| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2026/02186/И |
| Дугаар | 197/ШШ2026/03365 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/03365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо,*******,******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо,*******, өөрийн байр хаягт байрлах, Нийслэлийн ,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, Д.*******ын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, *******,*******,******* тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 48 м.кв талбайтай хувийн сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай 197/2026/02186/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцлоо.
ҮНДЭСЛЭХ нь:
...2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 13/12 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Ганбаатар гаргасан байх бөгөөд тогтоолын тогтоох хэсгийн нэгт төлбөр төлөгч Д.*******ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Г-, Y- дугаартай бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн *******, ,******* тоот хаягт байрлах 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 48 м.кв талбайтай хувийн сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 30,121,934 төгрөгийн 50 хувь болох 15,060,967 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад Сүхбаатар дүүргийн *******,******* хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосугай гэж, мөн тогтоох хэсгийн хоёрт тогтоолыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай гэж тус тус үүрэг болгосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр болох тогтоолд тавигдах шаардлагыг хууль тогтоогч хуульчилж өгсөн. Тодруулбал тус хэсгийн 12.2.8-д тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тодорхой тусгах ёстой болохыг заажээ. Гэтэл Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Ганбаатарын 13/12-тай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд дээр дурдсан хуулийн шаардлагыг биелүүлэлгүй миний үндсэн эрх болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь хэсэг, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан гомдол, санал гаргах эрхэнд халдаж ажиллагааны ноцтой зөрчил үүсгэсэн гэж үзэж байна. Улмаар тус хуулийн 44.6 дахь хэсэг болон хуульд заасан бусад ажиллагааr өөрчлөх, хүчингүй болгох зэрэг үр дагавар бий болгож, төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Мөн 13/12 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын 2 дахь хэсэгт заасны дагуу 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.д үүрэг болгосон. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 13/12 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид огт хүргүүлж, танилцуулалгүй ажиллагааны зөрчил гаргасан.
Нөгөөтэйгүүр, миний бие тогтоолыг хүргүүлж, танилцуулсан байсан бол энэхүү гаргаж буй гомдлоо хугацаа алдалгүй гаргах байсан. Энэ эрхийг минь ч хүртэл зөрчсөн үйлдэл гэж үзэж байна...гэв.
...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/132025/07320 дугаар шүүгчийн захирамжаар Д.*******aac 39,379,834 төгрөгийг гаргуулж, Юнайтед Капитал Инвест ББСБ ХХК-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд улсын эрхийн бүртгэлийн Ү-, Г- дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* ******* тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.*******ын өмчлөлийн хувийн сууц, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04-160/24789, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04-160/24829 дүгээр мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн т зохион байгуулагдсан боловч уг дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх заалтыг үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ба хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/12 дугаар тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.*******ын дугаарт холбогдон танилцуулахад “мэдэж байгаа би дуудлага худалдааны зар харсан. 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэхэд төлбөрөө бүрэн төлнө.” гэх тайлбар өгснийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулж, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04-160/29626 дугаар мэдэгдлээр хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хавсарган баталгаат шуудангаар түүний оршин суугаа Чингэлтэй дүүргийн ******* Доод салхитын 7-121 тоот хаягт хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг талуудыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэснийг баримтлан хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүргүүлсэн тул ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргах эрхийг тухайлан заагаагүй хэдий ч төлбөр төлөгч нь гомдол гаргах эрхээ эдэлсэн нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Тус үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн т зохион байгуулагдсан боловч уг дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д заасныг үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/12 дугаар тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.*******ын дугаарт холбогдон танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдов.
Иймд шүүх Улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, Д.*******ын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, *******,*******,******* тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 48 м.кв талбайтай хувийн сууцанд 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
7. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА