Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/03485

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,******* хаягт байрлах, “******* ББСБ” ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,од оршин суух, гийн /РД:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,, хаягт байрлах, “” ХХК /Регистрийн дугаар:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,,,,од оршин суух, ийн /РД:/ нарт холбогдох,

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,603,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "*******" ББСБ-с зээлдэгч С. , Хамтран зээлдэгч "" ХХК болон Г.Оюун-эрдэнэ нар нь 2019 оны 12-р сарын 10-ны өдөр ЗГ-19/120 тоот зээлийн гэрээ байгуулан 20 000 000 сая төгрөгийг сарын-3,7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ажил гүйцэтгэх гэрээ барьцаалан манай байгууллагаас зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, гэрээний үүргээ зөрчин манай компанид хүндрэл учруулж байсан тул зээлдүүлэгчийн зүгээс гэрээний 5.1.4, 5.1.5, 5.1.6, заалтуудын дагуу үндсэн зээл төлүүлэх, гэрээний үүргээ биелүүлж, байгууллагыг хохиролгүй болгох талаар удаа дараа холбогдон уулзалтууд хийж, мөн утсаар болон мессенжрээр холбогдон зээлдэгчид зээл телех талаар шаардлага тавьж байсан боловч зээлдэгчийн зүгээс төлбөр гүйцэтгэлгүй өнөөг хүрч байна. Иймээс ******* ББСБ нь хариуцагч нараас үндсэн зээл 3 580 454 /гурван сая таван зуун наян мянга дөрвөн зуун тавин дөрвен/ төгрөг, зээлийн хүү 7 559 455 /Долоон сая таван зуун тавин есөн мянга дөрвөн зуун тавин таван /төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 337 133 /нэг сая гурван зуун гучин долоон мянга нэг зуун гучин гурван /төгрөг, нийт 11 603 249 /арван нэгэн сая зургаан зуун гурван мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгийг харицагч нараас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлага болох 11,603,249 төгрөгөөс 2,940,104 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 8,663,145 төгрөгийг хариуцагч  С., Г., “” ХХК нар нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч С., Г., “” ХХК нарт холбогдуулан 11,603,249 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлага болох 11,603,249 төгрөгөөс 2,940,104 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 8,663,145 төгрөгийг хариуцагч  С., Г., “” ХХК нар нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлага болох 11,603,249 төгрөгөөс 2,940,104 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 8,663,145 төгрөгийг хариуцагч  С., Г., “” ХХК нар нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны өдөр 2,165,786.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,650 төгрөгөөс 61,992 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 76,780 төгрөг, улсын төсвийн данснаас 76,780 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С., Г., “” ХХК нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ж.АЗБАЯР