| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/42099/И |
| Дугаар | 197/ШШ2026/07255 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2026/07255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, *******,*******,*******,******* тоотод байрлах “*******” ХХК /рд:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоотод байрлах “” ХХК /рд:/-д холбогдох,
14,643,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч П.Очгэрэл нар оролцож, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхзаяа хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан худалдан авсан барааг буцаан олгосон тул үнэ 14,643,680 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.
Хариуцагчид 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2. “*******” ХХК нь хариуцагч “” ХХК-с худалдан авсан хүүхдийн сүү, бусад бүтээгдэхүүнийг доголдолтой хэмээн нийт 14,643,680 төгрөгийн барааг 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр буцаан хүлээлгэж өгсөн хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан “...“” ХХК-с бүтээгдэхүүн худалдан авч төлбөрөө бүрэн төлж байсан” гэх тайлбар нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг доголдолтой гэж үзэж буцаан өгснөөр гэрээнээс татгалзсан байна.
3. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тус тус заасан.
4. Иймд хариуцагч “” ХХК-с 14,643,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэв.
5. Хариуцагчийн хаягаар шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч “” ХХК-с 14,643,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-с төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН