Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  С.Батгэрэл,

шүүгдэгч Б. Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Бөө овогт Баттөрийн  Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805045110848 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын  засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо ............... гудамж ..... тоотод оршин суух, Бөө овогт Баттөрийн  Э

 

Шүүгдэгч  Б. Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан” авто угаалгын газарт иргэн Б.Батнямыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:     

         

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Батнямын “Тэр өдөр би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан авто угаалгад зохион байгуулагчийн ажил хийж байгаад Алтан-Очир машин угааж байхад нь би очоод машин угаадаг буугаа өгч бай гэсэн чинь чадахгүй гээд байсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь алгадчихсан. Тэгсэн  над руу юм авч шидээд гараад явчихсан. ... Дараа нь ах нь орж ирээд хоёулаа гараад үзье гэхээр нь би үгүй гэсэн чинь намайг элэгдээд авсан. ... дахиж намайг барьж аваад цохисон тэгээд дотор байсан хүмүүс салгасан. Яг салгах явцад намайг нүүр рүү гараар цохисон.  Тэгээд би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Хоёр удаа гараа атгаж байгаад нүүр рүү цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

          “ ... Надад эмчилгээний зардал 140.000 төгрөг гаргаж өгсөн. Эмчилгээнийхээ зардлаа авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн болохоор энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

          Гэрч Б.Энхтуяагийн “Би тус өдөр Сувдан авто угаалгад машин угаагаад байж байтал Баагий Алтан-Очирыг машин угаадаг буугаа өгчих гэсэн чинь үгүй гээд тэр хоёр маргалдаад байсан.  Тэгээд Батням Алтан-Очирыг алгадсан. Тэгсэн чинь Алтан-Очир машин тойрж зугтаагаад 5 литрийн усны сав Батням руу шидсэн. ...Тэгээд нэг харсан чинь Батнямын элэг рүү нь цохиж байсан. Тэгээд маргалдаад байхаар нь би анзаараагүй. ...Тэгээд би Батнямын цусыг нь угаагаад шууд Гэмтлийн эмнэлэг явсан. ..” гэсн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Алтан-Очирын “...Батням ах ирээд машин угаадаг бууг булааж аваад  нүүр рүү алгадаад өвдөгдсөн. Хоолой боогоод байсан. Тэгээд би гэртээ ороод ээждээ хэлсэн. ... Тэгээд ах орж ирэхэд би ахдаа хэлсэн. Тэгээд ах дотогшоо ороод зодолдсон гэсэн. Би сайн мэдэхгүй байна. ... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн  8 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10515 дугаартай:

          “1. Б.Батням-н биед зүүн хоншоорын хөндийн урд хана, хамрын таславч, хамар ясыг хамарсан хугарал, зүүн ухархайн доод хана, дотор хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

          Б. Эын яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Би Б.Батнямын эмчилгээний зардал болох 140.000 төгрөг гаргаж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна. Миний буруу. Бид хоёр одоо эвлэрсэн байгаа учраас энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

          Шүүгдэгч Б. Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б. Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Батнямаас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “... Надад эмчилгээний зардал 140.000 төгрөг гаргаж өгсөн. Эмчилгээнийхээ зардлаа авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн болохоор энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

          Иймд шүүгдэгч Б. Эаас хохирогчид төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б. Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөө овогт Баттөрийн  Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б. Э торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б. Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б. Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б. Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ