| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2025/34253/И |
| Дугаар | 197/ШШ2026/05181 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/05181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, регистрийн дугаар *******, ******* ХХК,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, регистрийн дугаар, ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,414,013.40 төгрөг гаргуулах тухай 197/2025/34253/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцлоо.
ҮНДЭСЛЭХ нь:
...Б.тэй 2024 оны 7 дугаар сарын*******-ны өдөр MN580021002104699021 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 8,100,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 8,414,013.40 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна…гэжээ.
...Тухайн зээлийг хариуцагч өөрөө аваагүй. Б.ийн хувийн мэдээлэл, утсыг ашиглан н.Батсүмбэр гэх этгээд хууль бусаар, нууц аргаар авсан. Энэ хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нэхэмжлэл дээр 8,414,013.40 төгрөг гэж тооцсон боловч Б.ийн утсан дээр 2 сарын өмнө зээлийн үлдэгдэл 4,100,000 төгрөг гэсэн мессеж ирсэн. Зээлээс 3 удаагийн төлөлт хийсэн гэж нэхэмжлэгч талаас хэлсэн. Б.ийн холбогдох тооцоо баримтуудаас харахад 6-7 удаа төлөлтийг хийсэн байдаг. Эхний 2 төлөлтийг холбогдогч н.Батсүмбэр өөрөө шилжүүлсэн. Зээлийн үлдэгдлийг нь ажил дээр нь ирж мэдэгдсэнийх нь дараа Б. эхний хэдэн сарын төлөлтийг хийсэн. Зээлийн үлдэгдэл тооцоо алдаатай гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэж тайлбарлалаа.
Тодруулбал нэхэмжлэгч талын хэрэгт гаргаж өгсөн 2024 оны 7 дугаар сарын*******-ны өдрийн онлайн цалингийн зээлийн гэрээ, Зээл зээлийн хүү төлөх хуваарь, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2024 оны 12 сарын 09, 2024 оны 12 сарын 16-ны өдрүүдийн мэдэгдэл, MN5800210021046699021 тоот зээлийн дансны хуулга зэрэг баримтуудад ******* Хуулбар үнэн тэмдэг дарсан, зургийн хуулбар баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Түүнчлэн онлайн цалингийн зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурагдаагүй.
Иймд шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 8,414,013.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА