Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч /хохирогч/ Н.А, шүүгдэгч /хохирогч/ С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А, шүүгдэгч С.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810018350553 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй,  00000000000000000, урьд нь:

 1983 онд эрүүгийн хуулийн 169б дүгээр зүйлээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Төв аймгийн шүүхийн 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 169б дугаар зүйл ангиар 4 жил хорих ял шийтгүүлж, 9 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн Н.А /РД: 00000000000/,

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  000000000000000000000000000 , 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн С.Э/РД: 0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрэн доор автомашинаар замын хөдөлгөөнд оролцох явцдаа маргалдан улмаар С.Эын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрэн доор автомашинаар замын хөдөлгөөнд оролцох явцдаа маргалдан улмаар Н.Аын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/-ийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Н.А: “...Надад учирсан гэмлтийг С.Э учруулсан, Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...”,

 

Хохирогч С.Э: “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Би 850.000 төгрөгөөр хэнгэрэг нөхөх хагалгаанд орсон, мөн эм тарианы зардал гарсан. Гэхдээ бид нэг нэгнээсээ хохирол нэхэмжлэхгүй...”,

 

Шүүгдэгч Н.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг тул үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...”,

 

Шүүгдэгч С.Э: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19 дүгээр хорооллын 31 дүгээр байрны баруун хойд талын автомашины замд Тоёото приус 20 маркийн автомашин жолоодож далангийн төв зам руу туслахаас урдаас хойш чиглэлд дохио өгөн орох үед төв замаар явсан 0000 УНЧ улсын дугаартай саарал өнгийн Тоёото примо маркын автомашин тулж ирэн зогсож жолооч залуу “зам тавьж өгсөнгүй, муу лай минь” гэж хэлээд хажуугаар өнгөрөхдөө жолооч талынхаа цонхыг онгойлгож байгаад миний машины зүүн урд талын крыло руу гараараа цохиж хонхойлгоод хөдлөөд явсан, би автомашинаасаа буугаад машинаа хартал хонхойсон байсан учир араас нь хөөж, Энхтайваны гүүрэн доорх автомашин зам дээр автомашиныг шахаж зогсоон, би бууж автомашин дээр нь очиж залууд “чи яагаад автомашин цохиж байгаа юм бэ” гэж уурлаж хэлтэл, жолооч залуу “хохь чинь муу лай минь” гээд автомашинаа ухраахаар нь би “зогсож бай” гээд цонх нь онгорхой автомашины түлхүүр зоолттой харагдахаар нь түлхүүрийг булааж автал жолооч залуу бууж ирэн намайг шууд заамдаж аваад би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь нүүр лүү нь  түлхсэн. Бид хоёр ноцолдож байгаад  намайг газар унагаж толгой руу гараараа 2-3 удаа цохиод дээр гарч суусан...” /хх-ийн 13-17/ гэсэн,

 

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19 дүгээр хорооллын 31 дүгээр байрны баруун хойд талын автомашины замд 0000 УНЧ улсын дугаартай Тоёото примо  маркийн автомашин жолоодоод баруун тийш явж байтал 31 дүгээр байрны туслах замаас 0000 УНБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин зам руу шууд гараад ирсэн. Би ...огцом тормос гишгэхэд хүүхдүүд урд сандалаа мөргөсөн. Тэгэхээр нь зогсоод “та туслах замаас яаж орж байгаа юм бэ” гэж хэлтэл жолооч ах тоохгүй “юун сүртэй юм бэ” гэхээр нь уур хүрээд гараа машины цонхоор гаргаж зүүн талын крыло руу нь “аятайхан хөдөлгөөнд оролц” гэж хэлээд нэг удаа цохиод, цааш хөдлөөд Арслантай гүүрэн доор ирэхэд нөгөө Тоёота Приус 20 маркийн автомашин жолооч намайг хашиж зогсоогоод “машин хонхойлгосон байна” гээд уурлаж над руу хэл амаар доромжилсон. Би машиндаа суучихсан цонх онгорхой байтал нүүр лүү буюу зүүн нүд рүү хуруугаараа чичилж, автомашины түлхүүрийг кундактороос нь булааж авахдаа түлхүүр хугалж авсан. Би бууж ирээд түлхүүрээ авах гэтэл өгөхгүй бид хоёр хоорондоо зууралдаад ...А миний толгой руу 2-3 удаа цохиж, бид 2 хоорондоо ноцолдож цементэн зам дээр хоёулаа газар унасан...” /хх-ийн 20-22/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19 дүгээр хорооллын 31 дүгээр байрны баруун хойд талын автомашины замд 0000УНБ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашин жолоодож далангийн төв зам руу ортол төв замаар явсан 0000 УНЧ улсын дугаартай жижиг суудлын автомашин тулж ирэн зогсож жолооч залуу цонхоо онгойлгож хажуугаар өнгөрөхдөө жолооч талынхаа цонхыг онгойлгож байгаад гараа атган миний машины зүүн урд талын крыло руу гараараа цохиж хонхойлгоод хөдлөөд явсан, би автомашинаасаа буугаад машинаа хартал хонхойсон байсан учир араас нь хөөж Энхтайваны гүүрэн доорх автомашин зам дээрх автомашиныг шахаж зогсоон, би бууж автомашин дээр нь очиж залууд “чи яагаад автомашин цохиж байгаа юм бэ” гэж уурлаж хэлтэл, жолооч залуу “хохь чинь чамаас болж аваар гарах шахлаа”  гээд хэлэхээр нь би машин урд крыло хонхойсон байна гэтэл хохь чинь гээд би машиных нь түлхүүрийг салгаж булааж автал жолооч Эгэх залуу бууж ирээд намайг заамдаж аваад бид харилцан заамдалцаад цементэн дээр унаж ноцолдоод босч ирэн салж би цагдаа дуудаж цагдаа ирэн хамт цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан...” /хх-ийн 59-60/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19-р хорооллын 31 дүгээр байрны баруун хойд талын автомашины замд 0000 УНЧ улсын дугаартай  автомашин жолоодож явтал 0000УНБ улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгсэл байрны тусгах замаас урдуур гэнэт орж ирэн би огцом тормос гишгэж автомашинд суух эхнэр, хүүхдүүд хойд сандал дээр сууж явсан бөгөөд урд сандал мөргөж би зогсож автомашиныхаа цонхоо онгойлгож “та яаж яваад байгаа юм бэ” гэтэл “чи ямар сүртэй юм бэ” гэж А хариулж би хүчтэй тормос гишгэж зогссондоо уур хүрч гараараа урд крыло руу нь гараараа нэг удаа цохиод тойроод чигээрээ явсан, тэгтэл араас дээрх автомашин хөөж ирэн, урд намайг шахаж Энхтайваны гүүрэн доор зогсоож жолооч А гэх залуу бууж ирэн би цонхоо онгойлготол шууд гар нь орж ирээд машины түлхүүрийг кундактороос нь хугалж аван түлхүүрийг маань аваад гараараа зүүн нүд рүү хуруугаа хийж татаж чамархай руу цохиж, би машинаасаа бууж би түлхүүрээ авах гэж ноцолдож байхад зүүн чих рүү цохиж, бэлэг эрхтэн рүү өшиглөж цохиж зодсон, ингээд бид хоёр харилцан зууралдаж газар унаж ноцолдож байгаад босч ирэн эхнэр гар утсаараа цагдаа дуудаж удалгүй ирэн бид хоёрыг гомдол саналтай бол цагдаагийн газарт өргөдөл гаргаж өг гэж хэлж би өргөдөл гомдол гаргасан...” /хх-ийн 63-64/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №9415 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Аийн биед  баруун мөрний ар хэсгээс доош бүсэлхий хүртэл, цээжний баруун хажуу доод хэсэг, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн хэсэг, баруун тохой, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, цээжний баруун хажуу доод хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 32/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №9421 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Эын биед  баруун зулай, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”  /хх-ийн 37/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/,

- Шүүгдэгч Н.А, С.Э нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 40-55/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.А, С.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А, С.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А, С.Э нар нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрэн доор автомашинаар замын хөдөлгөөнд оролцох явцдаа хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Аийн “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед ...Тоёото примо маркын автомашин тулж ирэн зогсож жолооч залуу “зам тавьж өгсөнгүй, муу лай минь” гэж хэлээд хажуугаар өнгөрөхдөө жолооч талынхаа цонхыг онгойлгож байгаад миний машины зүүн урд талын крыло руу гараараа цохиж хонхойлгоод хөдлөөд явсан би автомашинаасаа буугаад машинаа хартал хонхойсон байсан учир араас нь хөөж, Энхтайваны гүүрэн доорх автомашин зам дээр автомашиныг шахаж зогсоон, би бууж автомашин дээр нь очиж залууд “чи яагаад автомашин цохиж байгаа юм бэ” гэж уурлаж хэлтэл, жолооч залуу “хохь чинь муу лай минь” гээд автомашинаа ухраахаар нь би “зогсож бай” гээд цонх нь онгорхой автомашины түлхүүр зоолттой харагдахаар нь түлхүүрийг булааж автал жолооч залуу бууж ирэн намайг шууд заамдаж аваад би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь нүүр лүү нь  түлхсэн. Бид хоёр ноцолдож байгаад  намайг газар унагаж толгой руу гараараа 2-3 удаа цохиод дээр гарч суусан...” /хх-ийн 13-17/ гэсэн,

хохирогч С.Эын “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19 дүгээр хорооллын 31 дүгээр байрны баруун хойд талын автомашины замд 0000 УНЧ улсын дугаартай Тоёото примо  маркийн автомашин жолоодоод баруун тийш явж байтал 31 дүгээр байрны туслах замаас 0000УНБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин зам руу шууд гараад ирсэн. Би ...огцом тормос гишгэхэд хүүхдүүд урд сандалаа мөргөсөн. Тэгэхээр нь зогсоод “та туслах замаас яаж орж байгаа юм бэ” гэж хэлтэл жолооч ах тоохгүй “юун сүртэй юм бэ” гэхээр нь уур хүрээд гараа машины цонхоор гаргаж зүүн талын крыло руу нь “аятайхан хөдөлгөөнд оролц” гэж хэлээд нэг удаа цохиод, цааш хөдлөөд Арслантай гүүрэн доор ирэхэд нөгөө Тоёота Приус 20 маркийн автомашин жолооч намайг хашиж зогсоогоод “машин хонхойлгосон байна” гээд уурлаж над руу хэл амаар доромжилсон. Би машиндаа суучихсан цонх онгорхой байтал нүүр лүү буюу зүүн нүд рүү хуруугаараа чичилж, автомашины түлхүүрийг кундактороос нь булааж авахдаа түлхүүр хугалж авсан. Би бууж ирээд түлхүүрээ авах гэтэл өгөхгүй бид хоёр хоорондоо зууралдаад ...А миний толгой руу 2-3 удаа цохиж, бид 2 хоорондоо ноцолдож цементэн зам дээр хоёулаа газар унасан...” /хх-ийн 20-22/ гэсэн,

Шүүгдэгч Н.Аийн “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед ...0000 УНЧ улсын дугаартай жижиг суудлын автомашин тулж ирэн зогсож жолооч залуу цонхоо онгойлгож хажуугаар өнгөрөхдөө жолооч талынхаа цонхыг онгойлгож байгаад гараа атган миний машины зүүн урд талын крыло руу гараараа цохиж хонхойлгоод хөдлөөд явсан, би автомашинаасаа буугаад машинаа хартал хонхойсон байсан учир араас нь хөөж Энхтайваны гүүрэн доорх автомашин зам дээрх автомашиныг шахаж зогсоон, би бууж автомашин дээр нь очиж залууд “чи яагаад автомашин цохиж байгаа юм бэ” гэж уурлаж хэлтэл, жолооч залуу “хохь чинь чамаас болж аваар гарах шахлаа”  гээд хэлэхээр нь би машин урд крыло хонхойсон байна гэтэл хохь чинь гээд би машиных нь түлхүүрийг салгаж булааж автал жолооч Эгэх залуу бууж ирээд намайг заамдаж аваад бид харилцан заамдалцаад цементэн дээр унаж ноцолдсон...” /хх-ийн 59-60/ гэсэн,

Шүүгдэгч С.Эын “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 19-р хорооллын 31 дүгээр байрны баруун хойд талын автомашины замд 0000 УНЧ улсын дугаартай  автомашин жолоодож явтал 0000УНБ улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгсэл байрны тусгах замаас урдуур гэнэт орж ирэн би огцом тормос гишгэж автомашинд суух эхнэр, хүүхдүүд хойд сандал дээр сууж явсан бөгөөд урд сандал мөргөж би зогсож автомашиныхаа цонхоо онгойлгож “та яаж яваад байгаа юм бэ” гэтэл “чи ямар сүртэй юм бэ” гэж А хариулж би хүчтэй тормос гишгэж зогссондоо уур хүрч гараараа урд крыло руу нь гараараа нэг удаа цохиод тойроод чигээрээ явсан, тэгтэл араас дээрх автомашин хөөж ирэн, урд намайг шахаж Энхтайваны гүүрэн доор зогсоож жолооч А гэх залуу бууж ирэн би цонхоо онгойлготол шууд гар нь орж ирээд машины түлхүүрийг кундактороос нь хугалж аван түлхүүрийг маань аваад гараараа зүүн нүд рүү хуруугаа хийж татаж чамархай руу цохиж, би машинаасаа бууж би түлхүүрээ авах гэж ноцолдож байхад зүүн чих рүү цохиж, бэлэг эрхтэн рүү өшиглөж цохиж зодсон, ингээд бид хоёр харилцан зууралдаж газар унаж ноцолдсон...” /хх-ийн 63-64/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №9415 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Аийн биед  баруун мөрний ар хэсгээс доош бүсэлхий хүртэл, цээжний баруун хажуу доод хэсэг, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн хэсэг, баруун тохой, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, цээжний баруун хажуу доод хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 32/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны өдрийн №9421 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Эын биед баруун зулай, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”  /хх-ийн 37/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.А, С.Э нар нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хэн аль нь тус тусдаа тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тавьж өгсөнгүй, туслах замаас гэнэт орж ирж хүчтэй тормос гишгүүллээ гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж харилцан зодолдож, бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулж, хэн алиндаа хохирогч, шүүгдэгч болсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А, С.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.А, С.Э нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Аийн эрүүл мэндэд баруун мөрний ар хэсгээс доош бүсэлхий хүртэл, цээжний баруун хажуу доод хэсэг, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн хэсэг, баруун тохой, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, цээжний баруун хажуу доод хэсэг, хэвлийн зүүн дээд хэсэгт цус хуралт, хохирогч С.Эын эрүүл мэндэд баруун зулай, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нар эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.А, С.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Э, Н.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан  прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Н.А, С.Энарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н А, С.Э нарыг тус бүр 450 нэгжтэй /дөрвөн зуун тавь/ тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.А, С.Э нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А С.Э нарт торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810018350553 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.А, С.Э нар нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР