| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэдаваагийн Хулансайхан |
| Хэргийн индекс | 197/2025/35170/И |
| Дугаар | 197/ШШ2026/02530 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/02530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Хулансайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баязүрх дүүрэг, ,,, тоот, Оффисын байр хаягт байрлах, ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод байрлах, Боржигон овогт ******* /РД:*******/, Боржигон овогт ******* /РД:*******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 14,956,117.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
гардаггүй байсан. Сүүлийн 3 жилийн хугацааны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч төлбөрөө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.1 Талуудын хооронд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ус, дулаанаар хангах хэрэглэгчийн гэрээ байгуулсан байна.
Өмнөх хугацаанд бичгээр гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Иймд зохигч ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ авахтай холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээрийг бичгээр байгуулаагүй боловч хэрэглэгч хангагч нарын харилцаа, тэдгээрийн хүлээсэн үүргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Сүүлийн 3 жилийн буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 3 жилийн хугацааны ус, дулааны төлбөрийг төлөхийг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Энэ тухайд талууд маргаагүй. Харин 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацааны шаардсан 8 жилийн төлбөрийг төлөх эсэх дээр маргаж байна.
5.2 Шүүхэд нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Д., Ж.******* нараас 2015 оны 05 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны халаалт, халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг гаргуулахаар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Орон сууцны ашиглалтын төлбөрийг хэрэглэгч сар бүр төлөх үүрэгтэй учир тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна.
5.4 Нэхэмжлэгч 3 жилийн хугацаанд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хариуцагч 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрөөс өмнөх орон сууцны ашиглалтын төлбөр төлөх үүргээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр чөлөөлөгдөнө.
5.5 Харин хариуцагч 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хэрэглэсэн халаалт, суурь хураамж, усны суурь хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны ус, дулааны төлбөрийг төлөөгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн болон нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сүүлийн 3 жилийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр халаалт, усны төлбөрт нийт 4,218,951 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Д., Ж.******* нараас 4,218,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,164,019.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д., Ж.******* нараас 4,218,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,164,019.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,731 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д., Ж.******* нараас 82,453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХУЛАНСАЙХАН