Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

 

        

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Цогт овогт Гунгаагийн Д-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1705014680028 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  ...........оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ............хороо ............тоотод оршин суух хаягтай, “...................” ХХК-нд жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Цогт овогт Гунгаагийн Д-

 

Яллагдагч Днь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... байрны ..... тоот гэртээ эхнэр болох иргэн Л.М-тэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Л.М-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дмэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:     

 

Шүүгдэгч Днь эхнэр болох Л.М-тэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний биед халдаж зүүн ядам хуруунд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

 

          Хохирогч Л.М-ийн “2017 оны 11 сарын 18-ны өглөө манай нөхөр болох Дбид хоёр гэрийн эдийн засгийн асуудлаас болж маргалдсан юм. Учир нь би энэ оны 07 дугаар сард тэтгэвэрт гарсан юм. Одоо тэтгэвэр гэж 363.000 төгрөг авдаг юм. ... Тэгээд тэр өдөр би нөхөр Д-д хэлсэн юм “одоо надад хэцүү байна чи гэрийн эзэн бол эзэн шиг байгаачээ” гэж хэлсэн юм. Би энэ хүнээс нэг ч цалингаас нь мөнгө авч байгаагүй. Цалин гэж асуухаар надад “би машины зээлтэй чамд юугаа өгдөг юм” гэж ярьдаг. Намайг “тэжээлгэдэг пизда нартайгаа хамт амьдраач дээ” гэж хэлсэн. Д- уурлаад гараа зангидаад намайг зодох гээд гараа хэд хэдэн удаа Д-сан. Тэгэхээр нь би айгаад дайлжийсан юм. Тэгэхээр нь би цамцны захаас нь заамдаад авсан чинь миний хоёр гарыг тавиулаад намайг ор руу түлхэж унагаагаад Д- нь 00-ын өрөө рүү орсон байсан. Би тухайн үед бухимдсан болохоор 00-ын өрөө рүү орж тамхи татах гээд орсон чинь Д- зогсож байсан. Тэгээд би орж тамхи авах гэсэн чинь намайг нуруугаараа хаагаад зогсоод байсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь Д- миний нүүрний баруун шанаа руу атгаж байгаад цохисон. Тэгээд миний үсийг гараараа ороож үсдээд 00-ын өрөөний шал руу мөргүүлээд өвдөгөөрөө миний хүзүүн дээр өвдөглөөд суусан. Миний амьсгаа авч болохгүй гэрт байсан хүүхдээ дуудах гэсэн чинь дуу гарахгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14415 дугаартай:

          “1. Л.М-ийн биед зүүн ядам хуруунд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Яллагдагч Г.Д-гийн “2017 оны 11 сарын 18-ны өдөр би өглөө ажлаасаа бууж ирээд амарч байсан. Эхнэр М- над руу  хашгичаад гэр бүлийн дотоод асуудлаас болж орилоод байхаар нь би босож ирээд болиочээ би амармаар байна гэхэд эхнэр  босож ирээд намайг заамдаж аваад дайраад байсан. Нилээн удаан үргэлжилсэн. Тэгээд би заамдсан гарыг нь тавиулчихаад 00 өрөө рүү орсон. Тэгсэн 00 өрөөнд миний араас орж ирээд намайг ахиад заамдаад авсан. Тэгэхээр нь 2 гараас нь би барьж аваад тугтраад тавиулахад М- ванны өрөөнд газар уначихсан. ...” /хэргийн 30-31 дүгээр хуудас/

          “Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би Л.М-ийн биед дээрх гэмтлийг учруулсанаа зөвшөөрч байна. М- 00-ын өрөөнд араас орж ирээд зулгаацалдаж байхад нь би хацар руу нь цохичихсон юм. ...Би эхнэр М-ээс уучлалт гуйн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад холбогдох энэ хэргийг нааштайгаар шийдэж өгөхийг хүсч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Днь эхнэр Л.М-тэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар түүний биед халдаж зүүн ядам хуруунд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогч, шинжээчийн дүгнэлт,  Г.Д-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

 

Хохирогч Л.М-ээс мөрдөн шалгах явцад “...Надад цаашид гаргах гомдол санал байхгүй. Нөхөр Д- нь надаас удаа дараа уучлалт гуйж гэм буруутай гэдгээ хэлж бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэсэн  мэдүүлэг /хэргийн  79 дүгээр хуудас/ болон “миний бие нь ямар нэгэн гомдол санал үгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 80 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч ДМонгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Дбаривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Данх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Цогт овогт Гунгаагийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Дторгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Дторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Дбаривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ