Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2026/09124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,******* дугаар хороо,*******, хаягт байрлах ******* газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

1.Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний оршин сууж байгаа буюу иргэн аас худалдан авсан тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон тоот улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү хэмээн тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй этгээд, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн*******5.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

            Нэхэмжлэгч Д.******* нь 2025 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн шинжээч томилох тухай 10/212 тоот тогтоолын дагуу гаргасан ын өмчлөлийн , дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй этгээд буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр төлөгч, төлбөр авагч, эсхүл бие даасан

 

шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд /эд хөрөнгийн өмчлөгч/ болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал хариуцагчийн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэгч нь , хариуцагч нь ,, нар болох нь, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь болох нь хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, , дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээгээр нотлогдож байна.

3. Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхээр заасан тул иргэний эрх зүйн харилцаанд өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий этгээдийг өмчлөгч гэж үзнэ.

4. Иймд маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Д.******* шаардах эрхгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болохоо нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

5. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн*******5.7-т заасныг баримтлан хариуцагч ******* газарт холбогдох 2025 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн шинжээч томилох тухай 10/212 тоот тогтоолын дагуу тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц болон тоот улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай  Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                                                   

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН