| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2402 00609 0399 |
| Дугаар | 2026/ДШМ/700 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/700
2026 05 29 2026/ДШМ/700
А.А, Н.Г нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч А.А- /цахимаар/ түүний өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Н.Г- /цахимаар/, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2026/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.А-, шүүгдэгч Н.Г-, шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.А-, Н.Г- нарт холбогдох 2402 00609 0399 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт А-гийн А-, 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УА-/,
Б- овогт Н-ын Г-, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........... тоотод оршин суух,
урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: УН-/,
Шүүгдэгч Н.Г-, А.А- нар бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг, “МDMA/Exstasy/” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 6 дугаар сард Унгар улсад ажиллаж амьдарч буй н.Б- гэгчээр дамжуулан Нидерланд улсаас захиалж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган Б- тоотод байрлах Б- олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд бусдаар зөөвөрлүүлэн байрлуулан очиж авч, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Б- овогт Н-ын Г-, Б- овогт А-гийн А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч А.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэг үйлдэл дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие тус хэргийн нөхцөл байдал хор уршгийг ойлгоогүй тус хэрэгт холбогдсон билээ. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бөгөөд бусдад төлөх хохирол гомдолгүй болно. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль эрх зүйн хүрээнд “6.7-р зүйлийн 1.4 дэх заалтыг ашиглаж урьд авсан ял шийтгэлээс минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Н- овогтой Г- би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөр ч маш их гэмшиж байна. Миний бие бусдад төлөх бодит хохирол байхгүй. Миний аав болох У- овогтой Б- нь хөдөлмөрийн чадвараа 70% алдсан хүн байдаг тул ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялаас минь хасаж өгөхийг хүсэж байна”... гэв.
Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйчлүүлэгч А.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгт холбогдон шалгагдсан үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд:
2024.09.05-ний өдөр Сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “..манай найз Г- 2024 оны 06 дугаар сард Унгар улсаас Монгол улсад ирсэн. Ирээд надад “Унгарт байдаг миний таньдаг ах намайг мансууруулах үйлчилгээтэй экстази гэдэг бодис худалдаж авах уу гэж байна 3 сая төгрөгөөр зарах юм байна. Надад мөнгө байхгүй болохоор чи надад 3 сая төгрөг зээлэх үү буцаагаад чамд хүүтэй нь буцааж өгнө” гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө зээлдүүлэхийг зөвшөөрсөн. ..би хамгийн сүүлд буюу 2024.08.19-ний өдөр анх удаа Б-тэй телеграм хаяг солилцсон. Учир нь Г- нь Б-д хөдөө явна гэж хэлсэн учир миний телеграм хаягийг өгсөн. Ингээд өнөөдөр буюу 2024.09.05-ны өдөр би Эх нялхас дээр очоод Б-тэй дуудлага хийсэн бөгөөд надад зааварчлаад экстази байгаа газрыг зааж өгсөн. Би зааж өгсөн газраас бодисоо авчхаад буцаад явж байтал цагдаагийн алба хаагч нар саатуулсан” гэх мэдүүлэг, 2024.11.28-ны өдөр Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “..тэгээд би телеграммаар Б-тэй холбогдож үлдсэн мөнгийг буюу 2,300,000 төгрөгийг нөгөө данс руу шилжүүлсэн. Дараа нь Б-тэй холбогдоход Эх нялхсын эрүүл мэндийн төвд байршуулсан очоод авчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг, 2025.04.14-ний өдөр шүүх хуралдаанд “..Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яагаад ийм хүнд зүйл ангиар зүйлчлэгдэх болсноо сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз 3,000,000 төгрөг асуухаар нь зээлж байсан. Тэгээд манай найз тэр мөнгөөрөө Б- гэдэг ахаасаа 10 ширхэг эм авах тухай тэр үед хэлж байсан. Тэгэхэд нь би хүлээн зөвшөөрсөн” гэх зэрэг мэдүүлэг өгсөн байгаа нь А.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан болохыг харуулж байна. А.А- өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байгаагүй ба ээж, дүүгийн хамт амьдарч, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан /хавтаст хэргийн 191-199 дэх хуудас/ бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн А.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй ба бусдад төлөх төлбөргүй юм. А.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүйг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар А.А-т оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Г-ын гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд дурдахдаа Н.Г-ыг гэм буруу дээрээ маргаж оролцсон мэтээр дүгнэлт хийсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч болон шүүгдэгч гэм буруу дээр маргаж оролцоогүй. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөлд байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Очгэрэлээс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулсан. Нэг шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргахгүй оролцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар өндөрт тооцогддог. Монгол улсын удмын санд нөлөөлдөг, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсад шинээр оруулж ирсэн үйлдлийн шинж чанараараа өндөрт тооцогддог. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо дээрх нөхцөл байдлыг харгалзаж 7 жил 3 сар, 7 жил 2 сар гэж тус тус ялын санал гаргасан боловч шүүх тухайн гэмт хэрэгт оногдуулах хамгийн хөнгөн ял болох 5 жилийн ялыг тус тус оногдуулсан. Шүүх эрх хэмжээний хүрээнд ял оногдуулсан учраас прокуророос эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан. Шүүхийн эрх хэмжээний асуудал боловч прокуророос зүгээс дээрх хуулийг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.А-, Н.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч А.А-, шүүгдэгч Н.Г-, шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Н.Г-, А.А- нар бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг, “МDMA/Exstasy/” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 6 дугаар сард Унгар улсад ажиллаж амьдарч буй н.Б- гэгчээр дамжуулан Нидерланд улсаас захиалж, 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган Б- тоотод байрлах Б- олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд бусдаар зөөвөрлүүлэн байрлуулан очиж авч, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 02/,
- хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 4-9, 11-12, 16-20/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24-64/,
- Б- ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны 18/612 тоот албан бичиг ... Г-ын Г- нэрээр болон "Зүүн тасган Б- тоот, Чингэлтэй дүүрэг 8-р хороо, Улаанбаатар хот" хаягаар шуудан ирсэн тухай хайлт хийхэд 2024 оны 09 дүгээр сарын 05 болон 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Нидерланд улсаас 2 шуудан хүлээн авсан мэдээлэлтэй байна .../1хх 69-71/, Гаалийн ерөнхий газрын улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг бөхөгийн хөндийд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа "Б--шинэ нисэх" гаалийн хяналтын бүсэд хүлээн авагч Г-, Chingeltei District 8th Г-, гэсэн хаяг дээр Нидерланд улсаас 1 удаа илгээмж ирж гаалийн хяналт шалгалтаар мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул эзэн холбогдогчийг тогтоох зорилгоор Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг үндэслэн барааг гаалийн хяналт дор хүргүүлсэн. Н-ын Г-, А-гийн А- гэсэн нэр дээр илгээмж ирсэн тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна.... гэсэн тоот албан бичиг /1хх 73-74/,
- арилжааны банкнуудын дансны хуулга /1хх 81-92/,
- дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 93-95/,
- гэрч Н.А-гийн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуваарийн дагуу Төв аймаг Сэргэлэн сум, Хөшигийн хөндийд байрлах улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа "Б--шинэ нисэх" гаалийн хяналтын бүсэд рентгений хяналт хийлгэхээр 08 дугаар сарын 31-ний өдөр гаалийн хяналтад бүртгэгдсэн КЕ197 онгоцоор ирсэн 3585 манифест дугаартай 291 кг жинтэй ачаанд рентген тоног төхөөрөмж ашиглан гаалийн хяналт, шалгалт хийсэн. Тухайн үед Нидерланд Улсаас ирсэн "Г-"-д илгээгдсэн дөрвөлжин бор цаасан хайрцаг бүхий ачааг рентгенд оруулахад дотор нь дугуй хэлбэртэй лаазтай үрлэн хэлбэртэй зүйлс харагдсан, сэгсэрч үзэхэд шингэн төлөв байхгүй нь мэдэгдсэн. Тэгээд гадна хэсэгт хаяг, үйлдвэрлэлийн он сар байхгүй, цулгуй лааз байсан. Уг ачаа сэжиг бүхий байсан тул саатуулж Гаалийн зөрчилтэй тэмцэх албанд шилжүүлсэн. Нидерланд Улсаас "Г-"-д илгээгдсэн уг ачаа 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай нисэх-шуудан гаалийн хяналтын бүсэд ирж 9 дүгээр сарын 3-ны өдөр рентген хяналтаар орж мансууруулах бодис болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болно...” /1хх 109-110/,
- Шүүх шинжилгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5137 дугаар шинжээчийн дүгнэлт ... Шинжилгээнд ирүүлсэн төмөр савлагаатай мөнгөлөг өнгийн гялгар ууттай нил ягаан өнгийн эм мэт шахмал зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан өнгийн эм мэт шахмал зүйлээс MDMA /Ecstasy/ илэрч байна. MDMA/Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын нэгдүгээр жагсаалтад багтдаг болно. Нил ягаан өнгийн эм мэт шахмал зүйлийн цэвэр жин нь 0,3066 грамм болов... /1хх 118-120/,
- шүүгдэгч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-ийг над руу витамин явуулах юм байна гэж ойлгосон. Тэгээд би зөвшөөрөөд Б-ээс ямар витамин юм? Би яаж зарах юм гэх мэтчилэн асуухад надад "Экстази" гэдэг мансууруулах бодис байгаа юм. Асуудалгүй зарагдана гэхээр нь би зөвшөөрсөн. Б- надад тухайн экстази гэдэг бодисоо 3 сая төгрөгөөр зарна гэсэн. Надад бэлэн 3 сая төгрөг олдохгүй байсан болохоор би авч чадахгүй байсан юм. Тэр үедээ би өөрийн найз А-т болсон асуудлын талаар хэлээд "хоёулаа мөнгө олж чадвал Унгарт байдаг миний таньдаг ахаас экстази гэдэг бодис авч болох юм байна. Хэрвээ авчихвал өөрсдөө зараад мөнгө олж болох юм байна" гэж хэлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б- надтай холбогдоод мөнгөө над руу шилжүүлбэл би чамд экстази байгаа газрын байршлыг явуулъя гэсэн. Тэгэхээр нь найз А-т хэлэхэд А- 2 сая 300 мянган төгрөг олсон бөгөөд би мөнгө олж чадаагүй. Бид хоёр Б- рүү 2 сая 300 мянган төгрөгийг А-ийн данснаас Б-ий данс руу шилжүүлсэн. Б- А-ийг бодисоо "эх нялхас дээр ирээд аваарай би тэр хавьд хүнээр хаяулна" гэсэн. Би бодохдоо өөрийгөө Б-д хөдөө явчихсан гэж хэлсэн болохоор эх нялхас руу очоод дэмий байх гэж бодоод А-ийг ганцааранг нь явуулсан. А- 18 цагийн үед эх нялхас руу яваад 25-30 минут болоод өөрийнхөө машинтайгаа буцаад хүрээд ирсэн. Тэгээд би А-ийг бодисоо авчхаж гэж бодоод яваад очтол А- цагдаагийн алба хаагч нартай цуг байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар бид хоёрыг саатуулаад хар тамхитай тэмцэх газарт авчирсан. 2021 онд Б-тэй Унгар улсад анх танилцахад надад ирээд 4 жил болж байна гэж ярьж байсан. Овог нэрийг нь мэдэхгүй. Унгарт визний хугацаа хэтрүүлээд хараар ажиллаж байсан. Өөрийгөө ганц бие гэж байсан. Надад олон улсын шуудан илгээмжээр явуулдаг. Очихоор нь Монголоос авчихдаг хүн байдаг юм. Би өмнө нь хэд хэдэн удаа явуулж байсан асуудалгүй гэх хэлсэн...” /1хх 136-137/, “...Унгар Улсад ажил хийж байхдаа буюу 2023 онд Б- гэх ахтай танилцаж байсан. Б- ах "гайгүй витамин авах уу, би Монгол Улс руу сүлжээний бизнес шиг витамин явуулдаг, аваад хэрэглээд үзээрэй, ер нь бол их гүйлгээтэй, хүсэх юм бол зарж болно" гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй болохоор нь өөрийн найз А-т энэ талаар хэлсэн чинь А- сонирхоод байхаар нь Б-тэй энэ оны 8 сарын эхээр холбогдуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр А- надад хандан "Б-ий явуулсан зүйл бол экстази гэх нэртэй мансууруулах бодис байгаа юм, түүнийг авах гээд явж байна" гэж хэлсэн. Мансууруулах бодис гэхээр нь би айгаад тэгвэл цуг очихгүй гээд Баянгол дүүргийн Гурван гал эмнэлгийн хажууд бууж үлдсэн. Ингээд удалгүй А- буцаад цагдаа нартай хамт хүрээд ирсэн. Б- хэрэглэж үзээрэй витамин гэсэн болохоор нь би А-т санал болгосон. Би мөнгөгүй байсан болохоор А-т тийм зүйл ярьж байсан ба яг авах үед А- мөнгө шилжүүлсэн. Миний хувьд ямар нэг зорилго байгаагүй ба мөнгө ч шилжүүлээгүй болохоор сүүлд нь машин дотор А-ийг л экстази гэхээр нь мансууруулах гэж мэдсэн. Би анх Б-ийг Монгол Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирж байгаа талаар мэдээгүй А- машинтай явж байхад надад Унгараас ирсэн витаминыг экстази гэж хэлэхэд л мансууруулах бодис байсан гэдгийг мэдсэн...” /1хх 182-184/,
- шүүгдэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Г- 2024 оны 6 сард Унгар улсаас Монгол улсад ирсэн. Ирээд надад "Унгарт байдаг миний таньдаг ах намайг мансууруулах үйлчилгээтэй экстази гэдэг бодис худалдаж авах уу? гэж байна. 3 сая төгрөгөөр зарах юм байна. Надад мөнгө байхгүй байгаа болохоор чи надад 3 сая төгрөг зээлэх үү? Буцаагаад чамд хүүтэй нь өгнө" гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө зээлдүүлэхийг зөвшөөрсөн. Тухайн үед бол би Унгараас Г-ыг ямар хүнээс авах гэж байгааг мэдээгүй. Гэхдээ Г-ыг тухайн бодисыг авчхаад яаж зарах, хаана зарах зэргийг мэдэхгүй байсан. Тэгээд 2024 оны 6 сард би өөрийнхөө хаан банкны 5А-3 тоот данснаас Б-ий өөрийнх нь нэр дээрх данс руу урьдчилгаа болгож 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б-тэй бол холбогдоогүй ...” /1хх 139/, “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 8 дугаар сард Г- Б-тэй ярилцахад Б- түүнд "экстазигаа аваарай" гэж хэлсэн байсан. Тухайн үед Г- "хөдөө явахаар боллоо" гээд Б-ий телеграммыг надад өгч би Б-тэй холбогдсон. Тэгээд 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Г- над руу яриад "Б-тэй ярьсан, явуулсан юмыг нь очиж авах хэрэгтэй байна, би өөрийгөө хөдөө явчихсан гэсэн болохоор чи очоод авчих" гэж хэлсэн. Тэгээд би телеграммаар Б-тэй холбогдож үлдсэн мөнгийг буюу 2,300,000 төгрөгийг нөгөө данс руу шилжүүлсэн. Б-тэй холбогдоход Б- надад Эх нялхсын Эрүүл мэндийн Үндэсний төвд байршуулсан газраас очоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь бид Баянгол дүүргийн Эх нялхсын эрүүл мэндийн Үндэсний төвийн хашаан дотор очсон ба Г- наана нь үлдээд би очоод нөгөө явуулсан зүйлийг нь авах гэсэн чинь цагдаагийн алба хаагч нар бид хоёрыг саатуулсан. Би Б-ээс хэмжээг нь бол мэдээгүй, төрлийг нь экстази л гэж байсан. Хар тамхиныхаа төрөлд ордог эсэхийг нь сайн мэдээгүй байсан. Намайг Япон Улсад байхад экстазиг хамаагүй зардаг байсан болохоор нь гайгүй л юм байна гэж боддог байсан. Эхлээд 6 дугаар сард 500,000 төгрөг, дараа нь телеграммаа солилцоход 08 дугаар сарын 19-ний өдөр 200,000 дараа нь 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,300,000 төгрөг шилжүүлсэн юм. Г- Унгар Улс руу явна гэж байсан болохоор нь тэнд байгаа Б- гэдэг ахтайгаа харилцахад, тусалж дэмжихэд нь дэмтэй байх бол уу гээд зөвшөөрсөн. Тэр ч утгаараа телеграммаа хүртэл солилцсон. Түүнээс биш очиж авах санаа, сэдэл анх байгаагүй. Надад бол ямар нэг зорилго байгаагүй...” /1хх 172/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.А-, Н.Г- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч А.А-, Н.Г- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл хууль бус барааг хүлээн авагч хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай сайн мэдсэн үеэс барааг хууль бусаар нэвтрүүлэх субьектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үздэг.
Хэрэгт авагдсан шүүгдэгч А.А-ийн ...Б-ий данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Г- бодисоо Эх нялхсын хашаанаас аваарай гэхэд очиж цагдаад баригдсан. 3.000.000 төгрөгөө Г-аас илүү болгож авна гэж тохирсон. Г- надад хэлэхдээ бодис олон улсын шуудан илгээмжээр Монгол улсад оруулж ирнэ гэж хэлж байсан.., Н.Г-ын ...Б-тэй Унгар улсад танилцсан. Б- мөнгөний ажил байна, витамин явуулна, үүнийг Монголд зарвал ашигтай гэж хэлсэн. Экстази гэдэг мансууруулах бодис асуудалгүй зарагдана гэсэн. А-т хэлтэл өөрсдөө авч зараад мөнгө олж болох юм байна гэсэн. Надад олон улсын шуудан илгээмжээр явуулж, Монголоос авдаг хүн байдаг гэж хэлж байсан...гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Г-, А.А- нар нь бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Б-ээр дамжуулан Нидерланд улсаас захиалж, олон улсын илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн олж авч, хадгалсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, тухайн шүүгдэгч нарын хувьд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдэхдээ гэмт санаа, зорилгын хувьд урьдчилан тохиролцож, улмаар үүрэг оролцоогоо харилцан нэгтгэж хэрэгжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс А.А-, Н.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болохыг тэмдэглэж байна.
4. Шүүгдэгч Н.Г-, А.А-, өмгөөлөгч Б.Энхболд нараас ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү...гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-, Н.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус бүр 5/тав/жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Н.Г-, А.А-, өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2026/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-, А.А-, өмгөөлөгч Б.Энхболд нараас ...ял хөнгөрүүлж өгнө үү...гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Г-, А.А- нарын 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 86 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Н.БАЯРМАА