Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/557

 

Шүүгдэгч Да.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хөгжлийн бэршээлтэй ба баруун гар минь саажилттай. Мөн хэлний бэрхшээлтэй. Тиймээс ойлгогдохгүй зүйл ярих юм бол тодруулж асуугаарай. Би энэ хэрэгт хоёр зүйл ангид заасан гэмт хэргээр буруутгагдаж байгаа. Нэгдүгээрт битүүмжилсэн эд хөрөнгийг үрэн таран хийсэн гэх асуудал байна. Энэ асуудлын хүрээнд Г-ийн өмгөөлөгч тодорхой тайлбар хэллээ. Г- урьд нь энэ талаар тодорхой ярьсан. Өөрөөр хэлбэл удаа дараа энэ талаар тодорхой ярьсаар ирсэн. Хавтаст хэрэгт байх мэдүүлэгт нь тодорхой байгаа. 2018 онд би Улаанбаатар Х- байцаагдаж байх хооронд Г- тэрийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Г- бид хоёр хуйвалдаад тэрийг авч зараад, мөнгөө хувааж авсан зүйл байхгүй. Түүнийгээ Г- хүлээдэг. Тэр бол ойлгомжтой. Энэ хэний хөрөнгө юм бэ гэдгийг би мэддэггүй. Тухайн үед цагдаа нар хөрөнгө битүүмжлээд намайг гарын үсэг зур гэж хэлээд хүчээр гарын үсэг зуруулсан. Би хэний өмнөөс юун дээр гарын үсэг зурж байгаагаа огт мэдээгүй. Компанийн хөрөнгө юм уу, эсхүл Хятадын хөрөнгө юм уу гэдэгтэй холбоотой хариуцаж авах эрх зүйн үндэслэлгүй байсан. Өмгөөлөгч болон Г- тодорхой тайлбарлалаа. Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. Чи гарын үсэг зурснаараа холбогдож байгаа гэх юм бол би үндсэндээ хохирогч болно шүү дээ. Би урьд нь хэлж байсан. Тодруулбал гэрт нь хулгай ороход чи хулгайчтайгаа хуйвалдсан байна гэж гэмт хэрэгт татаж байгаатай ялгаагүй зүйл гэж тайлбарласан. Тиймээс намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж би үзэж байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хууль бусаар олборлолт хийсэн гэх асуудал яригддаг. Би 2016 онд “Ө-” ХХК-нд ажилд орсон. Анх ажилд ороход иргэдийн хурлын тогтоол, гэрээ, компанийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг надад үзүүлсэн. Үүний дараа би тухайн компанид түр ажилд орсон. 2016 онд 10 сар, 2017 онд 05 сар ажилласан ба ингэхдээ 2016 онд 5,000,000 төгрөг, 2017 онд 10,000,000 төгрөгийн цалин авсан нь үнэн. 2018 онд 2 сар ажиллаад нэг ч төгрөгийн цалин аваагүй. Миний хувьд тухайн компанидаа цалингаас өөр ашиг хүртэх, нэмэгдэл цалин авах талаар тохирч гэрээ байгуулсан зүйл байхгүй. Зөвхөн түр ажилтан байсан. Би тушаал шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрх мэдэлгүй этгээд байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн ажилчдын цаг бүртгээд хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаа өгөх ажлыг гүйцэтгэдэг байсан. Учир нь биднийг ажил эхлэхээс өмнө буюу 2015 он хүртэл жил бүр нэг хүн хүн нас бардаг байсан. Нийт 15 хүн нас барсан гэх мэдээ байсан. Биднийг ажил хийж байх хооронд 2016 оноос 2018 онд ямар ч осол аваар гарч хүний амь нас хохироогүй. Бидний компанийн ажлыг зогсоосны дараа 7 хоноогүй байхад тус компанид ажиллаж байсан Ууганбаяр гэх залуу шороонд дарагдаж нас барсан. Тэр нь манай ажилладаг талбай дээр биш талбайн гадна гарсан асуудал байсан. Би энэ компанид ажиллахдаа ажилчдын цаг бүртгэл, хөдөлмөр хамгаалалтын асуудлыг хариуцан цалин авч ажиллаж байсан. Надтай хамт цалин авч ажиллаж байсан нийт 40 гаруй ажилтан байсан. Мөн түрээсийн гэрээгээр ажиллаж байсан 30 гаруй ажилтан байсан. Хятад улсын 27 ажилтан албан ёсоор хөдөлмөрийн ажиллах зөвшөөрлөө аваад ажиллаж байсан. 27 ажилтнаас гадна Хятадын компанийн захирал, нягтлан, нярав, орлогч захирал гээд нийт 5 хүн буюу нийт 100 гаруй хүн ажиллаж байсан. Гэтэл намайг хэргийн хамтрагч гэж үзсэн. Зөвхөн компанид ажиллаж байсны төлөө намайг энэ хэрэгт татсанд би их гомдолтой байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолд 2,000,000 төгрөгийн ажил хийж байсан хүмүүсийн тухай тодорхой дурдсан байна лээ. Хууль бус олборлолттой холбоотой хэрэгт миний бие огт оролцоогүй. Би цалин аваад ажлаа хийж байсан жирийн ажилтан хүн. Иймд миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч К- М.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний орчуулагч явчихсан. Өмгөөлөгчөөрөө өөрийн тайлбараа хэлүүлнэ. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э-, Г.О- нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.О- энэ хэрэгт холбогдоод 8 дахь жилдээ шалгагдаж байна. Энэ хооронд өөрийнх нь амьдралд олон тооны зовлон тохиолдсон. Өөрийн хань ижлээ алдсан. Мөн 20 гаруй настай хүү нь хилийн чандад сурч байгаад нас барсан. Үүнтэй холбоотой сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Тиймээс “би хурдан хэргээ дуусгая, давж заалдах гомдол гаргахгүй” гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч энэ байдлаар шүүхийн шийдвэр хандсан учраас өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон учраас давж заалдах гомдол гаргаагүй гэж үзэх нь учир дутагдалтай. Хахууль өгсөн гэх асуудалд холбогдсон Ө-, М- тэдгээрийн өмгөөлөгч Оюунбаатар, Тэрбиш нар гэмт хэргийн талаар Д-энгүй тайлбар өгсөн. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой асуудлын тухайд дээрх хүмүүсийн ярьсан зүйлтэй агуулгын хувьд ижил. 60,000,000 төгрөгийг миний үйлчлүүлэгч вольфром худалдаж авахаар шилжүүлсэн. Гэвч түүнийг нь авлигын мөнгө гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс уг дүгнэлт нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Шууд нотлох баримтгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна. Э-ын тухайд Э-цэцэг өмгөөлөгчтэй хамтран өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. Э-цэцэг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Харин үүнтэй холбоотой ганц нэг орхигдуулсан зүйл дээр нэмж тайлбар хэлье. “Дүү Б-гийн дансаар авсан 480,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаараа Б- тайлагнасан ба хавтаст хэрэгт баримт нь байгаа” гэж Э-цэцэг өмгөөлөгч тайлбарласан. Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөр, техникийн тос, хоол хүнс зэрэгт уг мөнгийг зарцуулсан байдаг. Мөн өөрт нь нэг ч төгрөг үлдээгүй гэх байдлаар тайлагнасан. Үүнтэй холбоотой тайлан тооцоо зөрсөн зүйл байхгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Улсын Дээд шүүхийн тогтоолд Э-ын холбогдсон авлига өгсөн гэх гэмт хэрэгтэй холбоотой дүгнэлт хийсэн байсан. Үүнтэй холбоотой товч тайлбар хэлье. Улсын Дээд шүүхээс авлига өгсөн гэх гэмт хэргийн талаар дүгнэлт хийх ёстой, гэмт хэргийн шинжгүй юм уу, эсхүл техникийн алдаа гэх талаас нь бичсэн байна лээ. Анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх эрх хэмжээтэй учраас ингэж шийдвэрлэхээс өөр арга байгаагүй. Э-ын тухайд авлига өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэгдээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан нөхцөл байдал байхгүй учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзсэн. Авлига авсан тал гэж яригдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон С-ын тухайд С- албан тушаалаа өгснөөс хамаагүй хойно өгсөн мөнгө байна гэж үзээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь авсан тал нь бөгөөд Э-ын өгсөн гэх нэг мөнгөтэй холбоотой асуудлын тухайд дараах байдлаар шийдвэрлэсэн. Нөгөө үйлдлийн тухайд талийгаач М-д хахууль өгсөн гэж буруутгасан. Энэ хэрэг нь мөн хэрэгсэхгүй болсон гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Ө-ын өмгөөлөгч Б.Энх-Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Билгүүн өмгөөлөгч болон өөрийн үйлчлүүлэгч Ж.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн зүйчлэлтэй холбоотой асуудал бий. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахад Ж.Ө-ыг бусадтай хамтарч буюу Эрүүгийн ангийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш этгээд санаатай хамтарч үйлдсэн гэж үзсэн. Энэ тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох, оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чА-ыг үндэслэлтэй тодорхойлох, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой. Бидний үйлчлүүлэгч Ж.Ө-ын үйл баримтад нөлөөлөх зүйл байгаа. Улсын Дээд шүүхийн 2025 оны 132 дугаар тогтоолд энэ асуудлыг мөн тодорхойлсон байсан. Ж.Ө- энэ гэмт хэргийн субъект мөн эсэх асуудал дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэгт авагдсан баримтаар Ж.Ө- тухайн орон нутагтаа алтны ченж хийдэг. Алтны ченж гэдэг нь вольфром ченж хийдэг гэсэн үг. Миний үйлчлүүлэгч “нэг хүнээс аваад нөгөө хүнд зарахдаа 300-500 төгрөг нэмдэг байсан” гэж тайлбарласан. Ямар үйл баримтаар авлига өгсөн, зуучилсан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлага зайлшгүй үүссэн гэж үзэж байна. Тиймээс үүний объектыв талыг нь тодотгож хэлье гэж бодож байна. 2017 оны 05 дугаар сард О-, Б- нараас тухайн үедээ 40,000,000 төгрөг авдаг. Эдгээр хүмүүс буцаагаад 6,000,000 гаруй төгрөгийг авсан. Дараа нь А- гэх хүнээс мөн ондоо 20,000,000 төгрөг авдаг. Ингээд нийтдээ 54,000,000 төгрөгийг тухайн үед авсан. Үүнээсээ вольфромыг 25,670,000 төгрөгөөр худалдаж аваад үүнийгээ О-, Б- нар нь хил гаргаад зарсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үлдсэн 28,330,000 төгрөгөөс А-д 10,000,000 төгрөгийг вольфром авна гэх утгаар, бусдын нь О-, Б- нарт өгч мөнгө зарцуулагдсан. Анхан шатны шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлаад 30,000,000 гаргуулахаар шийдвэрлэсэн учраас энэ талаар өмгөөлөгчийн зүгээс тодруулж хэлж байна. Гэмт хэргийн улмаас учирсан үйлдэл юм уу, эсхүл бусад байдлаар өөртөө олсон үйлдэл юм уу гэдгийг анхан шатны шүүх ялгаж тогтоосонгүй. Ж.Ө-ын хувьд авсан гэх 54,000,000 төгрөгийг ямар байдлаар зарцуулсан гэдэг талаараа маш тодорхой тайлбарласан. Дансны хуулга болон холбогдох хүмүүсийн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл шууд 60,000,000 төгрөг гэж үзээд Ж.Ө- болон түүний ахаас тус бүрээс 30,000,000 төгрөг гаргуулна гэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Тиймээс зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр гэж үзэх юм уу. 2002 оны Эрүүгийн хуулийн тохирох зүйлчлэл буюу тухайлахад аль тохирох зүйлчлэлээрээ зүйлчилж гэхэд энэ агуулгаараа хохирол тооцож явах уу. Өөртөө ямар байдлаар ашиг олсон бэ гэдэг асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Үүнийг тогтоохгүйгээр субьектив байдлаар 30,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол байна гэж шийдвэрлэх нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ бүхий л талаас нь хянаж үзэх учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт анх холбогдсоноосоо хойш анхны мэдүүлгээсээ эхлэн хэлж байсан. Энэ хэрэгт бид Ө-тай хамтарч ажилладаг байсан. Ө- вольфром нийлүүлдэг байсан. Бид түүнийг хөнгөн цагаан бетоны үйлдвэр дээр байх цех дээрээ хүлээж аваад боловсруулж мөнгийг нь өгдөг байсан. Миний 2018 оны 06 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэг дээрх бүх зүйлс хэвээрээ байгаа. Би бүх зүйлийг үнэнээр нь мэдүүлсэн. 2013, 2014 оноос хойш буюу вольфром Оросын холбооны улсад хэрэгтэй болсон үеэс хойш Ө- байнга нинжа хийдэг хүмүүсээс цуглуулж нийлүүлдэг байсан. Бид түүнийг нь шалгаж үзээд үнээ тохирч худалдан авдаг байсан. Хамгийн сүүлд энэ хэрэгт холбогдуулаад 40,000,000 төгрөгийн вольфромоос авсан. Зарим зүйлсийг Ө- дутуу өгсөн. Бид 5,000,000 төгрөгийг нь буцааж авсан. Бусад вольфромуудыг тэнд баяжуулж цэвэрлээд хог шороог нь хаясан. 3 тонн орчим вольфром авлаа гэхэд ихэнх хэсэг нь хаягддаг байсан. Ойролцоогоор 40-60 хувь нь хаягддаг байсан. Үлдсэн цэвэр вольфромуудыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаалийн баримтуудаа бүгдийг нь бүрдүүлж Оросын холбооны улс руу экспортолж гаргасан. Ө-, М- нартай уулзаж байсан гээд байдаг. Гэтэл би анхнаасаа М-т анхнаасаа хэлж байсан. Нэг удаа Ө- согтуу байхад нэг удаа бид нар дээр авчирч байсан. Би ахыгаа ингээд аваачиж өгөх гэж байна гэж хэлж байсан ба тухайн үед М- нь шал согтуу байсан. Бид Ө-тай ярьж ажлаа хийдэг байсан. М-той ажил ярих шаардлагагүй байсан. Надаас 2-3 удаа Авлигатай тэмцэх газраас байцааж байсан. Би тэр бүрд үнэн зөв мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл “бид Ө-тай холбоотой ба хамтарч ажиллаж байсан. Ө- Г-, Баян-Өлгий аймгаас чА-тай вольфромуудыг нинжа нараас цуглуулаад бидэнд өгдөг. Бид түүнийг нь баяжуулаад гаргадаг байсан” гэж мэдүүлсэн. Түүнээс бидэнд өөр хүн амьтантай явах ажлын шаардлага байгаагүй. 8 жил энэ хэрэгт шалгагдлаа. Биеийн эрүүл мэнд маш муудаж байна. Би 64 нас хүрсэн бөгөөд нэг удаа харвалт өгсөн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ба.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Х.О-т тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэргийн тухайд дараах зүйлсүүд нийтлэг яригдсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс “Г- аймгийн Ж- Засаг дарга “Ө-” ХХК нарын хооронд хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ байгуулагдсан байсан. Нэр бүхий шүүгдэгч нар энэ гэрээнд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Ийм учраас үүнийг хууль бусаар ашигт малтмал олборлосон, ашигласан гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна. Гэрээг нь харах юм бол тухайн гэрээнд “нөхөн сэргээлтийн зардлыг О-, овоолгыг дахин угаах замаар санхүүжүүлж болон” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуульд заасан тодорхойлолтоос үзэхэд “ашигт малтмалын О-, овоолго гэдэг нь олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад буюу нэгэнт нэг удаа угаах, олборлох үйл ажиллагаа явуулаад ашигт малтмалынх нь тодорхой агуулга бүхий ихэнх хувийг ашиглаад дахин газрын хэвлий дээр нэгэнт бий болсон үүсмэл ордыг овоолго гэж хэлнэ” гэж тодорхойлсон. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд буюу шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хиймэл дагуулын зураг, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэр бүхий шүүгдэгч нар нөхөн сэргээлт гэх гэрээгээр халхавчлан эвдэгдээгүй, нөлөөлөлд өртөгдөөгүй газрын хэвлийд шинээр халдсан. Ингээд их хэмжээний вольфром хууль бусаар олборлосон, ашиглалтын ажиллагааг 24 цагаар тасралтгүй явуулж байсан нь нотлогдсон. Гэрээнд зааснаар газрын хэвлий дээр нэгэнт үүссэн үүсмэл ордыг угаах замаар нөхөн сэргээлтийн санхүүжилтээ олж болохоор заасан болохоос огт эвдэгдээгүй шинэ газрын хэвлийд халдахыг зөвшөөрөөгүй. Тиймээс гэрээний дагуу нөхөн сэргээлт явуулсан нь гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэл няцаагдаж байна. Мөн их хэмжээний вольфромыг шинээр олборлосон, хууль бусаар ашигт малтмалын ашиглалт явуулсан болох нь шинжээчийн дүгнэлт, Монгол улсын хилээр экспортолсон вольфромын хэмжээ, буцаад орж ирж буй төлбөрийн дүн, М- гэх газар байрладаг, “Ө-” ХХК-нд ажилладаг олон гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон. Мөн шүүгдэгч нар тодорхой хэмжээний талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн учраас энэ нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх мэт тайлбарыг хэлж байна. Тухайн нөхөн сэргээлтийг зохих ёсоор их хэмжээний талбайд хийсэн гэж маргаад байдаг. Гэтэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “ашигт малтмал хууль бусаар ашиглах, олборлох” гэмт хэргийн хэрхэн үгүйсгэх, зүйлчлэлд нь нөлөөлөх эсэх нь ойлгомжгүй байна. Нөлөөлөлд өртсөн зарим хэсгийн талбайг шороогоор булсан буюу техникийн нөхөн сэргээлт хийсэн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Гэхдээ үүнийг нөхөн сэргээлтийг бүрэн хэмжээгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс нөхөн сэргээлтийг хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Учир нь холбогдох журамд зааснаар байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг нь техникийн болон биологийн гэсэн хоёр үе шатаас бүрдэж байгаа. Зөвхөн техникийн нөхөн сэргээлтийг хийх буюу эвдэгдсэн талбайг шороогоор булах ажиллагааг хийснээр нөхөн сэргээлт хийгдсэн гэж үзэх боломжгүй. Журамд заасан тодорхойлолтоос нь үзэхэд “нөхөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэлнэ” гэж тодорхойлсон. Яагаад цогц арга хэмжээ гэж хэлээд байна вэ гэвэл эхлээд техникийн нөхөн сэргээлт буюу гадаргууг сэргээх үйл ажиллагаа явагдах ёстой. Үүний дараа хэвийн өмнө нь байсан хэмжээнд нь эргэн сэргээх буюу биологийн нөхөн сэргээлтийг хийснээр цогц нөхөн сэргээлт гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Тиймээс нөхөн сэргээлт хийгдээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Нутаг орны иргэдэд тусламж дэмжлэг үзүүлсэн, эмнэлгийн байгууллагыг засварласан, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлсөн эсэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх, тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Үүнийг тухайн нутгийн ард иргэдийн зүгээс хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйл ажиллагааг нь эсэргүүцэх эсэргүүцлийг саармагжуулах, хууль бус үйлдлээ цаашид тасралтгүй үргэлжлүүлэх гэсэн санаа зорилгоор хийгдсэн үйлдэл гэж үзэж байна. Зарим өмгөөлөгч нарын зүгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэмт хэрэг. Ийм учраас “Ө-” ХХК-нд эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Яллагдагчаар татах ёстой байсан” гэж маргадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг хуульчилсан. Тус хуулийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэргийн гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн албан тушаалтан байх шаардлага тавигдана. Мөн уг гэмт хэргийг үйлдэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн байх буюу тухайн хуулийн этгээдэд ашигтай байдал бий болгох зорилготой байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн “хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах” гэмт хэргийн улмаас “Ө-” ХХК-нд ямар нэгэн ашигтай байдал бий болоогүй. Тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс “хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй. Зөвхөн нэр бүхий шүүгдэгч нар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахын тулд тухайн компанийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийг ашигласан буюу халхавчилсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тиймээс тухайн хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хэрэгт татах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал буюу уг асуудлыг өмнө нь шалгаад Г- аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол хүчин төгөлдөр байхад дахин уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн зөрчилтэй байна гэх үндэслэлээр тайлбар хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж маш тодорхой заасан. Гэтэл уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хэрхэн энэ үндэслэлд хамаарч байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг прокуророос гаргадаг эрх зүйн агуулгууд тус тусдаа хуулийн зохицуулалттай. Үүнээс үүдэх үр дагавар нь хүртэл тус тусдаа өөр юм. Үүний нэг жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийн заалт юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн асуудлаар шалгаад хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа тохиолдолд тухайн асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хязгаарласан. Түүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр анх энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингэхдээ Г- аймгийн М- гэх газар хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон байж болзошгүй гэдгээс гадна мөнгө угаасан байж болзошгүй, нэр бүхий нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй гэх хэд хэдэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэл оролцоотой холбоотой хэд хэдэн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. Мөн гомдлоо тайлбарлахдаа үндэслэл болгон танилцуулж байсан. Шүүгдэгч Ү-ын хувьд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс төрийн алБ- удирдах албан тушаал хашиж байсан албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан “Ө-” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулахыг эрх бүхий албан тушаалтнуудаас шаардсан. Мөн тухайн албан тушаалтанд нөлөөлсөн. Мөн төрийн байгууллагатай харилцах албан бичгийн төслийг боловсруулах, удирдан зохион байгуулах, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогоос хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлахыг зааварлах, зөөвөрлөх, зөвлөх, гэмт хэргийг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор хууль сахиулах байгууллагын албан тушаалтанд нөлөөлөх зэргээр тухайн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж прокуророос дүгнэсэн. Энэ үндэслэлийг анхан шатны шүүхээс хүлээн авч хамтран оролцсон үйлдэл оролцоог тодорхойлсон. Өмнө нь энэ хэрэгт хамгийн анх 2021 онд яллах дүгнэлт үйлдэхдээ үйлдэл оролцоог нарийвчлан зааглаагүй. Ерөнхий байдлаар эдгээр хүмүүсийг хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох, хэрэгт бүлэглэж оролцсон байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс нарийвчлан дүгнэх шаардлагатай гэж үзсэн. Үүнтэй холбоотой шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоог нарийвчлан дүгнэсэн. Гэтэл ингэж дүгнэсний дараа өмгөөлөгч нарын зүгээс тодорхой нэг үйлдлээр нь яллаад байна гэж гомдол гаргах үндэслэлээ болгон тайлбарлаж байна. Тухайлбал гэмт хэргээ нуун далдлах зорилгоор нэр бүхий хүмүүст зааварласан, зөвлөсөн үйлдлийг гэмт хэрэгт бүхэлдээ хамтран оролцсон мэтээр буруутгаад байгаа нь үндэслэлгүй гэж зүйлийг ярьж байгаа. Энэ нь зөвхөн нэг удаагийн зааварчилсан шинжтэй үйлдэл гэдгээр нь шүүгдэгч Ү-ыг буруутгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэд хэдэн удаагийн үйлдлээр зааварлах, зөвлөх үйл ажиллагааг явуулсан. Энэ нь гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг хангаж байна гэж үзсэн. Гэрч А- мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ү- эд зүйлээ нуугаарай гэж нэгжлэгийн үйл ажиллагааны талаар урьдчилсан сануулсан гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд өөрөө оролцоод мэдүүлгээ өөрчилсөн. Гэтэл сүүлд өгсөн мэдүүлгийг нь шүүхээс хэрхэн үнэлэхгүй, зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна” гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан. Гэтэл А-д шүүгдэгч Ү-ын “зүгээс нэгжлэг хийгдэж болзошгүй байна. Холбогдох санхүүгийн баримтуудаа нуугаарай” гэж хэлсэн үйл баримт нь зөвхөн гэрч А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр бус мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд туссан. Өөрөөр хэлбэл А- нь шүүгдэгч Б-гийн төрсөн хүү Б-тэй утсаар ярихдаа “Ү- ах ингэж байна, холбогдох юмнуудаа нуугаарай” гэх зүйлийг ярьсан болох нь нотлогдсон. А- шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлэг нь өөрчлөгдсөн нотлох баримтыг үнэлэх ёстой байсан эсэхтэй холбоотой асуудал яригдах шаардлагагүй. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгээр үйл баримт хөдөлшгүй нотлогдсон. Зөвхөн энэ гэрчийн мэдүүлгээр бус Ц- гэх Ж- Засаг даргаар ажиллаж байсан хүнтэй Б-гийн зүгээс бичсэн зурвас, Г- аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан М-ын “Ү- нь удаа дараа залгаж “Ө-” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих, саадгүй үргэлжлүүлэхтэй холбоотой нөлөөлөх оролдлогуудыг хийж байсан” гэх хүний мэдүүлэг зэргээр нотлогдоно. Ц- гэх Ж- Засаг даргаар ажиллаж байсан хүн удаа дараа ““Ө-” ХХК-ийн нөхөн сэргээлтийн гэрээ байгуулахыг шаардаж, нөлөөлж байсан” гэж маш тодорхой мэдүүлсэн. Энэ хүмүүсийн хоорондоо бичсэн зурвасууд нь хэрэгт авагдсан. Ч- гэх “Ө-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ хэрэгт хамтран оролцсон хүнд цагдаагийн байгууллагад гаргаж өгөх баримт бичгийн төслийг боловсруулж дамжуулж байсан, мөн уурхайн даргаар ажиллаж байсан шүүгдэгч П-ид тусгай хэрэгсэл хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч байсан журмыг харилцаа холбооны хэрэгслээр хүргүүлж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд Ү-ын гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоо тогтоогдож байна гэж үзсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааг нэлээд удаан хугацаанд явуулсан. Энэ нь яллах дүгнэлтэд дурдсан ихэнх гэмт хэргийг нотлох хамгийн гол нотлох баримт болж байгаа. Улсын яллагч нарын зүгээс ч мөн уг баримтыг яллах гол баримт болгон ашигладаг. Гэтэл өмгөөлөгч нарын зүгээс дүгнэлт тайлбараа гаргахдаа мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа огт байхгүй юм шигээр тайлбарлаж байна. Мөн үүн дээр бичигдсэн зүйлүүд дээр тайлбар огт хэлдэггүй. Хэргийн материалд авагдсан хоёр хавтаст нууц ажиллагааны магадалгаатай бүрэн танилцахад эдгээр хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар ямар үйлдэл оролцоотой байсан, хэн нь ямар байдлаар оролцож байсан, хэн нь зааварлаад хэн нь гүйцэтгэж байсан бэ гэх нөхцөл байдал бүрэн дүүрэн харагдана. Шүүгдэгч Б.Г-ийн хувьд ямар үйлдэл оролцоотой байсан гэдэг талаар тодорхой дүгнэлтийг улсын яллагчаас өгдөггүй, мөн шүүх ч дүгнэлт хийдэггүй гэж өмгөөлөгчөөс нь тайлбарлаж байна. Шүүгдэгч Б.Г-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахтай холбоотой тухайн хууль бусаар олборлосон вольфромыг тээврийн хэрэгслээр зөөвөрлөх үйл ажиллагааг удирдах зохион байгуулах, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор ажилчдын хоол хүнсийг зөөвөрлөх, ажлын талбайд өрнөж байсан үйл явдлын талаар тогтмол Б-, Ч- нарт утсаар мэдээлэх, заавар чиглэлийнх нь дагуу хяналт шалгалтаар ирсэн хүмүүстэй уулзах зэрэг үйлдлүүдийг хийж байсан. Мөн хууль бусаар хахууль өгөх замаар лацыг нь авхуулах боломжтой юм байна гэх мэдээллийг Б-, Ч- нарт өгч байсан болох нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд маш тодорхой дурдагдсан. 2017 онд аймгийн Г- байцаагч нь энэ хэрэгт хахууль авсан гэх гэмт хэрэгт буруутгагдаж шүүхээс гэм буруутайд тооцогдсон. Г.Г- гэх хүнтэй Б.Г- нь Ч-ын зааварчилгаагаар уулзаад лацыг нь авах талаар тухайн этгээдийг ятгасан. Тэр байтугай хахууль өгөх боломжтой юм байна гэх байдлаар Ч-тай ярьсан нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд авагдсан. Шүүгдэгч Г-, П- нарын хувьд “бид хоёр бусад хүмүүсийн адил уурхайд цалин хөлс авч ажиллаж байсан. Бид нартай адил цалин хөлс авч ажиллаж байсан 100 гаруй хүмүүсийг энэ хэрэгт яллагдагчаар татаагүй байж зөвхөн бид хоёрыг буруутгаж байна” гэж тайлбарладаг. Энэ хоёр хүнийг бусад хүмүүстэй буюу цалин хөлс авч хөдөлмөр эрхэлж байсан хүмүүстэй адилтган үзэх боломжгүй. Учир нь хэрэгт цугларсан баримтуудаар энэ хоёр хүн анхнаасаа М- гэх газар хууль бус ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг лавтай сайн мэдэж байсан. Үүнийг мэдсээр байж дээр дурдсан гэмт үйлдлээрээ хамтран оролцсон болох нь нотлогддог. П-ийн тухайд 2016 оноос 2018 оны хугацаанд М- гэх газар явагдаж байсан үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл уурхайн даргаар ажиллаж байсан. Нэр бүхий тухайн талбайд ажиллаж байсан гэрч нар хэзээ, ямар хэмжээний М-ыг хот руу зөөх, ямар тээврийн хэрэгслээр зөөх, олборлох тоног төхөөрөмжийг хаана байрлуулах зэрэгтэй холбоотой үйл ажиллагааг өдөр тутам удирдлагаар П- хангаж байсан талаар тодорхой мэдүүлдэг. П- гэх хүн анхнаасаа “Ө-” ХХК нөхөн сэргээлтийн гэрээ байгуулах зорилгоор ард иргэдэд эд бараа тараах үйл ажиллагаанд Б-тэй оролцож явж байсан. Тухайн нутгийн ард иргэд Б- гэх хүнийг маш сайн таньдаг. Сахал П- гэх нэрээр гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийг бусад цалин хөлс авч, М- гэх газар ажиллаж байсан хүмүүстэй адилтган үзэж, гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж дүгнэх боломжгүй. “Хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд бусад хүмүүс их хэмжээний ашиг олсон. Өөрөөр хэлбэл М-ыг борлуулж 16,000,000,000 төгрөг олсон гэж байгаа боловч бид хоёр нэг ч төгрөг үүнээс аваагүй” гэж тайлбарладаг. Гэтэл хэд хэдэн этгээд хамтарсан үйл ажиллагааны үр дүнд хамтран оролцогч бүр энэ гэмт хэргийн улмаас ашиг хүртсэн байх ёстой гэсэн шаардлага Эрүүгийн эрх зүйн О- болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид байхгүй. Хамтран үйлдсэн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгөөс хувь хүртээгүй нь тэдгээрийг энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Да.П- болон Б.Г- нарт холбогдох битүүмжилсэн эд хөрөнгийн завших, үрэгдүүлэх тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд “тухайн цахилгаан үүсвэрийг битүүмжлэхийг зөвхөн П-ид хариуцуулж өгсөн ба Г- битүүмжилсэн гэдгийг мэдээгүй. Сүүлд нь авч яваад бусдад борлуулсныхаа дараа битүүмжилсэн байсан гэдгийг П-оос сонссон” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ийм учраас Г- нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж хэлдэг. Гэтэл энэ дүгнэлт нь зөвхөн энэ хоёр шүүгдэгчийн зөвхөн өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг дээр үндэслэгдэж буй дүгнэлт юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн хэд хэдэн гэрч энэ хэрэгтэй холбоотой мэдүүлгийг өгсөн байдаг. Тухайлбал гэрч А-ийн өгсөн мэдүүлэг 8 дугаар хавтаст хэргийн 157 дугаар талд авагдсан. Тухайн хүн “тухай битүүмжилсэн цахилгааны үүсгэврийг Г- ирж аваагүй. Харин сахал П- ирж аваад явсан” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн битүүмжлэлийг хариуцаж байсан П- ирж авсан тухай мэдүүлдэг. Мөн гэрч Н- гэх этгээдийн гэрчийн мэдүүлэг 9 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр талд авагдсан. Энэ хүн А- гэрчийн мэдүүлгийн гэрчийг давхар нотолсон байдлаар мэдүүлгээ өгдөг. Өөрөөр хэлбэл “П- нь хүмүүстэй ирээд хоёр машинаар эд зүйлийг авч явсан. Түүнийх нь дараа Г-той утсаар ярихад 4 том дизель цахилгаан үүсгэвэр ачуулаад яв, би хүн явуулсан гэж хэлсэн” тухай мэдүүлдэг. Г- биш П- өөрөө биечлэн ирж битүүмжилсэн эд хөрөнгийг авч явсан нь үүнээс харагдаж байна. Тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг мэдсээр байж Г-той хамтарч бусдад зарж борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүний гэм бурууг тогтоохдоо тухайн гэмт хэрэгт холбогдсон яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхээс илүүтэй тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй гэрч нарын мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хоёр гэрчийн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар өмгөөлөгчийн гаргасан тайлбар бүрэн үгүйсгэгдэж байна. Нэр бүхий гурван шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуульд “эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тодорхой заасан. Мөн үүнийг тайлбарлахдаа захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэж заасан. Өмгөөлөгчдийн зүгээс мөнгө угаах гэмт хэргийн шинжийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Тухайлбал мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт ямар гэмт хэргүүдийг тооцох нь зүйтэй эсэх, ашигт малтмалын хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь суурь гэмт хэрэгт тооцох эсэх, мөнгө угаах гэмт хэргийн субъект суурь гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрөө байх эсэхтэй холбоотой янз бүрийн тайлбаруудыг гаргаж байна. Гэхдээ эдгээр тайлбарууд нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний ямар зохицуулалт үндэслэж байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийгээ хэлэхгүй байгаа. О-ын үүднээс гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь ямар О- эсэх нь тодорхойгүй байна. Тухайн судлаачийн өөрийнх нь гаргаж ирсэн О- эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал мөн эсэх нь эргэлзээтэй. Өөрийнхөө үзэл бодлыг, эсхүл кинон дээр гардаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн мөнгө угаах үйлдэлтэй адилтгаж мөнгө угаах гэмт хэргийг хэрэглэх нь зүйтэй гэж яриад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголтыг үндэсний хууль тогтоомжийн хувьд хоёр хуульд заасан. Өөрөөр хэлбэл Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар ойлголтыг нь тодорхойлсон. Гэмт хэргийн шинжийг нь Эрүүгийн хуульд тодорхойлсон. Уг хоёр хуулийн тодорхойлолтоос үзэхэд мөнгө угаах гэмт хэргийн субъект зөвхөн суурь гэмт хэргийг үйлдсэн байх буюу гуравдагч этгээд байна гэх агуулга байхгүй. Хуулийн тодорхойлолтоос үзэхэд суурь гэмт хэргийг үйлдсэн болон тухайн мөнгө угаах үйлдэлд оролцсон гуравдагч этгээдийн хэн аль нь эрүүгийн хариуцлагад татагдах нь зүйтэй юм байна гэсэн агуулга харагдаж байгаа. Олон улсын баримт бичгийн тухайд мөнгө угаах гэмт хэргийг үндсэн хэд хэдэн баримт бичгийг тайлбарлаж улс орнууд дагаж мөрдөхийг үүрэг болгосон байдаг. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүлгийн конвенц, авлигын эсрэг конвенц, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн конвенц, санхүүгийн хориг хэмжээ авах байгууллагын стандарт зөвлөмжүүдэд мөнгө угаах гэмт хэргийг улс орнууд хэрхэн ойлгож үндэсний хууль тогтоомждоо тусгах ёстой вэ гэдгийг маш тодорхой бичсэн байдаг. Эдгээр олон улсын баримт бичгүүдээс харахад зөвхөн гуравдагч этгээд мөнгө угаах гэмт хэргийг үйлддэг гэсэн ойлголт байхгүй. Стандарт зөвлөмжид зааснаар мөнгө угаах гэмт хэрэг нь хэлбэрийн хувьд гурван төрөлтэй үйлдэгдэж болно гэж заасан. Нэгдүгээрт суурь гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрөө мөнгө угааж болно. Хоёрдугаарт суурь гэмт хэрэгт оролцоогүй буюу гуравдагч этгээд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж болдог. Гуравдугаарт суурь гэмт хэрэггүйгээр буюу суурь гэмт хэргийг огт нотлохгүйгээр мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлж эрүүгийн хариуцлага оногдуулж болно гэж тус тус заасан. Үе шатын загвар тодорхойлолтыг гаргахдаа мөнгө угаах гэмт хэрэг гурван үе шатыг дамждаг гэж үздэг. Үүнд байршуулах, нуун далдлах, эргэлтэд оруулах гэсэн гурван үе шат багтана. Гэхдээ энэ нь зөвхөн загвар тодорхойлолт гэж байгаа. Мөн зөвлөмжид үндэсний хууль тогтоомжоор аль нэг үе шатыг нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бол мөн эрүүгийн хариуцлага оногдуулж болно гэж заасан. Манай улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг харах юм бол заавал энэ гурван үе шатыг дамжихыг шаарддаггүй. Тус тусдаа буюу эзэмшсэн, ашигласнаараа эрүүгийн хариуцлага оногдуулж болно. Нуун далдалсан буюу эх үүсвэрийг нь өөрчилсөн, бусдад шилжүүлсэн үйлдэл байх юм бол мөн мөнгө угаах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Мөн эдийн засгийн эргэлтэд оруулсан буюу ашигласан, ашиг хүртсэн үйлдэлд ч дангаар нь эрүүгийн хариуцлага оногдуулж болохоор хуульчилсан. Олон улсын баримт бичигт болон үндэсний хууль тогтоомжид байхгүй үндэслэлээр эдгээр хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол тайлбарууд үндэслэлгүй байна. Хамгийн ойрын баримт бичиг гэх юм бол Монгол банкны санхүүгийн мэдээллийн албаны сайт байна. 2017 он болон 2019 онд Монгол улсад хийсэн харилцан үнэлгээгээр мөнгө угаах ямар үе шат байдаг, ямар байдлаар Монгол улсад үйлдэгдэж байгаа эсэх, Монгол улс гэмт хэрэгтэй тэмцэхдээ хэрхэн буруу ойлголттой байгаа вэ буюу өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаа тайлбар маш буруу юм гэдгийг маш тодорхой байдлаар няцаасан байсан. Шүүгдэгч Б-, Ү-, Б- нарыг буруутгаж байгаа мөнгө угаах гэмт хэргийн тухайд Олон улсын баримт бичгүүдэд заасан тодорхойлолт болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Мөн дамжих ёстой гурван үе шатыг дамжан гэж үзэж байна. Тодруулбал хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатарт Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “О-” “П-” ХХК нарын нэрээр бүртгүүлэлт хийж Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор Бүгд найрамдах Хятад ард улсад экспортолж хууль бус эх үүсвэрийг нь өөрчлөн шилжүүлсэн. Мөн Монгол улсын хилээр гаргасан М-ын орлого болох 16,000,000,000 төгрөгийг нэр бүхий иргэдийн арилжааны банкны дансаар хүлээн авч эдийн засгийн эргэлтэд оруулсан. Үүнээс харахад дээр дурдсан гурван үе шатыг бүрэн хангасан байна. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нотлогдсон байна гэж үзэж байна. Хятад талаас Б- гэх хүн Х- /Х-/ болон Б- нартай тохиролцооны үндсэн дээр М-ыг хүлээн авч цааш нь Хятад улсын үйлдвэрүүдэд зарж борлуулах үйл ажиллагааг хариуцаж байсан. Олсон ашгийг Х- /Х-/, “Д-” ХХК, Г-, Х-, Г-, Б-, Б-, Б-, А-, Б- гэсэн хүмүүсийн Монгол улсын арилжааны банкны дансаар дамжуулан Монгол улсад шилжүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Б- болон түүний өмгөөлөгчийн зүгээс өнөөдөр шүүх хуралдаанд огт хамааралгүй, танихгүй хүмүүсийн хүлээн авсан мөнгөн дүнгээр буруутгаж байна гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Тухайн дансаараа мөнгө дамжуулж аваад байгаа хүн тус бүрээр нь товчхон тайлбар хэлье. Б- гэх хүн хятад талаас М-ыг хүлээн аваад цааш нь борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Б-, Х- /Х-/ нарын зааварчилгаагаар хэд хэдэн дансаар дамжуулж Монгол улсад мөнгийг шилжүүлж байсан гэдэг талаараа өөрөө маш тодорхой мэдүүлсэн. Уг этгээдийн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 127-131, 133-139 дүгээр талд авагдсан. “Д-” ХХК-ийн хуулийн этгээдийн данс бий. Энэ нь Д- гэх хүний эзэмшлийн компани. Д- нь мэдүүлгээ өгөхдөө Б-тэй бизнесийн харилцаатай, Б-ий гуйлтын дагуу өөрийн компанийн төрийн банкны дансаар дамжуулаад Б- болон А- нарт тэдний зааварчилгааны дагуу мөнгийг шилжүүлж байсан тухай тайлбарласан. Г- бол Х- гэх нэртэй Өвөр монгол залуу юм. Энэ хүн Б-тэй хамтран ажилладаг. Эрээн Х- хавалла буюу хятадын мөнгөн тэмдэгтийн төгрөг болгох үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүн Монгол улсын иргэн Г-, Х- нарын Монгол улс дахь арилжааны банкны дансыг ашигладаг. Тухайн данснуудаараа дамжуулж Б-ий зааварчилгааны дагуу мөнгийг шилжүүлж байсан талаарх гэрчийн мэдүүлгээ өгсөн. Г-, Х- нарын хувьд Г- гэх хүнд дансаа ашиглуулдаг байсан талаараа дурдсан. А- гэх хүн Б-гийн “Б-” ХХК-ийн нярав, мөн Б-гийн эхнэрийн дүү Г-ын эхнэр юм. Энэ хүн хэрэгт хэд хэдэн удаагийн мэдүүлгээ өгсөн. Тухайн хүн өөрийнхөө дансаар хүлээн авсан мөнгийг Б-гийн зааварчилгааны дагуу бусдад шилжүүлдэг, зарцуулдаг байсан талаараа маш тодорхой хэд хэдэн удаагийн мэдүүлгээр мэдүүлсэн. Б- бол Б-гийн төрсөн хүү. Энэ хүн төрсөн эцэг болох Б-гийн зааварчилгааны дагуу дансаараа мөнгийг хүлээн авч, бусдад шилжүүлдэг байсан талаараа мэдүүлсэн. О- гэх хүн бол Б-гийн жолооч. 6 хавтаст хэргийн 84-85 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ мөнгийг ямар замаар авдаг байсан болон Б-гийн зааварчилгаагаар бусдад шилжүүлдэг байсан талаараа тодорхой мэдүүлдэг. Шүүх бүрэлдэхүүн Г.Б- гэх хүний талаар тодруулж асууж байсан. Энэ хүн бол Э-ын дүү. Түүний өгсөн мэдүүлэг нь 7 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар талд авагдсан. Уг этгээд “ах Э-ын зааварчилгааны дагуу тухайн мөнгийг хүлээн авдаг байсан. Юаньд хөрвүүлээд тодорхой гадаад улсад төлбөр тооцоо хийх зэрэг Б-, Э- нарын зааварчилгаагаар тухайн мөнгийг зарцуулдаг байсан” гэж мэдүүлсэн. Б- гэх хүн бий. Энэ хүн нь “О-” болон “П-” ХХК нарын буюу М- олборлох тусгай зөвшөөрөлтэй компаниудын нэрээр Хятад улс руу экспортлох үйл ажиллагааг монгол талаас хариуцаж бүрдүүлэлтийг нь хийж байсан этгээд юм. Ямар зорилгоор өөрийнхөө дансаар мөнгийг авсан, бусдад хэрхэн шилжүүлсэн талаарх мэдүүлгээ тодорхой өгсөн. Мэдүүлэг нь 8 дугаар хавтаст хэргийн 121-124 дүгээр талд түүний мэдүүлэг авагдсан. А- гэх хүн бий. Энэ хүн бол Х- /Х-/-ийн орчуулагч. Мөн Х- /Х-/ болон Б- нарын зааварчилгаагаар мөнгийг авч, бусдад шилжүүлдэг байсан тухай мэдүүлгээ өгсөн. Э-Д- гэх хүн бол “Б-” ХХК-ийн нярав бөгөөд А-тай адилхан Б-гийн зааварчилгаагаар мөнгийг хүлээн авч бусдад шилжүүлдэг байсан талаараа мэдүүлсэн. Эдгээр баримтуудаас харахад шүүгдэгч Б- болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “ямар ч хамаагүй хүмүүсийн дансаар орж ирсэн мөнгийг Б-д хамаатуулж түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг авсан мэтээр яллаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбар няцаагдаж байна. 16,000,000,000 төгрөгийн хууль бус хөрөнгө орлогыг олсон болох нь “Г-” компанийн аудитын дүгнэлтээр зөвхөн нотлогдож байгаа мэт тайлбарыг өмгөөлөгч нарын зүгээс ярьж байна. Гэтэл дээр дурдсан хүмүүсийн мөнгийг хүлээн авсан хүмүүсийн дансны хуулга хэрэгт авагдсан. Тэдгээрт нэг бүрчлэн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд бий. Мөн Монгол улсын хилээр экспортолж М-ын хэмжээ зэрэг баримтуудаар давхар нотлогдоно. Тодруулбал 2016 оны 05 дугаар сараас “Ө-” ХХК нэр бүхий шүүгдэгч нар М- гэх газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн цаг хугацаанаас үйл ажиллагаа нь зогсох хүртэл хугацаанд “О-” болон “П-” ХХК гэх хоёр компанийн нэрээр 42 удаагийн үйлдлээр нийт 753,2 тонн М-ыг Хятад улс руу экспортолсон болох нь гаалийн мэдээллүүдээр хөдөлшгүй нотлогдсон. Өмгөөлөгч нарын зүгээс мөн л үүнийг няцаадаг. Өөрөөр хэлбэл “тусгай зөвшөөрөл бүхий хоёр компани чинь өөрсдөө бас олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. 750 тонн гэдэг нь энэ хоёр компанийн өөрсдийнх нь олборлосон М- юм. Үүнийг ялгаж салгаагүй” гэх зүйлийг тайлбарладаг. Гэтэл “О-” болон “П-” ХХК гэх хоёр компанийг эзэмшдэг Атарбаатар гэх хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Тодруулбал “хоёр компани тусгай зөвшөөрөлтэй боловч М- олборлох үйл ажиллагааг огт явуулж байгаагүй. Төв аймагт хүдэр олборлох үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай компанийн нэрээр Хятад улс руу экспортолсон М- нь зөвхөн Б- болон нэр бүхий шүүгдэгч нарын М-т хууль бусаар ашигласан ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааны улмаас бий болсон М- мөн юм” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б- болон түүний өмгөөлөгч Г-, Д-ням нарын зүгээс “М-т үйл ажиллагаа явуулаад нэгэнт зогссоны дараа буюу даруй 3 жилийн дараа 2021 онд хийгдсэн гүйлгээг үндэслээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээг үндэслэлгүйгээр тодорхойлсон” гэж маргадаг. Ийм зүйл огт байхгүй. Үндэслэл болгож яриад байгаа баримт нь яллах дүгнэлтийн 146 дугаар талд дурдагдсан нотлох баримт. Өөрөөр хэлбэл Г- гэх Хятад улсын иргэн Г-д дансаа ашиглуулдаг иргэний дансны хуулганд мөрдөгч үзлэг хийсэн тэмдэглэл бий. Мөрдөгч үзлэг хийхдээ зарим гүйлгээний цаг хугацааг 2017 онд хийгдсэн гүйлгээг 2021 он гэж буруу бичсэн нөхцөл байдал байгаа. Түүнийг нь би мөрдөгчийн тэмдэглэлд буруу бичсэн байдлаар нь яллах дүгнэлтийн нотлох баримтын жагсаалтад оруулсан. Тэгэхээр 2021 оны гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар 2017 он юм. Энэ талаар шүүх хуралдааны явцад Х-ттай буюу нэг бүрчлэн гүйлгээ тус бүрээр нь нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулсан. Өмгөөлөгч үүнийг огт ойлгохгүй байгаа юм уу, эсхүл ойлгохыг хүсэхгүй байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх хуралдаан бүр дээр энэ зүйлийг мэдэн будилж яриад байдаг. Тухайлбал мөрдөгчийн тэмдэглэлд “2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөг...” гэж бичигдсэн байдаг. Гэтэл энэ нь 52 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр талд авагдсан Г-ийн депозит дансны Д-энгүй хуулганаас үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөгийг Б-гийн компанийн нягтлан Э-Д-т шилжүүлсэн гүйлгээ байдаг. 2017 онд гарсан гүйлгээний оныг нь буруу бичсэн зүйл байгаа. Гэвч энэ нь шүүх хуралдааны явцад нэгэнт тодорхой болсон зүйл. Түүнээс үндэслэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх болон дараа хамаарсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг үндэслэлгүйгээр тогтоосон зүйл байхгүй. Шүүгдэгч Б- бусдад хахууль өгсөн, шүүгдэгч П-, Н-, Г- нар нь хахууль авсан хэргийн тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэр бүхий шүүгдэгч нар Б-гээс мөнгө шилжүүлэн авах үедээ бүгд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан. Тэр дундаа шүүгдэгч Б- нарын М-т явуулж байсан үйл ажиллагаанд хяналт тавих, түүнийг таслан зогсоох чиг үүрэгтэй байсан албан тушаалтнууд байсан. Тухайлбал хахууль авсан гэж буруутгагдаж байгаа Н- нь тухайн үед Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчийн даргаар, П- нь Д-ын байгалийн цогцолборт тусгай хамгаалалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г-ийн хувьд Г- улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан. Бүгд М- гэх газар шүүгдэгч нарын явуулж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжтой, албан чиг үүргийн хувьд хяналт тавьж ажиллах үүрэгтэй хүмүүс байсан. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс “ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнд ашигтай шийдвэр гаргаагүй байна. Мэдээж хахууль авсан гэж буруутгагдаж байгаа бол Б-гийн үүднээс үйлдэл, эс үйлдэхүй хийсэн байх шаардлагатай” гэж тайлбарлаж байна. Хахууль авах гэмт хэргийн тухайд албан тушаалтан бусдын ашиг сонирхлын үүднээс хийхээр амласан хууль бус үйлдлээ хийж бодитой хор уршиг бий болгосон эсэхээс үл хамааран хахууль авснаар бүрдэл төгсдөг. Тэгэхээр зайлшгүй хээл хахууль авснаараа ямар нэгэн байдлаар Б-д ашигтай албаны чиг үүрэгтэй холбоотой шийдвэр үйл ажиллагаа явуулсан байхыг шаардахгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар П-, Н-, Г- нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хэрэгжүүлэхгүй байхын тулд түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан хахууль авсан үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий гэж үзэж байна. Хамгийн сүүлд давж заалдах гомдлоо танилцуулсан өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүхийн тогтоолд эдгээр хүмүүсийн хахууль авсан үйлдэлтэй холбоотой дахин Д-энгүй байдлаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн гэх тайлбарыг хэлсэн. Гэтэл огт тийм зүйл байхгүй. Зөвхөн Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан шүүгдэгч С-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзсэн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх тал дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн. Түүнээс П-, Н-, Г- нар нь хахууль авсан, Б- эдгээр хүмүүст хахууль өгсөн гэмт хэргийн талаар өөр дүгнэлт хийхийг дурдаагүй. Шүүгдэгч Г.Б-, Г.О-, И-, М- нар нь М-, түүний дүү Ө-аар дамжуулан хахууль өгсөн гэмт хэргийн тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-, Г.О-, И-, М- нар Г- аймгийн Ц-аас зохион байгуулсан М- гэх газарт нөхөн сэргээлт хийх ажлын тендерт шалгарах гэсэн сонирхлын үүднээс нэгдсэн байдаг. Ингээд Ж- Засаг даргаар ажиллаж байсан М-той түүний дүү Ө-аар дамжуулан хоёр удаагийн уулзалтын зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд харилцан тохиролцсоны дагуу 60,000,000 төгрөгийг хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн 60,000,000 төгрөгийг нийтийн албан тушаалтны албаны чиг үүрэг, албан тушаалын байдалд нь холбогдуулан өгөөгүй, М- худалдан авах буюу арилжаа наймааны зорилгоор өгсөн гэж маргадаг. Аливаа гэмт хэргийн субьектив талын шинж буюу санаа зорилгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтаас дүгнэх учиртай. Авлигын эсрэг конвенцод энэ талаар маш тодорхой дурдсан. Түүнээс хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын мэдүүлгээр санаа зорилгыг тогтоохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг дандаа зөрүүтэй байдаг. Удаа дараагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрж, тогтмол өөрчлөгддөг. Мөрдөн шалгах ажиллагаагаар ямар үйл баримт тогтоогдсон тухай тайлбарлая. Яагаад ч М- худалдах авах буюу арилжаа наймааны зорилготой өгсөн мөнгө бус, харин тендерт шалгарах, М- гэх газар очиж хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор өгсөн болох нь хэд хэдэн үйл баримтаар маш тодорхой тогтоогддог. 60,000,000 төгрөгөөр 5 тонн М- авах зорилгоор талууд мөнгийг шилжүүлсэн бол М- буюу Г- аймгийн Ж- Засаг даргаар ажиллаж байсан хүн энэ уулзалтад оролцох ямар ч шаардлага байхгүй. Нэг удаа талууд санамсаргүй тааралдсан байж болно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар эдгээр хүмүүс хоёр удаа урьдчилан ярилцаж тохиролцоод нэг газар уулзсан үйл баримт тогтоогдсон. Энэ уулзалтад оролцсон Оросын холбооны улсын иргэн байгаа. Энэ хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд талуудын хооронд юу яригдсан тухай маш тодорхой мэдүүлсэн. Тухайлбал уг этгээд “вольфром худалдан авах талаар яриа болсон эсэхийг мэдэхгүй байна. Миний олж сонссоноор М-т очиж ашигт малтмал олборлох сонирхолтой байгаа талаараа эдгээр хүмүүс илэрхийлсэн. М- болон түүний дүү Ө-ын зүгээс болно, бүтнэ гэх зүйлийг хэлсэн. Хоорондоо мөнгө төгрөгтэй холбоотой асуудал ярьсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нар вольфром худалдаж авах гэж байсан бол яагаад 40,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд байгаа юм бэ. Арилжаа наймаа банк санхүүгийн системээр дамжуулан шилжүүлэх боломжтой. Гэтэл яагаад заавал мөнгийг бэлнээр өгсөн бэ гэх асуудал гарч ирнэ. Игорийн гэрт хийсэн нэгжлэгээр “М-т 40,000,000 төгрөг” гэх гар бичмэл олдсон. М- гэх нэрийг яагаад бичсэн бэ гэх асуудал байна. Хэрвээ үнэхээр худалдаж авах гэж байсан бол Ө- гэж бичих ёстой. Ө- нь тухайн үед М-ын наймаа хийдэг байсан талаараа өөрөө мэдүүлдэг. Яагаад заавал 40,000,000 төгрөгийг Засаг даргаар ажиллаж байсан хүнд өгсөн талаарх бичвэр гар бичмэл дээр бичигдсэн бэ гэх асуулт гарч ирж байна. 40,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэх 20,000,000 төгрөгийг Ө-д дансаар шилжүүлж өгсөн байдаг. Дансаар шилжүүлж өгөхдөө О- болон өөрийн найз А- гэх хүнээс уг 20,000,000 төгрөгийг гуйж авсан байдаг. А-оос мэдүүлэг авахад “тухайн үед тендерт оролцох шаардлагатай байна. Тендерт оролцохын тулд мөнгө өгөх шаардлагатай байна. Тийм учраас түр зээлээч гэж хэлээд авсан” гэж мэдүүлдэг. Үүнээс харахад бусдаас М- худалдан авах шаардлагатай байна гэх зүйл яриагүй нь харагдаж байна. “Т-” ХХК-ийг ашиглаж эдгээр хүмүүс тендерт оролцсон байдаг. “Т-” ХХК-ийн эзэмшигч Хүрэлбаатар гэх хүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Тухайн этгээд “өнгөрсөн жил буюу 2017 оны 05 дугаар сард Б- надтай уулзаад манай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглаж Г- аймгийн Ц-анд тендерт оролцмоор байна. Хамтдаа тендерт оролцъё гээд манай компанийн тусгай зөвшөөрлийг ашигласан” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн хооронд уулзалт болохоос өмнө буюу 2017 оны 05 дугаар сард Б- тендер зарлагдах гэж байгаа талаар мэдээллийг нэгэнт авсан байсан үйл баримт тогтоогдож байна. Үнэлгээний хороонд ажилласан ажлын хэсгийн гишүүдийн өгсөн мэдүүлэг бий. Бүгд л “Засаг даргын зүгээс “Т-” ХХК-ийг шалгаруулах зорилготой байгаа юм байна гэх зүйл ажиглагдсан. Хэлж ярьж байгаа болон өгч буй үүрэг даалгавраас нь бид ингэж ойлгосон” гэх мэдүүлгийг өгсөн. Мөн Ц- гэх хүний гэрчийн мэдүүлэг бий. Энэ хүн “Г- аймагт оросын “Т-” ХХК-ийг сумын Засаг дарга М- тендерт шалгаруулна гэж авчирсан талаар бүгд ярьж байсан. М-т 40,000,000 төгрөг өгсөн бөгөөд эрүүгийн цагдаагийн албаны нэгжлэгээр Игорийн гэрээс тухайн баримт нь гарч ирсэн талаар М- надад хэлж байсан” гэж мэдүүлдэг. Эдгээр баримтуудаас харахад яагаад ч энэ хүмүүсийн хооронд арилжаа наймаа хийхээр тухайн 60,000,000 төгрөгийг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Эсрэгээрээ тухайн албан тушаалтны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн болох нь нотлогдож байна. Мөн хяналтын шатны шүүхийн тогтоолд хэд хэдэн асуудал дээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэсэн учраас тэдгээртэй нь холбоотой нэг бүрчлэн товч тайлбар хэлье. “Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг үнэлсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх эхний шинжээчийн дүгнэлтийг бодитой гэж үнэлсэн байна. Үүн дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай” гэж үзсэн. Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэргийн тухайд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг прокурорын яллах дүгнэлтэд зааснаас нэмэгдүүлэн тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх, прокурор нь шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй. Прокурорын зүгээс сүүлд гарсан дүгнэлтийг үнэлсэн боловч хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулсан шинжлэн судлах замаар эхний дүгнэлтийг илүү үндэслэлтэй байна гэж үзсэн нь шүүхийн өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудал гэж үзэж байна. Аль дүгнэлтийг үнэлэхээс хамаараад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтооход ач холбогдолтой байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Нэр бүхий шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж буй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч Б-гийн өмгөөлөгч Г- анхан шатны шүүх эхний шинжээчийн дүгнэлтийг бодитой гэж үнэлсэн нь давж заалдах шатны шүүхийн урьд гаргасан шийдвэрийг биелүүлээгүй явдал гэж үзэхээр байна гэсэн тайлбарыг хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэхдээ эхний гаргасан “Т-” ХХК-ийн дүгнэлт нь эргэлзээ байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Үүний дагуу хоёр дахь удаагийн шинжээчийн үнэлгээг хийсэн. Хоёр дахь шинжээчийн дүгнэлт харилцан адилгүй гарсан учраас гурав дахь удаагийн шинжилгээг хийлгэсэн. Түүнээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй, тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өгсөн тохиолдол байхгүй. Ийм учраас өмгөөлөгч нарын гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд “ашигт малтмал хууль бусаар ашигласан, олборлосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,600,000,000 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэх замаар гаргуулах шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай” гэж үзсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б-, Ү-, Б-, Э-, Да.П-, Ч-, Г-, Б-, Х- /Х-/ нар хууль бусаар ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон. Хамтран оролцсон этгээдүүдийн хувьд хэн нэгний үүрэг оролцоо дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэх боломжгүй нь тэдгээрийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлийг бий болгодог. Энэ ч утгаараа анхан шатны шүүхээс эдгээр хүмүүсийг гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч зэргээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасны дагуу хувь тэнцүүлэн гаргасан нь үндэслэлтэй байна гэж харж байна. Харин гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг гаргуулах асуудал нь хохирлыг гаргуулахаас өөр. Гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийн улмаас тухайлсан шүүгдэгчид бий болсон хөрөнгө орлогын хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй байсан гэх саналтай байна. Хяналтын шатны шүүхээс “М-ыг экспортолж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхэд нийт олсон орлогыг нэр бүхий гурван шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай” гэж үзсэн. Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхэд улсын яллагч нарын зүгээс харилцан адилгүй хэмжээгээр хөрөнгө орлогыг гаргуулъя гэсэн саналыг гаргасан. Тухайлбал ашигт малтмал хууль бусаар олборлох, мөнгө угаах гэмт хэргийн улмаас тухайн шүүгдэгчид бий болсон нийт хөрөнгө орлогын хэмжээ болох Б-гээс 8,117,800,000 төгрөг, Ү-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад санхүүгийн баримтаар тогтоогдсон 323,000,000 төгрөг, Б-эс 122,500,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Ингэж гаргуулах нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэл журамд нийцнэ гэж үзэж байна. Байгаль орчинд учруулсан хохирлын нэгэн адил хувь тэнцүүлж гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс тухайлсан шүүгдэгчийн хувьд бий болсон хууль бус орлогын хэмжээгээр гаргуулах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Мөн хяналтын шатны шүүхээс “мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Б-гийн голомт банкны дансанд байх 3,200,000,000 төгрөгийн асуудлын талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай” гэж үзсэн. Анхан шатны шүүхээс дээрх хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэж үзээд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан баримтуудаар дээрх хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Прокурорын зүгээс ч мөн тухайн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэсэн утгаар биш шүүгдэгч Б- нарын гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлүүлэхэд энэ хөрөнгө ач холбогдолтой гэж үзээд шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дахь заалтад “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх хүртэл хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээх” байдлаар давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн “анхан шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйл болон 3.7 дугаар зүйлд заасныг давхар журамлаж хэрэглэсэн байна. Энэ нь өөрөө үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх” агуулгыг дурдсан байсан. Уг асуудлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж харж байгаа. Прокуророос нэр бүхий шүүгдэгч нар нь яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргүүдийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлээс 3.5 дугаар зүйлд заасан альд тохирох хэлбэрээр ялгаатай байдлаар журамлаж яллах дүгнэлтээ үйлдсэн. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын хамтран оролцооны хэлбэрт нь үндэслээд тохирох хэсгийг нь журамлах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.О-т прокурорын зүгээс гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирол хор уршигтай холбоотой Д-энгүй дүгнэлтээ гаргасан. Миний зүгээс өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой процессын шинжтэй хэд хэдэн тайлбарыг хэлье. “Ө-” ХХК болон түүнд хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс Г- аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2025 оны 82, 2017 оны 60 дугаартай тогтоол, мөн түүнчлэн сумын Засаг даргатай байгуулсан хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийх ажлын гэрээний дагуу хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол энэхүү журам болон гэрээг баталж, гаргаад байгаа нийтийн албан тушаалтнууд бүхий энэ гэмт хэрэгт хамтран оролцогчдын хувиар, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэх агуулгын хүрээнд яллагдагчаар татагдаагүй юм бэ гэх асуудлыг ярьж байна. Үүнтэй холбоотой прокурорын зүгээс тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ нэр бүхий 13 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хүрээнд хавтаст хэргийн материал цугларсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлтийн хүрээнд явагдах ёстой гэж заасан. Бусад субъектүүдийн зүгээс буюу дээр дурдсан нийтийн албан тушаалтнуудын үйлдэлтэй холбоотой асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд буюу журам, гэрээг байгуулсан, баталсан албан тушаалтнуудад холбогдуулж прокуророос прокурорын хяналтын шатанд тухайн хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэж байгаа асуудал дээр ямар нэгэн байдлаар буруутгах, тухайн гэмт хэргийг шийдвэрлэхэд саад болох зүйлгүй гэж үзэж байна. Мөнгө угаах гэмт хэргийг нотолж байгаа чухал хоёр нотлох баримт буюу Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Б-, Г- нарын өгсөн гэрчийн мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан талаарх асуудлыг дурдсан. Бүгд найрамдах Монгол ард улс болон Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаг. Энэхүү гэрээний дагуу гэрээний талууд болох хоёр талын эрх бүхий байгууллагууд нь мөн гэрээний 2.2-т заасан ижил тэгш байдлаар бие биедээ харилцан туслалцаа үзүүлэх эрх үүрэгтэй. Энэ гэрээний талууд гэдэгт шүүх, прокурор, иргэний болон эрүүгийн хэрэг эрхлэх бусад байгууллагыг хэлнэ гэж уг гэрээнд заасан. Энэ гэрээний нэг тал нь прокурор байж болж байгаа тохиолдолд прокурорын байгууллагын нэг хэсэг болсон Замын-Үүд дэх сум дундын прокурорын газар нь ижил шатны буюу Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хот дахь ижил шатны прокурорын байгууллагад хандаж, санамж бичигт тохиролцсоны дагуу тухайн хоёр гэрчээс мэдүүлэг авсан. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэгт заасны дагуу “гадаад улсад ирүүлсэн баримт бичиг нотлох баримтын шаардлага хангана” гэх хуулийн шаардлагыг хангаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасан “гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай бол олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж заасныг хангаж байна. Үүнээс харахад уг хоёр гэрчийн мэдүүлгийг цуглуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч М-ийн эрх зүйн байдал, холбогдсон гэмт хэрэгтэй холбоотой Тэрбиш өмгөөлөгчийн зүгээс “хавтаст хэрэгт авагдаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй зүйл дээр гэм буруутайд тооцсон” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл 2017 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 60 дугаартай тогтоолыг М- нь сумуудад хүргүүлсэн гэх үйлдэл дээр гэм буруутайд тооцогдсон гэх асуудлын талаар ярьсан. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд зааснаар М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу 2017 оны 05 дугаар сар, 06 дугаар саруудад нэр бүхий гадаад улсын хоёр иргэн, түүнчлэн “Т-” ХХК-нд хамааралтай О-, Б- нараас 60,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага яригдсан. Энэхүү яригдаж байгаа асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарт хамаарахгүй асуудлын талаар дурдаж байна гэж үзэж байна. Мөн “Т-” ХХК-г шалгаруулаад байгаа үнэлгээний хорооны гишүүдээс мэдүүлэг авсан. Эдгээр хүмүүс нь дамжмал байдлаар сонссон зүйлээ гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн. Энэ нь гэрчийн мэдүүлгийн шаардлагыг хангахгүй” гэсэн зүйлийг ярьж байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн болгон гэрч” гэж заасан. Ямар нэгэн байдлаар бусдаас сонссон, харсан байсан ч хуулийн шаардлагын дагуу гэрч гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 149 дүгээр талд тогтоох хэсэг эхэлж байгаа. Энэ тогтоох хэсэгт М-, Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу “нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт” хэмээн буруутгасан. Гэвч өмгөөлөгчийн зүгээс үүнийг буруу байдлаар тайлбарлаж шийтгэх тогтоолын 124 дүгээр талд дурдагдаад байгаа “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт эдгээр хүмүүсийг гэм буруутайд тооцсон” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт дүгнэсэн. Гэхдээ эцсийн шийдвэр болох тогтоох хэсэгтээ энэхүү нөхцөл байдлыг зөвтгөж бичсэн. Тиймээс дээрх асуудлууд нь процессын шинжтэй зөрчил биш байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай тогтоолд дээр дурдсан процессын зөрчилтэй холбоотой асуудал дээр ямар нэгэн байдлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй. Яригдаж байсан энэхүү асуудлыг Улсын Дээд шүүхийн тогтоолоор зөрчилтэй гэж үзсэн зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г-, шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, болон өмгөөлөгч П.Баасанжав, Б.Ганбаатар, Б.Г- нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,  шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,  шүүгдэгч Г- И.В-, Г.Б-, Г- И.В- нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Э-цэцэг, шүүгдэгч К- М- А-ийн өмгөөлөгч Б.Баттуяа нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргав. Үүнд:       

1.  Шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт давж заалдах шатны шүүхийн дүгнэлт;


            Нийслэлийн прокуророос шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарыг УИХ-ын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймаг, Ц-, Ц- багийн нутаг дэвсгэрт хамаарах М-ын нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт урьд хууль бусаар ашигт малтмал олборлогч нарын үйлдлийн улмаас эвдрэлд өртсөн талбайд Ө- ХХК-ний нөхөн сэргээлтийн эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, олборлосон М- /вольфром/-ыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортолж их хэмжээний ашиг олох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”  гэмт хэргүүдийг байнга үйлдэж, урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэж яллажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж, үндэслэлийг нарийвчлан тодотгож шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, үндэслэлийг дараах байдлаар дүгнэв.

“Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилго” нь зохион байгуулалттай гэмт бүлгийн үндсэн зорилго ба гэмт хэрэг үйлдэж олсон, энэхүү зорилгоор хуримтлуулсан хөрөнгө нь зохион байгуулалттай гэмт бүлгийн санхүүгийн эх сурвалж, урт хугацаанд орших суурь нөхцөл болдог байна.     

Өөрөөр хэлбэл, “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилго”-той гэдгийг тодорхойлоход тэдний үйлдсэн гэмт хэргүүдийн давтамжаас гадна тухайн гэмт хэрэг бүрийг үйлдэхдээ “ашиг олох” сэдэлт, зорилгод ямагт чиглэгдсэн эсэх болон  хөрөнгө, орлогынх нь эх сурвалж, түүний шилжилт хөдөлгөөн зэргийг бүрэн гүйцэд тогтоосон байх ёстой.

Мөн дээрх зорилгоор тухайн урьдчилан нэгдсэн тогтвортой нэгдэл байх буюу гэмт бүлэг нь нарийн нягт, шатлан захирагдах ёс бүхий зохион байгуулалтын нэгдмэл бүтцэд санаатай нэгдэж, зохицуулж удирдах, гүйцэтгэх, хянах зэрэг эрх, үүргээ нарийвчлан хуваарилж, хамтын хүчин чадлаа нягт нэгтгэсэн байх бөгөөд энэ нь зохион байгуулалттай бүлгийн тогтвортой орших шинжид хамаардаг байна.    

Гэтэл “зохион байгуулалттай гэмт бүлэг” гэдэгт дээрх шүүгдэгч нар хамаарч байгаа гэдгийг нотолсон үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхаас гадна мөн зохион байгуулалттай гэмт бүлгийг тодорхойлох хамгийн наад захын шаардлага болох “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн буюу анх тутам байгуулалцсан 3 ба түүнээс дээш этгээд чухам хэн хэн болох, тэд тогтвортойгоор нэгдсэн хийгээд тэднийг зохион байгуулагч болон удирдсан нь хэн болох, түүнчлэн гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн 3 ба түүнээс дээш этгээдийн зорилго, үйл ажиллагааг тууштай дэмжин нэгдсэн бусад этгээдүүд чухам хэн болох” гэдэгт хамаарах үйл баримт байгаагүй болно.      

Зохион байгуулалттай гэмт бүлгийг байгуулсан, удирдсан, мөн зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болсон гэдэг нь ялгаа заагтай ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, зохион байгуулалттай гэмт бүлгийг байгуулсан, удирдсан этгээд бүрийн хувьд тус бүлгийн үйл ажиллагаанд хэрэг болох хүнийг гэмт үйл ажиллагаандаа татан оролцуулах, элсүүлэх, зэрэг янз бүрийн зохион байгуулалт, арга хэрэгсэл бүхий гэмт үйл ажиллагааг явуулдаг байх тул энэ хүрээнд хамаарах нотлох баримтын эх сурвалжийг тогтоосон байхыг шаардана.   

Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн” гэмт хэргийн шинжүүд тогтоогдоогүй байна.

Иймд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

2. Шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Да.П-, Г.Э-, Ба.Г-, С.Ч- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, гэм буруутайд тооцсон дүгнэлт болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж, Х.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн тухай;

Шүүгдэгч Р.Б-, Г.Э-, Ба.Г-, Х.Б-, Б.Ү-, Да.П-, С.Ч- нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-” гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Г- аймгийн Ж- “Ц-” 3 дугаар багийн нутаг “М-” газарт “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, М- /вольфром/-ыг хадгалж байсан ХУД-ын 3 дугаар хороонд байрлах “Х-” ХХК-ийн хашаа, агуулахад нэгжлэг хийсэн тэмдэглэл, М-ыг савласан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт  /1хх 24-33, 34-37, 47-63, 121-127/,

шүүгдэгч Р.Б-гийн хариуцдаг СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтийн 3-26 тоотод байрлах “Б-” ХХК-ийн түүхий эдийн агуулахад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 65-69/, шүүгдэгч Р.Б-гийн хүү болох Б.Б-ийн бие, биедээ авч явж буй зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 95, 199-201, 203-204, 206, 208-230, 231, 233, 235/, Б- ХХК-ний санхүүгийн тайлан, баримтад нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 100-102/,

Байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын мэргэжилтэн П.Ш-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Г- аймгийн Ж- Ц- багийн нутаг Мянган-Угалзалтын нурууны байгалийн цогцолборт М- гэх нэртэй газарт ажилласан ажлын тайлан /2хх 17-33/,

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 82 дугаар тогтоол, 2017 оны 60 дугаар тогтоолуудын хүрээнд зохион байгуулж буй талаар Г- аймгийн Ц-анд байрлах М- гэх газарт хяналт, шалгалт хийж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны явцтай танилцаж гаргасан дүгнэлт ажлын хэсгийн тайлан /2хх 43-49/,

Г- аймгийн Ж- Ц- багийн нутаг “М-” газарт нөхөн сэргээлт хийж буй “Ө-” ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас /2хх 74-77/,

Г- аймгийн Ж- Ц- багийн нутаг “М-” газарт нөхөн сэргээлт хийж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл /2хх 79-80/,

гэрч Б.Б- /шүүгдэгч Р.Б-гийн хүү/: “...Би С.Ч-, аав хоёрыг хоорондоо “Г- аймагт вольфрам олборлолт явуулж байгаа, худалдан авагч олох хэрэгтэй байна” гэж ярьж байхыг нь сонсож байсан...” /6хх 45-46/,

гэрч Д.О-: /Шүүгдэгч Р.Б-гийн жолооч/: “...М-т нөхөн сэргээлт нэртэй боловч олборлолт явуулж байгаа. ...Шороо угаадаг усан буу, шороо сэгсэрдэг ширээ гэж ярьдаг тоног төхөөрөмж байрлуулчихсан ковш, ачааны машин, экскаватор гээд дандаа л ухах хөндөх зориулалттай тоног төхөөрөмжүүд байрлуулж байгаад л ажлаа явуулдаг. ...Миний хувьд цагаан эргээс вольфрам олборлоод Улаанбаатар Х- авч ирдэг гэдгийг мэднэ. ...Ө- ХХК-ийн захирал нь Б-, Ч- нар ээлжлээд болж байгаа боловч яг удирдаж байгаа хүн нь Б- өөрөө. ...Б.Ү-ын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд Б- захирал дээр ирэх, тэдний уулзах арай ихэссэн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /6хх 84-85/,

гэрч А.Ц-: “...Өнгөрсөн жил 2016 оны 12 сарын сүүлээр Б- ах компанийнхаа байран дээр дуудаад хятад хүн ирсэн байна ахдаа орчуулга хийж туслаач гэхээр нь би яваад очсон чинь Ху гээд хятад, Г-ын А-, Б- гэх гурван хүн байсан. Ингээд Ху гэх хятад нь “Г- аймгийн Ж- Цагаан эргээс вольфрам олборлож худалдаж авах гэсэн юмаа” гэсэн. Хамт А-, Б- гэх хоёр хүн нь Б- ахыг энэ Ху гэх хятадтай хамтарч ажиллаач, таны төрсөн нутаг Ж- Цагаан эргээс вольфрам гараад нинжа нар ухаад байна байгалийг сүйтгээд хаясан байна, одоо та Ху-тай хамтраад хэдүүлээ нөхөн сэргээлтээр вольфрам олборлоод, нутаг усаа хөгжүүлээд бүгдээрээ хамтарч ажиллая гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь Б- ах “гар аргаар нинжа байдлаар ухна гэж байхгүй ш дээ, орон нутгаас хүн амьтнаас асууя, тэр модгүй газар мод ургуулж болдог юм уу" гэсэн чинь Ху “ус байвал хэдэн мянган мод тарьж ургуулж болно, ойжуулж болно” гэж ярьсан. Эхний уулзалтаар иймэрхүү яриа өрнөөд өнгөрсөн. Дараа нь 2017 оны 2 билүү 3 сард Б- ах намайг дуудаад “нөгөө хятад ирсэн байна орчуулга хийгээд өг” гэхээр нь яваад очсон чинь Ху, А-, Б- гурав байсан. Хоёр талаасаа юм асуугаад Б- ах “нөхөн сэргээлтийг яаж хийж болохоор байна” гэсэн чинь Ху “нинжа нарын ухсан нүхийг бөглөөд гаргасан шороонууд угааж, вольфрам олборлоё” гэж ярьсан. А- “орон нутаг ч гэсэн баярлана ш дээ, дэмжих байх, үүнийг олон жил ухаад гол мөрөн ширгэсэн бөөн нүх сүв болсон болохоор бид нарын ажлыг дэмжих байхаа, та өөрөө нутгийн хүүхэд байж очоод нутгийн удирдлагатай уулзахгүй юу даа” гэсэн чинь Б- ах “нутгийнхантай ярьсан, сумын клуб, зам талбай, оюутны сургалтын төлбөр зохицуулбал болно” гэж байна гэсэн зүйл ярьсан. Тэгсэн Ху зөвшөөрөөд болно болно гээд байсан. Тэнд байсан хүмүүсийн нэг нь тендерт оролцоод шалгарвал нөхөн сэргээлтийн ажил хийх боломжтой гээд тендерийн талаар яриад эхэлсэн чинь Б- ах “манай аав Ц-анд амьдарч байгаад өнгөрсөн болохоор би сумандаа дорвитойхон шиг юм хиймээр байна” гэж хэлсэн. Ингээд Ху тэд нар хамтран ажиллахаар болоод Ху Б-г нутагтаа уриад Б-, эхнэр Х-, хүү Б- бид нар 2017 оны 03 сард Хятад улсын Ж- гэх Х- Ху-гийн амьдардаг газар нь очоод 4 хоног болоход өөрийнхөө вольфрамын үйлдвэрийг үзүүлээд нөхөн сэргээлтээ бас үзүүлээд үйлдвэртэйгээ танилцуулсан. Үйлдвэр нь хот дотроо байрладаг, уул ухаад бутлаад вольфрам гаргадаг, ухсан газраа биологийн бүтэн нөхөн сэргээлтэд оруулсан байсан. Үйлдвэрийн технологи маш өндөр түвшинд байсан. Тэр үйлдвэр нь Ху минийх гэж яриад байсан. Тэгээд монголоос авсан вольфрамаа үйлдвэртээ аваачиж дахин боловсруулалт хийнэ гэж ярьж байсан. Тэгээд үйлдвэрээс гаргасан эцсийн вольфрам нь гадаад улс Япон, Америк, Солонгос руу гаргана гэж ярьж байсан. Тэгээд Ху гэртээ үлдээд бид нар Монголд ирсэн. Дараа нь 05 дугаар сарын үед Б- ах “Ху-гийн тоног төхөөрөмж орж ирж байгаа миний дүү Г-ын аймаг, Ц-анд очиж орчуулагчаар ажиллаач” гэхээр би зөвшөөрөөд “Б-” компанийн П-, Х- эгчийн дүү Г-, Ху бид нар машинтай М-т очиход битүү цастай яг уурхай дээрээ очиж чадахгүй наана нь 20 хоног отоглож цас хайлахыг хүлээгээд уурхайлах газар дээр очиход нинжа нар байсан. Тэгээд нинжа нарыг цуглуулаад П- ах нөхөн сэргээлт хийх гэж байна, талбай чөлөөл гэж хэлээд нинжа нарыг талбайгаас гаргаад Ху-гийн тоног төхөөрөмжийг буулгаад нэг усан бууг 1 сар угсарч дуусаад 1 усан буун дээрээ шороогоо угааж эхэлсэн. Олборлосон вольфрамыг Г- гэх жолооч том улаан ачааны машинтай миний мэдэхээр 1 удаа зөөгөөд явсан. Би 05 дугаар сараас 07 дугаар сарын 20 хүртэл байсан ажиллахад бие өвдөөд өндөр газар учраас даралт ихсээд ажиллаж болохгүй байсан. тэгээд Х- ирсэн. Тэгээд ахиж тийшээ яваагүй. Намайг тэнд байхад У-, Э-, байгаль хамгаалагч Г-, П-, Ху, хятад ажилчид 20, 30 байсан байхаа, монгол ажилчид нэлээн их байсан. Тэр нөхөн сэргээлтийг явуулж байгаа компани нь “Б-” компанийн охин компани болох “Ө-” компани явуулж байгаа гэж байсан захирлаар нь Э- буюу Б- байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Ху, Чү намайг дагуулаад Г- аймаг руу яваад ирье гээд явсан. Тэгээд Ху надад Б- ахад битгий хэлээрэй гээд А-, Б- хоёртой уулзаад Чү аХ- нэг ийм бичиг баримттай хуулийн дагуу явуулах боломжтой вольфрам болон алтны уурхай байна уу гэсэн чинь А-, Б- хоёр тийм уурхай олдоно, бичиг баримт гаргуулахад 100.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Энэ хооронд Ху бид хоёр Б-той хамт Дөргөн сумын алт гардаг гэх газар очоод Г-од ирээд Чү-д  үзсэн газраа хэлсэн...” /6хх 86-89/,

гэрч П.У-: “...2016 онд Б- надад Г- аймгийн М- гэх газар нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа чи тэнд очиж манай Хятад ажилчдыг хариуцаж ажиллах уу, сарын 2 сая төгрөгийн цалин өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. ...Нинжа нарыг хөөж гаргасны дараа  вольфрам олборлох буу угсраад 2016 оны 8 дугаар сар хүртэл олборлолт хийсэн. ...Г- аймгийн Ж- М- гэх газар вольфрам олборлодог уурхайг Б- ажиллуулдаг. Харин Б- Ө- гээд компанийг Э-оос худалдаж авсан юм шиг байгаа. 2017 онд Ни.Б- гээд залуу Ө- ХХК-ийн захирал гээд байсан. 2018 оны 6 дугаар сарын эхээр билүү дундуур Б- хот руу яваад Ч- гэдэг миний танил Багануурын залуу Ө- компанийн захирал боллоо гэж байсан. Олборлосон вольфрамыг том машин дээр ачиж Улаанбаатар хот руу тээвэрлэх үед цэнхэр өнгийн дэвтэр дээр бичилт хийж хэдэн сарын хэдний өдөр хэдэн тонн вольфрам ямар машинаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн эсэхийг мөн, өдөрт хэдэн тонн вольфрам олборлож гэрт хураасан талаар шуудайгаар нь бүртгэж тухайн дэвтэр дээр бичдэг байсан. Вольфрам хураадаг гэр складыг М- гэх Хятад хариуцдаг байсан ба дэвтэр дээрх вольфрамыг гэр складад хураасан вольфрамтай тулгаж цэнхэр дэвтэр дээр гарын үсэг зурж хүлээн авна, би хүлээлгэж өгснөөр гарын үсэг зурдаг байсан. ...Х- бол Г- аймгийн Ж- М- гэх газарт байх вольфромын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч бөгөөд олборлосон вольфромын худалдан авагч байсан. ...Г- аймгийн Ц-аас ачуулсан вольфромыг Эмээлт дээр буулгалаа гэж жолооч нар хэлдэг байсан. ...Бодвол жолооч нарт Р.Б- хаана буулгахыг нь зааж өгдөг байсан байх. ... 2017 онд 40 тонны кантинер шиг урт машинаар Улаанбаатар хот руу вольфром зөөвөрлөсөн. ...” /6хх 94-97/,

гэрч Б.Г-: “...Р.Б- ах утсаар яриад “Цээс Г- ирж байгаа олборлосон вольфрамыг хүлээж аваад Эмээлтэд байдаг компанийн түүхий эдийн контейнерт хийгээд цоожилчих” гэхээр нь би Г-ыг тосож аваад хувь хүмүүсийг хөлслөөд шуудайлсан вольфрамыг контейнерт хураагаад цоожлоод түлхүүрийг нь өөртөө байлгаж байдаг. ...Г-аас нэг удаагийн ачилтаараа 20 орчим тонн вольфрам авч ирдэг. Эмээлтэд байдаг контейнерт 2 удаа тосож авч хийсэн. Миний санаж байгаагаар 2017 онд Б-гийн хамаатан Г- 3 удаа вольфрам ачиж ирсэн санаж байна. Ачиж ирсэн вольфрамыг 4 дүгээр цахилгаан станцын зүүн талын ачаа тээвэр зуучийн компанийн хашааны гадаа контейнерт хийж цоожлоод явсан. Ер нь вольфрамыг тосож аваад контейнерт хийгээд цоожилчхоод Б-д хэлдэг, хаана буулгаж контейнерт цоожлохыг Б- зааж өгдөг. ...Манай үйлдвэр дээр Ху гэх хятад хүн 2017 онд ирж байсан, Б- ах ярихдаа “Г-од хамтарч ажиллах гэж байгаа хүн” гэж байсан. Миний ойлгосноор Ц-анд байгаа вольфрамын уурхай дээр хамтарч  ажиллах гэж байгаа юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /6хх 103-106/,

гэрч Ж.А- /Б- ХХК-ний нягтлан бодогч/: “...Манай ажлын байран дээр нэгжлэг хийгддэг өдөр өөрийн компьютер дээрээсээ зөөсөн мэдээлэлтэй флаш дискийг Б.Б- рүү залгаж миний шургуулгаас аваад өөртөө авч байгаарай гэж хэлсний дагуу биедээ авч явсан. Би өөрийн компьютер байсан мэдээллийг флаш дискт хуулаад компьютер дээрээсээ мэдээллээ устгасан. Тухайн флашинд орлого зарлага, өглөг авлагын мэдээллүүд хуулагдсан байгаа бөгөөд тухайн флашнаас өөр эх сурвалж дээр байхгүй. Флаш дискт байгаа орлого зарлага, өглөг авлагын мэдээллийг захирал Р.Б- нь надад хэлдэг бөгөөд хэлснийг нь миний бие бүртгэж авч тэмдэглэдэг юм, нарийн мэдээллийг мэдэхгүй байна.  ...Би өөрийн ажлын Делл брэндийн суурин компьютер дээрээ захирал Р.Б-гийн аймгийн зарим нэг албан тушаалтанд хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг өгсөн зэрэг мэдээллүүдийг бүртгэж хадгалдаг.

Цагдаагийн байгууллагаас манай компани дээр нэгжлэг хийх үеэс барагцаагаар 7 хоногийн өмнө захирал Р.Б-гийн нутгийн найз /Б- газар ажилладаг гэх/ Ү- нь /миний бие зүс танихаас сайн танихгүй/ манай ажил дээр ирээд надтай тааралдахдаа “чи даргынхаа хүн амьтанд мөнгө төгрөг өгсөн, зарцуулсныг бүртгэдэг үү, бүртгэдэг бол флаш дискэнд хуулж аваад компьютероос устгаарай” гэж анхааруулах маягтай хэлээд өнгөрсөн. ...БНХАУ-ын иргэн Ху гэх нэртэй хүн Ч- юм уу манай захирал Р.Б- хоёрын аль нэгээс вольфрам худалдаж авдаг юм байна лээ, /нарийн зүйлийн талаар мөн адил мэдэхгүй байна/ тэр Хятадын иргэн Б- захиралд мөнгө шилжүүлдэг гэж ойлгодог. ...2018.06.11-ний өдөр ажил дээрээ ажилчдын цалин тооцоог хийж, ажлаа цэгцлэх явцдаа Ү- ахын хэлсэн үгийг санаад компьютер дээрээ захирал Р.Б-гийн бүртгүүлдэг “уурхай, уурхай 2” нэртэй данс тооцооны файлыг /Б.Б-ийн биеэс гарч ирсэн/ миний өөрийн хэрэглэдэг “Кингстон”” брэндийн хар өнгийн 16 гб багтаамжтай флаш дискт хуулбарлаж аваад компьютер дээрээсээ /эх/ файлыг нь устгаад флаш дискээ шургуулгадаа хийсэн. 

Дээрх уурхай, уурхай 2 гэх нэртэй файлуудыг 2017 оны 5,6 сард захирал  Р.Б- нь миний хэлсэн тооцоо бүртгэлийг цаг тухай бүрд нь бүртгээд явж бай гэсний дагуу бүртгэл хөтөлж эхэлсэн юмаа /миний өөрийн бүртгэл тооцоо/ захирал Р.Б- нь миний ажлын өрөөнд орж ирээд тэрэнд тэдэн төгрөгийг өгсөн. Түүнийг бүртгэ гэж хэлж бүртгүүлдэг, түүнээс бол хэдэн төгрөгийг хэрхэн өгсөн, юунд зориулж өгсөн талаар өнөөдрийг хүртэл надад хэлж тайлбарлаж байгаагүй, мөн мөнгө өгсөн, авсан талаар баримт үйлдэж надад хүлээлгэж өгч харуулж байсан удаагүй. ...2017 оны 07 дугаар сараас эхлээд манай захирал Б- Г- аймагт байдаг уурхай яриад тухайн уурхайнхаа санхүүгийн бүртгэлийн надаар хөтлүүлсэн. Анхан шатны баримт өгөхгүй. Захирал Б- хажууд зогсож байгаад хүний нэр тоо, зарлагын нэр хэлдэг. Би тэр бүх зарлагыг нь бүртгэдэг юм. Захирал Б-гийн хэлснээр санхүүгийн бүртгэл хөтөлдөг. Б- захирал хэлж бүртгүүлсэн баримтаас харахад Ху гэж нэртэй Бүгд найрамдах Хятад Ард улсын иргэнээс орлого орж ирээд байдаг. Ху-гаас гэж бичүүлдэг. Уурхайн олборлосон вольфрам гэх зүйлийг Ху авдаг юм шиг байсан. Уг металл нь цахилгаан бараа үйлдвэрлэхэд ашиглагддаг. Ху зарим үед мөнгөө урьдчилан өгдөг байсан байх. Санхүүгийн бүртгэл хөтөлж байхад уурхай ажиллаагүй хүйтэн байхад Ху-аас гэж орлого бүртгүүлдэг. Бүртгэл дээр Ху гэж бүртгүүлээд л байсан. Тэгэхээр Ху вольфрам аваад явдаг байх. Манай компани нэрээр гадаад улсад гаргаж байгаагүй. /2018 оны 05 дугаар сард манай ажил дээр нэг Орос хүн ирсэн. Маргааш өдөр нь 100,0 сая төгрөг зээл авсан шүү бүртгээрэй гэж захирал хэлэхээр нь Оросоос гэж бүртгэсэн. Тэгтэл захирал 100,0 сая төгрөгийг П- хочит Э- гэж хүнээс зээлж авсан, наад бүртгэлээ зас гээд маргааш хэлсэн. засахаа мартсан байна лээ. Тэр орос хүн вольфрам худалдан авах санал тавиад л яваад байдаг юм шиг байна лээ, би нарийн мэдэхгүй.Би ажил дээрээ байж байхад Р.Б- захирал өрөөндөө дуудаад Төрийн банк дээр өөрийнхөө нэрээр Бүгд найрамдах Хятад Ард улсын мөнгөн дэвсгэрт болох юанийн данс нээгээд гээд ир гэж хэлсэн. Тэгэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Номин” дэлгүүрийн хажуугийн Төрийн банк дээр данс нээлгэсэн. Дансны дугаарыг Б- захиралд өгсөн. Тэр өдрөө Ардын хажуугийн төв дээр хүрээд ир гэж дуудсан. Би яваад очиход Д- гэж өөрийгөө танилцуулсан залуутай хамт Б- захирал байж байсан. Би дансанд орж ирсэн мөнгийг шууд зарлагдсан. Б- захирал бүх мөнгөө уутанд хийж аваад явсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин тухайн салбар дээр захирал Р.Б- дуудсан. Очиход мөн л Д-ын хамт байсан. Д- нь би татварын асуудалд орох бий. Яагаад миний дансаар мөнгө гаргаад байгаа юм бэ гэж ярьж байсан. Мөнгө банкны теллер хүнээс тоолж авч дуусахад захирал Б- мөнгөө уутлаад аваад явсан. Хэрхэн зарцуулсан болохыг нь мэдэхгүй. Д- гэж хүн миний Төрийн банкны данс руу мөнгө шилжүүлэх үедээ татварын асуудал яриад байхаар нь шууд миний данс руу шилжүүлээч дээ гэхэд Вао Ли бид хоёр хамтран ажиллаж байгаа. БНХАУ-с шилжүүлэхээр заавал миний данс руу ороод дараа нь Монгол иргэдийн данс руу шилждэг гэж хэлж байсан. Тэгэхээр Д-тай холбоотой мөнгө байх. Энэ мөнгийг хүлээн авсан зарцуулсан талаараа санах зүйл алга байна...” гэх мэдүүлэг /6хх 151-162/,

гэрч Ж.М- /Ө- ХХК-ний туслах ажилтан/: “...Уурхайн дарга Да.П- ажилд аваад уурхайн тоног төхөөрөмж угсрах ажилд орсон. намайг ажилд орох үед ажилчдыг 3 хэсэгт хуваагаад би 2 дугаар хэсэгт буюу талбайн баруун айлаасаа 2 дахь усан бууны төхөөрөмжүүдийг оруулаад ирсэн байсан бөгөөд угсрах ажлыг хийж эхэлсэн. Бусад ажилчид өөр усан буунуудыг угсарч байсан. Миний угсарсан буу ажиллаж эхлээгүй байсан, уурхайн усан буунуудаас 2 усан бууг ажилд оруулсан ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /6хх 206/,

гэрч Б.М- /шүүгдэгч Б.Ү-ын төрсөн дүү/: “...Ө- ХХК  нь вольфром олборлодог. ...Би Ц- гэдэг газарт л шороо зөөх ажил хийж, сард машинаа түрээслүүлсний төлбөрт 13 сая төгрөг авч ирсэн. Ц-ээс олборлосон Вольфрамыг Улаанбаатар руу зөөвөрлөдөг юм шиг байна лээ Цагаан эргийн уурхайг Б- ах удирдан зохион байгуулдаг. ...Уурхай дээр ажиллаж байсан сахалтай П- гэх залуу ажилласан хоногийг нь бодож төлбөр мөнгийг өгүүлдэг байсан ... М-т шороо угаадаг 4 усан буу байгаа. ...Сүүлд угсарсан усан бууны эзэн нь П- гэдэг хүн байгаа. ....Уурхай олборлосон вольфромоо хот руу ачуулдаг гэж хүмүүс ярьдаг байсан. ...түрээсийн төлбөрөө Б- ХХК-ний захирал Р.Б-гээс авдаг байсан. ...” гэх мэдүүлэг /7хх 01-09/,

гэрч Н.Б-: “....Би Ө- ХХК-ний захирлаар ажиллаж байсан. ...С.Ч-ад ажлаа хүлээлгэж өг, чиний тушаал гарсан гэж Р.Б- хэлэхээр нь ажлаа шууд өгсөн. ...Ө- ХХК нь Б- ХХК-ний охин компани мөн. ...Анх 8 га газарт 2 жилийн хугацаатай нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан. ... Зардлаа нөхөх гэж бага зэрэг олборлолт хийж байгаа нь үнэн. ...Одоогоор миний багцаагаар 7,5 га газарт хууль бусаар олборлолт хийж байна. ...Ө- ХХК нь эхлээд 13 га газарт нөхөн сэргээлт явуулах гэрээ байгуулж, дараа нь нэмж 8 га газарт нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан. ...Вольфром олборлолтын талаар мэдээллийг У- гэдэг хүн хариуцаж байсан. ...У- Б- захиралтай утсаар холбогдож ачааг явуулдаг байсан. ...Миний санаж байгаагаар У- Улаанбаатар хот руу ойролцоогоор 5 удаа ачааны машинаар ачуулж байсан. ...” гэх мэдүүлэг /7хх 141-147/,

яллагдагч С.Б-: “...Г- аймгийн Ж- М- гэдэг газраас ирсэн 7-9 тонн вольфромыг ямар машинаас яаж тээвэрлэснийг Б- ХХК мэдэх байх. ..Миний мэдэж байгаагаар 1 тонн вольфром чулууг 25.000.000 төгрөгөөр худалдан борлуулдаг гэж байсан. ...” гэх мэдүүлэг /7хх 160-164/,

гэрч Д.М-“...Г- аймагт газрын даргаар томилогдоход ...Б.Ү- М-т үйл ажиллагаа явуулж байгаа Б- гайгүй хүн шүү тусалж дэмжиж байгаарай гэж байсан. 2017 оны зун Б.Ү- над руу яриад Б-д Б- ахын компанийн машиныг нь зогсоосон байна. Тэрийг хэлж яриад явуулаадхаач гэхээр нь ямар учиртай юм бол би асууя гэсэн. Тэгээд Б- сум дахь цагдаагийн хэлтсийн дарга С.Ч- руу залгаад танай эрүүгийн эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С- нь машин зогсоосон асуудал шалгаж байгаа юм байна. Хуулийн дагуу түргэн шалгаарай, дээрээс хүн амьтан асуугаад байна гэж анхааруулж хэлж байсан. Шууд явуул гэж хэлээгүй. ...Вольфрам ачсан нэг машин гэж байсан...” гэх мэдүүлэг /8хх 42-45/,

яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х-: “...Г- аймгийн Ц-анд байрлах М- гэх газарт байгаа тоног төхөөрөмж Р.Б-гийн өмч хөрөнгө. ....Р.Б- гэх хүн өөрөө БНХАУ-аас захиалга өгч би түүнд нь БНХАУ-с Монгол улсын хил хүртэл тээвэрлэж өгдгөөс өөр юм хийдэггүй. ...Монгол улсад оруулж ирснээс хойш бүх асуудлыг Р.Б- өөрөө бүрэн хариуцаж хийдэг юм. ..Уг газраас вольфром олборлоно гэж Р.Б-тэй би гэрээ байгуулсан. ...Намайг зөвхөн ажилчдаа аваад хүрээд ир гэж хэлсэн. ...Хэрэв хууль бус олборлолт байсан бол би хөрөнгө оруулалт хийхгүй байх байсан. ...Сая цагдаа нар ирээд асуудал болоход хууль бус байсныг мэдлээ. ...Ажил эхэлснээс хойш 2018 оны 06 дугаар сарын эхээр 1 том Хово М-ийн машин дүүргэж ачаад Р.Б- өөрөө тэр машиныг аваад явсан.. ...Р.Б- тухай үед надад нэг тамгатай бичиг үзүүлсэн. ...Тухайн үед Р.Б-гийн орчуулагч гэж нэг эрэгтэй хүн надад орчуулж өгөхдөө албан ёсны бичиг баримт гэж тайлбарлаж өгсөн. ...Тэгээд Р.Б- надаас 1.396.000 юань авсан. ...Р.Б- надаас авсан мөнгөний оронд 32 тонн вольфром 2017 онд өгнө гэж бичиг бичиж өгч БНХАУ-ын Эрээн Х- байдаг валют арилжааны газрын данс өгсөн. ...Р.Б- надад 2017 онд 32 тонн вольфром өгөөгүй. ...Захирал Р.Б-гээс миний Голомт банкны дансанд 2.000.000 юань вольфром борлуулалтын ашиг гэж мөнгө орж ирсэн. ...М- гэх газарт 2017.07.20-ны үеэр анх вольфром олборлож эхэлсэн. ...2017 онд 90 орчин тонн вольфром чулуу олборлосон. ..Тухайн газраас вольфром бүхий шороог ухаж олборлоод ачааны машинаар тээвэрлэж, усан буун дээр буулгаж түүнийг усаар угааж вольфромыг ялгаж авдаг байсан. ... 2017 онд 90 тонн, 2018 онд 25 тонныг олборлосон. ...Олборлосон вольфромыг Хятад талаас  4 хүн ээлжилж, Монгол талаас П- гэдэг хүн хариуцдаг байсан. ...” гэх мэдүүлэг /8хх 55-75/,

гэрч В.Х-: “...2017 оны 7 дугаар сард вольфрамын олборлолтыг эхлүүлж, өдөр, шөнөгүй ажиллаж байсан. Олборлосон вольфрамыг ачаад Улаанбаатар хот руу явдаг байсан. Тэр ажлыг Ху дарга, П- нар хариуцаж монгол ажилчдаар вольфрамыг ачуулдаг байсан...” гэх мэдүүлэг /8хх 84-85/,

гэрч Д.Г- /М- уурхайд том машины жолооч/ “...Намайг анх очиход уурхай дээр усан буу олборлолтын ажлыг хийж байсан. ...2017.07.20-ны үед уурхай дээр байж байхад уурхайн дарга Да.П- /шүүгдэгч/ надтай уулзаад “хот руу олборлосон вольфром ачна шүү, хот руу ороод энэ дугаар луу яриад станцын урд талын гаалийн талбайд буулгаарай” гэж хэлсэн...2017.09.02-ны орой 20 тонн вольфром чулууг ачаад хот руу оруулж буулгасан. ...Миний тээвэрлэж явсан вольфром чулууг Ж- М- гэх газарт нөхөн сэргээлт хийж байгаа Ө- ХХК-ний олборлосон чулуу. ...Өмнө нь 2017 оны 07 сард 1 удаа ачиж байсан. ...” гэх мэдүүлэг /8хх 141-143, 29хх 224-225/,

гэрч Д.Л- /Г- аймгийн Ж- малчин/: “...би Шуудуу гэдэг газар болсон багийн хуралд оролцсон. Багийн хуралд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С-, “Ө-” ХХК-ийн захирал Б-, багийн дарга М- нар байсан санагдаж байна. Хурлаар Б-гийн компани орж нөхөн сэргээлт хийхээр болсон. Багийн хурлын үед эрэгтэй хүмүүст тус бүр 1 ширхэг бакал гутал өгнө гэж байсан бөгөөд өгсөн нь үнэн. “Ө-” ХХК нь 2016 оны хавар тоног төхөөрөмжөө “М-” рүү оруулсан... Ө- ХХК нь 2017 онд 9 сард хичээл эхлэх үеэр багийн иргэдийн сургуулийн насны хүүхдүүдэд тус бүр 70,000 төгрөг, цүнх өгсөн. ...Бас 17 оюутанд 350,000 төгрөг тарааж өгсөн. ..Ө- ХХК-ийг нөхөн сэргээлт хийх юм гэхээр нь дэмжсэн. ...Гэтэл дараа нь нөхөн сэргээлт биш олборлолт хийсэн байсан шүү дээ. ...Р.Б-гийн ХХК-ийг орохоос өмнө газар нутаг арай ч тийм байгаагүй. ...Санал өгсөн иргэдээр гарын үсэг зуруулаагүй. ...” гэх мэдүүлэг /8хх 15160/,

гэрч Д.Б- /Г- аймгийн Ж- малчин/: “...Нөхөн сэргээлт хийхээс өмнө “М-” гайгүй байсан. Одоо бол ерөөсөө хэлэхийн аргагүй аймар болсон. ...“Ө-” ХХК-ийн нөхөн сэргээлт хийлгэхээр болсондоо харамсаж байна. Тухайн компаниас болоод “М-” яг л хогийн цэг шиг болсон. Ус нь хүртэл тунгалаг биш бор өнгөтэй урсаж байна. ...” гэх мэдүүлэг /8хх 161/,

гэрч Д.Б- /Г- аймгийн Ж- малчин/: “...“Ө-” ХХК орсноос хойш бол тухайн газар үнэхээр аймшигтай болсон. Багийн хурал болоход нөхөн сэргээлт хийгээд сайхан болгоно гэж санал авсан. ...” гэх мэдүүлэг /8хх 163/,

гэрч Э.Г- /Г- аймгийн Ж- малчин/: “...Ард иргэд ухсан боловч “Ө-” ХХК шиг болгоогүй байсан. Одоо бол там болчихсон байгаа шүү дээ. ...” гэх мэдүүлэг /8хх 164/,

гэрч Э.Г-а: “...Би 2018 оны 05 дугаар сарын эхээр Ө- ХХК-д усан буучнаар ажилд орсон. ..Усан буунаас гарсан вольфромоо усан буучид шуудайлдаг байсан өдөрт ойролцоогоор 60 шуудай буюу 4 тонн орчим байсан. ...Усан буу өдөр шөнөгүй ажилладаг байсан. ...10-14 хоногийн дотор 500 шуудай буюу 25 тонн болгоод хятадуудын байрладаг гэрт өдөр бүр олборлосон вольфромоо хурааж байсан. ...Тэгээд 10 хоногтоо ачааны машинд шөнийн цагаар 25 тонн орчим вольфромыг машинд усан бууч нар ачдаг байсан. ...” гэх мэдүүлэг /9хх 04-05/,

гэрч Ч.Д-Р-: “...2018 оны 6  дугаар сарын 10-ны үеэр ...ойролцоогоор 182 шуудай 9 тонн вольфрамыг ачаад хот руу явсан. ...Х- С.Б- хүнтэй утсаар ярьж байгаад нэг газар буулгасан. ...Олборлосон вольфрамаа гэрт л хураагаад байдаг. Сүүлд цагдаа нар хураасан вольфрамыг хоёр гэрээс ээлжилж ачсан. ...” гэх мэдүүлэг /9хх 13-14/,

гэрч Ө.Ц- /Уурхайн жолооч/: “...би “Ө-” ХХК-д 2017 оны 04 дүгээр сард ковшны жолоочоор ажилд орсон. “Ө-” ХХК нь Г- аймгийн Ж- “М-” гэх газар вольфром олборлох үйл ажиллагаа явуулдаг. 2017 онд 3 усан буу ажиллаж байсан. 2018 онд миний мэдэж байгаагаар авч чиргүүлтэй улаан өнгийн 60 хөлтөөр нэг явсан. Нэг ачихад 460 шуудай вольфром ачдаг. Нэг шуудай нь 50 кг орчим жинтэй. Бас А-н дугаартай Хова нэг удаа 10 орчим тонн вольфром ачсан. ...” гэх мэдүүлэг /9хх 50-51/,

гэрч Б.Хаш-Э-: “...Ө-” ХХК-д түрээсийн жолоочоор ажиллаж байсан. ...Олборлосон вольфрамаа шөнийн цагаар Хятадууд ачдаг. ...” гэх мэдүүлэг /9хх 101/,

гэрч П.Л-: “...Ө- ХХК-ний М-т байгаа вольфромын уурхайн цаад үндсэн эзэн нь Б- ХХК-ний захирал Р.Б- гэх хүн байдаг гэдгийг хүмүүс байнга ярьдаг. ...” гэх мэдүүлэг /9хх 103-105/,

гэрч Д.Э-: “...Гэрийн дунд нэг агуулах гэр байдаг байсан түүндээ бөөгнөрүүлж байгаад нэг өдөр л ачааны машинд ачуулаад Улаанбаатар хот руу явуулдаг гэж байсан. ...” гэх мэдүүлэг /9хх 107-108/,

гэрч М.Е-: “...Тус газарт “Ө-” ХХК нь вольфрам олборлох үйл ажиллагаа явуулж байсан. ...” гэх мэдүүлэг /9хх 111-113/,

гэрч Л.Ц- /Г- ерөнхий газрын байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын ахлах мэргэжилтэн улсын ахлах байцаагч/: “... “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг газар дээр нь хийж, бичиг баримттай нь танилцсан. Тус компани нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 002016 тоот, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/2017 тоот Ж- Засаг дарга, Д- Нурууны тусгай хамгаалалттай газрын дарга, “Ө-” ХХК-ийн хооронд байгуулсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх гэрээнүүдийн хэрэгжилтэд тус аймгийн Г- газар хяналт шалгалт хийж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашигласан болохыг тогтоож ашиглалтын үйл ажиллагааг зогсоон 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 21-04/047, 21-04/26 тоот тэмдэглэлүүд, аймгийн цагдаагийн газартай хамтран шалгаж үйл ажиллагааг зогсоосон 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01, 02, 03, 04 тоот тэмдэглэлүүд үйлдэж тоног төхөөрөмжүүдийг лацадсан байсан. ..” гэх мэдүүлэг /9хх 173-175/,

гэрч Л.Г-: “...аймгийн ард иргэдийн амнаас их хэмжээний олборлолт хийгдэж байна. Нөхөн сэргээлт хийгдэхгүй байна гэсэн яриа 2 жилийн өмнөөс яригдах болсон. ...” гэх мэдүүлэг /10хх 192-193/,

гэрч  П.Г-: /Г- аймгийн Д-ын нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт мэргэжилтнээр ажиллаж байсан/ “... 2017 оны 06 дугаар сард Ө- ХХК-ний үйл ажиллагааг зогсоож лацдаад акт дүгнэлт /шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгах/ өгч байсан. ... Акт дүгнэлтийн дагуу тухай хэсэгхэн хугацаанд ухсан нүхээ булаад тэгээд буцаад олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. ... 2016 оны 09 сард Ө- ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаад албан шаардлага хүргүүлж байсан, албан шаардлагын дагуу нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй учир дахин албан шаардлага хүргүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /12хх 163-166/,

гэрч Ц.Ш- /2012 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан/: “...Намайг М-т очиж ажиллаж байхад Ө- ХХК-ний нэрээр Б- ХХК-ний ажилчид гэх дандаа эвгүй царай зүстэй нөхдүүд тэнд ажиллаж байдаг байсан. ... “Ө-” ХХК нь 1 усан буутай нөхөн сэргээлт нэрээр олборлолтын ажил явуулдаг байсан. Бид нөхөн сэргээлтийн ажлаа хурдан шуурхай явуул гэсэн шаардлага тавьдаг байсан “Ө-” ХХК нь нөхөн сэргээлтийн ажлаа хийж байна, бид ямар ч ашиггүй байна, бензин шатахуундаа шатаж байна гэсэн утгатай тайлбар тавьдаг байсан. Ц-ийн ойролцоо Д-ын нурууны тусгай хамгаалалттай газрын захиргааны хүмүүс байрлах жижиг оврын байшин байдаг ба бид тэнд байрлаж “Ө-” ХХК-ийн үйл ажиллагааг хянадаг байсан. Бид олборлож байгаа усан буун дээр очихоор зогсоогоод хэдэн кг вольфрам олборлож байгаагаа харуулдаггүй байсан. Бид М-т ажиллаж байхдаа ойролцоогоор 7 га орчим газрыг булуулж техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн байх. Уурхайн даргаар Г- аймгийн харьяат П- гэдэг хүн байсан. ...” гэх мэдүүлэг /11хх 90-93/,

гэрч Ц.Г-: “...“Ө-” ХХК, Б- ХХК нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин ажиллаж байдаг юм. ..Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах газар нутагт аймгийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн нөхөн сэргээлтийн ажил явуулаад байдаг юм, аймгийн ИТХ-ын тогтоолыг хууль зүйн яаманд бүртгүүлэхээр явуулсан гэж сонсож байсан боловч албан ёсоор бүртгэгдэж хэрэгжүүлж болно гэсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. ... Ө- ХХК нь  13 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэхээр сумын засаг даргатай гэрээ байгуулсан ба гэрээ байгуулсан газар нутагт хэрхэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавихад Ангиртын голоос хиймэл нуур үүсгэхээр ус татсан байдаг ба энэ усаараа вольфром угаагаад шавартай усаа шөнө оройн цагаар гол руу буцааж урсгадаг энэ нь голын гольдрол өөрчилсөн үйлдэл юм. ...Дээрх байдлаар 2016 онд 4 удаа, 2017 онд 3 удаа очиж ажилласан. ...” гэх мэдүүлэг /11хх 245-248/,

гэрч Б.Бэ-О-: “...Нөхөн сэргээлт хийж байгаа гэх газар нь голын голдирол өөрчилж, усан сан байгуулж байгаад 3 усан буугаар шороо угаах байдлаар олборлолт явуулж байсан. Нэмж 1 усан буу шинээр угсарч байсан. ...” гэх мэдүүлэг /12хх 243-245, 246-247, 248-250/,

гэрч С.Ч-: “...мөрдөгч Бэ-О-, аймгийн Г- байцаагч Г-, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн гэх эмэгтэй ирсэн. Г- газар дээр нь шалгалт явуулаад энд нөхөн сэргээлт бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд вольфрам угааж байсан 3 ширхэг усан бууг лацадсан. Нэг усан буу нь ажиллаагүй дөнгөж угсарч байсан. 2 хоног тэнд хэв журам сахиулж байхад 24 цагаар тасралтгүй 3 усан буу ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /13хх 07-08/,

гэрч Л.Б-: “...Тухайн газарт хамгаалалт, хяналт тавьж байх ёстой байгууллага нь Д-ын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хяналт тавьж, хамгаалах үүрэгтэй байдаг. Тус хамгаалалтын захиргааны дарга Да.П- гэж хүн байдаг....Зарим газар нь ухаж хөндсөн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /13хх 47-50/,

гэрч Б.А-: “...тус компанийн үйл ажиллагаатай танилцахад олборлолтын үйл ажиллагаа явуулах техник тоног төхөөрөмж угсарсан нөхөн сэргээлтийн ажил явуулахгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гэдэг үндэслэлээр Г- байцаагч Г.Г- өөрийн эрх хэмжээний хүрээнд компанийн усан буу, ковш, экскаватор зэрэг техник тоног төхөөрөмжийг лацдан үйл ажиллагааг зогсоосон. ...” гэх мэдүүлэг /13хх 51-54/,

гэрч П.Э-: “...Хяналт шалгалтын тайланд тусгагдсанаар “Ө-” ХХК нь Ц-ийн голын голдирлыг өөрчилж, шуудуу татаж далан руу ус татаж авсан, нөхөн сэргээлт хийхгүй олборлолт явуулж байна гэж үзсэн байсан. Тэгээд хяналт шалгалтын улсын байцаагч Г- нь тухайн компаниудын тоног төхөөрөмжүүдийг лацдаж, битүүмжлүүлээд энэ сарын 14-ний өдөр хүрч ирсэн. Гэтэл “Ө-” ХХК- ийнхэн Г-ийн лац тавьж явсны дараа тавьсан лацнуудыг нь авсан гэж нутгийн хүмүүс над руу яриад байсан. Үнэхээр улсын байцагчийн тавьсан лацыг авсан юм шиг байна лээ. ...Лацдаж битүүмжилсний дараа Ч- гэж хүн ирж уулзаад лацаа аваад бидний ажлыг дэмжээд өгөөч гэж хэлсэн. Би танай хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа, манайх зөвшөөрөл өгдөггүй, хяналт тавьдаг газар, гэрээ байгуулсан газартайгаа уулз гээд явуулсан. ...” гэх мэдүүлэг /13хх 63-74/,

гэрч Д.О-: “...Ө- ХХК нь жил бүр 13 га талбай газрыг дахин дахин ухаж малтаад олборлолт хийж байсан...” гэх мэдүүлэг /13хх 76-78/,

гэрч Д.С-: “...Ер нь “Ө-” компанийн үйл ажиллагааг Б- гэх хүн л удирдан зохион байгуулдаг. ...” гэх мэдүүлэг /13хх 79-80/,

гэрч Б.Д-: “...Журмынхаа дагуу бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн ХХК-г шалгаруулах ёстой. Гэтэл их үнийн санал ирүүлсэн компанийн удирдлага, төлөөлөл ирээгүй, хаана үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхээр нь “Ө-” ХХК, “Т-” ХХК дээр нууц санал хураалт явуулъя гээд нууцаар санал хураасан. Миний хувьд журмынхаа дагуу “Т-” ХХК-д санал өгсөн. Гэтэл 7 гишүүнээс 4 хүний саналаар “Ө-” ХХК шалгарсан...” гэх мэдүүлэг /13хх 98-101/,

гэрч Н.Э-: “...Энэ жил /2018 он/ Ө- ХХК лац хөдөлгөөд ажилласан сураг сонссон. ..Ашигт малтмал олборлоход тусгай зөвшөөрөл шаардлагатайг мэднэ. ...Тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлож болохгүй, нөхөн сэргээлт хийж болно. ...” гэх мэдүүлэг /24хх 42-45/,

гэрч Ш.С-: “...Ө- ХХК-ний ажилтнууд биднийг ажиллуулахгүй, дарамталж ажиллуулаагүй. ...” гэх мэдүүлэг /24хх 47-51/,

гэрч Т.Б-: “...Манай ажлын хэсэг 2017.06.11-ний өдөр Г- аймгийн Ж- Д-ын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны  үйл ажиллагааг шалгаж, сургалт хийж ажилласан. ...М- гэх газарт очиход маш их газар эвдрэлд орсон, Ө- ХХК нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мөртлөө ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад ашигладаг тоног төхөөрөмж суурилуулж, угсарч байсан. ..Нэлээн хэдэн гэр барьж ажилчдаа байрлуулсан, Монгол, Хятад нийлсэн 10 гаран ажилтан, том оврын машин механизм байршуулсан байсан. ...Тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохыг хориглосон байдаг. ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Байгалийн цогцолбор газарт “Ургамал, хөрсийг нөхөн сэргээнэ” гэсэн байдаг. Тийм болохоор байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж болно. ...” гэх мэдүүлэг /78хх 229-232/,

гэрч Г.Э-: “...Нөхөн сэргээлтийг 2 ангилалд хуваан авч үздэг. ...Техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэдэг. ...Техникийн нөхөн сэргээлт гэдэг нь хөрсөө нөхөн сэргээж байна гэсэн үг. ...Газрын хэвлийгээ шороогоор хучихыг, Биологийн нөхөн сэргээлт гэдэг нь тухайн газрын хэвлийг хучсан газар дээр тухайн газарт тохирсон ургамал, мод тариалахыг хэлдэг. ...Монгол Улсын хэмжээнд ийм удаан хугацаанд нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байсан газар энэ Ц-ээс өөр газар байхгүй. ...Г- аймгийн Ж- Д-ын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн М- гэдэг газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай 2017.06.11-ний өдөр танилцахад нөхөн сэргээлтийн ажил биш ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан. ..Энэ үйл ажиллагаатай танилцаад тухайн үйл ажиллагааг нь зогсоогоод, хуулийн хяналтын байгууллага руу албан бичгүүд хүргүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /78хх 233-236/,

гэрч П.Ш- /Байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн  нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн/: “... “Ө-” ХХК нь өөрсдөө нөхөн сэргээлт явуулсан гэж ярьдаг боловч ямар ч нөхөн сэргээлт газар дээр явуулаагүй, эсрэгээрээ вольфрам олборлолтыг маш ихээр явуулж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулж, газрын хөрсийг эвдэж сүйтгэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /9хх 167-168/,

гэрч Э.Э-хүү: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулиар Байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн Захиргааны байгууллагын алба хаагчид  өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт нэрээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар явагдаж байгаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллага, дээд шатны яам, тамгын газарт мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулна. ...” гэх мэдүүлэг /9хх 183/,

гэрч Б.Э- /байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн/: “..Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан дагуу хориглох үйл ажиллагааг заасан. Мөн эвдэрсэн газрын нөхөн сэргээх талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт тусгай хамгаалалтын тухай хуульд байхгүй, учир нь уг хуульд тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг. ...Г- аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын батлан гаргасан 82, 60 дугаар тогтоолуудын 3.2-т “нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэрийг тогтоохдоо хаягдал шлам, отволь, овоолгыг дахин угаах замаар нөхөх сэргээлтийн ажлыг санхүүжүүлж болно” гэсэн нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл байгаль орчныг хамгаалах тухай хуульд нөхөн сэргээх зохицуулалт байгаа боловч дээрх тогтоолуудын 3.2-т заасан заалт нь тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлож нөхөн сэргээлтийн зардлыг бий болгох гэж байгаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн байна. ...Тэгэхээр Г- аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын батлан гаргасан 82, 60 дугаар тогтоолуудын дагуу тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийж болохгүй байгаа нь харагдаж байна. ... Хэрвээ 3.2-т заасан заалтыг зөрчиж санхүүгийн эх үүсвэрийг байгалиас нь биш бусад эх үүсвэрээс гаргаж ажиллавал болохгүй гэх үндэслэлгүй юм. Мөн ашигт малтмал олборлолт явуулж огт болохгүй. ..Хууль зүйн талаасаа тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурал өөрөө ийм утга агуулгатай тогтоол гарах гэж байгаа бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг судалж, уг хуульд нийцүүлж тогтоолоо гаргах үүднээс манай газарт мэдэгдэх эсвэл “М-” гэх газрын хариуцан хамгаалж байгаа манай газрын харьяа нэгж болох хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах, санал солилцох, саналыг нэгтгэн харьяа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. ...Гэтэл манай газарт урьдчилан мэдэгдэж, нэгтгэсэн санал огт ирээгүй байдаг. ...Ө- ХХК нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлосонтой холбоотойгоор манай газраас хуулийн байгууллагад үйл ажиллагааг нь шалгаж, зогсоож өгөөч гэсэн албан бичгийг хүргүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /9хх 191-194/,

гэрч Б.А-: “...2017 оны 05 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд аймгийн Г- газар, Цагдаагийн газартай хамтран нөхөн сэргээлтийн ажил явуулж байгаа “Ө-” ХХК-ний үйл ажиллагаатай танилцан ажилласан. Уг ажлын хэсэгт Г- улсын байцаагч Г-, Цагдаагийн газраас Г- нар ажилласан бөгөөд тус компанийн үйл ажиллагаатай танилцахад олборлолтын үйл ажиллагаа явуулах техник тоног төхөөрөмж угсарсан нөхөн сэргээлтийн ажил явуулахгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гэдэг үндэслэлээр Г- байцаагч Г.Г- өөрийн эрх хэмжээний хүрээнд компанийн усан буу, ковш, экскаватор зэрэг техник тоног төхөөрөмжийг лацдан үйл ажиллагааг зогсоосон. “Ө-” ХХК нь овоолго шороо үүсгэсэн, газрын хөрсийг экскаватороор түрээд хуулсан, нөхөн сэргээлт явуулах газрынхаа гадуур зогоон татсан байдалтай байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Тусгай хамгаалалттай газар нутаг нь аялал жуулчлалын бүс, орчны бүс, хязгаарлалтын бүс гэж хуваадаг бөгөөд энэ М- гэдэг газар нь хязгаарлалтын бүсэд хамаардаг. Уг хуулиар хязгаарлалтын бүсэд ашигт малтмал эрж хайх, олборлохыг хориглодог учир “Ө-” ХХК-ний уурхайн дарга П-, компанийн ажилтан Г- нарт тусгай хамгаалалтын газарт ашигт малтмал эрж хайх, олборлохыг хориглоно,  үйл ажиллагаа явуулахаа дарай зогсоо гэсэн шаардлага тавьж ажилласан. Миний ажил үүргийн хуваарьт улсын байцаагчийн эрх хэмжээ байдаггүй учир хууль тогтоомжийн хүрээнд хууль сурталчлах таниулах ажил явуулсан гэж ойлгож болно. Ингээд “Ө-” ХХК-ний үйл ажиллагааг зогсоогоод Ц-ээс ажлын хэсгийнхэн явсан.

“...2017 оны 10 дугаар сарын 04-өөс 06-ны өдрүүдэд Ц-т үйл ажиллагаа явуулж буй “Ө-” ХХК-ний үйл ажиллагаатай танилцахаар, Алтай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компанитай танилцахаар аймгийн Г- газар, БОАЖГ-ын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг явж ажилласан. Ингэж ажиллахад “Ө-” ХХК нь өмнө нөхөн сэргээлт хийхээр байгуулсан 13 га газар дээр нэмээд 8 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийхээр гэрээ байгуулсан байсан ба уг компанийн туслан гүйцэтгэгч гэх “М- сувраг” ХХК, “Т- м-” ХХК, “Г- ланд” ХХК, “З- экспрейс” ХХК-иуд үйл ажиллагаа явуулахаар нөхөн сэргээлт явуулах өөр өөрийн газруудад зогоон татсан, усан буунуудаа угсарсан, техник тоног төхөөрөмжүүдээ авчирсан байсан. Эдгээр компаниуд “Ө-”ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан байсан ба тоног төхөөрөмжөө суурилуулсан үйл ажиллагаа явуулахад бэлэн байсан. М-т байсан компаниудын удирдлагуудтай танилцаад та нарын явуулж байгаа үйл ажиллагаанууд хууль бус байна гэж танилцуулсан. Г- улсын байцаагч Г- бүх компаниудын техник тоног төхөөрөмжүүдийг лацдаж үйл ажиллагааг зогсоосон. Харин “Ө-” ХХК-нд нөхөн сэргээлтийн ажлаа 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор дуусгаж өгөхийг үүрэг болгоод экскаваторыг лацдалгүй үлдээсэн, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг МУНТХБЦГ-ыг захиргаанд даалгасан. Г- аймагт буцаж ирээд засаг даргын орлогчид явсан ажлаа танилцуулсан.

2018 оны 06 дугаар сарын 12-ноос 15-ны өдрийн хооронд аймгийн БОАЖГ-аас, Мэргэжлийн хяналтаас, цагдаагийн газраас, Ж- тамгын газраас ажлын хэсэг гараад М-т очиж ажилласан. Ингэж ажиллахад “Ө-” ХХК нь бидний 2017 оны 10 дугаар сарын 04-06-нд ажиллахдаа тавьсан лацыг авсан олборлолтын үйл ажиллагаагаа явуулж байсан. ...” гэх мэдүүлэг /10хх 63-68/,

гэрч Т.Л- /Д- байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга/: “...Намайг 2016 онд очиход Ө- ХХК нь ашигт малтмал олборлолт, уурхайлалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан. ...Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй байсан. ...Д- байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “М-” гэх газар нь бүхэлдээ хамаарна. ...М- гэх газар нь УИХ-н 2002 оны тогтоолоор, мөн 2011 оны тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт 2 ланд нь бүхэлдээ хамаарна. ... М-т гар аргаар болон техникийн хүчин чадлаар олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас нийт 23 га газар эвдрэлд орсон болохыг хамгаалалтын захиргаа 2019 онд хэмжиж гаргасан. ...Гар аргаар олборлолт явуулсан талбай Ө- ХХК-ний техникийн хүчээр олборлолт явуулсан талбайгаас эрс ялгаатай харагдана. ..Манай хамгаалалтын захиргааны гаргасан тооцоогоор бол нийт эвдрэлд орсон талбайн 60 орчим хувийн эвдрэл нь Ө- ХХК-ний үйл ажиллагааны улмаас эвдрэл байна гэж тооцож гаргасан. ...

Ө- ХХК нь М- гэх газарт ямар ч нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. ...Анхнаасаа нөхөн сэргээлт хийнэ гэж гэрээ байгуулсан боловч шууд олборлолтын үйл ажиллагаа явуулсан байсан. ...

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ашигт малтмалын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. ..

...Хэрэв стратегийн ач холбогдолтой газар байвал УИХ-н тогтоолоор тусгай хамгаалалтаас гаргаж байж ашиглалт болон хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл нь нээгдэнэ. ...” гэх мэдүүлэг /102хх 54-55/,

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/183 Г- ерөнхий газрын Хяналт шалгалтын: Ө- ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашигласан нь  дараах хууль тогтоомжуудыг зөрсөн байна. ... тухай танилцуулга /29хх 98-100/,

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21-04/047/133 Г- аймгийн Г- газрын улсын байцаагчийн “Хяналт шалгалт хийсэн тухай” дүгнэлт: Аймгийн ИТХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолын 3.2 дахь заалт “нөхөн сэргээх эх үүсвэр нь Улсын төсөв, Орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам, отволм, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа үргэлжлүүлж болно”- гэснийг зөрчин олборлолт хийх техник угсарч байсан нь тогтоогдлоо. Биологийн нөхөн сэргээлт хийгдээгүй байна. ...” /30хх 15/,

Алтай, Ц-дын нутагт нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын илтгэх хуудас /30хх 18-19/,

2017.06.20-ны өдрийн Г- аймгийн Г- газрын улсын байцаагчийн акт /78хх 237-239/

гэрч Ц.Б-: “...Миний хувьд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр М-т очиж шинжилгээний үйл ажиллагаанд оролцоход бид бүхний анх 8 га гэж зааж өгсөн талбайгаас нүдээр харахад илт гадна талаар нь шуудуу, зогоон татсан харагдаж байсан. ...Шуудуу зогооныг бид татаж өгөөгүй....мөн татах талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй. ..Суваг, шуудуу татах ажлыг нөхөн сэргээлт хийх гэж орсон ХХК-ууд мэдэж байгаа. ...Эрүүл талбайг зогоон, шуудуугаар тусгаарлаж авсан байсан. ...Миний хувьд эвдэрсэн талбайг л зөөж өгсөн. ..Гэтэл эрүүл талбайг ч хамруулж,томоор нь зогоон, шуудуу татсан байсан. ...Би “...та нар яагаад энэ эрүүл талбайг оруулж зогоон татсан бэ. ...” гэхэд “...үүнд нөхөн сэргээлт хийхгүй, үүнийг мэдэж байгаа. ...” гэж хэлсэн. ...Эрүүл талбайд бол нөхөн сэргээлтийн ажиллагаа хийлгэнэ гэж байхгүй, тийм зөвшөөрөл хэн нэгэнд өгөөгүй. ...Тус 13 га, 8 га талбайн урд Ц-ийн гол урсан өнгөрдөг. ..Гэтэл нөхөн сэргээлт явуулсан ХХК-ууд үйл ажиллагаагаа явуулахдаа голын гольдролыг өөрчлөн суваг шуудуу татсан байдаг. ...Тус голын гольдролыг Ө- ХХК болон туслан гүйцэтгэгч ХХК-д татсан байсан. ...” гэх мэдүүлэг /102хх 57-59/,

гэрч П.Д-: “...Манай ажлын хэсэг зөвхөн гар аргаар ашигт малтмал олборлогч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд  орсон талбайг тусгаарлаж өгсөн. ...Гэтэл Ө- ХХК юм уу, туслан гүйцэтгэгч ХХК-ууд юм уу тусгаарлаж өгсөн талбайгаа хэтрүүлэн эрүүл газрыг хамруулан нарийн зурвас татсан байсан. ..Эрүүл газарт ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй, хөндөж болохгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /102хх 62-66/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2.1 Анхан шатны шүүх нь прокуророос шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б-, Г.Э-, Ба.Г-, Да.П-, С.Ч- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн дээрх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2.2 Шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г- нараас гаргасан “...Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд заасны дагуу газар дээрх хаягдал, шлам, О- овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтээ санхүүжүүлэх бий болгох гэсний дагуу гэрээ хийсэн. Үүнийг яагаад буруу гэж үзээд байгаа, “Ө-” ХХК нь газрын хөрсийг хуулсан эрүүл газар хөндсөн асуудал байхгүй харин ч техникийн нөхөн сэргээлтийг хийж тус талбайг тэгшилж сэргээсэн байдаг, М-т нөхөн сэргээлт явуулж байсан нь олон баримтаар нотлогддог. ...хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журамд заасны дагуу эфил уraax үйл ажиллагаа явуулсан байгаа нь хууль бус ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, хууль бус олборлолт явуулсан гэж дүгнээд миний үйлчлүүлэгч Р.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял өгөөд байгаа нь үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..” гэх гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

“Ө-” ХХК нь анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-170 дугаар тушаалаар “Нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх /2хх 98-100/, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар “Газрын хэвлийд нөхөн сэргээлт хийх” гэрчилгээг тус тус авсан байна. /74хх 40/

Улмаар Ө- ХХК нь дээрх Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусаж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны А/04 тоот албан бичгээрээ “Мэргэжлийн байгууллагын эрхийг сунгуулах тухай хүсэлт ирүүлсэн” хэдий ч Засгийн газрын 137 дугаар тогтоолоор батлагдсан шалгуур, шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр “Эрхийг сунгах боломжгүй” талаар хариу албан тоот хүргүүлсэн байна.

Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06/а/4705 албан бичигт тодорхой тусгажээ. /5хх 18/

Г- аймгийн Засаг дарга, Тамгын газар болон Ө- ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/2016 “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх” тухай гэрээ байгуулсан байна. /29хх 168-172, 30хх 55-57/

Дээрх Г- аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын батлан гаргасан 82, 60 дугаар /нөхөн сэргээлт хийх/ тогтоолуудын 3.2-т “нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэрийг тогтоохдоо хаягдал шлам, отволь, овоолгыг дахин угаах замаар нөхөх сэргээлтийн ажлыг санхүүжүүлж болно” гэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн, уг хуульд тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайх, олборлохыг хоригложээ.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл /Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа/

12 дугаар зүйлийн 1/ “...ашигт малтмал хайх, олборлох. ...”-ыг хориглоно гэж,

13 дугаар зүйл /Байгалийн цогцолборт газар/ Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ” гэж,

18 дугаар зүйл /Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа/

18 дугаар зүйлийн 1/ “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж тус тус хуульчилсан байна.

мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” гэж,

4.1.7 “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж,

4.1.16.”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”,

7 дугаар зүйлийн 7.3 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж зохицуулжээ.

Ашигт малтмалын тухай хуульд заасан нэр томьёо, тодорхойлолтоос үзэхэд  ашигт малтмалын овоолго гэдэгт олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц газрын хэвлий дээр  нэгэнт бий болсон үүсмэл ордыг ...” овоолго гэж ойлгохоор заасан байна.

Гэтэл Р.Б-, Г.Э-, Ба.Г-, Х.Б-, Б.Ү-, Да.П-, С.Ч- нар нь “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх” гэрээгээр халхавчлан Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-”-т ашигт, малтмал эрж, хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй /хуулиар хориглосон/ газарт хууль бусаар гянболд /вольфром/ олборлож, гэрээнд заасан “Нөхөн сэргээлт хийх” гэрээний үүргээ үл биелүүлэн байгалийн унаган төрхийг алдагдуулж, хууль бусаар М- олборлож байсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрыг нүдээр харсан тухайн орон нутгийн малчдын болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, Байгаль орчны яам, Г- ерөнхий газрын хяналт, шалгалтын танилцуулга, тайлан, дүгнэлтүүд зэргээр Х-ттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас Ө- ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох /лацдах/, хураах талаар холбогдох арга хэмжээнүүдийг тухай бүрд авсаар байхад тэдний заавар, чиглэл, холбогдох хууль, журамд нийцүүлэн авсан арга хэмжээнүүдийг үл тоон дур зоргоороо зөвшөөрөлгүйгээр лацыг хөндөх, авах зэргээр олборлолтын үйл ажиллагаагаа явуулж байсан зэрэг нь хяналт шалгалтын тайлан, мэдээлэл, дүгнэлт, акт зэргээр тогтоогдсон болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

2.3. Шүүгдэгч Х.Б-: “...Миний хувьд Ц- гэх газарт нэг ч удаа очиж үзээгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг мэдээгүй. ...” хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх, мөн түүний өмгөөлөгч Д.Наранцэцэгийн: “...Нөхөн сэргээлтийн гэрээ байгуулах болон түүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаанд Х.Б- оролцоогүй, нэг ч удаа очиж байгаагүй. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

Тодруулбал, шүүгдэгч Г.Э-: “...2016 оны 05 дугаар сар бил үү 06 дугаар сард хятадуудтай уулзаж бид Б-, түүний хүү Б.Б-, эхнэр Х- бид нар хил гараад арзгар толгойд хятадтай уулзаад бид нарыг Х.Б- танилцуулаад Б- Ц-ийн уурхай дээр нөхөн сэргээлтээр вольфром олборлох ажилд хөрөнгө оруулах талаар яриад гэрээ байгуулсан. ...Ерөнхийдөө Х.Б- хөрөнгө оруулагч Хятадуудыг олж өгсөн. ....” гэх мэдүүлэг /7хх 107-122/,

гэрч У.Г-: “...Ц-ийн вольфрамын уурхай дээр нөхөн сэргээлтийн ажил авах гээд хөөцөлдөж байгаа, “Б-” компани Б-, Б- сумын Х-гийн Б-, Б.Ү- нартай хамтарч байгаа” гэж хэлсэн. ... Б- суманд байж байхад Х-гийн Б-, Б-, эхнэр нь, сахал П- нь, Б-гийн эгч гээд авгай, Б-гийн жолооч, Б-гийн том хүү нь нар бөөндөө ирээд Э- бид нар тосож уулзаад Х.Б- манай машинд суугаад хамтдаа хил гараад өмнө нь уулзсан хятадуудтайгаа бүгдээрээ уулзаад хоол унд, архи дарс уугаад, дарга нар уулзана гэж хэлээд Х.Б-, Б-, Э-, Б-гийн эгч тэд нар тусдаа уулзаад байсан. Х-гийн Б- 2-3 удаа Г- аймагт очсон. Миний ойлгосноор “М-”-н уурхай дээр Х.Б-, Б.Ү- нар хөрөнгө оруулаад яг уурхайг удирдах, хөрөнгө зарцуулах ажлыг Э-гээр хийлгэж байсан. ...Цагаан эргийн уурхайд Х.Б-ийг хамтарч байгаа гэж Э- хэлсэн....” гэх мэдүүлэг /7хх 135-140/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар Х-ттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Б- нь “Нөхөн сэргээлт хийх” гэрээгээр халхавчилж, хууль бусаар М- гэх газарт гянболд /вольфром/ олборлох, ашиглах санаа зорилгоор хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах БНХАУ-ын иргэдийг жуучлах, санал тавих,  олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг үйлдэл оролцоотойгоор тухай гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон байна.

Иймд, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.3.1 Харин, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Х.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гүйцэтгэсэн үүрэг, үйлдэл оролцоо, үйлдлийн давтамж зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг, 1 жил 1 сар хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

2.4. Шүүгдэгч Б.Ү-ын “...2018 оны 01 дүгээр сарын 18-аас 2018 оны 06 дугаар сарын 19-ний хооронд болсон үйл баримт Х.Б- бид хоёрын бичигдсэн чатад дурдагдсан “М- гэх газрыг Ж- “М-” гэж ойлгож байгаа нь ташаа, М- гэх нөхөн сэргээлтийн ажилд биечлэн оролцсон тус М-ыг олборлох, тээвэрлэх, экспортлох, ачиж буулгах, хадгалах гэх зэрэг бүх шат дамжлагад миний үүрэг оролцоо байгаагүй. ...” гэх, мөн түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, Б.Г-, Б.Ганбаатар нараас гаргасан “...Ө-” ХХК-ийн үйл ажиллагаа нь нийтэд ил гэрээний үндсэн дээр хийгдсэн. ...Б.Ү- нь уг гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан хэрэгжүүлээгүй, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулах, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилах замаар гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн яаж үйлдэх, гэмт хэрэг үйлдсэний дараах ул мөрийг арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээд биш төдийгүй тухайн олборлосон гээд байгаа нөхөн сэргээлтийн талбай дээр ч очиж үзээгүй. ...хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт гэрч Д.О-: /Шүүгдэгч Р.Б-гийн жолооч/:. Ү-ын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд Б- захирал дээр ирэх, тэдний уулзах арай ихэссэн байх гэж бодож байна. ..” гэх мэдүүлэг /6хх 84-85/,

гэрч Ж.А- /Б- ХХК-ний нягтлан бодогч/: “...Цагдаагийн байгууллагаас манай компани дээр нэгжлэг хийх үеэс барагцаагаар 7 хоногийн өмнө захирал Р.Б-гийн нутгийн найз /Б- газар ажилладаг гэх/ Ү- нь /миний бие зүс танихаас сайн танихгүй/ манай ажил дээр ирээд надтай тааралдахдаа “чи даргынхаа хүн амьтанд мөнгө төгрөг өгсөн, зарцуулсныг бүртгэдэг үү, бүртгэдэг бол флаш дискт хуулж аваад компьютероос устгаарай” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /6хх 151-162/,

гэрч Д.М-“...Г- аймагт газрын даргаар томилогдоход ...Б.Ү- М-т үйл ажиллагаа явуулж байгаа Б- гайгүй хүн шүү тусалж дэмжиж байгаарай гэж байсан. 2017 оны зун Б.Ү- над руу яриад “...Б-д Б- ахын компанийн машиныг нь зогсоосон байна. Тэрийг хэлж яриад явуулаадхаач. ...” гэхээр нь ямар учиртай юм бол би асууя гэсэн. Тэгээд Б- сум дахь цагдаагийн хэлтсийн дарга С.Ч- руу залгаад танай эрүүгийн эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С- нь машин зогсоосон асуудал шалгаж байгаа юм байна. Хуулийн дагуу түргэн шалгаарай, дээрээс хүн амьтан асуугаад байна гэж анхааруулж хэлж байсан. ....” гэх мэдүүлэг /8хх 42-45/,

гэрч Д.Ц-: “...2015 онд тус сумаас А- ХХК-аар М- гэдэг газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байхад ХЗДХЯ-ын газрын дарга Б.Ү- гэдэг хүн намайг засаг даргаар ажиллаж байхад байнга залгаж “...чи наад А- ХХК-аа боль, Ө- ХХК-г оруул. ...” гэсэн утгатай зүйл ярьдаг байсан. ..Ө- ХХК нь 2015.04.10-ны өдөр 3 жилийн хугацаатай нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл авсан байдаг. ...Ө- ХХК нь 2016, 2017 онуудад 2 усан буутай ажиллаж байсан бөгөөд 7 хоногт 20 тонн вольфром олборлож түүнийгээ  хот руу ачуулдаг байсан гэдэг. ...2018 онд 5 усан буу тавьж ажиллуулдаг байсан. ..Б.Ү- гэх хүн энэ асуудалтай холбоотой. ...” гэх мэдүүлэг /24хх 53-59/,

шүүгдэгч Б.Ү-ын орон байранд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийсэн тэмдэглэл: “...Хар өнгийн гар цүнхнээс Х- дуулал цогцолборын хандив нэртэй нийт 37 хүний нэрийг байрлуулан нийт мөнгөн дүнг 936,800,000 төгрөг гэж бичсэн цаас, хажууд нь байсан хар өнгийн том цүнхнээс Б- ХХК талбайн танилцуулга гэсэн бичигтэй Ц-ийн хайгуулын талбай нь Г- аймгийн Ж- нутагт, Улаанбаатар хотоос баруун урагш 1350 км-т, Г- аймгийн төвөөс зүүн урагш 280 км, Ц-аас баруун урагш 75 км-т хавтгайд оршино гэсэн хавтас бүхий танилцуулга. ....” зэргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /3хх 28-29/,

шүүгдэгч Б.Ү-ын ажлын албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Б.Ү-ын ажлын компьютерыг асаахад Х- Дуулал гэсэн файлыг нээж үзэхэд Х- Дуулал нээлтийн үг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэндчилгээ байх ба уг мэндчилгээнд Б- ХХК-ний захирал Ж- уугуул Р.Б- нар нь хандив өгсөн гэснийг хураан авав. Ширээний тасалгаанд Г- аймгийн засаг дарга Д.Г-ийн “Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танаа гэсэн 2018-ны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/485 дугаартай Ө- ХХК-ний холбогдолтой хүсэлт байсныг хураан авав. Мөн шүүгээнээс гараар бичсэн хүмүүсийн нэрсийг жагсаагаад ард нь мөнгөн дүн бичсэн 1 хуудас баримт бичгийг хураан авав. ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /3хх 33-39/,

шүүгдэгч Б.Ү-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Үзлэгээр: Ү-, Б-, Б- нарын хооронд харилцан зурвас бичвэр, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 69-83/, шүүгдэгч Б.Ү-, Д.Ц- нарын хоорондын харилцан яриа /4хх 89-98/ зэргээр түүний үйлдэл Х-ттай нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ү- нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулахад Ө- ХХК-ийн өмнөөс Г- аймгийн Ж- засаг дарга, Иргэдийн хуралд хандсан албан бичгийн төслийг боловсруулсан /4хх 77-79/,

 Г- аймгийн холбогдох нэгж байгууллагын дарга руу “...М-т үйл ажиллагаа явуулж байгаа Б- гайгүй хүн шүү тусалж дэмжиж байгаарай. ...Б-д Б-гийн компанийн машиныг нь зогсоосон байна. Тэрийг хэлж яриад явуулаадхаач. ...” гэж хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулах талаар шаардсан /8хх 42-45/, “

“Б-” компани Б-, Б- сумын Х-гийн Б-, Б.Ү- нартай хамтарч, “М-”-н уурхай дээр Х.Б-, Б.Ү- нар хөрөнгө оруулж байгаа талаар гэрч мэдүүлсэн /7хх 135-140/ зэргээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас олсон ашгаас хувь хүртэх, гэмт хэргийг нуун далдлах зэргээр энэ гэмт хэрэгт хамтран оролцсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ү- нь шүүгдэгч Р.Б-тэй нэг нутаг усны ойр дотнын найзууд байх бөгөөд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулахад Ө- ХХК-с гарах, төрийн байгууллагаас гаргах эрх зүйн акт, харилцах албан бичгийг боловсруулах, хяналт шалгалтыг удирдах, аймгийн иргэдийн төлөөлөгч бусад холбогдох хүмүүсийг “Ө-” ХХК-г сонго гэж дарамт шахалт үзүүлсэн, тулган шаардсан, хууль бусаар олборлосон ашигт малтмалыг худалдан борлуулсан орлогоос шан харамж, хувь хүртсэн, гэмт хэргийг нуун далдлах зэргээр тухайн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь Х-ттай нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгчдөөс гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, энэ хэрэгт оролцоогүй, цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.5. Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу “....С.Ч- “цагдаагийн байгууллага, бусад хууль хяналтын байгууллагуудаар шалгалт хийлгэхгүй, төрийн албан хаагчдыг ятгах нөлөөлөх” үйлдэл хийгээгүй тул цагаатгаж өгнө үү. ...”гэх гомдлын хувьд;

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Б.Б-, Д.О-, П.Э-чулуун, С.Ч-, М.С--Э-, мөн түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч С.Ч- нь хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг дэмжих, олборлолтын техник хэрэгсэл дээр /усан буу/ дээр ажиллах ажилчдыг хуваарилах, хариуцуулах, нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч компаниудыг уурхайд оруулахгүй байх, цагдаагийн албан тушаалтнуудыг ятгах, нөлөөлөх, бусад хууль хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгүүлэхгүй байх зэргээр төрийн албан хаагчдыг ятгах, нөлөөлөх зэргээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дээрх үйлдлүүдээрээ хамтран оролцсон нь тогтоогдсон байна.

Иймд, шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.6. Шүүгдэгч Ба.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа “...Б.Г-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамжиж оролцсон гэх нэг ширхэг ч нотлох баримт байдаггүй, шүүгдэгч Б.Г- хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ширхэг ч гэрчийн мэдүүлэг, нотлох баримт байхгүй. ...” гэх гомдлын хувьд;

Гэрч М.Ц-: “...2018 оны 06 сард Ө- ХХК-ний Г- гэх хүн утсаар яриад “...бид нар вольфромын уурхайг Г- аймгийн Ц-анд ажиллуулдаг. ...ковшийг чинь түрээслүүлье. ...” гээд түрээсийн гэрээг сарын 12 сая төгрөгөөр бодоод хийсэн. ..Тэр үед ХХК-ний захирал нь Ч- гэх хүн байсан боловч Г- нь би төлөөлөөд зурчихъя гээд зурсан. ...Тэгээд тэр уурхайд ажиллаад байж байхад цагдаа нар ирээд зогсоосон. ...” гэх мэдүүлэг /76хх 69-70/,

шүүгдэгч Р.Б-: “...Манай эхнэрийн дүү Г- Ж- М-т уурхайн хариуцан ажиллаж байсан. ..2017 онд Ж- ИТХ-ын төлөөлөгч нар Х- ирсэн. ... Х- ирсэн ИТХ-ын төлөөлөгч нарыг Г- дагуулан гарч хоолонд оруул, шоудуулахад 1,200,000 төгрөгийг зарцуулсан. ...” гэх мэдүүлэг /20хх 118-131/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х- яллагдагчаар: “...Би уурхайд ашигладаг түлшийг Р.Б-гийн эхнэрийн дүү Г-оос авч байсан. ... гэх мэдүүлэг /20хх 222-224/,

гэрч Р.А-: “...Р.Б- захирал анх Ху-д хэлэхдээ “...би хууль хяналтын байгууллагыг бүгдийг нь зохицуулна, чи тоног төхөөрөмжөө оруулж ирээд, техникийн түрээсийг нь чи төлнө, техникийг нь бол өөрөө олно. ...” гэж хэлсэн. ...Улаанбаатараас Г-од очоод тэнд гар аргаар вольфром олборлосон иргэдийн нөөцөлсөн волтфромыг худалдан аваад уурхайн дарга Ба.Г-оор дамжуулан Ху-д зардаг байсан. ...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ба.Г-ийн данс руу 155,744,000 төгрөгийг барааны мөнгө /вольфром/ гэж шилжүүлсэн. ...2017 оны 08 дугаар сарын 27-нд Ба.Г-ийн данс руу нийт 45,062,000 төгрөг шилжүүлж байсан. ...2017 оны 09 дүгээр сарын 21-нд Б- 149,400,000 төгрөгийг шилжүүлж, 21-ний өдрөө Ба.Г-ийн данс руу 135,000,000 төгрөгийг шатахууны төлөлт гэж шилжүүлж байсан. ...2017 онд Ба.Г- уурхайн шатахууныг хариуцдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 29-нд Б- 17,055,000 төгрөг шилжүүлж, Ба.Г-т “Уурхайн ажилчдын цалин” гэж 7,500,000 төгрөгийг шилжүүлж байсан. ..

2018 оны 06 дугаар сарын 10-ны үеэр аймгийн Г- газраас байцаагч нар ирээд усан буунуудыг лацдаад явсны дараа Ба.Г- ах лацыг нь монгол ажилчнаар авхуулчихлаа гээд гартаа нэг талдаа нарийн трос төмөртэй нөгөө талдаа жижиг бондгор ногоон цэнхэр 1 ширхэг лац барьсан гэрт орж ирж байсан. ...Тэгээд сая лацыг нь авчихлаа би энийг аваад аймаг руу явж хүмүүстэй уулзъя гэж хэлж байсан. ...Лац тавьсны дараа утсаар ярьсан чинь лацыг ав гэж хэлсэн би одоо аймаг явах гэж байна, бензиний мөнгө байна уу гэж асууж байсан ...

2018 оны 06 дугаар сарын 20-нд гарсны дараа цагдаа нар ирээд уурхайн үйл ажиллагааг зогсоож байхад өмнө ирж лац тавьсан шар царайтай ах “...би түрүүн ирээд 2 лац тавьсан 1 лацыг нь авсан байна, хэн авсан юм. ...” гэж асуугаад явж байсан тэрийг нь Ба.Г- ах авсан. ... /8хх 76-77, 78-81/,

гэрч Б.А-: “...“Ө-” ХХК-ний уурхайн дарга П-, компанийн ажилтан Ба.Г- нарт тусгай хамгаалалтын газарт ашигт малтмал эрж хайх, олборлохыг хориглоно,  үйл ажиллагаа явуулахаа дарай зогсоо гэсэн шаардлага тавьж ажилласан. .../10хх 63-68/,

Ц.Г-: “...Очсон ажлын хэсэг тэнд ажиллаад Ө- ХХК-ний бүх ажиллагааг зогсоож, машин, техник хэрэгслийг лацадсан. ...Тухайн хүмүүс ажлаас дуусгаад буцаад ирсний дараа Ц-аас дахин “...лац ломбо хөдөлгөөд даХ- ажиллаад эхэллээ. ...” гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн. ...” гэх мэдүүлэг /21хх 71/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэргээр шүүгдэгч Ба.Г-ийн үйлдэл оролцоо Х-ттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ба.Г- нь шүүгдэгч Р.Б-гийн эхнэрийн төрсөн дүү нь байх ба тэрээр уурхайн даргаар ажиллаж байхдаа уурхайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, “Ц-” гэх газар улсын тусгай хамгаалалттай газар гэдгийг, мөн тухайн газарт олборлолт явуулж болохгүй гэдгийг өөрөө мэдсээр атлаа хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад зориулагдах техник тоног төхөөрөмжид ашиглагдах дизель түлшийг нийлүүлж байсан, мөн өөрийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, ажилчдын хоол хүнсийг зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хууль хяналтын байгууллагын ажилчдыг аргалах, үйл ажиллагааг нь сааруулах, доголдуулах, үйл ажиллагааг нь хориглосон лацыг дур зоргоороо дур мэдэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр авч уурхайн тоног төхөөрөмжийг ажиллуулсан, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулсан зэрэг хууль бусаар ашигт малтмал олборлоход дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон байх тул түүний өмгөөлөгч Г.Гэрэлтуяагийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

            2.7. Түүнчлэн шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Б.Г- болон бусад шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс: “... “Ц-” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдах эсэхийг тогтоогоогүй, өмнөх магадлалын заалт биелэгдээгүй. ...” гэх тайлбаруудыг гаргасан.

            Урьд энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд, 2022/ДШМ/319 дүгээр магадлалын үндэслэх хэсэгт 1 гэж дугаарлагдсан “...Ц-” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох. ...” гэсэн үндэслэлийг зааж шийдвэрлэсэн.

            Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан тоотод: “...Тус албан бичигт дурдсан солбицол бүхий талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан “М-ын нуруу”-ны байгалийн цогцолборт газартай давхцалтай байна. ...” гэж дурдаж, мөн Ц-ийн талбай нь Улсын тусгай хамгаалалтад авсан “М-ын нуруу”-ны байгалийн цогцолборт газартай хэрхэн огтлолцол, давхцалтай байгаа талаарх координатын цэгийг гаргаж өгсөн байна. /102хх 49-52/

            Дээрх албан бичигт дурдсан Г- аймгийн Ж- Ц- багийн “М-”-ийн талбай нь Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан “М-ын нуруу”-ны байгалийн цогцолборт газартай огтлолцол, давхцалтай таарч байгаа нь М-т нөхөн сэргээлт хийлгэхээр Ө- ХХК-ний Ж- засаг даргын захирамжаар батлагдсаны дагуу ажлын хэсгийн газрыг хэмжсэн тэмдэг, тэмдэглэлээ хийж өгсөн координаттай давхцаж байна.  /102хх 68/

            Иймд, магадлалын заалтыг биелүүлээгүй, Ц- гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарах эсэхийг тогтоогоогүй гэх шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Б.Г-, бусад шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн тайлбар няцаагдаж байна.

            2.8. Мөн шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Г-, Б.Ганбаатар болон бусад өмгөөлөгчдөө “...тухайн нөхөн сэргээлтийн ажлыг хувь хүн бус хуулийн этгээд болох аж ахуйн нэгж гүйцэтгэсэн байхад “Ө- “ ХХК-ийг тус хэрэгт хуулийн этгээдээр татаагүй, яллагдагчаар татаагүй. ...эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой ...” гэж гомдол, тайлбартаа дурдсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг хуульчилсан.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд; тухайн гэмт хэргийн гүйцэтгэгч нь хуулийн этгээдийн албан тушаалтан байхыг шаарддаг ба уг гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн байх буюу тухайн хуулийн этгээдэд ашигтай байдал бий болгох зорилготой байдаг.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б-, Ба.Г-, С.Ч-, Да.П-, Г.Э- нарын үйлдсэн “хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах” гэмт хэргийн улмаас “Ө-” ХХК-нд ямар нэгэн ашигтай байдал бий болоогүй, тус хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс “хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Г-, Б.Ганбаатар болон бусад өмгөөлөгчдөөс гаргасан гомдол, тайлбар няцаагдаж байна.

            2.9. Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Б.Г-оос: “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг 2017 онд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол одоог хүртэл хүчинтэй байхад хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй. ...” гэж гомдол, тайлбараа дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл хуульд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичиг, актууд нь агуулгын тус тусдаа хуулийн зохицуулалтаар зохицуулагддаг.

Урьд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/05 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдалд хамаарахгүй байна.

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр анх энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Г- аймгийн М- гэх газар хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон байж болзошгүй, мөнгө угаасан байж болзошгүй, нэр бүхий нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй гэх хэд хэдэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/05 дугаартай прокурорын тогтоол саад болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Б.Г-ын гаргасан гомдол, тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

2.10. Шүүгдэгч С.Ч-, Ба.Г-, Да.П-, Г.Э- нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйг мэдсээр байж хууль бус олборлолтын үйл ажиллагааг дэмжих, олборлолтын техник хэрэгсэл дээр /усан буу/ дээр ажиллах ажилчдыг хуваарилах, хариуцуулах, хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад зориулагдах техник тоног төхөөрөмжид ашиглагдах дизель түлшийг нийлүүлж байсан, мөн өөрийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, ажилчдын хоол хүнсийг зөөвөрлөх, хяналт шалгалтаар ирсэн хууль хяналтын байгууллагын ажилчдыг аргалах, үйл ажиллагааг нь сааруулах, доголдуулах, үйл ажиллагааг нь хориглосон лацыг дур зоргоороо дур мэдэн хэн нэгний зөвшөөрөлгүйгээр авч уурхайн тоног төхөөрөмжийг ажиллуулсан, битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулсан зэрэг хууль бусаар ашигт малтмал олборлоход дэмжлэг үзүүлсэн, нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч компаниудыг уурхайд оруулахгүй байх, цагдаагийн албан тушаалтнуудыг ятгах, нөлөөлөх, бусад хууль хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгүүлэхгүй байх, олборлосон М-ыг хот руу ачуулах, дансаар орж ирсэн гадаад валютыг төгрөг болгон солиулж өөртөө авах, Ө- ХХК-г нөхөн сэргээлтийн гэрээ байгуулахыг дэмжүүлэх зорилгоор Ц- багийн иргэдэд эд зүйл өгөх, түүнчлэн төрийн албан хаагчдад мөнгө өгөх, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, сэлбэг хэрэгсэл татаж авах түлш шатахууныг татаж авах зэргээр төрийн албан хаагчдыг ятгах, нөлөөлөх, Ц-ийн уурхайд ажиллах ажилчдыг олж авах, олборлолт явуулахад техник, тоног төхөөрөмжийг угсрах, хариуцах, уурхай дээр угсарсан усан бууг өөрөө эзэмшиж байсан, ажилчдын төлбөрийг өгөх, зардлыг тооцох, олборлоосон вольфромыг хот руу ачуулдаг байсан, уурхайн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан ажилладаг зэргээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дээрх үйлдлүүдээрээ санаа нэгдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцогдохоос гадна мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Нэгтгэн дүгнэвэл хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон Р.Б-, С.Б-, С.Ч-, Б.Б-, Б.Ү- нарт чиглүүлэн явуулсан мөрдөн шалгах  нууц ажиллагааны магадалгаа зэргээр шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б-, Г.Э-, Ба.Г-, Да.П-, С.Ч- нарын бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэр, М-ын нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “М-" гэх газарт “Ө-” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр М- /вольфрам/ буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Х-ттай, ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчдөөс гаргасан нийтлэг “...Хууль бусаар ашигт малтмал олборлоогүй, тусгай зөвшөөрөлтэй байсан, нөхөн сэргээлтийн гэрээн дээр олборлоод зардлаа нөхөж болно гэж заасан байсан, нөхөн сэргээлт хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлуудыг тус тус хүлээн аваагүй болно.

2.10. Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн улмаас байгаль орчин-экологи эдийн засагт учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар;

Энэхүү хэрэгт “Тод-Х-” ХХК, “Г-” ХХК болон бусад байгаль орчны чиглэлээр мэргэшсэн шинжээчид өөр өөрсдийн эзэмшсэн мэдлэг, чадварын хүрээнд мөрдөх байгууллагаас ирүүлсэн баримтуудад үндэслэн дүгнэлтүүдээ гаргажээ.

2.10.1. Тодруулбал, “Т-” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “...М- гэх газарт 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар хүртэл нийт 27.26 га эвдрэлд өртсөн байна.

Байгаль орчны экологи эдийн засгийн бодит хохирол нь 2.605.510.890 төгрөг болсон. Тус талбайд хийсэн хэмжилтийн үр дүнгээс үзэхэд 41.66 га талбай нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс 12.0 га талбай талхлагдсан 2.4 га талбай гар аргаар олборлогчдын үйл ажиллагаагаар эвдрэлд өртсөн үлдсэн 27.26 га талбай техникийн хүчин чадлаар эвдрэлд өртсөн байна. 2016 оны 07 дугаар сарын байдлаар байгаль орчинд 1.042.954.031,32 мөнгөний экологи эдийн засгийн хохирол учруулсан. 2017 оны 07 дугаар сарын байдлаар байгаль орчинд 801.166.290,68 мөнгөний экологи-эдийн засгийн хохирол учруулсан. 2018 оны 07 дугаар сарын байдлаар байгаль орчинд 761.390.568 төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан байна. /нийт 2.605.510.890/

Г- аймгийн Ж- “Ц-” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д- нурууны байгалийн цогцолбор газрын “М-” гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал болох М- /вольфрам/ олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нөлөөлөлд өртсөн 41.66 га талбайн байгаль орчинд учруулах нийт экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь үнэлгээгээр дараах байдалтай гарч байна. Үүнээс гар аргаар олборлосон 2.4 га талбай нөлөөлөлд өртсөн нь эзэн холбогдогчгүй учраас байгаль экологид учирсан бодит хохирлыг тооцох боломжгүй.

Хүснэгт 32. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын дүн

Байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг

Нийт хохирол төгрөг

1

Эдэлбэр газарт учруулах хохирлын хэмжээ

8,452,810

2

Газрын хэвлийд учруулах хохирлын хэмжээ

1,096,206,048

3

Газрын хөрсөнд учруулах хохирлын хэмжээ

205,487,601

4

Ургамлын бүрхэвчинд үзүүлэх хохирлын хэмжээ

20,966,980

/Нийт 41,66га* 503.288/

5

Усан санд учруулсан хохирлын хэмжээ

1,152,216,576

6

Агаарт учруулсан хохирлын хэмжээ

1,021,097

7

Амьтны аймагт учруулсан хохирлын хэмжээ

121,159,778

/Нийт 41,66га*2.908.243 төг/

8

Нийт хохирлын хэмжээ

2,605,510,890

 

2.10.2. Г- ХХК-ний 2022/03 дугаартай дүгнэлт гаргахдаа Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалд заасан аргачлалын дагуу тооцсон байна.

Ө- ХХК-ний Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр тооцсон төлбөрийн нэгдсэн дүн

           

Нөхөн төлбөр тооцох үндэслэл

Он

Нөхөн төлбөрийн нийт хэмжээ /төг/

Дахин нэмэгдүүлсэн

Нөхөн төлбөрийн нийт хэмжээ /төг/

1

Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр

 

1.1

Газар эдэлбэрт учруулсан хохирол

 

2016

 

12,809.61

3

38,428.83

2017

 

29,139.99

3

87,419.97

2018

38,353.92

3

115,061.76

 

Нийт

 

 

80,303.52

 

240,910.56

1.2

Газрын хэвлийд учруулсан хохирол

2016

3,505,847.00

2

7,011,694

2017

7,975,297.00

2

15,950,594

2018

10,497,048.00

2

20,994,096

 

 

Нийт

 

21,978,200

 

43,956,384

1.3

Агаарт учруулсан хохирол

2016

1,070,848

-

-

2017

2,436,020

-

-

2018

3,206,280

-

-

 

Нийт

 

6,710,440

-

-

1.4

Хөрсөнд учруулсан хохирол

 

 

2016

2,224,167

3

6,672,503

2017

5,059,672

3

15,179,016

2018

6,659,508

3

19,978,526

 

Нийт

 

13,943,264

 

41,830,047

1.5

Ургамлын нөмрөгт учруулсан хохирол

2016

 

 

4,162,066

5

20,810,331

 

 

 

 

 

2017

 

9,413,045

5

47,065,226

2018

12,389,406

5

61,947,033

Нийт

 

 

25,940,320

 

129,822,591.90

1.6

Гадаргын усанд учруулсан хохирол

 

2016

1,923,734

3

5,771,202

2017

4,350,770

3

13052,311

2018

5,726,464

3

17,179,392

 

Нийт

 

 

11,989,784.00

 

36,002,905.50

 

Нөхөн төлбөрийн нийт дүн

80,642,312.24

 

 

285,563,278.96

2

Нөхөн сэргээлтийн зардал

 

 

 

 

2.1

Техникийн нөхөн сэргээлтийн зардлын дүн

 

 

 

35,667,466.03

2.2

Биологийн нөхөн сэргээлтийн зардал

 

 

 

23,744,000

2.3

Хаалтын дараах хяналт мониторингийн зардал

 

 

 

4,455,859

Нөхөн сэргээлтийн зардлын дүн

 

 

 

63,867,325.98

Бүгд дүн

 

 

 

322,430,604.94

             

 

Ө- ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаанаас Байгаль орчин учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх, нөхөн төлбөр тооцсон болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 322,430,604.94 төгрөг байна.

2016 оны байдлаар: Техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн талбай нь нийт үйл ажиллагаа явуулсан гэх 15.69 га талбайтай харьцуулахад техникийн нөхөн сэргээлт 2016 онд нийт 78.1 хувьтай явагдсан байна.

    Ө- ХХК-ийн 2016 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талбай нийт 1.71 га болж байна.

    2017 оны байдлаар: Ө- ХХК нь 2016 онд техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3.89 га талбай эвдрэлд өртсөн. Иймээс Ө- ХХК-ийн 2017 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талбай 3.89 га-г эзэлж байна.

    2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3.89 га талбай эвдрэлд өртсөн буюу нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 75.2 хувьтай байна.

    2018 оны байдлаар: Ө- ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үүссэн нийт овоолго 2.09 га, ухагдсан талбай 1.74 га, угаасан шороо 1.29 га байсан байна.

    Харин 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн талбайн хэмжээ 10.56 га.г тус тус эзэлж байна. Үүнээс 2016-2017 онд техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн байсан 13.97 га талбайгаас нөхөн сэргээлт хийсэн байсан талбайн хэмжээ буурч 2018 оны байдлаар 10.56 га болж буурсан байна.

    Өөрөөр хэлбэл Ө- ХХК нь 2016 онд техникийн нөхөн сэргээлтийг 78.1 хувь, 2017 онд 75.2 хувийн гүйцэтгэлтэй хийж байсан бол 2018 оны байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 10.56 га буюу 67.3 хувьтай болж буурсан.

    Тиймээс Ө- ХХК-ийн 2018 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талбай 5.12 га-г эзэлж байна.” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх харилцан зөрүүтэй дүгнэлт, үүнээс улбаалсан хохирлын эрс зөрүүтэй байдал зэргийг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж үзсэний үндсэн дээр “Г-” ХХК-ийн 2022/03 дугаар дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнээд тус шинжээч нарын дүгнэлтээр байгаль орчин-экологи эдийн засагт учирсан хохирлыг тооцов.

Тодруулбал, Ө- ХХК нь Г- аймгийн Ж- Засаг даргын Тамгын газартай 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 01/2016 дугаар “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-ээр хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдрэлд орсон 13 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2017 дугаар гэрээний дагуу 8 га талбайд нөхөн сэргээлт хийх буюу нийт 21 га талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээж гэрээ байгуулсан.

Дээрх гэрээнээс үзэхэд захиалагч болон гүйцэтгэгч талаас нөхөн сэргээлт хийх талбайн газарзүйн солбицол, газар зүйн байршил /координат/ зэргийг гэрээндээ тусгалгүйгээр нөхөн сэргээлт хийлгүүлэхээр харилцан тохиролцжээ.

Г- ХХК нь Ө- ХХК-ний ашиглалт явуулсан талбайн хэмжээ, газарзүйн солбицол /координат/-г Ө- ХХК-ний холбогдох ажилчид /хэргийн оролцогчид/ нараар ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талбайн хэмжээг заалгаж хэмжилт, баталгаажуулалтыг орон нутгийн төлөөлөл болон мөрдөх байгууллагын албан хаагчдыг байлцуулан хэмжилтийг хийсэн байна.

Ө- ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/2016 дугаар гэрээгээр хүлээлгэн өгсөн 13 га талбайд нөхөн сэргээлт хийхээр харилцан тохиролцсон боловч 15.69 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талаар Г- ХХК-ний гаргасан дүгнэлт, нисдэг төхөөрөмж буюу дроноор авсан өндөр нарийвчлалтай зургаар давхар баталгаажуулсан байна.

Харин Ө- ХХК-ний 15.69 га талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа 2013-2015 оны хооронд гар аргаар болон бусад хэлбэрээр олборлолтын үйл ажиллагааг явуулсан талбайн дотор талд /хязгаар дотор/ үйл ажиллагаа явагдсан, өөрөөр хэлбэл Ө- ХХК нь эрүүл талбайг нэмж хөндөөгүй, өмнөх жилүүдэд /Ө- ХХК нь үйл ажиллагааг явуулж байгаагүй цаг хугацаа/ ашиглалт, үйл ажиллагаа явуулсан талбайн дотор нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байжээ.

Ө- ХХК нь 2016 онд 15.69 га талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа 2013-2015 оны хооронд гар аргаар болон бусад хэлбэрээр олборлолтын үйл ажиллагааг явуулсан талбайн дотор талд /хягаар дотор/ үйл ажиллагаа явагдсан байх ба үүнээс техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн 13.97 га талбайгаас нөхөн сэргээлт хийгээгүй үлдсэн 1.72 га талбайг хасаж, техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн нийт талбай 12.25 га, 2016 онд Ө- ХХК-ний үйл ажиллагааг явуулсан /хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа/ нийт талбайг 1.71 га гэж /нийт үйл ажиллагаа явуулсан 15.69 га талбайд нөхөн сэргээлт хийх зорилгоор тэгшилсэн 13.97 га-г хасахад=1.71 га/

2016 онд нийт 78.1 хувьтай нөхөн сэргээлт хийсэн/,

2017 онд 3.89 га эвдрэлд өртсөн /нийт ашиглалтын үйл ажиллагаа явуулсан 15.69 га талбайгаас 2017 онд тэгшилсэн 11.8 га талбайг хасахад 3.89 га/ буюу нөхөн сэргээлт 75.2 хувьтай хийгдсэн /2016 оны техникийн нөхөн сэргээлттэй харьцуулахад буурсан/,

2018 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан талбай нь 5.12 га /нийт ашиглалтын үйл ажиллагаа явуулсан 15.69 га талбайгаас 2018 онд тэгшилсэн 10.56 га талбайг хасахад=5.12га/ буюу нөхөн сэргээлт 67.3 хувьтай /2016, 2017 онд хийсэн нөхөн сэргээлтээс буурсан/ хийгдсэн байна.

    Иймд, Ө- ХХК нь 2016-2018 онд “М-”-т нийт 10.72 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байна гэж үзлээ.

                Мөн нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэж ангилдаг ба үүнээс техникийн нөхөн сэргээлт гэж эвдэрсэн газрыг засах, овоолго тэгшлэх, нүх булах, хөрс нөхөх, гэж, биологийн нөхөн сэргээлт гэж ургамал, хөрсний үржил шимийг сэргээх, мод бут өвс тарих хөрс сайжруулах ажил хийснийг ойлгодог байна.

                Өөрөөр хэлбэл, Ө- ХХК нь 2016-2018 онд эвдэгдсэн газрыг шороогоор тэгшилсэн нь дээр дурдсан техникийн нөхөн сэргээлтийг хийсэн нь Ө- ХХК-ний ажлын тайлан /2хх 88-97, 4хх 135-157/, Ж- нутагт нөхөн сэргээлт хийж буй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Илтгэх хуудас” /2016 онд гэрээ байгуулан нөхөн сэргээж буй 13 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай явагдаж байна/ зэргээр давхар нотлогдож буй эх сурвалжтай байна.

                Иймээс, Ө- ХХК-нийг 2016 онд 1.17 га, 2017 онд 3.89 га, 2018 онд 5.12 га, нийт 10.72 га талбайд үйл ажиллагааг явуулсан гэж дүгнэсэн Г- ХХК-ийн 2022/03 дугаар дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үнэлсэн болно.

                Дээрх 10.72 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцсон Г- ХХК-ийн тооцоо, тооцолбор нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хохирлын хэмжээг зөв тооцож гаргасан байна.

                Г- ХХК нь газар эдэлбэрт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарт учруулсан хохирол, хөрсөнд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол, гадаргын усанд учруулсан хохирол, нийт Ө- ХХК-ийн байгаль орчинд учруулсан шууд хохирлыг 223,925,739 төгрөг гэж тооцсон нь үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомж, журам, тушаал зэрэгт нийцүүлэн зөв тооцсон байна.

                Мөн энэхүү хэрэгт дахин шинжилгээ хийхээр томилогдсон уул уурхайн яамны уул уурхай бодлогын газрын  техник, технологийн мэргэжилтэн Л.Г-,  Байгаль орчны яамны  байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Д-, Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын тэргүүлэн үнэлгээчин Ц.С-, ХААИС-ийн багш Н.О-, Н.Д- нарын бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлтэд Т- ХХК, Г- ХХК нарын харилцан адилгүй тооцсон тооцолбор, үнэлгээ хийсэн аргачлал зэргийг ялган зааглаж, Г- ХХК-ийн дүгнэлтийг илүү бодитой гэж үзжээ.

                Дээрх бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээч нарын дүгнэлтэд: Т- ХХК нь эвдэрсэн газрын нийт талбайн хэмжээг тооцоолсноос хөрсний овоолго, ил ухаш, зам талбай, далан шуудай, усан сан тус бүрийн нөлөөлөлд өртсөн талбайн хэмжээг ялгаж тооцоолоогүй, Т- ХХК нь эдэлбэр газарт учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар тооцоогүй, Т- ХХК нь ашигласан уулын цул хэмжээг техникийн бүтээлээр тооцсон нь мөн ашигт малтмалын хэмжээг ямар ч үндэслэлгүй байдлаар тогтоосон нь газрын хэвлий, байгалийн нөөцөд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ буруу тооцоологдох нөхцөлийг бүрдүүлсэн, бохирдлоос үүдэх хохирлын хэмжээг тооцоолоогүй, Т- ХХК нь агаарт учруулсан хохирлыг тооцохдоо ямар үндэслэлээр тооцсон нь тодорхойгүй, Т- ХХК нь амьтны аймагт учруулсан хохирлыг тооцохдоо Ө- ХХК-ний үйл ажиллагаатай хамруулж тооцоолох нь тухайн үнэлгээний мөнгөн дүн их гарахад нөлөөлж байна, Ө- ХХК тус газарт үйл ажиллагаа явуулахаас өмнө  хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагааны нөлөөгөөр амьтны амьдрах орчин алдагдаж тус орчноос дайжсан гэж үзнэ, Т- ХХК нь угааж баяжуулсан хүдрийн хэмжээг өндөр тогтоосон нь усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ хэт өндөр  гарах шалтгаан болсон байна, Т- ХХК нь усан орчинд учруулсан хохирлыг тооцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-301 дүгээр тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцоогүй нь усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ буруу гарсан. ...” гэж дүгнэлтдээ тусгажээ.

                Харин Г- ХХК-ийн ухаш овоолгуудын эзлэхүүнийг тогтоохдоо нисгэгчгүй дрон ашиглан байгалийн өнгө бүхий өндөр масштабын зураг, өндрийн тоон загвар, гурван хэмжээс зураг авч ухаш, овоолгын эзлэхүүнийг тооцоолсон нь үндэслэлтэй, Г- ХХК нь агаарт учруулсан хохирлыг тооцохдоо Агаар бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7.4-т заасны дагуу авсан нь үнэмшилтэй, зохимжтой, Г- ХХК нь ургамлын нөмрөгт учирсан хохирлыг тооцохдоо шинжлэх ухааны үндэслэлтэй тухайн газарт хээрийн судалгаа хийж олон цэгээс ургамлын дээж авч материал бүрдүүлэн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг бодитой гаргасан, Г- ХХК нь усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцохдоо угааж баяжуулсан хүдрийн хэмжээг хэмжилт, зураглалын үр дүнгээр харьцангуй бодитой тогтоосон байгаа нь усан орчинд учруулсан хохирлын хэмжээг үнэн зөв тооцох суурь үндэслэл болж байна, Г- ХХК-ийн тайланд ашигт малтмал ашиглах, олборлох зориулалтын итгэлцлүүрийг (1.2)  гэж зөв итгэлцүүр ашигласан байна. ...” гэж дүгнэлтдээ тусгасан байна.

                Дээрх дүгнэлттэй холбоотойгоор шинжээчдийн багийн гишүүд болох шинжээч Б.Д-: “...2 компанийн нийт үнэлгээ хоорондоо хэт зөрүүтэй байгаа нь тухайн газраас олборлож угаасан шорооны хэмжээг өөр өөр аргаар тооцоолж гаргасантай шууд холбоотой байна. Тайлангуудтай танилцаж үзэхэд Г- ХХК нь эвдэрсэн, нөлөөлөлд өртсөн талбайн хэмжээ, ухаш, овоолгуудын хэмжээг сансрын нягтаршил сайтай зураг ашиглан он, оноор тооцоолж гаргасан байгаа нь байгаль орчинд учруулсан хохирлыг бодитой зөв тооцсон гэж үзэхээр байна.”,

                Шинжээч М.О-: “...Дээрх 2 тайланд байгаль орчинд учруулсан хохирлын дүн эрс зөрүүтэй байна. Энэхүү ялгаатай байдал нь газрын хэвлийгээс олборлосон нийт хүдрийн эзлэхүүнтэй шууд хамааралтай. Иймээс энэхүү 2 тайлангийн газрын хэвлийд учруулсан хохирлыг нарийвчлалтай бөгөөд бодитой тооцсон үнэлгээг нь баримталж тухайн газрын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй. ...” гэж тайлбарлаж, санал нэгтэйгээр дүгнэлтээ баталгаажуулжээ.

                Мөн дээрх бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг төлөөлж шинжээч Л.Г- анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г- ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй, дөхүүлсэн. ...” буюу үндэслэлтэй гэж тайлбарласан байна.

                Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Г- ХХК-ийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эвдрэлд өртсөн талбай болон нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг судалгааны үндэслэлтэй, ялгаа заагтай, нарийвчлан зөв тогтоосон, үүнээс улбаалан байгаль орчин, экологи-эдийн засгийн үнэлгээг холбогдох хууль, журам, тушаал зэрэгт үндэслэж хохирлыг зөв тооцсон, 5 бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, тайлбар, мэдүүлэгт Г- ХХК-ийн дүгнэлт нь илүү бодитой гэж үнэлж тооцсон зэргийг үндэслэж Г- ХХК-ийн дүгнэлтээр байгаль орчин-экологи эдийн засагт учирсан хохирлыг тооцсон болно.

                Түүнчлэн Г- ХХК-ийн дүгнэлтэд байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлын дүнг 224,912,053 төгрөг /Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох хохирлыг үржүүлж тооцсон, туслан гүйцэтгэгч ХХК-уудын төлбөр багтсан/ гэж, нөхөн сэргээлт, нөхөн төлбөрийн зардлын нийт дүнг 468,891,647 төгрөг /102хх 165-167, 103хх 156-157/  гэж тус тус тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх мөнгөн дүнг нэмж байгаль орчинд учруулсан нийт хохирлын дүнг 693,803,700 төгрөг байна гэж үзлээ.

                Дээрх байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр болох 693,803,700 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс харилцан адилгүй гаргуулахаар шийдвэрлэхдээ гэмт хэрэгт оролцсон байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, олборлосон ашигт малтмалын орлогоос хувь авахаар харилцан тохиролцсон /Р.Б- 50%, Б.Ү- 30%/ нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрээс дараах байдлаар хохирлыг гаргуулахаар шийдвэрлэлээ.

                Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан нийт хохирол болох 693,803,700 төгрөгөөс:

                шүүгдэгч Р.Б-гээс 346,901,850 төгрөгийг,

                шүүгдэгч Б.Ү-аас 208,141,110 төгрөгийг,

                шүүгдэгч Г.Э-оос 27,752,148 төгрөгийг,

                шүүгдэгч Х.Б-эс 27,752,148 төгрөгийг,

                шүүгдэгч Ба.Г-оос 27,752,148 төгрөгийг,

                шүүгдэгч С.Ч-аас 27,752,148 төгрөгийг,

                шүүгдэгч Да.П-оос 27,752,148 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийх гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин Т- ХХК-ийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Ө- ХХК нь 22 га газрыг шинээр эвдсэн, хөндсөн гэж дүгнэн хохирлын тооцоог буруу дүгнэсэн, хохирлыг бодсон аргачлал томьёоллыг зөв сонгон хэрэглээгүй, техникийн ажилласан хоногийг буруу тооцсон зэрэг нь бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн дүгнэлт, тайлбар, Г- ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан, түүнчлэн Т- ХХК-ийн шинжээч нарт эрх, үүрэг танилцуулаагүй,  шинжээч нараар гарын үсэг зуруулаагүй, хууль сануулаагүй шинжээч А.С-аас мэдүүлэг авсан зэргийг үндэслэл Т- ХХК-ний дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэх оногдуулсан Р.Б-, Б.Ү- нарт холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн талаарх;

Хил дамнасан гүйлгээг ашигласан тодорхой хууль бус ажиллагааны орлогын эх үүсвэрийг нуун далдлах зорилготой үйлдэл хийсэн хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Уг гэмт хэргийн субьектив талын хувьд нуун далдлах санаа зорилготой байхыг шаардахгүй, харин тухайн хөрөнгийг ямар нэгэн гэмт үйл ажиллагаанаас олсон орлого гэдгийг мэдсэн байхыг шаардана. Санхүүгийн байгууллага оролцсон эсэхээс үл хамааран суурь гэмт хэргийн орлого болох аливаа эд хөрөнгийг шилжүүлэх, захиран зарцуулах мөн ямар ч хэлбэрийн үйлдэл орж болох бөгөөд бэлэн мөнгөний шилжүүлэлт болон хувь хүмүүсийн хоорондын гүйлгээ ч багтдаг болно.

3.1. Шүүгдэгч Р.Б- Б.Ү- нар нь урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт малтмал болох М-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, БНХАУ руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлого 16.033.600.000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Х-, Д- ХХК, С.Г-, Б.Х-, БНХАУ-ын иргэн Г-, Л.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.А-, Д.Б-, Р.А-, Х.Э-Д-, Г.Л-, Д.О- нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Г- аймгийн Ж- “Ц-” 3-р багийн нутаг “М-” хэмээх 1000 угалзатын нуурын улсын тусгай хамгаалалттай газарт байрлах монгол гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 34-37, 47-63, 65-69/,

Б- ХХК-ний санхүүгийн тайлан, баримтад нэгжлэг хийсэн тэмдэглэл 1хх 100-102, 103-110

М- /вольфром/-ыг хадгалж байсан ХУД-ын 3 дугаар хороонд байрлах “Х-” ХХК-ийн хашаа, агуулахад нэгжлэг хийсэн тэмдэглэл, М-ыг савласан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт 1хх 121-127

Х- ХХК-ны агуулахад байсан М-ыг хойшлуулшгүйгээр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 123-135/, ирсэн вольфром гэсэн бичиглэлтэй тооцооны хуудас /1хх 199-201/, Б- руу гарсан вольфром гэсэн бичиглэлтэй тооцоо /1хх 203-204/, наашаа ачигдсан вольфромын тооцоо /1хх 206/, манай авах авлага гэсэн бичиглэлтэй тооцоо /1хх 208-230/, Э-гийн өр буюу авах авлага /уурхайгаас гэсэн бичиглэлтэй тооцоо /1хх 231/, Хятад компаниас нийт 3.562.000 юань авсан гэсэн бичиглэлтэй тооцоо /1хх 233/, ХУ-аас 100.000 юань урьдчилгаа авав гэсэн бичиглэлтэй тооцоо /1хх 238/, Б- ХХК гэсэн бичиглэлтэй тооцоо /1хх 239-242/,

гэрч Г-и: “...Би С.Г-, Б.Х- нарыг таН-. Юанийг төгрөг болгон солих гэж, дансаар нь дамжуулж гүйлгээ хийж байсан. ...Б- нэгэн Хятад иргэнд ашигт малтмал худалдан авахад нь туслах зорилготой гэж байсан. Дараа нь Б- хэлэхдээ БНХАУ-н иргэн Монгол Улсад М-ын уурхай нээн ажиллуулах хөрөнгө оруулалтад гэсэн. ...Би эрээн хотын И У зах дээр юанийг төгрөг болгодог. Хүн юань авч ирж өгөөд би төгрөг болгодог. ...Надад Монголд 2 данс байдаг. Эзэмшигч нь С.Г-, дансны дугаар 53Д-8, нөгөө данс эзэмшигч нь Б.Х- дансны дугаар 53Д-4. Энэ хоёр дансыг би арван хэдэн жил хэрэглэсээр ирсэн. ...Б- надаар дамжуулж Монгол Улс руу 2017 оноос эхлэн мөнгө шилжүүлж байсан. ...Түүний мөнгө шилжүүлдэг данс нь Монгол Улсын хаан банкны данс байсан данс эзэмшигчийн нэр нь Б- дансны дугаарыг нь мэдэхгүй. Б- надад Монгол талын заасан дансны дугаар өгч би уг дансанд нь мөнгө шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /2хх 123-125, 150-154, 229-234/,

гэрч Б-: “...2016 оноос Эрээн боомтоор орж ирэх барааны гаалийн бүрдүүлэлтэд Р.Б- надаас туслалцаа хүсдэг болсон. ... Монгол Улсын вольфромын ордтой хамаатай асуудлыг надаар хил гаалийн бүрдүүлэлт хийх, тээвэрлэх чиглэлээр ярилцаж тохиролцсон. ...2017 оны 3 дугаар сарын үед Х- уурхайд хөрөнгө оруулах зорилгоор Б-д өгөх гэсэн. Б- юаниар биш төгрөгөөр авахыг хүссэн тул би Х-г олж очин Х-ий юанийг төгрөг болгосон. Тухайн үед юанийг шилжүүлэхэд ажлын 1-3 хоногт дансанд ордог. Хэрэв төгрөг бол тухайн үедээ шууд ордог байсан. Б-д мөнгөний хэрэгцээ яаралтай байна гэсэн учраас Х- юанийг миний дансанд хийж, би мөнгийг Х- руу шилжүүлж эцэст нь Х- мөнгийг Монгол төгрөг болгон Б-гийн өгсөн дансанд хийсэн. ...2017 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Х- надаар дамжуулан 25.000.000 гаруй юань шилжүүлсэн. Дээрх мөнгөний зарим нь Х-гийн дансаар дамжин, Б-гийн дансанд, зарим хэсэг нь миний компанийн дансаар дамжин Б-гийн дансанд шилжин орсон... Сүүлийн 2 жилд 10.000.000 гаруй юань ойролцоогоор 3 тэрбум Монгол төгрөг дансаар дамжин шилжсэн. ...

2016 онд Р.Б- болон Х- хоёр ойролцоогоор 125 тонн вольфрамыг БНХАУ руу импортолж оруулсан.

 2017 онд Б- болон Х- хоёр нийт 228 тонн вольфрамыг БНХАУ руу импортолсон.

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Р.Б- болон Х- 26 тонн Вольфрам бичиг баримтыг бүрдүүлсэн. ...