Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02087

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02087

 

 

Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01949 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч танхим,

Хариуцагч Б-,

Хариуцагч П-,

Хариуцагч С- нарт холбогдох,

 

Өвд хамаарах этгээдийн лавлагаагүйгээр, гэрээслэлд дурдаагүй эд хөрөнгөд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээ олгож, хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны өвлөгчид өвтэй холбоотой баримтыг танилцуулахаас татгалзсан буруутай болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулах,

Ү-д олгосон 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Ү-гаас С-эд олгосон өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,

Л-ийн өв залгамжлагчҮ-ы цор ганц өв залгамжлагч Д- болохыг тогтоолгох, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг

Хариуцагч: танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандалсүрэн

Хариуцагч: Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг

Хариуцагч: П-,

Хариуцагч: С-ийн өмгөөлөгч Д.Намсрайжав

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Л- 1961 онд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын 000 тоот байрыг хотын захиргаанаас авсан бөгөөд би тухайн үед 11 настай байсан. 1968 ондҮ-тай миний ээж гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан.

Орон сууц хувьчлагдахад миний нэр хасагдсан ч гэсэн байрны эзэн миний ээжийн нэр хасагдаагүй. 2000 онд миний ээж нас барсан. Гэтэл миний ээжийг нас барахад өв залгамжлагчаар хүүхдүүдийг нь оролцуулалгүйгээр өөр этгээдэд хөрөнгийг нь өв залгамжлуулсан байсан. 2014 онд хойд эцэг нас барсан ба тэрээр хууль ёсны өвлөгч надад биш үл таних хүүхдүүдэд гэрээслэл бичсэн байсан.

Энэ бүгдийг 2015 онд мэдсэн. Өөрөөр хэлбэл өвийн баримт, гэрээслэл зэрэгтэй танилцах гэхэд танхим танилцуулаагүйгээр үл барам хууль бусаар намайг танилцах эрхгүй гээд шүүхээр маргалд гэсэн хариу өгсөн. Шүүхээр 3 удаа ороход нэхэмжлэлийг хүлээж аваагүй. танхим намайг өв залгамжлагч биш гэж үзсэнээр миний бие өв залгамжлах боломжоо алдсанаа ойлгосон.

Иймд өвлөгчийн эрхийг зөрчиж, өвтэй холбоотой материалыг танилцуулахаас татгалзаж өвд хамаарах этгээдийн лавлагаагүй өв нээсэн буруутайг тогтоож, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Миний ээж нас барахад Иргэний хуульд заагдсаны дагуу би ээжийн өвийг хүлээн авах ёстой. Гэтэл намайг оролцуулалгүйгээр миний хойд эцэгҮ- өөр дээрээ ээжийн бүх өвийг хүлээн авсан нь хууль бус учир хүчингүй болгох шаардлагатай юм. МөнҮ- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь биш зөвхөн өөрт хамаарах хэсгийг гэрээслэх эрхтэй учир гэрээслэлийн зарим хэсгийг хүчингүй болгох, улмаар өв залгамжлалын гэрчилгээний зарим хэсгийг нь хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

МөнҮ-д олгогдсон 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,Ү-гаас олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Л-ийн өв залгамжлагч,Ү-ы цор ганц өв залгамжлагч Д- болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт нотариатч гэж хэн болох нотариатын үүрэг гүйцэтгүүлэгчийн талаар тодорхой заасан байдаг.

Д- нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр танхимд гомдол гаргахдаа Яримпилийн Алимаа гэсэн нэрээр гомдол гаргасан байдаг. Уг гомдол гэрээслэлтэй холбоотой материалтай танилцуулж өгнө үү гэсэн байсан. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.11 дэх хэсэгт заасны дагуу мөн Я- ньҮ- гэдэг хүний өвтэй холбоотой материалтай танилцах боломж байхгүй.

Иймд өвтэй холбоотой хүсэлтийг танхимд гаргах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өвлөгч гэж хэнийг хэлэх талаар тодорхойлсон. ОӨУБЕГ-аас ирүүлсэн албан бичигт түүнд хавсаргасан материалаас үзэхэд иргэн Я- нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эцгийнхээ нэрийг өөрчилж Д- гэсэн нэртэй болсон байна.

Иргэн Я- нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр танхимд хүсэлт гаргаж, "...миний хойд эцэгҮ- нь 2014 оны 03 дугаар сарын 10-нд нас барсан. ЭцэгҮ- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 6 дугаар байрны 00 тоотод амьдарч байсан. Одоо тухайн байранд бүртгэлтэй хамаатан бус хүн зэрэг байдаг хууль бус үйлдэл гаргаж байгаа, 2 гэрээслэлүүд УБЕГ-ын архивын материалаас гарч ирсэн тул иргэн хууль ёсны өв залгамжлагч болох Я- надад энэ асуудлыг тодруулж мөн шилжилт хөдөлгөөнийг тухайн байранд түр түдгэлзүүлж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг тухайн үед албан ёсны хариуг өгч байсан.

танхим ажил олгогч биш, тусгай зөвшөөрлийг Хууль зүйн сайд олгож, хүчингүй болгодог. Иймд Д-н танхимыг хариуцагчаар татаж гэм хорын хохирол нэхэмжилсэн болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заажээ. Энэ заалт нь гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бол хугацаанаас нь өмнө олгож болно гэж зохицуулсан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэсгүй.

2001 оны 06 дугаар сарын 28-ны өдөрҮ-д олгосон өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгох гэсэн байх бөгөөд манайхҮ-д өв залгамжлалын гэрчилгээ олгоогүй харин Л-ийн орон сууцны ногдох хэсгийг Л-ийн анхны нөхөр Д нарын төрсөн хүүгийнх нь хүүхдүүд болох Э, Цэ- нарт 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Д- нь Л-ийн хууль ёсны өв залгамжлагч гэдэгтэй хэн ч маргаагүй, харинҮ-ы цор ганц өв залгамжлагч гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д төрсөн, үрчилсэн хүүхэд л хууль ёсны өвлөгч гэж заасан бөгөөд овог сольсон болон дагавар хүүхдийг энд хууль ёсны өвлөгч гэж заагаагүй.

Ү-ы хууль ёсны өв залгамжлагч нар нь байдаг бөгөөд өөрсдөө өвөөс татгалзсан тул Д-г цорын ганц өвлөгч гэж тогтоох үндэслэл алга.

Нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлтийн төгсгөлд "оршин суух тодорхойлолтыг үндэслэн өв нээсэн нь өөрөө хууль бус юм" гэсэн нь нотариатч өв нээдэггүй, харин өвлөх эрхийн гэрчилгээ олгодог гэдгийг ойлгоогүй, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгддэг болохыг Д- нь иргэнийхээ хувьд мэдэх ёстой. Иймд дээрх шаардлага нь өөрөө Иргэний хуультай зөрчилдөж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөрҮ- гэдэг хүн гэрээслэл гэрчлүүлэх гэж ирсэн. танхим дээр гэрээслэлийг хуулийн дагуу гэрчилж өгсөн. Нэг хувийг өөрт нь, нэг хувийг нотариатын танхимд хадгалуулсан.

Уг гэрээслэлд 6 дугаар байрны 00 тоот орон сууцны өөрт ногдох 50 хувийг хамгийн сүүлд хамт амьдарч байсан С-эд гэрээслэх хүсэлт гаргасны дагуу гэрээслэлийг үйлдэж, хадгалалтын журмын дагуу хадгалсан.

Уг гэрээслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг нэг жил болсны дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С-эд олгосон. Хууль болон зааварт заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээн дээр уг орон сууцыг өөрийн зээ охин н.Н-тай хамт өмчилдөг байсан. Өмчлөгч н.Н-гийн өөрт ногдох хэсэг үлдсэн байна.

ГэрээслэгчҮ-д ногдох 50 хувийг зөвхөн гэрээслүүлэгч С- гэх хүнд өвлүүлсэн. ГэрээслэгчҮ- нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Улмаар энэхүү гэрээслэлийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уг орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг С-эд өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.

Дээрх гэрээслэлийг гэрчлэхдээ миний бие гэрээслэл гэрчлэхэд шаардах нотлох баримтуудыг үндэслэсэн бөгөөд гэрээслэгчийн хүсэлтийн дагуу видео бичлэг хийж баримтжуулж авсан. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг олгох үед дээрх орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөн авах хүсэлтээ зээ охин Т, С- нар нь гаргасан байсан ба хэн аль нь уг хүсэлтээсээ татгалзсан, өөр өвлөж авах хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгч байгаагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд 2001 оны 06 дугаар сарын 28-нд нотариатаас болон өөр ямар нэгэн газраарҮ- агсанд олгосон ямар нэгэн өвлөх эрхийн гэрчилгээ хэрэгт байхгүй байна.

Өвлөх эрхийн гэрчилгээ гэгч зүйл огт байхгүй болох нь 80 дугаартай нотариатч Б-гийн иргэн Цэ-, Д.Энхжаргал нарт 2001 оны 06 дугаар сарын 27-нд олгосон хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 2а байрны 000 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад олгоогүй болно гэснээр нотлогдож байна.

Тэгээд ч авга ахҮ- агсаны эхнэр Л-ийг нас барсан 2000 он болон өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэгдсэн гэх тухайн 2001 ондҮ- агсаны гэрээслэлийн дагуу миний 50 хувийг нь өвлөн авсан 5 дугаар хорооллын 6 дугаар байрны 00 тоот 2 өрөө орон сууц тэдний өмчлөлд байгаагүй байна.

Мөн Д- нь эхийгээ нас барснаас хойш дариу 15 жилийн дараа түүний өв хөрөнгийг өвлөх асуудлаар шүүхэд хандсан нь тухайн үеийн болон одоогийн Иргэний хуулийн аль алинаар ч тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна.

Ү- агсан Д-н эх Л- агсантай гэр бүл байсан боловч эхнэрийн дагавар охин Я-г үрчлэн аваагүй болох нь Д-н эцгийн нэр 2016 оныг хүртэл Яринпил байснаар нотлогдож байгаа юм. 2014 оны 03 дугаар сарын 12-ндҮ- нас барж, өв нээгдэх үед Д- өөрийн төрсөн эцэг Яринпилээр овоглож байсан тул түүнийгҮ- агсаны хууль ёсны өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна.

Дээр дурдсанаас үндэслэн надад гэрээслэлээр өвлүүлсэн хөрөнгө, түүнийг өвлөх эрхийн гэрчилгээний асуудлаар надаас юу ч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н-гийн иттэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Н-гийн ээж Дс- ньҮ-ы төрсөн ганц охин байж байгаад 2011 онд өвчний улмаас нас барсан юм. Тэрээр амьдралын эрхээр эцгээсээ тусдаа амьдарч байсан боловч 2000 оноос хүндээр өвчилж, ясны хугарлын улмаас хэвтэрт байсан эцгээ асран хамт амьдарч байсан.

Хамт амьдрах болсноор дамждаг 2 өрөө байрыг 5 дугаар хорооллын 00 тоот 2 өрөө орон сууц болгон өөрчилж томруулсан юм. Ээж нас барсны дараагаар хамаатны гэх С- хамт амьдарч байсан бөгөөд өвөө өөрийн эрхийн дагуу гэрээслэл бичсэн. Нэгэнт нас барсан хүний сүүлийн хүсэл нь байсан болохоор бид хүндэтгэн үзэж гэрээслэлийн дагуу шийдвэрлэсэн юм.

Дагавар хүүхдүүд нь ээжийгээ нас барснаас хойш өвөөг асрахаас татгалзаж, байрыг нь булаацалдаж, хөөх гэх мэтээр өвөөг амьд ахуйд нь гомдоож, хэвтэрт байхад нь хаяад явсан учир өвөө өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээслэл бичсэн гэж бодож байна. ГэрээслэлдээҮ-аар овоглосон хэн ч энэ байрыг авах эрхгүй гэж зориудаар дурдсан байсан. Гэрээслэл нь нотариатчдын танхим дээр эх хувиараа хадгалагдаж байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 520 дугаар зүйлийн 520.1, 522 дугаар зүйлийн 522.1, Нотариатын тухай /2011 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан хариуцагч танхим, Б-, П-, С- нарт холбогдуулан гаргасан, өвд хамаарах этгээдийн лавлагаагүйгээр, гэрээслэлд дурдаагүй эд хөрөнгийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээ олгож, хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны өвлөгчид өвтэй холбоотой баримтыг танилцуулахаас татгалзсан буруутай болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулах,Ү-д олгосон 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,Ү-гаас С-эд олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Л.Дэмжидийн өв залгамжлагчҮ-ы цор ганц өв залгамжлагч Д- болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгахыг хүссэн Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь заалтыгҮ- болон нотариатч нар зөрчижҮ-д Л-ийн өв залгамжлалын гэрчилгээ олгосныг зөв гэж үзжээ.

Хуульд "өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол" гэдгийг тухайн үед хамт амьдарч байгаагүй бол өөр өвлөгч байхгүйд тооцно гэж ойлгон шийдвэр гаргажээ. Харин бид лавтай баримтаар гэдгийг Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахыг лавтай баримт гэж ойлгож байна.

Шүүх Л- ньҮ-тай гэр бүл болоход 11 настай байсан Д- ньҮ-ы төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд биш Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д хамаарахгүй" гэжээ. Гэр бүлийн тухай хууль болон дэлхий нийтээрээ гэр бүл болох үед насанд хүрээгүй байсан хүүхэд төрүүлсэн, үрчилсэн хүүхдийн адил эрх эдэлж байхаар хуульчилсан. Монгол улсад дагавар хүүхэд өв хүлээн авч болдоггүй хуультай гэж байгааг хүлээж зөвшөөрөхгүй.

Шүүх Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.2, 521.1 дэх заалтыг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1 дэх хэсгийн заалтаар эд хөрөнгийг зөвхөн гэрээслэлээр өмчлүүлэхээр зааснаас бусад хөрөнгө нь хууль ёсны өвлөгчийнх гэдэг нь ядаж л ширээ, шүүгээ гэх мэт эд хогшил нь хууль ёсны өвлөгчийн өмч гэдгийг тодорхойлдог. С- хууль ёсны өвлөгч биш. Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.2 дахь хэсгийн заалт нь зөвхөн гэрээслэлд заагдсан зориулалт буюу даалгаврыг гэрээслэлээр өвлөгч эдлэхээр заажээ.

Ү- нь ЗХУ-д хуулийн сургууль төгссөн, прокурорын ажил хийж байсан хүн эхний ээлжинд өмчлөх эрхийг гэрээслэсэн байдаг. Улмаар гэрээслэл хүлээн авагчтай муудалцсан болон өөр ноцтой шалтгааны улмаас гэрээслэлээ хүчингүй болгосон. Үүний дараа дахин гэрээслэл хийхдээ түр хугацаагаар оршин суух эрхийг зааж гэрээсэлсэн буюу амьдарч байгааг тодорхойлж гэрээсэлсэн байдаг.

Хуульч, прокурор байсан хүн яагаад өмчлөх, эзэмших, ашиглах эрхээс эхлээд хийсэн өмчлөхөөр биш харин шал өөр ашиглахаар гэрээслэл хийснийг шүүх өмчлөх гэж ойлгосон. Монгол улсын хуулинд амьдарч байгаа гэсэн тодорхойлолтыг өмчлөгчөөр тооцно гэсэн заалт байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар номын 277 дугаар хуудсанд "нэхэмжлэлийг буцаах талаар хариуцагчийн хүсэлт шаардлагатай эсэхэд шүүх анхаарвал зохино. Нэхэмжлэлийг буцааснаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа тул хариуцагч үүнийг хүсэхгүй байх магадлал ихтэй." гэсэн нь хариуцагч тал хурлыг үргэлжлүүлнэ гэсэн ч буцаах нь зохистой гэсэн санааг илэрхийлнэ.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д- нь хариуцагч танхим, Б-, П-, С- нарт холбогдуулан өвд хамаарах этгээдийн лавлагаагүйгээр, гэрээслэлд дурдаагүй эд хөрөнгийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээ олгож, хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны өвлөгчид өвтэй холбоотой баримтыг танилцуулахаас татгалзсан буруутай болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулах,Ү-д олгосон 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах,Ү-гаас С-эд олгосон гэх гэрээслэл нь эд хөрөнгө өвлөх гэрээслэл биш, оршин суугааг тодорхойлсон тодорхойлолт учир өв залгамжлалын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Л-ийн өв залгамжлагчҮ-ы цор ганц өв залгамжлагч Д- болохыг тогтоож, өв залгамжлалын гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д- нь 1948 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрж, эцэг Я овоглосон байх боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/168 тоот захирамжаар Д болгож овгоо өөрчилсөн. Д-н төрсөн эх Л- нь 1958 оны 06 дугаар сарын 01-ний өдөрҮ-тай гэрлэснийг тэд 1968 оны 05 дугаар сарын 21-ний өдөргэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 дүгээр хавтас 24 дэх тал/

 

Ү- нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороолол 2а байрны 000 тоот орон сууцыг 1995 оноос хойш Улаанбаатар хотын ОСНАА-н 1 дүгээр контортой хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан ба уг хугацааг 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байжээ. /2 дугаар хавтас, 32 дахь тал/ Улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоолын дагуу уг орон сууцыгҮ-, Л- нар нь өмчилж авсан нь тэдэнд 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгогсон 0071452 тоот гэрчилгээгээр тогтоогдсон. /1 дүгээр хавтас, 98, 99, 181 дэх тал/

 

Л- 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна. /1 дүгээр хавтас, 25 дахь тал/ 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Л-ийн хууль ёсны өв залгамжлагчаар Э, Цэ- нарт орон сууцыг өвлүүлэхээр гэрчилгээ олгосон /1 дүгэрэ хавтас 179 дэх тал/, орон сууц бэлэглэлийн гэрээгээрҮ- нь Э, Цэ- нарт шилжүүлсэн /1 хавтас 200 дах тал/ байх боловч 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр өв хүлээн авагч нар нь татгалзсан байна. /1 хавтас 201 дэх тал/

 

2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөрҮ- нь орон сууц солилцох гэрээг Ю.Гантөмөртэй байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 2А байрны 000 тоот орон сууцыг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 6 дугаар байрны 00 тоот хаягт байрших 29 м.кв 2 өрөө орон сууцаар солилцож, үдл өдлөх эд хөрөнгийн 0066166 тоот гэрчилгээгҮ-ы нэр дээр 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгогджээ. /1 хавтас, 137-141, 148 дахь тал/

 

ӨмчлөгчҮ- нь 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг нотариатаар үйлдүүлж, зээ охин Т.Н-г тухайн байрны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлснээр 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уг орон сууцыгҮ-, Т.Н- нарын /хоёр хүний өмч/ нэр дээр бүртгэж, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000172777 дугаартай гэрчилгээ олгогджээ. /1 дүгээр хавтас, 142-147, 149 дэх тал/ Түүнчлэн,Ү- нь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичсэн гэрээслэлдээ "...СБД-ийн 5-р хороо, 6-р байр 00 тоотод өөрийн отгон дүү болох Лын хүү Бын том охин болох Сын хамт амьдарч байна. Намайг хэдэн жилийн өмнө гэртээ ганцаараа харж асрах хүнгүй болсон үед зөвхөн С л өвөөгийнхөө итгэлийг дааж харж асран хамгаалж байсан. Үзэмийн Дамдин миний нэрээр овоглосон хэн ч энэ байр орон сууц эд хөрөнгийг хуваан авах эрхгүй" хэмээн дурдсан байдаг бөгөөд Эрүүл мэндийн тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005876 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ, Үзэмийн Дамдин болон Бын С нарын иргэний үнэмлэхний хуулбарууд зэргийг хавсарган Сүхбаатар дүүргийн 138 дугаартай нотариатч П-гаар 2012 оны 10 сарын 02-ны өдөр 20 дугаартай Гэрээслэлийг гэрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, видео бичлэг /1 дүгээр хавтас 219-235 дахь тал/-ээр тус тус нотлогдож байна.

 

Нотариатч П- нь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн гэрээслэлийг гэрчилсэн, Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдсэн, мөн гэрээслэлийг гэрчлэхдээ видео бичлэг хийж баталгаажуулсан талаархи бичлэгийг шүүх үзлэг хийж хуульд заасны дагуу баримтжуулсан бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан тул энэхүү гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ. ГэрээслэгчҮ- нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байх тул нотариатч П- нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээслэлээр өвлөгч Бын Сэд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвлөх эрхийн 001 тоот гэрчилгээг олгож, 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөрҮ-, Т.Н- нарын /хоёр хүний өмч/ өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 6 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Тогтохын Н-, Бын С нарын /хоёр иргэний өмч/ хууль ёсны өмчлөгч болсныг бүртгэж 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000464898 дугаартай гэрчилгээ олгогдсон нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /1 дүгээр хавтас, 131-137 дахь тал/

 

Л-ийн өв нээгдсэн хугацаанаас хойш нэг жил болоогүй байхад Э, Цэ- нарт өв залгамжлалын гэрчилгээ олгосон нь буруу боловч нэхэмжлэгч Д- нь эх Л-ийг 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нас барснаас хойш Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 2А байрны 000 тоот орон сууцанд амьдарч байсан гэх баримт байхгүйгээс гадна 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэхэд тэрээр өв нээлгэх, гэрчилгээ авч чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд тухайлан заагаагүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тодорхойлсныг үндэслэл болгон шалгавал түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дууссан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийг тогтоох хэсэгтээ баримтлаагүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир тухайлан өөрчлөлт оруулаагүй болно.

 

Түүнчлэн Д- нь 1948 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд Л-Ү- нар нь 1968 оны 05 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх үед тэрээр 20 настай байсан тул түүнийгҮ-гийн үрчлэн авсан хүүхэд гэж үзэхгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т "нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх" хууль ёсны өвлөгч байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Д- ньҮ-ы төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд биш байх тул түүний хууль ёсны өвлөгчид хамаарахгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 124 204 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА