Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/606

 

2026           05            14                                             2026/ДШМ/606

 

  А.У, Б.Б, Д.Т, С.Б,                                                        

                         С.Б, Ж.Х, Ц.Т, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Саруул-Ирээдүй, Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, Б.ГанБ-,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

шүүгдэгч Ц.Т-ы өмгөөлөгч Н.Нарантуяа, Х.Ургаа,

шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, А.У-, С.Б-, С.Б-, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2402003120233 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч- овогт А-гийн У-, 1974 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .........тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 8 сар 24 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон, /РД:УА-/;

2. И- овогт Б-ын Б-, 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧИ-/;

3. С- овогт Д-ын Т-, 1974 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, 5 хүүхдийн хамт .........оршин суух,

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /РД:ПД-/;

4. Б- овогт С-ийн Б-, 1970 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПС-/;

5. Б- овогт С-ын Б-, 1968 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХС-/;

6. Б- овогт Ж-ын Х-, 1998 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЖ-/;

7. О- овогт Ц-ийн Т-, 1992 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЦ-/;

8. Х- овогт Т-гийн Б-, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ........... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД:УТ-/.

1/ Шүүгдэгч А.У- нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ..................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Т-, С.Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

3 дахь заалтын “...шүүгдэгч С- овогт Д-ын Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар мансууруулах эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд...”, “...шүүгдэгч Б- овогт С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар мансууруулах эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн, худалдсан гэмт хэргийн байнга тогтвортой үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд...” гэснийг “...шүүгдэгч С- овогт Д-ын Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...”, “...шүүгдэгч Б- овогт С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн, худалдсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд...” гэж, “...Б- овогт С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар илгээсэн, худалдсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд...” гэснийг “...Б- овогт С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн, худалдсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд...” гэж,

4 дэх заалтын “...Шүүгдэгч Д.Т-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...Шүүгдэгч Д.Т-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял...” гэж,

“...Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял...” гэж,

“...Шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...Шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т- болон түүний өмгөөлөгч П.Гансүх нарын “...зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар” гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч С.Б-, Б.Б- нарын “...ял хөнгөрүүлэх”, шүүгдэгч А.У-ийн “...зүйлчлэлийг хөнгөрүүлэх”, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын “...хэргийг тусгаарлаж, буцаах талаар” гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч А.У-, Б.Б-, Д.Т-, С.Б-, С.Б- нарын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тус тус 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.                                     

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХӨӨ

 

                            ШҮҮГЧ                                                          С.БОЛОРТУЯА

 

                ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН