| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэдаваагийн Хулансайхан |
| Хэргийн индекс | 197/2025/34848/И |
| Дугаар | 197/ШШ2026/10033 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2026/10033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Хулансайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /ИБД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,*******, өөрийн байранд байрлах, Нийслэлийн *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024.05.31-ний өдрийн 101/ШШ2024/02739 дүгээр захирамжаар Д.Нармандахаас 10,530,000 төгрөгийг гаргуулж, Г.Юмсүрэнд олгохоор талуудын эвлэрэлийн гэрээг баталгаажуулсан /хх 50-52/, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/24129 дүгээр захирамжийн дагуу 02286 тоот гүйцэтгэх хуудас /хх 48/ бичигдсэн байна.
6. 2024.10.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Д.Нармандахын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018837, дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, *******,,******* тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай хувийн сууц, газрыг 2025.09.09-ний өдрийн 24261488/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тэмдэгдэглэл үйлдсэн /хх 92-94/, 2025.09.30-ны өдрийн 24261488/02 эд хөрөнгө хураах тухай тогтоолоор /хх-100-101/ үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байна. Эдгээр ажиллагаанууд хүчин төгөлдөр болжээ.
7. Шинжээч томилох тухай 2025.10.21-ний өдрийн 25/10/202 тогтоолоор /хх 109/ Файн эстимэйт үнэлгээ ХХК-ын үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилсон байна.
8. Файн эстимэйт үнэлгээ ХХК-ын 2025.10.27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Баянзүрх дүүрэг, *******,,******* тоот хаягт байршилтай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууц, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 388 м.кв газрын хамт үл хөдлөх хөрөнгийг 87,300,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 111-141/
9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний тайланг 2025.10.29-ний өдрийн 04-245/25365 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.Нармандахад мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нийцнэ.
10. Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар хураасан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцнэ.
11. Шинжээч Файн эстимэйт үнэлгээ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа хөрөнгийн шинж байдал, онцлог, байршил зэргийг харгалзан зах зээлийн хандлагаар тооцоолсон нь хууль зөрчөөгүй байна.
12. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын үнэлгээний журам, аргачлалыг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална, Сангийн сайд, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2024.07.08-ны өдрийн Журам батлах тухай тушаалаар баталсан үнэлгээ хийх журам аргачлалд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн ямар, журам аргачлалыг баримталсан нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй.
13. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрын хамт зах зээлийн үнэд харьцуулалт хийж үнэлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
14. Иймд нэхэмжлэгч Д.Нармандахын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Д.Нармандахын нэхэмжлэлтэй Нийслэлийн *******т холбогдох иргэний хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Баянзүрх дүүрэг, *******,,******* тоот хаягт байршилтай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууц, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 388 м.кв талбайтай газрын хамт үл хөдлөх хөрөнгийг 87,300,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимэйт үнэлгээ ХХК-ын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/73336 тоот захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХУЛАНСАЙХАН