Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/09359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Хулансайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /ИБД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,*******,*******, тоот хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас 1,827,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөншагай нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

  1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.т холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас 1,827,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хүүхэд асрагчаар ажиллаж байх 2025.12.19-ний өдөр гэрийн эзэн Э. согтуу ирж эхнэртэйгээ маргалдан гар хүрсэн тул салгах гэж очоод толгойруу зангидсан гараараа хүчтэй цохиж, орцруу гартал цохисон. 102 дуудаж гомдол гаргасан. Гэмтэл ба мэдрэлийн эмчийн зөвлөснөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон оношлогоо хийлгэсэн төлбөр 1,827,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарласан.

 

  1. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ “...манайд ажиллах хэрэггүй гээд яв гэхэд явахгүй байсан тул гэрээсээ толгойруу нь түлхээд гаргасан. Араас нь гар утсаа шидсэн зүйл болсон. Эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Нэг сарын 4,000,000 төгрөгийн цалингаар ажиллуулахаар тохирсон байсан. 7 хоног дутуу ажиллуулсан. 1,000,000 төгрөгийг би буцааж аваагүй. Ямар нэг өр төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
  1.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

 

  1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2026.01.12-ны өдрийн 413 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор “...шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0726/713 дугаартай шинжээчийн дүгнэлт Б.Уянгын эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоогдохгүй...” гэжээ.

 

  1. Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Э. нь нэхэмжлэгч Б.Уянгыг цохьсон зүйл байхгүй, араас нь толгойруу түлхэж гэрээсээ гаргасан.  Надад холбогдуулж өргөдөл гаргасан ч шалгаад намайг буруугүй байна гээд гомдлыг нь хаасан. Надаас урьдчилаж 4,000,000 төгрөгийн цалин авсан. Ажиллаагүй хугацааны 1,000,000 төгрөгийг нэхээгүй гэх тайлбартай зохигч маргаагүй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэм хор учруулсан этгээдээс эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасан болон арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.

8.  Гэвч хариуцагчийн гэм буруу, нэхэмжлэгчид учирсан эмчилгээний зардлын хоорондох шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,115 дугаар зүйлийн  115.2.3 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.аас 1,827,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ХУЛАНСАЙХАН