| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 191/2025/07300/И |
| Дугаар | 191/ШШ2025/11327 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/11327
2025 12 05 191/ШШ2025/11327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,705,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гансүх,
Хариуцагчийн төлөөлөгч А.Бямбасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,903,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
нь надтай уулзаж ярихдаа; Бизнес хийхэд мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлдүүлээч гэсэн. Би өөрийн нөхөр хэлж түүний данснаас эхний 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. мөнгө шилжүүлж өгсөн жагсаалт: ХХБ-наас:
1. ХХБ дахь 820000613 данснаас Хаан банкны 5022598780 дансанд 2024.08.07-ны өдөр 5,000,000 төгрөг
2. 2025.05.17-ны өдөр ХХБ 820000613 данснаас Хаан EB810000500 5312088409-д 3,900,000 төгрөг
3. ХХБ-ны 410118683 данснаас 2025.01.06-нд EB МН 340004000 434023422-д 1,000,000 төгрөг
4. ХХБ 2025.01.07 EB МН 340004000 434023422-д 4,000,000 төгрөг,
5. 2025.01.08 EB МН 340004000 434023422-д 4,999,000 төгрөг
6. 2025.01.08 EB МН 340004000 434023422-д 4,999,000 төгрөг
7. 2025.01.08 EB МН 340004000 434023422-д 4,999,000 төгрөг
8. 2025.01.08 EB МН 340004000 434023422-д 3,000 төгрөг
9. Хаан банкны 5720668235 5022598780-д 5,300,000 төгрөг 10 хоног зээлэв.
Нийт 9 удаагийн гүйлгээгээр 33,903,000 төгрөгийг хөрөнгө оруулалт, цалин зээл хэмээн шилжүүлж өгсөн юм. Би өөрөө CU дэлгүүрт ажилладаг. Миний нөхөр бид хоёр хувийн ямар нэг бизнес эрхэлдэггүй. нь мөнгө авахдаа шилжүүлгийн гүйлгээний утгыг хөрөнгө оруулалт, цалин зээл гэх мэтээр бичүүлж авдаг байв. 99843225 утсанд ярьж өгсөн буцааж авъя гэж шаардахад; удахгүй өгнө, хөрөнгө оруулалт орж ирэхээр өгнө гэж тайлбарладаг. Эцэстээ утсаа авахгүй зугтаж байна. Иймд нийт 33,903,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн аман хэлцлийн үүрэгт хариуцагчаас 33,903,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Бизнес хийхээр мөнгө зээлээчээ гэж байсан. CU дэлгүүрт хамт ажилладаг байсан хүмүүс. Номин өөрийн нөхөр даа хэлээд зөвшөөрөөд эхний 5 сая төгрөгийг Ундрахад шилжүүлсэн. Номин өөрийн болон нөхрийнхөө данснаас нийт 9 удаагийн гүйлгээгээр 33,903,000 төгрөг зээлсэн. Хариуцагч хариу тайлбар бичихдээ 7 сая төгрөгийг зөвшөөрч байна бусдыг төлсөн гэсэн учир нэг бүрчлэн баримтыг нягтлахад нь хаан банкны 5022895780, 5310034769, 5312088409 гэсэн 3 данс мөн Худалдаа хөгжлийн банкны 434023422 гэсэн 4 дансанд шилжүүлсэн нийт мөнгийг гаргахад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 51 удаагийн банкны шилжүүлгээр 60,455,000 төгрөгийг Ундрах Номингоос зээлсэн байна. Харин нь 2024 оны 08 дугаар сарын 8-ны өдрөөс 2025 оны 7 сарын 16 өдөр хүртэлх хугацаанд нийт 63 удаагийн шилжүүлгээр Номинд 35,750,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Ингээд хасахад 24,705,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бид буцааж авсан гэж 35 сая төгрөгийг хассан учир энийгээрээ тооцоод анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн болох 33,903,000 төгрөгийн 9,198,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 24,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ үнийн дүнд өөр этгээд рүү шилжүүлсэн мөнгөн дүн ороод явж байгаа бөгөөд хариуцагч Ундрах нь өөр этгээдэд өртэй байгаа учир тийшээ шилжүүлээд өгөөч гэж гүйлгээ хийлгэдэг байсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хариуцагчийг нийт 33,860,000 төгрөгийг төлсөн гэдэгт маргахгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас дараах мөнгөн дүнг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5312088409 тоот данснаас нэхэмжлэгч эзэмшлийн Хаан банкны 5720668235 тоот дансанд төлж барагдуулсан. Үүнд:
2025.01.15-ны өдөр 850,000 төгрөг, 2025.01.22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.08-ны өдөр 880,000 төгрөг, 2025.02.14-ний өдөр 1,440,000 төгрөг, 2025.02.17-ны 1,000,000 төгрөг, 2025.03.02-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025.03.14-ний өдөр 1,100,000 төгрөг, 2025.03.15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025.03.16-ны өдөр 915,000 төгрөг, 2025.03.16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.03.17-ны өдөр 1,050,000 төгрөг, 2025.03.24-ний өдөр 80,000 төгрөг, 2025.04.04-ний өдөр 950,000 төгрөг, 2025.04.04-ний өдөр 500,000 төгрөг, 2025.06.18-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025.07.16-ны өдөр 2,500,000 төгрөг,
Хариуцагч эзэмшлийн Хаан банкны 5022598780 тоот данснаас эзэмшлийн Хаан банкны 5720668235 тоот дансанд
2025.01.16-ны өдөр 15,000 төгрөг, 2025.01.16-ны өдөр 480,000 төгрөг, 2025.01.16-ны өдөр 520,000 төгрөг, 2025.01.20-ны өдөр 50,000 төгрөг, 2025.01.21-ний өдөр 150,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 750,000 төгрөг, 2025.02.06-ны өдөр 40,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 40,000 төгрөг, 2025.03.11-ний өдөр 30,000 төгрөг, 2025.03.22-ны өдөр 30,000 төгрөг, 2025.03.24-ний өдөр 170,000 төгрөг, 2025.04.01-ний өдөр 700,000 төгрөг, 2025.04.14-ний өдөр 1,100,000 төгрөг, 2025.04.15-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 50,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,200,000 төгрөг,
Хариуцагч эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 434023422 тоот данснаас эзэмшлийн 410118683 тоот дансанд
2025.01.16-ны өдөр 25,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 27,015,000 төгрөгийг нэхэмжлэгч төлж барагдуулсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,888,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул 27,015,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гаргасан шаардлагын хүрээнд 6,888,000 төгрөгийн зөрүүг төлөхөөр тайлбар гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн хоёр дахь тайлбараар 60,455,000 төгрөг гэж тайлбар ирүүлсэн учраас үүнтэй холбоотойгоор Ундрахын 4 төрлийн дансыг шүүж үзэхэд нийт 50 гаруй гүйлгээ, 5312088409 данснаас 17 гүйлгээ буюу нийт 18,835,000 төгрөг, 5022598780 данснаас нийт 38 гүйлгээгээр 13,460,000 төгрөг, 3 дах 5310034769 тоот данснаас голомт банкны 2019208740 тоот дансанд 2 гүйлгээгээр 990,000 төгрөг, 4 дэх данс Худалдаа хөгжлийн банкны 434023422 данснаас Худалдаа хөгжлийн банкны 410118683 дансанд 2 удаагийн гүйлгээгээр 575,000 төгрөг гээд нийт 33,860,000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байгаа. гэх хүн нэхэмжлэгчийн нөхөр нь гэж байгаа боловч нөхөртэй нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөн нөхөр гэж баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Мөн гэх данснаас гэсэн гүйлгээнүүдийг 60 сая төгрөгийн нэхэмжлэлдээ оруулж нэхэмжлээд өөр этгээд рүү орсон баримт гаргаж өгөөд байгаа нь үндэслэлгүй байгаа учир хасаж тооцох нь зүйтэй байна. Төлбөрийг төлөхгүй гээгүй, харин нэхэмжлэгч хариуцагч талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа, түүний дагуу шилжүүлсэн төлбөрийн асуудлыг хэлэлцэж байна. Өмнө 7 орчим сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан боловч тоооцоод үзэхээр хариуцагч талаас 33,860,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, анх нэхэмжилж байсан үнийн дүнтэй таарч байгаа тул нийт төлбөрөө төлж дуусгасан байна гэв.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн 2х/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 410118683 тоот дансны хуулга /1хх-ийн 3-6х, 244-250х, 2хх-ийн 1-31х/, Хаан банк ХК-ийн 5720668235 тоот дансны хуулга /1хх-ийн 7-10х, 233-243х/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга /1хх-ийн 11-13х/, ******* Г.Гансүхэд олгосон итгэмжлэл /1хх-ийн 14х/, Голомт банкны 2019208740 дугаартай дансны хуулга /1хх-ийн 221-232х/, зэрэг баримтууд,
Хариуцагч хариу тайлбар /1хх-ийн 23х/, олгосон итгэмжлэл /1хх-ийн 18х/, Хаан банкны 5312088409 тоот дансны хуулга /1хх-ийн 24-49х/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 434023422 тоот дансны хуулга /1хх-ийн 50-52х, 211-213х/ гаргасан.
Шүүхийн журмаар Хаан банк ХК-иас 5022598780, 5312088409, 5310034769 тоот данснуудын хуулга /1хх-ийн 77-210х/ бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч 51 удаагийн банкны шилжүүлгээр нийт 60,455,000 төгрөгийг зээлдүүлсэн. Харин нь 63 удаагийн шилжүүлгээр нийт 35,750,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Ингээд хасахад 24,705,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн болох 33,903,000 төгрөгийн 9,198,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 24,705,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ үнийн дүнд хариуцагчаас өөр этгээд рүү шилжүүлсэн мөнгөн дүн орсон бөгөөд хариуцагч нь өөр этгээдэд өртэй байгаа учир тийшээ шилжүүлээд өгөөч гэж гүйлгээ хийлгэдэг байсан тул хариуцагчийн өөр этгээдрүү шилжүүлсэн төлбөр хариуцагчид хамааралгүй гэж, нөхөр гэх хүнээс шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарласан татгалзлууд үндэслэлгүй байна. Хариуцагчийг нийт 33,860,000 төгрөгийг төлсөн гэдэгт маргахгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр 24,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчид нийт 33,860,000 төгрөгийг хариу төлсөн болох нь дансны хуулгаар нотлогдож байна. гэх хүн нэхэмжлэгчийн нөхөр нь гэж байгаа боловч нөхөртэй нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөн нөхөр гэж баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Мөн гэх данснаас гэсэн гүйлгээнүүдийг 60,455,000 төгрөгийн нэхэмжлэлдээ оруулж нэхэмжлээд өөр этгээд рүү орсон баримт гаргаж өгөөд байгаа нь үндэслэлгүй байгаа учир хасаж тооцох нь зүйтэй байна. Талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа, түүний дагуу шилжүүлсэн төлбөрийн асуудлыг хэлэлцэж байна. Өмнө 7 орчим сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан боловч тооцоод үзэхээр хариуцагч талаас 33,860,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, анх нэхэмжилж байсан үнийн дүнтэй таарч байгаа тул нийт төлбөрөө төлж дуусгасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Талууд хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 33,860,000 төгрөгийг хариу төлсөн гэдэгт маргадаггүй боловч нэхэмжлэгчээс хариуцагч нь зээлсэн нийт үнийн дүн болон тухайн зээлийг эргүүлэн шаардах эрхтэй этгээд мөн эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Хариуцагч нэхэмжлэгч нийт 33,860,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрч, хариуцагчийг 35,750,000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэж тайлбарладаг. Хариуцагч нь эдгээр төлбөрийг эргүүлсэн төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны 5312088409, 5022598780, 5310034769 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны 434023422 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд талуудын зарчмын хүрээнд, тэдгээрийн тайлбарт үндэслэж, хариуцагч нэхэмжлэгч 35,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-ийн 24-52, 191-213/
- Нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэгчийн Голомт банкны 2019208740 дугаартай, Хаан банкны 5720668235 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны 410118683 дугаартай дансны гүйлгээгээр /Тод шараар тодруулсан/ нэхэмжлэгч ******* хариуцагч руу шилжүүлсэн төлбөр тогтоогдож байх бөгөөд гүйлгээ бүрийг талуудтай нотлох баримт судлах үеэр тулган тооцож, нэмэхэд 20,000+100,000+280,000+400,000+400,000+20,000+360,000+1,000,000+1,000,000+1,995,000+1,000,000+5,300,000+3,000,000+30,000+1,000,000+1,000,000+1,000,000+4,000,000+4,999,000+4,999,000+4,999,000+3,000+500,000+1,000,000+1,000,000+800,000+10,000+1,000,000+40,000+780,000+95,000 гээд нийт 42,130,000 төгрөгийг нэхэмжлэгчшилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 221-250х, 2хх-ийн 1-31х/
- Дээрх баримтад авагдсан гүйлгээнээс /Тод шараар тодруулсан/ гэх нэртэй гүйлгээг талууд хэн аль нь маргаанд хамааралгүй болох талаар тайлбар өгсөн бөгөөд мөн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 500,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
- Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн баримтад Худалдаа хөгжлийн банкны 820000613 дугаартай данснаас 2,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,900,000 төгрөгүүдийг шилжүүлсэн байх боловч нь нэхэмжлэгч ямар холбоо хамааралтай болох талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн нөхрийн данснаас руу мөнгө шилжүүлсэн гэх тайлбар нотлогдохгүй байна. Иймд эдгээр гүйлгээ нь нэхэмжлэгч хариуцагч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй гэж дүгнэхээр байна. /1хх-ийн 11-13/
- Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн руу шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчийн заавраар шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаар мөн хэрэгт авагдсан аливаа баримтгүй байх тул нэхэмжлэгч хариуцагч руу нийт 60,455,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх талаар зохицуулж, хуулийн 43.1-т Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.1.1.хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан тул нэхэмжлэгчээс хариуцагч мөнгө зээлэхээр, нөгөө талаас нэхэмжлэгч хариуцагчид мөнгийг түр хугацаанд зээлдүүлэхээр тохирч, талууд хэлцэл хийсэн байна.
7. Улмаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.
8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх зарчмыг зохицуулж, 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан тул нэхэмжлэгч хариуцагч баримтаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон 42,130,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагчаас хүлээн авсан болохыг зөвшөөрсөн 35,000,000 төгрөгийг хасч тооцон 7,130,000 төгрөгийг хариуцагч , нэхэмжлэгч төлж барагдуулах үндэслэлтэй байна.
9. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 24,705,000 төгрөгөөс 7,130,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 17,575,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч 7,130,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 129,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ