Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2026/11942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч *******,*******,*******,*******од оршин суух РД:*******, Шонхор овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч *******,*******,, байрлах холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

        Шүүх хуралдаанд оролцогчид:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          2.Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч холбогдуулан эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 194 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15290664 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 15290664/194 дугаартай эд хөрөнгө хураах, 11/241 дугаартай эдгээр хөрөнгүүдэд шинжээч томилсон тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх тогтоолуудад 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Уг тогтоолууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 194 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эд хураах тогтоолын жагсаалтаас морины зүчээ суурин газрын хамт нэгж талбарын дугаарт хөрөнгө бичигдсэн холбогдох хэсгийг хүчингүй болго гэсэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0461 дугаартай Тогтоол хүчингүй болгох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан. Уг тогтоолд техникийн шинжтэй алдаанууд байсан учраас Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц.*******гийн биед үзлэг хийж 523.800 төгрөгийг хурааж авсан. Эдгээр тогтоолуудад гомдол гаргаад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоол хүчин төгөлдөр байна, эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Манайхаас эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг нэг өдөр үйлдэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.10 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дэх хэсэгт төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлахдаа тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтоох ёстой гэж заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан 26.038.710 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн материал дээр *******,*******,,од байрлах улсын бүртгэлийн Ү- дугаартай, 200 метр квадрат талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г- дугаарт бүртгэлтэй 695.49 метр квадрат талбайтай хувийн газрыг хурааж битүүмжилсэн. Тухайн эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээчийн дүгнэлтээр 240.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Манайх 450.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Хэт давуу буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.10 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн гүйцэтгэх үүрэг, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх эзлэх хувийг харгалзан үзэхгүйгээр битүүмжлэх, хураах тогтоолыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх, хураах тогтоол гаргаад Ц.*******гийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг үндэслээд үнийн санал өгөхгүй гэдэг байдлаар тухайн өдрөө шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Тухайн хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсанаас хойш 1 сарын дотор энэ ажиллагаа хийгдэх ёстой. Шийдвэр гүйцэтгэлээс үнийн саналаа өгөөрэй гэсэн мэдэгдэл, үнийн саналаа өгөхгүй бол шинжээч томилохыг мэдэгдсэн зүйл байхгүй. Зөвхөн төлбөр төлөх эсэх талаар тайлбар аваад төлөхгүй гэсэн тайлбар дээр нь шинжээч томилсон тогтоол хүчин төгөлдөр бус. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 194 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15290664 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15290664/194 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 411/241 дугаартай шинжээч томилсон тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0602 дугаартай Шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 416 дугаартай Магадлалаар хариуцагч "" ХХК-иас 26.038.710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдер ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 321 дугаартай Тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч "" ХХК шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэгчийн удаа дараа хугацаа тогтоосон мэдэгдлийг биелүүлээгүй, төлбөрийг барагдуулаагүй, эзэмшил, өмчлөлд нь хөрөнгийн бүртгэлгүй, арилжааны банк дахь харилцах дансанд төлбөрт гаргуулах мөнгөн хөрөнгө илрээгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон. Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Ц.*******д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг ирүүлэх талаар 4-190/1746 дугаартай Мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч холбогдох баримт бичгийг ирүүлээгүй, төлбөрийг сайн дураар төлөөгүй. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15290664/190 дугаартай Тогтоолоор *******, *******, Өлзийтийн 1 дүгээр гудамжны 30-А тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г- дугаартай хувийн сууцыг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг манаач Д.Аюушид үлдээсэн гэж тэмдэглэсэн. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дээрх хаягт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.******* ажиллагаанд саад учруулж, өөрийн хөрөнгө рүү нэвтрүүлэхээс татгалзаж, төлбөрийг төлөхгүй гэж эсэргүүцсэн бөгөөд 15290664/194-01 дугаартай Тогтоолоор *******, *******, Өлзийтийн 1 дүгээр гудамжны 30-А тоот, нэгж талбарын 178107294 дугаартай морины зүчээг суурин газрын хамт битүүмжилж, 15290664/194 дугаартай Тогтоолоор *******, *******, Өлзийтийн 1 дүгээр гудамжны 30-А тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г- дугаартай хувийн сууцыг нэгж талбарын 178107294 дугаартай морины зүчээг суурин газрын хамт хураан авсан. Мөн төлбөр төлөгч, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Ц.******* хураасан хөрөнгөн дээр үнийн санал өгөхөөс татгалзсан тул төлбөр авагчийн хүсэлтээр 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/241 дугаартай Тогтоолоор *******, *******, Өлзийтийн 1 дүгээр гудамжны 30-А тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-, F- дугаартай хувийн сууцыг үнэлүүлэхээр шинжээч томилсон. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 04/61 дугаартай Тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэх тогтоол, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15290664/194-01 дугаартай Тогтоол мөн өдрийн эд хөрөнгө хураах 15290664/194 дугаартай Тогтоолын хураасан эд хөрөнгийн жагсаалтаас морины зүчээ, суурин газрын хамт нэгж талбарын дугаарт гэж бичигдсэн хөрөнгөнд холбогдох хэсгийг хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч тодорхойгүй, урьд битүүмжилсэн хувийн сууц газар төлбөрийн шаардлага хангахуйц байгаа гэх үндэслэлээр хүчингүй болгон зөвтгөх арга хэмжээ авсан. Иймд шийдвэх гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэж илэрхийлэв.

 

           5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

   6.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0602 дугаартай Шийдвэрээр хариуцагч “” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 25.752.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 416 дугаартай Магадлалаар хариуцагч “” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 25.752.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 348.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсныг баталж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

       

           7.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, *******, Өлзийтийн 1 дүгээр гудамжны 30-А тоот, 200 метр квадрат талбайтай хувийн орон сууц, бүртгэлийн Г- дугаартай, 695.49 метр квадрат талбайтай, өмчлөх эрхтэй газар нэхэмжлэгч Ц.*******гийн өмчлөлийн хөрөнгө болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

   8.Тэрээр нэхэмжлэгч төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байгаа эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж мэтгэлцэж байна.

 

           9.Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн биелэлтийг хангуулахын тулд маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгүүдэд доорхи ажиллагааг явуулжээ.

 

          10. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Шүүгчийн захирамж мөн шүүхийн 1430 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 123 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Мөнхсоёлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 321 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан байна.

 

          11.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарснаас хойш дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, битүүмжлэн тэмдэглэл үйлдэн хөтлөж, шинжээч томилж, шинжээч дүгнэлтээ ирүүлснийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргэх ажиллагаануудыг хийсэн нь баримтаар тогтоогдож байна.

 

          12.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 44 дүгээр зүйлийн 44.2.9, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авахаар заасны дагуу төлбөр төлөгч 2015-2026 оны хооронд төлбөр авагчид 26.038.710 төгрөгийг төлөхөөс 2.091.470 төгрөгийг төлж, хариуцагч байгууллага хуульд зааснаар төлөгдөөгүй төлбөрийг төлүүлэхээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй нь талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    

         13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

          

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

          115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох эд хөрөнгө хураах, битүүмжлэх, шинжээч томилсон тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА