрч Ж.А- нь анхан шатны шүүхэд гэрчээр оролцож мэдүүлэг гаргасан. Шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг /6хх 151-162, 84-85/ зөрүүтэй байсан. Эрүүдэн шүүсэн байж болох нөхцөлийн талаар гэрч дурдсан. Шүүх яагаад шүүхийн шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй гэж үзсэн талаар огт дүгнэлтэд дурдаагүй. “цагдаагийн байгууллагаас манай компани дээр нэгжлэг хийх үеэс барагцаагаар 7 хоногийн өмнө захирал Б-гийн нутгийн найз Ү- /миний бие зүс танихаас сайн танихгүй/ манай ажил дээр ирээд надтай тааралдахдаа "чи даргынхаа хүн амьтанд мөнгө төгрөг өгсөн, зарцуулсныг бүртгэдэг үү, бүртгэдэг бол флаш дискинд хуулж аваад компьютероос устгаарай“ гэж анхааруулах маягтай хэлээд өнгөрсөн” /6хх 84-85/, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлгийг гэрч Ж.А- шүүхийн шатанд үгүйсгэж мэдүүлэг гаргасан. Үүнтэй адил яллагдагч Д.Ц- нь “2015 онд “А-” ХХК нөхөн сэргээлт явуулж байхад Хууль зүй дотоод хэргийн яамны газрын дарга Б.Ү- гэдэг хүн байнга залгаж ярьж байсан. Ингэж ярихдаа “чи наад “А-” ХХК-наар Ц-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахыг зогсоо, “Ө-” ХХК-ийг оруул гэсэн утгатай зүйл ярьдаг байсан.”122хх-2, 24хх 54/ мэдүүлгийг эрүүгийн хэргийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанд оролцохдоо үгүйсгэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө бичиж өгсөн мэдүүлэгт тодорхой дурдаж хэрэгт хавсаргагдсан. /105хх 121/. Ингэхдээ “Ү- над руу яриагүй, Тийм үйл явдал болоогүй.” гэж мэдүүлсэн байдаг. Уг гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг нотлох баримтын хувьд шууд үнэлэх боломжгүйд хүрээд байхад энэ мэдүүлгээр Б.Ү-ыг “гэмт хэргийг нуун далдах, Төрийн байгууллагатай харилцах.” үйлдэл хийсэн гэж буруутгаж байгаа нь
эргэлзээгүй нотлогдсон гэж үзэхээргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач
холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг
шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Гэрч Ж.А-гийн
болон Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хавтаст хэргийн 6 дугаар хавтас 151-126 тал, 6 дугаар хавтаст хэргийн 84-85 талд авагдсан мэдүүлэг, 22  дүгээр хавтас хэрэг 82-83, 83хх 103-104, 113-114, 24 дүгээр хавтаст хэрэг 52-59 /гэрчээр авагдсан/ талд авагдсан мэдүүлгүүд тэдгээрийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй үгүйсгэгдэж эргэлзээ бий болгосон гэж үзэх үндэслэлтэй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна. Тиймээс энэ хэсгийн шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна. Мөн Р.Б-гийн хэлж тэмдэглүүлсэн гэх гар бүртгэл буюу Б-гийн Б-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш диск-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх 211-238/, үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 190-192,193-250, 2хх 1-14/ “Ү-” гэсэн бичиглэл бүхий үнийн дүн тавигдсан байдаг. Үүнийг хувь хүртсэн гэж шүүх дүгнэлтийн үндэслэл болгосон байна. Б.Ү-ын дансанд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Р.Б-гээс 2.000.000 төгрөг шилжиж орсон. Мөн эхнэр Н-ийн дансанд 29.000.000 төгрөг Р.Б-гээс шилжиж орсноос өөрөөр эдгээр 2 хүний дунд мөнгө өгч авсан гэдгийг гэрчлэх ямар ч нотлох баримт байдаггүй. Р.Б-гийн уурхай 1, 2 гэсэн санхүүгийн гар тэмдэглэлд Г- Аудитын дүгнэлтийг /65хх 112/ үндэслэн шүүх шүүгдэгч Б.Ү- 40 хувь буюу 3.279.300.000 төгрөгийн хувь ашгийг хүртсэн байна дүгнэсэн байна. Г- аудит нь эд мөрийн баримтын давхардлыг ялгаж зааглахгүйгээр Б.Ү- гэсэн нэрийн ард бичсэн 40 хувь гэсэн тэмдэглэгээг үндэслэн 3.279.300.000 төгрөгийг авчээ гэж
хийсвэрээр дүгнэсэн. Гэтэл Эд мөрийн баримт болон Эрүүгийн хэргийн 3 дугаар хавтас 243-250 тал, 4 дүгээр хавтаст 1-32 талд авагдсан баримтаас Б.Ү- гэсэн бичиглэл бүхий үнийн дүнг тооцоолбол 2.031.000.000 төгрөгийн тооцоо гардаг. Энэ мөнгийг Б.Ү-ад бэлнээр өгсөн гэдгийг ганц нотлох хүн нь уг мөнгийг бусдын дансаар дамжуулж аваад бэлнээр хадгалж байсан шүүгдэгч Р.Б-. Гэвч яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ Р.Б- нь Б.Ү-ад санхүүгийн бус бүртгэлд бичигдсэн мөнгийг огт өгөөгүй гэж мэдүүлсээр ирсэн. Яагаад гэдэг асуултыг Р.Б-гээс шүүх хуралдааны явцад өмгөөлөгч тодруулахад “БНХАУ-ын иргэн “Х--д” хуурамч тайлан гаргаж өгөхийн тулд ийм хэмжээний зардал гаргасан гэж хэмжээг өсгөж ойрын танил хүмүүсийн нэрийг зоож хуурамч бичиглэл хийсэн” гэдэг. Энэ нь ч зарим баримтаас харагддаг. Тухайлбал 4 дүгээр хавтасны 12-р талд авагдсан тэмдэглэлд: Ү- Б- 154.000.000 төгрөг /40%/ гэсэн тэмдэглэл байдаг. Уг мөнгийг Р.Б- нь Г.Э-т У.Г- гэж хүнээр дамжуулан өгсөн байдаг. 7 дугаар хавтаст хэрэг 135-140 дүгээр талд авагдсан гэрч У.Г-ийн мэдүүлгээр энэ нь нотлогддог. 4 дүгээр хавтаст хэргийн 1, 5, 9 дүгээр талд бичигдсэн Ү- хөшөө 40.000.000, Ү- 190.000.000, Ү- 100.000.000, Ү-ын дүүгийн өр 55.000.000 гэсэн бичиглэлийн мөнгө нь өөр өөр этгээдэд өгөгдсөн байдаг. Тухайлбал Б.М- /7хх 1-9/, Б.М- /7хх 11-12/ нарын мэдүүлгээр ажлын хөлсөө Р.Б-гээс ах Ү-аар нэхүүлж авч байсан гэдэг. Б.Ү-ын эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, О- тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлээр /Зхх 28-29/ Хан-Алтай дуулал цогцолборын хандив нэртэй 37 хүний нэрийг байрлуулан 936,800,000 төгрөг гэж бичсэн цаас гэх эд мөрийн баримтаар Хөшөөний 40.000.000 төгрөгийг Ү- аваагүй Р.Б- хандивт өгсөн болох нь тогтоогддог. Уг мөнгийг Х.Б-ийн дансанд цуглуулсан гэж шүүгдэгч Х.Б- мэдүүлдэг. Яллагдагч Б.Ү-ын эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, 58 байрны 69 тоотод
нэгжлэг хийсэн тэмдэглэл /Зхх 28-29/, Б.Ү-ын албан өрөө болох Хан-Уул дүүргийн
10 дугаар хороо Б- Ерөнхий газрын О- тоот өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, /3хх 28-29/ Б.Ү-, эхнэр Б.Н-, охин хүү Ү.А-, Ү.У-, Ү.С-, дүү Б.М-
нарын арилжааны банк дахь депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /64хх 247-248,
249, 250, 65хx 110, 11-22, 23-50, 51-61, 62-84/ нотлох баримтуудаас харвал шүүхийн дүгнэсэн 3.279.000.000 төгрөг буюу маш их овор хэмжээтэй бэлэн мөнгө бүтнээр эсхүл зарим хэсэг нь түүний гэр болон албан өрөө, банкны гүйлгээ, данс, ах дүү нарын дансны гүйлгээнээс илрэх боломжтой байсан. Тэгсэн бол уг хар тэмдэглэл бүхэлдээ нотлох баримтын ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй. Дансаар болон бэлнээр дээр дурдсан 3 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний гүйлгээ хийгдээгүй эд мөрийн баримт илрээгүй байгаа нь Б.Ү- уг мөнгийг авсан гэж дүгнэхэд эргэлзээ төрөхүйц байдаг. Шүүгдэгч Б.Ү-ын аав Б- нь нас барсантай холбогдуулан ажил явдалд нь Р.Б- найзын хувиар шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг 16.000.000.000 төгрөгийн М-ын ашиг орлогоос хүртсэн мэтээр дүгнэж байгаа нь хүнлэг болон хүн ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн гэрч Б.Н-ийн /6хх 247-250/ мэдүүлгээр Р.Б- нь түүнээс өсгөж өгнө гээд 20.000.000 төгрөг зээлсэн буцааж өгсөн болох нь нотлогддог. Тиймээс шүүх нотлох баримтуудыг эргэлзээгүй, ач холбогдолтой байх талд зөв үнэлж дүгнээгүйгээс шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болжээ. Үнэхээр “Г- цагдаагийн дарга М- 10.000.000”, “Б- 200.000.000,”/140.000.000/, “Б- 20.000.000”, “хурлын дарга С- 3.000.000” гэх мэт олон эзэн этгээдэд очсон байж болзошгүй мөнгийг шүүгдэгч Б.Ү-аас гаргуулахаар /40% гэж хохирол/ шүүх шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Эд мөрийн баримтыг үнэлж шүүхдээ хуульч бид энгийн хэрэглээний зарчмаар нэмж хасаад тодруулах боломжтой байхад Г- Аудитын хийсвэр дүгнэлтийг барьж байгааг шүүх тодорхой нөлөөлөлд орж шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна. Прокурор тэмдэглэлд дурдагдсан Б-, М-, Б- нарыг мөнгө
аваагүй гэж үзэж яллах дүгнэлт үйлдээгүй, яллагдагчаар татаагүй байгаагаас нөгөө талаар
Р.Б-гийн гар тэмдэглэл үндэслэлгүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байна Байгаль орчны хохирлын талаар: Шүүх шинжээч А.С-ын мэдүүлэг, “Т-” ХХК-ийн “экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг” тогтоосон шинжээчийн дүгнэлт, ажлын тайлан /14хх 134-242, 15хх 150-178, 79хх 164-209/, гэрч Д.Б-, Э.Г-, Д.Б-, Д.Л-, П.Ш-, Ө.Ц-, Ч.Д-Р-, Б.Д-, Л.Г-, Д.О- зэрэг гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж нөхөн сэргээлт огт явуулаагүй, олборлолт явуулсан гэж хэт нэг талыг барьж бусад баримтуудтай харьцуулахгүй дүгнэсэн нь учир дутагдалтай байдаг. Эдгээр шинжээч, гэрчүүдийн хэн нь ч “Ө-” ХХК-ийн М- гэх газрын 13га, 8га газрын доор далд хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлыг тодорхойлж, үнэлж гэрчлэхгүй байгааг онцлон дурдмаар байна. Шинжээчийн дүгнэлт: шинжээчийн дүгнэлтийн “асуулт-7; Ө- компани нь хүлээн авсан нөхөн сэргээлтийн талбайн хэдэн хувьд нь нөхөн сэргээлт хийсэн болохыг нарийвчлан тооцож тогтоох: Хариулт: Ө- ХХК нь 2016, 2018 онуудад үйл ажиллагаа явуулахдаа БОАЖ сайдын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-149 тушаалаар батлагдсан нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээлгэн авсан тухай акт болон Орон нутгийн засаг даргын захирамжаар хүлээн авсан актаар хүчинтэйд тооцох тушаалын бүрдэл хангаагүй учир нөхөн сэргээлт хийсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.” /79-хх-198 тал/ гэсэн. Шинжээч А.С- “Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн талбай байхгүй. Нөхөн сэргээлт хийсэн гэх талбайг ухсан. Зарим талбайг нөхөн сэргээлт хийсэн гэх боловч шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй''' гэсэн мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.5. шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх. 6.1.1. “шүүхийн шинжилгээ” гэж тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг; заасан: тал бүрээс бодитой, бүрэн, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэх аргагүй байна. Эдгээр шинжээч нарын хэн аль нь ч уулын инженер, М-шейдр, чулуулгийн геологи буюу нөхөн сэргээлт, далд уул уурхайн чиглэлийн мэргэжилтэн хүмүүс биш байдаг. Гэтэл шүүх мэргэжлийн бус хүмүүсийн “шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй гэсэн” ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй тайлбар дүгнэлтийг шийдвэрийн гол нотлох баримт болгосон нь учир дутагдалтай байна. Т- ХХК-ны шинжээч нарын “мэргэжлийн байгууллага хүлээж авсан акт баримт байхгүй бол нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт нь мэргэжлийн хүмүүс нь хүлээж авсан бол түүний шийдвэрийг дагана гэсэн өөрийн мэдлэг хүрэхгүй байгааг илэрхийлсэн илэрхийлэл мөн Шүүх дараах нотлох баримтуудыг дүгнэлт гаргахдаа ач холбогдолтой үндэслэлтэй байх талаас харгалзаж үзээгүй байна. Тухайлбал “ажлын хэсгийн дүгнэлт: аймгийн засаг даргын орлогч Б.Г-оор ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт: “М-т үйл ажиллагаа явуулж буй “Ө-” ХХК-ийн 2016 онд нөхөн сэргээхээр ажиллаж буй 13 га газрын нөхөн сэргээлтийн ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгаж ажлын хэсгээр хүлээн авах,” /2хх 43-45/ “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаанд Г- байцаагч нарын хамтарсан хяналт шалгалтын танилцуулга. 2016.07.16; “Хяналт шалгалтаар тус компани үйл ажиллагаа явуулахтай холбоотой бичиг баримт, зөвшөөрөлтэй танилцаж байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулж, гэрээний хугацаанд олборлолтод бус нөхөн сэргээх үйл ажиллагаанд анхаарч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр багтааж нөхөн сэргээлтийг дуусгах үүрэг чиглэл өглөө” /37хх 118-120/ Алтай Ц-дын нутагт нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан 2017.10.06: “2.ажлын хэсгийн дүгнэлтээр “Ө-” ХХК-ийн 2016 онд гэрээ байгуулж нөхөн сэргээж буй 13 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай явагдаж байна гэж үзлээ. ” /37хх 21-72/, гэрч Д.С-ын мэдүүлэг “хийдэг ажил нь гэвэл өнгөн хөрсний 1 метр гаран хэсгийг урд ухсан нүхийг булаад доод хэсгийн 1 метр орчим хэсгийг ачихаар усан бууны хажууд буулгадаг. ...Би өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгслээр шлам баяжмал хөрс хуулалтын шороо ачиж буулгаж байсан. Усан буунд бидний аваачиж буулгасан шороог угаасны дараа шламыг ачиж нүхэнд буулгадаг. Гарсан шуудайд хийсэн чулуу гэдэг зүйл ээ ковшоор зөөж хужаа нарын гэрт хураадаг. Хэзээ хаашаа яаж ачдагийг мэдэхгүй.” /9хх 109-110/ Байгал орчин аялал жуулчлалын яам 2018.10.10 06/7152 тоот албан бичиг; “Ө-” ХХК нь 2016 онд нөхөн сэргээлтийн тайлан ирүүлээгүй, 2017 онд албан бус тайлан 26 хуудас” /4хх 134-160/, Өмгөөлөгч Ц.Д-нямаас гаргаж өгсөн: Ө- ХХК-ны 2017 онд 13 газар
дээр нөхөн сэргээлт хийсэн талаарх фото зураг, танилцуулга /5-90-116 тал/, Г- аймгийн Г- газрын байцаагчийн дүгнэлт: 2017.05.26 21/04/047/133 тоот: Техникийн нөхөн сэргээлт 60 хувьтай хийгдсэн байна. /37хх-52 тал/ Эдгээр нотлох баримтуудаас Г- аймгийн Ц- “М-” гэх газарт “Ө-” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн нөхцөл тогтоогддог. Тиймээс шинжээч А.С-ын “Шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй гэсэн” гэх дүгнэлт, мэдүүлэг нь дээрх Г- байцаагч болон мэргэжлийн байгууллагын ажилтнуудын ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.Урьд энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж улмаар давж заалдах шатны шүүхээр хянагдаж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319 тоот Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай “шийтгэх тогтоолыг” хүчингүй болгож шийдвэрлэж байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийн нэг нь “Т-” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Экологи Эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт нь бүрэн биш, тодорхойгүй, эргэлзээтэй, хууль ёсны шаардлага хангаагүй байна гэж дахин шинжилгээ хийлгэхээр даалгаж” шийдвэрлэж байсан. “Т-” ХХК-ийн шинжээч нарын дүгнэлт үндэслэлгүй гэсээр байхад уг нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж байгаа нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж тодорхой зааж өгсөн. Иймд миний үйлчлүүлэгч Б.Ү-ыг “хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс “Ө-” ХХК-аас гарах төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх гэмт хэргийг нуун далдлах зэргээр гүйцэтгэгч зохион байгуулагчаар оролцсон” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2.6 сарын хорих ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Г-, Б.Ганбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэг. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа" бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчлан заажээ. Гэтэл энэ хэрэг дээр дээрх нөхцөл байдал илэрсэн байхад буюу "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол нь "хүчинтэй" байхад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдал нь "тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хууль бус" гэж үзэхэд хүргэв. Учир нь, анх 2017.09.04-ний өдөр 173700008 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн байна. Уг хэргийг Г- аймгийн Б- сум дахь сум дундын прокурорын газраас 5/05 тоот Прокурорын тогтоол гаргаж 2017.10.20-ний өдөр "гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хаасан байдаг. Энэ тогтоолд гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болжээ. Гэхдээ уг тогтоолд "...нэг хууль зүйн факт, үйл баримт буюу нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд давхардуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимд нийцэхгүй тул "Хэрэг бүртгэлтийн 173700008 дугаартай хэргийг хаасугай" гэж Г- аймгийн Б- сум дахь сум дундын прокурорын газраас 01 тоот Прокурорын тогтоолыг 2019.11.18-ний өдөр өөрчлөн дахин хэргийг хаах байдлаар бататган гаргажээ. Дээрх үйл баримтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр
зүйлийн 2 дахь хэсэгт "хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно" гэж заасантай үл нийцэж байна. Өөрөөр хэлбэл анх 2017.09.04-ний өдөр 173700008 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг
нээсэн боловч уг хэргийг хаасан прокурорын тогтоол хүчинтэй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу "хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгох" ёстой атал "ийм ажиллагаа огт хийгдээгүй" байгаа нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа" бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй"., мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад нийтлэг агуулгын хүрээнд "хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон" гэсэн үг юм. Хууль зүйн хувьд "тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчинтэй байгаа" бол гэдгийн "тогтоол" гэдэгт нь Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт
заасан "прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана" гэсэн эрх зүйн хэлбэр багтах бөгөөд үүнд "прокурорын тогтоол хамаарна" гэж Улсын Дээд шүүх ч хууль хэрэглээний хувьд нэгдмэлээр ойлгон үзэж иржээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт "тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн Прокурорын "шийдвэр" хүчин төгөлдөр байгаа" бол гэж заасны дагуу хэргийг магадлуулж, "хэргийг хэрэгсэхгүй болгуулах" саналыг
давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Хоёр. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заажээ. Эрүүгийн хууль гэдэг онолын бүтээл биш учраас түүнийг эрүүгийн эрх зүйн томьёоллоор тодорхойлж, практикт үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын мөн чА-, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний обьектив ба субьектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн обьектив шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог байна. Эдгээр нөхцөл байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэх хүчин зүйл болдог бол шүүгдэгчийн хувийн байдлыг сөргөөр үнэлэхэд хүргэж ялын бодлогод шууд нөлөөлдөг ба "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын талаарх анхаарах зарим асуудлын тухай". Монгол ингэснээрээ Эрүүгийн хуулийн хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно2 гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд онцлон тэмдэглэж иржээ. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусгайлсан гэмт хэргийн хувьд нийгмийн аюулын шинжийг нь тодорхойлж, гэмт хэрэгт тооцон зүйлчлэхдээ онцгой анхаарч, хууль зүйн зөв дүгнэлт өгөх нь чухал юм. Давж заалдах шатны шүүхээр магадлуулахаар гомдол гаргаж байгаа энэхүү хэрэгт гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-ыг эрүүгийн эрх зүйн онол ба практикийн үүднээс авч үзвэл дараах онцлог нөхцөл байдал байгаа нь уг үйл баримтыг "гэмт хэргийн шинжгүй" гэж үзэхэд хүргэж байна. Үүнд:

1/ Сайн дурын үндсэн дээр ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээх тусгай зөвшөөрөлтэй, мөн сонгон шалгаруулалтад оролцож гэрээ байгуулах эрх олж авч, эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай хийгдсэн бөгөөд энэ ажиллагааг бүрэн хийж дуусгаагүй байхад төрөөс хүчээр зогсоосон, энэ нөхөн сэргээх ажлын явцтай шууд холбоотой овоолго, шороог угаах үйлдэл хийгдсэнтэй шалтгаант холбоотой /хх 104, 29 /,

 2/ Төр засгийн шийдвэрт үндэслэж буюу зохих журам, дүрмийн дагуу, байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу "газар дээрх овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно" гэсэн зөвшөөрөл бүхий эрх олгосон заалтыг үндэслэж Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 82, 60 дугаар тогтоол ёсоор зохих санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, эргүүлэн нөхөн сэргээлтдээ зарцуулсан,

3/ Нийтийн эрх ашиг, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нутаг усаа бодож хөрөнгө оруулалт босгох, уул усаа сэргээх үүднээс нөхөн сэргээлт хийж, сум орон нутгийн хөгжилд өөрийн хөрөнгөөр тохижилт үйлчилгээг хийж өгч, татвар хураамж, төлбөр төлж, хүмүүсийг ажлын байраар хангасан, газрын хэвлийд халдаагүй,

4/ Тухай бүрд нь холбогдох төр, захиргааны байгууллагатай харилцан хамтран ажиллаж, байгаль орчны үнэлгээ хийлгэж, тайлан мэдээг гарган өгч, Г- алба болон мэргэжилтэн шинжээч нарийн дүгнэлт гаргуулан ажиллаж байсан,

5/ Мөрдөх ажиллагааны явцад тендер зарлах, гэрээ байгуулах, нөхөн сэргээх, угаах эрх олгосон Г- аймгийн Ж- Засаг даргын тамгын газар, аймгийн хурлын тэргүүлэгч тэдгээрийн гаргасан тогтоол, шийдвэр, журам, дүрмийг хууль ёсны шинжтэй гэж үзсэн атлаа түүнийг хэрэгжүүлсэн субъектийн үйлдлийг салгаж гэмт хэрэг гэж үзэж байгаа нь зүй бус юм.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "гэмт хэргийг хэн үйлдсэн" гэдгийг заавал нотолсон байвал зохихоор заажээ. Харин дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хувь хүн, төдийгүй хуулийн этгээд үйлдэж болох тухай хуульчлан өгсөн байна. Бүр тодруулбал, миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол" хуулийн этгээдийг ял шийтгэнэ" гэж заажээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ү-ыг "... хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс "Ө-" ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон" хэмээн үзэж ял шийтгэсэн байдлаас үзэхэд "хуулийн этгээдэд үйлчилсэн" гэж үзэхээр дүгнэсэн байдаг. Хэргийн үйл баримтаас үзэхэд "... анхны гомдол, мэдээллийн агуулга нь "Ө-" ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлож байна гэдэг бол, дараа нь "Ө-" ХХК нь аж ахуй нэгжүүдтэй давхар гэрээ байгуулж залилсан гэх утгаар хэрэг нээгдсэн, нөхөн сэргээх үйл ажиллагаа нь компанийн хэлбэрээр явагдсан, "Ө-" ХХК нөхөн сэргээлтийн мэргэжлийн эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд 2016.05.04-ний өдөр Г- аймгийн Ж- Засаг даргын Тамгын газартай "Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ" зэргийг дүрэм журмын дагуу байгуулсан, бусад этгээдүүдтэй компанийн нэрээр харьцаж үйл ажиллагаагаа өөрийн нэрийн өмнөөс явуулж, үүргээ гүйцэтгэж" иржээ. Үүнд: Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, №2015/031/, "Ө-" ХХК, Г- аймгийн Ж- засаг дарга танаа /2018.06.11, №А/60/, Г- аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт /2018.01.18, №А/03/, Г- аймгийн Ж- Засаг даргын тамгын газарт хүсэлт гаргах нь /2016.09.22/ гэх зэрэг албан тоот, бичиг, хүсэлт зэргээр нотлогдож байна. Гэтэл хуулийн этгээдийн үйлдлийг хувь хүмүүст халдаан хэрэглэж, хэн аль нь гэдгийг огт ялган зааглахгүйгээр "... бодит байдал дээрээ тус компанийг Р.Б- худалдан авч бусад шүүгдэгч нартай санаа, үйлдлээрээ нэгдсэн..." гэх зохиомол дүгнэлт хийж байгаа нь хууль бус юм. Учир нь, Компанийн тухай хуулиар хувьцааг худалдан авна уу гэхээс биш компанийг зардаг борлуулдаг талаарх хууль зүйн нэр томьёо, ойлголт огт байхгүй атал компанийн эрхийг хэн нэг хүнд тухайлбал Р.Б-д шилжүүлэн өгөөгүй байхад худалдан авч үйл ажиллагааг явуулсан гэж гүтгэсэн хандлагаар шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай огт нийцэхгүй юм. Иймд хэн энэ хэргийн субъект болох талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, магадалж өгөхийг хүсэж байна.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чА-, хэр хэмжээ"-г заавал нотолсон байхыг үүрэг болгон заажээ. Улсын яллагчийн үйлдсэн ... 339 дугаартай Яллах дүгнэлтээр нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн хууль бус ашигт малтмал олборлосон гэмт хэргийн улмаас байгаль орчинд 224 сая 852 мянга 886,38 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлөгдөөгүй гэсэн бол харин шүүх 2 тэрбум 605 сая 510,890 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Энэ нь нэг талаараа, анхан шатны шүүх хохирлын хэмжээг буруу тооцсон, шинжээчийн гаргасан дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь илт зөрүүтэй байхад аль үндэслэлийг сонгон авсан тухай дүгнэлт хийж чадаагүй учир хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Нөгөө талаараа, анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын хэмжээг өөрийн санаачилга, сайн дурын үндсэн дээр ихэсгэх байдлаар дүгнэлт хийж, хохирлын хэмжээг харилцан зөрүүтэй тодорхойлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ. Ингэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. "Яллах дүгнэлтээс илүүгээр яллаж үл болно" гэдэг нь практикт нэгэнт тогтсон ойлголт билээ.

 Тав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэж, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" бол яллагдагчаар татаж, ял шийтгэхгүй байхаар хуульчлан өгчээ. Энэ хэрэг нь 2016 онд болсон үйл баримттай байх бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхээр нэг мөр шийдвэрлэгдэж дуусаагүй явж ирсэн байгаагаас харахад, бүхэл бүтэн 8 жил гаруйн хугацаа өнгөрсөн байгаа юм. Дээрх үйл баримттай холбоотойгоор гэмт хэргийн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлага байгаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2022.03.09-ний №11 тайлбартай холбогдох бөгөөд уг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх процесс ажиллагаа явагдаж дуусаагүй байгаа тул онцгой анхаарч магадлахыг хүсье.

Учир нь, эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголтоор бол гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж гэм буруутайд тооцогдох хүртэл эрүүгийн хэргийн хамааралт хугацаанд захирагддаг зарчимтай тул гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатнаас давах, хяналтын шат хүртэл тоолох ёстой хэмээн хууль хэрэглээг ойлгож буй бөгөөд энэ утгаараа "хэрэг хэлэлцэгдэхгүй байх", аль эсхүл "түдгэлзүүлэх" бүрэн боломжтой хэмээн үзэж байна.

Зургаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7, 14 дэх хэсгүүдэд "... Нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно, энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн бол нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтад эргэлзэх үндэслэл байвал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" зэргээр заажээ. Гэтэл гадаад улсад, гадаадын иргэдээс, Монгол Улсын Эрүүгийн хуулийг тайлбарлах ба
сануулахгүйгээр авсан гэрч гэх хүний мэдүүлгээр хэргийг нотолсон явдал нь энэ хэргийн
ажиллагааг хууль бус болохыг харуулж байна. Үүнд, хавтас хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018.09.12-ний өдрийн 10.4-1/4962 дугаартай албан бичиг, БНХАУ-ын иргэн Г-, Б- нарын мэдүүлэг, гаргаж өгсөн 81 хуудас баримт, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн мэдүүлэг авсан тэмдэглэл багтана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авахдаа ... эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ", 2 дахь хэсэгт "... мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар /зөвхөн/ дамжуулна" гэж хоёрдмол утгагүй /ойлгомжтой/ хуульчлан заажээ. Хэрэгт авагдсан Хятад улсын 2 иргэний гэрчийн гэх мэдүүлэг нь дээрх хуулийн заалтыг бүрэн хэмжээнд огт хангаагүй байна. Учир нь, Монгол Улсын Олон улсын гэрээ буюу БНМАУ, БНХАУ-ын хоорондын иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай /1989.08.31/ гэрээний 3 дугаар зүйлд "... хүсэлт тавихдаа Хууль зүйн яам буюу Улсын дээд шүүхээр дамжуулан харилцана" гэж гэрээний 2 тал маш тодорхой тохирчээ. Харин дээрх мэдүүлгийг авах ажиллагааг хийхдээ энэхүү олон улсын гэрээг баримтлаагүй буюу Цагдаагийн байгууллага хоорондын хамтын шинжтэй /орлосон/ ажиллагааг явуулсан байх тул нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхэд дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасах саналыг оруулж байна.

Долоо. Б.Ү-ыг "...хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс "Ө-" ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон" хэмээн үзэж ялласан үйлдлийн тухайд "тэрээр гэм буруугүй, оролцоо огт байхгүй" юм. Эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголтоор зохион байгуулагч, гүйцэтгэгч 2 хэзээд нэг байх зүй
тогтолгүй бөгөөд зохион байгуулагч нь удирдах, төлөвлөх, хянах зэрэг чиг үүргийг бие даан хариуцдаг "зохицуулагч этгээд" байдаг учир албан бичгийн төслийг боловсруулах, хяналт
шалгалтын үйл ажиллагааг зохицуулах, гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт
хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон
байх боломжгүй билээ. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлийн заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2003.05.05-ны өдрийн 10 дугаар тогтоолд "Зохион байгуулагч" гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараах ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд байхыг ойлгоно" гэж заасантай нийцэхгүй байна. Жишээ нь: "Ө-" ХХК-аас гарах, төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах гэж буруутгасан байгаа үндэслэл нь Г- аймгийн засаг даргын 2018.02.28-ны өдрийн 1/458 дугаартай "Ө-" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай албан бичиг түүний өрөөнөөс нэгжлэгээр гарч ирсэн явдал юм /3хх 33-39/. Огноог харвал 2018.02.28-ны өдрийн дугаартай бичиг ажээ. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгаа цаг хугацаа чинь 2016.05.14-нд гэдэг бөгөөд энэ үед "Ө-" ХХК нь аль хэдийнээ байгуулагдаад, тусгай зөвшөөрлөө аваад, нөхөн сэргээлт хийчихсэн байх тул цаг хугацааны хамаарлаар "...анхнаасаа хэргийг санаачлан сэдэж зохион байгуулсан" байж таарахгүй байгаа болно. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зохион байгуулагчийн зохицуулалтаас гадна "гэмт хэргийн гүйцэтгэгч" гэх 3.2 дугаар зүйлд заасан тодорхойлолтод ч хамаарахгүй байгааг ч шүүх анхаарах шаардлагатай юм. Учир нь гэмт хэргийн "гүйцэтгэгч" гэдэгт тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан
үйлдсэн этгээдийг
ойлгох бөгөөд "гэмт үйлдлийн арга, зэвсэг хэрэгслийг сонгосон байна" гэдгийг өмнө нь дурдсан. Улсын Дээд шүүхийн тайлбарт заажээ. Гэтэл шүүгдэгч Б.Ү- нь уг гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан хэрэгжүүлээгүй, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараах ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд биш төдийгүй тухайн олборлосон гээд байгаа нөхөн сэргээлтийн талбай дээр ч очиж үзээгүй хүн байж, яг юуг, хэрхэн гардаж хийсэн байх вэ гэдэг нь сонирхол татаж байна. Иймд гэмт хэрэг үйлдээгүй, түүнд оролцоогүй гэсэн үг. Тиймд ч улсын яллагч яллах дүгнэлтдээ, шүүх шийтгэх тогтоолдоо "...шүүгдэгч Б.Ү- хэн хэнтэй урьдчилан үгсэн тохирч эсхүл үйлдлээрээ санаатай нэгдэж хууль бус олборлолт явуулсан, хөрөнгө санхүүжилт босгосон, мөнгө угаасан", энэ нь ямар нотлох баримтаар, яаж нотлогдож байгаа талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байдлаас нь тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд "... гэрч Г-, Х-, Б-, Б-т, Б-, А-, А-, Э-Д-, Л-, О-, Г- нарын зэрэг яллах нотлох баримт болгож байгаа хүмүүсийн мэдүүлэгт Б.Ү-ын оролцоог нотолсон ганц ч мөр үг, яриа, шууд нотлох эх сурвалж байхгүй" байна. Харин түүний үйлдэл, оролцоо байхгүй болохыг нотолсон, М- олборлох компанийн үйл ажиллагаанд оролддог гэдгийг үгүйсгэсэн эсрэг нотлох баримтууд цугларсан, жишээ нь: гэрч А.Б- "...би Б-гийн хийж байгаа нөхөн сэргээлтийн ажилд оролцдог. Би Б.Ү-ыг Г- аймгийнх гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй" гэж /6хх 73-86/ мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл хамтран ажил эрхэлдэг хүн ингэж маш тодорхой мэдүүлж байгаа учраас "...нэг нутгийн, гэр бүлийн дотно харилцаатай найз" гэдэг л шалтгаанаар хилс хэрэгт татан оролцуулж байгаа гэх Б-, Ү- нарын мэдүүлэг үндэслэлтэй хэмээн үзэж байна. Найз нөхдийн хуваарь асууж сурч өгөх, хуульч хүний хувьд баримт бичиг хянаж өгч туслах, гэр бүл, эхнэр хүүхдэдээ орлого болгох үүднээс чадаж мэддэг хийх ажлыг олж өгөх гэх зэрэг бол хүний амьдралд байдаг л асуудал бөгөөд хуулиар хориглоогүй харилцааг эрүүгийн эрх зүйн хориглолтод хамааруулж, хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй болно.

Найм. Б.Ү-ыг "...албаны эрх нөлөөг ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг тогтвортой үйлдсэн", шүүгдэгч Р.Б-гийн М-ын орлогыг бэлнээр хүлээн авсан мөнгөнөөс 40 хувь буюу 3.279.300.000 төгрөгийг авсан, энэхүү аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн ямар нэг баримт зааж мэтгэлцэж чадаагүй" хэмээн үзэж ялласан үйлдлийн тухайд "гэм буруугүй, үйлдэл холбогдол түүнд огт байхгүй" юм. Хэрэгт холбогдох үедээ Б.Ү- нь Б- ерөнхий газрын дэд дарга гэх албан тушаал эрхэлж байсан байдаг. Энэ албан тушаал нь улс төрийн эсхүл мөнгө санхүүгийн ямар нэгэн давуу байдлыг өөрт нь болон "Ө-" ХХК нөхөн сэргээлт хийх буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай хамааралгүй, ашиг орлого, мөнгөн шилжүүлэгтэй хамааралгүй төрийн үйлчилгээний алба атал түүнтэй ямар ч шалтгаант холбоогүй байхад нөлөөлсөн мэт хийсвэр дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ. Хэрэв ийм их мөнгийг авсан бол "мөнгө мөртэй гэдэг" олдох л байсан. Даан ч нэг ч төгрөг түүнээс илрээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ч тогтоогдоогүй бөгөөд харин хууль бус шинжээчийн таамаглалд үндэслэгдсэн дүгнэлтээр гүтгэгдсэн болно. Энэхүү аудитын гэх дүгнэлтийн талаар тусгайлан тайлбарлаж үгүйсгэх баримтуудыг дэлгэж тавина. Ганцхан жишээ дурдахад, Б.Ү-ын аав хорт хавдраар өвчилсөн байх үед өгсөн 2 сая төгрөг, Р.Б- эхнэрээс нь зээлсэн мөнгөө буцаад өгсөн 29 сая төгрөг, түүний дүүгээс 100 сая төгрөг бусад руу шилжүүлж буцааж төлсөн мөнгө зэргийг зориулалтыг нь шалган үзээгүй байж Б.Ү-тай холбож үзсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй юм. Энэ талаарх гэрч нарын мэдүүлгүүдийг шууд нотлох баримт болж чадахгүй хэмээн үзэж байна. Жишээ нь: Гэрч Б.М- "... 2017 оны эхээр Б- захирал 100 сая төгрөг зээлээч арьс ширний үйлдвэрт мөнгө хэрэгтэй байна, хавар өгье гэхээр нь шилжүүлсэн" гэсэн мэдүүлэг байхад шүүх Б.Ү- төрсөн дүү Б.М-ын дансаар 100 сая төгрөгийг шилжүүлж ... мөнгө угаасан" гэж шийтгэх тогтоолд /115 тал/ илт үндэслэлгүй дүгнэсэн юм. Харин "мэтгэлцэж чадаагүй" гэх асуудлын тухайд бол өөрийн мэдэхгүй зүйлд тайлбарыг хийгээгүйтэй холбоотой болохоос биш үүнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг огтхон ч биш гэдгийг албан ёсоор онцлон тэмдэглэхийг хүснэ. Энэ талаар гэрч нарын мэдүүлгүүд байгааг тусгайлан тайлбарлан ярих бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй орхисон болохыг нэгэн адил онцлон тэмдэглэж, нэг талыг барьсан хэт өрөөсгөлөөр хандсан гэдгийг хэлье. Мөнгө угаах гэмт хэргийн талаар АТГ, прокурор, шүүх гээд бүгд л "маш буруу" ойлголттой байгаа явдалд харамсаж сууна. Учир нь ойлголт буруу учраас хууль зүйн дүгнэлт буруу гарч хүний эрхийг зөрчөөд байгаад хууль зүйн сөрөг үр дагавар нь оршдог юм. Энгийн жишээ авъя, айлын хонь хулгайлан аваад махыг нь Хятад хүнд зарсан. Хятад хүн Эрээн Х- төлбөрийг өөрийн картаар төлөхдөө өөр нэг Монгол хүний карт руу мөнгийг нь шилжүүлж өгчээ. Энэ бол мөнгө угаах гэмт хэрэг огт биш. Яг үүнтэй адил буруу ойлгожээ. Хамгийн энгийнээр бол "мөнгө угаах" гэдэг нь бохир мөнгийг цэвэршүүлэхийг л хэлдэг. Иймд эхлээд бохир мөнгө олно, дараа нь түүнийг анхны эх үүсвэрээс нь салгах зорилготой хэд хэдэн удаагийн хөрвүүлэг хийнэ, ингэхдээ халхавчлах буюу эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгох байдлаар эргэлтэд оруулж ялгах боломжгүй болгож хувиргана. Гэтэл энэ хэрэг дээр олборлосон гэх М-ыг зарсан гэх бохир мөнгөний хэмжээ нь ч тодорхой биш /16 тэрбум дотор чинь 2015 оны мөнгө ч явж байх жишээтэй/, хилээр гаргаж зарах, гадаад улсын иргэний дансаар мөнгөн гуйвуулга хийх, олон хүний данс ашиглах зэрэг чинь гэмт хэрэг биш, тус тусдаа хийгдсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлүүд юм. Онцлон тэмдэглэхэд "... аливаа гэмт хэргийн замаар олсон мөнгийг тухайн этгээд хувьдаа завших, ашиглах нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй" гэдгийг онцгой анхаарч үзэх, ингэхдээ суурь гэмт хэргийн замаар олсон бохир мөнгөний эх үүсвэрийг нь нуух, хууль ёсны болгон харагдуулж халхавчлах, бодит шинж чА-, тоо хэмжээ, байршил зэргийг нь өөрчлөх үйлдэл хийсэн байх гэсэн шинжүүдийг "мөнгө угаах" гэмт хэрэг заавал шаардана. Гэтэл М-ыг хууль ёсны дагуу хилээр гаргасан, зарсан, борлуулсан мөнгөө Хятад хүн Монгол хэд хэдэн хүний дансаар шилжүүлж өгсөн, шилжүүлсэн мөнгийг гадаад валют, байр орон сууц, бусад үл хөдлөх хөрөнгө, үнэт зүйл болгох зэргээр эх үүсвэрээс нь салгаагүй, зөвхөн анхны хэлбэрээр нь хэд хэд хувааж л авсан, халхавч хэрэглээгүй, шинээр эх сурвалж үүсгээгүй, эдийн засгийн ямар нэгэн эргэлтэд оруулаагүй, нөхөн сэргээх үйл ажиллагаандаа зарцуулсан тул мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж байна. Иймд М-ыг олборлож олсон мөнгийг анхны буюу гэмт хэргийн эх үүсвэрээс салгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэх зэрэг үйлдлүүд хийгээгүй, мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээгээр дансаар шилжүүлж, бэлэн мөнгөөр худалдан авалтыг хийсэн, хууль бус эх сурвалжийг нь бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлогоор үйл ажиллагаа явуулсан мэтээр гэрээнд заасан нөхөн сэргээх ажиллагааг хийж эх үүсвэрийг халхавчлаагүй бөгөөд шинээр эх сурвалжтай болж байгаа мэтээр уг мөнгийг шилжүүлэн гуйвуулаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мөнгө угаах гэмт хэрэг гэм буруугүй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийлээ. Магадалж өгнө үү. Тухайлбал: ""Г-" ХХК-ийн дүгнэлтээр 10.56 га талбайд учирсан хохирлыг
орхиж, хасаж дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай учир дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн атлаа ямар нөхцөл байдлын улмаас шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа
талаараа тодорхой дурдаагүй зэрэг олон асуудал байгаа учир давж заалдах шатны шүүх
хуралдаан дээр Д-үүлж ярина.

Ес. Энэ хэрэгт анхнаасаа Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн маш олон асуудлууд байдаг, тухайлбал: шинжээчийн дүгнэлт хууль бус болохыг, нөхөн сэргээх талбайн кондинат буруу болохыг нь хүртэл урьд өмнө нь давж заалдах шатны шүүхийн магадлалд зааж байсан боловч энэхүү алдааг засаагүй, магадлалын заалт ягштал биелэгдээгүй, М- нь яг ямар төрлийн ашигт малтмалд хамаарах буюу түгээмэл тархацтай эсэхийг нарийвчлан тогтоогоогүй зэрэг болно. Энэ мэт бусад олон асуудлуудыг нуршихгүйн үүднээс орхиж, давж заалдах шатны шүүх хуралдаанд Д-үүлэн тайлбарлаж ярих тул үүгээр хязгаарлалаа. Иймд бидний гаргасан гомдлыг минь хүлээн авч, шүүгдэгч Б.Ү-ын үйлдэл холбогдол "тус эрүүгийн хэрэгт байхгүй" тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг Улсын Дээд шүүхээр хэлэлцэгдсэн. Тухайлбал давж заалдах шатны шүүхийг өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэсэн агуулгаар хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн зүйлийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээр хянуулах хүсэлтэй байна. Үйл баримтыг өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Шүүх энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэмт хэргийн шинж ингэж хангагдаж байна, прокурор ингэж ялласан, Эрүүгийн хуульд ийм зүйл байна гэдгийг маш тодорхой нэрлэх ёстой. Хэрэв ингэх юм бол маргаан байхгүй болно. Гэтэл тэгэхгүй байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн яллах дүгнэлтийг хуулах үүргийг гүйцэтгэж байна. Тэгснийхээ дараа зөв байна гэж хэлдэг. Анхан шатны шүүх гэм буруутай байна гэж нэг үг бичдэг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна, анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гээд орхидог. Энэ мэтээр хууль зүйн дүгнэлт нь орхигдоод байгаа учраас хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг хамгийн энгийнээр тайлбарлавал газрын хэвлийд халдахыг хэлж байгаа. Газрын хэвлий гэх зүйлийг урьд хэн нэгэн ямар нэгэн байдлаар хөндөөгүй, ашигт малтмал олборлох үйл явц тухайн газар хамаарч байгаа зүйлд хэн нэгэн дураараа очиж хүрз зоохыг хэлж байгаа. Гэтэл энэ үйл баримтыг бүхэлд нь харах юм бол тийм зүйл байхгүй. Тийм учраас энэ талаас нь та бүхэн хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийхгүй бол болохгүй байна. Энэ газар нь Улсын Их хурлын тогтоолоороо үнэхээр ийм газар мөн эсэх нь тодорхойгүй байгаа. Ямартай ч Г- аймгийн нэг сумын л газар байх шиг байна. Мөн урьд нинжа нар орж ирээд сүйтгэчихсэн. Бидний гол агуулга бол овоолго гэх зүйлийг угаасантай холбоотой асуудал юм. Газрын хэвлийг Газрын хэвлийн тухай хуулийн зохицуулалтаар харахад овоолго чинь газрын хэвлий биш болж таарч байна шүү дээ. Үүнээс үзэхэд газрын хэвлийд халдаагүй юм биш үү. Энэ байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсээд байгаа юм. Байгуулсан гэрээ болон журмын дагуу “Ө-” ХХК нөхөн сэргээгээд байгаа газрын хэмжээнээс илүү ямар нэгэн газарт халдаагүй байна шүү дээ. Газрын хэвлийд халдсан гэх гол зүйл байхгүй байна гэж өмгөөлөгчийн үгээс үзэж байна. Тиймээс үүнтэй холбоотой асуудлын талаар дүгнэлт хийж өгнө үү. Г- аймгийн Засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам батлаад “Ө-” ХХК сонгон шалгаруулалтад ороод хоёр талаасаа гэрээ байгуулсан ажиллагаа хийсэн. Тухайн гэрээг хоёр тал байгуулчхаад байхад тогтоол гаргасан иргэдийн төлөөлөгчдийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж хэрэгсэхгүй болгосон. Харин тухайн хурлын тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулсан компани, түүнтэй холбоо хамааралтай хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн. Тиймээс үүнтэй холбоотой дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийж өгөхийг хүсэж байна. Та бүрэн давж заалдах шатны өмнөх шүүх хуралдаанаар их сонин практик тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хэргийг 2017 онд гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол одоо хүртэл хүчинтэй байгаа. Ийм тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд байгаа нь үндэслэлтэй эсэх дээр шийдэх хэрэгтэй. Өмнө нь үндэслэлгүй гэж шийдчихсэн шүү дээ. Түүнийг чинь Улсын Дээд шүүх буруу гээд байх шиг байна. Прокурорын энэ алдаагаа засахгүй байгаад их харамсаж байна. Мөн энэ гэмт хэргийг хэн үйлдээд байгаа гэдгийг ойлгоход улам хэцүү болж байна. Хавтаст хэргийн бүх хуудсыг уншихад “Ө-” ХХК гэх нэг компанийн тухай яваад байдаг. Тэгж байтал хамгийн эцсийн байдлаар шийдвэр гарахад “Ө-” ХХК-ийг Б- худалдаж авснаас хойш миний үйлчлүүлэгч Ү- зэрэг хамааралтай хүмүүст нь бүгдэд нь ял өгчихдөг. Хувь хүний үйлдэл оролцоо байгаа юм уу, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ийм үйлдэл хийгээд байгаа юм уу гэдгийг огт зааглахгүйгээр хэргийг бөөнд нь шийдсэн. Энэ олон шүүгдэгч нарыг сүүлдээ зохион байгуулалттай бүлэглэл буюу мафи гэж ойлгоод Г-ын мафи гэж нэрлээд байх шиг байна. Ийм аюултай мангасын дүрийг, цагдаа, прокурор, шүүх хамтарч бий болгосон. Тийм учраас энэ мангасаа аль нэг талдаа багтаагаад устгаад өгчихмөөр байна. Тэгэхгүй бол энэ гэмт хэргийг үйлдсэн гэх эзэн нь байхгүй болоод байна. Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь харах юм бол “Ө-” ХХК-аар эрх олж үйл ажиллагаа явуулаад байх шиг байна. Түүнээс Ү-, Б- гэх этгээдийн үйлдэл оролцоогоор ашигт малтмал олборлогдоод байгаа зүйл байхгүй. Дараагийн давж заалдах шатны шүүхээс бий болсон гайхалтай практик бий. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээс халиад анхан шатны шүүх хэргийг шийдсэн байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэж үзсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ гэм хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол 24,852,000 төгрөг гэж тодорхойлсон. Харин шүүх 2,605,518,890 төгрөгийн хохирол учирсан гэж шийдсэн. Үүнийг шүүхийн эрх хэмжээний асуудал мөн байна гэж үзсэн. Улсын Дээд шүүхийн маш олон тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар ийм байж болохгүй талаар заасан. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд болно гэж үзэж байгаа нь хоёрдмол практик тогтоох гэсэн оролдлого уу, эсхүл хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гарч буй алдаа юу. Энэ нь хохирлын хэмжээ буруу тооцсон, шинжээчийн дүгнэлт илт зөрүүтэй байхад аль нэгийг нь авсан боловч нөгөөг нь аваагүй үндэслэлээ заагаагүй явдал юм. Ингэснээрээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаад анхан шатны шүүх прокурорын ялласан хэргээс хальж хэргийг өөрийн санаачилгаар шийдсэн хууль бус практик тогтоож байгаад харамсаж байна. Энэ алдааг засна гэж найдаж байна. Нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан үйл явдал энэ хэрэг дээр байна. Үүнтэй холбоотой олон зүйлийг ярьж болох боловч ганцхан зүйлийг яръя. 2 дугаар хавтаст хэргийн 104, 105 дугаар талаас 242 дугаар талд мөнгө угаах гэмт хэргийг нотолж буй гэх хоёр Хятад улсын иргэний мэдүүлэг бий. Энэ мэдүүлгийг авахдаа Цагдаагийн ерөнхий газар Эрээн хотын цагдаагийн байгууллагатай албан бичиг солилцсон байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл олон улсын гэрээний дагуу энэ ажиллагааг явуулна гэж заасан. Монгол улс болон Бүгд найрамдах Хятад ард улс хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ бий. Энэ гэрээний 3 дугаар зүйлд “энэ ажиллагааг хууль зүйн яам болон Улсын Дээд шүүхээр дамжуулан явуулна” гэж маш тодорхой заасан. Тиймээс цагдаагийн байгууллага хоорондын бичгээр хийгдсэн энэ ажиллагааг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Дээр дурдсан нотлох баримтыг хасах, үүнтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Би олон жил эрүүгийн эрх зүйн багш хийсэн хүн. С- шүүхийн практикийг хараад байхаар оюутнуудаа хичээл заахаас санаа зовж байна. Тухайлбал энэ хэрэгт гэмт хэргийн хамтран оролцогч гэх ойлголтыг ялгаагүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Ү-ыг гэмт хэргийн зохион байгуулагч гэж, нэг бол гүйцэтгэсэн гэж үзээд байгаа. Уг нь аль нэг талдаа багтах ёстой. Зохион байгуулагч гэдгийг гэмт хэргийг анхнаас нь санаачлан шийдвэрлэж, зохион байгуулсан гэсэн Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Гэтэл Ү- гэх хүний тусгай зөвшөөрлийг сонгох албан бичиг нэгжлэгээр гарч ирсэн гэж байгаа. Уг албан бичгийн огноог харахад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай нэг бичиг бий. Гэтэл “Ө-” ХХК 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аль хэдийнээ тусгай зөвшөөрөл авч байгуулагдаад олборлолтоо хийгээд явсан байдаг шүү дээ. 2016 онд үйл ажиллагаа явуулсныг хэрхэн 2018 онд зохион байгуулах юм бэ. Энэ мэтээр эрүүгийн эрх зүйд байхгүй санааг гаргах гэж оролдож алдаатай хууль зүйн дүгнэлт хийж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөнгө угаах гэмт хэргийн тухай олон удаа ярьсан. Гэвч нэг зүйлийг давтахгүй бол болохгүй байна. Мөнгө угаах гэмт хэргийн ганц онцлог шинж байдаг. Нөгөө мөнгөө цэвэршүүлнэ шүү дээ. Цэвэршүүлж байгаатай холбоотой 16,000,000,000 гаруй төгрөгийн асуудал яригддаг. Мөн хэн хаанаас олсон гэх эх сурвалж тодорхойгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Хэн хэнд ямар байдлаар хуваарилагдсан нь хүртэл тодорхойгүй. Тийм мөнгийг яаж цэвэршүүлэх вэ. Үүнтэй холбоотой прокурор Хятад улсын иргэн 16 хүний дансаар өгсөн учраас мөнгө угаасан гэх ганц л тайлбарыг хэлдэг. Ийм зүйл ярихаа болимоор байна. Тиймээс миний үйлчлүүлэгч Ү- мөнгө мөртэй гэх ганц зүйлийг хэлээд байна. 16,000,000,000 гаруй төгрөгийг гурван хүнд хуваасан. Хуваахдаа их амархан хуваасан. Тухайлбал Б-, Ү- нар тус тус 40 хувь, үлдсэн 20 хувь Б- гэх байдлаар хуваасан. 16,000,000,000 гаруй төгрөгийн 40 хувь болох мөнгийг улсын орлого болгохоор анхан шатны шүүх шийдсэн. Улсын орлого болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлаад байх шиг байна. Би үүнийг “хууль бусаар олсон орлогыг хураана” гэж уншиж байгаа. Ү-аас 16,000,000,000 гаруй төгрөгийн 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө олдсон юм уу. Энэ мөнгийг Ү- ямар замаар, хэрхэн олж авсан юм бэ. Мөн хэрхэн угаасан юм бэ. Тэрийг нь олсон бол олсон мөнгийг нь миний үйлчлүүлэгчээс гаргуулчихмаар байна. Нэгжлэг, үзлэг зэрэг шаардлагатай бүх ажиллагааг хийсэн. Гэвч нэг ч төгрөг олдоогүй. Зөвхөн өвчтэй байх хугацаанд нь 2,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөний ганц баримт бий. 16,000,000,000 гаруй төгрөгийн 40 хувийг миний үйлчлүүлэгч олсон гэж олоогүй мөнгөө олуулах гээд шүүх гаргаж шийдвэрлээд, тэр хэргийг нь прокурор тэвэрч оруулж ирээд байгааг үнэхээр гайхаж байна. 16,000,000,000 гаруй төгрөгийн 8,000,000,000 гаруй төгрөгийг Хятад хүн аваад явчихсан юм шиг байна лээ. Үүнтэй холбоотой уг хэргийг тусгаарласан. Энэ Хятадын хэрэг хэзээ нэгэн цагт шийдэгдэхэд 16,000,000,000 гаруй төгрөгийг гурван хүнд хуваасан юм чинь Хятад иргэнээс хэдэн төгрөгийг гаргуулна гэж шүүх шийдэх юм бэ. Энэ мэтээр даХ- хууль хэрэглээний асуудал үүснэ. Ийм гайхамшигтай практик тогтоож байгаа шүүхийг сайнаар болон муугаар хэлэх үг алга. Эрүүгийн эрх зүйн онол, зарчим гэж байдаг бол түүнийхээ дагуу хууль зүйн тодорхой дүгнэлтүүдийг хийж өгөхийг хүсэж байна. Саяны дурдагдсан бүх зүйл дээр хууль зүйн дүгнэлт хийчих юм бол үндэслэлгүй байсан юм байна, эрүүгийн эрх зүйн зарчим алдагдсан юм байна, нутаг, найз гэх асуудлаар нь Ү- гэх хүнийг ялласан юм байна гэх асуудлууд тодорхой болно. Үүний үндсэн дээр Ү- гэх хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ. Бусад үндэслэлээ бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо Д-энгүй дурдсан байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ү-ад холбогдох хэргийн мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хэсэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Ү-ыг мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэх агуулгаар ялласан. Энэ шүүхийн шийдвэрт эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хуульчилсан. Ингэж хуульчилснаараа шүүхийн шийдвэр хэрхэн үндэслэлтэй байх юм бэ гэдгийг тодорхойлсон гэж ойлгож болно. Гэтэл Ү-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо мөнгө угаах гэмт хэргийн заалтыг тэр чигт нь бичсэн байсан. Үүнд чинь маш олон үйлдэл байгаа шүү дээ. Тухайлбал гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг авах, хэлбэр дүрсийг нь өөрчлөх, бусдад шилжүүлэх, хувиргах, нуун далдах зэрэг олон үйлдэл багтаж байгаа. Хуулиар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлага тавигдана. Гэтэл ямар үйлдэлд гэм буруутайд тооцоод байгаа нь ойлгомжгүй. Үүнтэй холбоотой шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15-16 дугаар талд “хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж тус орлогоо бэлнээр авсан. Хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр шилжүүлсэн. Энэ нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл болж байна” гэж дүгнэсэн. Ингэхдээ Ү- болон түүний эхнэрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “Г-” аудитын байгууллагын дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дурдсан байсан. Яагаад ингэж нотлогдсон талаарх өөр тодорхой дүгнэлтийг хийгээгүй. Мөнгө угаах гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, шүүхийн тогтоолоор гэм буруутайд тооцсон хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн, хариуцлагаас зайлсхийхэд хэрхэн тусалсан, эд хөрөнгийн шинжийг хэрхэн өөрчилсөн, тухайн үед эрхэлж байсан Б- ерөнхий газрын дэд даргын албан тушаал нь мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн холбогдсон зэрэг дээр шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Гэтэл “энэ гэмт хэрэг үйлдэх үедээ Б- ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нь албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн. Уг нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох ёстой. Гэтэл дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөнгө угаах гэмт хэрэг гэж Мөнгө угаах терроризмтой тэмцэх хууль, Авлигын эсрэг венийн конвенцод тодорхой заасан. Өөрөөр хэлбэл ямар үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг юм бэ гэдгийг заасан. Уг хууль, конвенцоос харахад гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрөө биш, гуравдагч, хоёрдогч этгээд байхаар хуульчилсан. Харамсалтай нь мөрдөн байцаах шат болон шүүхийн шатны практикаас харахад үйлдсэн этгээдээ мөнгө угаах гэмт хэргээр яллаад байгаа. Тодорхой дүгнэлт хийж үүнийг зөвтгөх шаардлагатай гэж харж байгаа. Хэргийн нөхцөл байдлын тухайд үүнийг “П-” “О-” ХХК гэх хоёр компаниар гаргасан байдаг. Гаалийн бүрдүүлэлт, хууль журмаараа үзэх юм бол энэ хоёр компани хэрвээ ашигт малтмалыг экспортод гаргаж байгаа бол өөрийнхөө лиценз бүхий талбайгаас олборлосон ашигт малтмалыг гаалийн бүрдүүлэлт хийж гараад бусад татвар төлөгдөж байх ёстой. Гэтэл өөр газраас олборлосон ашигт малтмалыг өөрийн нэрээр гаргаад байна гэдэг чинь нэг үгээр мөнгө угаах гэмт хэрэг энд байгаа гэж үзвэл “П-” “О-” ХХК нартай холбоотой асуудал зайлшгүй яригдах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн агуулга яригдана. Улсын яллагч үйлдсэн гэмт хэргийн оролцоо, авсан мөнгөний хэмжээгээр яллагдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд Ү-аас 322,000,000 төгрөг гаргуулахаар санал шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл шүүх 3,200,000,000 гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тавина” гэж заасан. Улсын яллагч 322,000,000 төгрөг гаргуулах ёстой гэсэн санал гаргасаар байхад шүүх ямар ч дүгнэлтгүйгээр улсын яллагчийн дүгнэлтэд тодорхой дүгнэлт хийлгүйгээр тогтоох хэсэгтээ 3,200,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэх агуулга харагдаж байна. Шийтгэх тогтоолын агуулгаас үзэхэд “Г-” аудитын дүгнэлтийг ярьдаг. 40 хувийг Ү- авсан гэж яллаж байгаа юм бол бусад хувиудыг аваад байгаа этгээдүүд яагаад энд байхгүй байгаа юм бэ. 65 дугаар хавтаст хэргийн 111-112, 129 дүгээр талд үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт нь авагдсан. Тодруулбал мөнгийг авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг шинжээч гаргасан. Энэ шинжээчийн гаргасан нэрсийн жагсаалтад Ү-ын нэр байхгүй. Ү- гэсэн гар бичмэл байгаа бөгөөд үүгээр нь 40 хувь гэж дүгнэж байгаа нь зөв юм уу гэх асуудал байна. Ийм байдлаар Ү-ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, 3,200,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг Улсын Дээд шүүхийн шүүхийн тогтоолд тодорхой дүгнэсэн. Өөрөөр хэлбэл яагаад зөрүүтэй нөхцөл байдлууд байхад нотлох баримтууддаа дүгнэлт хийхгүй байгаа юм бэ гэх агуулгаар дүгнэсэн. Тиймээс Ү-ад холбогдох мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ү-ын хүсэлтээр 4 өмгөөлөгч ажиллаж байгаа. Бид давж заалдах шатны шүүхэд гомдлоо бичгийн хэлбэрээр Д-энгүй гаргаж өгсөн. Мөн Улсын Дээд шүүхэд Д-энгүй байдлаар тайлбарласан. Энэ бүгдийг хурлын тэмдэглэлд тусгасан. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байр зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 319 дугаар магадлал дээр давж заалдах шатны шүүхээс хоёр өргөн хүрээний дүгнэлтийг хийсэн. Тэр дүгнэлтийг үндэслээд анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан. Улсын Их хурлын 39 дүгээр тогтоолоор М- гэх газартай холбоотой хэсэг хүчингүй болсон байхад энэ тогтоолыг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэх эхний дүгнэлтийг хийсэн. Мөн мөрдөх ажиллагааны явцад шинжээч томилсон томилгоонд шинжээчээр ажилласан хүмүүст хууль сануулж, гарын үсэг зураагүй учраас энэ дүгнэлтийг гаргасан хүмүүсийн дүгнэлт хууль ёсны болж чадаагүй байна гэх дүгнэлт байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зүгээр сонсоод өнгөрдөг зүйл биш. Хуульд энэ талаар заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Тиймээс хүссэн эсэхээс үл шалтгаалж үүнийг шалгаж хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Энэ талаар Улсын Дээд шүүхийн шийдвэрийн 10 заалтад орсон байна лээ. Хэргийн өнгийг буюу объектуудыг мөрдөгч, прокурор анхнаасаа андуурсан. Миний үйлчлүүлэгчийн тайлбарт энэ талаар тусгагдсан. Иргэд хууль бус алт хийгээд байгаа юм уу, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаагаар хийгээд байгаа юм уу гэх асуудал яригдсан. Энэ хоёр ойлголт тусдаа асуудал. Эрүүгийн хуульд хуулийн этгээдийг татах нийт 39 заалт байгаа. Үүний нэг нь ашигт малтмалыг хууль бусаар олборлох гэмт хэрэг мөн. “Ө-” ХХК 2016 онд тендерт шалгараад төрийн байгууллагуудтай эрх зүйн харилцаанд ороод тодорхой эрх, үүрэг эдлэх байдлаар гэрээ хийж, төлбөр төлөх ажиллагааг хуулийн этгээдээр хийсэн. Энэ компани тусгай зөвшөөрөлтэй, байгалийг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг үндсэн чиглэлтэй. Анхнаасаа энэ хуулийн этгээдийг татах ёстой байсан. Хуулийн этгээдийн дотор албан тушаалтнууд багтах ёстой. Өөрөөр хэлбэл үндсэн гурван шинж чА- энд байгаа. Хуулийн этгээд нь хууль бусаар байгуулагдсан нь “Ө-” ХХК. Нотлох баримтаар тогтоогдсон. Хуулийн этгээдийн албан тушаалтнууд нь тендерт ороод дараа нь хувьцаагаа зараад гарсан үйл баримт бий. Үйл ажиллагаа нь хүртэл байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоолын 7 дугаар хэсэгт энэ талаар буюу хуулийн этгээдийг анхнаасаа татаагүй байна гэх агуулга байсан. Хуулийн этгээдийг татаагүй учраас хувь хүмүүсийн үйлдлийг бүлэг гэж үзсэн нь хуулийг зөрчих үндэслэл болсон. Бид давж заалдах шатны шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг их ярьсан. Бид хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байгаа. Гэтэл прокурор, шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэж байгаа юм бол хэдийдээ тасалдсан, үргэлжилсэн үйлдэл байгаа юм уу гэдэгтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Гэтэл энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг харахад дууссан. Хэрвээ дууссан, дуусаагүй гэдэгтэй холбоотой хууль зүйн зөв дүгнэлт хийх юм бол онцлогтой үр дагавар гарч ирнэ. Дууссан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарна. Үүний талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд дүгнэлт хий гэх байдлаар чиглэл өгсөн гэж ойлгосон. Бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасны дагуу мөрдөх ажиллагаа явуулж болохгүй гэж үзэж байна. Анх Б- сумын прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд дараа нь хаасан үйл баримтын талаар Г- нэлээд Д-энгүй тайлбарлалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа бол” гэж заасан. Хэрвээ хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгээд эрүүгийн хэрэг үүсгээд хаасан бол энэ ойлголтод хамаарна. Энэ хуулийн зохицуулалт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хаасан үйлдэл дотор орж байгаа эсэхтэй холбоотой бид прокурорын байр суурьтай эсрэг байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харах юм бол энэ ойлголтод багтаж байна гэж бид ойлгож байгаа. Хохирлын асуудлаар бид нэг байр суурьтай байгаа. Улсын Их хурлын тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зүйлүүдийг тодруулахгүйгээр хохирлыг гаргасантай холбоотой тэнгэр, газар шиг их зөрүү үүссэн. Нөхөн сэргээсэн талбай буюу тэгшитгэсэн талбай түүнд байгаа. Нөхөн сэргээсэн газраас олборлосон М- үүнд ороод байгаа. Энэ талаар мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан. Ү-ад холбогдуулсан төрийн алБ- ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан гэсэн үйлдэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Хэдийгээр Б- дарга байсан боловч хэрхэн албан тушаал нь холбогдоод нөлөөлж байгаа юм бэ гэх асуудал байна. Энэ чинь 2016 оноос 2018 оны үйл явдал шүү дээ. Миний үйлчлүүлэгчийн бичсэн гэх нэг албан тоот байдаг ба тэр нь 2016 онд бичигдсэн. Сумын багийн дарга байсан. Хэрвээ эргэлзээгүйгээр бүрэн бүтэн байдлаар хүний амьдралыг шийдэх гэж байгаа бол ямар нэгэн эргэлзэх нөхцөлгүйгээр гэм буруутайд тооцох ёстой. Хуулийн ойлголт, зарчим нь тэр шүү дээ. Хэрэв эргэлзээ төрөх юм бол энэ хүнийг гэм буруутайд тооцож болохгүй гэх зарчмыг баримтлах ёстой. Бид давж заалдах шатны шүүхэд нэгдсэн байдлаар гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Ү-ын үйлдэл гэмт хэргийн шинж агуулаагүй гэж дүгнэж байна. Б- гэх хүний дансаар орон нутгийн төрийн бус байгууллагуудын шашны үйл ажиллагаатай холбогдсон мөнгө бол Х.Б-ийн мөнгө биш. Маш олон хандивлагч иргэдийн нийлбэр дүн. Түүнийг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбож байна. Энэ талаар миний үйлчлүүлэгч тодорхой тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт өгөх юм бол нотлогдоогүй бол гэм буруугийн зарчим үйлчлэх ёстой. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ү-, С.Ч- нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь ярьсан гурван өмгөөлөгчийн байр суурьтай ижил байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсан магадлал дээр заасан асуудлууд хоорондоо нийцдэггүй. Давж заалдах шатны шүүх өмнө нь энэ хэргийг хэлэлцэхдээ нотлох баримтуудаар гэм буруугийн асуудал дээр хүн тус бүрээр нь үйлдэл оролцоо хэрхэн нотлогдож байгаа гэдгийг ялгамжтай буюу цэгцтэй бичих шаардлагыг тавьсан. Шийтгэх тогтоолоос харахад үйлдэл оролцоог нь ийм нотлох баримтуудаар ингэж харьцуулсан учраас гэм буруутайд тооцсон гэх зүйл огт байхгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хоёр агуулгаар мэтгэлцээн явагдсан. Тодруулбал М- гэх газраас нөхөн сэргээлт гэх нэрээр халхавчилж хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэрэг буюу ерөнхий гэмт хэргийн шинжтэй холбоотой няцаалт өгсөн прокурорын хууль зүйн дүгнэлтэд, мөн Ү-, Ч- нарын үйлдэл оролцооны талаар гэм буруу хэрхэн нотлогдож байгаа эсэхтэй холбоотой няцаалт өгсөн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх дүгнэхдээ зөвхөн М- гэх газраас нөхөн сэргээлт гэх нэрээр халхавчилсан асуудал дээр няцаалт өгсөн. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 100 дугаар тал дээр байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн нөхөн сэргээлт 80 хувьтай хийсэн гэдгийг няцааж байгаа дүгнэлтээ хийсэн. Гэвч үйлдэл оролцооны талаар мэтгэлцсэн миний дүгнэлтэд ямар нэгэн няцаан үгүйсгэсэн, зөрүүтэй байдлыг тайлбарласан дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан үүргээ шүүх шийтгэх тогтоол гаргахдаа биелүүлээгүй гэж үзэж байна. Би нөхөн сэргээлт огт хийгээгүй гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Би маргахдаа “хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэм буруугийн сэдэл зорилгыг үгүйсгэх гол нотлох баримт, тиймээс шүүх үүнтэй холбоотой дүгнэлт хийх ёстой” гэж маргадаг. Гэвч шүүх дүгнэхдээ “огт нөхөн сэргээлт хийгээгүй байна. Тийм учраас энэ нь хууль бус олборлолт” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийсэн. Өмгөөлөгч нарын нөхөн сэргээлтийг 80 хувьтай хийсэн гэх мэтгэлцээнийг дараах баримтуудаар няцаах нь зүйтэй гэсэн агуулгаар няцаалт хийсэн. Энэ үндэслэлээ “4 дүгээр хавтаст хэргийн 130-160 дугаар талд авагдсан байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг, “Т-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан болон шинжээчийн мэдүүлэг, “Грийн Ассестмент” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирол гэх баримтуудаар нөхөн сэргээлт хийгдээгүй байна. Өмгөөлөгчийн хэлж буй агуулга няцаагдаж байна” гэх дүгнэлтийг хийсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тайлбар нь “албан бус тайлан 26 хуудсыг авлаа” гэсэн байдаг. Түүнээс нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг нотолсон зүйл байхгүй. Процесс ажиллагаагаараа явахаар бол Засаг даргын акт явуулж баталгаажуул, тэгэх юм бол байгаль орчны яам үүн дээр чинь дүгнэлт хийнэ, албан ёсоор хүлээж авна гэсэн агуулга байсан. Тиймээс нөхөн сэргээлтийг хийгээгүй гэх үйл баримтыг нотолж байгаа баримт нь энэ биш. Гэтэл шүүх үүнийг нөхөн сэргээлт хийгээгүйг нотолж байна гэж үзсэн. Хэр бодитой гэдгийг нь шүүх бүрэлдэхүүн энэ өгүүлбэр дээрээс нь харах байх. “Т-” компанийн шинжилгээний дүгнэлт дээр “нөхөн сэргээлт актаар хүлээж аваагүй учраас нөхөн сэргээлт хийхийг тодорхойлох боломжгүй” гэж дүгнэсэн байдаг. Би үүн дээр “наад шинжээчийн дүгнэлт чинь мэргэжлийн хүмүүс ороогүй байна” гэж маргадаг. Тухайн шинжээчийн хувьд газрын ашиглалтын мэргэжилтэй хүн. Анхан шатны шүүх хуралдаанд мэргэжлийнх нь талаар асуухад энэ талаар тодорхой хэлсэн. Энэ талаар мэдүүлэг болон тэмдэглэл дээр тусгагдсан. Мөн Г- гэх шүүх хуралдаанд оролцсон мэргэжлийн хүнээс асуухад “техникийн нөхөн сэргээлт хийсэн эсэх асуудал, газрын доор болсон асуудлыг тодорхой хэдэн мэргэжлийн хүмүүс дүгнэнэ. Өөрөөр хэлбэл чулуулгийн давхарга, бүтцийг мэддэг тодорхой хүмүүс тогтооно” гэж хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс эрхээр нь хангаагүй гэж хүчингүй болгож шийдвэрлээд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Гэтэл ийм нотлох баримтуудыг иш татаад нөхөн сэргээлт хийгээгүй гээд өмгөөлөгчийн саналыг няцаасан. Би маш олон нотлох баримт байна гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх үүнийг мөн анхаарч үзнэ үү. Саналын үндэслэл болох баримтуудаас дурдвал 2 дугаар хавтаст хэргийн 43-45 дугаар талд авагдсан Г- байцаагч нарын авсан хяналт шалгалтын баримт байна. Хяналт шалгалтаар тус компанийн үйл ажиллагаа явуулахдаа бичиг баримттай танилцсан бөгөөд байгаль орчинд сөрөг үйл ажиллагаа явуулж байна, гэрээний хугацаанд олборлолтод бус нөхөн сэргээлтэд анхаар гэх агуулга харагддаг. 37 дугаар хавтаст хэргийн 118-120 дугаар талд аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх баримт бий. Үүнд “Ажлын хэсгийн дүгнэлтээр “Ө-” ХХК-ийн 2016 онд гэрээ байгуулж нөхөн сэргээж буй 13 га талбайд техникийн нөхөн сэргээлт 80 хувьтай хийгдсэн” гэсэн байдаг. Гэрч С-ын “хийдэг ажил нь гэвэл өнгөн хөрсний нэг метр давхаргыг булаад доод хэсгийн нэг метрийг ачаад усан бууны хажууд буцаагаад булдаг” гэсэн мэдүүлэг бий. “Ө-” ХХК-ийн 13 га газарт нөхөн сэргээлт хийсэн фото танилцуулга 5 дугаар хавтаст хэргийн 90-116 дугаар талд авагдсан. Энэ мэтээр явсаар хамгийн чухал нотлох баримт нь “Г-” ХХК-ийн шинжилгээний дүгнэлт байдаг. Энэ шинжилгээний дүгнэлтээр 2016 онд нөхөн сэргээлт 78.1 хувьтай байсныг тогтоосон. Шинжээч энэ байдлаар тодорхойлсон дүгнэлтийг гаргасан байхад шүүх түүнийг нь үндэслэл бүхий няцаалт хийх, зөрүүтэй хоёр нотлох баримтын нэгийг нь яагаад авч дүгнээгүй талаараа дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа гол татгалзал юм. Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох баримтуудыг зөрүүгүй байдлаар үнэлээгүй бодит байдал байна. Шүүхийн дүгнэлт эргэлзээтэй буюу бодит байдалд нийцээгүй. Саяны шинжээчийн дүгнэлтээр 78.1 хувьтай гэж дүгнэсээр байхад шүүх нөхөн сэргээлт хийгээгүй гэж үзсэн. Хэрвээ нөхөн сэргээлт огт хийгээгүй юм бол хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх журам зөрчигдөж байгаа учраас энэ нь хууль бус олборлолт мөн. Хэрвээ 78.1 хувьтай нөхөн сэргээлт хийгдсэн юм бол одоо 8260 гэсэн журмыг бид үнэлж дүгнэх ёстой. Уг журам нь үндсэндээ олборлолт хийх агуулгатай хуулиас давсан журмыг аймаг, орон нутгийнхан өөрсдөө батлаад хүмүүстэй гэрээ хийж явуулсан. Сэдэл зорилгын хувьд хууль бус гэж үзэх ямар ч боломжгүй нөхцөл байдал байна. Тийм ч учраас нийтэд ил 3 жил хяналт, шалгалтын дор явагдаж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Энэ бодит байдлыг харгалзаж үзнэ үү. Ашигт малтмалын тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үндсэн ялгах шинж энэ журмын 3.2-т заасантай адилхан. Хэрвээ нөхөн сэргээлт хийсэн байх юм бол энэ агуулга дээр тухайн аймаг орон нутгийн хуулиас давсан журам гаргасан албан тушаалтнууд буруутгагдах ёстой. Тэр албан тушаалтнууд буруутгагдаагүй байгаа бол тэдгээртэй гэрээ хийсэн энэ хүмүүсийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр агуулагдахгүй гэж үзэж байна. Ү-ын үйлдэл оролцооны талаар би мэтгэлцсэн. Гэвч анхан шатны шүүх энэ дээр бодитой дүгнэлт хийгээгүй. Ү-ыг “Ө-” ХХК-аас гарах төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төсөл боловсруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах гэмт хэргийг нуух зэргээр нэг нэг үйлдлээр гэмт хэргийн шинжийг тодорхойлоод байгаа. Тохиолдлын шинжтэй нэг үйлдэл байхад тогтвортой шинжтэй үйл ажиллагаа явуулсан мэтээр шүүх дүгнээд байгаа. Харах юм бол М- гэх хүний нэг удаа хандсан үйлдлийг нэлээд хэд хандаж хамгаалалтад авсан мэтээр тэрийгээ гэмт хэргийн шинж болгоод байгаа. Өөрөөр хэлбэл гэр дотор зогсож байгаа хүмүүс юу болж байгааг мэдэхгүйгээр гадаа нь зогсож байсан хүмүүсийн үйлдэл оролцоогоор нь яллаад байна. Прокурор гэр дотроос гарч ирээд хууль бус зүйл болоогүй гэхээр хүмүүс тэгж ойлгоно шүү дээ. Ийм агуулгаар сэдэл зорилго харагдаж байгаа хэрэг дээр санаатайгаар хууль бус олборлолт хийсэн гэх далд явагддаг гэмт хэргийн шинжийг тодорхойлж буруутгасан нь шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь харагдаж байна. Үйлдэл оролцооны талаар би тайлбарлаж хэлэхийг хүссэн. Б- уурхайн зардал, санхүүжилтийн бүртгэл хөтөлж байсан баримтаар хувь хүртэж байсан учраас гүйцэтгэгч, зохион байгуулагчийн шинж байна гэж шүүх дүгнэсэн. Энэ хэсгээ үндэслэхдээ шүүх ийм ийм баримтуудаар үйлдэл оролцоо чинь тодорхойлогдож байна гэж дүгнээгүй учраас би шүүхийн шийтгэх тогтоолоос хайж болоод ийм ийм нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийг сэжиглэх үндэслэл бүхий баримт байгаа учраас буруутгасан юм байна гэж харж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б- хар тэмдэглэлд тусгасан мөнгийг Ү-ад өгөөгүй гэдэг. Өнөөдрийг хүртэл бид түүний хэлж байгаа мэдүүлгийг нь сонссон. Ах дүү, нутаг ус, найз нөхдөдөө өгөх ёстой зардал, өр төлбөр, хандив зэргийг Ү- гэж тодотгож тэмдэглэснийх нь төлөө Ү- гэх хүн яллагдахад хүрсэн гэж хувьдаа харж байна. Шүүх нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийхгүй байна. Учир нь өөрөө “би энэ үйл ажиллагаанд чинь ах дүү нараа татан оролцуулаад, хууль ёсны дагуу юм байна гээд эд нарт ажил олж өгч, авсан учраас тодорхой хэмжээгээр бичиг цаас боловсруулах, ганц нэг хүний дайвар гуйх ажиллагаанд татагдан орсон. Ямар нэгэн хууль бус ажиллагаа явуулахыг нь тогтвортой хамгаалах гэсэн санаа зорилго байхгүй” гэж тайлбарладаг. Хэлээд байгаа зүйл нь гэрч М-, М- нарын мэдүүлэг, Ү-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Г- байр, 69 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, хандив нэртэй 37 хүний нэрийг байрлуулсан эд мөрийн баримтаар хураагдсан цаас, 4 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан Ү- Б- руу 154 гэх мөнгөний эх үүсвэрийг тайлбарласан Э-, Г- нарын мэдүүлгээс тус тус нотлогддог. Эдгээр нотлох баримтуудыг би шүүхэд үнэлүүлье гэж шүүхээс хүссэн. Шүүх эдгээртэй холбоотой дүгнэлт хийгээгүй. Яагаад цагаатгах талын нотлох баримтад дүгнэлт хийхгүй байгааг би ойлгохгүй байна. Эд нар эд мөрийн баримт шүү дээ. 3,000,000,000 төгрөг гэж үзэж байгаа бол эд мөрийн баримт байх ёстой шүү дээ. Эсхүл гэрч байх ёстой. Б- гэх хүнд Э-Д-, А- гэх хүн мөнгө аваад банкнаас аваачаад өгсөн гэх гэрч, мэдүүлэг, дансны гүйлгээний баримт байдаг. Гэтэл Ү-ад ийм төгрөг, тэдний өдөр аваачаад өгсөн гэх мэдүүлэг огт байхгүй. Ийм нөхцөл байдал байхад эд мөрийн баримтгүйгээр хүнийг буруутгаж болохгүй. Хүн алсан хутга нь байхгүй хүнийг чи хүн алжээ гэж эд мөрийн баримтгүйгээр яллаж байгаатай адил байна. Хангалттай эд мөрийн баримтыг эрэн сурвалжлах, олох бодит нөхцөл байдлыг шалгасан. Тэр байтугай нэг сар гаруй хугацаанд нууц ажиллагаа явуулсан. Хаана мөнгөө нууж болох вэ гэдгийг далд аргаар чагнасан байх бүрэн боломжтой. Энэ хүн аваагүй учраас тийм эд мөрийн баримт гарч ирэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс энэ талаарх нотлох баримтуудыг үнэлж, дүгнээч гэж анхан шатны шүүхээс хүссэн. А- хууль бус үйл ажиллагааг нуун далдах гэх нэг удаагийн шинжтэй үйлдэл байна. Нуун далдах гэх юм бол урт хугацаанд тогтвортойгоор ямар нэгэн хэлбэрээр илэрнэ шүү дээ. Наад сиди-гээ тийшээ хураасан дээр шүү гэсэн ганц үгний төлөө тогтвортой шинжтэй гэмт хэргийн үйлдэл оролцоо тодорхойлогдож байна гэж үзсэн. Төгсгөл хэсэг рүүгээ хэлсэн нэг өгүүлбэрээр 2016, 2018 оны үйлдлийг тодорхойлж яллаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. А- гэх хүн гэрчээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мэдүүлгээ үгүйсгэсэн. Яагаад шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг авахгүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтой гэж үнэлж байгаа юм бэ. Ц- гэх хүний мөрдөн шалгах ажиллагаа болон өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг бий. Уг этгээд яллагдагчаар явж байсан. Яллагдагчийнхаа мэдүүлгийг өөрчлөөд удаа дараагийн шүүх хуралдаанд хэлж буй тэр мэдүүлгүүдийг яагаад авахгүй гэж байгаа юм бэ. Анхан шатны шүүх үүнийг гарцаагүй дүгнэх ёстой байсан. М- гэх хүний талаар өмнө нь хэлсэн. Нэг удаа тогтвортойгоор хэлсэн ч байж болно. Өөрөө үгүй гэж хэлдэг. Гэтэл тогтвортой явуулах шинжийг хангасан, хууль хяналтын байгууллагыг зохицуулах гэсэн үйлдлийн шинж яаж харагдах юм бэ. Өөр нөхцөл байдлаар тогтмол шинжтэй, байнгын үйлдлүүд нь далд явагдах агуулгатай зүйл байна шүү дээ. Гэтэл ил явж байгаа зүйлийг хууль бус гэж үзсэн хоорондын яриа эдгээр нотлох баримтуудаас харагдана. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 24 дүгээр тогтоолоор тайлбарласан шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эргэлзээ гэх зүйл нотлох баримтуудыг харьцуулан судлах үед үүсэж байна. Шүүх үүн дээр бодитой буюу эргэлзээгүй нотлох баримтуудыг ашиглах ёстой. Гэтэл өөрөө хуулийн шаардлага хангаагүй “Т-” гэх шинжээчийн дүгнэлтийг баримталсан. Ингэхдээ “Г-” ХХК-ийн 78.1 хувьтай нөхөн сэргээлтийг үгүйсгэсэн. Үгүйсгэж байгаагаа талаараа дурдаагүй. Эдгээрээс харахад эргэлзээ бүхий нөхцөл байдалтай дүгнэлтийг шүүх хийсэн гэж харагдаж байна. Ү-ын үйлдэл оролцоонд гэм буруугүйд тооцох, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байна гэж үзэж байна. Ч-ын хувьд өмнө нь дурдсан шиг үйлдэл оролцоотой явсан. Б- сум дундын прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хэрэгсэхгүй болгосон тогтоол бий. Би анхан шатны шүүх хуралдаанд үүнтэй холбоотой нэлээд олон асуудлыг ярьсан. Өөрөөр хэлбэл энэ тогтоол гарснаас хойш Ч- гэх хүн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогдож “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Гэрээгээ танилцуулж, бүх баримт бичиг хууль ёсны дагуу гэдгийг танилцуулсан. Тэр нь прокурорын тогтоолоор баталгаажаад тодорхой байгаа. Хэрэг биш байна, үйл ажиллагаа чинь хууль ёсных байна гэх тогтоол байгаад байдаг. Энэ тогтоолтой, агуулгатай, гэрээ байгаа бөгөөд гэрээгээ бариад сумын Засаг даргын тамгын газар, Г- газар, цагдаагийн газар очсон байдаг. Цагдаагийн газар нууц далд аргаар биднийг хамгаалаач гэхгүй бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн хүмүүс оролцох гээд байна гэх агуулгатай бичиг бариад явж байгаа хүмүүс хэрхэн нууц далд ажиллагаа явуулж байна гэдгийг мэдэх юм бэ. Үнэхээр хууль бус үйл ажиллагаа байсан бол тийм бичиггүйгээр хоорондоо ярилцана шүү дээ. Гэтэл хар дээр цагаанаар шалгуулж байсан, мөрдөгч очсон, хүсэлт гомдлоо гаргаад өгчих гэж хэлээд тухайн хүсэлт нь цохолт хийсэн зэрэг бүх нотлох баримтууд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн  дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал харагдахгүй байна. Тухайлбал Ч-ын машинд албаны бичиг баримт, гэрээ байсан. Тиймээс энэ хүнд үзүүлээгүй гэж хэлж болохгүй. Машинд нь нотлох баримтууд нь байдаг. С--Э-, Ч-, О- гэх цагдаагийн болон Э-чулуун гэх Г- байцаагч нартай очиж уулзаад “манай үйл ажиллагаанд туслаач, дэмжээч, лац хууль ёсных эсэх, үүнийгээ аваад өгөөч, нинжа нар чинь хэрээс хэтэрлээ” гэж хэлсэн байдаг. Энэ бүх үйл ажиллагаа, нотлох баримтууд зэргээс харахад Ч-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийт 60,000,000 төгрөгийн хахууль авсан гэж шалгасан боловч буруутгах ямар нэгэн баримт байхгүй, тогтоогоогүй буюу иргэд хоорондын бизнес арилжаа наймаа мөнгө шилжүүлсэн хүлээн авсан баримт зэрэгт тулгуурлан шалгасан боловч Ж.М-, хань ижил,үр хүүхдэд, дансаар болон бэлнээр хэдэн сарын хэдний өдөр Ж.Ө-аас бэлнээр болон дансаар /5Т-0/ орсон байгаа тоот дансны хуулганы задаргаагаар хэрэгт авагдсан дансны хуулгаар гарсан тухай тогтоогдоогүй харин Г.О-д бэлэн болон дансаар 17.5 сая өгсөн болохоо Ж.Ө- Г.О- нар шүүх хуралд мэдүүлэгдээ нотолдог ,мөн дансны хуулга байгаа ямар зүйлд зарцуулсан нь тодорхой Г.О- хүүхдийн сургалтын төлбөр, тендерийн материал бэлтгэх, замын зардал бас бусад зүйлд зарцуулсан гэж Ж.Ө- Г.О- нар мэдүүлсэн. Шүүгдэгч Г.Б-өд, Ж.Ө-аас 2017.05.30-ны өдөр бэлнээр 1 сая төгрөг дансаар 2,5 сая төгрөгийг 2017.06.12-ны өдөр /5Т-0/ тоот данснаас өгсөн хуулга шүүхэд авагдсан материалд байгаа. Мөн Г- аймгийн Ж- бизнес эрхлэгч Л.А-д 2017.06.20-нд 10 сая төгрөг өгсөн дансны хуулга нь байгаа мөн Л.А- өөрийн гараар шүүх хуралдаанд Ж.Ө-д 10 сая төгрөгөөр вольфрам авч өгсөн тухай бичиж өгсөн нь шүүх хурлын хавтаст хэрэг, шүүх хурлын тэмдэглэлд байгаа Ж.Ө- нь Г.Б-, Г.О-, И-, М- нарт вольфрам чулуу өгсөн авснаа мэдүүлдэг, Оросын холбооны улс руу гаалиар гаргасан талаар хавтаст хэрэг нотлох баримтаар байгаа шүүх хуралд удаа дараа мэдүүлдэг. Мөн 2021.12.02 өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.О- Ж.Ө-аа чи Ж.М- ахыгаа хэрэгт хутгачихлаа даа тэнэг байна даа гэж хэлсэн нь шүүх хурлын тэмдэглэлд бичээстэй байгаа. Мөн 2022.03.24нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр даргалагч шүүгч Б- ганц хахууль аваагүй хүн нь ялсан авсан юм биш үү гэж хэлсэн тэмдэглэл байгаа. Прокурор 22.4 дүгээр зүйлийн 4. гэж үзэж дүгнээд яллаж байгаа, АТГ шалгасан ,Шүүхийн шийдвэрээр авлига авсан 60,000,000 сая төгрөг Ж.Ө-, Г.О- ,Г.Б-, нарын гараар орж дансаар болон бэлнээр өөр хоорондоо өгч авалцаж байгаа бодит байдлыг харахгүйгээр, шалгахгүйгээр прокурор хэтэрхий нэг талыг буюу яллах талыг барьж Ж.М- намайг шүүхэд шилжүүлсэн. Цаг хугацаа нь таарч байна.Тэр үед Ж- засаг дарга байсан Ж.Ө-ын ах учраас чи авсан гэж хэлмэгдүүлэн авлигын талаарх нийгмийн давалгаанд оруулж хоёр удаа шүүхээр ял өгч байна. Энэ нь тэртээх 37 он биш 21-р зуунд хүний эрхийг дээдэлсэн хүнлэг ардчилсан нийгэмд хэлмэгдэж байгаадаа гомдолтой байна. Гомдлыг хянан үзэж, цагаатгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Н.Тэрбиш гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхэд бичгээр Ж.М-той хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч Ж.М-ийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 124 дүгээр талд байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн тухай ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй. Үйлдэл байхгүй байхад зүйлчилж гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах” гэсэн гэм хэрэг байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 124 дүгээр талд М- болон Ө- нарыг энэ зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд хуульд байхгүй зүйлчлэлээр гэм буруутайд тооцож ял шийтгэсэн асуудал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлд тодорхой заасан. Тухайлбал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд зүйлчилсэн зүйл ангиар ял шийтгэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай холбоотой асуудал байна. Миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан. Өмнөх өмгөөлөгч нар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн талаар тодорхой тайлбар хэлсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт М-т хамаатуулж байгаа хэрэгтэй ямар хамааралтай болох нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч М- төрсөн дүү Ө-аар дамжуулан бусдаас хахууль авсан гэх үйлдэл бий. Энэ үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байна гэж яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан байдаг. Энэ үндэслэлүүдээр М-, Ө- нар төрсөн ах дүү гэдгээс өөрөөр энэ хэргийн хамтрагч, хахууль авахад хамтран оролцсон, гүйцэтгэсэн талаарх баримт 100 гаруй хавтаст хэргийн материалд байхгүй. Хэргийн бодит нөхцөл байдлаас үзвэл Ө-ын авсан мөнгө М-той ямар сэжүүр баримтаар холбогдсон юм бэ. Ямар баримтаар М- үүнийг аваад байгаа юм бэ. Энэ байдал огт тогтоогдоогүй. Тодорхойгүй гэж хэлж болно. Г- аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн даргын гаргасан хөндөгдсөн газар нөхөн сэргээлт явуулах, тендер сонгон шалгаруулах журамд орсон өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллаж орон нутагтаа ажлын хэсэг байгуулж захирамж гарган томилж ажиллуулсныхаа төлөө миний үйлчлүүлэгч ял шийтгүүлсэн гэж үзэх болохоор байна. Өөрөөр хэлбэл Г- аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 60 дугаар тогтоол хавтас хэрэгт авагдсан. Энэ тогтоолыг сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг мөн байгаа. Энэ гэмт хэрэгт энэ тогтоолыг хэрэгжүүлж ажилласныхаа төлөө сумын Засаг даргаар ажиллаж байсан М- ял шийтгүүлсэн. 60 дугаар тогтоолыг хууль ёсны хэм хэмжээ тогтоосон акт биш учраас энэ шийдвэрийг гаргасан иргэдийн хурлын дарга үйлдээгүй гэж үзээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэ бол хууль ёсны эрх зүйн акт болж чадаагүй. Гэтэл энэ шийдвэрийг сумдад хүргүүлж, сумууд тухайн шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болж байгаа. Шүүгдэгч Б-, Ү- нарын өмгөөлөгч нарын үүнтэй холбоотой гаргасан саналтай ижил байр суурьтай байна. М- энэ тогтоолыг хүлээн авч сумандаа энэ талаарх ажлыг зохион байгуулсан. Мөн ажлын хэсгийг байгуулж 7 хүний бүрэлдэхүүнтэй сумын ахлах даргаар ахлуулсан багт ажилласан. Сонгон шалгаруулалтад нийт 4 компани оролцсон. Үүнээс хоёр компанийг шалгаруулсан ба эцэст нь олонхын саналаар “Ө-” ХХК сонгон шалгаруулалтад шалгарсан. Сонгон шалгаруулалтад шалгарсан компанитай захиалагч буюу 60 дугаар тогтоолд заасны дагуу хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх ажлын гэрээг сумын Засаг дарга М- тус компанийн гүйцэтгэх захирал Б- нар байгуулсан. Мөн энэ гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Өөрөөр хэлбэл “Ө-” ХХК ямар үйл ажиллагаа явагдах удирдамж чиглэмж зэрэг тогтоолд заасан бүх зүйлийг хэрэгжүүлсэн. “Ө-” ХХК-ийн захирал болон бусад холбогдох цагдаа, Г- газар хүргүүлсэн бүх бичгүүд нь М-ийн гарын үсэгтэй байдаг. Энэ шийдвэрийг бүрэн хэрэгжүүлсэн. Тэгсний төлөө өнөөдөр энэ хүн ял шийтгүүлж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар гаргасан шийдвэрийнхээ хууль ёсны үндэслэлийг хариуцах ёстой удирдах албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлсэн. Энэ хууль зүйн яаманд бүртгэгдсэн эсэхийг сумдын Засаг дарга нар хийх ёсгүй. Энэ хэрэг дээр Пүрэвгандь татагдсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл энэ шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө миний үйлчлүүлэгч ял шийтгэл эдлэх нөхцөл байдал үүссэн. Үүнийг бусад өмгөөлөгч нар тодорхой тайлбарлалаа. М-, Ө- нар төрсөн ах дүү гэдгээс өөрөөр ямар нэгэн хамтран оролцсон зүйл байхгүй. Авсан гэж буй 20,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийг Ө- авсан. Энэ нь тухайн хүмүүс хоорондын арилжаа наймааны мөнгө. Энэ хэрэгт анх гэрчээр байцаагдсан цагаас эхлээд одоог хүртэл тайлбараа хэлж байгаа хүмүүс энэ талаар тодорхой хэлсээр байгаа. Шүүгдэгч О-, Б-, Ө- бүгд энэ мөнгийг яагаад авсан, хэрэглэсэн, юунд зарцуулсан талаараа маш тодорхой тайлбарладаг. Энэ мөнгийг Ө-аар дамжуулаад Засаг дарга М- авч хууль бус үйлдэл гаргасан нь ямар ч баримтаар тогтоогдоогүй. Гэрчүүд мэдүүлгүүд гэж байгаа нь дандаа таамаг байдаг. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн тайлбарласан тогтоолд “эх сурвалжаа баталж чадаагүй гэрчүүдийн мэдүүлгүүд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохгүй” гэж тайлбарласан. Тухайлбал “Засаг даргын хамаарал бүхий компани гэсэн” гэх агуулга бүхий яриа үүссэн байдаг. Гэтэл “ямар нэгэн байдлаар та бүгдийн сонгон шалгаруулалтад Засаг дарга М- болон иргэдийн хурлын дарга Н- нар нөлөөлсөн үү гэж байцаагч гэрчүүдээс асуусан байдаг. Үүнд “тийм асуудал болоогүй. Бид өөрсдийн цугларсан материалд үндэслэн тухайн компани ирээгүй учраас өөрийн үйл ажиллагааг тухайн орон нутагтаа явуулж байгаа “Ө-” ХХК-ийг олонхын саналаар шалгаруулсан юм гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлгийг анхан шатны шүүх бүрэн шинжлэн судлаагүй. Прокурорын яллах дүгнэлтэд заасан таамаг төдий гэрчүүдийн мэдүүлгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хуулбарлаж тавьсан. 24 дүгээр хавтаст хэрэгт миний дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүд бүрэн эхээрээ байгаа. Өөрөөр хэлбэл бидэнд ямар нэгэн нөлөөлсөн үйлдэл огт хийгээгүй гэдэг талаараа батлан мэдүүлдэг. Шүүгдэгч Оросын холбооны улсын иргэний гэрээс хураагдсан гэх бичиг баримттай холбоотой асуудал бий. Тэр нь М-ийн Ө-аар дамжуулсан 20,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийг нийлүүлээд 60,000,000 төгрөгийг М-т өгсөн гэдгийг батлах баримт гэж шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд заасан байдаг. Гэвч энэ нь нотлох баримтын шаардлагыг хангаж чадаагүй. Энэ хүнийг яагаад М- хэмээн оросоор бичээд байна вэ гэж Оросын холбооны улсын иргэн И- Г-оос асуусан мэдүүлэг бий. Мөн “Би энэ суманд хэн нэгнийг танихгүй. Ө-ыг танихгүй. Тийм учраас энэ сумын Засаг дарга хариуцлагатай хүний хувьд энэ мөнгийг М-, “Ө-” ХХК-ийн нэрийн өмнөөс төрийн санд шилжүүлсэн 90,000,000 төгрөг зэргийг тэмдэглэж хадгалсан” хэмээн мэдүүлсэн. М-ийг гэм буруутайг нотолсон нотлох баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “хэрэгт хамааралтай бүх нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй бол түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Үндэслэл бүхий эргэлзээ гэж юуг хэлэх талаар тайлбарласан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 24 дүгээр тогтоол бий. Миний үйлчлүүлэгчийг буруутгасан зүйл анги болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Энэ хэрэгтэй холбоотой дахин шалгах, эсхүл М-ийг дахин шалгах зүйл байхгүй. Шалгах ёстой бүгдийг шалгасан. Гэвч миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй. Гэм буруутайд түүнийг тооцоход үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Хамтран ажиллах гэрээнд М-ийг Засаг даргын хувьд “Ө-” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан “Т-” ХХК-тай байгуулсан гэрээнд Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан гэх яриа гарсан. Улсын яллагчийн зүгээс хэлсэн энэхүү тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Гэтэл тийм зүйл байхгүй. “Ө-” ХХК тухайн тендерт ялагдсан бусад байгууллагатай туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан. 29 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар талд байх баримтаас харж болно. Энэ гэрээ бол хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх ажлыг хамтран гүйцэтгэх гэрээ. Үүн дээр “Ө-” ХХК-ийг төлөөлж Б-, “Т-” ХХК-ийг төлөөлж О- нар гарын үсэг зурсан байдаг. Үүнд Засаг даргын ямар ч гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Ө- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Ө- миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: миний бие нь 2010 оноос эхэлж Г-, Баян-Өлгий аймгаас болон хувь хүмүүсээс М- /вольфрам/ худалдан авах наймаа хийдэг байсан. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр О- болон Б- нараас 40 сая төгрөг бэлнээр авч М- /вольфрам/ олж өгөх тохиролцоо хийж тохиролцооны дагуу нийлүүлсэн. Мөн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын иргэн О-гийн найз А-ын данснаас Ө- миний эзэмшлийн хаан банкны 5Т-0 дугаартай данс руу 20 сая төгрөгт М- /вольфрам/ худалдаж авах зорилгоор шилжиж ирсэн. Эдгээр 60 сая төгрөгт хоёр удаагийн үйлдлээр М- /вольфрам/ хүлээлгэн өгсөн ба үлдэгдлийг нь тус бүрд нь О-, Б- нарт өгч бэлнээр өгч байсан. Эхний 40 сая төгрөгөөс О-д 2017 оны 05 дугаар сарын 31-нд баримт буюу rap бичмэл үйлдэн бэлнээр 5 сая төгрөг, мөн Б-өд 1 сая төгрөг өгсөн байдаг. Энэ нь 109 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнийг задлахад 12.315.000 төгрөг, дараагийн удаад 13.355.000 төгрөг, эдгээр авсан М- /вольфрам/ нь Монгол улсын хилээр 2017 оны 08 дугаар сард гаалийн бүрдүүлэлт хийгээд гадаад улс руу гарсан. Гадаад улс руу гаргасан бүх бичиг баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр А-гаас М- /вольфрам/ худалдан авахаар өөрийн данснаас 10 сая төгрөг шилжүүлсэн. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотариатаар батлуулсан хуулбартай, тухайн хүний гарын үсэгтэй нотлох баримтыг гаргаж өгсөн. Бидний гаргаж өгсөн нотлох баримт болон дансны хуулга дээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нэг ч удаа дүгнэлт хийгдээгүй. Тэгээд дараагийн 20 сая төгрөгөөс 2017 оны 06 дугаар сарын 12-ний өдөр Б-ийн хаан банкны 5А-5 дугаартай данс руу 2.500.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5Т-0 дугаартай данснаас шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 17.500.000 төгрөгийг О-д бэлнээр өгсөн. Энийг шүүхийн явцад болон мөрдөн байцаалтын шатанд О-, Б- бид нар мэдүүлж байсан. 109 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудаст мөнгө яагаад бэлэн авсан тухайд Г- аймгийн Ц-анд байрлах М- гэдэг газар нь утасны сүлжээ байхгүй, сумын төвийн банканд мөнгө байдаггүй зэрэг шалтгаан нь “маш олон нинжа ченжүүд” их байдагтай холбоотой “бараагаар хүртэл чулуу худалдаж авдаг байсан”, болсон үйл явдал болон миний хийсэн үйлдэл ердөө энэ. Ах М- бид хоёрын хувьд анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд айдастай байх үед АТГ-ын мөрдөн байцаагч Г- эрүү шүүлтийн аргаар надаар болон ахаар минь хэрэг хүлээлгэхээр маш их дарамталсан. Миний төрсөн ах М-ийг Оросын холбооны улсын компанитай холбоотой 60 сая төгрөгийн авлига надаар дамжуулж авсан гэж үзэж бодит байдлыг гуйвуулан тендер зарлагдсан цаг хугацаатай холбон гэмт хэрэгтэн болгосон. Хэрэв ОХУ-ын компаниас миний төрсөн ах М- надаар дамжуулан хахууль авсан бол тухайн тендерт ялуулахын төлөө ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийх ёстой биз дээ. Энэ бол энгийн хэн ч бодоод мэдчих асуудал шүү дээ. Мөн авлига өгсөн гэх О-, Б- нарт Ө- миний бие дансаар болон бэлнээр мөнгийг нь буцаагаад өгч байсан. Хэрэв авлига авсан бол мөнгийг нь эргүүлж өгөх шаардлагагүй биз дээ. Энийг мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд гэрчүүд болон хэрэгт холбогдсон хүмүүс бүгд хэлж байсан. Би төрсөн ах М-тоо тухайн 60 сая төгрөгөөс нэг ч төгрөгийг өгөөгүй, ер нь амьдралдаа би төрсөн ах М-тоо мөнгө төгрөг өгч үзээгүй. 2012 оноос хойш танил тал нутгийн хүмүүстэй нийлж М- /вольфрам/-ын наймаа хийж ашиг олох зорилгоор дээрх үйлдлүүдийг хийж байсан. Гэхдээ М- /вольфрам/-ын ченжүүд хууль бусаар олборлосон М- /вольфрам/-ыг хямд үнээр зарж байсныг би болон Б-, О-, ОХУ болон БНХАУ-ын иргэд мэдэж байсан. Ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд ашигт малтмал олборлох эрхгүй ченжүүдээс О-, Б- нарын захиалгаар М- /вольфрам/ хууль бусаар худалдан авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хэрэв дээрх хүмүүстэй ашигт малтмал хууль бусаар олборлохыг дэмжиж хамтран оролцсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл хийсэн байна гэж өөрийгөө дүгнэж байна. Би эмч хүн болов ч хуулийн байгууллагаар олон жил явахаар хууль үзэж судлаад өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн юм. Иймээс миний дээрх үйлдлийг үндэслэн баримт материал нотлох баримт, үйл явдалд тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл хийсэн байна гэж өөрийгөө дүгнэж байна. Би эмч хүн боловч хуулийн байгууллагаар олон жил явахаар хууль үзэж судлаад өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн юм. Иймээс миний дээрх үйлдлийг үндэслэн баримт материал нотлох баримт, үйл явдалд тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аль тохирохоор нь зүйлчилж надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Ө-ын өмгөөлөгч Б.Билгүүн гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энд маш олон үйл баримтаа дүгнүүлээгүй хүмүүс байгаа. Дүгнэгдээгүй нэг хэсэг нь миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдол гэж үзэж байна. Монгол улсын иргэн, Оросын холбооны улсын иргэн буюу авлига өгөгч, авагч гэсэн хоёр хоорондын харилцаа байдлаар яллах дүгнэлт хэмжээ хязгаарын хүрээнд орж ирсэн. Шүүх эцсийн гэм бурууг тогтооно. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төгсөж байгаа. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх үү, эсхүл 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэх үү гэх хэмжээ зааг, ялгаа гарч ирнэ. Хэргийн зүйлчлэлийн хүрээнд Ж.Ө-ыг авлига авсан гэж үзэх юм бол 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар Улсын Дээд шүүх хуралдааны явцад прокурор энэ зүйлчлэл үндэслэлтэй гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан гэж зүйлчлэгдэх юм бол хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдана.Тус шүүхийн шийдвэрт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн зүйлчлэл болох 22.4 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх тул прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүхэд ирүүлсэн нь зүйн үндэслэлтэй байна... гэж үндэслэлгүй дүгнэсэн байх бөгөөд тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагын хангаагүй байна. Тодруулбал, Хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд яллагдагч К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б-, Ж.М-, Ж.Ө- нарын үйлдсэн хахууль өгөх, авах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдэж төгссөн байна гэж дүгнэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс
үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн
, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн
хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”
гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.Мөн зүйлийн 2 дахь хэсэгтҮйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн
этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг будаан хэрэглэхгүй.
гэж тус тус хуульчилсан. Тус зохицуулалтын дагуу дүгнэн үзэхэд 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуульд тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн болон хөнгөрүүлсэн нөхцөл байдлыг сонгон хэрэглэхдээ прокурорын зүгээс алдаа гаргасан, анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг анхаарч дүгнээгүй гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хээл хахууль өгч авахад зуучилсан үйлдлийг уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан зохих зүйл, хэсгийг журамлан хээл хахууль авах, эсхүл хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зүйлчлэхээр хуульчлагдсан. Тус хууль хүчин төгөлдөр мөрдөхөөс өмнө авлига дамжуулсан, тохиролцоонд хүргэсэн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж байсан бөгөөд тус гэмт хэргийн обьектив талын шинж нь хээл хахууль авагч, хээл хахууль өгөгчийн аль нэгний буюу хоёр талын хүсэлт даалгавар, шаардлагаар хээл хахууль өгч авалцах тохиролцоонд хүргэх, хахуулийн зүйлсийг дамжуулсан үйлдлээр илэрнэ. Энэхүү үйлдэл нь хээл хахууль авч, өгөх талуудыг тохиролцоонд хүргэх болон хахуулийн зүйлийг дамжуулсан үйлдэл хийснээр төгсөнө. Хэргийн тохиолдолд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйл, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийг журамласан тохиолдолд Ж.Ө-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй. Тус гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн практикт 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн зохицуулалтыг тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж дахин өөрчлөлт оруулсан, тус хуулийн зохицуулалтын талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргасан нь шинэчлэн баталсан
Эрүүгийн хууль дахь хуулийн зохицуулалтын хүрээ, хязгаарт хамааралтай ба харин нэг зэрэг 2002 оны Эрүүгийн хуульд хамааралгүй буюу өмнөх хуульд буцах үйлчлэхгүй гэж үзэж
шийдвэрлэсэн жишиг бий болсон. Энэхүү агуулгын хүрээнд Ж.Ө-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан зүйлчлэлээр зүйлчлэн хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй. Хэргийн үйл баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт бодитой дүгнэлтийг хийж чадаагүй
гэж үзэж байна. Тухайлбал, гэрч Б.Б-, Ц.Б-, Ц.Г- нарын ажлын хэсгийн
гишүүдийн мэдүүлгийн үнэлэх боломжгүй бөгөөд Засаг дарга Ж.М- нь өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хууль, журамд заасны дагуу ажиллах чиглэл өгсөн нь аль нэг компанийг сонгон шалгаруулахыг тулгасан, ятгасан үндэслэлд хамаарахгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Мөн хахууль өгөгч, авагчийн хоорондын харилцаа тэдгээрийн шалтгаант холбоо хамаарлын талаар үндэслэлгүй дүгнэлтийг  гаргасан гэж үзэж байна. Г.О-, Б.Б- нар нь хахууль өгсөн гэж үзвэл хэрэгт авагдсан дансны хуулга, шүүгдэгч нарын мэдүүлгээр 15,000,000 төгрөгийг Г.О-, Б.Б- нар нь дансаар болон бэлнээр авсан болох тогтоогдсон, 12,325,000 төгрөгийн үнийн дүн бүхий вольфрам чулуу худалдан авсан зэрэг үйл баримтууд нь хахууль авах гэмт хэргийн шинжгүй бүрэн үгүйсгэж байна. Ж.Ө-ын дансны хуулганд дүгнэлт хийхэд бэлнээр авсан гэх 40,000,000 төгрөг, дансаар авсан гэх 20,000,0000 төгрөгийг хэрхэн зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулганаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг гэр бүлийн хамаарал бүхий байдлаар нь нэг субъект гэж үзэж байгаа боловч хахуулийн гэх мөнгөний зарцуулалт, хахууль өгөгч, авагч нарын хоорондын харилцаа нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй нөхцөл байдлыг бий болгож
байгаа болно. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Ө-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г- И.В- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сайн байцгаана уу. Би ямар нэгэн буруу мөнгө өгөөгүй. Миний ажилтан болох О-, Б- нарт вольфром худалдаж авах мөнгө өгсөн. Б- вольфром хүлээн авч 08 дугаар сард нэг контейнерыг гаргасан. 8 жил хилээр гарах эрхгүй болсон учраас өөрийн гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй байна. АТГ 2018 оны 06 сард Г- миний биеийг бусдад хахууль өгсөн хэрэгт сэжиглэж ажил төрлийн холбоотой хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нөхдийн хамт хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн. Хурал 30 орчим удаа хойшилж 7 жилийн хугацаа өнгөрсний эцэст өнгөрсөн сард хуралдан шүүхээс гэм буруутайд тооцож И.В.Г- надад 10 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн тогтоол гаргалаа. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд хилийн хориг тавигдаж эх орондоо очих, эхнэр хүүхэдтэйгээ уулзах хүний эрх хаагдаж, улмаар аж ахуйн бизнесийн үйл ажиллагаа зогсож, халдварт корона өвчин тархаж, амьдралын хүнд нөхцөлд Монгол улсад бүтэн 7 жилийн хугацааг өнгөрөөсөн. Энэ бүх байдлаа ОХУ-ын элчин сайдын яаманд танилцуулж Монгол улсад шударгаар бизнес хийж хуулийг хүндэтгэж ирсэн талаар ЭСЯ-аас Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд Нот бичиг хүргүүлж байсан. Манай компани Монгол улсын иргэдээс вольфрам болон жонш худалдан авч төлбөр тооцоог нь тухай бүр хийж, өөртөө вольфрамыг баяжуулах анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр байгуулан иргэдээс авсан вольфрамын хүдрээс хог хаягдлыг ялган цэвэрлэх жижиг үйлдвэрлэл явуулж байсан. АТГ, Прокурорын байгууллага энэхүү үйл ажиллагааг зогсоож биднийг Г- аймгийн Ж- нутаг дахь М- гэдэг газар ашигт малтмалыг нөхөн сэргээх сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор Ж- засаг дарга Ж.М-т 60 сая төгрөгийн хахууль өгсөн гэж ор үндэсгүй буруутган ял оногдуулсан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Бид Монголчуудаас түүний дотор Г- аймгаас вольфрамыг манай ажилтнууд Г.Б-, Г.О- нар Монгол иргэдээс түүний дотор Ж. Ө-аас худалдан авч байсан энэ асуудалд миний бие оролцож байгаагүй, сүүлд миний мэдсэнээр М- нэртэй газарт олон зуун иргэд (хэдэн мянга) ченж нэртэй хүмүүс гар аргаар вольфрам олборлож Ж.Ө-, У- ах гэх Б-аар дамжуулан байнга худалдан авч байсан. Бид монголчуудын авч ирж өгсөн вольфрамын түүхийн эдийг худалдаж авдаг, хаанаас хэнээс авсныг огт сонирхдоггүй, энэ авсныг 2017 оны 08 дугаар сарын 23 өдөр гаалийн 010843 гаалийн баримтаар ОХУ-д ачуулсан. Энэ ачуулсан вольфрамын нэлээд хэсэг нь тухайн үед бидэнд дээрх хүмүүсийн биднээс урьдчилгаа мөнгө авч иргэдээс худалдан авч бидэнд өгсөн вольфрам байсан бөгөөд энэ нь гаалийн баримт бичиг, төлбөр тооцоо хийж мөнгө өгсөн баримт, нийлүүлсэн вольфрамын хэмжээ савласан жингээр жагсаалт гарган хүлээлцсэн баримтаар бүрэн нотлогдож байгаа юм. Үүнийг шалгаж шийдвэрлэж өгөхийг прокурор болон шүүхээс удаа дараа хүссэн бидний болон өмгөөлөгчийн олон удаагийн хүсэлт, гомдлыг прокурорын байгууллага үл тоомсорлож хүлээж авалгүй улмаар шүүхээс бидэнд хилсээр ял оногдуулахад хүргэв. Иймд дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан Ж.Ө-ын санхүүжилт гүйлгээний баримтаас үзэхэд мөнгийг хэн нэгэнд дамжуулаагүй өөрөө хэрэглэн бидэнд вольфрамаа өгсөн, Ж.М- гэх хүнд ямар ч мөнгө хахууль өгсөн нэг ч нотлох баримт байхгүй манай өмгөөлөгчдийн гаргасан нотлох баримтыг няцааж чадаагүй, биднийг буруутгах нэг ч баримт илрээгүй. Ардчилсан хуультай улсад зөвхөн төрөл садан, ах дүү гэдгээр хилсээр гэмт хэрэгт бусдыг яллаж, энэ нь хүний эрхийг зөрчиж буй явдал юм. “Ө-” болон “Б-" ХХК-аас өөрийн хувийнхаа дансанд 5-140 сая төгрөг шилжүүлэн авсан сум, аймгийн төрийн албан тушаалтнууд, аймгийн дарга, төрийн сайдад холбогдох үйлдэлтэй олон арван хавтаст хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон, эсвэл 7 жил тусгаарласан нэрээр дарагдуулж байгаа атал Ж.М- авлига авсан ямар ч нотлох баримтгүйгээр шийтгүүлж хохирч байгааг залруулахыг хүсэж байна. Шүүхийн тогтоолын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ОХУ-н иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нар нь шүүгдэгч Ж.Ө-аас вольфрам худалдаж авах гэж мөнгө шилжүүлсэн, албан тушаалтанд буюу шүүгдэгч Ж.М-т мөнгө өгөөгүй гэж мэдүүлэх хэдий ч шүүгдэгч нарын мэдүүлэгт тайлбарласан нөхцөл байдал бодит биш, тухайн цаг хугацаанд Ж- М- гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт хийх тендер сонгон шалгаруулалтад “Т-” ХХК-ийн шалгаруулах талаар шүүгдэгч Ж.М- оролдлого хийсэн талаарх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэх тул тайлбарыг хүлээн болох боломжгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Ө- нь дээрх төрлийн бизнесийн үйл ажиллагааг эрхэлдэг болох нь нотлогдохгүй түүний мэдүүлэг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд огт нийцэхгүй илт тодорхой нотлох баримтыг няцаагаагүй байж яллах талыг барьж гэм бурууг тогтоох гэсэн хийсвэр дүгнэлт гэж үзэж байна. Прокурорын ялын дүгнэлтэд К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нар нь Ж.М-т бэлнээр өөрийн биеэр 60 сая төгрөг өгсөн гэж ялласан нь шүүх хуралдаанаар нотлох баримтаар бүрэн няцаагдаж ор үндэсгүй худал болох нь тогтоогдсон. И.Г-, М.К-, С.Л- бид тус бүр 10 сая төгрөгийг гарган М.Ө- нарын вольфрамын худалдаа эрхлэгч ченжээс вольфрам худалдан авсан. Түүнчлэн манай компани бусад иргэд, ченжүүдээс худалдан авсан 15030 кг хэмжээний вольфрамыг 2018 оны 08 дугаар сарын 23-нд МУ-ын гаалийн байгууллагаар хяналт хийлгэн, татвар төлж хууль ёсны дагуу экспортод гаргасан. Энэ нь 109 дүгээр хавтаст хэргийн 27-44 хуудсанд байгаа гаалийн мэдүүлэг, УБЖД 010843 тоот баримт ямар ч эргэлзээгүй тодорхой шууд нотлох баримтаар байгааг анхаарна уу. Бид олон хүнээс энэ зүйлийг худалдан авсан баримтын ноорог тэмдэглэлээс ганц М- гэсэн нэрийг сонгон буруутгахыг хичээсэн байдаг. Г.О- нь өөрийн найз А-оос хувиараа зээлж авсан мөнгөөр вольфрам худалдан авсан, бүтээгдэхүүний чА-, тоо хэмжээнээс болж Г.О-, Г.Б- нар ченж Ж.Ө-аас 15 сая орчим төгрөгийг буцаан авсан болохыг сая шүүх хурал дээр бид мэдсэн. Энэ талаарх санхүүгийн баримт байдаг, гэрчүүд бүгд л мэдүүлдэг. Г- би хэнд ч, хэзээ ч 60 сая төгрөг өгөөгүй, гар тэмдэглэл дээр байнга бидэнд худалдаа арилжаа хийдэг олон хүний нэр бичигдсэнээс нэг хүнийг онцолж ял тулгасан нь Ө- вольфрам худалддаг, бидэнд байнга авч ирж өгдөг гэсэн бичихэд хэцүү учраас Ж.М- гэснээр шалтагласан. Засаг дарга Ж.М- нөхөн сэргээлтийн ажлын хэсгийн хүмүүс болох өөрийн албан хаагчидтай ажил хэргийн шугамаар хоорондоо харилцан ярилцаж байсан нь авлигын гэх хэргийн нотолгоо болж чадахгүй Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангахгүй. Иймд нөхөн сэргээлтийн тендерт зориулж Ж.М-т хахууль өгсөн гэсэн ор үндэсгүй хэргээс Ж.Г-, Ж.М- болон дээрх хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д: Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим 2. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэж заасан байхад ОХУ-ын иргэн И- Г- болон М- К- нарыг 10 сая төгрөгөөр, МУ-ын иргэн Г.О-, Г.Б- нарыг 5 сая төгрөгөөр тус тус торгож шийтгэсэнд МУ-ын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн дээрх зарчмуудыг илт зөрчиж улсын харьяалал, иргэний харьяалал, үндэс гарлаар ялгаварласан гэж үзэхээр байна. Эцэст нь Ж.М-т авлигад өгсөн шууд нотлох баримтгүй гэм буруутай нь нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн маш тодорхой заалтыг үндэслэн И.Г- миний бие төдийгүй М.К-, Г.Б-, Ш.М-, Ж.Ө- нарт холбогдох хэрэг ялыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Миний эхнэр хагалгаа хийлгээд эмнэлэгт байгаа. Миний хүү насанд хүрээгүй ба гэртээ ганцаараа байгаа. Энэ хэргийн талаар зөв, зохистой шийдвэр гаргаж хилээр гарах боломж олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г- И.В-, Г.Б- нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... И.Г-, Г.Б- нь ОХУ-ын иргэдтэй хамтран 2009 оноос вольфрам, жоншийг аж ахуйн нэгж, ашигт малтмал олборлогч нинжа нараас тохиролцсон үнээр худалдан авч боловсруулан экспортод гаргах бизнес эрхэлж ирсэн. Энэ хугацаанд Г- аймгийн иргэд вольфрамын худалдаа эрхлэгч Ж.Ө-, Б- нараас 10 гаруй жилийн хугацаанд удаа дараа вольфрам худалдан авч ОХУ, Украйнд 4-5 удаа экспортоор гаргаж байсан нь гаалийн декларац, санхүүгийн бичиг баримтаар бүрэн нотлогдож байгаа. Эдгээр хүмүүс нь гол төлөв манай компаниас бэлэн мөнгө авч бараагаа нийлүүлсний дараа төлбөр тооцоогоо хийдэг байсан. Тухайлбал Ж.Ө- нар нь 2017 онд А- компаниас бэлэн мөнгө авч ченжүүдээс худалдан авсан вольфрамыг бид хүлээн авч өөр бусад байгууллага, иргэдээс авсан вольфрамтай хамт 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр MNRU7794315Aug 2017 тоот гаалийн мэдүүлгээр 15,050 кг вольфрамын концентрат-баяжмалыг ОХУ-руу экспортод гаргасан. Энэ асуудлыг мөрдөн байцаах болон прокурорын шатанд мөрдөн шалгуулахаар хэргийн холбогдогч нар болон өмгөөлөгч нараас олон арван удаа гомдол, хүсэлт гаргасан боловч үл тоомсорлож, анхан шатны шүүхээс дээрх чухал нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр Г.Б-, И.Г-, М.К- нарыг үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдуулж Г.Б-ийг төрийн алБ- томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Шүүхийн тогтоолд баруун аймгийн ченжүүдээс вольфрам байнга худалдан авч 10 гаруй жил бизнес хийдэг. Ж.Ө-ыг ийм худалдаа арилжаа огт хийж байгаагүй гэсэн хачирхалтай дүгнэлтийг гаргасан. Г- аймгийн Ж- засаг дарга Ж.М-т Г.Б-, И.Г- нар хэзээ ч ямар ч мөнгийг бэлэн ба бэлэн бусаар, шууд эсвэл бусдаар дамжуулан өгч байгаагүй. Энэ талаар шүүхийн 111 хавтаст хэрэгт нэг ч нотлох баримт байхгүй. Ж.М-ийн хөрөнгө орлого, банкны дансны гүйлгээгээр энэ нь нотлогддог. Ж.Ө- нь биднээс авсан мөнгөө өөртөө зарцуулсан. Вольфрам авсан нь дансны гүйлгээ бусад баримтаар нотлогдсон байхад ах дүү төрөл садны холбоотой гэдэг шалтгаар үндсэн хууль, хүний эрхийн хууль, хууль тогтоомжуудыг зөрчиж илт хэлмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар гэм буруугүйд тооцож шийдвэрлэж өгөхийг хүсье. Ж- нутаг М- дэх нөхөн сэргээх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцох асуудал нь хүн ёсны хоорондын харилцааны асуудал бөгөөд үүнийг зориуд гуйвуулж сумын албан хаагчдын хоорондын сул яриаг гэмт хэргийн нотлох баримт болгон эдгээр хүмүүсийг буруутган эрүүгийн хэрэгт яллаж болохгүй бөгөөд шүүхэд ийм практик тогтоох нь хууль завхруулах жишиг болж болзошгүй. Б- нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олон жилийн цагдаа, прокурорын дуудлага өөрт ямар ч холбогдолгүй хэргээр шалгагдаж шүүхээс буруутай гэсэн шийдвэр гарсны дараа тархиндаа маш хүнд цус харвалт өгсөн. Одоогоор байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байгаа. Өөрийнхөө эрхийг хамгаалж шүүх, хуулийн байгууллагад хэргийн талаар биечлэн хөөцөлдөх чадамжгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... С.Ч-ыг “Б.Ү-, Р.Б-, Х.Б-, Да.П-, Ба.Г-, Г.Э- нартай бүлэглэн “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдэлд гэм буруутайд тооцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс С.Ч-ын үйлдэл оролцооны талаарх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүх “С.Ч- нь “Ө-” ХХК-ийн ашигт малтмал хууль бусаар олборлох үйл
ажиллагааг тогтвортой явуулахын тулд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг уурхайн талбайд оруулахгүй байх, цагдаагийн байгууллага, бусад хууль хяналтын байгууллагуудаар шалгалт хийлгэхгүй, төрийн албан хаагчдыг ятгах нөлөөлөх зэргээр тухайн хэрэгт хамжигчаар гэм буруугийн санаатай, идэвхтэй үйлдлээр нэгдэж хамтран оролцсон” гэж гэм буруутайд тооцож дүгнэсэн байна.

Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны дүгнэлтийн тухайд:

1. Р.Б-гийн буюу “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаа нь нийтэд ил гэрээний үндсэн дээр хууль ёсны дагуу явагдаж байгаа нь хууль хяналтын байгууллага битгий хэл тэнд уурхайлалт дээр ажиллаж байгаа хүмүүс, орон нутгийн иргэдийн нүдний өмнө маш тодорхой ойлгомжтой байсан. “Ө-” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “газрын хэвлийн нөхөн сэргээлт”-ийн тусгай зөвшөөрлийг /2хх 98/ 3 жилийн хугацаатай авч нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ж- Засаг дарга Д.Ц-, Мянган
Угалзатын нурууны БЦГ-ын захиргааны дарга Дэ.П-, Г- газрын дарга Д.М-, Аймгийн БОАЖ газрын дарга З.Л- нарын эрх бүхий албан тушаалтнууд нөгөө талаас “Ө-” ХХК-ийн хооронд 13 га газар дээр нөхөн сэргээлт хийхээр “хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”, гэрээний сунгалт. /30хх 55-57,107-108, 164-167 тал/, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ж- засаг дарга Ж.М-, Д-ын Нурууны Тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Д.П-, Г- газрын дарга Л.Э-, БОАЖ газрын дарга Л.Б- нар нөгөө талаас “Ө-” ХХК-ийн хооронд 8 га газар дээр нөхөн сэргээлт хийхээр “хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ” /30хх-37-40/-г тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийн загварыг Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /29хх-73-79/ 82 дугаартай тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай “нэмэлт өөрчлөлт оруулах” тогтоолоор /2хх-66-72/ баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын хавсралтаар баталсан байдаг. “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг 3.2-т “нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь ... тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно.” гэж зохицуулсан байдаг. Эдгээр зохицуулалтууд, гэрээ, тендер зэрэг Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас харвал Төрийн эрх бүхий байгууллага буюу Г- аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд нөхөн сэргээлтийн явцад “О-, овоолго угааж ашигт малтмалыг ялган, худалдан борлуулж санхүүжилт хийх” буюу ашигт малтмал ялгах, олборлох зөвшөөрлийг “Ө-” ХХК буюу Р.Б- нарт Ашигт малтмалын тухай хуулиас давсан журам, гэрээгээр олгосон болох нь маш тодорхой байдаг. Дээрх журам болон түүнийг үндэслэсэн нөхөн сэргээлтийн гэрээ байгаагүй бол хэн ч дураар Тусгай хамгаалалттай газар нутагт ийм үйл ажиллагаа явуулахгүй байсан. Сум орон нутаг нь ашиг олох зорилгоор /засаг дарга/ асар өндөр хандив тусламжийн босго тавьчихсан тендер зарлаж байсан нь гэрч Б.Д-ын /13хх 98-101, 24хх-175/, Б-ийн /13хх 175-177, 24хх-174/, Ц.Б-гийн /13хх 86-88, 24хх 171-172/, Ц.Г-ийн /24хх 178-179/, Б.О-ын /24хх 180-182/ мэдүүлгээр тодорхой нотлогдоно. Тухайлбал гэрч Б.О-ын мэдүүлэгт “...4 компанийн материалтай танилцаж байхад хамгийн өндөр үнийн саналыг “Т-” ХХК 1.3 тэрбум, “Ө-” ХХК 1 тэрбум гэж санал болгосон байсан...” баримтуудаар нотлогддог. Ийм их хэмжээний хандивыг сум орон нутаг орлого болгон авах боломжийг журмаараа бүрдүүлж, тендер зарлаж, гэрээ байгуулж байгаа нь эдгээр хүмүүсийг их хэмжээний М- ялгах олборлох үйлдлийг шууд зөвшөөрсөн үйлдэл мөн. Хэрэв хууль бус олборлолт гэх бол Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /29хх 73-79/, 82 дугаартай тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай “нэмэлт өөрчлөлт оруулах” тогтоолоор /2хх-66-72 тал/ баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам” хууль зөрчсөн. Түүнийг гаргасан хүмүүс буруутгагдаж байж дараа нь Р.Б-, “Ө-” ХХК тухайд буруутгах байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж мэтгэлцдэг. Тиймээс шүүхийн “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэх дүгнэлт нь дээрх баримтуудаар няцаагдаж бодитой бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

2. Шүүх шүүгдэгч С.Ч-ыг “туслан” гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг уурхайн талбайд оруулахгүй байх, цагдаагийн байгууллага, бусад хууль хяналтын байгууллагуудаар шалгалт хийлгэхгүй, төрийн албан хаагчдыг ятгах нөлөөлөх зэргээр” хамжиж оролцсон дүгнэлтийг хийсэн. Уг дүгнэлтийг яллагдагч С.Ч-ын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Ө-”
ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон болохыг тогтоосон хуулийн этгээдийн улсын
бүртгэлийн лавлагаа, /Зхх 154/ яллагдагч С.Ч-ын эзэмшлийн О-УНЦ улсын дугаартай 470 М-ийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /3хх 73-122/, Г- аймгийн Цагдаагийн газрын даргын өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл /Зхх 129-155/ Б-гийн Б-ээс хурааж авсан Кингстон гэх бичиглэлтэй флаш диск-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх 211-238/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 190-192, 193-250, 2хх 1-14 тал/ Ж.А-гийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүний гэрчийн мэдүүлэг /3хх 239-250, 4хх 1-26, 6хх 151-162/, С.Ч-ын Айфоне-Х загварын гар утсанд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4хх 37-68 тал/, гэрч П.У- /6хх 94-97/, гэрч Д.М- /7хх 185-186/, гэрч П.Э- /13хх 63-65/, гэрч Н.Б- /13хх 9-10/, гэрч М.С--Э- /13хх 11-15/, гэрч С.Б- /9хх 6-9/, гэрч С.Ч- /13хх 7-8/, яллагдагч С.Б-, Ц.Г-, С.Ч-, Р.Б- нарын мэдүүлгүүд, чиглүүлсэн нууц ажиллагааны магадалгаа зэрэгт үндэслэж гэж үзэхээр байдаг. Прокурор болон шүүхээс яллагдагч, шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоо тус бүрийг тодруулж яллаж буй болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтуудыг ялгамжтай зааглаж өгөөгүйгээс өмгөөлөгч бидний зүгээс өөрийн үйлчлүүлэгч нарт холбоотой байж болох дээр дурдсан нотлох баримтуудад нэг бүрчлэн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар гаргаж мэтгэлцэж оролцсон. Дээрх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудаар “Ө-” ХХК нь Г- аймаг М- гэх газарт нөхөн сэргээлт нэрээр халхавч хууль бус олборлолтыг явуулж байгааг С.Ч- лавтай мэдэж байсан мэдэх боломжтой байсан гэдэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэхээр байна. С.Ч-ын хувьд Төрийн байгууллагаас нөхөн сэргээлтийн талаар гаргасан олон гэрээ дүрэм журамд итгэсэн. Тэр ч утгаар бичиг цаасаа машиндаа хадгалж буюу өөртөө авч явах, Төрийн байгууллагын алба хаагч нартай уулзах байдлаар нийтэд ил нээлттэй ажиллаж байсан. Тухайлбал яллагдагч С.Ч-ын эзэмшлийн О-УНЦ улсын дугаартай 470 М-ийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /Зхх 73-122/, “Toп майунтайн” ХХК, “Ө-” ХХК-ийн албан бичгүүд гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2017 тоот “хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ”, “Г-” ХХК захирал Д.Ц- нартай хийсэн 2017 оны 08 сарын 08-ны гэрээ, “З-” ХХК-ийн захирал Хэрлэнчимэгтэй хийсэн гэрээ, “З-” ХХК захирал Х-т хандсан “М- гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийхэд 2018 онд хамтарч ажиллахгүй гэдгийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/43 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Бид тухайн 8 га газарт нөхөн сэргээлтийн ажил эхлэх байгаа тул талбай дээр өөрийн компани машин механизм тоног төхөөрөмжийг эргүүлэн татаж харуул хамгаалалтыг буулгаж талбай чөлөөлж биднийг дүрэм журмын хүрээнд хугацаанд ажлаа хийх боломж бололцоогоор хангаж өгнө үү” гэх албан бичиг, /Зхх 111/, гэрч М.С-ийн “...Сонгино хайрхан дүүргийн 3-р хэлтсийн дарга С.Б- над руу яриад “...”Ө-” гэж компани захирал Ч- гэж хүн байгаа, чамтай очиж уулзана...” 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед Ч- гэж хүн манай өрөөнд орж ирж уулзсан. Танай цагдаагийн хэлтсийн Бэ-О- гэж хүнд өргөдөл өгөөд явж байна. Утга нь манай компани туслан гүйцэтгэгчээр ажилладаг 3 компани нөхөн сэргээлтийн хугацаа дууссан байхад манай газар луу дайрч ороод ажилтан зодсон асуудал гаргасан. Үүнийг шалгуулах гэсэн юм чи тэр Бэ-О- байцаагчид хэлж яриад аятайхан байдлаас нь шийдүүлээд өгөхийг бодоорой.” гэх мэдүүлэг /13хх 11-15 тал/. Гэрч С.Ч-ийн /Г- аймаг Б- сум дундын цагдаагийн тасгийн дарга/ “...2018 оны 06 сарын эхээр аймгийн цагдаагийн газрын 102 дугаараас Ц- М- нэртэй газарт
нөхөн сэргээлт хийж байгаа компани, нутгийн иргэд хоорондоо маргаж нэг иргэн хутгалуулсан байж болзошгүй талаар дуудлага ирлээ гэж хэлсэн. Очиход зодоон цохион болоогүй байсан. Нутгийн иргэд бус туслан гүйцэтгэгч компани улсууд учир зүйгээ олох шинжгүй маргаад байгаа гэх “Ө-” ХХК-ийн хүмүүсийн үл ойлголцсон асуудал байсан. ...2 өдрийн дараа мөрдөгч Бэ-О- аймгийн Г- байцаагч Г-, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нар ирсэн.” гэх мэдүүлэг, /13хх 7-8/, гэрч Бэ-О-ын “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газрын дэд дарга Б- өргөдөл цохлоо гэж хэлсэн. ...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б- дарга өрөөндөө дуудаад чиглэл өгсөн. МХГ, БОАЖГазарт албан тоот бичээд мэргэжилтэн томилуулж аваад газар дээр нь очиж мөрдөн шалгах ажиллагаа хийгээд ир. Эдийн засгийн төлөөлөгч Н- явна гэсэн.” гэх мэдүүлэг, /12хх 243-250/ болон Ц.Г-ын яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг “..Ч- гэдэг хүн 2018 оны 04 cap юм уу, 05 сарын үед надтай миний албан өрөөнд ирж уулзсан. Тэгэхдээ Г- аймгийн Ж- засаг даргын албан бичигтэй ирсэн. Тухайн бичгийн агуулга болохоор “Ө-” ХХК нь хууль ёсны үйл ажиллагаа явуулж байна. Нинжа нар дайрах орох үе байна. Хамтран ажиллана уу гэх агуулгатай байсан. Дараа нь Ч- Нинжа нар талбай руу орж байна гэх агуулгатай өргөдөл барьж орж ирсэн. ...Ажлын хэсэг очоод бүхий л үйл ажиллагааг зогсоосон. Машин техник лацадсан. /7хх 155-156, 21хх 67-78/, гэрч П.Э-чулууны “..2016 онд “Ө-” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаад цасанд боогдоод зогссон. 2017 онд гэрээгээ сунгаж байгуулсан. ...2018 онд захирал Ч- гээд залуу яваад байсан. Энэ жил туслан гүйцэтгэгч авахгүйгээр үйл ажиллагаа явуулна гэдгээр санал гаргаж гэрээ байгуулаад явж байгаа. 13 га газарт нөхөн сэргээлт хийсэн боловч хууль бусаар ашигт малтмал олборлогч нар газрыг дахин сүйтгэсэн байна. ...Лацдаж битүүмжилсний дараа Ч- гэж хүн ирж уулзаад лац аваад бидний ажлыг дэмжээд өгөөч гэж хэлсэн. Би танайх хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Манай зөвшөөрөл өгдөггүй, хяналт тавьдаг. Гэрээ байгуулсан газартайгаа уулз гээд явуулсан. “/13хх 63-65/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харвал С.Ч- нь Ө- ХХК-ны үйл ажиллагааг хууль ёсны гэж ойлгон яваад байгаа нь харагдах ба М- гэх газар Ө- ХХК-ны хууль ёсны үйл ажиллагааг тасалдуулж буй этгээдүүдийн гэмт халдлагыг зогсоолгохоор Цагдаагийн хамгаалалт хүсэж үүний дагуу хууль хяналтын байгууллага хяналт шалгалтаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр очсон болох нь тогтоогдож байдаг. Тиймээс С.Ч- “цагдаагийн байгууллага, бусад хууль хяналтын байгууллагуудаар шалгалт хийлгэхгүй, төрийн албан хаагчдыг ятгах нөлөөлөх” үйлдэл хийсэн гэх дүгнэлт энэ баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хохирлын талаар

Шүүх шинжээч А.С-ын мэдүүлэг, “Т-” ХХК-ийн “экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг” тогтоосон шинжээчийн дүгнэлт, ажлын тайлан /14хх 134-242, 15хх 150-178, 79хх 164-209/, гэрч Д.Б-, Э.Г-, Д.Б-, Д.Л-, П.Ш-, Ө.Ц-, Ч.Д-Р-, Б.Д-, Л.Г-, Д.О- зэрэг гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж нөхөн сэргээлт огт явуулаагүй, олборлолт явуулсан гэж хэт нэг талыг барьж бусад баримтуудтай харьцуулахгүй дүгнэсэн нь учир дутагдалтай байдаг Эдгээр шинжээч, гэрчүүдийн хэн нь ч “Ө-” ХХК-ийн М- гэх газрын 13 га,
8 га газрын доор далд хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлыг тодорхойлж, үнэлж гэрчлэхгүй байгааг онцлон дурдмаар байна. Шинжээчийн дүгнэлт: шинжээчийн дүгнэлтийн “асуулт-7; “Ө-” компани нь хүлээн авсан нөхөн сэргээлтийн талбайн хэдэн хувьд нь нөхөн сэргээлт хийсэн болохыг нарийвчлан тооцож тогтоох: Хариулт: “Ө-” ХХК нь 2016, 2018 онуудад үйл ажиллагаа явуулахдаа БОАЖ сайдын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-149 тушаалаар батлагдсан нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээлгэн авсан тухай акт болон Орон нутгийн засаг даргын захирамжаар хүлээн авсан актаар хүчинтэйд тооцох тушаалын бүрдэл хангаагүй учир нөхөн сэргээлт хийсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.” /79хх 198/ гэсэн. Шинжээч А.С- “Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн талбай байхгүй. Нөхөн сэргээлт хийсэн гэх талбайг ухсан. Зарим талбайг нөхөн сэргээлт хийсэн гэх боловч шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй” гэсэн мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.5. шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх. 6.1.1.”шүүхийн шинжилгээ” гэж тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг; заасан: тал бүрээс бодитой, бүрэн, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэх аргагүй байна. Эдгээр шинжээч нарын хэн аль нь ч уулын инженер, М-шейдр, чулуулгийн геологи буюу нөхөн сэргээлт, далд уул уурхайн чиглэлийн мэргэжилтэн биш хүмүүс байдаг. Гэтэл шүүх мэргэжлийн бус хүмүүсийн “шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй гэсэн” ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй тайлбар дүгнэлтийг шийдвэрийн гол нотлох баримт болгосон нь учир дутагдалтай байна. “Т-” ХХК-ийн шинжээч нарын “мэргэжлийн байгууллага хүлээж авсан акт баримт байхгүй бол нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт нь мэргэжлийн хүмүүс нь хүлээж авсан бол түүний шийдвэрийг дагана гэсэн өөрийн мэдлэг хүрэхгүй байгааг илэрхийлсэн илэрхийлэл мөн Шүүх дараах нотлох баримтуудыг дүгнэлт гаргахдаа ач холбогдолтой үндэслэлтэй байх талаас харгалзаж үзээгүй байна. Тухайлбал “ажлын хэсгийн дүгнэлт: аймгийн засаг даргын орлогч Б.Г-оор ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт: “М-т үйл ажиллагаа явуулж буй “Ө-” ХХК-ийн 2016 онд нөхөн сэргээхээр ажиллаж буй 13га газрын нөхөн сэргээлтийн ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгаж ажлын хэсгээр хүлээн авах,” /2хх 43-45/ “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаанд Г- байцаагч нарын хамтарсан хяналт шалгалтын танилцуулга. 2016.07.16; “Хяналт шалгалтаар тус компани үйл ажиллагаа явуулахтай холбоотой бичиг баримт, зөвшөөрөлтэй танилцаж байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулж, гэрээний хугацаанд олборлолтод бус нөхөн сэргээх үйл ажиллагаанд анхаарч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр багтааж нөхөн сэргээлтийг дуусгах үүрэг чиглэл өглөө.” /37хх 118-120/, Алтай, Ц-дын нутагт нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан 2017.10.06: “2. ажлын хэсгийн дүгнэлтээр “Ө-” ХХК-ийн 2016 онд гэрээ байгуулж нөхөн сэргээж буй 13га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай явагдаж байна гэж үзлээ. ” /37хх 21-72/, гэрч Д.С-ын мэдүүлэг: “хийдэг ажил нь гэвэл өнгөн хөрсний 1 метр гарангын хэсгийг урд ухсан нүхийг булаад доод хэсгийн 1 метр орчим хэсгийг ачихаар усан бууны хажууд буулгадаг. ...Би өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгслээр шлам баяжмал хөрс хуулалтын шороо ачиж буулгаж байсан. Усан буунд бидний аваачиж буулгасан шороог угаасны дараа шламыг ачиж нүхэнд буулгадаг. Гарсан шуудайд хийсэн чулуу гэдэг зүйл ээ ковшоор зөөж хужаа нарын гэрт хураадаг. Хэзээ хаашаа яаж ачдагийг мэдэхгүй.” /9хх 109-110/ Байгал орчин аялал жуулчлалын яам 2018.10.10 06/7152 тоот албан бичиг; “Ө-” ХХК нь 2016 онд нөхөн сэргээлтийн тайлан ирүүлээгүй, 2017 онд албан бус тайлан 26 хуудас” /4хх 134-160/. Өмгөөлөгч Ц.Д-нямаас гаргаж өгсөн: “Ө-” ХХК-ийн 2017 онд 13 газар дээр нөхөн сэргээлт хийсэн талаарх фото зураг, танилцуулга /5хх 90-116/, Г- аймгийн Г- газрын байцаагчийн дүгнэлт: 2017.05.26 21/04/047/133 тоот: Техникийн нөхөн сэргээлт 60 хувьтай хийгдсэн байна. /37хх 52/ Эдгээр нотлох баримтуудаас Г- аймгийн Ц- “М-” гэх газарт “Ө-” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн байж болзошгүй нөхцөл тогтоогддог. Тиймээс шинжээч А.С-ын “Шороог тэгшлээд орхисон байсан тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй гэсэн” гэх дүгнэлт, мэдүүлэг нь дээрх Г- байцаагч болон мэргэжлийн байгууллагын ажилтнуудын ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 14 дүгээр хавтаст хэргийн 131-133 талд “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол” байдаг бөгөөд шүүгдэгч Р.Б- 2018.10.16 өдөр танилцсан тэмдэглэл. С.Ч-, Э- нар танилцсан он, cap өдөргүй тэмдэглэл байдаг. Р.Б-г 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, Б.Ү-ыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр /19хх 123-125/ С.Ч-ыг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс, /20хх-17-19/ яллагдагчаар татаж цагдан хорьсон байдаг. Гэсэн атал яллагдагч нарын эрхийг эдлүүлж шинжээч томилсон тогтоолыг танилцуулалгүй шинжээч томилж дүгнэлт гаргуулж эрхийг нь ноцтойгоор хязгаарласан байдаг. Урьд энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж улмаар давж заалдан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319 тоот Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай “шийтгэх тогтоолыг” хүчингүй болгож шийдвэрлэж байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийн нэг нь “Т-” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Экологи Эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт нь бүрэн биш, тодорхойгүй, эргэлзээтэй байна, оролцогч нарын эрхийг зөрчсөн хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж дахин шинжилгээ хийлгэхээр даалгаж” шийдвэрлэж байсан. “Т-” ХХК-ийн шинжээч нарын дүгнэлт үндэслэлгүй гэсээр байхад уг нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж байгаа нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж тодорхой зааж өгсөн. Иймд миний үйлчлүүлэгч С.Ч-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашигласан, олборлосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа гаргасан давж  заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолын Б.Г-т холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоогүй, гэм буруугүй тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолын 100 дахь талд “Шүүгдэгч Ба.Г- нь хууль
бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулах зорилгоор
тээврийн хэрэгслээр үйлчлэх, хоол хүнс зөөвөрлөх, хяналт шалгалтаар
ирсэн хүмүүсийг аргалах, үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах,
битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр тухайн гэмт хэрэгт
гүйцэтгэгч хамжигчаар хамтран оролцсон” гэж шүүх дүгнэсэн. Шүүхийн тус дүгнэлтээс харвал шүүгдэгч Б.Г-ийн Тээврийн хэрэгслээр үйлчлэх Хоол хүнс зөөвөрлөх, Хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах, Үйл ажиллагааг нь хориглож тавьсан лацыг авах, Битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах зэргээр энэ гэмт хэрэгт хамжиж
оролцсон гэж үзжээ
. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолоос Б.Г-ийг дээрх үйлдлүүдийг хийсэн гэх, эсхүл эдгээр үйлдлийг хийснээрээ хууль бусаар ашигт малтмал олборлох
гэмт хэрэгт хамжиж оролцсон гэх нэг ширхэг ч нотлох баримт байдаггүй. Дээр дурдсан байдлаар хамжиж оролцсон гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг тухай бүрд нь дурдвал: Б.Г- нь машинаараа сум, аймаг явж, тэнд байсан бүхий л хүний өдөр
тутмын хоол хүнсний материал, төмс ногоо зөөж, 1 км орчим зайнаас өдөр
бүр ус зөөж, нөхөн сэргээлтийн талбай дээр өгсөн зааварчилгааны дагуу ойр зуур аж ахуйн шинжтэй ажил хийгээд, за муугаар хэлэхэд тэг ингэ гэсэн ажлыг хийгээд цалин аваад явж байжээ. Ингээд явж байсан хүний энэ үйлдлийг нь олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж гэмт хэрэгт хамжиж оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцох нь хэнд ч гайхмаар зүйл юм. Хэрэв тийм бол тухайн ажилд оролцсон менежер, тогооч, туслах, жолооч, мастер зэрэг бүх хүний гүйцэтгэсэн ажил нь олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой болж таарах уу. Хоол, хүнс зөөдөг, сум, аймаг явдаг, ахуйн ажил хийж байгаа үйлдлийг нь нэрлэн заагаад энэ ажлыг хийж байгааг олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэвэл хоол хийсэн, цай чанасан, махаар ханган нийлүүлсэн малчны үйлдэл хүртэл олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хэмжээг нэмэгдүүлэх зорилготой болох уу гэх дараагийн асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв Б.Г- тэнд байсан хэдэн арван хүний ундны усыг машинаараа өдөр бүр 1 км зайнаас хэдэн удаа зөөснөөрөө, хоол хүнсний материалд нь явснаараа гэмт хэрэгт хамжсан бол түүний нэгэн адил ажиллаад цалин аваад явж байсан 41 хүн яагаад энд байхгүй байгаа нь ч бас гайхмаар. Шүүгдэгч Б.Г-ийг хяналт шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс шалгалтаар ирсэн хүмүүсийг аргалах гэж чухам юу гэсэн үг гэдгийг бодоод гайхаад олохгүй байгаа юм. Хэнийг, хэзээ, яаж аргалаад, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдоод хууль бус олборлолт, ашиглалт хийчихсэн юм бэ гэдэг нь их сонин. Нөгөө талаас тэр аргалагдсан хүмүүс нь хаана байгаа, хэн юм бэ, яаж хүнийг аргалсан гэдэг нь тогтоогдоод, тэр аргалах үйлдэл нь яаж ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт хамаараад, олборлолтыг нэмэгдүүлээд байгаа гэдэг нь огт тодорхойгүй энэ талаар 1 ширхэг ч нотлох баримт байхгүй гэдгийг дахин дурдъя. Үйл ажиллагааг нь хориглох тавьсан лацыг авсан гэж буруутгадаг. Өмнө дурдсанчлан Б.Г- нь тэнд ажил хийж байсан ажилтан, хэн юу хэлнэ тэр ажлыг хийгээд л явж байсан. Энэ нь яаж нотлогддог гэхээр гэрч А-ын мэдүүлгээр “...Г- газраас байцаагч нар ирээд усан буунуудыг лацдаад явсны дараа Г- ах ...Лац тавьсны дараа утсаар ярьсан чинь лацыг ав гэж хэлсэн би одоо аймаг явах гэж байна, бензиний мөнгө байна уу гэж асууж байсан” гэдэг. Энэ мэдүүлгээс нэг чухал зүйл харагддаг нь юу гэхээр ямар ч байсан Б.Г- руу хэн нэгэн хүн утсаар яриад лацыг ав гэж хэлсэн юм байна гэдэг нь маш тодорхой болдог. Өөрөөр хэлбэл лацыг ав гэсэн бол авдаг ажилтан хүн гэдэг нь ч тодорхой болно. Тэгээд ч хууль бусаар ашигт малтмал ашиглаад, олборлоод байгаа, эсхүл энэ гэмт хэргийг хийе ээ гээд урьдчилан амлаад, дэмжээд байгаа хамжигч нь бензиний мөнгө хүнээс асуугаад явахгүй нь хэнд ч ойлгомжтой. Битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулах байдлаар энэ хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт хамжсан гэдэг. Гэтэл битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэдэг гэмт хэрэгт тусад нь яллах дүгнэлт үйлдчихсэн атлаа үүнийгээ хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт хамжсан гэж тайлбарлавал утгагүй. Нөгөө талаас битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг зарж борлуулсан гэдэг үйлдэл нь энэ хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хамаардаггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Нөгөө талаар Б.Г- нь эдгээр ажлыг хийснээр олборлолтын хэмжээ яаж, ямар хэмжээгээр нэмэгдсэн юм бэ, Б.Г- нь эдгээр ажлыг
хийснээр олборлолтын үйл ажиллагаа тасралтгүй явагдсан юм уу, ямар нотлох баримтаар энэ зорилгыг тодорхойлоод байгаа юм бэ. Нэгээхэн ч нотлох баримтгүйгээр зорилгыг тодорхойлоод, таасан, тааварласан, гэмт хэрэг рүү хүчээр татаж оруулсан байдлаар яллах нь огтоос буруу юм. Машинаараа үйлчилсэн гэж буруутгадаг хэдий ч тэр олборлосон ашигт
малтмалыг машинаараа зөөж, зөөвөрлөөд ашигт малтмал олборлох ажилд туслалцаа үзүүлээгүй атал машинаар үйлчилсэн гэж буруутгаж энэ гэмт хэрэгт буруутгах нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны явцад улсын яллагчаас ямар нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-ийг гэмт хэрэгт яллаж байгааг асуухад “шүүгдэгч Р.Б-гийн эхнэрийн дүү гэдэг нь тогтоогдсон, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа бас байгаа” гэж хэлдэг. Энэ нь ч хурлын тэмдэглэлд тусгагдсан байх учиртай. Хэн нэгний, эсхүл энэ гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэгдэж байгаа хэн нэгний эхнэрийн дүү гэдэг нь өөрөө гэмт хэрэгт хамжиж оролцсон гэдгийг нотлох баримт болох учиргүй. Гэтэл улсын яллагч энэ үндэслэлээр хардаж сэрдэж, Б.Г-ийг тус хэрэгт 7 жилийн турш холбогдуулан шалгаж, шүүхэд яллах дүгнэлт үйлдээд ирүүлсэн байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг авч үзсэнгүй. Б.Г-ийн энэ үйлдэл нь ийм нотлох баримтаар тогтоогдоод тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэдэг нь тогтоогдлоо гэх нотлох баримт шүүхийн шийтгэх тогтоолд байхгүй, гагцхүү хэрэгт авагдсан бусад баримтаар
тогтоогдлоо гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан бусад баримтыг улсын яллагч төдийгүй шүүхээс мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаагаар тогтоогдсон гэж үздэг. Гэтэл энэ магадалгаанд ч Б.Г-ийг энэ гэмт хэрэгт хамжиж оролцсон гэдгийг нотлох баримт байдаггүй. Харин 18 дугаар хавтаст хэргийн 240-250 дугаар талд “Ажиллагчдын цалингийн
тооцоо”, ажиллагсдын ажлын цагийн бүртгэл гэх нотлох баримт авагдсан. Өдгөө эдгээр ажиллаад цалин аваад явж байсан хүмүүсээс Б.Г- болон Да.П- хоёр л яллагдагчаар татагдсан. Да.П-ийг уурхайн дарга гэх шалтгаанаар, харин Ба.Г-ийг Р.Б-гийн эхнэрийн дүү учир хамааралтай гэж шалгасаар өнөөдрийг хүрсэн.
Дээр ажиллагчдын цалингийн тооцоо, Ажиллагсдын ажлын цагийн бүртгэлээс харвал Б.Г- нь зөвхөн 6-8 сарын хооронд сард 2 сая төгрөгийн цалин аваад, ажилласан цагаа бүртгүүлээд ажиллаж байсан. Зөвхөн Г-оор зогсохгүй 17 хүнд тогтмол цалин олгож, зарим сард 42 хүнд тогтмол цалин олгож байжээ. Тус цалингийн тооцоог шүүгдэгч Д.П-, гэрч У- нар гарган баталгаажуулж, “Ө-” ХХК-ийн санхүүгийн тамга дарсан байдаг. Үүгээр зогсохгүй гэрч А-ын мэдүүлгээр Б.Г-ийг компанийн ажилтан гэж зааж байсан, Харин шүүгдэгч Р.Б- шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхөд шүүгдэгч Б.Г- юу хийдэг байсан ямар оролцоотой байсныг асуухад “Нинжа нарын үймээн, хоол хүнс зөөх зөөвөрлөх зэрэг ажилд туслуулж, аж ахуйн шинжтэй ажил хийлгэх шаардлага байсан, цалин аваад явсан, энд байгаа хүмүүсээс хэн нь ч нөхөн сэргээлт, вольфрам олборлох ажил хийгээгүй, ямар цалин тавихыг мэддэггүй, хятад талаас үүнийг зохицуулдаг” гэх, шүүгдэгч Да.П- шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгч, асуултад хариулахдаа “ойр зуур туслах ажил хийдэг монголчууд байсан. Тэр хүмүүсийг би хариуцаж байсан. Надтай адил 8 хүн 2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Г-, У-, Н-гийн Б- гэж хүмүүс байсан” гэх, шүүгдэгч Э- шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгч, асуултад хариулахдаа “У-, П-, Г-, Н.Б-, нар байсан... Г- ер нь хүнс, аж ахуй л хариуцдаг байсан” гэх мэдүүлгүүдээр ч энэ нь маш тодорхой болдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан...” гэж заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг, ашиг олох 6уюу шунахайн сэдэлттэй, мөн материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Цаашлаад мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч” гэж хуульчилсан. Тус гэмт хэргийн хамжигч нь ч мөн адил ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэх үйлдэлд хамжиж оролцох учиртай. Нөгөө талаар энэ гэмт хэрэгт хамтран оролцогч нар нь нэг санаа зорилгод нэгдсэн байх учиртай ч үүнийг тогтоосон зүйл нэгээхэн ч үгүй юм. Шүүгдэгч Б.Г-ийн хувьд: Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулаагүй, нэг ширхэг ч вольфрам аваагүй, зараагүй, нэг төгрөгийн ч ашиг олоогүй. Б.Г-ийн хийж байсан ажил нь үүнтэй хамааралгүй байсан. Ашигт малтмал ашиглах, олборлох нэг ч техник хэрэгсэлгүй, эсхүл ашигт малтмал ашиглах, олборлох ажлыг бусдаар хийлгээгүй, нөхөн сэргээлтийн
талбайд байсан бусад ажилтнуудын адил тэнд ажиллаж байсан хүн юм. М-ыг олборлох, боловсруулах, ашиглалт явуулах, ашиг орлого хуваарилах, тушаал, шийдвэр гаргах, дээрх үйлдлүүдийг хийхээр шийдэх хэмжээний ажил, албан тушаал ч эрхлээгүй, байгаль орчинд хохирол учруулаагүй Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Г-ийн хувьд шүүгдэгч нарын хэн алинтай нь ч урьдчилан үгсэн тохиролцоогүй, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зүйл огтоос байхгүй гэдэг нь маш тодорхой
байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль
бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь маш
тодорхой байдаг. Учир юу гэвэл энэ 110 хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Г- хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ширхэг ч гэрчийн мэдүүлэг, нотлох баримт байхгүй, угаас хууль бусаар ашигт малтмал ашиглаж, олборлоогүй тул байх ч боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай
бүхий л нотлох баримтыг шалгасан боловч
сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан төдийгүй хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар Б.Г-ийг тус гэмт хэрэгт хамжиж оролцсон гэх үндэслэл тогтоогддоггүй.

ХОЁР. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй талаар: Шүүхийн шийтгэх тогтоолын 118 дахь тад “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч
нар нь цахилгаан үүсгүүрийг хүлээн аваагүй талаар, зарж борлуулах ёсгүй талаар мэдээгүй гэх агуулгаар мэдүүлэх хэдий ч хэргийн үйл баримтыг тогтоосон гэрч Л.А-, Г.Н- нарын мэдүүлэг бусад баримтаар шүүгдэгч нарын мэдүүлэг үгүйсгэгдсэн болохыг тэмдэглэж байна” гэжээ. Гэтэл энэ хоёр гэрчийн мэдүүлгийг үзвэл, гэрч Л.А-ийн “...миний санахад 08 дугаар сард хамгаалагч Б-, Э-, М- нар байсан. Б- компаниас Мандах гэдэг хүн байсан. Нэг өдөр хамгаалагч нар компанийн захирал Л- рүү залгаад тоног төхөөрөмж авах гэж хүмүүс ирсэн байна авч явах зүйлийг нь өгөөд явуулах уу гэж асуусан байсан...Тэгэхэд нь зөвшөөрөлтэй юм
бол авч явах зүйлийг нь өгөөд явуулахгүй юу гэж
хэлсэн. Тэгэхэд сахал
П-, Шар гэдэг жолооч, бас нэг хүний хамт ирээд ачаад явсан...” гэдэг. Харин хэргийн 9 дүгээр хавтасны 223-224 дүгээр талд авагдсан гэрч Г.Н-ын мэдүүлэгт “...2018 оны 8 дугаар сарын 22-24-ний үед байх П- нь хүмүүстэй ирээд 2 машинаар эд зүйл ачиж явсан... Би Г-той утсаар ярихад 4 том дизель цахилгаан үүсгүүр ачуул, би машин, хүн явуулна гэсэн. 1-2 хоногийн дараа танихгүй хүмүүс ирээд 4 том дизель цахилгаан үүсгүүр 1 гагнуурын аппарат ачаад явсан...” гэдэг. Чухамдаа гэрчийн хоёр мэдүүлэг зөрүүтэй. Үүнийг ухаад харвал сахал П- буюу шүүгдэгч Да.П- нь Шар гэх жолооч болон өөр 3 хүний хамт ирээд зарим эд зүйлс, тоног төхөөрөмж аваад явсан нь Б.Г- өөр хүмүүс явуулж цахилгаан үүсгүүр авхуулсан гэх цаг үеэс зөрүүтэй гэдэг нь маш тодорхой харагдана. Учир юу гэвэл гэрч Г.Н- буюу нөхөн сэргээлтийн талбайд харуул хамгаалалтын ажил эрхэлж байсан харуул хамгаалалтын компанийн ажилтны мэдүүлгээс Г.Н- нь Да.П-ийг таньдаг, Да.П- хүмүүстэй ирээд 2 машинаар эд зүйл ачаад явсан гэдэг нь тодорхой болдог. Мөн гэрч Л.А-ийн мэдүүлгээс ч Да.П- хүмүүстэй очиж юм аваад явсан нь тодорхой болдог. Харин гэрч Г.Н-ын мэдүүлгийг үргэлжлүүлэн харвал Да.П- хүмүүстэй ирээд эд зүйл ачаад явсны дараа Б.Г- утсаар яриад 4 цахилгаан үүсгүүр ачуул гээд танихгүй хүмүүс явуулж авхуулсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн нөхөн сэргээлтийн талбай дээрээс Да.П- болон Б.Г- нар нэгдээд тухайн цахилгаан үүсгүүрийг авч яваагүй гэдэг нь маш тодорхой байхад шүүх эдгээрийг нэг цаг хугацаанд, Да.П-, Б.Г- нийлээд тухайн цахилгаан үүсгүүрүүдийг авчихсан мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, алдаатай дүгнэлт болсон ба Б.Г- нь битүүмжилсэн хураан авсан хөрөнгө хариуцсан Да.П-той үйлдлээрээ нэгдээгүй гэдгийг ч маш тодорхой харуулж байгаа юм. Энэ талаар дараагийн хэсэгт тодорхой дурдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол...” гэх гэмт хэргийг хуульчилсан. Энэ гэмт хэргийн объектив шинж нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн субъект нь тусгай субъект байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргийг хэзээ ч хүлээж байгаагүй. Харин нотлох баримтаас юу харагддаг гэхээр хэргийн 1 хавтасны 73-81 дэх талд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэгийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1469 дугаартай зөвшөөрлөөр 2018 оны 07-р сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” хэрэгт авагдсан. Тус техник, хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар хураан авах ажиллагаанд “Ө-” ХХК-ийн уурхайн дарга Д.П- оролцсон. Үүгээр цахилгаан үүсгүүр, усан буу буюу скрүбэр, шигшигч зэргийг битүүмжилсэн ба эд мөрийн баримт хураалгаж, хариуцан хүлээж авсан хүн нь уурхайн дарга Д.П- гээд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, тухайн битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг хариуцсан хүн нь Д.П- болохоос миний үйлчлүүлэгч Б.Г- огтоос биш юм. Шүүх хуралдааны явцад Да.П-оос эд хөрөнгө битүүмжлэгдсэн талаар хөрөнгийн өмчлөгч болох Ху Лиелин болон бусад хүмүүс мэдэгдсэн үү гэхэд “Бид нарыг ачаад явсан болохоор уулзаж амжаагүй, тэгээд мэдэгдэж чадаагүй, ер нь хүнд мэдэгдээгүй” гэдэг. Нөгөө талаар шүүгдэгч Б.Г- нь энэ үед Улаанбаатар Х- хэдийн ирсэн байсан, мөн тухайн цахилгаан үүсгүүр, усан буу, шигшигч зэрэг битүүмжлэгдсэн талаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх явцдаа хожим олж мэдсэн байдаг. Хөрөнгийн өмчлөгч Х-ин нь тухайн хөрөнгийг зараад цалингаа ав гэж зөвшөөрөл өгч хэлсний дагуу Б.Г- зарсан боловч энэ үед Х-ин төдийгүй Б.Г- ч тухайн зүйлс битүүмжлэгдсэн талаар мэдээгүй, мэдэх ч бодит боломжгүй байж ээ. Иймд шүүгдэгч Б.Г- нь тухайн хөрөнгийг хариуцаж, хадгалж, хамгаалах үүрэг бүхий этгээд биш тул энэ гэмт хэргийг үйлдсэн байх ямар ч боломжгүй. Нөгөө талаар Б.Г- нь тухайн битүүмжилсэн хураан авсан, эд хөрөнгийг хариуцаж авсан Да.П-той тохиролцоод, үйлдлээрээ нэгдээд тухайн цахилгаан үүсгүүрийг аваагүй гэдэг нь ч маш тодорхой болж байгаа юм. Иймд миний үйлчлүүлэгч Б.Г- нь битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгө хариуцсан тусгай субъект биш, мөн тухайн хариуцсан этгээдтэй үйлдлээрээ нэгдээгүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах үеийн тэмдэглэл, тогтоолоор маш тодорхой нотлогддог тул тус гэмт хэрэгт гэм буруугүй юм Шүүгдэгч Б.Г-т холбогдуулан Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хоёр гэмт хэргийн шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Р.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлээд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ....” гэв.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Э-цэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүх хууль бус нотлох баримтыг үндэслэл болгосон гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 339 дүгээр яллах дүгнэлтэд Г.Э- нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 224.852.886.38 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ прокурор нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319 дүгээр магадлалын заалтыг ханган дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “Грийн ассимент” ХХК-ийн шинжээчдийн “Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцсон ажлын шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэн, хохирол төлбөрийг тооцсон. Гэтэл анхан шатны шүүх 2018 онд “Т-” ХХК-ийн гаргасан байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 2.605.510.890 төгрөг гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй дүгнэлт боллоо гэж үзэж байна. “Т-” ХХК-ийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс бүрэн биш, эргэлзээтэй байна гэж үзэн дахин өөр бүрэлдэхүүнээр шинжээч томилуулахаар
даалгасан, гэтэл анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг зөвшөөрөх үндэслэлгүй байна. 2018 онд Шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон С- нь мөрдөгчийн шинжээч томилох тогтоолтой танилцаагүй /тогтоолд түүний гарын үсэг байхгүй/, шинжээчээр томилогдоогүй /түүнийг томилсон тогтоол хэрэгт байхгүй/, 2018 оны 07 дугаар сарын 05-ны
өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай ахлах мөрдөгч Б.М-ын
тогтоолтой С.С-ээс өөр бусад шинжээч нар эрх, үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зураагүй, Шинжээчийн дүгнэлтийг гаргаад уг дүгнэлтэд шинжээч нар нь гарын үсэг зураагүй, Дүгнэлтийн үнэн зөвийг хариуцсан “Т-” ХХК-ийн захирал Т.М- /энэ хүн шинжээчээр томилогдоогүй/ гэж гарын үсэг зурсан зэрэг ноцтой алдаа бүхий дүгнэлт гарсан байдаг. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “...шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг сануулан тогтоолд гарын үсэг зуруулна”., 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “...Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна.” гэсэн заалтууд, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан
журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг; 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 17дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийн “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэж заасан заалтуудыг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээ бүхий дүгнэлтийг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь
хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлээгүй гэж
үзэх үндэслэл болж байна. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/319 дугаартай магадлалдаа дээрх
зөрчлүүдийг дурдан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул нарийвчлан шалгаж, өөр шинжээчид даалгаж, дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв” гэж хэргийг прокурорт буцаасан болно. Анхан шатны шүүх нь шинжээчээр томилогдоогүй, шинжээчийн эрх үүргийг танилцуулж, хууль сануулаагүй шинжээч гэх А.С-аас мэдүүлэг авч, түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус болсон ба “Т-
Х-” ХХК шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад үнэлж, тухайн дүгнэлтийг үндэслэн хохирол төлбөрийн тооцоог гарган шийдвэрлэлээ. Шүүх ийнхүү алдаатай, эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хууль ёсны зарчим алдагдсан байна. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг зөрчлөө.

Хохирлын тооцооллын талаар: Шүүх Г.Э-оос 372.215.841.428 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийн төгссөн хугацааг тодорхой заагаагүй болно. Г.Э- нь “Ө-” ХХК-ийн захирлаар зөвхөн 2016 онд ажилласнаа хүлээн зөвшөөрсөн ба энэ нь гэрч А.Ц-, “Ө-” ХХК-ийн гэрчилгээний тэмдэглэл, шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б-,
Да.П- нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Х-ттай нотлогдсон болно. Хохирлын хэмжээг тухайн ажилласан хугацаандаа учруулсан хохирлыг хамаатуулан төлүүлэх нь үндэслэл бүхий болно гэж үзэж байна. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “Г-” ХХК-ийн шинжээчдийн “Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцсон ажлын шинжээчийн дүгнэлт”-ээр учруулсан хохирлын хэмжээг он, оноор нь тооцон, тухайн жилүүдэд учирсан хохирол төлбөрийг тодорхой болгон
гаргасан байгаа болно. Иймд Г.Э-ын хувьд 2016 онд байгаль орчинд
учирсан хохирол төлбөрөөс өөрт оногдох хэмжээгээр хохирлыг төлөх нь
үндэслэл бүхий болох юм. Иймд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий биш баримт буюу үндэслэл муутай, хуулийн
шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн
тул хуульд заасан журмыг үндэслэн гаргасан “Г-” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоолд хохирол төлүүлэх хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч К- М.А-ийн өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч ОХУ-ын иргэн К- М- А-ийг мөн ОХУ-ын иргэн Г- И- В-, Г.О-, Г.Б- нартай бүлэглэж, Г- аймгийн Ж- Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08 ны өдрийн А/48 дугаартай захирамжаар Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ж- Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тендерт “Т-” ХХК-ийг шалгаруулж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Г- аймгийн Ж- Засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн дүү Ж.Ө-ын Хаан банк дахь 5Т-0 тоот харилцах дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг буюу нийт 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн алБ- томилогдох эрхийг 2 хоёр жилээр хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Хэргийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч өмнөх мэдүүлгүүдээрээ ч миний үйлчлүүлэгч ОХУ-ын иргэн К- М- А- нь тогтвортойгоор би хахууль өгөх зорилгоор бэлэн мөнгө болон дансаар хэнд ч мөнгө өгөөгүй. Харин тухайн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн найз С- Л- руу түүнээс байр худалдаж авсан мөнгөө цувуулж өгдөг байсан бөгөөд энэ нь хугацааны хувьд л таарч байгаа болохоос биш өөр зорилго байгаагүй болно. Энэ буруу ойлголтоос болоод намайг буруутган яллаж байгаа бөгөөд өөрийн эх орон руугаа явж чадахгүй бүтэн 7 жилийн хугацаанд Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарласнаас болоод 89 настай ээж дээрээ очиж чадахгүй өнөөдрийг хүрч байна.” гэж мэдүүлдэг. Мөн ОХУ-ын иргэн И- Г- А- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ “...Вольфрам худалдаж авах зорилгоор мөнгийг Г.Б-, Г.О-д өгсөн. Өнөрөө вольфрам нийлүүлээд Г.Б- худалдаж авсан. 1 контейнер аваад гаалийн бүрдүүлэлт болон хилээр гарсан материалыг өмнөх шүүх хурал дээр үзүүлж байсан. 40,000,000 төгрөгөөс 20,000,000, төгрөгийг нь би гаргаад 20,000,000 төгрөгийг С- Л- болохоор 10,000,000 төгрөгийг гаргаад 10,000,000 төгрөгийг М-аас авсан гэж хэлсэн бөгөөд контейнер ОХУ-д очсоны дараа С- Л-д авсан 20,000,000 төгрөгөө буцааж өгсөн бөгөөд одоо бид нарт өр авлага байхгүй болно.” гэж мэдүүлсэн. ОХУ-ын иргэн найз С- Л- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр ирж мэдүүлэг өгөхдөө ... ОХУ-ын иргэн найз К- М- А- нь надаас байр худалдаж авсан учраас мөнгөө цувуулж өгдөг байсан бөгөөд үлдэгдэл мөнгө болох 10,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр над руу ХХБ-ны миний нэр дээрх данс руу шилжүүлсэн.” гэж мэдүүлдэг. Нотлох баримтыг шинжлэн судлаад гэрч С.Л-гийн мэдүүлэг, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр миний үйлчлүүлэгчийг буруутган үндэслэлгүйгээр ял оноосон гэж үзэж байна. Нотлох баримт түүнийг үнэлэх нь шүүх таслах ажиллагааны хамгийн том амин сүнс болсон асуудлын нэг бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүй гэсэн эрх зүйн суурь зарчим байдаг. Хууль зүйн тайлбар тольдЗөвхөн эрх бүхий этгээдийн хуульд заасан эх сурвалжаас хуулиар тогтоосон журмын дагуу цуглуулан авч, нягтлан хянасан, болон хэрэг явдлын талаарх мэдээ, сэлтийг нотлох баримт гэнэ. Үйл явдлын ул мөр болон гэрчилж буй баримт сэлт, мэдээлэл болохын хувьд нотлох баримт нь тухайн хэрэгт хамаарал, ач холбогдол бүхий шийдвэр гаргах үндэслэлтэй  сурвалж нь хууль ёсны байхыг шаарддаг учир нотлох баримт нь нотлох үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр олж цуглуулах, бэхжүүлэх, шалгаж, үнэлж ашигладаг байх ёстой байтал И- Г- А-ийн гэрээс нэгжлэг хийн хураан авсан дэвтэр дээр гараар бичсэн тэмдэглэл дээр М- 10,000,000 гэснийг шууд нотлох баримт болгон үнэлсэн гэтэл орчуулга байхгүй, гэрч байхгүйгээр мөрдөгчийн тэмдэглэл бичсэн нь хуульд нийцээгүйн дээр дээрх хүмүүс ОХУ-ын иргэд найзууд хамтарч бизнес хийдэг, нэг нэгэндээ мөнгө төгрөг зээлдүүлдэг, авдаг өгдөг асуудал байдгаа бүгд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Гэрч С- Л-гийн мэдүүлэг энэ нотлох баримт болсон ч энэ мэдүүлэг өгч байгаа иргэн нь хүн тэгэхээр ямар санаа зорилготойгоор ямар дарамт шахалтаар ийм мэдүүлгийг тухайн үед өгснийг мэдэх боломжгүй. Гэтэл гэрч гээд байгаа энэ иргэн миний үйлчлүүлэгчээс мөнгөө аваад хэнд цаашаа шилжүүлснийг нарийн шалгаж тогтоогоогүйн дээр К- М- А-ийг буруутгасан юм бол хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой тэгээд яагаад мөнгө шилжүүлж авсан С- Л- буруутан болохгүй яваад байгаа нь хачирхалтай. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянам шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж үндэслэлтэй байх тул өөрчлөлт оруулан миний үйлчлүүлэгч ОХУ-ын иргэн К- М- А-ийг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс хүртэл уг саналыг хүлээж аваад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Уг 17 дахь хэсэг нь Р.Б-гийн Голомт банкны 3Б-7 тоот дансанд байгаа 3,283,887,199 төгрөгийг хохиролд тооцож улсын орлогод шилжүүлэхээр болсон шийдвэр байдаг. Уг дансанд дахь мөнгө гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш. Тодруулбал Голомт банкнаас зээл аваад хадгаламжийн дансандаа хийж, хадгаламжийн дансаа барьцаалж зээл авсан орлого байсан. Уг дансанд байх мөнгөтэй холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2020 оны 2823, 2020 оны 16886 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гараад барьцаа буюу Голомт банкны дансанд байх 3,000,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас иргэний шүүхийн 2021 оны албадан гүйцэтгэх захирамж болоод гүйцэтгэх хуудас гарсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын 17 дахь хэсэгт заагдсан мөнгөн хөрөнгийг Голомт банканд буюу зээлийн өр төлбөрийн барьцаанд байх үүргийг ханга гэх байдлаар шийдсэн. Өмнө нь шүүхээс энэ талаарх шийдвэр гараад хуулийн хүчин төгөлдөр болсон мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гээд улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Энэ хүрээнд өмнөх шүүх хуралдаанд ярьсанчлан тухайн мөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш. Битүүмжтэй байсан ба битүүмжтэй холбоотой асуудал хэрэг шийдээд дуусахаар аль шүүхийн шийдвэр эхлээд хуулийн хүчин төгөлдөр болсон бэ гэх дарааллаар шийдэгдээд явах нь зөв гэж үзсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр ч энэ талаарх саналаа хэлсэн. Шүүхийн шийдвэрүүдийг хэрэгт гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм шүүхийн шийдвэр гарсан байгаа, хадгаламжийн дансанд байгаа мөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд битүүмжтэй байгаа юм байна гэж прокурор, мөрдөгчид тайлбарласан. Мөн үүнтэй холбоотой хүсэлт гаргаж Голомт банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулж өгөөч гэж хүссэн. Гэвч уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэгэнт шүүхийн шийдвэрээр Голомт банканд шилжүүл гэсэн мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Э.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Р.Б-гийн өмгөөлөгчөөр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүх хурлаас эхэлж өмгөөлөгчөөр оролцож байна. Өмнө нь энэ хэрэгт холбогдолтой давж заалдах гомдол гаргасан Д-ням, Г-, Р.Б- нарын гомдлыг дэмжиж тайлбараа хэлье. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Үндэслэл бүхий байх шаардлага нь хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоохыг илэрхийлдэг. Хууль ёсны байх шаардлага нь тогтоогдсон үйл баримтад эрх зүйн зөв дүгнэлт хийх шаардлагатай гэх ойлголт юм. Энэ байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр уг хуулийн шаардлагыг хангах ёстой гэж үзэж байна. Г- аймгийн хэмжээнд хууль бусаар буюу гар аргаар олборлогч иргэдийн нөлөөгөөр эвдэрсэн газар маш их байсан. Тэдгээр нь хариуцах эзэнгүй байсантай холбоотой нөхөн сэргээлт хийж байгаль орчныг сэргээх зорилгоор Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд буюу тухайн хуулийн 18 болон 20 дугаар зүйлд заасан журмыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан. Баталсантай холбоотой бусад хуулиар энэ асуудлыг юу гэж зохицуулсан бэ гэдгийг бид судалж үзэх ёстой. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т байгаль орчныг хамгаалах гэх ойлголтод нөхөн сэргээх, түүний хяналтыг тавих асуудлыг зохицуулсан байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлд аж ахуй нэгж байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгийг үүрэг болгосон байдаг. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байгаль орчныг хамгаалах талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ нутаг дэвсгэртэй байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнтэй холбоотой төсөв баталж биелэлтэд хяналт тавина” гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ чиг үүргийг хуулиар олгосон. Үүнтэй холбоотой баталсан журмын 3.2-т заасны дагуу зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь тухайн газар дээрх хаягдал, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлнэ гэж тусгасан. Үүний үндсэн дээр Г- аймгийн иргэдийн хурлаас сонгон шалгаруулалт зарласан. Энэ сонгон шалгаруулалтад 4 хуулийн этгээд оролцсон. Энэ дөрвөн хуулийн этгээд оролцоод хамгийн өндөр санал авсан буюу “Ө-” ХХК, “Т-” ХХК нар дээр иргэдийн төлөөлөгчдийн санал хураахад олонхын саналаар “Ө-” ХХК шалгарсан. Үүний дараа шалгарсан “Ө-” ХХК-тай эрх бүхий этгээд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой хоёр гэрээ байдаг. Энэ хоёр гэрээний нэг нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан нэг гэрээ бий. Энэ нь “Ө-” ХХК-ийн захирал Э-ын байгуулсан гэрээ. Энэ гэрээнд Г- аймгийн сумын Засаг дарга байгалийн цогцолборт газрын дарга П-, аймгийн Г- газрын дарга М-, аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л- нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээг дүгнэхэд 14 газарт нөхөн сэргээлт хийж, газрын 90 хувьд нь техникийн сэргээлт хийсэн байдаг. Цаг агаар хүндэрч хүйтэрснээс шалтгаалаад биологийн нөхөн сэргээлт болон 2016 онд шинээр 10 га талбай газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэлдүүлэхээр 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл сунгасан. Хоёр дахь гэрээ хийгдсэн асуудал бий. Үүн дээр миний үйлчлүүлэгч Р.Б-тэй холбоотой асуудал үүсдэг. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шинээр байгуулахдаа 8 га газар нөхөн сэргээлт хийхээр харилцан тохирсон. Гэтэл энэ нь яагаад гэмт хэрэг болчихсон юм бэ гэдгийг бид хөндөж ярихаас өөр аргагүй. Энэ гэрээнд аймгийн Г- газрын дарга Э-чулуун, байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б- хяналт тавьж ажиллахаар үүрэг хүлээгээд гарын үсэг зурсан. Төрийн эрх бүхий байгууллагуудын ажилтнууд хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан үйл баримт байна. Үүнээс харахад Захиргааны хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-т заасан байгаль орчныг хамгаалах харилцааны хүрээнд байгуулсан захиргааны гэрээ байна. Захиргааны гэрээ байгуулсан юм бол Захиргааны хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар захиргааны байгууллага үүргээ биелүүлэх үүрэгтэй. Захиргааны байгууллага иргэн хоёр гэрээ байгуулаад харилцан тохирсны үндсэн дээр энэ харилцаа яваад байна шүү дээ. Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон. Хууль үндэслэнэ, үр нөлөөтэй байна, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байна, хууль ёсны итгэлийг хамгаална гэж заасан. Р.Б- төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу гэрээ байгуулаад явж байгаа ажиллагааг хэрхэн гэмт хэрэг гэж үзэж үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм бэ. Захиргааны хуулийн зарчимд нийцсэн үйл ажиллагааг сумын иргэдийн хурал гүйцэтгээд Засаг дарга нь гэрээ байгуулсан байна. “Ө-” ХХК гэрээ байгуулахаас өмнө “А-” ХХК 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр адилхан яг энэ байршил дээр сумын Засаг даргын тамгын газартай гэрээ хийсэн. Энэ байршил дээр гэрээ хийсэн “А-” ХХК-ийг гэм буруугүй, та нар хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулсан байна гэж үзчихээд “Ө-” ХХК-ийн Р.Б-г чи хууль бус олборлолт хийсэн гэж ялгамжтай дүгнээд байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт “хууль бусаар” гэж заасан. Хууль бусаар гэдгийг бид хуулиар зохицуулаагүй, эсхүл огт зөвшөөрөөгүй байх харилцаа гэж ойлгодог. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр гэж үзсэн. Гэтэл ашиглах тусгай зөвшөөрөл гэж хэлээгүй. Тусгай зөвшөөрөлгүй гэх ойлголт нь байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын зөвшөөрөл байна гэдэг гэх агуулгыг хэн ч үгүйсгээгүй. Гэтэл үүний нэрийг халхавчлан гэж дүгнээд байгаа нь хууль бус байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх “Р.Б- Ү-, Б- нартай санаа зорилгоо нэгтгэн гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийн талаарх ойлголттой нийцэхгүй байгаа. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй зарчим бий. Мөн үйлдэл, хор уршиг хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Ү- ямар үйлдлээрээ нөхөн сэргээлт хийсэн, Ү-ын үйлдлийн улмаас ямар хор уршиг учирсан бэ гэдгийг тогтоож байж Р.Б- болон Ү- нар нэг гэмт хэргийг үйлдсэн байна гэдгийг эргэлзээгүйгээр тогтооно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйл, 2.3 дугаар зүйлд ямар тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх юм бэ гэдгийг маш тодорхой заасан. Энэ нь нотлогдохгүй бол гэм буруугүйд тооцох зарчмыг тодорхойлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Гэмт хэргийн санаа зорилго Р.Б-гийн хувьд үгүйсгэгдэж байна. Р.Б- би төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна гэж ойлгож байсан. Түүнээс би хууль бусаар энэ ажил руу орж олборлоно гэсэн санаа зорилго байгаагүй. Мэдсээр байж хүсэж үйлдэх гэх субьектив шинж энэ гэмт хэргийн хувьд бүтэн үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Мэдсээр байж хүсэж үйлдэх зарчмыг ромын статудын 30 дугаар зүйлд тодорхойлсон. Бид олон улсын эрүүгийн эрх зүйн зарчим, онолын хувьд нэлээд буруу хандлага руу яваад байна гэсэн бодол төрсөн. Ямар үр дагавар гарах вэ гэдгийг заавал урьдчилан мэдсэн байх ёстой. Үүнийгээ гэм буруугийн санаатай шинж гэж тодорхойлсон. Эрүүгийн олон улсын шүүх ч гэсэн мэдсээр байж зорилготой үйлдэх нь гэмт хэргийн субьектив шинжийн гол нөхцөл гэж үзэж байгаа. Р.Б-д эрүүгийн хариуцлага тооцох хамгийн хүчтэй субьектив шинж нь мэдсээр байж хүсэж үйлдэх буюу үр дагаврыг урьдчилан мэдэх, түүнийг хүссэн, үйлдлээ зориуд хийх буюу үйлдсэн идэвхтэй үйлдэл байна гэж үзэж байна. Үйлдэл гэдгийг тухайн этгээд гэмт хэрэг хийхдээ хүч гаргаж үйлдэл хийснээр гэмт хэрэг гэх ойлголтыг бий болгох ёстой. Ингэснээр бид гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч нарын мэдүүлгийг дэмжсэн нотолсон баримт хэрэгт цуглараагүй, үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй байх тул Р.Б-, Ү-, Б- нарыг хууль бус ашигт малтмал олборлох гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэн авсан, ашигласан гэж дүгнэх нь үндэслэл бүхий байна” гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох үүргийг биелүүлэхээр байхад эдгээр хүмүүсийг буруутгасан нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бид мөнгө угаах гэдгийг зүгээр нэг юм угаахтай адил байдлаар хэрэглээд байгаа нь буруу жишиг тогтоож байна. Терроризмыг  санхүүжүүлэхийг хоригдох тухай олон улсын конвенцод мөнгө угаах гэдгийг “хууль бусаар, нууцаар олсон мөнгө” гэж тодорхойлсон. Хууль бус гэдгийг Р.Б- ойлгоогүй. Нууцаар гэдэгтэй холбоотой ямар ч зүйл байхгүй. Мөнгийг болон банкны шилжүүлэг ашиглан цэвэр мөнгө байхыг шаардаад байгаа. Цэвэр мөнгийг хууль ёсны болгоход чиглэсэн тэр гэм буруутай үйл ажиллагааг мөнгө угаах гэж нэрлэдэг. Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхтэй холбоотой асуудлыг Нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус наймааны эсрэг конвенцод тодорхойлсон. Үүнд маш тодорхой байдлаар үе шатыг нь тодорхойлсон байсан. Би Улсын Дээд шүүхэд гомдол гаргахдаа энэ талаар нэлээд Д-энгүй тайлбарласан учраас Д-үүлж тайлбарлах шаардлагагүй байх. Харин Улсын Дээд шүүхийн хуралд прокурор Х.О-т энэ бүх үе шатуудыг дамжих албагүй гэж тайлбарласан. Заавал энэ үе шатуудыг дамжиж байж мөнгө угаах гэх ойлголт яригдана. Бохир мөнгө цэвэр болох ажиллагаа энэ үе шатуудыг дамжина шүү гэдгийг л тодорхойлж хэлсэн гэж тайлбарлаад байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авлига өгсөн гэмт хэргийн тухайд үндэслэл бүхий тайлбар гаргасан учраас Улсын Дээд шүүх тогтоолдоо энэ талаар тодорхой дурдсан. Тухайлбал “Мөнгө өгч байгаа агшинд тэр хүний эрх мэдэл, албан тушаал нь яаж Р.Б-д ашиглагдаад ямар давуу байдал олгосон юм бэ гэх нөхцөлийг харгалзаж байж бид авлига өгсөн эсэх нөхцөлийг тодорхойлох ёстой” гэж Улсын Дээд шүүх тогтоолдоо дурдсан. Үүнтэй өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Шалтгаант холбоотой байх ёстой зүйлийг анхаарах ёстой. Энэ нь авлигын гэмт хэргийг үгүйсгэх гол нотлох баримт болж байна гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааг “Ө-” ХХК дээр л явуулаад байсан. Хүмүүсийг гэрчээр асуухдаа “Ө-” ХХК-нд ажилладаг уу, ямар ажил хийдэг вэ гэж асуугаад ажиллагаа хийсэн. “Ө-” ХХК гэж шалгаж байсан асуудал яагаад Р.Б- гэх хувь хүн болсон бэ гэдэг дээр бид хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг маш буруу хэрэглэж байна. Р.Б- төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр нөхөн сэргээлт хийсний төлөө гурван гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон. Дээрээс нь хохирол төлж, эд хөрөнгө нь хураагдсан. Энэ хүн 5-6 хариуцлага хүлээж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэж байгаа зүйл гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл...” гэж заасан. Бид хуулийг уншиж ойлгох ёстой. “...эсхүл бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хөрөнгө орлогыг ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж заасан. Үүнээс харахад учруулсан хохирол нь хэчнээн хэмжээний төгрөг юм бэ гэх асуудал байна. Мөн захиргааны гэрээ байгуулсан энэ зүйл дээр Улсын Их хурлын тогтоолын дагуу координатад хамаарагдаж байгаа эсэх, эсхүл хэдий хэмжээний нөхөн сэргээлт хийгдсэн эсэх асуудал байна. Нөхөн сэргээлт хийгдсэн хэмжээ үнэн биш байх юм бол гэрээний үүрэг биелэгдээгүй асуудал үүсэх ёстой. Түүнээс гэмт хэрэг гэж үзэхгүй. Хуульч бид бодитой дүгнэлт хийж мэргэжлийн байх ёстой. “Г-” аудит хаа хамаагүй зүйлийг хамж оруулж ирээд 16,000,000,000 төгрөгийн хохирол учруулсан мэт дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг бусад өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал гэж юуг хэлэх, Улсын Дээд шүүхийн тогтоолоор юу гэж тодорхойлж байгаа гэх эдгээр нөхцөл байдлуудыг бүгдийг нь харгалзаж үзэх ёстой. Эрүүгийн эрх зүйн суурь зарчим болох нэг гэмт хэрэгт нэг хариуцлага хүлээх зарчим бүдүүлгээр зөрчигдөж байна. Иргэний ба улс төрийн эрхийн фактын 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан нөхцөл байдал хохиролтой байдлаар зөрчигдөж байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсангүй. Өмнө нь буюу 2022 онд давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байхад энэ магадлалын заалт биелэгдээгүй байхад анхан шатны шүүх дүгнэлт хийж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Бид шүүх үнэнийг тогтооно гэж яваад байдаг. Монгол улсын шүүхийг яллагч шүүгч гэж ойлгохгүй байгаа. Хуульд захирагдаж ажиллагаа хийх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх болон прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Прокурор биелүүлээд дахин өөр этгээд болох “Г-” ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Гэтэл хоёр дүгнэлтийн хувьд хоорондоо 6 дахин их хэмжээний зөрүүтэй байдаг. “Т-” ХХК-ийн дүгнэлт хууль зөрчсөн, өөрийн эрх хэмжээнээс хэтрүүлсэн, байгаль орчны улсын байцаагч дүгнэлт хийх ёстой зүйл дээр дүгнэлт хийчихсэн зэрэг олон зөрчилтэй асуудал байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нөхцөл байдал байна. Өмгөөлөгч Г- Г- аймгийн Б- сумын прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол хүчинтэй байхад хэргийг дахин авч хэлэлцээд өнөөдрийг хүртэл явж байна гэдэг талаар тайлбар хэлсэн. Өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд эдгээр хүмүүс эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Нотлогдохгүй бол цагаатга гэх үндсэн зарчмаа яагаад бид хэрэгжүүлж болдоггүй юм бэ гэдгийг дахин хэлмээр байна. Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход анхаарах зарим асуудлын тухай 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай зөвлөмж бий. Тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа гэдэгт юуг ойлгох вэ. Прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэх болон цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны тогтоол зэргийг хамааруулна гэж үзэж байна. Г- аймгийн Б- сумын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол энэ ойлголтод хамаарч байна. Шүүгдэгч Ү-ын өмгөөлөгч Г- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 42.2 дугаар зүйл зөрчигдсөн талаар хэлсэн. Тухайлбал “1989 онд Хятад болон Монгол улс нарын хооронд байгуулсан иргэний болон эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ зөрчигдөж нотлох баримтыг бүрдүүлсэн учраас үүнийг нотлох баримт гэж үнэлэх ёсгүй” гэх тайлбарыг хэлсэн. Мөн шүүгдэгч Ү- “2011 оны Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоос харахад М- гэх газрын нэр байхгүй. Өмнө нь буюу 2022 оны давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь заалтаар тэр хэсгийг нь хасаж, 6 дахь заалтаар тэр хэсгийг нь хүчингүй болгосон нөхцөл байдлуудыг харгалзах ёстой” гэж тайлбарласан. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл заавал ашиглалтын тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх ёстой үйл баримт шүү гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нотлох баримтыг зөрүүтэй байхад аль нэг талыг батлах ёстой гэж Улсын Дээд шүүх дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн уг дүгнэлтийг анхаарч үзэх ёстой. “Б-” ХХК болон Х- /Х-/-ийн компани хоорондын байгуулсан гэрээ байгаа. Энэ гэрээгээр уул уурхай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад 35/65 хувиар орлого хуваахаар тохирсон. Талуудын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл болсон энэ гэрээг бид авч хэлэлцэхгүйгээр хохирлын асуудлыг хэн нь хэдэн хувь хариуцах вэ гэдгийг тогтоох боломжгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанаар “Х- /Х-/ 8,700,000,000 гаруй төгрөг авсан байна. Үүнийг олж тогтоох ёстой” гэж дүгнэсэн ба үүнийг бид анхаарах ёстой. Хэрвээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэх тохиолдолд Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн нөхцөл байдлыг нь харгалзаж өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүх баримт байхгүй байна гээд байдаг. Гэтэл хэрэгт маш олон баримт байгаа. Г- аймгийн Г- улсын байцаагчийн албан шаардлага бий. Мөн ажлын хэсгийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын хөгжлийн яамны чиглэл хүргүүлэх тухай тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ын хоёр мэдэгдэл зэрэг баримтууд байгаа. Эдгээр баримтууд юуг хэлж байна вэ гэвэл хяналтаас гадуур байсан зүйл байхгүй гэдгийг харуулж байна. Хууль ёсны дагуу байгаль орчин, аялал жуулчлалын яам чиг үүргээ хэрэгжүүлж, хяналт тавиад шаардлага тавигдаж дүгнэлт өгч байсан үйл баримтууд байна. Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэдэг зүйлийг үгүйсгэж байна гэж үзэж байна. Даргалагч шүүгч өмнөх хурал дээр миний өмнө нь тайлбарласан зүйлтэй холбоотой анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна гэх агуулгаар шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгч нараас тусгай санал гараагүй. Гэхдээ шүүгчийн дотоод итгэл өөрчлөгдөх боломжтой. Хэргийг шударгаар шийдэх байх гэж найдаж байна. ...” гэв.