Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2026/08360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Хулансайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,, тоотод байрлах, ХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 12,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөншагай нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
  2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 12,340,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “... 2024.06.21-ний өдөр Toyota Estima-XR50 маркийн улсын дугаартай автомашиныг кредит БЗГ ХХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед кредит БЗГ ХХК-аар дамжуулан ХК-тай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулан, миний бие хураамжийг төлсөн. Би 2025.05.13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар багийн нутагт зорчиж явахдаа зам тээврийн осолд орж, даатгалын тохиолдол үүссэн. Даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар ХК-д хандсан боловч даатгалын гэрээний үндэслэлийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж жолооч гүйцэж түрүүлэхийг хориглосон газар гүйцэж түрүүлсэн гэх гэрээний заалтад хамруулан нөхөн төлбөрийн 50 хувийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан тул даатгалын нөхөн төлбөрт 12,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
  3. Хариуцагч хариу тайлбартаа: “...Ц.******* нь ХК-тай 2024.06.21-ний өдөр “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу Toyota Estima-XR50 маркийн улсын дугаартай автомашиныг даатгуулсан. Нэхэмжлэгч нь 2025.05.13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар багийн нутагт зорчиж явахдаа зам тээврийн осолд орж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж, даатгалын зүйлд хохирол учирсан. ...Энэ нь даатгуулагчтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.3.18-д Даатгалын үндсэн зарчим мөрдүүлэх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хориглосон агуулга дараах заалтыг зөрчсөнөөс учирсан хохиролыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно. Үүнд, 9.3.18.4-д гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар гүйцэж түрүүлсэн, 9.3.12-д “Илэрхий мэдэгдэж байгаа эрсдэлээс зайлхийгээгүй тохиолдолд олгохоор тооцсон хохиролын 50 хувиар нөхөн олгоно” гэж заасныг тус тус үндэслэн олгохоор тооцсон хохиролын 50 хувь 7,594,965 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Нэхэмжлэгч Ц.******* нь 2024.06.21-ний өдөр ACR557016088 арлын дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хариуцагч ХК-тай байгуулжээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар зохигч маргаагүй болно.

 

  1.  Даатгалын гэрээний 24061980 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд зааснаар даатгалын үнэлгээг 30.999.997 төгрөг, гэрээний хугацаа 2025.06.20-ны өдөр хүртэл байжээ.

 

  1. Төв аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Пүрэв-Очирын 2025.05.15ы өдрийн магадлагаагаар “...Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, гэсэн заалтыг зөрчсөн...” гэж тогтоожээ.

 

  1.  Энэхүү ослын улмаас учирсан Toyota Estima-XR50 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК 17,946,000 төгрөгөөр үнэлжээ.

 

  1. Нэхэмжлэгч Ц.******* нь даатгалын хураамж болох 583,110 төгрөгийг төлж, хариуцагч нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30,999,997 төгрөгийн хэмжээнд даатгахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан даатгалын гэрээ байгуулагджээ.

 

  1. Даатгалын гэрээний 6.1.19 “Даатгалын үндсэн зарчим мөрдүүлэх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хориглосон агуулга дараах заалтыг зөрчсөнөөс учирсан хохиролыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно” Үүнд, 6.1.19.4-д “гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар гүйцэж түрүүлсэн” гэж заасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-тДараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасан зохицуулалт хамаарахаар байна.

 

  1.  Нэхэмжлэгч Ц.******* нь Төв аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Пүрэв-Очирын 2025.05.15-ны өдрийн магадлагаагаар тогтоогдсон зөрчил нь даатгалын гэрээний 6.1.19-д заасан учирсан хохиролыг 50 хувиар тооцож, нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

  1.  Даатгалын гэрээний 24061980 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны 13-д “нэмэлт зардлын 400,000 төгрөг хүртэл”, 14-д “Өөрийн буруугаас учирсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг 5 хувиар бууруулна гэж тус тус зааснаар даатгуулагчийн Хас үнэлгээ ХХК-д төлсөн даатгалын нөхөн олговорыг зохицуулах үйлчилгээний төлбөр 1,350,000 төгрөгөөс 950,000 төгрөг, даатгалын гэрээний 7.2.11-д заасны дагуу дугуйны 180,000 төгрөг, 50 хувийн нөхөн төлбөрт ноогдох 5 хувь 582,552 төгрөгийг хасаж, тооцон нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,297,517 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

  1.  Иймээс хариуцагч ХКас даатгалын нөхөн төлбөрт 10,042,483 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******од олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-аас 175,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч ХК-аас 10,042,483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгож, үлдэх 2,297,517 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-аас 175,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ХУЛАНСАЙХАН