Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 462

 

                   

 

 

                  

 

                  

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Л.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810008850223 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт 000000000000000000 улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б /РД: 00000000000/,

 Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, дүү нарын хамт 0000000000000, 0000000000000 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Л.З /РД: 00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Л.Зтой бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 9-нд шилжих шөнө 0000000000 хотхоны барилгын 4 дүгээр давхарт байсан багаж, хэрэгсэл хадгалах өрөөний цоожийг хөшин нэвтэрч, цахилгааны утас 7 боодол, цохилттой дрилл, төмөр зүсэгч тус бүр 1 ширхэг зэрэг “В” ХХК-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 988,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Л.З нь Б.Бтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 9-нд шилжих шөнө 0000000000 хотхоны барилгын 4 дүгээр давхарт байсан багаж, хэрэгсэл хадгалах өрөөний цоожийг хөшин нэвтэрч, цахилгааны утас 7 боодол, цохилттой дрилл, төмөр зүсэгч тус бүр 1 ширхэг зэрэг “В” ХХК-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 988,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Б: “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо бүрэн төлсөн, нэг удаа боломж олгож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.З: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, нэг удаа боломж олгож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ш.Цмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “В” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 000000000000 хотхоны цахилгааны ажлыг хийж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө барилгын 203 дугаар блокын барилгын 4 дүгээр давхараас Кен загварын цохилттой дрилл 1 ширхэг, зүсэгч 1 ширхэг, 2.5 мм диаметртэй цахилгааны утас 1 боодол, 10 мм диаметртай цахилгааны утас 1 боодол, 6 мм диаметртай цахилгааны утас 1 боодол, 4 мм  цахилгааны утас 1 боодол, телевизийн утас 1 боодол зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед манай ах Б болон М нартай хамт гэрийн хажуу талын тоглоомын талбайд бид гурав уулзсан. Удалгүй Б.Б болон Л.З нар хүрч ирээд намайг найзуудтайгаа уулзаад байж байтал Б.Б “бүгдээрээ нисэхийн тийшээ явчихаад ирье” гэж хэлсэн. Яг хаашаа явахаа надад хэлээгүй. Тэгээд бид нар бүгдээрээ 000000000000 байх тоглоомын талбайгаас 0000УНГ улсын дугаартай саарал өнгийн соната 6 маркийн автомашинтай Хан-Уул дүүрэгт байх Нисэхийн тойргоор баруун тийш яваад Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талын автобусны буудал дээр очсон. Тэгээд Л.З, Б.Б хоёр машинаас “хүнээс юм аваад ирье” гэж хэлээд буугаад явчихсан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр замын урд талд баригдаж байгаа барилгын хашаанаас гарч ирсэн. Тухайн үед машинд Б, М бид гурав үлдсэн ба 20 орчим минутын дараа Л.З, Б.Б хоёр цагаан өнгийн шуудайтай юм бариад машин дээр ирсэн. Тэгээд машины багажинд хийгээд бүгдээрээ цааш хөдлөөд, Ханын материалд байх найз Нынд очиж, нөгөө шуудайтай юмыг Нын хашаанд буугаад орхисон. Тэгээд бид нар Бы гэрт нь машиныг нь орхиод 3-4 дүгээр хороололд байх караокед орж 2 цаг орчим дуулж пиво ууж байгаад гарсан...” /хх-ийн 46/ гэсэн,

 

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр М бид хоёрыг шийдэн дээр сагсан бөмбөг тоглохоор очиход Б.Б, Л.З хоёр байсан. ...Б.Б надаас “Билгээ ахаа машин чинь байгаа юу” гэж асуухаар нь “машин байхгүй, аав ээж унаад явсан ирээгүй байна, яах гэж байгаа юм” гэсэн. Тэгсэн чинь Б.Б “машинд газ хийж өгөөд дээрээс нь мөнгө өгье” гэж хэлсэн. Ааваас машиныг нь аваад шийд рүү явах гэж байхад С гэрээс гарч ирээд машины урд талын суудал дээр суугаад явсан. Тэгээд явж байхад, Л.З араас “Нисэх явна шүү” гэж хэлсэн, бид тав шууд Нисэх явсан. Л.З, Б.Б 2 машинд суусны дараа “Нисэх явж хүнээс юм авна” гэж хэлж байсан. Нисэхийн яг хаана гэдгийг мэдээгүй, Л.З надад зам заагаад явж байсан. Бид нар Сонсголонгийн гүүр өнгөрөөд Нисэхийн тойрог өнгөрөхөд “ингэсхийгээд зогсож бай” гэж хэлсэн, тэгээд буцаж эргээд автобусны буудал дээр зогсоход Л.З, Б.Б хоёр буугаад ТҮЦ орсон боловч хаалттай байх шиг байсан. Б.Б буцаж ирээд надад “буцаж эргээд автобусны буудал дээр зогсож бай” гэж хэлэхээр нь би анх зогссон буудал руугаа очоод тэндээ С, М нарын хамт машиндаа Б.Б, Л.З хоёрыг хүлээсэн. Тэр хоёрыг яг хаашаа явсаныг хараагүй, гадаа харанхуй болсон байсан ба тэр хоёр урагшаа алхаад явсан. Тэгээд 20 орчим минутын дараа Б.Б, Л.З 2 цагаан өнгийн шуудайтай юм барьчихсан замын эсрэг талд гараад ирсэн, тэгэхээр нь би эргэж очоод тэр хоёрыг авсан ба Б.Б надад “багажаа онгойлгочих” гэж хэлсэн. Би багажаа онгойлгосон, тэр хоёр багажинд шуудайтай зүйлээ хийгээд машины ард суусан. Бид 3 тэр хоёроос “юу авчирсан юм, хэнээс авсан юм бэ” гэхэд хүнээс авсан юмаа “юу ч биш явья” гэж хэлсэн. Тэгээд би машинаа бариад буцаж гэрийнхээ тийшээ явсан. Б.Б надад “Н ахын гэрт хүргээд өгчих” гэж хэлээд шууд Нын гэрт очсон. Б.Б, Л.З хоёр шуудайтай зүйлээ Нын хашаанд оруулж байхад С, М нар надтай хамт машин дотор сууж байсан. Шуудайн дотор юу байсныг бид гурав хараагүй. Юу болох талаар нь асуухад хэлэхгүй байсан. Тэгээд би Б.Баас “мөнгөө авья” гэж хэлсэн чинь сая “нисэхэд хүнээс мөнгө авах гэсэн чинь бүтсэнгүй, маргааш өдөр гэхэд би таны мөнгийг өгнө” гэж хэлсэн. Манай найз М Солонгос улс руу явна гээд визний материал өгөх гэж байсан. Тэгээд уг ажилдаа зориулж 5,000,000 төгрөг хүнээс зээлж авсан гэж байсан ба 200,000 төгрөг илүү гарсан явахаасаа өмнө шоудая гэж ярьж байсан. Бид нар хамт хорооллын эцэс рүү очиж караокегоор үйлчлүүлж байгаад үүрээр 05 цагийн үед гэр гэртээ харисан ...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед манай найз Б “гэрийн хажууд тоглоомын талбайд хүрээд ир” гэж дуудсан. Намайг очих үед Б, С, Б.Б гэж дууддаг нэрийг нь сайн мэдэхгүй, Л.З нар байсан. Тэгээд би найзуудтайгаа уулзаад байж байтал Б бүгдээрээ нисэхийн тийшээ явчихаад ирье гэж хэлсэн. Яг хаашаа явахаа надад хэлээгүй. Тэгээд бид нар бүгдээрээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын гудамжинд байх тоглоомын талбайгаас 0000УБГ улсын дугаартай саарал өнгийн Соната 6 маркийн автомашинтай Хан-Уул дүүрэгт байх Нисэхийн тойргоор баруун тийш яваад Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талын автобусны буудал дээр очсон. Л.З, Б.Б хоёр машинаас буугаад “хүнээс юм аваад ирье” гэж хэлээд буусан. Тэгээд тэр хоёр замын урд талд баригдаж байгаа барилгын хашаа руу явсан. Машинд Б, С бид гурав үлдсэн, 20 орчим минутын дараа Л.З, Б.Б хоёр цагаан өнгийн шуудайтай юм бариад хүрээд ирсэн. Тэгээд машины багажинд хийгээд бүгдээрээ цааш хөдлөөд Ханын материалд байх найз Нынд очиж, нөгөө шуудайтай юмыг Нын хашаанд буулгаад орхисон. Тэгээд бид нар Бы гэрт машиныг нь орхиод 3-4 дүгээр хороололд байх нэг караоке орж 2 цаг орчим дуулж пиво ууж байгаад гарсан...” /хх-ийн 43/ гэсэн,

 

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байхад шөнө 02 цагийн орчим зүс таних Б.Б гэж хүүхэд хашааны гаднаас намайг дуудсан. Тэгээд би гараад очтол манай хашааны үүдэн дээр соната 6 загварын машин зогсож байсан ба Б.Б машины хажууд ганцаараа зогсож байсан. Тэгээд машины тээшнээс шуудайтай юм гаргаж ирээд надад хандан “танай хашаанд түр орхиж болох уу, маргааш өглөө буцаагаад авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Баас “наадах чинь юу юм бэ” гэж асуухад хариулахгүй байсан, “түр үлдээчих” гээд гуйгаад байхаар нь би нээх юм бодоогүй “за тэг тэг, өглөө эрт аваарай” гэж хэлээд Б.Быг оруулахад Б.Б манай гэрийн ард хана түшүүлээд тавьсан. Тэгээд маргааш нь би хүнд зодуулаад эмнэлэгт хэвтсэн ба уг орхисон зүйлээ хэзээ авсаныг нь мэдэхгүй байна...” /хх-ийн 53/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 0000000000000000000 гэрийнхээ ойролцоо байх сагсан бөмбөгийн талбай дээр найз Б.Бын хамт 20 цагийн орчим сагс тоглож байсан. Тухайн үед би өөрийн Самсунг эс 5 маркийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх төвд барьцаанд тавьсан байсан ба утсаа авах гэхэд мөнгө байхгүй учраас Б.Бд хандан “Нисэхэд баригдаж байгаа барилга дээр би ажиллаж байгаа, миний ажиллаж байгаа барилгын 4 давхарт цахилгааны зэс утас байгаа очиж аваад, зэсийг нь хуулж аваад зарья” гэж хэлсэн. Тэгсэн Б.Б зөвшөөрөөд бид хоёр хамт явахаар тохиролцсон. Тэгсэн Б.Б “хоёулаа орой яаж алхаж ирэх юм бэ, машин ольё” гэж хэлсэн ба “Б ахын машинд газ хийгээд явья” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б, Мын хамт сагсан бөмбөгийн талбай дээр тоглохоор ирсэн. Тэгсэн Б.Б Бд хандан “машинаар чинь нисэх явж хүнээс юм авчихаад ирье, газыг нь хийгээд өгнө, бас 10,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б аав, ээж хоёр машин унаад усанд орох гээд явчихсан гэж хэлсэн. Тэгээд бид нар уг сагсан бөмбөгийн талбайд тоглож байхад 22 цагийн орчим Бы аав машинтайгаа ирсэн. Тэгээд Б.Б, М бид гурав сагсан бөмбөгийн талбай дээрээс гүйж очоод Бы машинд суусан. Тэгээд Бд Б.Б “нисэх яваарай” гэж хэлээд бид хэд нисэх явсан. Тэгээд бид нар Нисэхийн тойрог өнгөрөөд автобусны буудал дээр явж байхад, би Бд “зогсоорой” гэж хэлээд зогсоосон ба Б.Бтай хамт буугаад “эндээс юм авчихаад хүрээд ирье” гэж хэлээд явган явсан. Тэгээд Б.Б бид хоёр миний ажиллаж байсан Бнэртэй баригдаж байгаа барилгын гадуур татсан төмөр хашааг давж ороод барилгын 4 давхар луу шатаар өгсөж багаж хураадаг өрөөний хаалгыг нь түлхэж орж, өрөөнд байсан цохилттой дрил 1 ширхэг, төмөр зүсэгч 1ширхэг, цахилгааны утас нийт 4 боодлыг аваад цагаан өнгийн шуудайнд хийгээд буцаж гараад зам дээр хүлээж байсан. Бы машины тээшинд хийгээд тэгээд шууд явсан...” /хх-ийн 71-72, 166-168/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз Л.Зын хамт гэрийнхээ ойролцоо байх талбай дээр тоглож байхад, Л.Зоо надад хандан “би утсаа ломбардаас авмаар байна, миний ажиллаж байгаа барилгаас очиж гэрлийн утас авах уу, тэгээд зэс утсыг нь гаргаж зарья” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “тэгье” гэж хэлээд хамт явахаар тохирсон. Тэр үед би Л.Зод хандаж “хоёулаа машин ольё, тэгэхгүй бол шөнө алхаж ирэх болно” гэж хэлээд Бы машиныг гуйя гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй Б найз Мын хамт талбай дээр ирж тоглосон. Тэгэхээр нь Л.З бид хоёр хамт очоод “машинд газ хийгээд дээр нь 10,000 төгрөг өгье, нисэх явж хүнээс юм авчихаад ирье” гэж хэлсэн. Тэгсэн Б машин байхгүй аав, ээж унаад явсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь “би хэзээ ирэх юм бэ, хүлээж байгаад явья гэж гуйсан чинь Б за тэгье гэсэн ...Тэгээд 22 цагийн орчим Бы аав нь машинаа аваад гарч ирсэн ба тэр үед машинд нь Бы дүү С хамт сууж байсан. Тэгээд Л.З, М бид гурав арын суудал дээр суугаад Быг нисэх яв гэж хэлсэн. Тэгээд явж байгаад Нисэхийн тойрог өнгөрөөд явахад Л.З Быг “зогсоорой” гэж хэлсэн ба “намайг бууя” гэж хэлээд бид хоёр машинаас буун хүнээс юм авчихаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд төв замын хажууд баригдаж байсан барилгын хашааг нь давж ороод барилгын 4 давхарт гараад тэнд байсан нэг өрөөнөөс цахилгааны утас 4 боодол, зүсэгч, дрилл зэрэг эд зүйлийг аваад буцаж гаран Бы машины тээшинд хийгээд буцаад явсан...” /хх-ийн 76-77, 161-165/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11, 13-17/, 

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56/,

- Шүүгдэгч Л.З, шүүгдэгч Б.Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай бусад баримтууд /хх-ийн 78-79, 82-83, 90, 93, 70-72/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Л.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б, Л.З нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Л.З нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглан 2018 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 0000000000 хотхоны барилгын 4 дүгээр давхарт байсан багаж, хэрэгсэл хадгалах өрөөний цоожийг хөшин нэвтэрч, цахилгааны утас 7 боодол, цохилттой дрилл, төмөр зүсэгч тус бүр 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 988,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Цын: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө барилгын 203 дугаар блокын барилгын 4 дүгээр давхараас Кен загварын цохилттой дрилл 1 ширхэг, зүсэгч 1 ширхэг, 2.5 мм диаметртэй цахилгааны утас 1 боодол, 10 мм диаметртай цахилгааны утас 1 боодол, 6 мм диаметртай цахилгааны утас 1 боодол, 4 мм  цахилгааны утас 1 боодол, телевизийн утас 1 боодол зэрэг эд зүйл алдагдсан байсан...” /хх-ийн 19-20/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Э.Сын: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Б.Б “бүгдээрээ нисэхийн тийшээ явчихаад ирье” гэж хэлсэн. Яг хаашаа явахаа надад хэлээгүй. ...Тэгээд Л.З, Б.Б хоёр машинаас “хүнээс юм аваад ирье” гэж хэлээд буугаад явчихсан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр замын урд талд баригдаж байгаа барилгын хашаанаас цагаан өнгийн шуудайтай юм бариад машин дээр ирсэн. Тэгээд машины багажинд хийгээд бүгдээрээ цааш хөдлөөд, Ханын материалд байх найз Нынд очиж, нөгөө шуудайтай юмыг Нын хашаанд буугаад орхисон...” /хх-ийн 46/ гэсэн, гэрч Х.Бы: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...явж байхад, Л.З араас “Нисэх явна шүү” гэж хэлсэн, бид тав шууд Нисэх явсан. Л.З, Б.Б 2 машинд суусны дараа “Нисэх явж хүнээс юм авна” гэж хэлж байсан. Нисэхийн яг хаана гэдгийг мэдээгүй, ...С, М нарын хамт машиндаа Б.Б, Л.З хоёрыг хүлээсэн. Тэр хоёрыг яг хаашаа явсныг хараагүй, гадаа харанхуй болсон байсан ба тэр хоёр урагшаа алхаад явсан. Тэгээд 20 орчим минутын дараа Б.Б, Л.З хоёр цагаан өнгийн шуудайтай юм барьчихсан замын эсрэг талд гараад ирсэн, тэгэхээр нь би эргэж очоод тэр хоёрыг авсан ба Б.Б надад “багажаа онгойлгочих” гэж хэлсэн. ...Б.Б надад “Н ахын гэрт хүргээд өгчих” гэж хэлээд шууд Нын гэрт очсон. Шуудайн дотор юу байсныг бид гурав хараагүй. Юу болох талаар нь асуухад хэлэхгүй байсан...” /хх-ийн 41-42/ гэсэн, гэрч Д.Мын: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед ...Хан-Уул дүүрэгт байх Нисэхийн тойргоор баруун тийш яваад Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талын автобусны буудал дээр очсон. Л.З, Б.Б хоёр машинаас буугаад “хүнээс юм аваад ирье” гэж хэлээд буусан. Тэгээд тэр хоёр замын урд талд байсан баригдаж байгаа барилгын хашаа руу явсан. Машинд Б, С бид гурав үлдсэн 20 орчим минутын дараа Л.З, Б.Б хоёр цагаан өнгийн шуудайтай юм бариад хүрээд ирсэн. Тэгээд машины багажинд хийгээд бүгдээрээ цааш хөдлөөд Ханын материалд байх найз Нынд очиж, нөгөө шуудайтай юмыг Нын хашаанд буулгаад орхисон...” /хх-ийн 43/ гэсэн, гэрч С.Нын: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байхад шөнө 02 цагийн орчим зүс таних Б.Б гэж хүүхэд хашааны гаднаас намайг дуудсан. Тэгээд ...машины тээшнээс шуудайтай юм гаргаж ирээд надад хандан “танай хашаанд түр орхиж болох уу, маргааш өглөө буцаагаад авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Баас “наадах чинь юу юм бэ” гэж асуухад хариулахгүй байсан, “түр үлдээчих” гээд гуйгаад байхаар нь би нээх юм бодоогүй “за тэг тэг, өглөө эрт аваарай” гэж хэлээд Б.Быг оруулахад Б.Б манай гэрийн ард хана түшүүлээд тавьсан...” /хх-ийн 53/ гэсэн,  шүүгдэгч Л.Зын: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...Б.Бд хандан “Нисэхэд баригдаж байгаа барилга дээр би ажиллаж байгаа, миний ажиллаж байгаа барилгын 4 давхарт цахилгааны зэс утас байгаа очиж аваад, зэсийг нь хуулж аваад зарья” гэж хэлсэн. Тэгсэн Б.Б зөвшөөрөөд бид хоёр хамт явахаар тохиролцсон. ...Тэгээд Бд Б.Б “нисэх яваарай” гэж хэлээд бид хэд нисэх явсан. ...Б.Б бид хоёр миний ажиллаж байсан Бнэртэй баригдаж байгаа барилгын гадуур татсан төмөр хашааг давж ороод барилгын 4 давхар луу шатаар өгсөж багаж хураадаг өрөөний хаалгыг нь түлхэж орж, өрөөнд байсан цохилттой дрил 1 ширхэг, төмөр зүсэгч 1 ширхэг, цахилгааны утас нийт 4 боодлыг аваад цагаан өнгийн шуудайнд хийгээд буцаж гараад зам дээр хүлээж байсан. Бы машины тээшинд хийгээд тэгээд шууд явсан...” /хх-ийн 71-72, 166-168/ гэсэн, шүүгдэгч Б.Бын: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...Л.Зоо надад хандан “би утсаа ломбардаас авмаар байна, миний ажиллаж байгаа барилгаас очиж гэрлийн утас авах уу, тэгээд зэс утсыг нь гаргаж зарья” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “тэгье” гэж хэлээд хамт явахаар тохирсон. ...Тэгээд явж байгаад Нисэхийн тойрог өнгөрөөд явахад Л.З Быг “зогсоорой” гэж хэлсэн ба “намайг бууя” гэж хэлээд бид хоёр машинаас буун хүнээс юм авчихаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд төв замын хажууд баригдаж байсан барилгын хашааг нь давж ороод барилгын 4 давхарт гараад тэнд байсан нэг өрөөнөөс цахилгааны утас 4 боодол, зүсэгч, дрилл зэрэг эд зүйлийг аваад буцаж гаран Бы машины тээшинд хийгээд буцаад явсан...” /хх-ийн 76-77, 161-165/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11, 13-17/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Б, Л.З нарын бусдын машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэж байгаа дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Л.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, Л.З нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Л.З нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “В” ХХК-д 988,000 төгрөгийг /хх-ийн 55-56/ хохирол учирсан, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

“В” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлүүлэхээр Ш.Цт итгэмжлэл /хх-ийн 113/ олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Цыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Б, Л.З нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810008850223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Л.З нарыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч  Б.Б, Л.З нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Л.З нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1810008850223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Л.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Б.Б, Л.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР