Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н О-д холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _

 

Шүүгдэгч Г.Онь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 08 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагоноос Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын “Улаанбаатар” төв буудал дээр буухдаа, уг вагоны 1 дүгээр местнээс Г.М-ын өмчлөлийн пүүз, арьсан бор өнгийн сандаал, улаан цэнхэр өнгөтэй шинэ үүргэвч зэрэг чемодантай эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 658.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Омэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Оөгсөн:

“...2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагоны үүдэн талын хамгийн эхний местэнд билет аваад сууж явсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 04-ний 08 цагийн үед Улаанбаатарт ирээд вагоноос буух үед дээд талын местэн дээр хуучин чемодан байхаар нь ядарсан хүн чемоданаа авч чадаагүй юм байх гэж бодоод чемоданыг нь аваад гарсан боловч чемоданы эзэн нь олдохгүй байсан. Тэгэхээр нь чемоданыг нь аваад шууд гэртээ харьчихсан, би хулгай хийсэн эд зүйлүүдээсээ хар өнгийн пүүз, саарал өнгийн гутал, хар өнгийн үүргэвч, цэнхэр өнгийн үүргэвч, бичиг баримтыг нь хүлээлгэж өгсөн байгаа. Одоо бор өнгийн сандаал, ягаан өнгийн пүүз, хар өнгийн кет, ягаан өнгийн пүүз, цэнхэр өнгийн шорт зэрэг эд зүйлийг өгөөгүй, эдгээр эд зүйлүүдийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 37-40х/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.М-ын өгсөн:

            “...Би 2018 оны 7 дугаар сарын 03-нд Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар өртөөний чиглэлд аялал хийх суудлын 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагонд зорчин ирсэн миний 12 дугаар вагон нийтийн вагон байсан. Тэгээд Улаанбаатар хотод өглөө 08 цаг 45 минутад буугаад авч явсан ачаа тээш болох бор өнгийн чемоданаа вагоны 3 давхрын местэн дээрээс авах гэсэн чинь байхгүй байсан. Тухайн үед би галт тэрэгний дарга, үйлчлэгч нарт нь хэлээд цагдаагийн газар өргөдөл гаргаж өгсөн. Би цаана байсан 2 ачаа тээшээ буулгаад хаалган талд байгаа чемоданаа авах гэсэн чинь байхгүй байсан. Миний чемодан Улаанбаатар хотод вагон зогсох үед байсан. Миний чемоданд нийт 7 ширхэг гутал байсан. Нийт 680,000 төгрөгний хохирол надаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10х/,

 

            - Хохирогч Г.М-ын хүсэлт /хх-н 88х/,

 

Шүүгдэгч Г.О-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53х/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54х/,

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Онь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 08 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагоноос уг вагоны 1 дүгээр местнээс Г.М-ын өмчлөлийн пүүз, арьсан бор өнгийн сандаал, улаан цэнхэр өнгөтэй шинэ үүргэвч зэрэг чемодантай эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 658.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.О-н “...2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагоны үүдэн талын хамгийн эхний местэнд билет аваад сууж явсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 04-ний 08 цагийн үед Улаанбаатарт ирээд вагоноос буух үед дээд талын местэн дээр хуучин чемодан байхаар нь ядарсан хүн чемоданаа авч чадаагүй юм байх гэж бодоод чемоданыг нь аваад гарсан боловч чемоданы эзэн нь олдохгүй байсан. Тэгэхээр нь чемоданыг нь аваад шууд гэртээ харьчихсан,..” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Г.М-ын “...Би 2018 оны 7 дугаар сарын 03-нд Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар өртөөний чиглэлд аялал хийх суудлын 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагонд зорчин ирсэн миний 12 дугаар вагон нийтийн вагон байсан. Тэгээд Улаанбаатар хотод өглөө 08 цаг 45 минутад буугаад авч явсан ачаа тээш болох бор өнгийн чемоданаа вагоны 3 давхрын местэн дээрээс авах гэсэн чинь байхгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Г.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хавтаст хэргийн 88 дугаар талд хохирогч Г.М- нь “...миний алдсан эд зүйлсийг биетээр болон бэлэн мөнгөөр барагдуулсан. Иймд миний бие ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Очирзундуйг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.О-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уичрсан хор уршиг, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.О-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ