| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/23106/И |
| Дугаар | 197/ШШ2026/09962 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/09962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, *******,*******,******* тоотод оршин суух ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,******* байрлах “*******” ХХК /рд:/-д холбогдох,
8,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “*******” ХХК” ХХК-д холбогдуулан авто машинд учирсан хохирол 8,800,000 төгрөгийг даатгалын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн шаардсан.
Хариуцагч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ осол үүссэн нөхцөл байдал нь даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас бий болсон, түүнчлэн даатгуулагч уг тохиолдол бий болох нөхцөл, орчныг өөрөө бүрдүүлсэн тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэжээ.
2. Зохигч 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулж, тус гэрээгээр гийн улсын дугаартай, geely маркийн тээврийн хэрэгслийг 95,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан дугаар гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, даатгалын төлбөрийг төлсөн эсэхэд хэн аль нь маргаагүй.
Дээрх ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд даатгалын нөхөн төлбөр олгогдох эсэх нь маргааны зүйл болжээ.
3. Нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 00:01 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг , Мах импексийн замд G.Mojaro маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Toyota prius маркийн улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна. Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.6 нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно гэсэн заалтын зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 14-7.51 дэх заалт зөрчиж 100,000 төгрөгөөр торгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий алтан тушаалтны магадлагаа, дугаар шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.*******ийн замын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.
4. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болохоор заажээ.
Нэхэмжлэгч талаас “..тухайн үед саадыг тойрох үйлдэл хийсэн, Toyota prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг харах боломжгүй нөхцөлд байсан” гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мөн уг ослын улмаас Зөрлийн тухай хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл хэмээн эрх бүхий этгээд тогтоосон үйл баримтыг няцаагаагүй тул шаардлага үндэслэлгүй байна.
5. Иймд Б.*******ийн нэхэмжлэлтэй 8,800,000 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгэр зүйлийн 439.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-с 8,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН