Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/38

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 6 оны дүгээр сарын 08-ны өдрийн 6/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 6180000001 дугаартай эрүүгийн хэргийг 6 оны дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны 10 сарын 0-ны өдрийн 5/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны ******* сарын 1-ний өдрийн 5/ШЦТ/585 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны 10 сарын 0-ны өдрийн 5/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нэмэгдэл ялын хугацааг жилийн хугацаагаар тогтоосон.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 5 оны ******* сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасуулсан үедээ 6 оны сарын -ний өдөр согтуугаар - улсын дугаартай “Тoyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны ******* сарын 1-ний өдрийн 5/ШЦТ/585 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн жил 0 сар 05 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 01 жил сар 0 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг 06 жил 0 сар 05 хоногийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг жил сар 0 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны 10 сарын 0-ны өдрийн 5/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан жил сар 0 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн дүгээр хорооллын дугаар байрны ******* тоотоос хааш хаашаа 300 метрээс цааш гарахгүй байх, зөвхөн ажлын байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр цэцэрлэг рүү зорчих, өөр тийш зорчихгүй байхаар тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жил 0 сар 05 хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор би, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* холбогдох эрүүгийн 6180000001 дугаартай хэргийн шүүх хуралд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргасан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс эрүүгийн 6180000001 дугаартай хэргийг 6 оны дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны ******* дүгээр сарын 1-ний өдрийн 5/ШЦТ/585 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил сар 5 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 1 жил 3 сар 0 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг 6 жил сар 5 хоногийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг жил 3 сар 0 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 5/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 6 оны дүгээр сарын 08-ны өдрийн 6/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолыг 6 оны дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны дугаар сарын 0-ны өдрийн 5/ЗШ/33 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 1. дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох заасан шийтгэлээр,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны ******* дүгээр сарын 1-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн байх ба уг ял биелэгдэж дуусаагүй байхад буюу ял эдэлж байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг дахин үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..." гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд .... оршино..." гэж хуульчлан тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг 3 удаа үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 6 оны дүгээр сарын 08-ны өдрийн 6/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

*******ий хувьд 5 оноос 6 оны хооронд буюу 1 жилийн дотор удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож удаа дараалан гэмт хэрэгт шийтгүүлсэн хувийн байдалтай байгаа. Гэтэл анхан шатны шүүх үүнд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр үндэслэлгүйгээр өмнө нь оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг дахиж оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго алдагдсан гэж прокурорын зүгээс үзэж эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тэргүүн ээлжид гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршиж байгаа. Гэтэл *******ий хувьд удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа нь өөрийн үйлдлээ ухамсарлаж ойлгоогүй байна гэж үзэж байгаа. Мөн шүүх эрүүгийн хариуцлагын болон шударга ёсны зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байна. Тийм учраас уг эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ий өмгөөлөгч ******* саналдаа:

******* нь  болон насны хүүхэдтэй, нөхөр нь 3 оноос хойш салаад явсан. Харин саяхан нөхөр нь гэрлэлт цуцлуулах өргөдлөө анхан шатны шүүхэд өгсөн байна. *******ий хувьд 3 оноос хойш бага насны хоёр хүүхдээ тэжээн тэтгэж байгаа. Энэ үйл явдал 5 оноос эхэлдэг. Нөхөр нь хаяж яваад сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай, тогтворгүй хэцүү байсан гэдгээ өөрөө хэлдэг. Одоо бол энэ байдлаа даваад гарчихсан. Дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ ухамсарлаж, ойлгож байгаа, би ч энэ хүнд итгэж байгаа. Тийм ч учраас шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байх. Ингэхдээ шүүх ялыг нэмж нэгтгээд 6 жил, сар, 5 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, жил 3 сар 0 хоног зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Ингэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ бүсчлэлийг маш нарийн тогтоож өгсөн.

Тухайлбал *******ий амьдарч байгаа дүгээр багын дүгээр хорооллын дугаар байрны ******* тоотоос хааш хаашаа 300 метрээс гарахгүй, зөвхөн ажлын байр болох Дархан сумын ******* дүгээр цэцэрлэг рүү зорчих, өөр тийш зорчихгүй байхаар бүсчлэлийг нарийвчилж тогтоосон. Энэ нь нэг ёсондоо шүүхээс эх хүний үүргээ гүйцэтгээд ажлаа хийнгээ хүүхдүүдээ харах боломжийг олгосон гэж ойлгож байгаа. Энэ жил, 3 сар, 0 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ гэдэг шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршино. Тэгэхээр эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэсэн

Ийнхүү давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийдэг.

Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт юм.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой бөгөөд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн ялаар, харин эрх хасах ялыг нэмэгдэл ялын чанартай хэрэглэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд ийнхүү шүүхийн сонгож шийтгэсэн ялын төрөл, хэмжээ нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага тохирсон байх нь эрүүгийн эрх зүйд шударга ёсны гол шалгуур бөгөөд дээр дурдсан ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлуудаас аль нэгийг нөгөөгөөс нь илүүд үзэж үнэлж, дүгнэх нь “... тал бүрээс нь харгалзан үзэх ...” буюу тохирсон байх тэнцвэрийн зарчмыг алдагдуулахад хүргэнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны сарын 0-ны өдрийн 33 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлснээс хойш 5 сарын дараа

-5 оны 0 сарын 0-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож мөн шүүхийн 5 оны 10 сарын 0-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

-улмаар 5 оны 08 сарын 5-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож мөн шүүхийн 5 оны ******* сарын 1-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, дээрх хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх эрх хасах ялын хугацааг жилийн хугацаагаар тогтоожээ.

Гэтэл шүүгдэгч ******* нь урьд 5 оны ******* сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин 6 оны сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .88%-ийн согтолттойгоор - улсын дугаартай “Тoyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар зөв дүгнэсэн боловч “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн шүүгдэгч нь урьдах шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй байна. 

Ийм байтал анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ял дээр урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 5 оны ******* сарын 1-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн жил 0 сар 05 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 01 жил сар 0 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг 06 жил 0 сар 05 хоногийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг жил сар 0 хоногийн хугацаагаар тогтоож, мөн шүүхийн 5 оны 10 сарын 0-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлж, түүнд оногдуулсан жил сар 0 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг оршин суугаа газраасаа хааш хаашаа 300 метрээс цааш гарахгүй байх, зөвхөн ажлын байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр цэцэрлэг рүү зорчих, өөр тийш зорчихгүй байхаар тогтоож шийтгэсэн ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэргийн үр дагавар, хохирол, нийгмийн хор аюулын шинж чанарт тохироогүй байна.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг нь учирч болох илүү хор хохирол, үүсэх үр дагавар, эрсдэл бүхий нийгэмд аюултай үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой атал шүүгдэгч ******* нь шүүхийн шийтгэврээр эрх хассан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар энэ төрлийн хуулиар хориглож гэмт хэрэг, зөрчилд тооцсон үйлдлийг удаа дараа гаргаж анхан шатны шүүхээр 3 дахь удаагаа нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байхад эдгээр үйлдэл, хувийн байдлыг харгалзахгүйгээр түүнд тохироогүй ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд  дээрх  үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 3. дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 6 оны дүгээр сарын 08-ны өдрийн 6/ШЦТ/00 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                      ШҮҮГЧ                                                       Ц.АМАРЖАРГАЛ