Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00174

 

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00174

 

 

Ц-, С-,--- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 182/ШШ2018/02326 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч: Ц-,

Нэхэмжлэгч: С-,

Нэхэмжлэгч:--- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: банк ХХК,

Хариуцагч:даатгал ХХК-д тус тус холбогдох,

 

Орон сууцны болон ажлын байр худалдан авах зориулалтаар олгосон зээлийн гэрээний үүрэгт хүү тооцохыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр зогсоохыг, амь насны даатгалын төлбөрт 49 971 төгрөгийгдаатгал ХХК-ийн дансанд шилжүүлэхийг банк ХХК-д даалгуулах,

Зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн гэрээний үлдэх төлбөрийг банкинд төлж барагдуулахыгдаатгал ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

Ц-, С- нараас зээлийн гэрээний үүрэгт 198 682 794 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

--- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 71 161 537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчдаатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч: Б.Ганболд

Хариуцагч банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мандах

Хариуцагчдаатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц-, С- нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний ээж А- нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Бидний ээж А- нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн бүс, Энхтайвахын өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 182 130 төгрөгөөр худалдан авахад зориулж банк ХХК-иас орон сууцны үнийн дүнгийн 70 хувь буюу 127 490 төгөргийн зээлийг 180 сарын хугацаатай авсан.

Зээл авах үед банкнаас ээжийгдаатгал ХХК-тай амь насны болон эд хөрөнгийн даатгал байгуул гэсний дагуу зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээг 2028 оны 10 сар хүртэл байгуулж, даатгалын гэрээний төлбөрийг банк ХХК шилжүүлж байсан. Гэрээний хавсралт баталгаа хэсэгт Зээлийн хугацаа 2013 оны 10 сараас 2028 оны 10 сар хүртэл гэж, гэрээний 3.3-т ...даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож даатгагчид шилжүүлнэ. Банк хөрөнгийн үнэлгээг жил бүр тодорхойлох ба уг тодорхойлогдсон үнээр даатгалд хамрагдана гэж заасны дагуу банкнаас даатгалын гэрээг сунгахаар санаачилга гаргахаар гэрээнд заасан. Мөн орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-ийн сар бүр төлбөр төлөх хуваарь хэсэгт амь насны даатгалын сарын төлбөр баганад сар бүр төлбөрийг суутгах авахаар заасан. Зээлдэгчийн харилцах дансны үлдэгдэл нь эдгээр төлбөр төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан. Зээлдэгчийн хувьд анх даатгалын гэрээг банк ХХК-аар дамжуулан байгуулсан, сар бүр төлөх хавсралт 1 гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлтэйгээр байгуулсан учраас даатгалын гэрээгээ сунгагдсан гэж ойлгон гэрээг байгуулаагүй байх болохоор байна.

Зээлдэгч зээлийн графикийн дагуу зээлийн үлдэгдлээс сар бүр амь насны даатгалыг давхар төлж ирсэн байдаг бөгөөд амь насны даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийгдаатгал ХХК-аас шаардахад даатгалын төлөлт хийгдээгүй хэмээн нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан юм. Энэ талаар тодруулахад даатгуулагч зээлийн гэрээний графикийн дагуу амь насны даатгалын хураамжаа төлж явсан байхад банкны буруутай үйл ажиллагаанаас болж 2014 оны 10 дугаар сарын 16-аас хойшхи төлбөр төлөгдөөгүй байх магадлалтай байна. Учир нь даатгагч даатгуулагч хоёрын хооронд дундын зуучлагч банк ХХК ньдаатгал ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 3.8, 3.9-т заасны дагуу даатгагчийн дансанд даатгалын хураамжийг шилжүүлээгүй байна. Энэхүү хамтран ажиллах гэрээний 3.9-д зааснаар даатгуулагчийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлснээр даатгуулагч даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй байна. Иймд:

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээл нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 126 291 573 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн хүү бодохыг ээжийг минь нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоох,

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 12 467 төгрөг, нийт 4 сарын амь насны даатгалын төлбөрт 49 971 төгрөгийгдаатгал ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч банк ХХК-д даалгуулах,

даатгал ХХК-ийн зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг банкинд төлж барагдуулахыгдаатгал ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч--- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай--- ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгийн байр худалдах авах зориулалтаар банкнаас ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээг үндэслэн 200 төгрөгийг зээл авсан байдаг.

Манай компани нь уг зээлээс 2015 оны 1 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрт 155 950 304 төгрөг, хүүнд 85 997 216 төгрөг нийт 241 947 520 төгрөгийг төлсөн байна.

--- ХХК-ийн захирал А- нь өөрийн эмчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард зуурдаар нас барж, энэ өдрөөс хойш компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. Хэдийгээр зээлдэгч нь манай компани боловч уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн өмчлөгч нь хувь иргэн буюу А- байсан бөгөөд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байр, 000, 000, 000тоот 2 өрөө 3 ширхэг орон сууцыг барьцаалсан байсан юм.

Компанийн үүсгэн байгуулагч, захирал буюу барьцаалагч нас барснаар компани болон бусад эд хөрөнгийн өв залгамжлал хуульд заасан хугацааны дараа шийдвэрлэгдсэн бөгөөд одоогоор--- ХХК-ийн захирал С- болсон. Өв залгамжлагчийн хувьд эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байгаа. Иймд ЗГ1705017992 дугаар зээлийн гэрээний барьцаалагч нас барсан тул банкнаас авсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг уг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчдаатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээгдаатгал ХХК-тай байгуулсан болно. Талийгаачийн орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан тул гэрээний дагуу хүлээх хариуцлагадаатгал ХХК-ийн зүгээс дуусгавар болсон.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9/3319 тоот албан бичигт даатгуулагч А-ийндаатгал ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 7.1-т даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан ба гэрээний 7.2.1-т зааснаар даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан тул гэрээгээр хүлээх хариуцлага мөн адил дуусгавар болж байна.

Нэхэмжлэгч Ц- нь нэхэмжлэлдээ талийгаач А-ийн 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-000 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл болон мөн орон сууц, амь насны даатгалын гэрээ байгуулсан баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжпэгч Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банк нь А-тэй 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээг байгуулж, 200 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон. Энэхүү гэрээний хүрээнд ЗБ1705017992 Ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Үүнээс гадна 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127 490 төгрөгийг олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн өв болон эрх залгамжлагчид хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэнэ. Банкны зээлийн барьцаагаар хангагдах эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр байгааг тодорхойлж байх тул зээлийн хүүг зогсоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нараас банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Ц-, С- нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын танхимаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар зээлдэгчийн төрсөн охид зээлийн барьцаа хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна.

Иймд өвлөгч нараас ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, зээлийн хүү 73 678 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 535 367 төгрөг буюу нийт 198 682 794 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг талуудын барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч банк ХХК-ийн нэхэмжлэгч--- ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:--- ХХК нь банкинд хандан зээл авах хүсэлт гаргасныг үндэслэн талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээг байгуулснаар 200 төгрөгийн зээлийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар авсан. Зээлийг олгохдоо талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29 өдөр ЗБ1705017992 дугаартай Ипотекийн гэрээ-г байгуулснаар нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Нотариатын танхимаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар С- нь--- ХХК-ийг болон бусад зээлийн барьцаа хөрөнгүүдийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. Иймд ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 44 049 695 төгрөг, зээлийн хүү 22 931 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 225 921 төгрөг буюу нийт 71 161 537 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц-, С- нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: банк А- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн байсан ба дээрх зээлийн үлдэгдлийг банк,даатгал ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгуулагч А-ийн амь насны даатгалын нөхөн төлбөртдаатгал ХХК-аас банкинд төлөх үүрэгтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч--- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:--- ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд өв залгамжлагчийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул компаний үйл ажиллагаа доголдож өнөөдрийг хүртэл компаний өр зээлийг төлж чадахгүй байна. Дээрх зээлийн хувьд зээлдэгч нас барсан өдрөөс хойш өв залгамжлалын асуудал шийдвэрлэхэд өнгөрсөн цаг хугацааны хүү төлөх боломжгүй байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч А-ийн 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгөнд болон зээлдэгч Аука ХХК-ийн 2010.10.29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44.049.695 төгрөг 52 мөнгөнд тус тус хүү тооцохыг зээлдэгч агсан А-ийн нас барсан өдөр буюу 2015.01.29-ний өдрөөс тасалбар болгон зогсоохыг хариуцагч банк ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 440 дүгээр зүйлийн 440.1, 443.1-д зааснаар зээлдэгч А-ийн 2014 оны 11, 12, 2015 оны 1 сарын амь насны даатгалын хураамжинд төлсөн 37.453 төгрөг, 80 мөнгийгдаатгал ХХК-д шилжүүлэхийг хариуцагч банканд үүрэг болгож, нэхэмжлэлээс үлдэх 12.517 төгрөг 60 мөнгөний шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлдэгч агсан А-ийн 2013.10.11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124.469.197 төгрөг 52 мөнгийг амь насны даатгалын нөхөн төлбөрт хариуцагч банканд төлөхийг хариуцагчдаатгал ХХК-д үүрэг болгож,

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц-, С- нараас 198.682.794 төгрөг 90 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч банкны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 175 дугаар зүйлийн 175.1-дзааснаар хариуцагч Аука ХХК-иас 44.049.695 төгрөг 52 мөнгө гаргуулж банканд олгож, зээлдэгч Аука ХХК уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203018315 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалтай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 000 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018487 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 000 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018489 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 000тоотын 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээс албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 27.111.841 төгрөг 74 мөнгөний шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.950 төгрөг, банк ХХК-аас төлсөн 1.949.320 төгрөгнөөс төлбөл зохих 1.507.172 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 442.148 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, Аука ХХК-иас 378.198 төгрөг гаргуулж банк ХХК-д, хариуцагчдаатгал ХХК-иас 780 296 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчдаатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Даатгуулагч А- нь тус компанитай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 26Р1359657 тоот орон сууцны, 26Р1359857 тоот зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг тус тус 1 жилийн хугацаатай байгуулж холбогдох даатгалын хураамжийг мөн өдрөө төлсөн байдаг. Тус гэрээний 7.1-д "Даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ" гэж заасны дагуу А-тэй байгуулсан даатгалын гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн. Манай компани нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 80 тоот тогтоолоор батлагдсан "Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар"-ын 2.1-д заасны дагуу А-тэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба гэрээний 7.2.1-д заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх гэрээ дуусгавар болсон. Даатгалын гэрээний хугацаа дууссаны дараагаар даатгуулагч А-ийн зүгээс даатгалын гэрээгээ цаашид сунгах талаар ямар нэгэн санал гаргаагүй бөгөөд тус компанид ямар ч даатгалын хураамж төлөөгүй, шинээр даатгалын гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ дуусгавар болсоноос хойш 3 сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан байдаг.

Гэтэл А- нь тус компанитай даатгалын гэрээ байгуулахаа бодитоор илэрхийлж харилцан тохиролцсон, даатгалын хураамжийг төлсөн зүйл огт байхгүй байхад шүүх ямар нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. А- нь тус компанитай 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон даатгалын гэрээнээс хойш дахин даатгалын гэрээ байгуулаагүй талаар түүний хууль ёсны өв залгамжлагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн даатгалын гэрээнээс өөр даатгалын гэрээ нотлох баримтаар авагдаагүй.

Мөн түүнчлэн даатгалын хураамжийг тус компанид төлөөгүй болох нь банк ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/2/526 тоот "Даатгалын хураамжийн төлөлт хийгдээгүй тухай" албан бичиг, "даатгал" ХХК болон банк ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу хураамжийн орлого төвлөрүүлж байсан тус компанийн банк ХХК-д байрлах төгрөгийн 1102999733 тоот дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа.

банк ХХК нь А-ийн зээл төлөхдөө зээлийн хуваарьт зааснаас илүү төлсөн мөнгөн дүнг дур мэдэн бусад этгээд рүү тэр тусмаа "даатгал" ХХК руу даатгалын гэрээний хураамж болгон шилжүүлэх эрхгүй. Мөн "даатгал" ХХК болон банк ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3.8-д заасныг банк ХХК нь зээлдэгч нарын данснаас даатгалын хураамжийг шууд суутган авч Даатгалын компани руу шилжүүлэх харилцааг зохицуулсан заалт мэтээр мушгин гуйвуулан тайлбарлаж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь огт үндэслэлгүй.

Иймддаатгал ХХК нь зээлдэгч А- хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулаагүй, талуудын хооронд гэрээнээс үүдэлтэй харилцан эрх, үүргийн харилцаа үүсээгүй байх тул тус компанийн зүгээс нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 434 дугаар зүйлийн 434.2.1, 437 дугаар зүйлийн 437.2, даатгалын гэрээний 7.2.1-д тус тус заасны дагуу А-тэй 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан даатгалын гэрээ дуусгавар болсон бөгөөд дахин тус компанитай хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулж эрх, үүргийн харилцаа үүсээгүй байх тул "даатгал" ХХК-ийн зүгээс даатгалын нөхөн төлбөр олгох нь үндэслэлгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, "даатгал" ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэснийг залруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ц-, С-,--- ХХК нь орон сууцны болон ажлын байр худалдан авах зориулалтаар олгосон зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү тооцохыг зогсоох, амь насны даатгалын хураамжид 49 971 төгрөгийгдаатгал ХХК-ийн дансанд шилжүүлэхийг банк ХХК-д тус тус даалгуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн гэрээний үлдэх төлбөрийг банкинд төлж барагдуулахыгдаатгал ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагчид нь эс зөвшөөрч маргасан. Түүнчлэн хариуцагч банк ХХК нь нэхэмжлэгч Ц-, С- нараас зээлийн гэрээний үүрэгт 198 682 794 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нэхэмжлэгч--- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 71 161 537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг нэхэмжлэгчид эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нарын эх, нас барагч А- нь банкХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц барьцаалан ипотекийн зээлийн ЗГ1705040981 тоот гэрээг,--- ХХК-ийн захирлын хувиар мөн банктай 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн ЗГ1705017992 тоот гэрээг тус тус байгуулсан, тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан, түүний охид Ц-, С- нар түүний өвийг хүлээж авсан үйл баримт зээлийн гэрээнүүд, нас барсны гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ гэх баримтаар тогтоогдсон тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, талууд маргаагүй. /1хх 9-24, 87-89 дэх тал/

 

А- нь нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар дээрх хоёр зээлийн гэрээний зээлдэгчийн зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болсон гэж анхан шатны шүүхийн дүгнэж, эдгээр зээлийн хүүг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зогсоохыг хариуцагч банк ХХК-д даалгаж, шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна. Иймд талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд энэхүү гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн уг холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн--- ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 44 049 695 төгрөг гаргуулж банк ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрт хариуцагч банк ХХК гомдол гаргаагүй, хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Харин анхан шатны шүүх даатгалын хураамж төлүүлэх болон даатгалын нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийснийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж залруулах боломжтой байна.

 

Нас барагч А- нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөрдаатгал ХХК-д даатгалын хураамж төлснөөр 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай даатгалын гэрээг байгуулагдаж, даатгалын баталгааг хариуцагчдаатгал ХХК-аас даатгуулагчид олгосон болох нь хэрэгт авагдсандаатгал ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон Орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа, Зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээт баталгаа гэх баримтаар тогтоогдож байна. /1хх 25-27 дахь тал/

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүсэх тул уг даатгалын гэрээний дагуу хураамж болон даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийн харилцааны талууд нь нас барагч А-, хариуцагчдаатгал ХХК байсан болно.

 

Энэхүү зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 7.1 дэх хэсэгт Уг гэрээг даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш 1 жилийн турш тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Түүнчлэн уг даатгалын гэрээний 7.2.1-д зааснаар даатгалын гэрээгээр тохирсон хугацаа дууссанаар даатгалын гэрээт баталгаа дуусгавар болно гэж талууд тохиролцсон байна /1 хх 25-26 дахь тал/

 

Уг гэрээний хугацаа дууссан байх бөгөөд, гэрээг сунгасан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Гэрээний 7.4 -т Даатгалын гэрээг даатгалын зүйл дэх барьцааны эрх эдлэгч этгээд болох тухайн зээл олгосон банктай харилцан зөвшилцөж сунгана гэж заасан байна. Энэхүү нөхцлийг үндэслэн уг даатгалын гэрээг сунгах, даатгалын хураамжийг төлөх, суутгах үүргийг хариуцагч банк ХХК-нд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Харин даатгалын гэрээний талууд гэрээг сунгахдаа гуравдагч этгээд болох банк ХХК-тай зөвшилцөх, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаатай уялдуулах агуулгатай гэж дүгнэхээр байна. Хариуцагч банк ХХК нь даатгалын гэрээний оролцогч биш болно.

 

Түүнээс гадна банк болондаатгал ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 1.1 -д Энэхүү гэрээний дагуу банк нь зээлдэгчийн амь нас болон банкнаас авсан зээлийн үндсэн дээр худалдан авсан ... нийтийн болон амины орон сууц, хувийн сууцыг зээлдэгчээр даатгуулж, даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийг даатгагчид энэхүү гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, даатгагч нь энэхүү гэрээнд заасан төрлийн учирч болзошгүй эсдлүүдээс зээлдэгчийг болон банкийг хамгаалж, даатгалын нөхөх төлбөрийг банкаар дамжуулж даатгуулагчид төлөх болон эдгээртэй холбогдон үүсэх талуудын эрх, үүрэг, бусад харилцааг зохицуулна гэж зааснаас үзвэл даатгалын гэрээг уг гэрээний талууд болох даатгагч, даатгуулагч нар байгуулах, байгуулсан гэрээний дагуу төлөгдсөн хураамжийг банк дамжуулан даатгагчид шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. Анхан шатны шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай болжээ /1 хх 65-70 дахь тал/

 

Нас барагч А- нь 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр сард ЗГ 1705040981 тоот гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээлийг төлсөн бөгөөд уг хуваарт заасан амь насны даатгалын сарын хураамжийг банк ХХК-д төлсөн гэж нэхэмжлэгч нар маргасан байх боловч даатгалын гэрээг байгуулалгүйгээр хураамжийг банкинд шилжүүлснээр хариуцагчдаатгал ХХК-д даатгалын гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Даатгалын гэрээний тал бус, өөр этгээдэд хураамж төлснөөр гэрээний үүрэг үүсэхгүй.

 

Талуудын хоорондын гэрээний харилцаа байхгүй байхад хариуцагчдаатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Нэгэнт үүсээгүй даатгалын гэрээний даатгалын тохиолдол бий болсон гэх үндэслэлээр даатгалын хураамжид 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сарын төлбөр 49 971 төгрөг 40 мөнгийгдаатгал ХХК-д шилжүүлэхийг банк ХХК-д даалгуулах боломжгүй. Иймд Ц-, С- нарын нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан хууль, гэрээнд зааснаар үүрэг үүсэх тухай зохицуулалтад нийцнэ.

 

Хариуцагчдаатгал ХХК, нас барагч А- нарын хооронд амь насны даатгалын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулагдсан гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт зааснаар даатгалын гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулахаар заасан. Талуудын маргаж буй харилцаанд хамаарах даатгалын гэрээг бичгээр байгуулахгүй байж болохоор заасан хуулийн зохицуулалт байхгүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээний хугацааг сунгасан өөрчлөлт оруулах хэлцлийг бичгийн хэлбэрээр хийсэн буюу уг гэрээний хугацааг сунгасан талаар бичгийн баримт хэрэгт байхгүй байна. Иймд зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх, даатгалын нөхөн төлбөр төлөх үүргийг хариуцагчдаатгал ХХК хүлээлгэх боломжгүй юм.

 

Даатгуулагчаас төлсөн даатгалын хураамжийг банк ХХК ньдаатгал ХХК-д шилжүүлээгүйн улмаас даатгалын гэрээг сунгагдаагүй тохиолдолддаатгал ХХК-ийг буруутгах, улмаар даатгалын гэрээг нөхөн байгуулж, орон сууцны зээлийн үүрэгтэй холбоотой эрсдлийг нөхөн хүлээлгэж, үүрэг үүсгэх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иймд ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг банк ХХК-д төлж барагдуулахыг хариуцагчдаатгал ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Ц-, С- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Үүнтэй холбоотойгоор орон сууцны зээлийн гэрээний үүргийг даатгалын компани буюу гуравдагч этгээдээр төлүүлэх замаар уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдоогүй тул А-ийн зээлийн гэрээний үүргийг түүний өвлөгч болох Ц-, С- нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар хариуцах тул нас барагч А-ийн өвлөгч нар болох Ц-, С- нараас орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 124 469 197 төгрөгийг гаргуулж банк ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Орон сууцны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар банк ХХК болон А- нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгч буюу барьцаалагчийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө 8 дугаар байрны 157 тоот 93,4 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалж, талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Иймд банк ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Мөн--- ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт А- нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58-р байрны 000 тоот, 80.72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц мөн байрны 000 тоот 80.72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны 000тоот 84.96 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, нийт 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, банк ХХК нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийг тогтоох хэсэгт--- ХХК, банк ХХК болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэн алдааг залруулах шаардлагатай.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчдаатгал ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 182/ШШ2018/02326 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Аука гэснийг--- гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014.10.17-ны өдрөөс 2015.02.17-ны өдрийг хүртэлх амь насны даатгалын хураамж 49 971 төгрөгийгдаатгал ХХК-ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч банк ХХК-д даалгуулах болон зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг банк ХХК-д төлж барагдуулахыгдаатгал ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч Ц-, С- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн агуулга бүхий 2 дахь заалтыг нэмж,

4 дэх заалтыг 3 гэж дугаарлан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц-, С- нараас 124 469 197 төгрөг гаргуулж хариуцагч банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 213 597 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлдэгч Ц-, С- нар нь уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205046120 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтыг 4 гэж дугаарлан Аука гэснийг--- гэж, банканд гэснийг банк ХХК-д гэж, албанд гэснийг газарт гэж тус тус өөрчилж,

6 дахь заалтыг 5 гэж дугаарлан ...Аука ХХК-иас 378 198 төгрөг гаргуулж банк ХХК-д, хариуцагчдаатгал ХХК-иас 780 296 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэснийг ...--- ХХК-аас 378 198 төгрөгийг, Ц-, С- нараас 780 295 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч банк ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА