Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 719

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч С.Батболд, С.Чинзориг,

иргэний  нэхэмжлэгч, хариуцагч Б.Л, Б.Н,

гэрч Ч.Тнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Л-н Лид холбогдох эрүүгийн ________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____  А овогт Л-н Л.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сайншанд сумаас хойш 22 км-ын зайд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр иргэн М.Нямлхагвын эзэмшлийн ___УНП улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн тээврийн хэрэгслийн хурдыг энэ бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Сыг мөргөн, ___УНП улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 1.135.000 төгрөгийн, нийт 1.510.000 төгрөгийн хохирол учруулан Н.Сын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ:

“...Би маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г мэдүүлэхдээ:

“...Би гомдолтой байна. Оршуулгын зардалд нийт 23.518.636 төгрөг болсон. Хохирол төлбөрт 9.613.000 төгрөг өгсөн. Одоо 13.905.636 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч,хариуцагч Б.Л мэдүүлэхдээ:

“...Би хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Нэхэмжилж байгаа үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 9.613.000 төгрөгийг би төлөөгүй. Надад санал гомдол байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Тмэдүүлэхдээ:

“...Би 3 машины дараа явж байсан. 3-4 машины дараа очиход осол гарсан байсан. Тухайн үед би хүүхдүүдтэй явж байсан болохоор замаа чөлөөлөөд зогсоод холоос харж байхад хүмүүс сандарсан байдалтай байсан. “Старекс” маркийн машинтай хүмүүс нилээн согтуу байдалтай харагдсан. Осол гарах үед “Старекс” маркийн авто машин ослын дохиогоо асаагаагүй байсан. Тухайн өдөр сартай байсан. Старекс маркийн машин замын хажууд зогсож байсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Лийн өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн орчим эмээ М, А, Ц, хамаатны ах Л-ийн ___УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тухайн үед манай машинаас гадна дахиад хоёр машинтай хамаатан саднаараа Дорноговь аймгийн Хамарын хийд рүү явсан. Замдаа явж байхдаа би тухайн үед жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан ба Л- ах өөрөө ___УНП улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бариад явж байсан юм. Замдаа явж байгаад Л- ах Чойр дээр зогсоод нойр хүрээд байна хоёулаа жолоогоо солъё чи бариад явчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би за тэгье гээд Л- ахын машиныг нь бариад явсан. Тэр үед Л- ах миний хажууд суугаад явж байсан юм. Бид нар гурван машинтай цуваад явж байсан ба хамгийн урд талд Л ах өөрийнхөө Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй би хойноос нь явж байсан ба миний хойноос Туул ах өөрийнхөө Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед Л ахын машин миний урд талд явж байсан ба нилээн зайтай хойд талын гэрэл нь харагдах төдий хурдтай явж байсан. Намайг машин бариад явж байхад миний урд талд замын хөвөөн дээр ямар нэгэн гэрэлтүүлэггүй машин зогсож байсан ба тэр машиныг өнгөрч амжаагүй байхад зүүн гар талаас доогуураа шалдан дээгүүрээ усан цэнхэр өнгийн богино цамцтай эрэгтэй хүн гарч ирээд дайруулаад цонхоор толгой нь ороод ирсэн би тухайн үед маш их сандраад тормозоо гишгэсэн. Тэр үед Л- ах машины рульнээс барьж байсан. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу тал руу ороод зогсчихсон байсан. Тэгээд би сандраад машинаасаа буугаад дайруулсан хүн рүү гүйсэн ба нэг эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сэгсрээд байж байсан. Тэгээд би очоод аман дээр нь чихээ тавиад үзтэл архи үнэртсэн тэгэхээр нь би эгчээ та яах гэж согтуу хүн зам руу гаргаж байгаа юм бэ гэж асуухад чи муу юу яриад байгаа юм гээд над руу шороо цацаад дайрсан. Би оршуулгын зардал гэж 3.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн.

            Тухайн үед зам бага зэрэг налуугаар орж ирээд тэгширсэн тэр үед 80 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би ийм зүйл тохиолдсонд маш их харамсаж байна. Би өөрөө хагас өнчин болохоор өнчирсөн 5 хүүхдэд маш их харамсаж байна. Тэдгээр хүмүүст өөрийнхөө чадлын хэрээр туслаж дэмжих болно...” гэх мэдүүлэг /хх-н 75-77/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ын өгсөн:

            “...Би талийгаач Н.Сын төрсөн дүү нь байгаа юм. ...Миний хувьд гомдолтой байна. Ажил явдалд зарцуулсан баримт зэргийг бүрдүүлсэн байгаа. Яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Тухайн үед машин жолоодож явсан жолоочийн ар гэрээс 3.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 82-83/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ггийн өгсөн:

            “...Талийгаач маань нас барахаасаа өмнө бид нар хамтдаа амьдарч байсан, нөхөр маань Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны манаачаар ажиллаж байсан. ажлынхантайгаа хамт хөдөө амарч явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Би гомдолтой байна. Талийгаачийн төрсөн дүү Гыг хэрэгт хохирогчоор оролцуулж явж байхад түүгээр дамжуулж нэхэмжлэх зүйлсийг хэлүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 208х/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мгийн өгсөн:

            “...Би хүүхдуүд болон ач, зээ нарынхаа хамт Дорноговь аймгийн Хамарын хийдийг үзэхээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос 3 машинаараа Сайншанд руу явцгаасан юм. Би тухайн үед ач хүү Л-ийн унаж явсан хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын суудал дээр явж байсан юм. Манай урд Л өөрийнхөө Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан харин хойд тапд манай хүргэн Туул өөрийнхөө Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Бид нар замдаа Чойр дээр зогсоод Л машиндаа газ авсан. Тухайн үед Л- машинаа бариад явж байсан ба ахынх нь нойр хүрээд байна чи барьчих гээд Л-ид жолоогоо шилжүүлсэн ба тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд Айраг сум өнгөрснийг санаж байна цаашаа хаана явж байгаагаа мэдэхгүй байсан. Тэгтэл гэнэт гэрэлд ямар нэгэн дохио гэрэлтүүлэггүй машин орж ирэхэд нь нь би хүүш машин гэж хэлж амжаагүй байхад машины зүүн гар талаас цайвар өнгөтэй юм гэнэт л орж ирээд мөргүүлсэн. Тэгтэл өөдөөс машины урд талын шил хагараад машинтайгаа баруун гар талруу замаас гараад зогссон. Тэгээд би тухайн үед хүн дайрчихлаа гэж бодоогүй буугаад харахад машинаас хойд талд дотоожтой дээгүурээ цайвар өнгөтэй юм өмсчихсөн эрэгтэй хүнийг овоорчихсон сэгсэрч байсан. Тэгтэл манай ач хүү Л- очоод битгий хамаагүй сэгсэрээч гээд тонгойгоод цээжин дээр нь чагнатал хүүеэ энэ согтуу хүн байна шдээ гэж хэлтэл нэг хүүхэн чи муу юу вэ гээд манай ач хүү рүү шороо аваад цацсан. Тэгэхэд нь би татаад холдуулсан. Тэнд байсан хүмуүс дандаа архи уучихсан байсан. Тэгээд тэнд бөөн чимээ шуугиан болоод байхаар нь тэр хүмүүсээс холдоод машиныхаа хажууд нь очоод зогссон...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Лгийн өгсөн:

“...Би хамаатан саднаараа Хамарын хийд явахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим “ машинтай Улаанбаатар хотоос гарсан юм. Би урагшаа зам мэддэг болохоор өөрийн эзэмшлийн 66-22 УБҮ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамгийн урд талд нь явж байсан юм. Тэгээд замдаа Чойр дээр зогсоод машиндаа газ хийлгээд зогсож байгаад хөдөлсөн тэр үед гадаа харанхуй болчихсон гэгээ тасарчихсан байсан. Тэгээд замдаа гарсан ба би мөн адил урд нь гараад явсан бид нар хоорондоо гэрэл харах төдийд л явж байсан. Тэгээд замдаа явж байхад би толиндоо харахад манай хар өнгийн приус 20 маркийн машины гэрэл нь харагдаж байсан тэгтэл гэнэт явж байтал гэрэл нь харагдахаа байчихсан. Тэгтэл миний утас руу А залгаад буцаад хүрээд ирээч энд осол болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд буцаад хүрээд ирэхэд замын баруун ар талд хүмүүс овоорчихсон манай хар өнгийн машин баруун гар талруугаа гараад зогсчихсон аваарын гэрэл нь асаалттай байж байсан. Тэр үед манай хамгийн хойд талд явж байсан приус 20 маркийн саарал өнгийн машин аваарын гэрлээ татаад замын хөвөөн дээрээ зогсож байсан. Тэрнээс хойш 100 орчим метрийн зайтай аваарын гэрэл болон ямар нэгэн гэрэл асаагаагүй байсан. Тухайн үед бид нарыг очоод удаагүй байхад аваарын гэрлээ асааж байсан. Тухайн үед замын үзэгдэх орчин чөлөөтэй, харин харанхуй байсан. Би машинтайгаа 86 орчим км/цагийн хурдтай, тогтмол хурдаа бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ц-гийн өгсөн:

“...Би өөрийн гэр бүлийнхэн болон эгч нарын хамт 3 машинтай Дорноговь аймгийн Хамарын хийд рүү 2018 онь 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим бүгдээрээ явцгаасан юм. Тэр үед хамгийн урд талд Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай үеэл дүү Л, хойд талд нь хар өнгийн ___УНП улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Л- явж байсан, харин би нөхөр Туулын хамт саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолоочийн хажуу талд суугаад явж байсан юм. Би тухайн үед жолоо хаана яаж солигдсон талаар мэдэхгүй байна 02 цагийн орчим санагдаж байна бид нарын дунд машинууд орж гараад явж байсан. Замд явж байхад гадаа харанхуй халтиргаа гулгаа байхгүй байсан. Тэгээд замд явж байтал замын хажууд нэг машин ямар нэгэн гэрэлтүүлэггүй хүмүүс хажууд нь шуугилдаад байх шиг байсан тэгээд тэр машиныг дөнгөж өнгөрөхөд манай хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу гарчихсан ард талд нь гэрэл анивчаад зогсож байсан. Тэгээд бид нар өөрсдийнхөө машины харалдаа очоод зогссон. Тэгээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөх гээд байж байтал Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан хүн хэд дэх шон гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Тын өгсөн:

“...Би эхнэрийнхээ эгч дүү нар болон хүүхдүүдтэй нь Хамарын хийд явах гээд нийт 3 машинтай Улаанбаатар хотоос 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Сайншанд сум руу гарцгаасан юм. Тухайн үедээ замдаа явж байхад би хамгийн хойд талд нь өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 02-64 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгээд хамгийн урд явж байсан Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл газ авна гээд Говьсүмбэр аймаг дээр зогсож газ авсан. Тухайн үед гадаа харанхуй байсан ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Бид нарын цуваан дунд өөр машин орчихсон байсан гэхдээ ямар машин гэдгийг нь мэдэхгүй байна гадаа харанхуй байсан учир хойд талын гэрэл нь харагдаж байсан ба манай хамт явж байгаа хар Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан. Тэгтэл урд аваараа татчихсан машин зам дээр зогсож байсан ба тэр машин яваад өгөхөөр нь энд ямар нэгэн юм болждээ гэж бодоод өнгөрөөд явах гэтэл замын хажуу тал руу манай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгэхээр нь бид нар харалдаа нь очиж зам чөлөөлж зогссон. Тэр үед замын хажуу талд Старэкс маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл ямар нэгэн гэрэл дохиогүй зогсож байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуухад манай урд талд явж байсан хар приус-20 маркийн машин барьж байсан Лхагваа зам дээр гэнэт хүн гарч ирээд дайруулсан гэж хэлж байсан. Тэр үед старэкстэй явж байсан хүмүүс нилээн согтуу янз бүрийн юм ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оы өгсөн:

“...Манай эгч дүү дөрөв болох Ч.М, Р.М, Ч.Цэрэндулам бид нар хүүхдүүд ач, зээ нарын хамт Дорноговь аймгийн Хамарын хийдийг үзэхээр нийт нялх хүүхдүүд ороод 17-лаа 3 машинтай 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос гарцгаасан юм. Би Соната 6 машин дотор Л гэх Л-ийн ахынх нь машинтай хамгийн урд нь явж байсан бид хамтдаа явж байгаа болохоор их хол зайтай яваагүй тухайн үед би машины хойд талын суудал дээр явж байсан юм. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 28-ны 02 цагийн орчим явж байхад манай машин жолоодож явсан жолооч Л манай нөгөө хэдийн гэрэл нь яагаад алга болчихвоо гэж хэлсэн. Тэгээд замын хажуу тал руу ороод түр зогсож байтал танихгүй машин зөрөөд явахаар нь машинтайгаа буцаад явсан. Тэгэхэд манай хар өнгийн Приус машин замын баруун тал руу орчихсон байсан. Тэгээд бид нар яасан юм болдоо гээд буусан тал руу нь машинтайгааа бууж очсон. Тэгэхэд манай хамгийн хойд талд явж байсан саарал өнгийн Приус маркийн машин зам руу орсон машины харалдаа зогсоод аваарын гэрэлээ татчихсан зогсож байсан. Тэгээд орчиноо хартал хар приусны цаад талд хүмүүс цугларчихсан нэг хүн газар хэвтчихсэн тэр хүнийг сэгсэрч байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүсийн ихэнх нь согтуу архи үнэртэж байсан. Тэгээд би хэнээс нь асуусан гэдгийг нь одоо сайн санахгүй байна тухайн үедээ их сандарчихсан байхад манай машины урдуур хүн орж ирээд дайруулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Аын өгсөн:

“...Манай ах дүү нар нийлсэн 15 хүн хүүхдүүдийн хамтаар 3 автомашинтай Ханбаян Зүрх-Уул хамарын хийд орохоор Улаанбаатар хотоос 2018 оны 04 сарын 27-ны орой 18.00 цагийн орчимд гарсан бөгөөд би Лхавгадоржийн машинд Л- М, Ц нарын хамтаар сууж явсан. Машины жолооч замд явж байгаад Говьсүмбэр аймаг орохоос өмнө жолоогоо Л-ид шилжүүлээд өөрөө жолоочийн хажуу талын суудалд унтаад явсан. Дорноговь аймгийн Айраг сумын постон дээр ирж сэрээд би жаахан явж байгаад машинаа барина гэж ярьж байсан тухайн үед манай машины урд Лхавгасүрэн машинтайгаа явсан ардаас нь бид нар машинтай явсан манай машины араас Туул машинтайгаа явж байсан юм. бид Айраг сумын пост нилээд өнгөрөөд явж байтал асфальтан замын хойноос урд чиглэлийн урсгалд нэг машин зам чөлөөлөөгүй зогсож байсан бөгөөд жолооч тухайн машины хажуугаар дохио өгөөд гартал гэнэт замын ертөнцийн зүгээр зүүн талаас гэнэт нэг юм гарч ирээд манай машиныг мөргөчих шиг болсон бид юуг нь мэдээгүй зогсоод машинаас бууж ирэхэд хүн мөргөсөн байсан бөгөөд тухайн зогсож байсан машины хүмүүс согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лийн өгсөн:

“...Манай хамаатан садангууд бүгдээрээ ярилцаад 3 машинтайгаа хүүхдүүдтэйгээ 20 гаруй хүмүүс Улаанбаатар хотоос 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрөөд гарцгаасан юм. Тэгээд би хоёр өдөр шахуу нойргүй явчихсан болохоор Говьсүмбэр аймгийн наанаас хамаатны дүү болох Л.Лид ахынх нь нойр хүрээд байна миний дүү түр машин барьчих гээд өөрийнхөө ___УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээ шилжүүлсэн. Тэгээд би машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан. Тухайн үед зам үзэгдэх орчин чөлөөтэй харанхуй байсан юм. Би дүүгээрээ машин бариулаад явж байхдаа ах нь жаахан байж байгаад өөрөө машинаа баръя гэж хэлчихээд 35 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад нэг машин замын хажууд зогсож байсан ба гэнэт машины зүүн талаас хүн гэнэт орж ирээд дайруулсан. Би тэр хүнийг гэнэт орж ирсэнийг маш сайн санаж байна. Яагаад гэвэл би машины жолоочийн хажуу талд суугаад явж байган юм. Тэгээд тухайн үедээ манай дүү тормозоо гишгээд баруун гэр талруугаа дараад замаас гараад зогссон. Тэгээд манай дүү яанаа гээд машинаас гараад гүйгээд би хойноос нь гүйгээд очтол хүн дайрсан байсан. Тэгтэл манай хамт явж байгаа хойноос ирж байсан машинтай явж байсан хүмүүс яасан бэ юу болов гээд хүрээд ирсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан замын хажууд зогсож байсан Старекс маркийн тээврийн хэрэгсэл аваарын гэрэл асаагаагүй байсан хэрвээ татсан байсан бол тэрнийг харах боломжтой гэж бодож байна. Асаагаагүй байсан учир тулж ирээд тэр машиныг харсан. Мөн 02-66 УНМ улсын дугаартай Старэкс тээврийн хэрэгсэлтэй явж байсан хүмүүс ихэнх нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мгийн өгсөн:

“...Манай БЗД-н ..-р хорооны ажилчид хоорондоо ярилцаж байгаад Дорноговь аймгийн Хамарын хийд аялан сакура цэцэг үзье гээд албан бусаар хүн бүр 30.000 төгрөг гарган хэсгийн ахлагч Оюунгэрэлийн нөхөр Мягмарсүрэн гэх залуугийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна старэкс маркын машинтай 2018 оны 04 сарын 27-ны орой 18.00 цагийн орчимд 11 хүн Улаанбаатар хотоос гарсан бөгөөд бид 02.00 цагийн орчимд санаж байна асфальтан замын км-ын 417-р шонгоос хойш зогсож бие зассан юм. Бид нарыг машинаас буухад талийгаач машины арын суудал дээр унтаж байсан бид замын ертөнцийн зүгээр баруун талд бие зассан би бууж бие засаад машины урд талын суудалд суутал гэнэт их чимээ гарсан би юу болов гэтэл манай хэсгийн ахлагч Балжинням С ахыг машин мөргөчихлөө гэх шиг болсон тэгээд сандраад машинаас буутал замын баруун талын шороон дээр талийгаач шидэгдсэн ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч В.Оийн өгсөн:

“...Улаанбаатар хот БЗД-н ..-р хорооны 11 ажилтан жолоочийн хамтаар Дорноговь аймаг хамарын хийд орохоор 2018 оны 04 сарын 27-ны орой 18.00 цагийн орчимд Н.Мгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна старэкс маркийн автомашинтай явсан юм бид явж байгаад шөнө 02.00 цагийн орчимд санаж байна Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн замын хойноос урагш явах чиглэлийн эгнээний 419-422 км-н хооронд зогссон би тухайн үед машинд унтаж байсан бөгөөд гэнэт их чимээ гарах шиг болсон би машины дугуй хагарсан юм болов уу яасан бол гэж бодоод машинаас буутал манай машины хүмүүс орилолдоод байсан тэгээд ослын талаар мэдсэн бөгөөд манай ..-р хорооны манаач С гэх хүнийг ___УНП гэсэн дугаартай байсан санаж байна приус маркын машин мөргөж С нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ын өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг юм. Манай .. дугаар хорооны ажилчид Хамарын хийд явахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд замдаа шөнө 02 цагийн орчим түр зогсоод бие засчихаад машины баруун талд бид нар явах гээд ойр зуурын юм яриад байж байтап гэнэт хүчтэй дуу чимээ сонсогдсон. Тэгтэл юу болов бужигнаад машины зүүн талд очтол машин зүгээр байсан ба машины зүүн талд эрэгтэй хүний сандаал байсан. Гэтэл С машинаас нилээн урагш шидэгдчихсэн газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мгийн өгсөн:

“...Би өөрөө хувьдаа 02-66 УНМ улсын дугаартай Нyundai Starex маркийн машинтай юм. Тэгээд манай Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны ажилчид намайг том машинтай болохоор хамт яваад өгөөч бид нар бензинийг нь хийчихнэ гэж хэлсэн. Тэгээд би тэд нартай явахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Улаанбаатар хотоос жолоочтойгоо ..-лаа Дорноговь аймаг руу гарсан. Тэгээд замдаа 02 цагийн орчим бие засцгаая гээд 35 дугаар зөрлөг жаахан өнгөрөөд явж байгаад зогсоцгоосон. Тухайн үед гадаа цаг агаар тогтуун байсан. Би машинаа баруун талын хөвөөн дээр шахаж тавиад зогсоочихсон байсан ба аваарын гэрлээ асаасан байсан. Тэгээд явцгаая гэж хэлээд байж байтал миний зүүн гар талд хүчтэй дуу чимээ гарахаар нь гайхаад машинаасаа буутал миний зүүн талд хүний сандаал, машины гупер хэлтэрхий байсан юм. Тэгэхээр нь С хаана байна гээд хэлтэл бүгдээрээ сандралдаж эхэлсэн ба машины урд галд ойролцоогоор 20-30 орчим метр зайтай замаас гарчихсан Приус маркийн машин зогсож байсан. С нь манай машинаас 10 орчим метрийн урд шидэгдсэн байсан. Би тухайн үед нь очоогүй төрсөн эгч Мөнхтуяа уйлаад байхаар нь тайвшруулаад байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Эгийн өгсөн:

“...БЗД-н .. хорооны хэсгийн ажилчид Дорноговь аймгийн Хамарын хийд явахаар хоорондоо ярилцаад хэсгийн ахлагч З.Оюунгэрэлийн нөхрийн хюндай старэкс маркын автомашинтай 2018 оны 04 сарын 27-ны орой 18.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд гарсан бөгөөд 11 ажилтан явсан юм. 2018 оны 04 сарын 27-28-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд санаж байна 419 гэсэн км заасан шонгоос хойш зогсож бие зассан юм. Бид нар машинаас буугаад замын баруун талруу гарч бие зассан талийгаач машины хамгийн хойно суугаад яваад машинаас бууж тамхи татаж байгаа харагдсан. Тэгээд бид машинд сууцгааж байтал гэнэт их чимээ гарсан бүгд юу болов гээд машинаас бууж хартал Балжинням Сын гутлыг олж хараад замаар гүйсэн тэгээд гэнэт С ах гээд эргэж бид нарлуу гүйсэн очиж харахад С замын баруун талын шороон дээр шидэгдэж нас барсан байсан. Талийгаачийг мөргөсөн машин нилээд урагшаа яваад замын хажууд зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Н-ийн өгсөн:

“...Манай Баянзүрх дүүргийн ..-р хорооны хамт олон старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй 2018 оны 04 сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Хамарын хийд явахаар гарсан. Би машины араасаа 2 дахь суудал дээр зөв талын цонхон талд сууж явсан талийгаач С миний ар талын сандал дээр голд сууж явсан. Тэгээд 2 удаа зогсож бие засаж, колонкоос шатахуун авсан. Хамгийн сүүлд 02 цагийн орчимд бие засахаар замын хажууд гарч замаа чөлөөлж зогсоод Б хамгийн түрүүнд бууж сандлаа буулгаж ард сууж явсан хүмүүсээ буулгасан. Би машинаас буугаад урагшаа яваад бие засчихаад машиндаа ороод суу гээд сандалруугаа явж байтал тас хийх чимээ гарахаар нь хартал маш хурдтай машин явж өнгөрсөн. Тэгэхээр нь би толь шүргэчихсэн үү гээд цонхоороо толь хартал зүгээр байсан нэг нь машины ар талыг хараад зүгээр байна гэж хэлсэн тэгэхээр нь би дугуйг нь хагарсан юм байхдаа ямар аймар чимээтэй юм гэж хэлсэн тэгсэн жолооч бүсээ аваад гарсан нэг нь машины урдаас талийгаач Сын тавчикийг оллоо гэхээр нь бид нар сандралдаад талийгаач Сыг хайсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ц-гийн өгсөн:

“...Манай байгууллагын хамт олон ..-лаа старекс машинтай Хамарын хийдрүү явахаар 2018 оны 04 сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд бие засахаар болоод замын хажууруу замаа чөлөөлөөд зогссон. П, О, жолооч 3 машинаас буугаагүй бусад нь замын хажууд бие засчихаад машиндаа эргээд сууж байтал гэнэт тас хийх чимээ гарсан. Би манай машины бөгсийг хамчихлаадаа гэж хэлээд сууж байтал манайхан машинаас буугаад гүйлдээд бужигнаад эхэлсэн. Тэгээд би юу болвоо гээд машинаас буугаад машинаас урагш явж байтал Гг П замын хажууд тэврээд сууж байсан П Цэцэгээ эгч та Гг хараад сууж бай би явлаа гээд цаашаагаа яваад өгсөн би Ггээс юу болсон бэ гэж асуутал Г Сонька ах гэж хэлээд өөр юм хэлээгүй би тухайн үед яг юу болоод байгаа талаар сайн мэдээгүй сүүлд нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 39х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Пын өгсөн:

“...Манай байгууллага сарын өмнөөс аялалд явна гэж ярьж байсан тэгээд 2018 оны 04 сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Хамарын хийдрүү явсан. Манайх жолоочтойгоо нийт ..-лаа явсан. Улаанбаатар хотоос 18 цагийн орчимд явсан. Тэгээд бид 02 цагийн орчимд бие засахаар замын хажууруу зам чөлөөлж зогссон би старексийн жолоочийн ар талд голын сандал дээр сууж явсан миний баруун талд Б, зүүн талд О сууж явсан. Машин зогсоход Б голын эвхдэг сандал буулгаж арын сандал дээр сууж явсан хүмүүсийг буулгасан талийгаач С машинаас буугаад жолоочийн хаалган дээр очиж жолооч тамхи асууж аваад Боос гал асуутал Б цүнхэнд байгаа гэхээр нь би Бийн цүнхнээс асаагуур авч Бид өгсөн, Б талийгаач Сод авч өгсөн. Б хаалганы хажууд талийгаач С цаад талд нь зогсож байсан. Тэгээд талийгаач тамхи асаачихаад машины зөв талын ард талд тамхи татаад зогсож байсан тэгээд манайхан бие засаж дуусчихаад машиндаа сууж байсан хамгийн сүүлд Г бие засаад машинруу ирж байсан тэгэхэд талийгаач С нь тамхи татаад зогсож байсан. Тэгээд Гг жалгаруу өгсөж байхад тас хийх чимээ гарсан тэгэхээр нь би толь шүргэчихвүү гэж жолооч Мягмарсүрэнд хэлтэл Мягмарсүрэнг бүстэйгээ ноцолдоод Сонькоог шүргэчихлээ гэж хэлэх шиг болохоор нь бүгд машинаас буугаад замаар гүйлдэж талийгаач Сыг хайсан. Хажуугаар явсан машин зогсолгүй чигээрээ явж байгаад маш хол очиж зогссон. Тэгэхэд бид нар зугтаж байна гэж бодоод дугаарыг нь тэмдэглэх гэтэл чадаагүй.

Талийгаач С манай машинаас 50-60 орчим км газар замын хажууд хөл нь ертөнцийн зүгээр урагш харсан толгой нь ертөнцийн зүгээр хойшоогоо харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан би талийгаач дээр очоод гүрээ болон чамархайны судаснуудыг барьж үзтэл судас нь цохилохгүй байсан тэгээд хөлийг нь хартал хөл нь санжганасан байсан өмд, дотуур өмд, оймс тайлагдаж шувтарсан байсан цамц нь урагдаж цоорсон байхаар нь би эгчийнх нь дээлээр нь хучсан. Талийгаачаас урагш 50-60 км орчим газар мөргөсөн машин нь зогсож байсан би марк өнгө дугаарыг нь мэдэхгүй байна би талийгаачийг мөргөсөн машины жолооч нь ирж талийгаачийн зүрхийг чагнах үед нь би жолоочийнх нь зүүн хөл нь муу байгааг мэдсэн тэр жолооч нь 18-19 орчим насны суга таягтай шар царайтай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ггийн өгсөн:

“...Манай Баянзүрх дүүргийн .. хорооны ажилтан нар Хамарын хийд явахаар 2018 оны 04 сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Старекс маркийн 02-66 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолоочтойгоо .. хүн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн .. хорооны гаднаас хөдөлсөн замдаа бид нар 0,75 литрийн нэрийг нь санахгүй байна 2 шил архи хувааж ууцгаасан. Зарим нь уухгүй байсан байх тэгээд бие засахаар болоод замын хажуу талын хөвөөн дээр зогссон. Замын хажууд 420 гэсэн дугаартай шон байсан бид нар бүгд бууж бие зассан би машинаас ертөнцийн зүгээр урагш яваад замын хажуухан талд бие засчихаад машинд суух хаалган дээр очтол гэнэт маш чанга тас хийх чимээ гарсан. Тэгсэн машин дотроос нэг нь манай машины хаалга хамаад явчихлаадаа гэж хэлэхээр нь машины ард талд очиж машины ар талыг хартал зүгээр байсан тэгэхээр нь би зүгээр байна гээд буцаад машинруу очтол Балжинням надтай зөрөөд машины араар тойроод хартал машины хажууд засмал дээр талийгаач Сын гутал байна гэтэл жолооч буутал машины жолооч талын урдхан талд нь нэг гутал нь байсныг жолооч олж харсан тэгээд бид бүгд машинаас буугаад талийгаач Сыг хайтал машинаас нилээн урд замын хажуу талд хэвтэж байсан би айгаад сайн харж чадаагүй буцаад машинруугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 43-44х/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.Лийн өгсөн:

“...Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэг зам тээврийн осол хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Үүн дээр нэмж ярих зүйл байхгүй. ___УНП улсын дугаартай приус-20 дугаартай тээврийн хэрэгслийг манай эхнэр Нямлхагва Төрийн банктай гэрээ байгуулан 10%-н зээлд хамрагдан авч байсан. би хамтран зээлдэгчээр оролцсон. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ Төрийн банкны нэр дээр байгаа боловч уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэрээгээр манай эхнэр Нямлхагва бид хоёр байгаа юм. Би эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна...” гэх дүгнэлт /хх-н 139-140/,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч М.Нямлхагвын өгсөн:

“...___УНП дугаартай автомашин миний өөрийн автомашин юм, уг автомашиныг анх худалдаж авахдаа Төрийн банкнаас зээлээр худалдаж авсан тул машин банкны нэр дээр байдаг юм. Уг автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тоормос, явах эд ангий хэвийн ажиллагаатай автомашин байсан. Миний автомашин гаднах урд гупер, копут, карлан, их гэрэл, салхины шил, дээвэр хонхойсон, дотор эд анги бас гэмтэлтэй. Миний бие бусдад учруулсан хохирлыг барагдуулах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-н 219х/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Н-ын өгсөн:

“...Уг автомашиныг хамаатны дүү барьж яваад осол гаргасан, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 217х/,

 

     Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн _____ тоот: 

1.  Амь хохирогч Н.Сын цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр Тархины баруун тал бөмбөлөгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлөгийн дотор хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн бөөрний эдийн задрал. Өрцний урагдал. Элэгний эдийн задрал. Хүзүүний 7 дугаар нугалам нурууны 1 дүгээр нугаламтай холбогдох хэсгээр салалт, нугасны тасрал. Зүүн бугалганы ил хугарал, зүүн шилбэний бяцарсан ил хугарал. Зүүн бугалга, зүүн шилбэний хугарлын шарх. Дух, баруун бугалга, баруун дал, зүүн дал, нуруу, баруун суганы ар хэсэг, баруун ташаа баруун өгзөг хамарсан хэвлий, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн тавхай, зүүн өвдөгний зулгаралт. Зүүн өвдөгний цус хуралт. Зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Амь хохирогч Н.Сын цогцосноос авсан цусанд 5,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна.

            4. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 5,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

            5. Амь хохирогч Н.С нь Тархины баруун тал бөмбөлөгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлөгийн дотор хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн бөөрний эдийн задрал. Өрцний урагдал. Элэгний эдийн задрал. Хүзүүний 7 дугаар нугалам нурууны 1 дүгээр нугаламтай холбогдох хэсгээр салалт, нугасны тасрал гэмтэлийн улмаас нас барсан байна.

            6. Амь хохирогч Н.С нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

            7. Амь хохирогчийн цус нь АВ/1\// бүлгийн хаъяалалтай байна гэх дүгнэлт /хх-н 49-50х/,

 

            Техникийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ___ тоот:

            1. Уг осол нь зам тээврийн осол мөн бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм.

            2. Осол гарсан босоо тэнхлэгийн зам нь нийтийн хэрэгцээний зам мөн бөгөөд уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай хашаа талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй.

            3. Тоёота Приус-20 маркийн ___УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Жолооч Л.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 11194219 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

            4. Осол хэргийн материалтай танилцахад жолооч Л.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

            5. Амь хохирогч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Явган зорчигчийн үүрэг/-ийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:    г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

            6. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-20 маркийн ___УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн амь хохирогч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Явган зорчигчийн үүрэг/-ийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

            7. Шинээр нөхцөл байдал илрээгүй гэх дүгнэлт /хх-н 62-63х/,

 

            Шүүгдэгч Л.Лийн хувийн байдалтай холбоотой:

            -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 227х/

            - Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 228/

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 193/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сайншанд сумаас хойш 22 км-ын зайд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр иргэн М.Нямлхагвын эзэмшлийн ___УНП улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн тээврийн хэрэгслийн хурдыг энэ бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Сыг мөргөн Н.Сын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

шүүгдэгч Л.Лийн “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн орчим...ах Л-ийн ___УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. ... Замдаа явж байгаад Л- ах Чойр дээр зогсоод нойр хүрээд байна хоёулаа жолоогоо солъё чи бариад явчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би за тэгье гээд Л- ахын машиныг нь бариад явсан. ... Намайг машин бариад явж байхад миний урд талд замын хөвөөн дээр ямар нэгэн гэрэлтүүлэггүй машин зогсож байсан ба тэр машиныг өнгөрч амжаагүй байхад зүүн гар талаас доогуураа шалдан дээгүүрээ усан цэнхэр өнгийн богино цамцтай эрэгтэй хүн гарч ирээд дайруулаад цонхоор толгой нь ороод ирсэн би тухайн үед маш их сандраад тормозоо гишгэсэн...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Ч.Мгийн “...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос 3 машинаараа Сайншанд руу явцгаасан юм....Тухайн үед Л- машинаа бариад явж байсан ба ахынх нь нойр хүрээд байна чи барьчих гээд Л-ид жолоогоо шилжүүлсэн ба тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан...Тэгтэл гэнэт гэрэлд ямар нэгэн дохио гэрэлтүүлэггүй машин орж ирэхэд нь би хүүш машин гэж хэлж амжаагүй байхад машины зүүн гар талаас цайвар өнгөтэй юм гэнэт л орж ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Лгийн “...Би хамаатан саднаараа Хамарын хийд явахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим “ машинтай Улаанбаатар хотоос гарсан юм. ...манай хар өнгийн приус 20 маркийн машины гэрэл нь харагдаж байсан тэгтэл гэнэт явж байтал гэрэл нь харагдахаа байчихсан. Тэгтэл миний утас руу А залгаад буцаад хүрээд ирээч энд осол болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд буцаад хүрээд ирэхэд замын баруун ар талд хүмүүс овоорчихсон манай хар өнгийн машин баруун гар талруугаа гараад зогсчихсон оворын гэрэл нь асаалттай байж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Ц-гийн “...Би өөрийн гэр бүлийнхэн болон эгч нарын хамт 3 машинтай Дорноговь аймгийн Хамарын хийд рүү 2018 онь 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим бүгдээрээ явцгаасан юм. ...Замд явж байхад гадаа харанхуй халтиргаа гулгаа байхгүй байсан. Тэгээд замд явж байтал замын хажууд нэг машин ямар нэгэн гэрэлтүүлэггүй хүмүүс хажууд нь шуугилдаад байх шиг байсан тэгээд тэр машиныг дөнгөж өнгөрөхөд манай хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу гарчихсан ард талд нь гэрэл анивчаад зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Тын “...Би эхнэрийнхээ эгч дүү нар болон хүүхдүүдтэй нь Хамарын хийд явэх гээд нийт 3 машинтай Улаанбаатар хотоос 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Сайншанд сум руу гарцгаасан юм. ... манай урд талд явж байсан хар приус-20 маркийн машин барьж байсан Лхагваа зам дээр гэнэт хүн гарч ирээд дайруулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Оы “...бид нар хүүхдүүд ач, зээ нарын хамт Дорноговь аймгийн Хамарын хийдийг үзэхээр нийт нялх хүүхдүүд ороод 17-лаа 3 машинтай 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Улаанбаатар хотоос гарцгаасан юм. ...Тэгээд замын хажуу тал руу ороод түр зогсож байтал танихгүй машин зөрөөд явахаар нь машинтайгаа буцаад явсан. Тэгэхэд манай хар өнгийн Приус машин замын баруун тал руу орчихсон байсан. Тэгээд бид нар яасан юм болдоо гээд буусан тал руу нь машинтайгааа бууж очсон. Тэгэхэд манай хамгийн хойд талд явж байсан саарал өнгийн Приус маркийн машин зам руу орсон машины харалдаа зогсоод аваарын гэрэлээ татчихсан зогсож байсан. Тэгээд орчиноо хартал хар приусны цаад талд хүмүүс цугларчихсан нэг хүн газар хэвтчихсэн тэр хүнийг сэгсэрч байсан. ...би хэнээс нь асуусан гэдгийг нь одоо сайн санахгүй байна тухайн үедээ их сандарчихсан байхад манай машины урдуур хүн орж ирээд дайруулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Ц.Аын “... Бид Айраг сумын пост нилээд өнгөрөөд явж байтал аспалтан замын хойноос урд чиглэлийн урсгалд нэг машин зам чөлөөлөөгүй зогсож байсан бөгөөд жолооч тухайн машины хажуугаар дохио өгөөд гартал гэнэт замын ертөнцийн зүгээр зүүн талаас гэнэт нэг юм гарч ирээд манай машиныг мөргөчих шиг болсон бид юуг нь мэдээгүй зогсоод машинаас бууж ирэхэд хүн мөргөсөн байсан бөгөөд тухайн зогсож байсан машины хүмүүс согтуу байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Лийн “... Би дүүгээрээ машин бариулаад явж байхдаа ах нь жаахан байж байгаад өөрөө машинаа баръя гэж хэлчихээд 35 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад нэг машин замын хажууд зогсож байсан ба гэнэт машины зүүн талаас хүн гэнэт орж ирээд дайруулсан. ... Тэгээд манай дүү яанаа гээд машинаас гараад гүйгээд би хойноос нь гүйгээд очтол хүн дайрсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Мгийн “...Манай БЗД-н ..-р хорооны ажилчид хоорондоо ярилцаж байгаад Дорноговь аймгийн Хамарын хийд аялан сакура цэцэг үзье гээд албан бусаар хүн бүр 30.000 төгрөг гарган хэсгийн ахлагч Оюунгэрэлийн нөхөр Мягмарсүрэн гэх залуугийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна старэкс маркын машинтай 2018 оны 04 сарын 27-ны орой 18.00 цагийн орчимд 11 хүн Улаанбаатар хотоос гарсан бөгөөд бид 02.00 цагийн орчимд санаж байна аспалтан замын км-ын 417-р шонгоос хойш зогсож бие зассан юм. Бид нарыг машинаас буухад талийгаач машины арын суудал дээр унтаж байсан бид замын ертөнцийн зүгээр баруун талд бие зассан би бууж бие засаад машины урд талын суудалд суутал гэнэт их чимээ гарсан би юу болов гэтэл манай хэсгийн ахлагч Балжинням С ахыг машин мөргөчихлөө гэх шиг болсон тэгээд сандраад машинаас буутал замын баруун талын шороон дээр талийгаач шидэгдсэн ухаангүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч В.Оийн “...Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн замын хойноос урагш явах чиглэлийн эгнээний 419-422 км-н хооронд зогссон би тухайн үед машинд унтаж байсан бөгөөд гэнэт их чимээ гарах шиг болсон би машины дугуй хагарсан юм болов уу яасан бол гэж бодоод машинаас буутал манай машины хүмүүс орилолдоод байсан тэгээд ослын талаар мэдсэн бөгөөд манай ..-р хорооны манаач С гэх хүнийг ___УНП гэсэн дугаартай байсан санаж байна приус маркын машин мөргөж С нас барсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-ын “...Тэгээд замдаа шөнө 02 цагийн орчим түр зогсоод бие засчихаад машины баруун талд бид нар явах гээд ойр зуурын юм яриад байж байтап гэнэт хүчтэй дуу чимээ сонсогдсон. Тэгтэл юу болов бужигнаад машины зүүн талд очтол машин зүгээр байсан ба машины зүүн талд эрэгтэй хүний сандаал байсан. Гэтэл С машинаас нилээн урагш шидэгдчихсэн газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Мгийн “...Би өөрөө хувьдаа 02-66 УНМ улсын дугаартай Нyundai Starex маркийн машинтай юм. Тэгээд манай Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны ажилчид намайг том машинтай болохоор хамт яваад өгөөч бид нар бензинийг нь хийчихнэ гэж хэлсэн. Тэгээд би тэд нартай явахаар болж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Улаанбаатар ходоос жолоочтойгоо ..-лаа Дорноговь аймаг руу гарсан. Тэгээд замдаа 02 цагийн орчим бие засцгаая гээд 35 дугаар зөрлөг жаахан өнгөрөөд явж байгаад зогсоцгоосон. Тухайн үед гадаа цаг агаар тогтуун байсан. Би машинаа баруун талын хөвөөн дээр шахаж тавиад зогсоочихсон байсан ба аваарын гэрлээ асаасан байсан. Тэгээд явцгаая гэж хэлээд байж байтал миний зүүн гар талд хүчтэй дуу чимээ гарахаар нь гайхаад машинаасаа буутал миний зүүн талд хүний сандаал, машины гупер хэлтэрхий байсан юм. Тэгэхээр нь С хаана байна гээд хэлтэл бүгдээрээ сандралдаж эхэлсэн ба машины урд галд ойролцоогоор 20-30 орчим метр зайтай замаас гарчихсан Приус маркийн машин зогсож байсан. С нь манай машинаас 10 орчим метрийн урд шидэгдсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Эгийн “...2018 оны 04 сарын 27-28-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд санаж байна 419 гэсэн км заасан шонгоос хойш зогсож бие зассан юм. Бид нар машинаас буугаад замын баруун талруу гарч бие зассан талийгаач машины хамгийн хойно суугаад яваад машинаас бууж тамхи татаж байгаа харагдсан. Тэгээд бид машинд сууцгааж байтал гэнэт их чимээ гарсан бүгд юу болов гээд машинаас бууж хартал Балжинням Сын гутлыг олж хараад замаар гүйсэн тэгээд гэнэт С ах гээд эргэж бид нарлуу гүйсэн очиж харахад С замын баруун талын шороон дээр шидэгдэж нас барсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Пын   “...Тэгээд бид 02 цагийн орчимд бие засахаар замын хажууруу зам чөлөөлж зогссон би старексийн жолоочийн ар талд голын сандал дээр сууж явсан миний баруун талд Б, зүүн талд О сууж явсан. Машин зогсоход Б голын эвхдэг сандал буулгаж арын сандал дээр сууж явсан хүмүүсийг буулгасан талийгаач С машинаас буугаад жолоочийн хаалган дээр очиж жолооч тамхи асууж аваад Боос гал асуутал Б цүнхэнд байгаа гэхээр нь би Бийн цүнхнээс асаагуур авч Бид өгсөн, Б талийгаач Сод авч өгсөн. Б хаалганы хажууд талийгаач С цаад талд нь зогсож байсан. Тэгээд талийгаач тамхи асаачихаад машины зөв талын ард талд тамхи татаад зогсож байсан тэгээд манайхан бие засаж дуусчихаад машиндаа сууж байсан хамгийн сүүлд Г бие засаад машинруу ирж байсан тэгэхэд талийгаач С нь тамхи татаад зогсож байсан. Тэгээд Гг жалгаруу өгсөж байхад тас хийх чимээ гарсан тэгэхээр нь би толь шүргэчихвүү гэж жолооч Мягмарсүрэнд хэлтэл Мягмарсүрэнг бүстэйгээ ноцолдоод Сонькоог шүргэчихлээ гэж хэлэх шиг болохоор нь бүгд машинаас буугаад замаар гүйлдэж талийгаач Сыг хайсан.

...Талийгаач С манай машинаас 50-60 орчим км газар замын хажууд хөл нь ертөнцийг зүгээр урагш харсан толгой нь ертөнцийн зүгээр хойшоогоо харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан би талийгаач дээр очоод гүрээ болон чамархайны судаснуудыг барьж үзтэл судас нь цохилохгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Ггийн “...Замын хажууд 420 гэсэн дугаартай шон байсан бид нар бүгд бууж бие зассан би машинаас ертөнцийн зүгээр урагш яваад замын хажуухан талд бие засчихаад машинд суух хаалган дээр очтол гэнэт маш чанга тас хийх чимээ гарсан. Тэгсэн машин дотроос нэг нь манай машины хаалга хамаад явчихлаадаа гэж хэлэхээр нь машины ард талд очиж машины ар талыг хартал зүгээр байсан тэгэхээр нь би зүгээр байна гээд буцаад машинруу очтол Балжинням надтай зөрөөд машины араар тойроод хартал машины хажууд засмал дээр талийгаач Сын гутал байна гэтэл жолооч буутал машины жолооч талын урдхан талд нь нэг гутал нь байсныг жолооч олж харсан тэгээд бид бүгд машинаас буугаад талийгаач Сыг хайтал машинаас нилээн урд замын хажуу талд хэвтэж байсан би айгаад сайн харж чадаагүй буцаад машинруугаа явсан...” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 02/028 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Тээврийн прокурорын газраас Л.Лид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Лийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Л нь хүний амь нас хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролд нийт 23.518.636 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч хохиролд 9.613.000 төгрөг хохиролд төлсөн, хавтаст хэрэгт авагдсан хх 159, 160, 161, 163, 164, 165,166,167, 168,169,171-176, 179,180,182, 184-192-р хуудас хүртлэх нийт 9.504.035 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Л.Лийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэж, харин хавтаст хэрэгт авагдсан 162, 170, 177, 178, 181,183 хуудсанд авагпсан хохирлын баримтууд нь тамга тэмдэг дарагдаагүй, хэн юу авсан нь тодорхойгүй учир хохиролд оруулан тооцох боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Лид 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жил, 1 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Л.Лид 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Л.Лийн 1194219 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, 01840453 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Л-н Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Л цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Л.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Лийн 1194219 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, 01840453 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Л.Л нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нь нотлох баримтаа бүрдүүлэн бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ