| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэдаваагийн Хулансайхан |
| Хэргийн индекс | 197/2025/37598/И |
| Дугаар | 197/ШШ2026/01947 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2026/01947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Хулансайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /РД:*******/,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 10,000,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
5.1 Талуудын хооронд Яармаг тауэрт оффисын зориулалттай барилгын 4 давхрын дотоод заслын ажлыг амаар харилцан тохирч ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг 32,000,000 төгрөг төлөхөөр байгуулсан 8,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй үлдээсэн тухайд тус тус маргаагүй. Харин 14,000,000 төгрөгийг бэлнээр, дансаар төлсөн эсэх, ажил доголдолтой эсэх дээр маргаж байна.
5.2 Зохигч талууд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 32,000,000 төгрөгөөр амаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
5.6 Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-т ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ц.*******ийн гүйцэтгэсэн ажлын доголдолыг хариуцагч Д. нь Д.аар засварлуулан 1,868,000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулга болон гэрч Д.ын мэдүүлгээр тогтоогдож байна.
5.7 Иймд ажлын хөлс болох 32,000,000 төгрөгөөс урьдчилгаа 13,400,000 төгрөг, хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 8,000,000 төгрөг, ажлын доголдолыг Д.аар засуулсан ажлын хөлс 1,868,000 төгрөгийг тус тус хасаж тооцон үлдэх 7,232,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т хариуцагч Б. ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.оос 7,232,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгож, үлдэх 2,768,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.оос 130,662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХУЛАНСАЙХАН