Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/721

 

2026           06            03                                                                            2026/ДШМ/721

 

М.З, З.Т, Э.О,

Б.Б, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч М.З-, З.Т-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Б.Дашдорж, Н.Энхжаргал,

шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Р.Оюунбадам,

шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Э.О-, Б.Б- нарын өмгөөлөгч Б.Зулбаяр,

шүүгдэгч Э.О-ий өмгөөлөгч К.Манлай,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Мягмартуяа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.З-, З.Т-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Р.Оюунбадам, шүүгдэгч Э.О-, Д.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.О-, Б.Б- нарын өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүгдэгч Э.О-ий өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч М.Мягмартуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.З-, З.Т-, Э.О-, Б.Б-, Д.Б- нарт холбогдох 2505036771575 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М- овгийн З-ын Т-, 2005 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, коллежид суралцдаг, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт …….. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:АЗ-/,

2. Т- овгийн М-ийн З-, 2003 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ……….тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ММ-/,

3. Б- овгийн Д-гийн Б-, 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, барилгын ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт …….тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:АД-/,

4. Н- овгийн Б-ын Б-, 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фитнест борлуулалтын менежер, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ……….тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:ФБ-/,

5. Б- овгийн Э-ын О-, 2000 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э-” ХХК-д арматурчин ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт …….тоотод оршин суух хаягтай, /РД:УЭ-/,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч З.Т- нь Б.Б-, Д.Б-, Э.О-, М.З- нартай бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ё- байрны 21 тоотод гэртээ байхад нь мөнгө авах зорилгоор орон байранд нь хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон,

-улмаар хохирогч Д.Ё-г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж, эрхшээлдээ байлган айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,

-дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Ё-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий АйФоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Лексус загварын Ё- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэж, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.З- нь Б.Б-, Д.Б-, Э.О-, З.Т- нартай бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ё- байрны 21 тоотод гэртээ байхад нь мөнгө авах зорилгоор орон байранд нь хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон,

-улмаар хохирогч Д.Ё-г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж, эрхшээлдээ байлган айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Ё-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий АйФоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Лексус загварын Ё- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэж, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.О- нь Б.Б-, Д.Б-, М.З-, З.Т- нартай бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ё- байрны 21 тоотод гэртээ байхад нь мөнгө авах зорилгоор орон байранд нь хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон, улмаар хохирогч Д.Ё-г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж, эрхшээлдээ байлган айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Ё-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий АйФоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Лексус загварын Ё- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэж, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Б- нь Б.Б-, Э.О-, М.З-, З.Т- нартай бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ё- байрны 21 тоотод гэртээ байхад нь мөнгө авах зорилгоор орон байранд нь хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон, улмаар хохирогч Д.Ё-г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж, эрхшээлдээ байлган айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Ё-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий АйФоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Лексус загварын Ё- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэж, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б- нь Д.Б-, Э.О-, М.З-, З.Т- нартай бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё-г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ё- байрны 21 тоотод гэртээ байхад нь мөнгө авах зорилгоор орон байранд нь хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон, улмаар хохирогч Д.Ё-г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж, эрхшээлдээ байлган айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Ё-гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий АйФоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Лексус загварын Ё- УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэж, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч 3.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

-шүүгдэгч М.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

-шүүгдэгч Э.О-, Д.Б-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б-, М.З-, З.Т- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч З.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхэд хамжигчаар хамт оролцсон” гэм буруутайд,

-шүүгдэгч М.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхэд хатгагчаар хамт оролцсон” гэм буруутайд,

-шүүгдэгч Э.О-, Д.Б-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

-шүүгдэгч З.Т-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч М.З-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Э.О-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б-, М.З-, З.Т- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б-, М.З-, З.Т- нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б-, М.З-, З.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Т- давж заалдах гомдолдоо: “...Би гэмт хэрэг үйлдэх ямар ч санаа зорилго байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа эсэхийг огт мэдээгүй ба бусдын үйлдлийг санамсаргүй байдлаас харж, тус үзүүлж байна хэмээн бодож хамт байснаас үүдэн уг хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх намайг хамжигчаар хамтран оролцсон хэмээн ялласан ч боловч М.З- нь “хүнтэй уулзах гэж байгаа тул дөхүүлээд өг” гэж дагуулан явсан. Мөн миний унаж явсан машины дугаарыг намайг бие засах гэж явсан хойгуур авч, ар талын гишгүүрт тавьсан гэдгийг тухайн газраас хөдлөөд явны дараа надад М.З- хэлсэн бөгөөд замын хөдөлгөөнд улсын дугааргүй оролцож болохгүй тул зогсооолоос 30 метр хөдлөөд би өөрөө дугаараа хийсэн ба намайг өөрөө улсын дугаараа авсан мэтээр ялласанд гомдолтой байна. Тухайн өдөр Х.М- найзаасаа автомашиныг өөрийн үеэл эгч Д-г Өмнөговь аймгаас ирэхэд нь 10 жилийн уулзалтанд хүргэж өгөхөөр 1 хоног авсан нь Х.М-ын мэдүүлгээр нотлогдох боловч бүрэн шинжлэн судалж Д-гээс мэдүүлэг аваагүй нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж, ял оногдуулсан. Миний бие тухайн машиныг эгчид хүргэж өгөхөөс явсан болохоос гэмт хэрэг үйлдэх гэж аваагүй, гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж мэдээгүй байсан.  Иймд надад оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад тулгуурлан гэм буруутайд тооцно.” гэсэн бол мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж хуульчилсан байна. Анхан шатны шүүх нь шүүгдэгч З.Т-, М.З- нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэхгүйгээр дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж тодорхой заасан байна. З.Т- нь хохирогч Д.Ё-, шүүгдэгч Б.Б-, Б.Б-, Э.О- нарыг огт танихгүй урьд өмнө нь уулзаж ярилцаж байгаагүй бол М.З- нь шүүгдэгч Б.Б-, Э.О- нарыг танихгүй тэр өдөр л анх харсан байдаг. Шүүгдэгч М.З-, З.Т- нар нь шүүгдэгч Б.Б-, Б.Б-, Э.О- нарыг хохирогч Д.Ё-гийн гэрээс эд зүйл авахад нь урьдчилан амлаж хөлслөн гэмт хэрэг үйлдүүлэхээр хатгасан, хамжиж дэмжсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт огт байдаггүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй нөхцөл байдлыг таамаг, төсөөлөлд үндэслэж гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгч М.З-ын хувьд тухайн өдөр дэлгүүр орох зорилготойгоор З.Т-ийг гуйж машинаар нь хамт явж байсан бөгөөд шүүгдэгч Б.Б- нь түүнийг өөртэйгээ уулзаж ярилцахыг шаардаж шахаад байсан учир аргагүйн эрхэнд уулзсан байдаг. Д.Ё- гэдэг хүнд 18 сая төгрөг зээлдүүлээд авч чадахгүй байгаагаа хэлж мөнгөө авсан даруйд түүнээс зээлж авсан 14 сая төгрөгийг өгнө гэж дахин дахин хэлж тайлбарласан боловч Б.Б- огт итгэхгүй худал ярьж байна гээд тодорхой хэмжээгээр дарамталсан байна. Б.Б- нь тухайн хүнтэй чинь уулзаж 18 сая төгрөгийн авлагатай эсэхийг лавлаж асуугаад “үнэхээр тийм бол дахин хэдэн хоног хүлээе” гэсэн учир ярьсан зүйл нь үнэн гэдгээ нотлохын тулд Д.Ё-гийн гэрийн хаягыг хэлж өгсөн байдаг. Б.Б- нь мөнгө зээлдүүлсэн эсэхийг нь лавлаж мэдчихээд л ирнэ гээд явсан байдаг. М.З- нь Б.Б-д хохирогчийн гэрээс эд зүйл дээрэмдэж аваад ирээрэй гэж хэлээгүй бөгөөд энэ нь гар утас, машины түлхүүрийг тэр даруйд буцаан өгөхийг шаардаж өөрөө маргааш нь буцаан өгснөөр нотлогддог. Гэтэл эдгээр 3 хүнийг дээрмийн гэмт хэрэг үйлдүүлэхээр М.З- хатгаж явуулсан гэж улсын яллагчийн хийсвэрээр дүгнэснийг шүүх хүлээн авч адил дүгнэлт гаргасан.

Дээрмийн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч М.З-, З.Т- нь дээрмийн гэмт хэргийг Б.Б-, Б.Б-, Э.О- нар үйлдэгдэх гэж байгааг ухамсарлан ойлгож зориуд хүсэж тэдэнд туслаж дэмжин гэмт хэрэгт оролцсон үйлдэл тогтоогддоггүй байна. Т- нь шүүгдэгч Б.Б-, Б.Б-, Э.О- нарыг хохирогч гэх Ё-гийн гэрт орж эд зүйл авах гэж байгааг гэмт хэрэг дуусах хүртэл огт мэдээгүй байсан. Дээрх 3 хүнтэй хохирогчийн гэрээс эд зүйл авах тухай нэг ч үг яриагүй байж дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэх гэж байгааг урьдчилан мэдсэн байх ямар ч боломжгүй юм. Шүүгдэгч М.З-, З.Т- нарын энэ талаар хэлж ярьсан мэдүүлгүүд нь шүүгдэгч Б.Б-, Б.Б-, Э.О- нарын мэдүүлгээр давхар нотлогддог.

Шүүхээс М.З-, З.Т- нарыг бусад 3 хүнтэй урьдчилан үгсэн тохиролцож дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ хэддүгээр хавтаст хэргийн ямар хуудаст авагдсан нотлох баримтаар дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон байсан гэдгийг нотлож чадаагүй бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдаагүй байна. Тийм нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй.

М.З-, З.Т-, нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр хүмүүс биш болох нь тэдний урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болон хувийн байдлаас нь хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй гэм буруугийн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан байна. Шүүгдэгч Б.Б-, Б.Б-, Э.О- нар хохирогч Д.Ё-гийн гэрт орж эд зүйл авсан байхад шүүгдэгч М.З- З.Т- нарыг уг дээрмийн гэмт хэрэгт хамаатуулан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдож байна.

Анхан шатны шүүх хуралдаан хэт яллах талыг барьж явагдсан бөгөөд хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэт шалгаж гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч нь шүүгдэгч З.Т-, М.З- нарыг буруугүй гэдгээ нотолж чадахгүй байна гэж дүгнэж байсныг шүүх хүлээн авч гэм буруугийн дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс М.З-, З.Т- нар нь Б.Б-, Б.Б-, Э.О- нарыг гэмт хэрэг үйлдэхэд нь машинаараа тусалж тосч авч улмаар гэрт нь хүргэн өгч хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тийм үйлдлийг гаргаагүй нь нотлогддог. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч М.З-, З.Т- нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Р.Оюунбадам давж заалдах гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан З.Т-ийн мэдүүлэг /хх33, 4/, Б.Ж-гийн /хх22/, М.З-ын /хх 41/ нарын мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх үйл баримт зэрэг нь З.Т- тухайн гэмт хэрэгт оролцсон болох нь тогтоогдоогүй. З.Т- нь гэмт хэрэг үйлдэх зорилго агуулаагүй, субъектив санаагүй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч М.Мягмартуяа давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан 1 дүгээр хавтас хэргийн 128 дэх хуудсанд байгаа нотлох баримтаар нотлогддог. Мөн учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гомдол хүсэлт байхгүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн. Найз З-оос авлагатай байсан бөгөөд хохирогч Ё-гаас авлагатай байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл найздаа туслаж, найзаасаа авлагаа авах зорилготой очсон байдаг. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Найз З-оос авлага авах гэж очсон болохоос ямар нэгэн дээрэм хийх сэдэлт, санаа зорилго байхгүй байсан нь хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа хэт нэг талыг барьж, нийтэд нь хомроглон ял оногдуулж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “...гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэсэн заалтыг болон залуу хүмүүсийн алдаа оноог өршөөн хөнгөрүүлж, энэрэнгүй ёсны зарчимыг хэрэглэж шийдвэрээ гаргаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд дээрх хөнгөрүүлэх болон хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэсэн заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс онодуулсан 5 жил 7 сарын ялыг багасгаж 2 жил 5 сарын ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: “...Тухайн өдөр манай найз намай “нэг айл руу ороод юм асууя” гэж хэлсэн. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Мөн хохирогчийг цохиогүй, хохирогч “зэвсэг хэрэглэсэн” гэж худал мэдүүлсэн. Түүний хохирлыг барагдуулсан, тэрээр гомдол саналгүй гэсэн. Би саяхан аав болсон, эхнэр нялх биетэй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эцэг, эх нь тэтгэврийн насны хүмүүс байдаг. Би айлын бага хүүхэд учраас аав, ээжийгээ хардаг. Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байдлыг харгалзан үзэж, гэр бүлийг минь элэг бүтэн амьдруулж өгөхөд тусалж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгч М.З- давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн үйлдлээ ухамсарлаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед бусдын нөлөөнд орж нөхцөл байдлыг буруу үнэлж, хууль зөрчсөн үйлдэл гаргасандаа харамсаж байна. Цаашид ийм алдаа гаргахгүй байх талаар өөртөө дүгнэлт хийсэн. Учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар өөрийн боломжоор төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдолгүй болсон нь миний гэм буруугаа ухамсарласан алдаагаа засахыг ойлгож байгааг илтгэж байна. Өөрийн буруутай үйлдлээсээ болж эхнэр, хүүхдээ зовоож байгаад харамсаж байна. Би бага насны хүүхэдтэй байхдаа амьдралд алдаж, нийгмээс тусгаарлагдах болсондоо харамсаж байна. Би цаашид хууль зөрчихгүй, гэр бүл болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийгөө засч залруулах чин хүсэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан үзэж оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О- давж заалдах гомдолдоо: “...Тухайн өдөр бид нарыг гэрт орох үед бид нарын хэнд ч цахилгаан бороохой байгаагүй. Нотлогдохгүй зүйл дээр хохирогчийн мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдэж хүндрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч мэдүүлэгтээ намайг өөрт нь огт гар хүрч, хүч хэрэглээгүй гэдгийг өмсөж явсан хувцсаар минт болон дүрсэлж хэлсэн байдаг. Бага залуу насандаа ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч огт маргаагүй бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасаар оногдуулсан ялын хугацааг хасаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О-ий өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдолдооо: “...Шийтгэх тогтоолын 6 дугаар хуудас, хууль зүйн дүгнэлт хэсэгт хохирогч Д.Ё- нь мэдүүлэгтээ “...тэгээд тэр гурван залуугийн өндөр туранхай залуу нь цахилгаан гүйдлээр цохигчоор шанаа хэсэг, толгой руу цохисон” гэж мэдүүлсэн ба хэсгийн газар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...05:51-6:37 минутад хохирогч намайг цахилгаан бороохойдоод урт бороохойгоор зодсон гэх яриа өгүүлэл гаргаж гавласан талаар харуулж байгаа дүрс бичлэгт дүрслэгдсэн байна...,” гэснээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б-, Д.Б-, Э.О- нар нь бүлэглэн хохирогч Д.Ё-гийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэж заналхийлж авахаар довтлохдоо цахилгаан бороохойг зэвсгийн чанартай ашигласан болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна. ...” гэж дүгнэжээ.

Хохирогч Д.Ё-гийн өгсөн мэдүүлэг /1хх 11 хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 185-193 хуудас/ ярисан байгаа зэрэг нь бодит үнэн байдлыг ярихгүй зөвхөн хувийн зөрчилтэй харилцаа, хувь хүний дайсагнал агуулсан мэдүүлэг өгчээ. Хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлэх ёстой. Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтээ харьцуулан үзэх замаар шалгадаг. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулдаг. Гэтэл шүүгдэгч нар нь хохирогчид халдахдаа цахилгаан бороохой хэрэглэж байсан эсэхийг баттай тогтоох зорилгоор мөрдөн шалгах, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед аль алинд тодорхой ажиллагаа явуулсангүй. Хохирогчоос нэг удаа л мэдүүлэг авсан байх бөгөөд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв эсэхийг тодруулсан дахин мэдүүлэг авах ажиллагаа хийсэнгүй. Мөн цахилгаан бороохойтой довлох боломж байсан эсэх талаар хохирогчийн ярисан шиг нөхцөл байдлыг шалгах, тодруулах зорилгоор туршилт хийх боломж байсан ч хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны ундсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэж тус тус заасан. Хэдийгээр шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын үе шатанд өмгөөлөгчтэй оролцсон, тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах эрх нь байсан боловч эдгээр хүсэлтийг гаргаагүй нь тэдгээрийг буруутгах боломжгүй билээ.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд хуульд заасан бүх ажиллагааг хийх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийг гарсан байдлыг зайлшгүй тогтоохоор хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь гэрч, яллагдагчаар тус тус мэдүүлэг өгөхдөө цахилгаан бороохой хэрэглээгүй тухай ямар нэгэн эргэлзээ, зөрүүгүй мэдүүлдэг. Гэтэл дээрх мэдүүлгүүдийг үнэлэхгүй байж хохирогчийн 1 удаа өгсөн мэдүүлгийг үнэлэн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоосон нь хангалттай бус бөгөөд эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘‘Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан байх бөгөөд хохирогчоос цахилгаан бороохойны шинж байдлыг асууж тодруулах ёстой байсан боловч тийм ажиллагаа хийгээгүй байна. Мөн хохирогчийн биед цахилгаан бороохойноос үлдсэн ул мөр байгаа эсэхийг тодруулаагүй, ийм ул мөр үлдэх эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилох боломжтой байсан боловч шинжээч томилоогүй хэргийг шийдсэн нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг харуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилдагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Э.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн, зүйлчлэл бууруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.О-, Б.Б- нарын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдолдоо: “...Улсын яллагч яллагдагч шүүгдэгч нарыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, заналхийлэх, дээрэмдэх гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн бөгөөд уг яллах дүгнэлтэд зээлдүүлсэн мөнгөө буцааж авах зорилгоор дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг. Гэтэл шүүхээс ямар үндэслэлээр шүүгдэгч нарын үйлдлийг шунахай сэдэлттэй гэж үзэж байгаа ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс мөн дүгнэх хэсэгтээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйл, 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь объектив талын хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээрээ адил төстэй боловч гэмт хэргийн сэдэл зорилгоороо ялган зүилчлэгдэнэ.” гэж зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан ямар баримтуудаар шунахай сэдэлтэй, амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилготой нь нотлогдсон, энэ талаар хэрэгт барим авагдаагүй байхад хүнд зүйл ангиар нь ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатнь тойргийн шүүхийн шийтгэх тогтоол, өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдолдоо: “...Нэг. Миний үйлчлүүлэгч Э.О-, Б.Б-, Д.Б- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцээд 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/897 тоот шийтгэх тогтоолоор Э.О-, Д.Б- нарт 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Б.Б-д нарт 05 жил 07 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх” гэмт хэрэгт тооцон энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг хуульчлан тогтоожээ. Дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” бол хүндрүүлэх шинж болгон заасан ба зэвсэг гэдэгт бүх төрлийн халуун хүйтэн зэвсгийг, зэвсгийн чанартай зүйл гэдэгт “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно” гэж Улсын дээд шүүхээс энэ хэм хэмжээг нэг мөр ойлгож зөв хэрэглэх талаар албан ёсоор тайлбарласан байна.

Дээрх зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэх гэдэгт: Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх, хохирлын эсэргүүцлийг няцаах, эрхшээлдээ оруулах, хор уршгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн байхыг ойлгох ба үйлдэлтэйгээ харилцан нөхцөлдсөн шинжтэй байхыг эрүүгийн хуулийн хэрэглээний хувьд шаарддаг.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл: Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тоггоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим мөн юм. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан ба эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцох талаар тус тус хуульчлан заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эд мөрийн баримт нь шүүгдэгчийн гэм бурууг тогтоох эсхүл үгүйсгэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтын эх сурвалжийн бие даасан төрөл мөн болох нь тодорхой байна. Иймээс эд мөрийн баримтыг тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаагаар хураан авах, хадгалах, хэргийн хамт шүүхэд хүргүүлэх, эд мөрийн баримтыг судлах, шийдвэрлэх үндэслэл, журмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд дараалан тогтоож хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Монгол улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлын 24 тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-д “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйгтогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласанаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна. Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.

Өмгөөлөгчийн дүгнэлт: Дээрэмдэх гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн шинж, хуулийн хэрэглээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан эд мөрийн баримтын талаарх ойлголт, үндэслэл, журмын талаарх хуулийн хэрэглээг дүгнэж үзвэл миний үйлчүүлэгчдийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинжгүй гэж дүгнэв. Нотлох баримт: Дээрх үндэслэлүүд болон дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Хөнгөрүүлэх тал: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 77-85/, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хх 188-193/, Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх 201-205/, Хохирогч Д.Ё-гийн “би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал байхгүй, би цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй.Тиймээс гомдлыг хааж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх 11-13/, Б.Б-ы гэрчээр өгсөн “...би 1, 2 л удаа цохьсон байх. Өөрөөр халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 54-55/, Д.Б-ын гэрчээр өгсөн “...Би мөр лүү нь нэг удаа түлхсэн. Тэгээд буйдан руугаа уначихсан. Өөрөөр халдсан юм байхгүй” гэх мэдүүлэг. /хх 58-61/, Э.О-ий 2025 оны 07 дугаар сарын 24-ний гэрчээр өгсөн “...Би ам, хөлийг нь скочидсоноос өөрөөр халдаагүй” гэх мэдүүлэг /хх 64-66/,

Хуулийн хэрэглээг үйл баримттай харьцуулан шалгасан байдал: Анхан шатны шүүхээс “Хохирогч Д.Ё- мэдүүлэхдээ тэгээд тэр гурав залуугийн өндөр туранхай залуу нь цахилгаан гүйдлээр цохигчоор шанаа хэсэг, толгой руу цохисон” гэж мэдүүлсэн ба хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...05:51-06:37 минутад хохирогч намайг цахилгаан бороохойгоор бороохойдоод хар урт бороохойгоор зодсон гэх яриа өгүүлэл гаргаж гавласан талаар ярьж байгаа дүрс бичлэгт дүрслэгдсэн байна” гэснээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б- Д.Б-, Э.О- нар нь бүлэглэн довтлохдоо цахилгаан бороохойг зэвсгийн чанартай ашигласан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-т “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, мөн зүйлийн 9-т “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус заасан байдаг. Миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийн хавтаст хэрэгт хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан “цахилгаан бороохой” нь эд мөрийн баримтаар авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримтад тооцогдоогүй байтал хохирогчийн мэдүүлгийг шүүх дангаар үнэлж миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан болно.

Шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага, оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.

Шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.

Шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх М.З-, З.Т-, Э.О-, Б.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч 3.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

-шүүгдэгч М.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

-шүүгдэгч Э.О-, Д.Б-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.О-, Б.Б-, Д.Б-, М.З-, З.Т- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нэгэн адил үйл баримтыг тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “....Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох..” үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөрүүтэй гэж үзсэн баримтыг үнэлэхдээ аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ заагаагүй нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрхэн хэрэглэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй.

Иймд хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарт  урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.З-, З.Т-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Р.Оюунбадам, шүүгдэгч Э.О-, Д.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.О-, Б.Б- нарын өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүгдэгч Э.О-ий өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч М.Мягмартуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.З-, З.Т-, Э.О-, Б.Б-, Д.Б- урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.ОДОНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                                   С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ