| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэдаваагийн Хулансайхан |
| Хэргийн индекс | 197/2026/01402/И |
| Дугаар | 197/ШШ2026/10920 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2026/10920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Хулансайхан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Харчин овогт ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,*******, өөрийн байранд байрлах, Нийслэлийн ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөншагай нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.24-ний өдрийн 192/ШШ2025/02246 дугаар захирамжаар Т.ас 85,000,000 төгрөгийг гаргуулж, С.Бямбацогтод олгохоор талуудын эвлэрэлийн гэрээг баталгаажуулсан /хх 29-31/, улмаар 2025.07.28-ны өдрийн 192/ШЗ2025/31358 дугаар захирамжийн дагуу 03567 тоот гүйцэтгэх хуудас /хх 26/ бичигдсэн байна.
6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025.08.04-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Т.Уянгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, , *******,,******* тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 2025.10.23-ны өдрийн 25250868/04 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тэмдэгдэглэл үйлдсэн /хх 64-66/, 2025.11.20-ны өдрийн 25250868/05 Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор /хх-69-71/ үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байна. Эдгээр ажиллагаанууд хүчин төгөлдөр болжээ.
7. Шинжээч томилох тухай 2025.12.01-ний өдрийн 12/255 тогтоолоор /хх 76/ Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-г шинжээчээр томилсон байна.
8. Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ын 2025.12.08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Баянгол дүүрэг, , *******,,******* тоот хаягт байршилтай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 174,730,500 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 82-118/
9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний тайланг 2025.12.10-ны өдрийн 04-208/29900 тоот албан бичгээр /хх 123/ төлбөр төлөгч Т.д мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
10. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд худалдан борлуулахаар 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/13 тоот тогтоолоор /хх 124/ шийдвэрлэж, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-208/613 тоот мэдэгдэлээр Т.д хүргүүлсэн байна.
11. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэд харьцуулалт хийж үнэлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
12. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу буюу хуулийн хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байна.
13. Иймд нэхэмжлэгч Т.Уянгын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Т.Уянгын нэхэмжлэлтэй Нийслэлийн *******т холбогдох иргэний хэрэгт 2025.12.08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр Баянгол дүүрэг, , *******,,******* тоот хаягт байршилтай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 174,730,500 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,******* дугаар зүйлийн*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 197/ШЗ2026/05044 тоот захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХУЛАНСАЙХАН