| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2026/00007/И |
| Дугаар | 302/ШШ2026/00198 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2026/00198
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 302/ШШ2026/00198 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Х***** гаргагч: Б аймгийн Б**** сумын 4 дүгээр багт оршин суух, Б******* едил овогт М******* И****,
Х***** гаргагч: Б аймгийн Б**** сумын 4 дүгээр багт оршин суух, М***** овогт Х****** Г******* нар,
Х******** шаардлага: Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамжаар Б.О А********** О***** төрсөн ах М.И үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Х***** гаргагч М.И, Х.Г,
Х***** гаргагч нарын өмгөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х***** гаргагч И.И, Х.Г нар нь Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамжаар Б.О А********** О***** төрсөн ах М.И үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагч нараас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 19 дугаар захирамжаар Монгол Улсын иргэн М.И, Х.Г нар нь хамаатан садан болох О***, А**** нарын дундаас 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А******** хууль ёсоор үрчилж авсан.
1.2.Т****** хойш А******* нь нэг хэсэг бид нарын асрамжид өсч бойжиж байгаад төрүүлсэн аав О***, төрүүлсэн ээж А**** нар 2008 онд К******** улсад бүрмөсөн оршин суухаар нүүсэн тул тэднийг дагаад К******** улсад очиж, одоо К******** улсад амьдарч тэнд сургуульд суралцаж байна.
1.3.Иймээс цаашид А*********** аав, ээж нь К******** улсад бүрмөсөн оршин суух учраас охин А******* нь Монгол улсад ирэхгүй, түүний эрүүл саруул орчинд өсч хүмүүжих, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс охиныг төрүүлсэн эцэг Б.О, төрүүлсэн эх А**** нарын асрамжид шилжүүлж үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага гарч байна.
1.4.Иймд Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 19 дугаар захирамжийн А******** М.И, Х.Г нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцож, охин А******** төрүүлсэн эцэг Б.О, төрүүлсэн эх А**** нарын асрамжид шилжүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Х***** гаргагч нараас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамж, И.А төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Х.Г, М.И нараас Я.С олгосон итгэмжлэлүүд, өмгөөллийн гэрээ, Б.О, С.А нарын К******** улсын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт орчуулгын хамт, Б.О, С.А, О.А-Б*** нарын К******** улсын иргэний паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.О, С.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар орчуулгын хамт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128, 129, 130, 131 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн19 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10/100 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.И, Х.Г, О.А нарын ХААТР маягтууд, О.А үрчилсний бүртгэлийн лавлагаа, Г******* иргэн, харьяатын газрын Б аймаг дахь хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17/30 дугаартай албан бичиг, Б аймгийн Х*******, халамжийн үйлчилгээний газрын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/54 дугаартай албан бичиг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Х***** гаргагч нараас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: М.И, Х.Г бид хоёр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн дүү О***, А**** нарын А******* гэдэг охиныг Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр захирамжийн дагуу үрчлэн авсан. Ү***** авснаас хойш бидний асрамжид 2 жил хугацаанд байж байгаад манай дүү нар К******** улсад нүүх үед А******** дагуулж явсан байдаг. Б***** зүгээс хоорондоо харилцан тохиролцож, дээрээс нь хүүхдийн ирээдүйг бодож Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. О*** А******* нь К******** улсад сурч байсан учраас хаана ч байсан ялгаагүй байх гэж бодож хүүхдийн сурах эрхэнд халдаад яах вэ гэж шүүхэд хандаагүй. Хоёр улсад явж байгаа учраас цаашид өөрийнхөө төрсөн эцгийн асрамжид үлдсэн нь зүйтэй гэж бодож захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан. О******* байдлаар хүүхдийн эрх зөрчигдөөгүй эсэн мэнд К******** улсад төрсөн эцэг, эхийн хамт амьдарч байгаа гэв.
5.Х***** гаргагч М.И, Х.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10/100 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М.И, М.Г нарын Б***** давхацахгүй өгөгдлийн бүртгэл буюу ХААТР ИУБ-31(А) маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (А) маягт, БНМАУ-ын Х** амын регистрийн карт буюу ХААТР-1(А) маягтуудаар М.И, Х.Г нар, мөн хүсэлт гаргагч нараас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б.О, С.А нарын Б аймгийн [****] сумын улсын бүртгэлийн ажилтнаас 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж олгосон IIА№53 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр хүсэлт гаргагч Б.О, С.А нар тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.
6.2. Б.О, С.А нарын дундаас 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А******** Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамжаар төрсөн ах И.И үрчлүүлж, улмаар 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б аймгийн [****] сумын үрчлэлтийн бүртгэлийн 4-рт бүртгэсэн болох нь тус аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 39 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10/100 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.А Ү******** бүртгэлийн лавлагаа, Х***** үрчилснийг мэдэгдэх хуудас, Т******* бүртгэх анкет, хүсэлт гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
6.3. Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолоор .... Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай захирамжаар Б.А /1 настай/ нь М.И үрчлэгдсэн боловч 2007 онд өөрийн төрсөн эцэг эх болох Б.О, С.А нарын хамт Б*** Н******** К******** улс руу явж, тухайн улсын иргэн боловч Монгол Улсын Е************* зарлигаар тус улсын иргэншлээс хасагдаагүй буюу хоёр улсын иргэншилтэй байна. Х******** О.А нь М.И, Х.Г нартай хамт амьдардаггүй ч Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамж хүчинтэй байх тул М.И, Х.Г нар нь И.А эцэг, эх гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд М.И нь өөрийн үрчлэн авсан А*********** хүүхдийн мөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлийн хэрэг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул эрүүгийн 231300329 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.
6.4. Х***** үрчлүүлсэн эцэг эх болох Б********** О***, С******** А**** нар нь Монгол улсын Е************* 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаар зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан, харин үрчлэгдсэн хүүхэд О.А нь Монгол Улсын Е************* зарлигаар харьяатаас гарсан иргэдийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Г******* иргэн, харьяатын газрын Б аймаг дахь хэлтсийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17/30 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
6.5.Х******** үрчлэгдсэн хүүхэд И.А нь Монгол Улсын Е************* зарлигаар Монгол улсын харьяатаас гаргаагүй байгаа боловч одоо төрүүлсэн эцэг Б.О, төрүүлсэн эх С.А нарын хамт Б*** Н******** К******** улс, А***** муж, К****** дүүрэгт оршин сууж байгаа болох нь хэрэгт авагдсан Б.О, С.А нарын казах хэлээр бичсэн тодорхойлолт, тус улсын Е**** тосгоны Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгчийн тодорхойлолт, К****** дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
7. Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Ү****** нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамжаар О***** А******** О***** төрсөн ах М.И үрчлүүлсэн үрчлэлт нь хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Харин хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлага, түүний агуулга, М.И, Х.Г, Б.О, С.А нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хүсэлтийн шаардлагын үндэслэл нь Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байна.
9. Х***** үрчлэн авсан эцэг, эх буюу хүсэлт гаргагч М.И, Х.Г нар нь охин А******** Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Х***** үрчлүүлэх тухай” 19 дугаартай захирамжаар үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийн шаардлагыг төрүүлсэн эцэг, эх нь зөвшөөрсөн бөгөөд үрчлэгдэгч хүү И.А нь үрчлэлт хийгдсэн цаг хугацаанаас хойш өөрийн төрүүлсэн эцэг, эх болох Б.О, С.А нартай хамт амьдарч байгаа нь тогтоогдож байна. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс Г** бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамжаар О***** А******** О***** төрсөн ах М.И үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлээ.
10.Харин үрчлэгдсэн хүүхэд болох А******* нь үрчлэлт хийгдсэн цаг хугацаанаас хойш төрүүлсэн эцэг,эхийн хамт К******** улс, А***** муж, К****** дүүрэгт оршин сууж амьдарч байгаа болох нь тогтоогдсон тул түүнийг эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлэх шаардлагагүй болно.
11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь тус тус баримтлан Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” Б.О А******** О***** төрсөн ах М.И үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б аймгийн Б**** сумын Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Х***** үрчлүүлэх тухай” захирамжийн А******** холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК