Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/709

 

2026           05            29                                                                        2026/ДШМ/709

 

О.Ч, Н.Н нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

өсвөр насны шүүгдэгч О.Ч-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Д-, өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

өсвөр насны шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч О.Ч-, Н.Н-, өсвөр насны шүүгдэгч О.Ч-гийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2506053912552 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт О-гын Ч-, 2008 оны 10 дугаар сарын 08-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, насан туршийн боловсролын төвд суралцдаг, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: НО-/,

 

Б- овогт Н-ний Н-, 2010 оны 8 дугаар сарын 06-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт ...........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УН-/,

 

Өсвөр насны шүүгдэгч О.Ч- нь Н.Н-, Б.Э- нартай бүлэглэж, 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө нэг нөгөөгийнхөө үйлдлийг дэмжих, уриалах, татан оруулах, өдөөн турхирах зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ...............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай. 
  2. Өсвөр насны шүүгдэгч О.Ч-, Н.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА