| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2026/03570/И |
| Дугаар | 197/ШШ2026/10137 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2026/10137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар: ******* /-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух / регистрийн дугаар: /-д холбогдох
“Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Б.Төрболд нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б.д холбогдуулан “ Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим
хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Гэрээ хийхдээ захиалагчтай холбоотойгоор гэрээ, материал сонголт бүгд 100 хувь хамт явж хийгдсэн. Захиалагчтай хамт сууж байгаад зургийг зурж байгаа учраас, зурагт хэмжээний алдаа гараагүй. Хөргөгч, хуурай хөргөгч 2 хоорондоо ойрхон байх тохиолдол элбэг байдаг. Хөргөгчийн хаалгыг онгойлгоод тээглээд байна гэж ярьж байна. Тийм нөхцөлгүй. Яагаад гэвэл хөргөгчийн өөрийнх нь уртын хэмжээ 60 см байдаг, хөргөгчийн хайрцаг буюу бокс нь 65см-тэй байдаг. Энэ зураг дээр хэмжээ нь байгаа. 65 см-ийн өргөнтэй бокс хайрцаг нь гараад, хөргөгчийн өргөн нь 60 см-тай учраас хавтан хоорондын зай нь 2,5-ын зай үлддэг. 2,5-ын зай нь хажуу талын хавтангуудад нөлөөлөх процесс үүсэхгүй байдаг учраас ингэж тооцооллыг хийдэг. Нэхэмжлэгч тавилгыг бүрэн хүлээн авч бичлэг хийж, баярлалаа гэсэн мэссэж явуулсан, хүлээж авснаас хойш чулуун тавцан хагарсан гэж хэлсэнг би тухайн үед 1,120,000 төгрөгөөр чулууг нь сольж өгсөн. Танайх тавилгаа зүгээр л ашиглаж байгаа. Би яагаад тэр дотор талын сэвүүд дээр хэт их ач холбогдол өгөхгүй байсан гэвэл, надад яг бодит, энэ танай тавилгын чинь яг энэ хэсэг гээд ядаж энэ хиншүү сорогчийн хаалгыг оруулахад тэр төмөр нь яагаад харагдаагүй юм бэ гээд зэрэгт надад анхаарах зүйл байсан гэж маргав.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбраар: Нэхэмжлэгч Н. нь Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,******* тоотод амьдардаг бөгөөд орон сууцныхаа гал тогоо, зочны өрөөнд тавилга хийлгэхээр хариуцагч Б.тай 2025 оны 10 сарын 07-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажлын хөлсөнд нийт 14,580,000 төгрөг төлөх, ажлын хөлсийн урьдчилгаанд 70 хувь 10,200,000 төгрөгийг өгөх, 30 хувь 4,380,000 төгрөгийг ажлаа хүлээлгэн өгөх үед төлөх, тавилга хийж дуусгах хугацааг 2025 оны 10 дугаарын 07-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдов. / хх 16-17/
3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан.
Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
4.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон ажлын хөлс шилжүүлсэн эсэхэд маргаагүй, тухайн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар маргаж байна.
5.Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д “ гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 1 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д ” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй “ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н. шүүхэд 2026.01.12-нд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д нийцнэ.
6.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, Сиди, гар утсаны чат, ярианы бичлэг, флашанд үзлэг хийсэн тэмдэглэл, тавилгын гэрэл зураг зэргээр хариуцагч Б. гэрээнд заасны дагуу гал тогооны тавилга, зочны өрөөнд стэйк тавилга хийж гүйцэтгэхдээ захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь нотлогдож байна.
7. Тодруулбал ажил гүйцэтгэгч талаас гал тогооны тавилгын чулуун тавцан, хаалга солих зэрэг ажлыг дахин хийж гүйцэтгэсэн ба эдгээрийг солих явцад бусад тавилгад эвдрэл гэмтэл учруулснаас гадна хуурай хөргөгч суурилуулахаар авч яваад хагалсан, автомат аяг угаагчийн товчийг эвдэж, дээр нь шингэн цавуу наасан , тавилгын дотор талын ирмэг хэсэг эмтэрсэн, дотор хаалгад нугас суурилуулахдаа хэмжээ алдан буруу газар цоолон шрупны нүх гаргасан үүнийгээ бөглөөгүй, ил харагдах, тавилгын цахилгааны утасны суурь тогтоохдоо хэмжээг буруу гарган арын ханыг зүссэн, хавтан нь халтардсан, хавтан эмтэрсэн, дотор хэсгийн ирмэг хэсэг эмтэрсэн гэмтэлтэй, 1 шрупны нүхэнд 2 шрупп суулгасан, цахилгааны утасны нүх илүү томоор ухагдсан, хагарсан, нугас суулгахад хана хагарсан, хана зөрүүтэй, эмтэрсэн, гал тогооны угаалтуурын шугам хоолой суулгах нүхийг хэмжээ буруу авсны улмаас илүү том ухагдсан, эмтэрсэн, булан хэсэг эмтэрсэнд наалт наасан, хагарсан, зайтай, зочны өрөөнд стэйкны булангийн наалт ховхорсон, паркетэн шал зүсэгдсэн, босоо тавиурын арын ирмэг хэсэгт цавуутай, босоо шилэн доторхи хавтангийн зах хэсгүүд эмтэрсэн, чулуун тавцан нүүр хэсэг, доод хэсэг цууралттай, тавилганы хөл эмтэрсэн... болох нь тогтоогдов. / хх 18-50, 87- 159-166,169-175,180-212/
8. Хариуцагч талаас гал тогооны тавилгын чулуун тавцан болон гал тогооны тавилгын хаалга сольж өгсөн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д “ гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэнэ” гэж заасантай нийцэх бөгөөд захиалагч Н.гаас цахилгааны холболтын 240,000 төгрөг, 5 разетканы төлбөр 410,000 төгрөгийг ажлын хөлснөөс тооцон суутгажээ.
9. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д “ Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж,
353.3.-д “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй “ байхаар тус тус заасны дагуу хариуцагч Б.аас захиалагч Н.гийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй тавилга шилжүүлэх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй байна.
10. Хариуцагч талаас нэхэмжлэгч Н.г тавилгаа хүлээн аваад бичлэг хийгээд явуулсан хэмээн тайлбарладаг боловч бичлэг хийсэн үзлэгээр тавилга хийсэн болох нь нотлогддог боловч мөн тухайн хийж гүйцэтгэсэн гал тогоо, зочны өрөөнд тавилгын ил харагдах хэсэгт, дотор талуудын ажлыг хийж гүйцэтгэхдээ эвдрэл гэмтэл, сэвтэй хийж хүлээлгэн өгсөн, чулуун тавцан, хаалга сольж өгсөн болох нь тогтоогдсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний гол онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульд заажээ.
10.1.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар хариуцагч талаас тавилга хийж гүйцэтгэсэн боловч ажлын үр дүн бүрэн гүйцэд гараагүй байна гэж шүүх үзлээ.
Тухайлбал ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн хэдий ч Сиди, гар утсаны чат, ярианы бичлэг, флашанд үзлэг хийсэн тэмдэглэл, тавилгын гэрэл зураг зэргээр чанарын шаардлага хангаагүй, хуурай хөргөгч суурилуулахаар авч яваад хагалсан, автомат аяг угаагчийн товчийг эвдэж, дээр нь шингэн цавуу наасан, хэмжээний алдаа гаргасны улмаас тавилгад гэмтэл учирсан, угсралтын явцад хийцийг эвдэж гэмтээсэн боловч доголдлыг бүрэн засварлаагүй байна.
11.Иймд хариуцагч талаас татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
12.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.гаас 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.
13. Хариуцагч талаас чулуун тавцан солиход 1,120,000 төгрөг, цахилгаан холболтын 240,000 төгрөг, 5 разетканы үнэ 410,000 төгрөгийг ажлын хөлсний үлдэгдэл төлбрөөс суутгасан гэж тайлбарласанд нэхэмжлэгч талаас маргаагүй боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд захиалагч нь өөрөөс гарсан нэмэлт зардлаа ажлын хөлснөөс тооцон суутгах талаар зохицуулаагүй, гүйцэтгэсэн тавилгын гэрлийн холболтоо ажил гүйцэтгэгч хийж өгөхөөр тохиролцсон байна.
14.Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгөөр 1,120,000 төгрөг, 240,000 төгрөг, 410,000 төгрөг нийт 1,770,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,730,000 төгрөгийг хариуцагч Б.аар төлүүлэхээр тогтов.
15.Нэхэмжлэгч Н. нь нэхэмжлэл болон тайлбартаа: AU тавилгын шинэ тавилга нэртэй тавилгын компаниар тавилга хийлгэсэн гэх боловч хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр “Эй Юу окта “ ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан тул тайлбар үндэслэлгүй болно./ хх 142-145/
16.Хариуцагч талаас :нэхэмжлэгч Н.г ажилтан Өлзий-Оршихоор үүдний өрөөний шкаф хийлгэсэн гэх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй болохыг дурдав.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 5,730,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 106,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 757.1, 759.2,115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас 5,730,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 106,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ