Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг,

улсын яллагч Н.Онон,

шүүгдэгч Ц.И- түүний С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  Боржигон овогт Цогтхүүгийн И-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805007150546 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ........... оны ........ дугаар сарын ......-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, ....... настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........... дүүргийн ....... дугаар хороо ............ гудамж .......тоотод оршин суух бүртгэлтэй, .............. ХХК-д гахайчин ажилтай, урьд 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Цогтхүүгийн И-

 

Шүүгдэгч Ц.И- нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти зочид буудлын 407 тоот өрөөнд насанд хүрээгүй хохирогч А.О-ыг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэж, жирэмсэн болгосон

гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.И- мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 27-наас 28-нд шилжих шөнө найзтайгаа караокед орсон. Дараа нь Fire нэртэй шөнийн клубт орсон. Би тэнд согтоод сандал дээр тасраад унтсан байсан. Тэгээд намайг Заяагийн найз залуу Чингисээ гэх залуу намайг сэрээсэн. Тэгэхэд О- миний куртикийг өмссөн, би О-ын куртикийг өмссөн байсан. Бид хоёр куртикээ сольж өмсөж байтал О- намайг тэвэрсэн. Чингисээ тэнд байсан охидын цүнхийг аваад гарсан ба О-ыг аваад араас нь гарсан. Бид хоёрыг гарахад бүгд явсан байсан. Би О-ын гэрийг асуухад Баянхошуунд байдаг гэж хэлсэн. Би тэрнээс “чи харих юм уу” гэж асуухад “харихгүй” гэж хэлсэн. Тухайн үед гадаа их хүйтэн байсан. Би “чамайг гэрт  чинь таксигаар хүргэж өгье” гэхэд “харихгүй” гээд байхаар нь замын урд талын зочид буудалд орсон. Зочид буудлын ресепшин эгч бичиг баримт байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд надаас 5000 төгрөг нэмж авсан. Би О-ыг орон дээр хэвтүүлээд өөрөө хажууд нь хэвтээд унтсан. Өглөө О-ыг 00 ороход нь би сэрсэн. Тэгээд “миний гар утас алга болчихлоо, би Батцэцэг рүү залгаад өгөөч” гэхээр нь би гар утсаараа залгаж өгөхөд Батцэцэгийн утас холбогдохгүй байсан. Тэгтэл О- “Батцэцэг ямар хогийн юм бэ, хаяад явчихдаг” гээд байсан. Тэгж байгаад О- намайг тэврээд бид хоёр үнсэлцээд бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж байхдаа О-ыг өвдөөд байна гэхээр нь би больсон. Тэр хооронд би дур хүслээ хангасан байсан. Тэрнээс биш шөнө О-ыг согтуу байхыг нь далимдуулан хүч хэрэглэж хүчиндээгүй. Миний хоригдсон газар үнэхээр аймар газар байна лээ. Намайг битгий хориоч. Тэнд хүн болгон хийсэн хэргээ бахархаж яриад байсан. Би тэнд ороод бүхнийг ухаарсан. Урьд нь ажил хийж мөнгө олоод аав ээждээ өгч байвал болно гэж боддог байсан. Хүн алдаж байж ухаардаг юм байна. Хүн зовж хөдөлмөрлөдөг байхад тэнд байсан хүмүүс хүний зовж олсон мөнгийг хулгайлснаа бахдалтай ярьж байхад миний сэтгэл эмзэглэж байсан. Би хөгшин настай аав, ээжтэй, банкнаас 10.000.000 төгрөгийн зээлтэй. Аав, ээж хоёр маань хохирол төлөх гэж хүнээс мөнгө зээлсэн. Аав, ээжийгээ энэ их өрний ард үлдээх хэцүү байна. Надтай хамт хоригдож байсан хүмүүс “энд нэг орсон хүн дахиж ордог, чи одоо шоронгийн хадаас болсон, чамайг шоронд орохоор бандидна” гэж хэлж байсан. Миний тэнд өнгөрөөсөн хоног хар дарсан зүүд шиг байсан” гэв.

 

Прокуророос шүүгдэгч Ц.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болох хохирогч А.О-ын “ ... Өмнө нь би Идрээтэй өөрийнхөө талаар огт ярьж байгаагүй. ... 17 настай гэдгээ хэлж байгаагүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 18-19 дүгээр хуудас/ гэрч Х.Буд-Эрдэнийн “ ... Тэнд байсан хүмүүс болон би О-ыг 18 насанд хүрээгүй гэдгийг мэдэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.И- нь хохирогч А.О-ыг 18 насанд хүрээгүй байсан гэдгийг мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.И- нь А.О-ыг тухайн үед 18 насанд хүрээгүй байсан гэдгийг мэдэж байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй тул прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгож Ц.И-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Ц.И- нь хохирогч А.О-ыг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч А.О-ын “2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой Батцэцэг найзтайгаа караокед уулзсан. Тэнд ууж байж байгаад 11 цагийн үед гарч хорооллын эцсийн Fire бааранд очсон. Тэнд ахиж ууж байгаад тэндээ ширээн дээр сууж байгаад хойшоо юу болсныг мэдээгүй. Өглөө нь замын эсрэг талын буудалд сэрсэн. Өглөө босоод харахад босож  хувцасаа өмсөх гэтэл хөнжил цус болчихсон байсан. Тэгээд тэр өглөө салж яваад гэртээ очоогүй. Шууд эгчийнхээ ажил дээр очиж юм хийхэд нь тусалсан. Би гэрийнхэндээ болсон асуудлыг хэлээгүй хоёр хоногийн дараа гэрийнхэн мэдээд цагдаад хандсан.

... Ямар буудалд орсныг би мэдээгүй. Өглөө И-ээтэй сэрсэн. Босоод явахад доошоо өвдөөд цус гараад явж чадахгүй байсан. Идрээгээс өөр хүн хажууд байгаагүй. Би өмнө нь хүнтэй унтаж үзээгүй болохоор бэлэг эрхтнээр өвдөж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

“... Би 2 сарын сүүлээс эхлэн дотор муухайрч бөөлжөөд хичээлдээ ч явж чадахгүй байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ний үеэр байх Эх нялхасын эмнэлгийн өсвөрийн клиникт очиж үзүүлэхэд эход харуулахад жирэмсэн байна гэж гарсан. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа таньд хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Эх нялхасын нөхөн үржихүйн тасагт нь үр хөндөлт хийлгэж урагийг нь авч цагдаа шүүх эмнэлэг рүү хүргэсэн. Би бас шүүх эмнэлэгт 7 хоногийн дараа очиж өдрөө цусны шинжилгээ өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/

“... Би  тэр зочид буудалд яаж орсон талаар болохоо санахгүй байгаа. Би буудалд сэрэхэд тэр И- гэх залуутай хамт байсан. Би сэрэх үед ямар ч хувцасгүй шалдан байсан. Мөн тэр И- гэх эрэгтэй ямар ч хувцасгүй миний хажууд надтай хамт нэг орон дээр хэвтэж байсан. ... Тэгээд би өглөө эрт ажилтай учир тэндээс гарч явах гэтэл надад унааны мөнгө байхгүй байсан учир И-ээс унааны мөнгө гэж 5000 төгрөг аваад эгчийнхээ ажил руу явсан.  ...Би сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Би одоо эмчилгээ хийлгэхэд гарсан зардлуудаа баримтаа шүүх хурал дээр гаргаж өгнө. Би одоо урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй учир охин хальсаа нөхүүлэх хагалгаанд орно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 97-98 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2054 дугаартай:

 “1.2. А.О-ын биед зүүн ташааны зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба шинэ гэмтэл байна.

4.5 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийг зэрэг хамаарахгүй.

6. А.О-ын үтрээнд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.

7. А.О-д шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй.

8.  А.О- ОI бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Б.Ундармаагийн “... 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үзүүлсэн. 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүчиндүүлсэн гэсэн. Үзэхэд онгон хальс шинэ урагдалтай, цус хуралттай, хавдартай байсан. Үтрээнээс наалдацын шинжилгээ авч биологийн шинжилгээнд явуулахад хариу нь эр бэлгийн эс илрээгүй байсан. Эр бэлгийн эс нь шээсээр болон үтрээний ялгадасаар гадагшилдаг ба мөн үтрээг угааж цэвэрлэх үед эр бэлгийн эс үтрээнд илрэхгүй байж болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 3168 дугаартай:

“1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномынмикросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, Vwa, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Ц.И- нь А.О-ын ургийн биологийн эцэг байх боломжтой байна.

2. Ц.И- нь А.О-ын ургийн биологийн эцэг байх магадлал 99,99% байна.

3. Ураг хэдэн сартай болохыг тогтоох боломжгүй. Энэ нь хэрэгт ач холбогдол багатай болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 35 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 353 дугаартай “1.Уг ураг нь 2018.03.12-ны эхо шинжилгээгээр 7-8 долоо хоногтой байжээ” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн №000075 тоот үр хөндөлтийн түүхэнд 2018 оны 03 дугаар сраын 12-ны өдөр эхо хийжээ. Энэ эхогоор ургийн зүрхний цохилт /+/ ураг орчмын шингэн хангалттай, ихэс ар хананд, умай тонустай, 7-8 долоо хоногтой жирэмсэн гэсэн байна. Үүний дагуу дүгнэлтэд тусгаж өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс гэсэн хаягтай наалдамхай туузаар ороосон, цайван өнгийн цаасанд боосон, цаасыг задлахад хуванцар саванд 25 грамм хүрэн улаан өнгийн нөжөрхөг зүйл байсан. Түүнийг гистологийн шинжилгээнд үзүүлэхэд ихэсийн үлдэгдэл, архаг үрэвсэл гэсэн хариу ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №533 дугаартай:

“1. А.О-ын охин хальс шинэ урагдалтай байна.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Хохирогч 2018.01.27-28-нд шилжих шөнө бусдад хүчиндүүлсэн гээд шүүх эмнэлэгт 2018.01.30-нд үзүүлсэн байх тул 2-3 хоногийн дараа буюу богино хугацаанд жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй болно” гэсэн дүгнэлт /хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ц.И- нь хохирогч А.О-ын хүсэл зоригийн эсрэг  түүнийг согтуурсан байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болгож үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Болормаа, хохирогч А.О- нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Ц.И- нь миний эрүүл мэндэд зориулж, эмчилгээний зардал болох 5.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ.

Иймд шүүгдэгч Ц.И-ээс түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.И-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас А.О- нь ураг авхуулсан бөгөөд энэ нь түүний хувьд ноцтой хор уршиг тул шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан өмгөөлөгчийн гаргасан ял хөнгөрүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Энэ хэрэгт шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон 9 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Ц.И- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролд тооцож сайн дураараа 5.000.000 төгрөг төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.И-т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт болгон зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигон овогт Цогтхүүгийн И-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг түүнийг согтуурсан байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц.И-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.И-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Ц.И-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.И- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ