Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2026/07809

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух ******* /рд:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,*******, тоотод оршин суух /рд:2/-т холбогдох,

11,125,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.т холбогдуулан гэм хорын хохиролд эм тарианы зардал 325,000 төгрөг, 2024.04.25-2024.07.25-ний өдөр хүртэл олох ёстой байсан цалин орлого 8,443,950 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн 795,000 төгрөг, хэвтэн эмчлүүлэхэд авсан эм 61,050 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 11,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбараа ирүүлсэн, хариуцагч талын өмгөөлөгч шүүх хуралдаанд “..осол болсон үеийн цалин хөлсийг төлсөн, эм тариа авсан эмчилгээ хийлгэсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өмгөөлөгч авах эсэх нь тухайн хүний сонголт” хэмээн маргасан.

2. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон ослын гэм буруугийн байдалд талууд маргаагүй, эрүүл мэндэд учруулсан хохирол болон олох ёстой байсан цалин хөлс, өмгөөллийн зардал маргааны зүйл болжээ.

 

3. Иргэний хуулийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Г.******* 2025 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн буюу түгжээ хадаас авах мэс засалд орсон бөгөөд эмчилгээний зардал 795,000 төгрөг, тухайн өдөр болон 2025 оны 12 сарын 07-ний өдөр эм, тарианы зүйл авсан болох нь хэрэгт авагдсан эмнэлгээс гарах үеийн тэмдэглэл, и баримтаар тогтоогдож байх тул уг 856,050 төгрөгийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч тал дээрх зардлыг үгүйсгээгүй болно.

4. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба 325,000 төгрөгийн эм тариа худалдан авсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ талаар маргасан хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

Г.******* нь осолд орох үед “” ХХК-д туслах ажилтанаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар нотлогдохоос гадна шүүх хуралдаанд гэрч энэ талаар мэдүүлсэн.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024.04.25-2024.07.25-ний өдрөөр шаардсан боловч гэрч “...манай ажил 2024.05 дугаар сард бүрэн дууссан, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, туслах ажилтан өдрийн 80-120 мянган төгрөгийн цалин хөлстэй” гэжээ.

Г.******* 2024 оны 01-03 сарын хооронд өдрийн 120,000 төгрөгийн цалинтай байсан, сүүлийн 2 сарын дунджаар сард 26 хоног ажиллаж байсан нь “” ХХК-н цалингийн тооцооны картаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаар нэхэмжлэгчийн тодорхойлсон 2024.04.25 өдрөөс гэрчийн мэдүүлсэн хугацаа болох 2024 оны 05 дугаар сард ажил дууссан гэх хугацааг 1 сараар тооцож 26 өдөр*120,000 төгрөг=3,120,000 төгрөгийн цалин хөлс олох ёстой байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч талын “...тухайн ажил бүрэн дууссаны дараа Г.******* энэ төрлийн ажлыг хийж гүйцэтгэх байсан гэдэг нь тогтоогдохгүй байна” гэх тайлбар үндэслэлтэй.

Иймд олох ёстой байсан цалин хэмээн шаардсан 8,443,950 төгрөгөөс 3,120,000 төгрөгийг хангав.

 

6. 2025 оны 03 дугаар сарын 26-ний өдөр нэхэмжлэгч Г.******* болон түүний ээж нар өмгөөлөгч , нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж мөн өдөр 1,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан талаас өмгөөлөгчид шилжүүлсэн нь 25/03-26 тоот гэрээ, хаан банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдсон.

Нэхэмжлэгч түгжээ хадаастай байсан, 2025 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хадаасаа авхуулсан эрүүл мэндийн нөхцөл байдал зэргээс үзэхэд энэ хэргийн хувьд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралд оролцуулах хэрэгцээ шаардлага байсан гэж үзэхээр байна.

7. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.ээс нийт 5,476,050 төгрөг /цалин 3,120,000,+эмчилгээ 795,000,+эм тариа 61,050,+өмгөөллийн хөлс 1,500,000/ гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,648,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тооцогдох хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.ээс нийт 5,476,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,648,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.ээс 102,567 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН