Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 437

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810008770344 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, битон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт ҮҮ00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь:

Завхан аймгийн Улиастай дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан бие эрүүл, ухаан бүрэн, Э.Б /РД: Ү0000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Ү0000000 тоотод суух хохирогч Х.Аын ногооны талбайн хашаанд байх эд зүйл хадгалах зориулалттай амбаарны цоожийг эвдлэн, нууцаар, хууль бусаар, нэвтрэн орж, Хонда загварын гар тракторыг хулгайлж, машин механизм ашиглаж, 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин бусдад 3,588,240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Б: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу орсон. Хүүгээ ээжтэй нь уулзуулах зорилгоор хүүгийнхээ ээж Эынд очсон. Тэндээ архи уугаад 23:00 цагийн үед Э руу залгахад Э шөнө ирсэн. Тэгээд Э, Х хоёртой хамт Шувуун фабрикад ажиллаж байсан газраа ирээд тэр хоёр машинд үлдэж, би амбаарны гадна байсан төмрөөр амбаарыг онгойлгоод, гар тракторыг авч, Эын машины багажинд ачсан. Маргааш өглөө найз Дг дуудаад гар тракторыг хадгалж бай гээд өгөөд явуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хүү Мтай /Э.А/ хоёулаа амьдардаг, түүнийг 4 сартай байхад нь өргөж авсан. Бичиг баримтыг нь хуульд заасны дагуу солиулж чадаагүй, ганц бие гээд хүүхэд өргүүлддэггүй юм байна лээ. Миний хүүгийн бичиг баримтын нэр нь Э.А юм. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр дээр мод үржүүлэх, хүлэмжийн ногооны аж ахуй эрхэлдэг. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 54 минутанд миний гар утас руу манай аж ахуйн манаач Б ярьж манай хүлэмжийн аж ахуйн хашааны баруун хойд талын хаалганы баруун талд байх модон амбаарт байсан хүлэмжийн кульватор /трактор/ алга болсон байна гэж хэлсэн. Б тухайн үед надад хэлэхдээ манай ажилчид шөнө 02 цаг хүртэл ажлаад амарсан,  өглөө сэрэхэд амбаарын хаалга онгорхой, цоожийг нь хөшиж онгойлгосон байдалтай байна гэхээр  нь би цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 36-37/ гэсэн,

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсэгт байх Х.Аын “А” ХХК-ний ногооны аж ахуйд туслах ажилтай. Өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манай аж ахуй дээр 7 хүн ажиллаж байгаад орой 17 цаг 30 минутад ажил тарахад би, Э, Ү нарын хамт ажил дээрээ үлдсэн. Бид хашаандаа байх монгол гэрт амьдардаг юм. Шөнө 01 цаг 30 минутын орчим амарсан, тэгээд өглөө 06 цагт босоод өвлийн хүлэмжний хөшгийг нээхээр гарахад хашаан дотор байх амбаарын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь очоод хартал амбаар дотор байсан улаан цагаан өнгийн гар трактор алга болсон байхаар нь захирал Х.А руу залгаад хар амбаарын цоожийг эвдсэн, гар трактор алга болсон байна гэж хэлсэн...” /хх-ийн 27-28/ гэсэн,

 

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад Бминий 00000000дугаарын утас руу залгаад би ажлаасаа буугаад хот руу очиж байна, танайх руу очиж хоноё гэж хэлсэн. Тэгэхээр нь би Саппорогийн хойд талын автобусны буудлаас машинтайгаа очиж авсан. Тэгээд манайд ирэх замдаа Б0.75 литрийн савалгаатай Алтан чингис нэртэй 1 шил архи худалдаж аваад манай гэрт ирсэн. Тэгээд би гэртээ очиж хоол идчихээд таксинд явлаа гэж хэлээд гадуур таксинд явж байхад 23 цагийн үед Бнад руу залгаад “хаана явна, гэртээ хүрээд ирээч, хоёулаа манай ажил руу аваад ирье, би ажил дээрээ юмаа үлдээчихсэн байгаа аваад ирье гэж хэлсэн”. Тэгэхээр нь ...шөнийн 3 цагийн үед Б, том хүү Х бид 3 миний 0000 УНО улсын дугаартай саарал өнгийн Ниссан Санни маркийн авто машинтай Шувуун фабрик дахь Бийн ажил руу явсан. Шувуун фабрикт очоод хэсэг байж байгаад торон хашааны хажууд очоод “та 2 машиндаа сууж бай би орчихоод ирье” гэж хэлээд өөрөө буугаад явсан. Тэр үед машинд миний том хүү Х бид хоёр байсан ба ойролцоогоор 5-10 минутын дараа Булаан өнгийн мотоцикл шиг юм чирээд гараад ирсэн. Би юу гэдгийг нь сайн мэдэхгүй өмнө нь харж байгаагүй юм байсан. Тэгээд бид 3 машины багажинд уяагаар уяад авч явсан. Бтэр зүйлийг газар хагалдаг юм, манай найз ирж автал танай хашаанд түр байлгая гэхээр миний машин ийм хүнд юм ачаад гэр рүү гарч дийлэхгүй,  хадмын хашаанд орхичих гэж хэлсэн. Тэгээд 000000000000000000-т байх манай хадам аавынд байж байтал Бнайз руугаа яриад “Би юмаа аваад ирлээ, чи ирээд ав гэж хэлсэн”. Удалгүй Р гэх залуу бор өнгийн дунд гарын жип маркийн  машинтай ирээд Бийн ажлаас авч ирсэн юмыг хадам аавын хашаанаас ачаад явсан...” /хх-ийн 31-33/ гэсэн,

 

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал өглөөний 8 цагт Бминий 00000000 дугаарын утас руу 00000000 дугаарын утаснаас залгаж “надад нэг газар хагалдаг гар хадуур байна. Нэг газар луу миний юмыг машинаараа зөөгөөд буулгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Орбитын эцсийн автобусны буудал дээр очиход Бхоёр залуугийн хамт  саарал өнгийн суудлын машинтай ирээд надтай уулзан, машинтайгаа дагаад явчих гэж хэлээд дагуулаад тэр хавьд байх нэг айлын хашаанд очсон. Хашаанд очиход тэр хашааны эзэн гэх нэг халзан эрэгтэй, Б, өөр хоёр залуугийн хамт дөрвөн хүн байсан. Бнад дээр ирээд машиныхаа багажийг онгойлгочих гэхээр нь онгойлготол “багтах юм байна” гэж хэлээд тэд нар улаан өнгийн гар хадуур гэх зүйлийг ачсан. Тэгээд би энийг одоо яах юм бэ  гэж асуухад Бнадад “Чи явж бай, хотын төв рүү очиж бай, би араас чинь очъё” гэж  хэлсэн. Тэгээд би 4 дүгээр цахилгаан станцын урд явж байхдаа Бруу залгасан ч утсаа авахгүй байсан болохоор 3 дугаар цахилгаан станцын баруун хойд талд байрлах нутгийн ах болох С.Бын аж ахуйн хашаанд аваачиж хашаан дотор буулгаж орхисон...” /хх-ийн 34-35/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчим Улаанбаатар хот руу орсон. Хотод өөрийнхөө хүү Мыг төрсөн ээж Этай золгуулахаар гэр лүү нь буюу Орбит руу явсан. Замдаа дэлгүүр орж ойр зуурын чихэр жимс, 1 шил 0.75 литрын архи аваад гэрт нь очиход гэрийнхэн нь байсан. Ингээд Эын гэрт очоод нэг шил архиа хувааж ууж дууссан. Э гадуур таксинд гарах гээд явсан. Би тэдний гэрт жаахан унтаж байгаад сэрсэн. Яг хэдэн цагийн орчим байсан санахгүй байна нилээн шөнө болсон байсан. Э руу залгаад “ажил руу яваад нэг багаж авах гэсэн юм, би таксины хөлс гэж 40000 төгрөг өгье” гэж хэлсэн удалгүй Э гэртээ ирээд тэдний том хүү бид гурав хамт Шувуун фабрик руу явсан бөгөөд би тэр хоёрыг машин дотор үлдээгээд машинаас буун хашаа руу орж ногоон өнгөтэй чингэлэгний хажуу талд байрлах зүүн хойшоо харсан хаалгатай хар өнгийн амбаарны хаалганы цоожийг нь хажуу талд байсан төмрөөр цохиж онгойлгоод дотроос нь улаан өнгийн гар тракторыг аваад Эын машины ард хэсгийн тээшинд хийсэн. Ингээд Эын хадмын хашаанд гар трактороо буулгасан. ...Маргааш өглөө нь 11 цагийн орчим Д гээд найзыгаа дуудан “надад газар хагалдаг ажил хөнгөвчлөх зориулалттай гар трактор байна, чи ирээд авчих” гэж хэлсэн бөгөөд “аваад хадгалж бай” гээд хэлсэн...” /хх-ийн 67-69/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2946 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №6-д харуулсан гутлын мөрийг хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой.

2. Хэргийн газраас ирүүлсэн зураг №6-д харуулсан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн Э.Бийн өмсөж байсан гэх гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдэгээр ижил байна...” /хх-ийн 47-49/ гэсэн дүгнэлт,

 

 - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/, 

- Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-22/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55/,

- Шүүгдэгч Э.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 79, 81-88, /

- Шүүгдэгч Э.Бийн хувийн байдалтай холбоотой гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтууд /хх-ийн 40-41, 42-43, 44-45, 70-94/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Ү0000000 тоотод суух Х.Аын ногооны талбайн хашаанд байх эд зүйл хадгалах зориулалттай амбаарны цоожийг эвдэн нэвтрэн орж, Хонда загварын гар тракторыг авч, 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсны улмаас 3,588,240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Аын “...Би ...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр дээр мод үржүүлэх, хүлэмжийн ногооны аж ахуй эрхэлдэг. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 54 минутанд миний гар утас руу манай аж ахуйн манаач Б ярьж манай хүлэмжийн аж ахуйн хашааны баруун хойд талын хаалганы баруун талд байх модон амбаарт байсан хүлэмжийн кульватор /трактор/ алга болсон байна гэж хэлсэн. Б тухайн үед надад хэлэхдээ манай ажилчид шөнө 02 цаг хүртэл ажлаад амарсан,  өглөө сэрэхэд амбаарын хаалга онгорхой, цоожийг нь хөшиж онгойлгосон байдалтай байна гэхээр  нь би цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 36-37/ гэсэн,

Гэрч А.Бийн “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсэгт байх Х.Аын “А” ХХК-ний ногооны аж ахуйд туслах ажилтай. Өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манай аж ахуй дээр 7 хүн ажиллаж байгаад орой 17 цаг 30 минутад ажил тарахад би, Э, Ү  нарын хамт ажил дээрээ үлдсэн. Бид хашаандаа байх монгол гэрт амьдардаг юм. Шөнө 01 цаг 30 минутын орчим амарсан, тэгээд өглөө 06 цагт босоод өвлийн хүлэмжний хөшгийг нээхээр гарахад хашаан дотор байх амбаарын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь очоод хартал амбаар дотор байсан улаан цагаан өнгийн гар трактор алга болсон байхаар нь захирал Х.А руу залгаад хар амбаарын цоожийг эвдсэн, гар трактор алга болсон байна гэж хэлсэн...” /хх-ийн 27-28/ гэсэн,

Гэрч Д.Эын “...Намайг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ...гадуур таксинд явж байхад 23 цагийн үед Бнад руу залгаад “хаана явна, гэртээ хүрээд ирээч, хоёулаа манай ажил руу аваад ирье, би ажил дээрээ юмаа үлдээчихсэн байгаа аваад ирье гэж хэлсэн”. Тэгэхээр нь ...шөнийн 3 цагийн үед Б, том хүү Х бид гурав миний 0000 УНО улсын дугаартай саарал өнгийн Ниссан Санни маркийн авто машинтай Шувуун фабрик дахь Бийн ажил руу явсан. Шувуун фабрикт очоод хэсэг байж байгаад торон хашааны хажууд очоод “та 2 машиндаа сууж бай би орчихоод ирье” гэж хэлээд өөрөө буугаад явсан. Тэр үед машинд миний том хүү Х бид хоёр байсан ба ойролцоогоор 5-10 минутын дараа Булаан өнгийн мотоцикл шиг юм чирээд гараад ирсэн. Би юу гэдгийг нь сайн мэдэхгүй өмнө нь харж байгаагүй юм байсан. Тэгээд бид гурав машины багажинд уяагаар уяад авч явсан. Бтэр зүйлийг газар хагалдаг юм, манай найз ирж автал танай хашаанд түр байлгая гэхээр миний машин ийм хүнд юм ачаад гэр рүү гарч дийлэхгүй,  хадмын хашаанд орхичих гэж хэлсэн...” /хх-ийн 31-33/ гэсэн,

Гэрч М.Дгийн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал өглөөний 8 цагт Бминий 00000000 дугаарын утас руу 00000000 дугаарын утаснаас залгаж “надад нэг газар хагалдаг гар хадуур байна. Нэг газар луу миний юмыг машинаараа зөөгөөд буулгаад өгөөч” гэж хэлсэн. ...Бнад дээр ирээд машиныхаа багажийг онгойлгочих гэхээр нь онгойлготол “багтах юм байна” гэж хэлээд тэд нар улаан өнгийн гар хадуур гэх зүйлийг ачсан...” /хх-ийн 34-35/ гэсэн,

Шүүгдэгч Э.Бийн “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчим Улаанбаатар хот руу орсон. Хотод өөрийнхөө хүү Мыг төрсөн ээж Этай золгуулахаар гэр лүү нь буюу Орбит руу явсан. ...Би тэдний гэрт жаахан унтаж байгаад сэрсэн. Яг хэдэн цагийн орчим байсан санахгүй байна нилээн шөнө болсон байсан. Э руу залгаад “ажил руу яваад нэг багаж авах гэсэн юм, би таксины хөлс гэж 40000 төгрөг өгье” гэж хэлсэн удалгүй Э гэртээ ирээд тэдний том хүү бид гурав хамт Шувуун фабрик руу явсан, би тэр хоёрыг машин дотор үлдээгээд машинаас буун хашаа руу орж ногоон өнгөтэй чингэлэгний хажууд байрлах зүүн хойшоо харсан хаалгатай хар өнгийн амбаарны хаалганы цоожийг нь хажуу талд байсан төмрөөр цохиж онгойлгоод дотроос нь улаан өнгийн гар тракторыг аваад Эын машины ард хэсгийн тээшинд хийсэн...” /хх-ийн 67-69/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2018 оны №2946 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №6-д харуулсан гутлын мөрийг хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой.

2. Хэргийн газраас ирүүлсэн зураг № 6-д харуулсан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн Э.Бийн өмсөж байсан гэх гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдэгээр ижил байна...” /хх-ийн 47-49/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/,  тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-22/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Э.Бийн машин механизм ашиглан үйлдэж байгаа дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аад 3,588,240 төгрөгийг /хх-ийн 54-55/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй.

 

Э овогтой А/05 настай/-ийг шүүгдэгч Э.Б 4 сартай байхад нь эцэг, эхээс нь гуйж өөр дээрээ өргөж авч найр наадам хийж байсан, улмаар шүүгдэгч ганцаараа асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Э, Д.Э, шүүгдэгч Э.Б нар мэдүүлэх бөгөөд шүүгдэгч Э.Б гэрлээгүй, ганц бие эрэгтэй учир Э.Аийг албан ёсоор өөрөөрөө овоглож чадаагүй, бичиг баримтыг авч болохгүй байсан гэж шүүгдэгчийн мэдүүлснээс үзэхэд 5 настай Эын Аийг шүүгдэгчийн хүүхэд гэж шүүх дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар Эын Ад асран хамгаалагч томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 

Эрүүгийн1810008770344 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Бийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э Бийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид оногдулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1810008770344 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Эын А  асран хамгаалагч тогтоохыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР