Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/557

 

2016-2018 онуудад ойролцоогоор 494 тонн вольфрам олборлосон. ...Б- надад Монголын олон данс өгсөн.. ...2016 оны 9 сард Б-, Х- нартай уулзсан. Аман хэлэлцээрээр би Хятадын талын хил гаалийн бичиг баримтыг бүрдүүлэх ажилд 1 тонныг 200 юаниар гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон. ...Би Хятадын талд хил гаалийн бичиг баримт бүрдүүлж татвар төлж бараа авах ажлыг гүйцэтгэсний дараа Х-ний компанийн хүн ирж надаас бараагаа авч машинаараа Жан шин мужийн Ганжугийн үйлдвэр рүү машинаар тээвэрлэдэг. ...Импортыг хийсэн вольфрамын хөрөнгө оруулагч нь Х- Ш- химийн үйлдвэр ХХК-ийн данснаас миний С- худалдааны ХХК-ийн дансанд буюу миний хувийн Тариалангийн банкны дансанд шилжүүлж мөнгө нь дансанд орсны дараа Монгол талын Б- надтай холбоо барьж, намайг энэхүү хөрөнгө оруулалтын мөнгийг Монгол улсын данс руу шилжүүлээд өгөөч гэдэг. Зарим мөнгийг нь би Г--н дансаар дамжуулан Монгол Улс руу шилжүүлдэг. ...2017 онд Х-гийн компаниас миний компани руу шилжүүлсэн мөнгөн дүн 12.340.000 юань, энэхүү дүнгээс ойролцоогоор 2.000.000 юанийг татварт суутгасны дараа Б-гийн заасан данс руу ойролцоогоор 10.000.000 юань шилжүүлсэн. 2018 онд Х-нгийн компаниас миний дансанд 5.138.743 юань орж ирсэн. Үүнээс ойролцоогоор 200.000 юанийг суутгаж үлдэгдэл 4.970.000 юанийг Б-гийн заасан дансанд шилжүүлсэн. 2016 онд Х-г надад шилжүүлж өгсөн мөнгөний тодруулга байхгүй ойролцоогоор 5.000.000 юань шилжүүлсэн. ...Б-гээс гадна Ч- гэдэг нэртэй хүн надтай холбоо барьж Б-гийн утас холбогдохгүй байна мөнгийг нь Б-ийн данс руу шилжүүлж өгнө үү гэж ярьсан...” /2хх 127-131, 133-139, 236-242/,

гэрч П.У-: “.... Олборлосон вольфрамыг том машин дээр ачиж Улаанбаатар хот руу тээвэрлэх үед цэнхэр өнгийн дэвтэр дээр бичилт хийж хэдэн сарын хэдний өдөр хэдэн тонн вольфрам ямар машинаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн эсэхийг мөн, өдөрт хэдэн тонн вольфрам олборлож гэрт хураасан талаар шуудайгаар нь бүртгэж тухайн дэвтэр дээр бичдэг байсан. Вольфрам хураадаг гэр складыг М- гэх Хятад хариуцдаг байсан ба дэвтэр дээрх вольфрамыг гэр складад хураасан вольфрамтай тулгаж цэнхэр дэвтэр дээр гарын үсэг зурж хүлээн авна, би хүлээлгэж өгснөөр гарын үсэг зурдаг байсан... ... М- гэх хятад бол Х- гэх хятадын нярав. ...Х- бол Г- аймгийн Ж- М- гэх газарт байх вольфромын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагч бөгөөд олборлосон вольфромын худалдан авагч байсан. ...” /6хх 94-97/ гэх мэдүүлэг

шүүгдэгч Ба.Г-: “...Миний мэдэхээр тусгай зөвшөөрөлтэй компанийн нэр дээр Хятад улс руу вольфромоо экспортлодог. ...” гэх мэдүүлэг /6хх 111-112, 113-115/

гэрч Ж.А- /Б- ХХК-ний нягтлан бодогч/: “...Ямар ч байсан БНХАУ-ын иргэн Ху гэх нэртэй хүн Ч- юм уу манай захирал Р.Б- хоёрын аль нэгээс вольфрам худалдаж авдаг юм байна лээ, /нарийн зүйлийн талаар мөн адил мэдэхгүй байна/ тэр Хятадын иргэн Б- захиралд мөнгө шилжүүлдэг гэж ойлгодог.

Б- захирал хэлж бүртгүүлсэн баримтаас харахад Ху гэж нэртэй Бүгд найрамдах Хятад Ард улсын иргэнээс орлого орж ирээд байдаг. Ху-аас гэж бичүүлдэг. Уурхайн олборлосон вольфрам гэх зүйлийг Ху авдаг юм шиг байсан. Ху зарим үед мөнгөө урьдчилан өгдөг байсан байх. Санхүүгийн бүртгэл хөтөлж байхад уурхай ажиллаагүй хүйтэн байхад Ху-аас гэж орлого бүртгүүлдэг. Бүртгэл дээр Ху гэж бүртгүүлээд л байсан. Тэгэхээр Ху вольфрам аваад явдаг байх.

Ажил дээрээ байж байхад Р.Б- захирал өрөөндөө дуудаад Төрийн банк дээр өөрийнхөө нэрээр Бүгд найрамдах Хятад Ард улсын мөнгөн дэвсгэрт болох юанийн данс нээгээд гээд ир гэж хэлсэн. Тэгэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Номин” дэлгүүрийн хажуугийн Төрийн банк дээр данс нээлгэсэн. Дансны дугаарыг Б- захиралд өгсөн. Тэр өдрөө Ардын хажуугийн төв дээр хүрээд ир гэж дуудсан. Би яваад очиход Д- гэж өөрийгөө танилцуулсан залуутай хамт Б- захирал байж байсан. Би дансанд орж ирсэн мөнгийг шууд зарлагдсан. Б- захирал бүх мөнгөө уутанд хийж аваад явсан.

 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин тухайн салбар дээр захирал Р.Б- дуудсан. Очиход мөн л Д-ын хамт байсан. Д- нь би татварын асуудалд орох бий. Яагаад миний дансаар мөнгө гаргаад байгаа юм бэ гэж ярьж байсан. Мөнгө банкны теллер хүнээс тоолж авч дуусахад захирал Б- мөнгөө уутлаад аваад явсан. Хэрхэн зарцуулсан болохыг нь мэдэхгүй. Д- гэж хүн миний Төрийн банкны данс руу мөнгө шилжүүлэх үедээ татварын асуудал яриад байхаар нь шууд миний данс руу шилжүүлээч дээ гэхэд Вао Ли бид хоёр хамтран ажиллаж байгаа. БНХАУ-с шилжүүлэхээр заавал миний данс руу ороод дараа нь Монгол иргэдийн данс руу шилждэг гэж хэлж байсан. Тэгэхээр Д-тай холбоотой мөнгө байх ...” гэх мэдүүлэг /6хх 151-162/,

гэрч Б.Х-“...Би Хаан банканд 5Г-0 гэсэн дугаартай дансыг 2002 онд нээлгэж одоо болтол ашиглаж байгаа бөгөөд 2010-2011 оны хооронд 53Д-4 гэсэн дансыг нээлгэж байсан энэ дансыг 2014 оны сүүлээс Х- гэх нэртэй Өвөр Монгол залуу ашиглаж байгаа. ...2015 оны сүүлээр байхаа Х-д ашиглуулах болсон юм. Тэрнээс хойш би уг дансаар хэчнээн төгрөг хэрхэн орж ирсэн талаар мэдэхгүй болсон. ...Энэ дансаар их хэмжээний мөнгө орж гарч байгаа талаар мэдэж байсан Х- гэдэг Өвөр монгол залуугийн валютын мөнгө орж гарч байгаа гэдгийг мэдэж байсан, харин энэ дансаар ямар нэгэн хууль бус гүйлгээ хийгдэж байгаа гэдгийг нь мэдээгүй. Уг дансаар орж гарч байгаа мөнгийг бүгдийг нь Х- мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /6хх 172-174/,

гэрч С.Г- “...Одоо миний нэр дээр бүртгэлтэй “Хаан” банкны 53Д-8 дансыг Х- ах ашигладаг юм. Миний ашигладаг 53Д-8 дансаар өдөрт хэдэн зуун сая төгрөгөөр гүйлгээ хийгддэг байсан учраас хэдэн ч төгрөгийн гүйлгээг интернэт банкаараа хийх боломжтой байдаг юм. Х- ах миний дээрх дансыг интернэт банкаар дамжуулан ашигладаг юм. Би 53Д-8 тоот дансыг ашиглаагүйгээр олон жил болж байна. Х- ах одоо ч гэсэн валютын ченжийн ажлаа хийж байгаа. Миний 53Д-8 тоот дансыг Х- ах мөнгөн гуйвуулгад ашигладаг байх гэж би бодож байна өөрөөр юунд ашигладаг талаар нарийн зүйлийг нь би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /6хх 175-177/,

гэрч С.Д-: “...Б-гийн найз Ху гэх хятад хүн бий. ...Б- хэлэхдээ Ху-г Монголд вольфрам авдаг гэж хэлсэн. Б- надад хэлэхдээ Ху Г- аймагт байх Р.Б-гийн вольфрамын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, мөнгө өгсөн, тээврийн хэрэгсэл өгсөн гэж байсан. Б-гийн уурхайгаас вольфрам гарсан гэсэн. Ху вольфрам гарлаа гээд баярлаад бөөн юм болсон юм шиг байгаа юм. ...Ху-аас 3 сая юань Б- зээлж авсан гэсэн.

Б- Ху-д Монголд ашигладаг данс байдаггүй учир түүний мөнгийг чиний данс руу шилжүүлье гэж хэлж хэд хэдэн удаа Б- миний ашигладаг “Д-” компанийн Төрийн банкин дахь данс руу мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгийг нь би тухай бүр нь банкнаас юань хэлбэрээр бэлнээр гаргаж Р.Б-, мөн өөр нэг компанийнх нь нягтлан билүү би нэрийг нь санахгүй байна, нэг бүдүүн хүүхэн ирж бэлнээр нь тоолж аваад явдаг байсан. ...Б- бид хоёр “Д-” компанийг хамтран байгуулж байсан учир энэ компанийн дансаар бид хоёр бие бие рүүгээ мөнгө шилжүүлээд өгч, авч байхад амар байдаг юм.

Би Бао-гоос өөрийн хувийн хэрэглээ, мөн ажилд зарцуулахаар 1.5 сая орчим юанийг цувуулж зээлж авсан. Дээрх мөнгийг би өөрийн ашигладаг “Хаан” банкаараа авсан байгаа. Би банкнаас зээл авах зорилгоор өөрийн дансны хуулгыг авч үзэж байсан юм. Тэрийг харж байхад Б-гээс Ху-д 7,8 сая орчим юань шилжүүлсэн шиг харагдаж байсан санагдаад байна...” гэх мэдүүлэг /6хх 181-186/,

гэрч Б.А-:  /П- И- ХХК-ний захирал/ “...Манай ХХК М-ын баяжмал гаргаж байсан. ...

2016 онд Б-, О- нар нь манай компанийн нэрээр 20 тонн М- гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б-, О- нар надтай “Хамтран ажиллах, зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тэгээд тэр хоёр нэг хэсэг чимээгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сараас эхлэн гаргаж эхэлсэн. Бараг 7 хоног бүр 20 тонныг гаргаж байсан.

Тэгээд би Б-гаас энэ ямар учиртай М- гаргаад байна, нинжа нар ийм их хэмжээгээр гаргаж чадахгүй гэж асуухад “..Б- ах орон нутагт нөхөн сэргээлт хийж байгаа, нөхөн сэргээлт хийхдээ олборлох зөвшөөрөл авчихсан, бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа”  гэсэн. Б- анх надад хэлэхдээ нинжа нараас цуглуулж аваад гаргана гэж байсан болохоор гайхаад асуусан юм. Б-гийн зуучилсан Б-гийн гэх хилээр гаргасан М- 2017 онд 255 тонн болсон. 2018 онд 20 тонн гаргасан байна...”

2017 оны 08 дугаар сард  Б-, Б- нэг хүүхэн, 50 орчим насны 2-3 хүн, бас Ху, Б- гээд Хятад гэх хүмүүс манай уурхай дээр ирсэн. ..Б- “цаад талд нь аймаг орон нутгийн том хүмүүс, улсын их хурлын гишүүн байдаг юм” гэж хэлсэн байсан. ...

Манай ХХК-ний нэрээр зөвхөн Б- О- нар зуучлан Б- ХХК-ний Б-гийн гэх М-ыг гаргасан. ...Эдгээр 2 залуу нь тогтмол 20тонн вольфромыг МУ-ынх илээр гаргадаг, заримдаа 25 тонныг гаргадаг. ...2016 оны хавраас эхлээд 2018 оны 06 дугаар сарын хугацаанд Г- аймгийн Ж- М- гэдэг газраас олборлосон вольфромыг Б-, О- 2 гаргасан гэж ойлгож болно. ...Б-, О- 2 надад тайлбарлахдаа Г-оос 20 тонн вольфром наашаа ачигдаж ирвэл Ашмгт малтмалын нөөц ашигласны татвараа төлөөд 4 сая төгрөг авна, 4 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг танд өгнө, 2 сая төгрөгийг бид 2 авна гэж хэлээд зуучлалын гэрээ байгуулсан. ...Энэ хугацаанаас хойш байнга вольфром гаргаж байсан.. .. Миний зүгээс вольфромыг л гаргаж өгдөг байсан. ...БНХАУ-д Ху гэх хүн Б-гийн олборлосон вольфромыг Д.Б-, Э.О- нараар дамжуулж хүлээж авдаг гэж сонссон. ... “ гэх мэдүүлэг /8хх 100-119/,

гэрч Л.Э-: “...Би 2016, 2017 онуудад Б.А-ын ахын О- ХХК, П- ХХК-уудын нэрээр М- гаргах ажилд оролцож байгаагүй. 2018 онд 24 тонн М- /вольфрам/ гаргахад нь бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн, өөрөөр ямар нэгэн оролцоо байхгүй...” /8хх 121-122/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Б-: “...2017 оны 11 дүгээр сард А- ахын гаргасан Б-гийн 40 бил үү 50 тонн вольфрамыг Б- БНХАУ-н иргэн Б- гэдэг хүнд борлуулж, Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу гаргасан. ...”/8хх 132-134/,

гэрч Н.О-“...2017 онд 3-5 удаа буюу 30-60 тонн вольфрам гаргаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-нд 25 тонн вольфрамыг манай аавын найз А- ахын П- И- ХХК-аар гаалийн бүрдүүлэлтийг нь би хариуцан гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /8хх 138-140/,

гэрч Э.Х- “...Намайг Улаанбаатарт байхад компанийн талбайн менежер Баярмаа 2018 он 4 сард утсаар яриад компанийн агуулахын хашаанаас 20 тонны чингэлэг ачаад яваа гээд над нэг утасны дугаар өгөөд наад дугаараараа холбогдоод очих газраа заалгаад ачаагаа ачаад урагшаа яваарай гэсэн. Ингээд би тэр дугаараар нь яриад хуучин 22-ын цаад талд уул уурхай техник паркласан хашаанд чингэлэг ачсан машинаа оруулж тавихад нэг аялгатай яриатай залуу тосож аваад одоохон гэж хэлсэн.. Ингээд ачаагаа аваад гарсан. Тэгээд Замын-Үүд боомтоор гараад Эрээн хотын гаалийн талбайд чингэлгээ буулгасан, ачааг ямар хүн тосож авч байгааг мэдээгүй. Хилээр гарахад гаалийн байцаагч вольфрам ачиж яваа юм уу гэхээр нь л вольфрам ачсан гэж мэдсэн...” /9хх 15-16/,

гэрч А.Т-: “...Би нэг удаа 20 тонн вольфрам ачиж хилээр гарсан...” /9хх 17-18/ гэх мэдүүлэг

гэрч Б.Ц-: “...Замын-Үүд дээр очоод Монголын хил дээр бичиг баримтаа өгөөд эргүүлээд Монголын гаалиас өгсөн бичгийг нь харахад вольфрам 20 тонн гээд бичсэнийг хараад ямар ачаа ачсан талаараа мэдсэн. Тэгээд Эрээн хот руу ороод гаалийн талбайд буулгасан. ...Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр бас Эмээлтийн хашаанд машинаа аваачихад өөр нэг өвөр монгол хүн байсан. Тэгээд над руу 2 хоногийн дараа яриад мөн л 20 тонны контейнерт ачаагаа хийгээд лацадсан байсан. Тэгээд энэ ачаагаа Эрээн хотын гаалийн талбай руу оруулахдаа л 20 тонн вольфрам ачиж явсныг мэдсэн. ...2017 онд вольфрам ачаагүй, 2018 онд хуучин 22-н товчооны урд талын хашаанаас 3 билүү 04 дүгээр сарын үед машинтайгаа очиход шал өөр хятад хүн байсан, монголоор ярихгүй байсан. Намайг очиход ачаагаа контейнерт хийгээд лацадсан байсан. Тэрийг нь машин дээрээ ачуулаад Эрээн хотын гаалийн талбайд буулгахад вольфрам ачсан талаараа мэдсэн...” /9хх 27-29/,

гэрч З.Б-: “...Бараа нь контейнерт лацтай байдаг байсан болохоор яг ямар бараа зөөсөн талаараа би хэлж мэдэхгүй байна. Гаалийн бүрдүүлэлтийг нь асуудалгүй хийгээд өгчихдөг болохоор би барааг нь сонирхож байгаагүй. 2 удаа зөөсөн бөгөөд контейнерт байгаа ачааг ноос ноолуур гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /9хх 33-35/,

БНХАУ-н иргэн Х- яллагдагчаар: “...Г- аймгийн Ж- М- гэх газраас М- /вольфром/-ыг хово М-ын машин ачуулдаг байсан. ..Нэг удаагийн ачилтад 25 тонн гянболд ачуулдаг. ...

Нэг тонн М-ыг 300,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөгөөр тээвэрлэдэг. ...Би Р.Б-тэй 2016 оны сүүлээр ярьж Г- аймгийн Ж- М- гэдэг газарт нөхөн сэргээлт хийж гянболд олборлохоор нийтдээ 20,0 сая юанийн хөрөнгө оруулалт оруулсан, үүнээс 7,0 сая юанийг тоног төхөөрөмж хэлбэрээр оруулсан. ... 13,0 сая юанийг бэлэн юаниар цувуулж хийсэн. ...БНХАУ-аас Монгол улс руу мөнгөө оруулж ирэхдээ Эрээнд байх валютын Б- гэдэг Өвөрмонгол хүний данс руу мөнгөө шилжүүлээд тэндээсээ 2017 онд Б-гийн, миний өөрийн данс руу орж ирдэг байсан,  2018 онд Мөнхөөгийн данс руу оруулдаг байсан. ..

2017 онд 246 тонн М- олборлоод улсын хилээр гаргасан, 2018 онд 26 тонн М- олборлож улсын хилээр гаргасан.

2017 онд 12 сая юанийн ашиг орлого орсон үүнээс 3,0 сая юанийг татварт төлсөн.

2018 онд нэг 26 тонн вольфром улсын хилээр гаргаж ашиг орлого гэж 1,5 сая юань авсан үүнээс татварт 300,0 мянган юанийг өгсөн. ..Энэ жил 3,0 сая юанийн зарцуулалт хийсэн байгаа. ...

2017 онд 7,0 сая юанийн техник тоног төхөөрөмж Замын-Үүдийн боомтоор 10 гаран машинаар орж ирэн Г- аймгийн Ж- М- рүү явсан...” гэх мэдүүлэг /20хх 215-219, 222-224/

яллагдагч Д.Б-: “...Б- А-т“...би бичил уурхайтай олборлосон вольфром оо Хятад руу гаргамаар байна. ..” гэж хэлсэн.

Энэ үед Б- нь А-ын О- ХХК-ний нэр дээрх байх тусгай зөвшөөрлийг нь ашиглаж олборлосон М-ыг экспортлохоор тохиролцсон.

 ...Энэ 2 1 кг М- тутамд 900 төгрөг, гаалийн бүрдүүлэлтийн зардал зэргийг 3-5 сая төгрөг нэмж өгч,  ашигт малтмал ашигласны төлбөр, ханшийн зөрүү, дэлхийн зах зээл дээрх М-ын зөрүү зэргийг Б- гаргаж байхаар тохиролцсон. ...

2016 оны 09 дүгээр сараас хойш санаж байна 2-3 удаа нэг удаад 20-25 тонн орчим экспортолсон

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны хооронд Б-гийн хүү Б-ийн данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 310,500,000 төгрөг орж ирсэн. ..

Үүнээс А-т ашигт малтмал ашигласны төлбөр гэж 17 удаагийн гүйлгээгээр 232,732,500,

О-д зуучлалын хөлс гэж 30,011,000 төгрөгийг,

Ж- тээвэр зуучлалын ХХК-д 17 сая төгрөгийг, гаалийн бүрдүүлэлтийн зардалд 5,859,997 төгрөгийг төлж,

үүнээс үлдсэн 24,896,500 төгрөгийг зуучлалын хөлс болгож би авсан. ..2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 35 сая,

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5 сая төгрөг тус тус Б-ийн данснаас орж ирснийг хүлээн авч

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 22 сая төгрөгийг ашигт малтмал ашигласны төлбөр болон, ашиг гэж түүний дансанд шилжүүлсэн. ..Үүнээс өмнө бэлнээр 3 сая төгрөгийг лиценз сунгах шаардлага гарлаа гэж авсан. ...О-д зуучлалын хөлс гэж 5 сая, тээврийн хөлс 2,4 сая төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн. ...

2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сар хүртэл нийт 376,200,000 төгрөг дансаар шилжин орж ирснийг зарцуулсан байна. ...

2016-2017 онд нэг удаа эмээлт захад Б- ХХК-ний хашаанд очиход хашаан дотор агуулахад шуудайнд хийсэн хар өнгийн нунтагдуу зүйл харагдсан. ...

2017, 2018 онд багцаагаар 200-250 орчим тонн М-ыг А- ахын ХХК-ний нэрээр Хятад руу зуучилсан, экспортолсон.. ....А- нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй компанийг ашиглаж М- экспортлох асуудлыг Б-тэй харилцан ярилцаж зөвшөөрсөн учир О- бид 2 зуучлал холбож өгсөн хөлсөнд нь мөнгө авсан. ...

2016 онд Хятад руу гаргасан вольфромыг А- ахын “О-” ХХК-ний нэрээр, харин 2017 онд Хятад руу гаргасан вольфромыг А- ахын “П- И-” ХХК-ний нэрээр Хятад руу гаргасан. ..

Б.Б-ээс орж ирсэн 315 сая төгрөг нь Вольфромыг экспортод гаргахад Б-гээс авахаар гэрээгээ тохиролцсон мөнгө юм. ...Дээрх мөнгөнөөс А-ын ХХК улсад төлөх татварын мөнгө, өөрийнх нь ашиг, гаалийн бүрдүүлэлт, тээврийн зардал, О- бид 2-ын зуучлалын хөлс багтана. ..

Миний ойлгосноор Р.Б- бичил уурхайтай гэж тайлбарлаж байсан. ...Тэрээр бичил уурхайгаар олборлож болно, харин улсын хилээр гаргаж болохгүй юм байна лээ гэж хэлж байсан. ..Тийм болохоор улсын хилээр гаргах зөвшөөрөлтэй А-ын ХХК-ийг ашиглаж улсын хилээр гаргаж байсан. ...Вольфромыг улсын хилээр гаргахад тээврийн бүрдүүлэлт дээр хүлээн авагч ХХК-ийг заавал бичдэг бөгөөд Б-гийн А- ахын ХХК-ний нэрээр улсын хилээр Хятад руу гаргаж байгаа вольфромыг “Э- С-” ХХК хүлээн авдаг юм. ...” гэх мэдүүлэг /21хх 188-189, 190-196/

гэрч Н.О-: “.. 2016 оны 07, 08 сард Б- утсаар яриад бараа ирсэн гэж хэлсэн... ..Хамгийн анх ирсэн М- хаан байсныг санахгүй байгаа боловч Эмээлт захад хашаанд байсан санагдаж байна. ...2016 онд ойролцоогоор 80-100 тонн гаруй М- гаалийн бүрдүүлэлт хийж, мөн ойролцоогоор 13 сая төгрөг орж ирсэн. ...

2017 онд 23-24 сая орчим төгрөг орж ирсэн. ..Энэ онд 200-250 тонн орчим М-ын гаалийн бүрдүүлэлт хийсэн. ..О-, П- интестмент ХХК-ний нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн. ..Миний хувьд Б-гаас өгсөн баримтын дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийж өгдөг байсан. ...” гэх мэдүүлэг /21хх 206-209/

гэрч М.Э-: “...Энэ 4.256.196.728 төгрөг манай компанид бэлнээр орж ирээгүй. А- өөрийн П- И-с ХХК-ийн нэрээр хүмүүстэй гэрээ байгуулан улсын хилээр М- гаргаж байсан. ...П- И-с ХХК-ийн дансаар Б- Өргөө ХХК-иас 4.256.196.728 төгрөгийн орлого ороогүй юм...” гэх мэдүүлэг /8хх 127-129/

гэрч Р.А- “....БНХАУ-н иргэн Х- хэлэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хүлээн авагч ХХК-ний найздаа 10-14 хоногт 20 тонн вольфром нийлүүлж байхаар тохирсон энд олборлосон вольфромоо Г- гэдэг ахаар тээвэрлүүлдэг байсан тэр хүн нь Улаанбаатар Х- ирээд ТЭЦ 3-ийн тэнд буулгадаг гэдэг байсан. ...Зарим үед Х- урагшаа явуулах вольфромын хэмжээ хүрэхгүй байна гээд гар аргаар вольфром олборлосон иргэдээс тэндхийн эхнэр нөхөр 2 ченжээр дамжуулан вольфром худалдан авдаг байсан. ...Тэр эхнэр, нөхөр 2 хүн байсхийгээд л Улаанбаатараас Г-од очоод тэнд гар аргаар вольфром олборлосон иргэдийн нөөцөлсөн вольфромыг худалдан уурхайн дарга Г-оор дамжуулан Ху-д зардаг байсан. ...” гэх мэдүүлэг /8хх 76-77, 78-81/,

гэрч Г.Б-: “...Ах Г.Э- Г- аймгийн Мөст билүү Ц-анд хүмүүстэй нийлж нөхөн сэргээлтийн ажил хийж байна, чи нэг юанийн данс нээчих, чам руу хүмүүсээс юань шилжиж орж ирнэ тэгэхээр нь чи юанийг аваад найман шарга дээр очоод төгрөгөөр солиулаад өг гэхээр нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банканд 5Х-5 тоот юанийн данс нээсэн. Тэр өдөр Г.Э-оос гэх утгатай 180.000 юань орж ирээд би төгрөгөөр солиулаад ах надад нэлээн олон дансны дугаар өгөөд шилжүүлэх мөнгөн дүнг хэлээд би тэр хэлснээр нь мөнгийг нь шилжүүлдэг. Бусад гүйлгээ ч мөн адил гуйснаар банкнаас аваад шилжүүлж өгч байсан...” гэх мэдүүлэг /7хх 130-134/,

БНХАУ-ын импортын барааны гаалийн мэдүүлэг /2хх 161/,

 “П- И-” ХХК, “О-” ХХК, “Б-” ХХК-уудын гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны жагсаалт /26хх 07-10/,

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03/466 Гаалийн ерөнхий газрын албан бичиг “П- И-” ХХК, “О-” ХХК-уудын нэр дээр хийгдсэн экспортын гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтууд, хавсралтын хамт /26хх 19-99/,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №03-2/2993 “Ө-” ХХК-ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл /26хх 101-102/,

Гаалийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 03-2/3170 М-ын хүдэр болон баяжмалын экспортын мэдээлэл /26хх 103-205/,

Эд мөрийн баримтаар хураагдсан гянболд /вольфром/-г хадгалж контейнэрын харагдах байдал /17хх 185-188/,

Вольфромд хийсэн шинжилгээний дүн /17хх 194-195/,

Г- аудит ХХК-ний Б-, П- И-с, Ө-, О- ХХК-иудын санхүүгийн тайланд хийсэн шинжээчийн дүгнэлт холбогдох материалууд /16хх 85-236/

П- И-с ХХК нь Ө- ХХК-тай гэрээний дагуу 2016-2017 онд экспортод гаргасан М-ын баяжмал”-ын мэдээ /86хх 41-42 68-70/,

Д- ХХК-ийн Төрийн банкны дансанд үзлэг хийсэн “...38Ө-3 дугаар төгрөгийн дансанд үзлэг хийв.  Нийт 7.843.575 юань...” гэх тэмдэглэл, дансны хуулга /58хх 161-162, 163-165/, С.Г-ийн Хаан банкны депозит 5Ө-88 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /52хх 118-250, 222, 230, 234, 244, 53хх 1, 3, 8, 11, 14-19, 73, 90, 108, 109, 111/, Б.Х-гийн Хаан банкны депозит 5Г-0 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл Д-энгүй хуулга /51хх 132-198, 52хх 01-75/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г--ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /54хх 26-48, 50, 62, 65, 66, 67, 72, 65хх 96/, Л.Б-ийн арилжааны банкууд дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /49хх 189-221, 222-250, 50хх 01-242/, Д.Б-гийн Голомт банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /60хх 29-145, 146/, Б.Б-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, арилжааны банкнууд дахь дансны хуулга /61хх 01-11, 12-50/, Х.Э-Д-ийн арилжааны банкнууд дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны Д-энгүй хуулга /62хх 51-55, 89, 56-121/, Ж.А-гийн арилжааны банкнууд дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д-энгүй хуулга /62хх 162-165, 166, 167-209/, Д.О-ийн Хаан банкны 5О-3 дугаарын харилцах дансанд дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /62хх 210-226, 215/, Г.Б-гийн Хаан банкны 5Х-5 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны Д-энгүй хуулга /63хх 105-106, 121, 107-250, 64хх 01-17/, Р.А-ын арилжааны банкууд дахь депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны Д-энгүй хуулга /65хх 85-90, 94, 96, 91-108/, БНХАУ-н иргэн Х-гийн Голомт банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /65хх 109-110, 111-113, 114-126/, Г.Л-ийн арилжааны банкнууд дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл дансны хуулганууд зэргээр Х-ттай нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чА-, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чА-, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж хууль тогтоогчоос хуульчилж өгсөн.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд; мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгодог билээ.

Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийн шударга өрсөлдөөнийг үгүй хийх, хямралд хүргэх, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулдаг тул Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн бусад гэмт хэргүүдээс учруулж буй сөрөг үр нөлөө, хор уршгаараа харьцуулшгүй их болно.

Гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг иргэн, аж ахуй нэгж хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг тул тухайн мөнгийг анхны эх үүсвэрээс салгах зорилгоор хуулийн эсхүл эдийн засгийн харилцааны холбоотой асуудлаар мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүй эсвэл цахим шилжүүлгийн зөвшөөрлийн дээд хязгаарт багтаан бага дүнтэй хэсгүүдэд хуваан санхүүгийн системд валютад хөрвүүлэн хэд, хэдэн удаагийн үйлдлээр нэвтрүүлснээр хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлоготой хольж, эх үүсвэрийг халхавчлах эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон давтан гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх шинж бүрдэл төгсөнө.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд шүүгдэгч Р.Б-, Б.Ү- нар нь хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт малтмал болох М-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, БНХАУ руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлогыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х-, Д- ХХК, С.Г-, Б.Х-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г-, Л.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.А-, Д.Б-, Р.А-, Х.Э-Д-, Г.Л-, Д.О- нарын дансаар тус тус шилжүүлэн хүлээн авч, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүдийг бүрэн агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Б-, Б.Ү- нар нь урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт малтмал болох М-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, БНХАУ руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлогоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х-, Д- ХХК, С.Г-, Б.Х-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн иргэн Г-, Л.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.А-, Д.Б-, Р.А-, Х.Э-Д-, Г.Л-, Д.О- нарын дансаар шилжүүлэн авсан, мөн өөрсдөө бэлнээр болон дансаар удаа дараагийн үйлдлээр шилжүүлэн авсан нь Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн болоод хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч Р.Б-, Б.Ү- нарын үйлдэлд эргэлзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Г- Аудит ХХК-ийн аудиторууд болох С.О-, Б.Б-, Ц.О-, Б.А-, Н.О-маа нар нь аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй этгээдүүд байх бөгөөд, энэ хэргийн шүүгдэгч болон бусад этгээдүүдтэй хувийн болоод бусад байдлаар ямар нэгэн ашиг, сонирхол, хувийн харилцаа байх талаарх баталгаагаа гаргасан, мөн тэдгээрээс мэдүүлэг авахдаа эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгч хууль сануулж мэдүүлэг авсан байна.

Мөн, Г- Аудит ХХК нь Ө- ХХК, П- И- ХХК, Б- ХХК, О- ХХК-уудын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтийг гаргахдаа гэрчүүдийн мэдүүлэг, данснуудын хуулга, орлого, зарлагын гүйлгээ, уурхайн кассын бүртгэлд бичигдсэн бүртгэл зэрэгт үндэслэн Ө- ХХК-ийн Монгол Улсын хилээр гаргасан М- /вольфром/-ын орлогын эх үүсвэрийг гаргасан шинжээчдийн дүгнэлтийг буруутгах боломжгүй ба тэд тусгай мэдлэг, боловсрол, өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд дүгнэлтээ гаргасан байна.

3.2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ийг хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт малтмал болох М-ыг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон орлого 16.033.600.000 төгрөгөөс М-ын орлого хэлбэрээр хүлээн авч, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж яллажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийгээд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой” үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзсэний үндсэн дээр Х.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг Х-ттай нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж түүнд холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Х.Б-ийг “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцохдоо Г- Аудитын дүгнэлтэд /16хх 112/ тусгагдсан “...Ө- ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр М- олборлож Монгол Улсын хилээр 753.2 тонн М- гаргаж 42,379,802,459 /дөчин хоёр тэрбум, гурван зуун далан есөн сая, найман зуун хоёр мянга, дөрвөн зуун тавин ес/ төгрөгийн орлого олсон гэж үзэж, үүнээс Х.Б- дансаар нийт 812,368,172 төгрөгийг дамжуулан захиран зарцуулсан. ...” гэсэн дүгнэлтийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэжээ.

Г- Аудитын дүгнэлтэд М-ын орлого, зарцуулалт нь доорх нэр бүхий хүмүүсийн дансаар дамжуулан захиран зарцуулсан гэж дүгнэлтдээ тусгажээ. /16хх 112/

Нэр

Төрөл

Орлого /төг/

1

Р.Б-

төг

5,561,369,465

2

Б.Б-

төг

3,048,900,000

Б.Б-

юань

184,915,000

3

Х.Э-Д-

төг

2,297,761,750

4

Р.А-

төг

914,615,510

5

Б.Х-

төг

357,851,925

6

Г.Б-

юань

1,766,455,058

7

Ба.Г-

төг

1,295,163,951

8

Д.О-

төг

767,601,312

9

Н.Б-

төг

287,440,111

10

Б.М-

төг

663,336,000

11

Б.М-

төг

1,509,406,715

12

А.Б-

төг

937,318,393

13

Б.Б-

төг

12,443,656,448

14

Да.П-

төг

1,158,443,105

15

Ж.А-

төг

1,658,173,902

16

Д.Б-

төг

3,020,782,560

17

Г.Э-

төг

1,224,455,424

18

Г.Б-

төг

1,766,455,058

19

П.У-

төг

379,928,000

20

Ж.М-

төг

323,404,600

21

Х.Б-

төг

812,368,172

Нийт дүн

42,379,802,459

 

Гэтэл анхан шатны шүүх Г- Аудитын дүгнэлтэд тусгагдсан нийт 42,379,802,459 төгрөгийн орлогоос нэр бүхий 21 хүний дансаар орсон мөнгөн дүнтэй хүснэгтээс ганцхан Х.Б-ийн дансаар 812,368,172 төгрөгийг орсныг сонгон авсан нь ойлгомжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.Б-ийн дансаар дамжиж орж ирсэн гэх 812,368,172 төгрөг хаанаас, хэзээ, хэнээс хэрхэн ямар байдлаар шилжиж орж ирсэн эсэх, тухайн мөнгө нь М-ыг худалдан борлуулсан цаг хугацаатай давхцаж байгаа эсэхийг ялгаа заагтай, нарийвчлан Х-ттай шалгаж тогтоогоогүй, түүний дансаар орж ирсэн дээрх мөнгө нь гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого хэлбэрээр орж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар Х-ттай нотлогдон тогтоогдоогүй, анхан шатны шүүх Х.Б-ийн “Мөнгө угаах” гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаар Х-ттай хууль зүйн дүгнэлт хийгээгүй, түүнээс 812,368,172 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хаанаас, яаж гаргаж байгаагаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл /Гэм буруугүйд тооцох/-ийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг,

мөн хуулийн 34.19 дүгээр зүйл /Хэргийг хэрэгсэхгүй болгох/-ийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж заасныг тус тус баримтлан Х.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс Х.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг 1 жил, 1 сарын хугацаагаар хорих болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн /үндэслэлийг магадлалын тодорхойлох хэсэгт 2.3 А гэж дугаарласанд дүгнэсэн/ ба түүний энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 413 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэлээ.

3.3 Мөнгө угаах гэмт хэргийн нийт орлогыг хэрхэн тогтоосон, шүүгдэгч Р.Б-, Б.Ү- нар хэдэн төгрөгийг хариуцах эсэх талаар:

Энэ хэргээс тусгаарлагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х-ийн нэр дээрх Голомт банкны 36М-3, 3М-15 тоот юанийн дансаар нийт 1,991,700,000 /нэг тэрбум, есөн зуун ерэн нэгэн сая, долоон зуун мянга/ төгрөг гянболд, вольфромын орлого хэлбэрээр орж ирсэн байна. /Г- шинжээчийн дүгнэлт/

Кассын дэвтрээс /эд мөрийн баримтаар хураан авсан дэвтэр/ Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х- бэлнээр хүлээн авсан орлого нь 5,392,621,100 /таван тэрбум, гурван зуун ерэн хоёр сая, зургаан зуун хорин нэгэн мянга, нэг зуу /байна.

Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х- нь М- борлуулсан орлогоос нийт 7,384,300,000 төгрөгийн орлого хүлээн авсан байна.

Ө- ХХК-ийн 2016-2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд нөхөн сэргээлт хийх нэрээр М- /вольфром/ олборлож нэр бүхий этгээдүүдийн дансаар нийт 16,033,500,000 төгрөгийг хүлээн авсан болох нь шинжээчийн нарын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, дахин шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаараа нэр бүхий иргэдийн дансаар орсон 16,033,500,000 төгрөгөөс Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Х- нь /энэ хэргээс тусгаарлагдсан/ 7,384,300,000 төгрөгийг хүлээн авсан болох нь эд мөрийн баримтаар хураан авсан “кассын бүртгэл”-ийн дэвтэр, шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х--ийн М-оос олсон орлого болох /энэ хэргээс тусгаарлагдсан/ 7,384,300,000 төгрөгийг нийт орлого болох 16,033,500,000 төгрөгөөс хасаж тооцоогүй байх тул зөвтгөх шаардлага үүсэв.

Учир нь, Ө- ХХК-ний 2016-2018 оны хооронд нөхөн сэргээлт хийх нэрээр М- олборлон, олборлосон М-ыг “О-”, “П- И-с” ХХК-ний нэрээр Замын-Үүдийн боомтоор гарган Бүгд Найрамдах Хятад ард улс руу экспортод гаргаж олсон орлого болох 16,033,500,000 төгрөгөөс, Х- нь 7,384,300,000 төгрөгийг орлогоор хүлээн авсан байх тул нийт орлого болох 16,033,500,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн Р.А-ын дансаар орсон 86,000,000 төгрөгийг Р.А- нь Х--д өгсөн гэж мэдүүлсэн /8хх 76-77, 78-81/ байх тул дээрх 86,000,000 төгрөгийг мөн хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд, Г- аймгийн Ж- Ц- багийн нутаг дэвсгэрт байрлах “М-” гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар М- буюу ашигт малтмал олборлож, олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Монгол Улсын хилээр гаргаж, олсон нийт орлогыг 8,563,200,000 /найман тэрбум, таван зуун жаран гурван сая, хоёр зуун мянга/ төгрөг гэж үзэв.

3.4. Дээрх 8,563,200,000 төгрөгөөс шүүгдэгч Р.Б- нь 8,117,700,000 төгрөг өөрийн дансаар болон бусад хамаарал бүхий этгээдүүдийн дансаар М- олборлосон орлогыг шилжүүлэн хүлээн авсан болох нь дараах байдлаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул шилжүүлж авсан гүйлгээ тус бүрийг доорх байдлаар нарийвчлан дүгнэв.

3.4.1.  Шүүгдэгч Р.Б-гийн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансаар М- олборлосон орлогоос нийт хэдэн төгрөг орж ирсэн талаарх:

гэрч Ж.А- /Б- ХХК-ийн нягтлан бодогч/-гийн мэдүүлэг /6хх 151-162/, гэрч С.Д-ын мэдүүлэг /6хх 181-186/,

Д- ХХК-ийн харилцах дансаар дамжсан М-ын орлогын гүйлгээ

Огноо

Дүн /юань/

Ханш

Дүн /төгрөг/

Гүйлгээний утга

1

2016.08.31

167,450

334.22

55,965,139

Fur pmt

2

2016.09.12

900,000

334.31

300,879,000

Pmt for tungsten one contract no SRJK-2

3

2016.09.26

992,125

338.54

335,873,997

Pmt for tungsten one contract no SRJK-2

4

2019.09.30

1,700,000

342.45

582,165,000

Pmt for tungsten one contract no SRJK-2

5

2016.10.10

1,500,000

340.79

511,185,000

Pmt for tungsten one contract no SRJK-2

6

2016.11.10

600,000

358.50

215,100,000

Pmt for tungsten one contract no SRJK-2

7

2016.11.29

1,000,000

356.74

356,740,000

Pmt for tungsten one contract no SRJK-2

8

2026.12.08

594,000

359.17

213,346,980

Pmt for tungsten ore

9

2016.12.09

390,000

359.82

140,329,800

Pmt for tungsten ore

 

 

7,843,575

 

2,711,584,916.50

ДҮН

 

Д- ХХК-ний харилцах дансаар нийт 2,711,584,916 төгрөгийн М-ын гүйлгээ орж ирсэн байна.

Өөрөөр хэлбэл, гянтбодлыг хилээр гаргаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээлд худалдан борлуулсан төлбөрөөс , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б- нь С.Д-ын “Д-” гэх компанийн Төрийн банкин дахь 38М-9 тоот данс руу шилжүүлж, шилжүүлсэн тухайн юань бүрийг юань хэлбэрээр нь шүүгдэгч Р.Б-д бэлнээр өгдөг байсан нь дээрх мэдүүлэг болон дансны хуулга зэргээр дээрх 2,711,584,916.50 /хоёр тэрбум долоон зуун арван нэгэн сая, таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Р.Б- авсан нь тогтоогдсон байна.

3.4.2. Гэрч Г-и-ний мэдүүлэг /2хх 123-125, 150-154, 229-234/, гэрч Б-ийн мэдүүлэг /2хх 127-131, 133-139, 236-242/, гэрч С.Г-ийн мэдүүлэг /6хх 175-177/, С.Г-ийн Хаанбанкны 53Д-8 тоот дансаар дамжин нийт 860,400,000 төгрөг М-ыг борлуулсан орлогоор орж ирсэн ба /16хх 153/ П- И- ХХК-ийн нэрээр Б-, О- нар зуучлан шүүгдэгч Р.Б-гийн М-ыг гаргаж байсан тогтоогдсон байх тул дээрх 860,400,000 төгрөгийн шүүгдэгч Р.Б- хариуцах нь зүйтэй.

3.4.3. Гэрч Б.Х-гийн мэдүүлэг /6хх 172-174/, гэрч Г-и-ний мэдүүлэг /2хх 123-125, 150-154, 229-234/, гэрч Б--ны мэдүүлгэг /2хх 127-131, 133-139, 236-242/, Б.Х-гийн Хаанбанкны 5Г-0, 53Д-4 тоот дансуудаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нийт олон удаагийн гүйлгээгээр “bao, hong, baojin” гэх утгатайгаар нийт 2,767,241,000,000 төгрөгийн М-ын орлогын гүйлгээ дамжиж орж ирсэн нь шинжээчийн дүгнэлт, Б.Х-гийн дансны хуулга /51хх 132-198, 52хх 01-75/ зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х-, шүүгдэгч Р.Б- нарын борлуулсан М-ын орлогоос 2,767,241,000 төгрөгийн орлогыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г-и нь Б.Х-гийн дансыг ашиглан шүүгдэгч Р.Б-гийн хүү болох Б.Б- бусад хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан шилжүүлдэг байсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

3.4.4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г--ний Хаанбанкны 5Б-04 тоот дансанд нийт 241,956,300 төгрөгийн М-ын орлого хэлбэрээр орж ирсэн байна. 16хх 156

Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г- нь М-ын орлого болох 241,956,300 төгрөг нь шүүгдэгч Р.Б-гийн “Б- ХХК”-ний нягтлан, нярав, түүний хүү болох Б.Б-ийн дансаар дамжигдан орлого хэлбэрээр орж ирсэн байх тул дээрх мөнгийг Р.Б-д хариуцуулах нь зүйтэй.

3.4.5. Л.Б-ийн Хаанбанкны 5Б-1 тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 26-аас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 296,950,000 төгрөг М-ын орлого хэлбэрээр шилжиж орж ирсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх мөнгө нь шүүгдэгч Р.Б-гийн үйл ажиллагааг нь хариуцдаг Б- ХХК-ний нягтлан, нярав Х.Э-Д-, түүний хүү Б.Б-, түүний жолооч Д.О-, ажилтан Ч.Н- нарын дансаар шилжин орж ирсэн байх тул Р.Б-гээс гаргуулах нь зүйтэй.

3.4.6. Шүүгдэгч Р.Б-гийн хүү болох Б.Б-ийн Хаанбанкны 5Д-61 тоот дугаартай Юанийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 юань буюу 184,915,000 төгрөг /тухайн үеийн Монгол банкны ханш 1 юань=369.83 төгрөг/ гянболдын орлогын гүйлгээгээр “Cn Н-Trade” гэсэн утгатайгаар шилжиж орж ирсэн нь түүний дансны хуулга /61хх 01-11, 12-50/, мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул дээрх 184,915,000 төгрөгийг шүүгдэгч Р.Б- хариуцах нь зүйтэй.

3.4.7. Г.Б-гийн Хаанбанкны 5Х-5 тоот Юанийн дансанд 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 1,432,500 Юань буюу 480,412,925 төгрөг М-ын орлогын гүйлгээгээр /63хх 121/ оржээ. Дээрх 480,412,925 төгрөг нь шүүгдэгч Р.Б-, болон бусад хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжин орж ирсэн байх тул Р.Б- хариуцах нь зүйтэй.

3.4.8. Ж.А-гийн Голомт банкны 3Д-24 тоот төгрөгийн данс, Хаанбанкны 5Д-17 тоот Юанийн дансаар нийт М-ын орлогын гүйлгээгээр нийт 651,790,950 төгрөг орж ирсэн нь Г- ХХК-ний шинжээч нарын дүгнэлт /16хх 160,/ түүний дансны хуулга /62хх 162-209/, түүний гэрчээр мэдүүлэг /6хх 151-162/ зэргээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн иргэн Х- нь шүүгдэгч Р.Б-гийн хариуцан ажиллуулдаг Б- ХХК-ний нягтлан, нярав Ж.А-гийн Голомт, Хаанбанкны тоот дансуудаар М-ын орлогоос шилжүүлсэн байх тул дээрх 651,790,950 төгрөгийг шүүгдэгч Р.Б- хариуцах нь зүйтэй.

3.4.9. Д.Б-гийн Голомт банкны 3Н-1 тоот юанийн дансаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд нийт 396,500 юань буюу 146,455,464 төгрөгийн М-ын орлогын гүйлгээ “Erlian Н- trade co.,itd” гэсэн утгатайгаар шилжиж орж ирсэн байна.

Д.Б- нь Ө- ХХК-ний хууль бусаар олборлосон М-ыг Б.А-ын М- баяжмалыг хилээр гаргах тусгай зөвшөөрөлтэй П- И- ХХК-ний нэрээр шүүгдэгч Р.Б-гийн хууль бусаар олборлосон М-ыг улсын хилээр гаргаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б--д худалдан борлуулж, борлуулсан орлого болох 146,455,464 төгрөг шилжиж орж иржээ.

гэрч Б.А-ын мэдүүлэг /8хх 100-119/, гэрч Д.Б-гийн мэдүүлэг /8хх 121-124/, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэгт тусгагдсан 146,455,464 төгрөгийг Р.Б- авч байсан нь тогтоогдсон байх тул дээрх мөнгийг Р.Б- хариуцах нь зүйтэй.

3.4.10. Х.Э-ийн Хаанбанкны 5О-9 тоот дансны хуулга 62хх 51-55, 89, 56-121, гэрч Х.Э-Д-гийн мэдүүлэг /6хх 163-166/, гэрч Б-ы мэдүүлэг /2хх 127-131, 133-139, 236-242/, гэрч С.Д- мэдүүлэг /6хх 181-186/ авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Б-гийн үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг Б- ХХК-ний нягтлан, нярав Х.Э-Д-ийн дээрх данс руу , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б- М- орлогыг шилжүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул дээрх 20,000,000 төгрөгийг шүүгдэгч Р.Б- хариуцах нь зүйтэй байна.

3.4.11. Г.Л-ийн Голомт банкны 17Н-8 тоот төгрөгийн дансанд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд “Вольфромын үнэ” гэсэн утгаар нийт 162,824,000 төгрөг вольфромын орлого хэлбэрээр шилжин оржээ. 

Гэрч Г.Л-ийн мэдүүлэг /24хх 112-114/, Г.Л-ийн дансны хуулга /57хх 77-92/ зэрэг баримтууд авагджээ.

Г.Л- гэх иргэн нь шүүгдэгч Р.Б-тэй олборлосон вольфромыг экспортонд гаргахаар гэрээ байгуулсан байна.

Иймд дээрх вольфромын орлогын гүйлгээгээр орж ирсэн 162,824,000 төгрөгийг шүүгдэгч Р.Б- хариуцах нь зүйтэй.

3.4.12. Д.О-ийн Хаанбанкны 5О-3 тоот төгрөгийн дансаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “bao” гэсэн утгаар 33,700,000 төгрөг вольфромын орлого хэлбэрээр шилжин орж иржээ.

Д.О-ийн Хаан банкны 5О-3 дугаарын харилцах дансанд дансанд үзлэг хийсэн тэмдэглэл “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр bao гэх утгатай 33.700.000 төгрөг...” гэх дансны хуулга хуулга /62хх 210-226, 215/,

Д.О- нь шүүгдэгч Р.Б-гийн жолоочоор ажиллаж байсан, тэрээр өөрийн дансаар М-ын орлого болох 33,700,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч Р.Б-д өгдөг байсан үйл баримт тогтоогдсон байх тул дээрх 33,700,000 төгрөгийг шүүгдэгч Р.Б- хариуцах нь зүйтэй.

Дээрх гэрч нарын мэдүүлэг, дансны хуулганууд бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б- нь хууль бусаар олборлосон М-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Г- аймгийн Ц-аас Улаанбаатар Х- байрлах “Б-” ХХК-ийн агуулахад тээвэрлэн буулгаж, А лизенцтэй “О-”, “П-” ХХК-уудаар ашигт малтмал болох М-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, БНХАУ руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн, мөн М-ыг борлуулж олсон нийт 8,117,700,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Р.Б-гээс 8,117,700,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иймд, шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, тэдгээрийн өмгөөлөгчид болох Ц.Д-ням, Б.Г-, П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, Б.Ганбаатар нарын гаргасан “...ашиг олоогүй, мөнгө аваагүй. ...цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ү-аас “Мөнгө угаах” гэмт хэрэгт нь холбогдуулан Г- Аудитын дүгнэлтэд дурдсан 3,279,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ дан ганц Г- Аудитын дүгнэлтэд тулгуурлан, бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг магадлаагүй байна.

Мөнгө угаах гэмт хэргийн нийт дүнг 8,563,200,000 гэж тооцсон ба үүнээс шүүгдэгч Р.Б-гээс гаргуулах мөнгө дүнг 8,117,700,000 төгрөг гэж тооцож, 323,000,000  төгрөгийг шүүгдэгч Б.Ү-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Учир нь, шүүгдэгч Б.Ү- нь шүүгдэгч Р.Б-гийн М-ын орлогыг бэлнээр хүлээн авсан мөнгөнөөс хувь авдаг байсан, мөн түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансаар “Б-гээс орлого” “Б- орлого” гэх хэлбэрээр шилжиж орж ирсэн нь дансны хуулганууд, түүний Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /64хх 177/, түүний энхэр болох Б.Н-ийн Хаанбанкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /65хх 14, 20/ гэрч У.Г-ийн мэдүүлэг, эд мөрийн баримтад эх хуваариа авагдсан  орлого, зарлагын баримтууд зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.Ү- нь хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж тус орлогоос бэлнээр болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар удаа дараагийн үйлдлээр шилжүүлэн авсан нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн болоод хүндрүүлэх шинжийг тус тус агуулсан байна гэж үзлээ.

3.5. Түүнчлэн, шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г-, шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Б.Г-, Ч.Шаравнямбуу, Б.Ганбаатар, П.Баасанжав нараас “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б-, Г- нарын өгсөн гэрчийн мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй. ...” гэж гомдолдоо дурдсан.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болох эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын гэрээг 1989 оны 08 дугаар сарын 31-нд байгуулсан.

 Энэхүү гэрээний дагуу гэрээний талууд болох хоёр талын эрх бүхий байгууллагууд нь мөн гэрээний 2.2-т заасан ижил тэгш байдлаар бие биедээ харилцан туслалцаа үзүүлэх эрх үүрэгтэй гэж заасан байх ба энэ гэрээний талууд гэдэгт шүүх, прокурор, иргэний болон эрүүгийн хэрэг эрхлэх бусад байгууллагыг хэлнэ гэж уг гэрээнд заасан.

Энэ гэрээний нэг тал нь прокурор байж болох ба тухайн тохиолдолд прокурорын байгууллагын нэг хэсэг болсон Замын-Үүд дэх сум дундын прокурорын газар нь ижил шатны буюу Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хот дахь ижил шатны прокурорын байгууллагад хандаж, санамж бичигт тохиролцсоны дагуу гэрч Б-, Г- нараас мэдүүлэг авсан байна. /2хх 106-242/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж,

Мөн хуулийн 42.1 дүгээр зүйлд заасан “гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай бол олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус хангаж Б-, Г- нараас гэрчийн мэдүүлэгт авч, хэрэгт цуглуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Р.Б-гийн өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г-, шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Б.Г-, Ч.Шаравнямбуу, Б.Ганбаатар, П.Баасанжав нарын гомдол, тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Б.Г-, Ч.Шаравнямбуу, Б.Ганбаатар, П.Баасанжав нараас гаргасан “....мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй. ... ашиг олоогүй, гэрч Б-, Г- нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй, цагаатгаж өгнө үү. ...” гэх нийтлэг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.6 Түүнчлэн, яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х- нь , Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу оргон зайлсан тул энэ хэргээс түүнийг тусгаарласан байна.

Яллагдагч Бүгд Найрамдан Хятад Ард Улсын иргэн Х- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс руу 8,7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. /65 хх 109-126/

Хоёр улсын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын гэрээний Гуравдугаар хэсгийн 26 дугаар зүйл мөнгө, эд зүйлийг шилжүүлэх

1. Хэлэлцэн тохирогч нэг тал өөрийн нутаг дэвсгэрт олдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдээс уг хэргийг үйлдэх үедээ ашигласан эд зүйл болон гэмт хэргийн замаар олж авсан мөнгө, эд зүйлийг хэлэлцэн тохирогч нөгөө талын хүсэлтээр түүнд шилжүүлэн өгнө. Харин мөнгө, эд зүйлийг шилжүүлэхдээ эдгээртэй холбоотой гурав дахь этгээдийн хууль ёсны эрх ашигт хохирол учруулж болохгүй.

2. Хэрэв дээр дурдсан мөнгө, эд зүйл нь даалгавар хүлээн авсан хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэрт эрүүгийн хэргийг шүүн тасалж дуусгахад ач холбогдолтой байвал даалгавар хүлээн авсан хэлэлцэн тохирогч тал уг мөнгө, эд зүйлийг шилжүүлэн өгөх хугацааг түр хойшлуулж болно.” гэж заасан байна.

Түүнчлэн, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Хийгдэхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно” гэж,

11.3 дугаар зүйл Энэ хуулийн 11.1-д заасны дагуу гүйлгээг түдгэлзүүлэх хугацаанд Санхүүгийн мэдээллийн алба дараах арга хэмжээ авна

11.3.1 тухайн гүйлгээний талаар гадаад, дотоодын холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл цуглуулах

11.3.2 тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх баримт, үндэслэл тогтоогдсон бол энэ тухай эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг нэн даруй шилжүүлэн шалгуулах.” гэж зохицуулжээ.

Дээрх хууль тогтоомж, олон улсын гэрээ зэргээс үзэхэд мөрдөх байгууллагаас яллагдагч Бүгд Найрамдан Хятад Ард Улсын иргэн Х- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улс руу 8,7 орчим тэрбум төгрөгийг гүйлгээний талаар гадаад, дотоодын байгууллагаас шаардлагатай мэдээлэл цуглуулаагүй, холбогдох ажиллагааг хийгээгүй, эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн аваагүй, шалгаагүй, олон улсын гэрээнд заасан холбогдох ажиллагааг хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх мөнгийг байгаа газарт нь царцаах, битүүмжлэх, бууцалгах, хохирлын нөхөн төлбөрт тооцох, хураах эрх хэмжээгүй болохыг тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр, Х--ийн мөрдөн шалгах ажиллагааны үед шилжүүлсэн 8,7 орчим тэрбум төгрөг нь нэгэнт гадаад улс руу шилжсэн байх тул Монгол улс Хятад улстай хийсэн 1989 оны 08 дугаар сарын 31-нд байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээ /MLA/ хэрэгжилтийн дагуу шийдвэрлэх хүрээнд түүнийг интерполоор эрэн сурвалжлах, прокурорын байгууллагаар дамжуулж дээрх мөнгийг байгааг газарт царцаах, битүүмжлэх ажиллагааг явуулах нь зүйтэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан шүүгдэгч Да.П-, Ба.Г- нарт холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хэвээр үлдээсэн тухай;

Шүүгдэгч Да.П- Ба.Г- нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сард Г- аймгийн Ц-, Ц- 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М-” гэх газарт Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаар тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар хураан авсан тухай: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “М-”-ийн эвдэгдсэн талбайд ертөнцийн зүгээр баруун талд ...ногоон өнгийн дизель түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ...2 дугаар усан бууны хамт хар өнгийн дизель түлшээр ажилладаг тодорхой хаяг, бичиггүй цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ...3 дугаар усан бууны хамт ногоон өнгөтэй дизель түлшээр ажилладаг тодорхой хаяг, бичиггүй цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ...3 усан бууны дизель түлшээр ажилладаг тодорхой хаяг, бичиггүй цахилгаан үүсгүүрээс цахилгаан кабель утас татаж холбосон цагаан өнгөтэй, олон тооны улаан өнгийн товчлууртай хянах самбар бүхий цахилгаан үүсгүүр хуваарилагч 1 ширхэг, ...цахилгаан үүсгүүрүүдийг “Ө-” компанийн уурхайн дарга Д.П-ид хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл Уурхайн дарга Да.П-ид хариуцуулан хүлээлгэж, түүнд хураан авах болсон ажиллагааг танилцуулж гарын үсэг зуруулсан /1хх 73-81/, 2018.07.05-ны өдрийн 1469 дугаартай прокурорын зөвшөөрөл /1хх 70-71/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-33/,

гэрч Г.Н-: “...2018 оны 08 дугаар сарын 22-ноос 24-ний үед байх Да.П- /шүүгдэгч/ нь хүмүүстэй ирээд 2 машинаар эд зүйл ачиж явсан. ...Би Ба.Г-той /шүүгдэгч/ утсаар ярихад “...4 том дизель цахилгаан үүсгүүр ачуул, би машин, хүн явуулна. ...” гэсэн. 1-2 хоногийн дараа танихгүй хүмүүс ирээд 4 том дизель цахилгаан үүсгүүр 1 гагнуурын аппарат ачаад явсан...”  гэх мэдүүлэг /9хх 223-224/,

гэрч Л.Б-: “...Тухайн газарт хамгаалалт, хяналт тавьж байх ёстой байгууллага нь М-ын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хяналт тавьж, хамгаалах үүрэгтэй байдаг. Тус хамгаалалтын захиргааны дарга Д.П- гэж хүн байдаг.... ” гэх мэдүүлэг /13хх 47-50/,

гэрч Л.А-: “...2018 оны 8 дугаар манай хамгаалагч нараас М-т Б-, Э-, М- нар байсан, Б- ХХК-аас М- гэдэг хүн байсан. Нэг өдөр хамгаалагч нар компанийн захирал Л- рүү залгаад “...тоног төхөөрөмж авах гэж хүмүүс ирсэн байна авч явна гэсэн зүйлийг нь ачуулж явуулах уу. ...” гэж асуусан байсан. Тэгэхэд нь зөвшөөрөлтэй юм бол авч явах зүйлийг нь өгөөд явуулахгүй юу гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд сахал П-, Ш гэдэг жолооч, бас нэг хүний хамт ирээд ачаад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /8хх 157/,

шүүгдэгч Да.П- яллагдагчаар: “...Тухайн алга болсон эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг цахилгаан үүсгүүрийг хүлээн авч, гарын үсэг зурж хадгалалт, хамгаалалтыг нь хариуцаж үлдсэн. ...Тэгээд уурхай дээр албан ёсны манаач харуул М- гэх залууд ийм ийм эд зүйлүүдийг би гарын үсэг зурж хүлээн авсан шүү гэдгийг хэлээд, манаачид амаараа хадгалж байгаарай гэж хэлээд хүлээлгэж өгсөн. ...Яг 4 ширхэг цахилгааны үүсгүүрийг Г- очиж авах үед би М- дээр байгаагүй, 4 ширхэг цахилгаан үүсгүүрийг Г- авч байгаа талаараа надад урьдчилж мэдэгдээгүй, авсны дараа ч хэлээгүй. ...Сүүлд би Г-ийг авсан талаар мэдээд “...чи яагаад эрүүгийн хэрэгт хураагдсан 4 ширхэг цахилгаан үүсгүүрийг надад хэлэлгүйгээр авсан юм бэ, би хариуцаж гарын үсэг зурсан ш дээ,  энэ талаараа өмнө нь чамд хэлж байсан ш дээ. ...” гэсэн чинь Г- “гэрээт харуул хамгаалалтын мөнгө төгрөг өгөх болоод би аваад зараад мөнгийг нь хамгаалалтын ХХК-д өгсөн. ...” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /22хх 30/ зэрэг баримтууд нь тэдгээрийн гэм бурууг тогтооход хүрэлцэхүйц, үнэлэгдэж болохуйц ямар нэгэн эргэлзээ үүсгэхээргүй баримтууд цугларчээ.

4.1 Шүүгдэгч Ба.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяагийн гаргасан “...Ба.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, Да.П-той үйлдлээрээ нэгдээгүй. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг хангах, хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг билээ.

Эдгээр үйлдэл, эс үйлдэхүй улмаас тодорхой, хохирол, хор уршиг учрах боловч тухайн хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэл, бүрэлдэхүүнд нөлөөлдөггүй.

Битүүмжилсэн эд хөрөнгө гэж гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөгч, прокурорын шийдвэрээр битүүмжилсэн хөрөнгийг,

Хураан авсан эд хөрөнгө гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг,

Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан гэж, албан үүргийн хувьд тухайн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэг хүлээсэн албан тушаалтан гэж,

Зохих ёсоор биелүүлээгүйн улмаас битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэрээр битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэг хүлээсэн ажилтан, албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй ажиллагааны улмаас уг эд хөрөнгийн зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон, үргэдэж алга болгосныг ойлгоно.

Шүүгдэгч Ба.Г-ийн хувьд 4 цахилгаан эх үүсгүүрүүдийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цахим сүлжээнд зар байршуулж худалдан борлуулсан, худалдан борлуулсан мөнгөнөөс өөртөө захиран зарцуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн эх сурвалжаа шууд заасан мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийн талаар тус тус тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн тохиолдолд гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.

Шүүгдэгч Ба.Г- нь цахилгаан үүсгүүрүүдийг худалдаалах санаа зорилготойгоор шүүгдэгч Да.П-той үйлдлээрээ санаатай нэгдэж Да.П-ийг цахилгаан үүсгүүрүүдийг ачиж явахаар ирэх үед “...том дизель цахилгаан үүсгүүр ачуул, би машин, хүн явуулна. ...” гэж уурхайн харуул, хамгаалагч нарт хэлж ачуулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Иймд, шүүгдэгч Ба.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ба.Г-, Да.П- нараас 8,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Да.П-, болон түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй /анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 110хх 195/ давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

5. Шүүгдэгч Р.Б-гийн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Га.Г-, Дэ.П-, Г.Н- нарт тус тус хахууль өгсөн, шүүгдэгч Га.Г-, Дэ.П-, Г.Н- нар нь Р.Б-гээс тус тус хахууль авсан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл, хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээсэн тухай;

5.1 Шүүгдэгч Р.Б- нь Г- аймгийн Г- газрын улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Га.Г-т 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х.Э-Д-ийн Хаанбанкны 5О-9 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг тус тус хахуульд өгсөн, шүүгдэгч Га.Г- нь Г- аймгийн Г- газрын улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль бусаар ашигт малтмал буюу М- олборлох үйл ажиллагаа явуулж байсан Ө- ХХК-ний үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд шүүгдэгч Р.Б-гээс нийт 3,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Га.Г- яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. ..Би энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш үнэн зөв мэдүүлэг өгсөн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг /82хх 222-223/,

шүүгдэгч Г.Г-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х.Э-гэрэлийн 5О-9 тоот дансаар 1.000.000 төгрөг орж ирсэн баримт /62хх 117, 11хх 131/,

5 дугаартай эд мөрийн баримтаар хураан авсан Б- ХХК-ийн кассын бүртгэлийн дэвтрийн 211 дүгээр хуудаст авагдсан “Мэр/хян/байцаагч Г-, Г- 2,000,000” гэсэн бүртгэл,

шүүгдэгч Га.Г-ийн тушаал, ажил байдлын тодорхойлолт /36хх 101-102/,

гэрч Р.А- “...2018 оны 06 дугаар сарын 10-ны үеэр аймгийн Г- газраас байцаагч нар ирээд усан буунуудыг лацдаад явсны дараа Г- ах /Ба.Г-/ лацыг нь монгол ажилчнаар авхуулчихлаа гээд гартаа нэг талдаа нарийн трос төмөртэй нөгөө талдаа жижиг бондгор ногоон цэнхэр 1 ширхэг лац барьсан гэрт орж ирж байсан. ...” гэх мэдүүлэг /8хх 76-77, 78-81/,

гэрч Б.Бэ-О-: “...Нөхөн сэргээлт хийж байгаа гэх гэх газар нь голын голдирол өөрчилж, усан сан байгуулж байгаад 3 усан буугаар шороо угаах байдлаар олборлолт явуулж байсан. Нэмж 1 усан буу шинээр угсарч байсан. ...Ингээд Г- газрын мэргэжилтэн Г- нь 4 усан бууг бүгдийг нь лацдаж битүүмжлээд тэмдэглэл үйлдсэн байгаа. Бид буцаад Ц-аар дайрч, аймгийн төв дээр ирсэн. Биднийг буцаж явахад Г- улсын байцаагчийн тавьсан лацыг авч олборлолтоо үргэлжлүүлж явуулаад байна гэж яригдаад байсан. ...Ингээд орой 23 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч рүү дахиж яриад М- рүү явсан хүмүүс ирсэн үү гэхэд “газрын даамал яваад буцаж ирсэн байна, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна, Г- байцаагчаас зөвшөөрөл авч байгаад лацаа авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /12хх 243-250/,

гэрч Ц.Б-: “...Аймгийн Г- байцаагч Г-, байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А- нар очиж шалгаад үйл ажиллагааг нь зогсоож усан бууг лацадсан боловч ажиллаад л байсан..” гэх мэдүүлэг /13хх 86-88, 89-93, 24хх 171-172/,

гэрч Б.А-: “...2017 оны 05 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд аймгийн Г- газар, Цагдаагийн газартай хамтран нөхөн сэргээлтийн ажил явуулж байгаа “Ө-” ХХК-ний үйл ажиллагаатай танилцан ажилласан. Уг ажлын хэсэгт Г- улсын байцаагч Г-, Цагдаагийн газраас Г- нар ажилласан бөгөөд тус компанийн үйл ажиллагаатай танилцахад олборлолтын үйл ажиллагаа явуулах техник тоног төхөөрөмж угсарсан нөхөн сэргээлтийн ажил явуулахгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гэдэг үндэслэлээр Г- байцаагч Г.Г- өөрийн эрх хэмжээний хүрээнд компанийн усан буу, ковш, экскаватор зэрэг техник тоног төхөөрөмжийг лацдан үйл ажиллагааг зогсоосон. ...” гэх мэдүүлэг /13хх 51-54/,

гэрч П.Э-чулуун: “...2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд аймгийн Г- газрын улсын байцаагч Г.Г-, мөрдөгч Би-О-, БОАЖ-ын мэргэжилтэн А- нар хамтран Ц-т хяналт шалгалт хийгээд ирсэн. ..“Ө-” ХХК нь Ц-ийн голын голдирлыг өөрчилж, шуудуу татаж далан руу ус татаж авсан, нөхөн сэргээлт хийхгүй олборлолт явуулж байна гэж үзсэн байсан. Тэгээд хяналт шалгалтын улсын байцаагч Га.Г- нь тухайн компаниудын тоног төхөөрөмжүүдийг лацдаж, битүүмжлүүлээд энэ сарын 14-ний өдөр хүрч ирсэн. ...Гэтэл “Ө-” ХХК- ийнхэн Га.Г-ийн лац тавьж явсны дараа тавьсан лацнуудыг нь авсан гэж нутгийн хүмүүс над руу яриад байсан. Үнэхээр улсын байцагчийн тавьсан лацыг авсан юм шиг байна лээ...” /13хх 63-74/,

шүүгдэгч Га.Г-: “...тухайн үед ажлын хэсгийнхэн “Ө-” ХХК-ийн ажиллаж байсан 2 усан бууг лацдаж үйл ажиллагааг нь зогсоогоод нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт нэрээр олборлолтын үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэл өгөөд явж байсан. ...тэгэхээр нь ажлын хэсгийнхэн “Ө-” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахад миний 07 сард тавьсан 2 усан бууны лацыг авсан олборлолтын үйл ажиллагаа явуулсан байсан. ...Байгаль орчны яамнаас нөхөн сэргээлтийн талаар сургалт 2018 оны 04 дүгээр сард ирсэн. ...Тэгэхэд Ө- ХХК-ний харуул хамгаалалтын ажилтан Ба.Г- над руу залгаад “чамайг Х- ирсэн байгааг сонслоо, 2-уулаа уулзъя. ...” гэхээр нь “...уулзахгүй, завгүй байна. ...” гэж хэлсэн. ...Тэр үед би Г- руу буцах гэж байсан мөнгө төгрөг муутай байсан учир “...танд 1 сая төгрөг байвал зээлээч” гэж хэлсэн чинь намайг “...дансаа явуулчих. ...” гэж хэлсэн.  ...Тэгэхээр нь би өөрийнхөө дансыг явуулсан хэсэг хугацааны дараа миний данс руу 1 сая төгрөг орсон. Би Г- руу яриад баярлалаа, боломжтой үедээ буцааж өгнө гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /22хх 42-51/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Р.Б- нь Га.Г-т хахууль өгсөн, Га.Г- нь Р.Б-гээс хахууль авсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Нийтийн алБ- нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т нийтийн албан тушаалтан гэж ямар этгээдийг ойлгох, мөн нийтийн албан тушаалтанд ямар этгээд хамаарах талаар нарийвчлан зааж өгсөн байдаг.

Шүүгдэгч Га.Г- нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Г- газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаар буюу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажил байдлын болоод ажлын байрны тодорхойлолт, тушаал зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тА-агтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж,

Нийтийн алБ- нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг", мөн зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг" ойлгоно гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг", мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад "ашиг хонжоо" гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгож тус тус тодорхойлсон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйл /Төрийн хяналт/-ийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.” гэж,

2 дахь хэсэгт “Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх

10.9 Улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.9.7-т хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.

10.9.8-т “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах

10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй.” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Га.Г- нь ажлын байрны тодорхойлолт болон дээрх хууль тогтоомжид заасны дагуу хүрээлэн буй орчинд шууд хор хохирол учруулж үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох, илэрсэн зөрчлийг арилгах, холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж үүрэг, даалгавар өгөх зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэй этгээд байна.

Гэтэл шүүгдэгч Га.Г- нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэлгүйгээр өөрийн тавьсан лацыг авахыг зөвшөөрөх, бусад этгээдүүдийн албан тушаал, албаны чиг үүрэгтэй нь холбоотойгоор харилцаж улмаар шүүгдэгч Р.Б-гээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х.Э-Д-ийн Хаанбанкны 5О-9 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг, нийт 3,000,000 төгрөгийг тус тус хахуульд авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан Хахууль авах гэмт хэргийн үндсэн болоод хүндрүүлэх бүрэлдэхүүний / 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөс өмнө хэрэгжиж байсан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” / шинжийг, шүүгдэгч Р.Б- нь Га.Г-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн”  гэмт хэргийг шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Га.Г- нь хэд хэдэн удаа “Ө-” ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан уурхайн олборлолтын техник, тоног төхөөрөмжийг лацдах, акт тавих зэргээр арга хэмжээ авч байсан хэдий ч Улаанбаатар Х- сургалтад ирэхдээ шүүгдэгч Ба.Г-т албан тушаал, албан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харилцаж, улмаар өөрийн тавьсан лацыг авах зөвшөөрлийг өгч, үүнээс улбаалан “Ө-” ХХК нь хууль бусаар олборлолтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан цаг хугацаа нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч Р.Б- нь бэлнээр, мөн өөрийн үйл ажиллагааг хариуцан явуулдаг Б- ХХК-ний нягтлан, нярав Х.Э-Д-ийн дансаар нийт 3,000,000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэргийн үйл баримт бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон байна.

Иймд, шүүгдэгч Р.Б-, болон түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г- нарын: “...хахууль өгөөгүй. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Га.Г- болон түүний өмгөөлөгч Н.Түвшинтөгс нараас хэргийн үйл баримт, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

5.2. Шүүгдэгч Р.Б- нь М-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Дэ.П-ид 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5О-0 тоот дансаар 1,000,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Б-" ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн Хаан банкны 5О-8 тоот дансаар дамжуулан 400,000 төгрөг,  2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Б-” ХХК-ийн жолооч Д.О-ийн Хаан банкны 5О-3 тоот дансаар дамжуулан 600,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Ө-” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн Хаан банкны 5У-8 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Б-гийн хүү Б.Б-ийн Хаан банкны 5У-59 дугаартай дансаар дамжуулан 1,000,000 төгрөг,  2017 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр “Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 800,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, нийт 8,300,000 төгрөгийг хахуульд өгсөн болох нь:

Шүүгдэгч Дэ.П-ийн дансны хуулга: “...Б-” ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн Хаан банкны 5О-8 дугаарын дансаар дамжуулан 2016.11.23-ны өдөр 400.000 төгрөг шилжиж орж ирсэн баримт /12хх 191-224/, шүүгдэгч Р.Б-гээс Дэ.П- руу 2018.06.13-ны өдөр 1,000,000 төгрөгийг хахуульд авсан дансны хуулга /61хх 47, 55хх 235/, шүүгдэгч Дэ.П-ийн дансны хуулга: Б-” ХХК-ийн захирал Р.Б-гийн жолооч Д.О-ийн Хаан банкны 5О-3 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөг шилжиж орж ирсэн баримт /12хх 191-224, 62хх 218/, шүүгдэгч Дэ.П-ийн дансны хуулга: Ө-” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн Хаан банкны 5У-8 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг шилжиж орж ирсэн баримт /12хх 191-224/, шүүгдэгч Дэ.П-ийн дансны хуулга: шүүгдэгч Р.Б-гийн хүү Б.Б-ийн Хаан банкны 5У-59 дугаартай дансаар дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг шилжиж орж ирсэн баримт /12хх 191-224, 62хх 08/, шүүгдэгч Дэ.П-ийн дансны хуулга: Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг шилжиж орж ирсэн баримт /12хх 191-224/, шүүгдэгч Дэ.П-ийн шүүгдэгч Р.Б-гээр түүний нярав Х.Э-Д-ийн Хаанбанкны 5О-9 тоот дансаар дамжуулан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг шилжиж орж ирсэн дансны хуулга /62хх 119/,

гэрч Ж.А- /Б- ХХК-ний нягтлан бодогч/: “...Би өөрийн ажлын Делл брэндийн суурин компьютер дээрээ сүүлийн 2 жилийн хугацаанд захирал Р.Б-гийн аймгийн зарим нэг албан тушаалтанд хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг өгсөн зэрэг мэдээллүүдийг бүртгэж хадгалдаг. ...” гэх мэдүүлэг /6хх 151-162/,

гэрч Г.Н-: “...Миний сонссоноор Дэ.П- гэх хүнийг Ж- тусгай хамгаалалттай газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод ажлаа сайн хийхгүй байна гэсэн мэдээлэл байсан. Манай газраас ямар нэгэн ажлын чиглэл үүрэг өгөөгүй...” /9хх 196-197/,

гэрч Л.Б-: “...Тухайн газарт хамгаалалт, хяналт тавьж байх ёстой байгууллага нь М-ын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хяналт тавьж, хамгаалах үүрэгтэй байдаг. Тус хамгаалалтын захиргааны дарга Дэ.П- гэж хүн байдаг ...Зарим газар нь ухаж хөндсөн байдалтай байсан. ..” /13хх 47-50/,

гэрч Б.А-: “...М-т очиж ажилласан. Ингэж ажиллахад “Ө-” ХХК нь бидний 2017 оны 10 дугаар сарын 04-06-нд ажиллахдаа тавьсан лацыг авсан олборлолтын үйл ажиллагаагаа явуулж байсан. ....” /10хх 63-68/,

шүүгдэгч Дэ.П-ийн дансны хуулга: “...Б-” ХХК-ийн нягтлан бодогч Ж.А-гийн Хаан банкны 5О-8 дугаарын дансаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, Б-” ХХК-ийн захирал Р.Б-гийн жолооч Д.О-ийн Хаан банкны 5О-3 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөг, Ө-” ХХК-нд ажилладаг Т.У-ын эхнэр С.А-гийн Хаан банкны 5У-8 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, Р.Б-гийн хүү Б.Б-ийн Хаан банкны 5У-59 дугаартай дансаар дамжуулан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, Б-” ХХК-ийн нярав Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, 2018.02.14-ний өдөр 800.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг шилжиж орж ирсэн баримтууд /12хх 191-224/,

шүүгдэгч Дэ.П-ийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-31 тушаалаар М- байгалийн цогцолборт газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал 12хх 239

Г- Аудит ХХК-ний дүгнэлт /16хх 129, 171/,

шүүгдэгч Дэ.П- яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тогтоолд дурдсан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан 1 сая төгрөгийг би өөртөө аваагүй. ...М-ын нурууны байгалийн цогцолборт газрын хашааг янзлах зорилгоор аваад БНХАУ руу явж хашаа авчран саадан хашаа хийсэн. ...

2016 онд цалингийн зээл аваад найзаасаа Ланд-100 тээврийн хэрэгсэл авсан. ... энэ машиныг 2 жилийн хугацаанд байгууллагын үйл ажиллагаанд унасан бөгөөд машины урсгал зардалд зарцуулагдах бензин, шатахуун, дугуй, амортизатор зэргийн мөнгийг Б- нараас авч машиндаа хэрэглэж байсан. Өөрөөр хэлбэл Р.Б- нараас авсан мөнгийг Ланд100 М-ийн машиныхаа запаас сэлбэгт зарцуулсан гэж ойлгож болно. ...2017 онд Г- аймгийн Ж- засаг даргын тамгын газраас М- гэдэг газарт нөхөн сэргээлтийн ХХК-г шалгаруулах тендер явуулсан. ...Энэ сонгон шалгаруулалтаар Ө- ХХК 8 га газарт нөхөн сэргээлт явуулахаар шалгарсан бөгөөд уг ХХК нөхөн сэргээлт нэрээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байхад аймгийн ЗД-аар ажиллаж байсан Б.Г-оор ахлуулсан ажлын хэсэг М-т ирж ажиллаж байсан. ...Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа Ө- ХХК олборлолтын үйл ажиллагааг нь хэвийн явуулж байсан гэж ойлгож болно. ...” гэх мэдүүлэг /22хх 96-98, 81хх 47-49/,

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2017 Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ, холбогдох баримтууд /29хх 168-182/,

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 01/2016 Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийх ажлын “Ө-” ХХК Ж- Засаг дарга хоорондын байгуулагдсан гэрээ 30хх 55-57

шүүгдэгч Дэ.П-ийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан тушаал, албан тушаалын тодорхойлолт, бусад ажлын үнэлгээ ажил үүргийн биелэлт /36хх 28, 30-68/,

шүүгдэгч Дэ.П-ийн өмгөөлөгч Н.Түвшинтөгс: “...Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. ...” гэх тайлбар /110хх 195 тал/ зэргээр нотлогдсон тогтоогдсон байна.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31, 42 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27.2, 28 дугаар зүйлүүдэд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийн эрх үүргийг нэг бүрчлэн нэрлэн зааж хуульчилж өгчээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Дэ.П- нь Д-ын нуруу, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг орлон ажиллаж байсан цаг хугацаандаа тухайн газар нутгийн хамгаалалтын биелэлтийг хангуулах, тухайн газар нутагт хяналт тавих, байгалийн баялгийг нөхөн сэргээх, хамгаалалтын горим, дүрэм, журам зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тэдгээрт үүрэг, даалгавар өгөх, шаардлага тавих зэрэг үүргүүдийг дээрх хуулиар хүлээсэн этгээд байна.

Мөн, түүний ажлын байрны тодорхойлолтоор /36хх 30-36/ тэрээр тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, тухайн хамгаалалттай газрын нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах, сөрөг нөлөөллийг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутаг дахь биологийн төрөл зүйлийн нөөцийг үнэлэх, тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховлох, нэн ховор, амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн үржүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ойн баялгийг хамгаалах, төлөв байдлыг нь сайжруулах, нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгжүүлэх, хамгаалж буй нутгийн экосистемийн үнэ цэнийг тодорхойлон холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байжээ.

Гэтэл шүүгдэгч Р.Б- нь Ө- ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоолгохгүй байх, хууль бусаар ашигт малтмал олборлох олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд шүүгдэгч Дэ.П-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, шүүгдэгч Дэ.П- нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил, албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, Ө- ХХК-ний хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, дээд шатны байгууллагад мэдэгдэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ умартан шүүгдэгч Р.Б-гээс болон Ө- ХХК, Б- ХХК аж ахуй нэгжүүдийн хамаарал бүхий этгээдүүд, болон бусад хүмүүсээс бэлнээр болоод дансаар мөнгө шилжүүлж авсан хэргийн үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар Х-ттай тогтоогдсон байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Дэ.П-, түүний өмгөөлөгч Н.Түвшинтөгс нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй байгаа талаарх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан байгааг дурдах нь зүйтэй. /110хх 195 тал/

Иймд, шүүгдэгч Р.Б-, болон түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г- нараас гаргасан: “....Дэ.П-ид хахууль өгөөгүй. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

5.3. Шүүгдэгч Р.Б- нь Г- аймгийн Ж- ИТХ-ын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан Г.Н-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 03 дугаар 15-ны өдөр 500,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Б-ийн Хаанбанкны 5У-59 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б- ХХК-ний нярав Х.Э-гэрэлийн Хаанбанкны 5О-9 тоот дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг, нийт 6,500,000 төгрөгийг тус тус хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Н-ийн Хаанбанкны 5Н-8 тоот дансны хуулга: Б- ХХК-с гэсэн утгатайгаар 500,000 төгрөг орлогоор орж ирсэн баримт /8хх 177-209, 42хх 177/, шүүгдэгч Г.Н-ийн шүүгдэгч Р.Б-гийн хүү Б.Б-ийн Хаанбанкны 5У-59 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийг хахуульд авсан дансны хуулга /62хх 08/, шүүгдэгч Г.Н-ийн Хаанбанкны 5Н-8 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б- ХХК-ний нярав Х.Э-ээс “Б-” гэсэн утгаар 1,000,000 төгрөг шилжиж орж ирсэн баримт /68хх 54, 62хх 116/,

гэрч Д.Ц-: “...Нутгийн ард иргэдийн яриагаар Ө- ХХК-ний толгой ХХК болох Б- ХХК-ний Б-гээс үнэлгээний хорооны гишүүд их хэмжээний хахууль авсан гэдэг. Сумын Ардын намын дарга бөгөөд хурлын дарга Г.Н- нь Б- ХХК-ний Б-гийн ойрын хамаатан. Г.Н-, Б.О-, Ж.М-, нарын ачааны Хова машинууд, бензин түрээсэлдэг машин нь Ө- ХХК-д хөлсөөр ажилладаг.  Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Г-, Д-, хурлын дарга Г.Н-ийн ах Д- нарын машинууд Ө- ХХК-д хөлсөөр ажилладаг. Үнэлгээний хорооны гишүүн Б.Г-ын машин Ө- ХХК-д хөлсөөр ажилладаг. ..Дээрх нэр дурдсан хүмүүсийн машин техникүүд Ө- ХХК-д 2016 оноос хойш ажиллаж байсан. .. Хурлын дарга Г.Н- нь Б- ХХК-ний Б-гээс хар өнгийн пикап машин авсан, 15 сая төгрөгийн хурдан адуу авсан байдаг, шинээр байшин барьж орсон байдаг. ...” гэх мэдүүлэг /24хх 53-59/,

гэрч Д.О-: “...Энэ газар нь тусгай хамгаалалттай газар тийм учраас хууль бусаар байтугай хууль ёсоор ч шороо олборлож болохгүй. ...Тиймд хууль бус ажиллагаа явагдсан. ...Миний зүгээс 2017 оны 7 дугаар сард манай багийн иргэдийн нийтийн хурлаар тус ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор шийдвэр гаргасан. ...Тухайн шийдвэрийн тогтоолыг сумын иргэдийн хурлын дарга Г.Н-ид манай багийн хурлын дарга Д.Соёл-Э- албан ёсоор хүлээлгэн өгч, нөхцөл байдлын талаар тайлбарлаж өгсөн. ...Ө- ХХК нь 13 га талбай газарт техникийн болон биологийн нөхөн сэргээх ажлыг гэрээнийхээ дагуу анх ажлаа эхлээд удалгүй дууссан байх ёстой. .. Гэтэл жил бүр дээрх 13 га талбай газрыг дахин дахин ухаж малтаад олборлолт хийж байсан...” гэх мэдүүлэг /13хх 76-78/,

гэрч Д.Соёл-Э-: “...Ө- ХХК сүүлийн 3 жил улсын тусгай хамгаалалттай М- гэх газарт вольфром олборлож байгаа. ...Багийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ө- ХХК-ний үйл ажиллагааг зогсооё гэсэн тогтоол гаргаж, сумын иргэдийн нийтийн хурлын дарга Г.Н-ид өгсөн. ..Мөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны багийн хурлаас тус ХХК-ний үйл ажиллагааг зогсоох талаар тогтоол гаргаад сумынхаа иргэдийн хурлаар авч хэлэлцэхэд Б- ирсэн байсан. ...Ер нь “Ө-” компанийн үйл ажиллагааг Б- гэх хүн л удирдан зохион байгуулдаг. Сүүлийн хуралд Б-г оролцооч гэсэн боловч ирээгүй. Мөн багийн дарга бид 2 тус компанид эвдэрсэн газар талбай дээрээ нөхөн сэргээлт хийгээч гэж удаад дараа шаардлага тавьж байсан...Гэтэл нөхөн сэргээлт хийгээгүй, дандаа л олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан. ...Багийн дарга бид 2 тус ХХК-д эвдэрсэн газар талбай дээр нөхөн сэргээлт хийгээч гэж удаа дараа шаардлага тавьж байсан. ...” /13хх 79-80/,

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10/3073 БОАЖЯ-аас Г- аймгийн Ж- ИТХ-ын дарга Г.Н-ид хүргүүлсэн албан бичиг /30хх 70-71/,

Г- аймгийн Ж- Г- багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай тогтоол: Ө- ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол, тэмдэглэл /81хх 234-235/,

Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Н-ийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаар: “...тус сумын Ц- багийн нутаг М-ын нурууны байгалийн цогцолборт газрын Цагаа эрэгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон 8 га газарт экологи эдийн засгийн үнэлгээг хийлгэж, газар нутгийн голдиролд оруулах шаардлагатай байгаа тул дэмжиж хамтран ажиллана уу. ...” гэх албан тоот /87хх 35/,

Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Н-ийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаар: “...тус багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрт МУНБЦГ-ын хамгаалалтын бүс нутагт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа Ө- ХХК-ний үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол шийдвэртэй танилцаад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28.1.13, 16 дугаар заалтуудын дагуу тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахын зөвлөе. ...” гэх албан бичиг /87хх 37/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10/3073 дугаартай албан бичиг /81хх 236-237/,

шүүгдэгч Г.Н-ийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Г- аймгийн Ж- ИТХ-ын даргаар томилсон тогтоол 83хх 129 зэрэг баримтуудаар нотлогдсон байна гэж үзлээ.

Тодруулбал, Г- аймгийн Ж- Г- багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай тогтоол: Ө- ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоолыг гаргаж байжээ. 81хх 234-235

Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Н-ийн /шүүгдэгч/ 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаар: “...тус сумын Ц- багийн нутаг М-ын нурууны байгалийн цогцолборт газрын Цагаа нэрэгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон 8 га газарт экологи эдийн засгийн үнэлгээг хийлгэж, газар нутгийн голдиролд оруулах шаардлагатай байгаа тул дэмжиж хамтран ажиллана уу. ...” гэх албан тоот явуулж байсан байна. /87хх 35/

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Н- нь Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа Ө- ХХК-ний хууль бус үйл ажиллагааг зогсоох тухайн багийн иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрт тухайн орон нутгийг хамтарч ажиллах тухай албан тоотыг явуулж, үүний хариуд шүүгдэгч Р.Б- нь Г.Н-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйл баримт хэрэгт авагдсан мэдүүлэг тайлбар, бичгийн бусад байдлаар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн, шүүгдэгч Р.Б- нь өөрийн жолооч Д.О-ийн 5О-3 тоот дансаар дамжуулан шүүгдэгч Г.Н-ид 10.000.000 төгрөгийг хахууль өгсөн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгч Г.Н- нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдсон /83хх 129/ байх тул 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г.Н-ид 10.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Р.Б- болон түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г- нараас гаргасан: “...Г.Н-ид хахууль өгөөгүй. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч П.Баасанжав нараас хахууль авсан, өгсөн хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.Б- нь Ө- ХХК-ний хууль бус үйл ажиллагааг байнгын хэвийн явуулах, үйл ажиллагааг таслан зогсоолгохгүй байлгах үүднээс Га.Г-, Г.Н-, Дэ.П- нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, шүүгдэгч Га.Г-, Г.Н-, Дэ.П- нар нь “Ө-” ХХК-ний үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж албан үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж шүүгдэгч Р.Б-гээс тус тус хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х-ттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадсан байна.

6. Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нар нь бүлэглэн Ж.М-, Ж.Ө- нарт хахууль өгсөн, шүүгдэгч Ж.М-, Ж.Ө- нь хахууль авсан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл, хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээсэн тухай;

 6.1. Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нар нь бүлэглэн М-т нөхөн сэргээлт явуулах хуулийн этгээдийг шалгаруулах тендерт Т- ХХК-ийг шалгаруулж өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан Ж.М-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түүний төрсөн дүү Ж.Ө-ын Хаанбанкны 5011270530 тоот дансаар дамжуулан 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг хахуульд өгсөн, шүүгдэгч Ж.Ө-, Ж.М- нар нь 60,000,000 төгрөгийн хахууль авсан болох нь:

Гэрч Б.Д-: “...Сумын засаг дарга Ж.М- 2017 оны 5 дугаар сард “М-”-ийн нөхөн сэргээлт хийх 8 га талбайд нөхөн сэргээлт хийх компанийг шалгаруулах тендерийн ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч сумын орлогч дарга О-, нарийн бичгээр нь сумын хурлын нарийн бичгийн дарга М-, гишүүдэд сумын байгаль орчны байцаагч Б-, байгаль хамгаалагч Г-, хурлын төлөөлөгч Г-, тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэн Г-, миний бие гэсэн хүмүүс байна. ...Сонгон шалгаруулалт болох өдөр 4 компани материалаа ирүүлснээс хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн нь “Т-” ХХК байсан. ...Журмынхаа дагуу бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн ХХК-г шалгаруулах ёстой. Гэтэл их үнийн санал ирүүлсэн компанийн удирдлага, төлөөлөл ирээгүй, хаана үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхээр нь “Ө-” ХХК, “Т-” ХХК дээр нууц санал хураалт явуулъя гээд нууцаар санал хураасан. Миний хувьд журмынхаа дагуу “Т-” ХХК-д санал өгсөн. Гэтэл 7 гишүүнээс 4 хүний саналаар “Ө-” ХХК шалгарсан...” гэх мэдүүлэг /13хх 98-101/,

гэрч Ш.С-: “...Тендерт манай талаас 1,3 тэрбум /Т- ХХК/ санал болгосон боловч 1тэрбум төгрөгийн санал болгосон Ө- ХХК-ийг сонгон шалгаруулсан байсан. ... Т- ХХК нь Ө- ХХК-тай мөн Ж- засаг дарга Ж.М-той хамтран ажиллах гуравласан гэрээг 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. ...” гэх мэдүүлэг /24хх 47-49, 50-51/,

гэрч Д.Ц-: “...мөн төслийг шалгаруулахдаа орон нутгийн хамгийн өндөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулна гэж заасан. ..

2017 оны 06 сард сумын ЗДТГ-аас “М-” гэх газарт хөндөгдсөн 8,0 га газарт нөхөн сэргээлт хийх тухай тендер сонгон шалгаруулалт зарласан. ...Уг тендерт Ө- ХХК 1 тэрбум төгрөг санал болгож шалгарсан ...Уг нь Оросуудын Т- ХХК нь 1,3тэрбум төгрөг санал болгосон боловч сумын ЗДТГ-аас Ө- ХХК-ийг 1,0тэрбум төгрөгөөр үнэлгээний хорооны гишүүд шалгаруулсан байдаг. ...

Оросын Т- ХХК-ийг сумын засаг дарга Ж.М- “М-”-ийн тендерт шалгаруулна гэж авчирсан байдаг бөгөөд компанийн захирал О- гэж хүн байдаг. ..Санхүүжилтийг нь И- гэдэг Орос иргэн байдаг юм байна лээ. ...Энэ ХХК-ийн ажилтан М- гээд Монгол хэлтэй Орос хүн байдаг бөгөөд сая Эрүүгийн цагдаагийн газраас Игорийн гэрт нэгжлэг хийхэд засаг дарга Ж.М-т 40 сая төгрөг өгсөн баримт гарч ирсэн гэж М- хэлж байсан. ... Энэ 40 сая төгрөгийг Улаанбаатар Х- Ж.М-ийн дүү Ө-д өгсөн байдаг бөгөөд мөнгө хүлээж авсан баримтын хуулбарыг М-аас үзэхэд мөнгө хүлээж авсан гарын үсэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг /24хх 53-59/,

шүүгдэгч Игорийн гэрээс нэгжлэгээр хураан авсан дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл: М-- 10,000,000 М- /шүүгдэгч М-/,  С- 10,000,000 М-, 90,000,000 Сомон, 40,000,000 М- /шүүгдэгч М-/ нэрний доод талд Г.О- /шүүгдэгч/,   50,000,000 Батор, цаасны зүүн доод буланд 60,000,000 М-. ..” тэмдэглэл /44хх 242/,

Р-ийн А-ын 5Р-7 дугаартай дансны хуулга дээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ж- засаг дарга Ж.М-ийн төрсөн дүү Ж.Ө-ын 5Т-0 тоот данс руу “О-”-с гэсэн утгатай 20 сая төгрөг шилжсэн гүйлгээ . ...Г.О-гээс 40,000,000 сая төгрөг хүлээн авав 5 сарын 30 гэсэн гарын үсэгтэй гар бичмэл эхээрээ 1 хуудас /уг гарын үсэг нь шүүгдэгч Ө-ын гарын үсэг/ /24хх 128, 44хх 243/,

гэрч Р.А-: “.. Г.О- нэг өдөр “..мөнгө хэрэг болоод байна. ...” гэж гуйхад нь байраа барьцаанд тавиад 30 сая төгрөгийн зээл авсан. ...Маргааш нь 20 сая төгрөгийг 5Т-0 энэ данс руу шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. ..Г.О- нь надад юунд хэрэглэх гэж байгаагаа тодорхой хэлээгүй, тендертэй холбоотой зүйл ярьж байсан /24хх 125-126/.

гэрч С- Л-: “...И-, М- нарт тендерт ялах боломж байсан болоод оролцсон байх. Ерөнхийдөө бол Б-ийн эхнэр Бадмаа билүү хэн билээ түүний хамаатан нь М- буюу Ж- засаг дарга гэж ярьж байсан. Тэгээд 2017 оны эхээр Б- Ж- вольфрамын орд газрын эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын талаар ярьж эхэлсэн. Нөхөн сэргээлт хийхдээ тэр газраас 2 жил вольфрам олборлоод дараа нь нөхөн сэргээлт хийж болдог засгийн газрын тогтоол байгаа гэж Б- О- нар ярьж байсан.

2017 оны эхээр хавар байхаа М-, түүний дүүгийн хамт Б- Игорийн гэрт дагуулж ирэхэд М- согтуу байсан, оросоор ярихгүй байсан, дүү нь ч гэсэн ярихгүй байсан. Б- өөрөө орчуулж байсан. Игорийн гэрт М-, түүний дүү, Б- бид нар байсан бөгөөд М- болон дүү нь /Ө-/ “та нар Ц-анд хүрээд ирээ, тэгээд вольфрам олборлоё, бүх асуудлыг зохицуулъя, Б-гийн уурхайн хажууд шинэ талбай гаргаж өгье, харин та нар сумаас ажилчид аваарай, сумын хөгжилд мөнгө өгөөрэй, сумын эмнэлгийг засаарай, гэрэлтүүлэг хийгээрэй” гэж ярьчхаад яваад өгсөн.

Дараа нь И- намайг гуйгаад 2017 оны хавар яг хэдэн сард байсан гэдгийг санахгүй байна, дулаарсан байсан бөгөөд И- надад “М-, түүний дүү Өнөрөө, М-, Баянаа нар хоолонд орж байгаа, бид нар тендерт оролцохгүйгээр нөхөн сэргээлтийн гэрээ байгуулах гэж байгаа” гэж ярьсан.

Тэгээд И-той хамт ороход М- халамцуу, түүний дүү Өнөрөө, Баянаа, М- нь хамт хоол идээд сууж байсан. Би орчуулж өгчхөөд согтуу хүмүүстэй өглөө ажил ярих дургүй болохоо гараад машиндаа сууж байсан.

Тэгээд И- 30 минут орчим болж гарч ирэхдээ “...нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан гээд барьчихсан, ажил хийхэд бэлэн боллоо. ..” гээд ярьж байсан.

Дараа нь Б- /Г.Б- шүүгдэгч/ М-ийн өмнөөс төлөөлөөд “М- ярьж байна, вольфрамын олборлолтын ажлаа эхлэхээр манай дүүг компанидаа менежерээр аваарай, мөн суманд тусламж өгөөрэй” гэх зэргээр ярьж байсан. Яг М- өөрөө шан шагнал авна гэж ярьсныг мэдэхгүй байна. М- өөрийгөө сумын засаг даргаар ажилладаг, асуудлыг би шийдвэрлэнэ гэж ярьж байсныг би ерөнхийдөө Монголоор тодорхой хэмжээнд ойлгодог болохоор яриаг нь ойлгож байсан

...Дүү Өнөрөөгөөр дамжуулж 40 сая төгрөг өгсөн гэж И-, М-, О- нар ярьж байсан. О- бас мөнгө өгсөн гэж байсан. ...” гэх мэдүүлэг /24хх 142-145/,

гэрч Ц.Б-: “...Ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон Г- нь Засаг дарга М-ийн хадам дүү нь юм. ...Сонгон шалгаруулалт эхлэхийн өмнө Г- нь надад “Т-” ХХК-ийг дэмжээрэй гэж хэлсэн. Би түүний ярианаас “Т-” ХХК Засаг дарга М-ийн хамааралтай компани юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /24хх 171-172/,

гэрч Б.Б-: “...Ард иргэдийн дунд засаг дарга М- Т- ХХК-тай холбоотой гэж яригдаж байсан. ....Тухайн үед огт танихгүй Орос улсын компани ирэх гэж байна, засаг даргатай холбоотой, өмнө нь байсан компани дээр юм биш үү гэх яриа гараад байсан. ...” гэх мэдүүлэг /13хх 175-177, 24хх 173-174/,

гэрч Ц.Г-: “...Тухайн үед тендер сонгон шалгаруулалтад “Ө-” ХХК, “Т-” ХХК, “М- сувд” ХХК, “Г- ланд” ХХК нөхөн сэргээлтийн тендерт материалаа ирүүлсэн байсан. Үнэлгээний хорооны гишүүд дээрх нэр бүхий компаниудын ирүүлсэн материалуудтай танилцаж сонгон шалгаруулалт явуулах хурал болохын өмнө засаг дарга Ж.М- өрөөнд орж ирээд “...за та нар аймгийн ИТХ-ын тогтоол, журмын дагуу сонгон шалгаруулалтаа явуулаарай. ...” гэж хэлээд гарсан. Тухайн үед тендерт материалаа ирүүлсэн оросуудын “Т-” ХХК-ийг нутгийн иргэд сумын засаг дарга Ж.М-ийн компани, засаг дарга авчирсан компани байгаа юм гэж ярьж байсан тэгэхээр энэ компанийг шалгаруулаарай гэж хэлсэн юм болов уу гэж би ойлгосон. ...Учир нь ”Т-” ХХК хамгийн өндөр буюу 1.3 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Тэгэхээр нь би сумын засаг дарга Ж.М- үнэлгээний хорооны гишүүдэд хандаж “Т-” ХХК-ийг шалгаруулаарай гэж би ойлгосон. ...” гэх мэдүүлэг /24хх 178/,

шүүгдэгч Ж.Ө-ын Хаанбанкны 5Т-0 дугаартай дансны хуулга: Шүүгдэгч Г.О-гээс шүүгдэгч Ж.Ө-ын данс руу 2017.06.09-ний өдөр “О--с” гэсэн утгаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /44хх 204/,

Гэрч Б.О-: “...Тендер сонгон шалгаруулалт болохын өмнө засаг дарга Ж.М-ийг оросуудын “Т-” ХХК-ийг авчирсан энэ тэр гэсэн жиг, жуг яриа гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /13хх 178-184/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 Тодруулбал, шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нар нь Г- аймгийн Ц-, М-ын нуруу, байгалийн цогцолборт газар, М- гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгж, компанийг сонгон шалгаруулах тендерт Т- ХХК-ийг сонгон шалгаруулах зорилготойгоор үйлдлээрээ санаатай нэгдэж, Г- аймгийн Ж- засаг дарга Ж.М-т түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2 удаагийн үйлдлээр нийт 60,000,000 төгрөгийг төрсөн дүү Ж.Ө-аар дамжуулан өгсөн,

шүүгдэгч Ж.М- нь Ж- засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нарын ашиг сонирхлын үүднээс Г- аймгийн Ц-, М-ын нуруу, байгалийн цогцолборт газар, М- гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгж, компанийг сонгон шалгаруулах тендерт “Т-” ХХК-ийг сонгон шалгаруулж өгөх талаар урьдчилан амлаж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ж.Ө-аар дамжуулан 40,000,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг Р.А-ын 5Р-7 дугаартай данснаас Ж.Ө-ын 5Т-0 дансаар дамжуулан авсан, шүүгдэгч Ж.Ө- нь дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хэргийн үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж нь гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд шууд болон шууд бусаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцдог.

Харин объектив шинж нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч Ж.М- нь нийтийн албан тушаалтнаар буюу Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Г.О-, Г.Б-, Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В- нартай удаа дараа уулзаж, тэдний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Ж- Ц-ийн эвдэгдсэн 8 га талбайд нөхөн сэргээлт хийх сонгон шалгаруулалтад /тендер/ “Т-” ХХК-ийн сонгон шалгаруулахаар урьдчилан амласан, сумын иргэдийн хурлаар нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг шалгаруулах хурал, санал хураалтаас өмнө “Хамгийн өндөр саналтай ХХК-г сонгох /Т-/” талаар үнэлгээний хорооны гишүүдэд “дэмжих” талаар үүрэг, чиглэл өгсөн, мөн Т- ХХК-г нөхөн сэргээлт хийлгэхээр оруулж ирсэн талаар гэрч нарын мэдүүлэгт тусгагдсан байна.

Тодотговол, Ж.М- нь нийтийн албан тушаалтнаар буюу Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байхдаа М- газарт нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгж байгууллагыг сонгон шалгаруулахад Т- ХХК-г сонгон шалгаруулахаар урьдчилан амлалт өгснийхөө хариуд Ж.Ө-аар дамжуулан 40,000,000 төгрөгийг бэлнээр, 20,000,000 төгрөгийг Р.А-ын данснаас Ж.Ө-ын 5Т-0 дансаар дамжуулан, нийт 60,000,000 төгрөгийг “Хахууль”-д авсан хэргийн үйл баримт бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө эдийн болоод бусад хэлбэрээр ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх, бүтээлгэх гэсэн хоёр талын санаа бодол, ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн, алдагдуулсан, төрийн үйл ажиллагааны хууль ёсыг гажуудуулсан байдаг.

Энэхүү нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар бүрдэл төгсдөг онцлогтой гэмт хэрэг билээ.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 15, 16 дугаар зүйлд төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан хаагчдад албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, эс хийлгэхийн тулд өөрт нь, эсвэл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох, эсвэл олгохыг хахууль гэж тодорхойлсон байдаг.

Хэдийгээр “М-”-ийн эвдэгдсэн 8 га газарт нөхөн сэргээлтэд Т- ХХК-ийг шалгараагүй хэдий ч шалгаруулж чадна гэж амлалт өгсний хариуд 60,000,000 төгрөгийг бусдаас авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-ийн бусдаас хахууль авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Ж.М- болон түүний өмгөөлөгч нарын гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байх тул тэдгээрийн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.2. Шүүгдэгч Ж.Ө-ын хувьд шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн И-, М-, Г.Б-, Г.О- нарт өөрийн төрсөн ах болох Ж.М-той уулзуулж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн, дэмжлэг үзүүлсэн, өгөгч авагч талуудын харилцан сонирхол, хүсэл зоригийг бататгасан идэвхтэй үйлдэл хийсэн, “...60 сая төгрөг өгөх юм бол нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгож болно” гэж амласны хариуд хахуулийн мөнгөнөөс авсан нь “Хахууль авах” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсонд тооцогдоно.

Учир нь, гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг.

Ж.Ө- нь  шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.Б-, Г.О- нарт өөрийн төрсөн ах Ж.М-ийг уулзуулж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн, дэмжлэг үзүүлсэн, өгөгч авагч талуудын харилцан сонирхол, хүсэл зоригийг бататгасан идэвхтэй үйлдэл хийсэн, “...60 сая төгрөг өгөх юм бол нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгож болно” гэж амласан, шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.Б-, Г.О- нарын хахуульд өгсөн 60,000,000 төгрөгийг өөртөө бэлнээр болон бусдын дансаар шилжүүлэн авч, идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзнэ.  

6.3. Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б- нар нь М-ийн 8 га талбайд нөхөн сэргээлт хийх тухай сонгон шалгаруулалтад Т- ХХК-г сонгон шалгаруулалтад тэнцүүлэх, ажлыг бүтээлгэх давуу байдал олж авах талаар санаа зорилго нэгтэйгээр Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.М-той түүний дүү болох Ж.Ө-аар дамжуулан харилцах, уулзалт зохион байгуулах, хахуульд өгсөн 60,000,000 төгрөгийг хуваан гаргах зэргээр идэвхтэй үйлдэл, санаагаараа нэгдэж нийтийн албан тушаалтан буюу Г- аймгийн Ж- засаг даргаар ажиллаж байсан Ж.М-ийн албан тушаалын байдал, түүний бүрэн эрхийг ашиглаж, 60,000,000 төгрөгийг түүний дүү Ж.Ө-аар нь дамжуулан өгсөн үйлдлүүд нь “Хахууль өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн, шүүгдэгч И-, М-, Г.О-, Г.Б-, тэдгээрийн өмгөөлөгч нараас “...Ж.Ө-д өгсөн мөнгө нь вольфром чулууг худалдаж авахаар өгсөн, Ж.Ө- нь “...би вольфром чулуу худалдаж авдаг үйл ажиллагаа эрхэлдэг. ...” гэж давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, дээрх хахуульд өгсөн, авсан 60,000,000 төгрөг нь вольфром чулуу худалдан авахад бус “Т-” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгаруулах гэсэн бусдад давуу байдал бий болгох авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл байна.

Мөн, шүүгдэгч ОХУ-н иргэн Г- И- В- нь дээрх 60,000,000 төгрөгийг Ж.Ө-аас вольфром худалдаж авахаар өгсөн мөнгө, хоорондын арилжаа наймаа хийх зорилгоор өгсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн Г- И- В-ийн гэрээс нэгжлэгээр хураан авсан түүний гараар бүртгэн хөтөлдөг дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд: М--10,000,000 М- /шүүгдэгч М-/,  С- 10,000,000 М-, 90,000,000 Сомон, 40,000,000 М- /шүүгдэгч М-/ нэрийн доод талд Г.О- /шүүгдэгч/,   50,000,000 Батор, цаасны зүүн доод буланд 60,000,000 М-. ..” гэж тэмдэглэгдсэнийг /44хх 242/ дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ж.М-, Ж.Ө- нар нь хахууль авсан, шүүгдэгч И-, М-, Г.О-, Г.Б- нар нь хахууль өгсөн хэргийн үйл баримт нь дээр дурдсан үндэслэлүүд, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга болоод бусад бичгийн баримтуудаар Х-ттай нотлогдон тогтоогдсон байх тул “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан нийтлэг давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн К- М- А-, Г- И- В-, Г.О-, Г.Б-, Ж.М-, Ж.Ө- нарын хахууль авсан, өгсөн энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х-ттай шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Г- И- В-, К- М- А-, Г.О-, Г.Б-, Ж.Ө-, Ж.М- нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Ж.М-, Ж.Ө- нарын өмгөөлөгчдөөс: “...Ж.М-, Ж.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. ...” гэж гомдол, тайлбартаа дурдсан.

            Хэдийгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /111хх 124, шийтгэх тогтоолын 124 дэх хуудас/ “...шүүгдэгч Ж.М-, Ж.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. ...” гэж дүгнэсэн хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гаргасан дээрх техникийн шинжтэй алдаа нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ж.М-, Ж.Ө- нарын өмгөөлөгчдөөс гаргасан гомдол, тайлбар үндэслэлгүй.

7. Зарим шүүгдэгч нарын хахууль авсан, өгсөн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх тухай;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэcэн.

 

7.1 Прокуророос Б.С-ыг 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Г- аймгийн Ж- иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа: Ө- ХХК-ний хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулах гэсэн Р.Б-, Г.Э- нарын ашиг сонирхлын үүднээс  2016 оны 04 дүгээр сард Ө- ХХК-аар нөхөн сэргээлт хийх асуудлыг Ц- багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэх хурлын товыг тогтоосон, хэлэлцүүлэх талаар тус багийн засаг дарга Ц.М-д амаар үүрэг өгсөн, багийн иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг багийн даргаас шаардсан,  мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах ажлыг тухайн сумын Засаг дарга зохион байгуулахаар заасан, Багийн иргэдийн нийтийн хурал, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй байхад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Ө- ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн агуулга бүхий 2 дугаартай албан бичгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн буюу өөрт олгогдоогүй бүрэн эрх, албаны чиг үүргийг хэрэгжүүлж хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Г.Э-ын Хаан банкны 5А-9 дугаартай данснаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5Х-3 дансаар 1,000,000 төгрөг, Р.Б-гээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр, Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5Х-3 дугаарын дансаар 800.000 төгрөгийг тус тус хахуульд авсан гэж яллажээ.

Анхан шатны шүүх Б.С-т холбогдох “Хахууль авах” гэмт хэргийг “Гэмт хэргийн шинжгүй үндэслэл”-ээр цагаатгахдаа хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаагүй, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад нэг бүрчлэн ялгаа заагтайгаар дүгнэлгүйгээр дан ганц “гэмт хэргийн субъект биш” гэсэн үндэслэлийг зааж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь үндэслэлгүй болсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл;

Албан тушаалын байдал гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт шууд хамааралтай үйлдэл, эс үйлдэхүй эсхүл тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, эрх нөлөөг хамааруулан ойлгодог.

Шүүгдэгч Б.С-ын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичигт: “...Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн өргөдөл хүсэлт гаргасан хэд хэдэн мэргэжлийн байгууллагаас “Ө-” мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж үзэж БОНХАЖЯ-д санал хүргүүлж байна...” гэх албан бичгийг хүргүүлж байсан байна. /37хх 159-160/

Гэтэл дээрх албан бичгээс өөр тухайн огноогоор огноологдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хэрэгт авагдаагүй, уг албан бичгийг хүргүүлэхээс өмнө багийн иргэдийн нийтийн хурал болон сумын иргэдийн төлөөлөгчид, тэргүүлэгчдийн хурлаар дээрх асуудлыг хянан хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Харин, дээрх 02 дугаар тогтоол гарснаас хойш 1 сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар Ц- багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанаар: Тусгай хамгаалалтай газар нутаг М- хэмээх газарт хууль бусаар аргаар ашигт малтмал олборлогчдын эвдэрч сүйтгэсэн 13 га газрыг мэргэжлийн байгууллага Ө- ХХК болон нутгийн иргэдтэй хамтарч нөхөн сэргээхийг ИНХ-д оролцогчдын 100 хувийн саналаар дэмжсүгэй...” гэх тогтоол /30хх 64/,

Г- аймаг Ж- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар “...Цагаан эргийн нөхөн сэргээлтийн ажлыг хууль дүрэм, журмын дагуу дээд газрын шийдвэр, багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагатай хамтран гэрээ байгуулж ажиллахыг Сумын засаг дарга Д.Ц-, МУНБЦГ-ын дарга Д.П- нарт зөвшөөрсүгэй...” гэх /30хх 69/ тогтоолын дагуу “Ө-” ХХК-нийг нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжих талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Г- аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолын 5 дахь заалтад “...Төсөл сонгон шалгаруулах гэрээ байгуулах ажлыг тухайн сумын засаг дарга зохион байгуулж, ИТХ хяналт тавина. ...” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, төсөл сонгон шалгаруулах гэрээ байгуулах ажлыг тухайн сумын засаг дарга зохион байгуулахаар заасан, түүнчлэн багийн нийт иргэд, тэдгээрийн төлөөлөгчид, тэргүүлэгчид, сумын иргэдийн төлөөлөгчид, тэргүүлэгчид хурлаараа дээрх асуудлыг шийдвэрлээгүй байхад шийдвэрлэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн, “Ө-” ХХК-тай хамтарч ажиллах боломжтой гэж дур мэдэн шийдвэр гаргаж, холбогдох яаманд хүргүүлсэн байна.

Дээрх гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд Б.С- нь шүүгдэгч Р.Б-гээс Х.Э-Д-ийн Хаан банкны 5О-9 дугаарын дансаар дамжуулан 2017.11.11-ний өдөр өөрийн Хаан банкны 5Х-3 дугаарын дансаар 800.000 төгрөгийг, Г.Э-ын Хаан банкны 5А-9 дугаартай данснаас 2017.04.14-ний өдөр өөрийн Хаан банкны 5Х-3 дансаар 1,000,000 төгрөг, Р.Б-гээс 2016.09.14-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр авсан үйлдэл холбогдлыг анхан шатны шүүх “тухайн мөнгийг авсан цаг хугацаанд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байгаагүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Б.С-ын Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичгийг явуулсан шалгаан нөхцөл, үйлдлийн сэдэлт, санаа зорилго зэргийг анхаарч үзээгүйгээс түүний зөвхөн эрхэлж буй албан тушаалын байдлыг харгалзан цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрхэлж буй албан тушаалынхаа давуу байдал, танил талыг ашиглан бусдын хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилго бүхий үйлдэл, энэ хууль бус үйлдлийнхээ хариу төлбөр болгон мөнгө авсан үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүх дахин дүгнэх шаардлагатай гэж үзлээ.

Энэ хүрээнд шүүгдэгч Г.Э-ын Б.С-т хахууль өгсөн үйлдлийг мөн дахин шийдвэрлэх нь зүйтэй.

8. Анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШТ/22 дугаар шүүхийн тогтоолоор Ц.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус үндэслэн, түүний өмгөөлөгч Х.БазарР- болон түүний гэр бүлийн гишүүдийн гаргасан хүсэлтийг тус тус хүлээн авч Ц.М-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /108хх 103-105/

Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг Ц.М-гийн өмгөөлөгч Х.БазарР- болон түүний гэр бүлийн гишүүдэд тайлбарласан байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ц.М-гийн өмгөөлөгч Х.БазарР-, болон нас барсан шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдийн зүгээс хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх санал, хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-г “нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан түүний хахуульд авсан 3,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Ц.М-гийн гэм бурууг хянан хэлэлцээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан хахууль авсан мөнгө, эд зүйлийг улсын орлого болохоор тусгасан нь буруу болжээ.

Иймд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зааснаар Ц.М-гээс 6,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Эстима загварын тээврийн хэрэгсэл, Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

9. Анхан шатны шүүх зарим шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцох хэлбэрийг заалтыг давхар журамласан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулсан тухай;

Анхан шатны шүүх зарим шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо нэг гэмт хэргийн хэд хэдэн оролцогчоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хамтран оролцооны өөр, өөр хэлбэрийг давхардуулан журамласан байх тул энэ магадлалаар зөвтгөв.

Тодруулбал, шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон байхад “Гэмт хэргийн зохион байгуулагч”-ын заалтыг давхар журамласан, шүүгдэгч Да.П-, Г.Э- нар нь мөн дээрх гэмт хэрэгт хамжигчаар тус тус хамтран оролцсон байхад “Гэмт хэргийн гүйцэтгэгч” заалтыг давхар журамласан нь үндэслэлгүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

10. Б-гийн Голомт банкны дансанд 3Б-7 дугаарын харилцах дансанд байршуулсан 3.283.887.199,54 /гурван тэрбум, хоёр зуун наян гурван сая, найман зуун наян долоон мянга, нэг зуун ерэн есөн төгрөг, тавин дөрвөн төгрөг/ төгрөгийн зарлагын гүйлгээг хязгаарласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

2015 оны Эрүүгийн хуулийн гол концепц (concept) буюу үзэл баримтлалын гол хүчин зүйлсийн нэг нь хохирол барагдуулах, нөхөн төлүүлэхэд анхаарах, хохирлыг арилгах зэргийг чухалчилсан өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн концепц нь хохирол нөхөн төлүүлэх, бусдад учирсан нөхөн төлбөрийг нэн Т-д төлүүлэх, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд энэ утгаараа гэмт буруутайд тооцогдсон аливаа этгээдэд хохирол төлүүлэхээр 5 хоногийн завсарлага авах, мөн хохирол төлснөөр ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 хэрэглэх нөхцөл боломжуудыг хууль тогтоогчоос оруулж өгсөн билээ.

Дээрх Голомт банкны дансанд 3Б-7 дугаарын харилцах дансанд байршуулсан 3.283.887.199,54 /гурван тэрбум, хоёр зуун наян гурван сая, найман зуун наян долоон мянга, нэг зуун ерэн есөн төгрөг, тавин дөрвөн төгрөг/ төгрөгийг албадан гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шилжүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Иймд, магадлалын тодорхойлох хэсэгт 2.3.1, 2.10, 3.2, 3.3, 7, 8, 9, 10 гэж дугаарлагдсан үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Д-ням, Б.Г-, шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, П.Баасанжав, Б.Г-, Б.Г-, шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Д.Э-цэцэг, шүүгдэгч Ба.Г-ийн өмгөөлөгч Г.Гэрэлтуяа нараас гаргасан гомдлын нийтлэг үндэслэл болох “....байгаль орчинд учруулсан хохирлыг буруу тооцсон, мөнгө угаах гэмт хэргийн дүнг буруу тооцсон. ...” гэх агуулга бүхий гомдлын хэсгийг хангаж, харин тэдгээрийн гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлын хэсэг, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Ж.Ө-, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Г- И.В-, Г.Б-, Г- И.В- нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч К- М- А-ийн өмгөөлөгч Б.Баттуяа нарын гаргасан гомдлын нийтлэг үндэслэл болох “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 413 /дөрвөн зуун арван гурав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :         

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Х.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан “...Шүүгдэгч Б-гийн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б-гийн С-ыг цагаатгасугай. ...” гэснийг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас Х.Б-д холбогдох хэсгийг: “...шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6, 7, 16 дахь заалтуудаас шүүгдэгч Х-гийн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 413 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг нэн даруй суллаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтаас “...шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, шүүгдэгч Да.П-, Г.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамласан заалтыг тус тус хасаж, тухайн заалтын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтыг: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 693.803.700 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу

- шүүгдэгч Р.Б-гээс 346.901.850 төгрөгийг,

- шүүгдэгч Б.Ү-аас 208.141.110 төгрөгийг,

- шүүгдэгч Г.Э-оос 27,752,148 төгрөгийг,

-шүүгдэгч Х.Б-эс 27,752,148 төгрөгийг,

-шүүгдэгч Ба.Г-оос 27,752,148 төгрөгийг,

-шүүгдэгч С.Ч-аас 27,752,148 төгрөгийг,

-шүүгдэгч Да.П-оос 27,752,148 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 16 дахь заалтыг:

- шүүгдэгч Р.Б-гээс 8.117.700.000 төгрөгийг,

- шүүгдэгч Б.Ү- 323.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-гээс 6.000.000 /зургаан сая/ сая төгрөгийн үнэ бүхий “Тоёота Эстима" М-ийн автомашин, Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, 16 дахь заалтын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-гийн эзэмшдэг “Голомт” банкны 3Б-7 дугаарын харилцах дансанд байгаа 3,283,887,199.54 /гурван тэр бум хоёр зуун наян гурван сая найман зуун наян долоон мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийн орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-, Б.Ү-, Х.Б- нарын цагдан хоригдсон 413 /дөрвөн зуун арван гурав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

9. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Г.М-

 

                       ШҮҮГЧ                                                                       Д.М-