Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/670

 

2026           05            26                                                                        2026/ДШМ/670

 

 

Ж.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Ганчимэг /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.М-,

шүүгдэгч Ж.Э-, түүний өмгөөлөгч Л.Батжав, Б.Даваадорж, П.Очгэрэл

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/657 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э-, түүний өмгөөлөгч Л.Батжав, П.Очгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Э-д холбогдох 2510000000572 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овогт Ж-ын Э-, 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, Ж- Их сургуулийн Механик Тээврийн Сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:УЖ-/.

Шүүгдэгч Ж.Э- нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ..................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/657 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Ж.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    Г.МӨНХТУЛГА

 

 

                       ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХӨӨ

 

       ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР