Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01157

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01157

 

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Ч ХХК, МХХК-д холбогдох Ч ХХК, КХХК-ийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 1 073 412 513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, Ч ХХК, КХХК-ийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох Ч ХХК-ийн сөрөг шаардлагатай, гуравдагч этгээдЧ, М нарын бие даасан шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Энхтайван, түүний өмгөөлөгч Г.Чинбат, Б.Цэнгэл, хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт: Ч ХХК Ктай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн болон барьцааны гэрээ, мөн 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээг байгуулж, 860 000 000 төгрөгийн Жайкагийн төслийн зээлийг, жилийн 9,9 хувийн хүүтэйгээр /6 сар тутам хувьсах/, 120 сарын хугацаатай авсан. Ч ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлтийн дагуу тус банк 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 09/15 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан болно. Мөн 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээний хавсралтад 1 орон сууц, 72 ширхэг авто зогсоолыг барьцаалахаар тусгасан боловч 1 орон сууцны гэрчилгээ, 52 ширхэг авто зогсоолын гэрчилгээг банкинд хүлээлгэн өгсөн ба улсын бүртгэлийн ... дугаартай авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлүүлсэн. Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дор дурдсан хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09/15 тоот барьцааны гэрээгээр Ч ХХК-ийн борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл Зш, цэвэр усны насос Зш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав 180л 7ш, тэлэлтийн сав 500л Зш, генератор Зш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгслийг барьцаалсан. 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээгээр МХХКомпанийн өмчлөлийн 000107259 тоот гэрчилгээний дугаартай, ...тоот улсын бүртгэлийн дугаартай, 821 м.кв талбайтай, ... 1 тоот орон сууц, МХХКомпанийн өмчлөлийн ...зоорийн давхрын 7 ширхэг авто зогсоол, 46-Б байрны зоорийн давхрын 16 ширхэг авто зогсоол, 46-В байрны зоорийн давхрын 13 ширхэг авто зогсоол, 46-Г байрны зоорийн давхрын 14 ширхэг авто зогсоолыг барьцаалсан. Зээлийн барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг Эд Хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Ч ХХКомпани нь 2012 оны 8 дугаар сараас зээлийн гэрээний хавсралтанд тусгасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн нь зээлийн гэрээний 2.1.10 болон 10.2 дахь заалтуудад заасан ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд тус банк нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж байсан. Зээлийн төлбөрийн зөрчигдсөн хэмжээг нийт зээлийн үүргийн хэмжээтэй харьцуулахад 76.97 хувь байх тул Ч ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл нэгэнт бүрдсэн байна. Ч ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгах тухай нэмэлт хугацааг удаа дараа олгож, мэдэгдэл хүргүүлж байсан. Нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй, мөн зөрчлийн хэмжээ нь ноцтой хэмжээнд хүрсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн болон зээлийн зөрчлийн тооцоолол, зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн хоног зэргээр тус тус нотлогдож байгаа. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. Иймд Ч ХХКомпани болон Кны хооронд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн 737 600 000 төгрөг, зээлийн хүү 306 523 880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 288 633 төгрөг нийт 1 073 412 513 төгрөгийг Ч ХХКомпаниас гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч ХХК-ийн тайлбарт: К ХХКомпани нь Ч ХХКомпанид 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн гэрээгээр 860 000 000 төгрөгийн ...-ийн төслийн зээлийг 120 сарын хугацаатайгаар, 6 сар тутам хувьсах жилийн 9,9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд анх борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот зуух, насосны иж бүрдэл, яндан, усны сав, тэлэлтийн сав, генератор, зуухны болон цахилгаан холболтын материал зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж зээл эргэн төлөгдөх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгасан. 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр К ХХКомпани МХХКомпанитай 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулан, барьцааны зүйлийг өөрчилж, тус компанийн барьж гүйцэтгэсэн ... байрны тус бүр 1-18 тоот нийт 72 авто зогсоол, ... байрны 60 хувийн гүйцэтгэлтэй 1 тоот орон сууцыг тус тус барьцаалсан. Банк 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ямар ч зээлийн түүхгүй, огт үйл ажиллагаа явуулдаггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадвар нь тогтмолжоогүй манай компанид хууль, холбогдох дүрэм, журамд заасан шалгуурыг үл харгалзан зээл олгосон шалтгаан нь МХХКомпани болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн К ХХКомпаниас авсан зээл, зээлийн хүүг төлүүлэх байсан болно. Иймээс зээл олгосноос хойш МХХКомпани нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн барьж гүйцэтгэж байсан Ххотхоны орон сууц, авто зогсоолуудыг барьцаанд тавьснаас гадна зээл, хүүгийн төлөлтүүдийг төлж байсан. МХХКомпани нь К ХХКомпаниас 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр зээл авснаас хойш тус компани нь өөрийн хамаарал бүхий Ф ХХКомпани, ... ХХКомпани, В ХХКомпани, Г ХХКомпани, А ХХКомпани, П ХХКомпани, ...ХХКомпаниудыг үүсгэн байгуулж, хамгийн сүүлд Ч ХХКомпанийн нэр дээл зээл авч, уг зээлийг банкнаас өөрийн болоод бусад компаниудын нэр дээр өмнө авсан зээлүүдээ төлөх, МХХКомпанийн барилгын ажилд зориулан зарцуулах, улмаар хотхоны орон сууцны борлуулалтын орлогоос зээлийг төлөх нь тодорхой байхад нэг зээлдэгч болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан түүнтэй холбогдох этгээдүүдийг мэдсэн атлаа тэдэнд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т банкнаас аливаа этгээд түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчиж зээл олгосон нь банкны буруутай үйл ажиллагаа болно. Банк хууль зөрчиж зээл олгоод зогсохгүй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчиж банк хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.7, 4.3, 6.2.1, 6.2.2, 10.2.1-д заасан заалтуудыг зөрчиж, төсөл хэрэгжүүлэх зориулалтаар олгосон зээлийг зээл олгосон өдрөө зээлдэгчийн данснаас татан авч бусдын өр төлбөрт тооцож авсан байдаг. К ХХКомпани болон Б 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 09/11 тоот зээлийн гэрээгээр зээлсэн 67 286 000 төгрөгийн зээлийг 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 67 824 287 төгрөгийг, К ХХКомпани болон Б 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 08/163 тоот зээлийн гэрээгээр зээлсэн 600 000 юанийн зээлийг 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл бодогдсон хүүгийн хамт тооцож 135 533 048 төгрөгийг, К ХХКомпани болон В ХХКомпанийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/55 тоот зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээлд 240 633 юань, хүүнд 914 200 юань буюу нийт 247 135 663 төгрөгийг тус тус тооцон авсан. Эдгээрээс гадна бид 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр чекээр зарлагын гүйлгээ хийж М ХХКомпанийн үндсэн зээлд 154 446 000 төгрөг, хүүнд 111 655 153 төгрөг, торгуулийн хүүнд 6 992 780 төгрөг, ...ХХКомпанийн хүүнд 3983,5 ам доллар, П ХХКомпанийн хүүнд 3490,06 ам доллар буюу нийт 288 344 300 төгрөгийг холбогдох компаниудын К ХХКомпанийн дансуудад шилжүүлж, МХХКомпанийн үйл ажиллагааны зардалд нийт 100 000 000 төгрөгийг төлсөн. Зээлээс үлдсэн мөнгөн хөрөнгөөс К ХХКомпанийн зээлийн үйл ажиллагааны шимтгэлд нийт 4 215 22 төгрөг, данс хөтөлсний шимтгэлд сар бүр 2 000 төгрөгийг суутгуулсаар төслийн зориулалтаар олгосон гэх зээлийн мөнгөн хөрөнгө 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дууссан. Түүнчлэн Ч ХХКомпани нь К ХХКомпаниас анх зээл авах үед ч, зээлийн гэрээний хугацаанд ч банкинд төсөл танилцуулж байгаагүй, төслийн үйл ажиллагаа, зээлийн зарцуулалтын талаар мэдээ, тайлан огт гаргаж байгаагүй бөгөөд К ХХКомпани нь зээлдэгчийн төслийн зээлийн зарцуулалтыг шалгаж байгаагүй, энэ талаар тайлагнахыг шаардаж байгаагүй болно. Банк анхнаасаа зориулалт бусаар зээл олгосон, уг зээлээр МХХКомпани болон түүний холбогдох этгээдүүдийн зээлийг төлөхийг мэдэж байсан тул гэрээний хугацаанд К ХХКомпанид төлсөн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг МХХКомпани төлж байснаас гадна К ХХКомпанитай зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээнүүдийг байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлж байсан нь баримтаар нотлогдоно. Банкны эдгээр үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7 дах заалтуудын дагуу компанийн санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт шалгасан материал зэргийг бүрдүүлэх, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зээлийн ашиглалтыг шалгасан материалд авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүнгээр нь тодорхойлж бичнэ гэж заасныг зөрчсөн байна. Дээрх байдлаар К ХХКомпани нь банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчиж, санхүүгийн чадваргүй этгээдэд бусдын зээлийн өрийг төлүүлэх зориулалтаар ...-ийн төслийн дор зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд КХХКомпаниас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч МХХК-ийн тайлбарт: МХХКомпани нь ... нутаг дэвсгэрт томоохон хотхоны барилгын ажлыг эхлүүлсэн байсан тул уг барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг олох зорилгоор К ХХКомпаниас өөрийн компанийн нэр дээр болоод хамаарал бүхий хэд хэдэн компанийн нэр дээр зээл авсан. Хамгийн анх К ХХКомпанитай 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дараах гэрээнүүдийг байгуулж зээл авсан. МХХКомпани 1 400 000 ам доллар, М ХХКомпани 1 300 000 ам доллар, үүнээс хойш дахин 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... ХХКомпанийн нэр дээр 1 500 000 ам доллар, Ф ХХКомпанийн нэр дээр 1 500 000 000 төгрөгийн зээл авч барилгын ажилд зарцуулсан. Гэтэл 2008 оноос улс орны эдийн засгийн байдал доройтож улмаар ам доллараар авсан зээл, хүүгийн төлбөрүүдийг төлөхөд хүндрэл үүссэнээс гадна банкны зүгээс бидний санхүүгийн хүндрэлтэй байдлыг ашиглан ... ХХКомпанитай байгуулсан гэрээнд удаа дараа өөрчлөлт оруулж, өөрсдийн валютын ханшийн зөрүүний эрсдэлийг хаах зорилгоор ам.доллараар авсан зээлийг төгрөгт, төгрөгт шилжүүлсэн зээлийг юань руу шилжүүлэх замаар валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний хийсвэр өр төлбөр үүсгэсэн. Бид тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан банкнаас тавьсан бүх шаардлагыг биелүүлэхээс аргагүйд хүрсэн тул арга буюу банкинд үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор Ф ХХКомпани, П ХХКомпаниудыг үүсгэн байгуулснаас гадна өөрсдийн гэр бүл, төрөл садангийн нэр дээр болоод тэдний өмнө байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын нэр дээр банкнаас тавьсан саналын дагуу урт хугацаатай, бага хүүтэй, ...-ийн төслийн зээлийг авсан. Хамгийн сүүлд Ч ХХКомпанийг 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулж, 860 000 000 төгрөгийн төслийн зээлийг авсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгөөр МХХКомпани болон бусад хамаарал бүхий компаниудын банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, зарим хэсгийг барилгын үйл ажиллагаанд зарцуулсан. Манай компанийн хувьд өөрийн болон бусад холбогдох этгээдүүдийнхээ нэр дээр авсан 15 167 034 985 төгрөгийн зээлийн төлбөрт 2014 оныг дуустал нийт 20 090 270 791 төгрөг төлснөөс гадна 14 төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өр төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлсэн нь баримтуудаар нотлогдоно. Зээлийн барьцааны гэрээний тухайд манай компани өөрийн болон хамаарал бүхий компаниудынхаа нэр дээр авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамгийн анх 55 хувийн гүйцэтгэлтэй барилгууд, хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж байсан боловч банкны шаардлагаар бусдад худалдсан, захиалагч иргэд нь амьдарч, ашиглаж байсан орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр банктай шинээр зээлийн барьцааны гэрээ байгуулан орон сууц, авто зогсоолуудыг нэг бүрчлэн барьцаалсан. Ийнхүү бусдын өмчлөлийн эд хөрөнгийг тэдгээр иргэдэд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд тэдний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан тул иргэдээс манай компани болон Кинд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг хэргүүд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. ... нутаг дэвсгэрт байрлах Х хотхон нь зөвхөн банкны зээлээр бий болоогүй, тус хотхоны бүтээн байгуулалтад бидний ч, иргэдийн ч хөрөнгө оруулалт орсны дүнд тансаг зэрэглэлийн хотхон бий болсон. Бид барилга баригдах явцад иргэдээс хөрөнгө оруулалт татаж уг хөрөнгийг барилгын ажилд зарцуулснаас гадна банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан бөгөөд банкинд барьцаалсан орон сууц, авто зогсоолуудад бусдын эрх, шаардлага байгаа гэдгийг банкны тухайн үеийн удирдлагууд бүрэн мэдэж байсан. Өнөөдрийн байдлаар Ч ХХКомпанийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... байрны нийт 72 авто машины зогсоолууд бүгд бусдын өмчлөлд шилжсэн тул К ХХКомпаниас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй болно. Банк анхнаасаа манай компанийн холбогдох этгээд болох үүсгэн байгуулагдаад 1 сар болсон, ямар ч зээлийн түүхгүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэггүй буюу огт үйл ажиллагаа явуулдаггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадвар нь тогтворжоогүй Ч ХХКомпанид зээл олгосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба тэдгээрийн хооронд байгуулагдсан 09/15 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр мөн л хүчин төгөлдөр бус хэлцэл байх учраас К ХХКомпаниас МХХКомпанид холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  Хариуцагч Ч ХХКомпанийн сөрөг нэхэмжлэлдЧ ХХКомпани нь КХХКомпанитай 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн гэрээг байгуулж, 120 сарын хугацаагаар, 6 сар тутам хувьсах жилийн 9,9 хувийн хүүтэйгээр 860 000 000 /найман зуун жаран сая/ төгрөгийн ...-ийн төслийн зээлийг авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд анх борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот зуух, насосны иж бүрдэл, яндан, усны сав, тэлэлтийн сав, генератор, зуухны болон цахилгааны холболтын материал зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, зээл эргэн төлөгдөх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгасан, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр К ХХКомпани нь МХХКомпанитай 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулан, барьцааны зүйлийг өөрчилж, тус компанийн барьж гүйцэтгэсэн ..., Зайсангийн гудамж, Ххотхоны 46-А, 46-Б, 46-В, 46-Г байрны тус бүр 1-18 тоот нийт 72 авто зогсоол, ... байрны 60 хувийн гүйцэтгэлтэй 1 тоот орон сууцыг тус тус барьцаалсан. Банк манай компанид зээл олгосон шалтгаан нь МХХКомпани болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн КХХКомпаниас авсан зээл, зээлийн хүүг төлүүлэх байсан тул 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ямар ч зээлийн түүхгүй, огт үйл ажиллагаа явуулдаггүй, тогтмол орлогогүй, санхүүгийн чадвар нь тогтмолжоогүй компанид зээл олгосон байдаг. К ХХКомпаниас 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр МХХКомпанид зээл олгосноос хойш тус компани нь өөрийн хамаарал бүхий Ф ХХКомпани, ... ХХКомпани, В ХХКомпани, Г ХХКомпани, А ХХКомпани, П ХХКомпани, ...ХХКомпаниудыг үүсгэн байгуулж, хамгийн сүүлд Ч ХХКомпанийн нэр дээр зээл авч, уг зээлийг банкнаас өмнө авсан зээлүүдээ төлөх, МХХКомпанийн барилгын ажилд зарцуулж, улмаар хотхоны орон сууцны борлуулалтын орлогоос зээлийг төлөх нь тодорхой байхад нэг зээлдэгч болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан түүнтэй холбогдох этгээдүүдийг мэдсэн атлаа тэдэнд их хэмжээний зээл олгосон нь банкны шууд буруутай үйл ажиллагаа юм. К ХХКомпани нь Ч ХХКомпанитай зээлийн гэрээ байгуулах үед МХХКомпани болон түүнтэй холбогдох дараах этгээдүүдэд нийт 9 975 988 910 төгрөгийн зээлийг олгосон байсан. Гэтэл 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх банкны өөрийн хөрөнгө 9 815 288 төгрөг гэж К ХХКомпанийн Capitronbank.mn цахим хуудаст байршуулсан 2009 оны санхүүгийн тайланд тусгасан байх тул К ХХКомпани нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчиж, зээл олгосон байна. Түүнчлэн Ч ХХКомпани нь К ХХКомпаниас анх зээл авах үед ч, зээлийн гэрээний хугацаанд ч банкинд төсөл танилцуулж байгаагүй, төслийн үйл ажиллагаа, зээлийн зарцуулалтын талаар мэдээ, тайлан огт гаргаж байгаагүй бөгөөд К ХХКомпани нь ч зээлдэгчийн төслийн зээлийн зарцуулалтыг шалгаж байгаагүй, энэ талаар тайлагнахыг шаардаж байгаагүй болно. Дээрх байдлаар К ХХКомпани нь банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчиж, санхүүгийн чадваргүй этгээдэд бусдын зээлийн өрийг төлүүлэх зориулалтаар ... төсөл нэрийн дор зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд К ХХКомпани болон Ч ХХКомпанийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-тэй зөрчилдөж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэл хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг зөрчиж зээл олгосон тухайд ярихад 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Энэ Банкны тухай хууль нь 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байдаг. 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна. Үүнээс нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээлийн хязгаарлалтыг бий болгосныг харж болно. Мөн 1996 оны Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т холбогдох этгээд гэж тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байна. Маргааны зүйл болж байгаа үйл баримт, гэрээнүүд нь 2007-2009 онд хамаарч байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 1996 оны Банкны тухай хуулийг баримтлах нь зөв юм. Түүнчлэн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглосон байна. 1996 оны Банкны тухай хуульд холбогдох этгээд гэдэгт гагцхүү зээл олгогч банкны хувьцаа эзэмшигч, бусад эрх бүхий албан тушаалтан байхаар хуульчилсан байна.Энэ ойлголт нь банк, банкны хамаарал бүхий этгээд хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох зорилгоор хуульчлагдсан байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлд Ч ХХКомпани, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлүүдийг холбогдох этгээдийн зээл гэж тайлбарлан алдаа гаргасан буюу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг биш хожим батлагдаж мөрдөгдөж эхэлсэн хуулийг үндэслэл болгосон байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Банкны тухай хуулийн зохицуулалтын хувьд өөр буюу холбогдох этгээд гэдэгт зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдийг хамааруулан ойлгохоор томъёологдож байна. Гэтэл сөрөг нэхэмжлэлд заасан тухайн зээлүүд нь 2007-2009 оны хооронд зээлийн гэрээ байгуулж олгогдсон байна. Иймээс 2010 оны Банкны тухай хуулийг биш тухайн үед мөрдөгдөж байсан 1996 оны Банкны тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд 2010 оны хуулийн хувьд зээлийн хэмжээ 20 хувиас хэтэрсэн байх хэдий ч тухайн үед 1996 оны хууль хэрэгжиж байсныг дурдсан байна. Мөн холбогдох этгээдийн зохицуулалт өөр байгаа талаар тодорхой дурдсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заасан, Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолоор 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдгийг хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна гэж тайлбарласан байна. 1996 оны болон 2010 оны Банкны тухай хуулийн 16, 17 дугаар зүйлээр банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тогтоож өгсөнөөс зээлийн гэрээ байгуулахыг хориглосон хэм хэмжээ биш байна. Зээлийн гэрээ байгуулж, зээл олгохыг энэхүү хуулийн зохицуулалт хориглоогүй байна. Энэхүү хуулийн зохицуулалт банкны үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн болохоос банкны зүгээс байгуулах аливаа гэрээ, хэлцэлд чиглэгдээгүй харин банкны зээлийн үйл ажиллагааг зохистой хэмжээнд барих зорилготой буюу зээлийн үйл ажиллагаанд чиглэсэн учир энэхүү хязгаарлалтыг зөрчсөн банкинд 500 000-1 000 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан байна. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар нэг зээлдэгчид л өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрүүлж олгохыг хориглож байсан учир МХХКомпани, түүний хамаарал бүхий этгээдэд олгосон зээлийн асуудлаар Монгол банкнаас тухайн үед хийсэн шалгалтаар акт, торгууль тавьж байгаагүй болно. Кнь МХХКомпани, Ану Сервис ХХКомпани, ... ХХКомпанид олгосон зээлийн төлбөрийн асуудлыг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд эдгээр зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх явцад зээл олгох хязгаарлалтыг зөрчсөн буюу Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхээс үүнтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7, 23.6-д заасныг зөрчиж олгосон зээлийг бусдын өр төлбөрт тооцож авсан тухайд-Кны зүгээс зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ч ХХКомпани нь төслийн зориулалттай зээл авах хүсэлт гаргасан, төсөл нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн холбогдох төсөл сонгон шалгаруулах хороогоор дэмжигдэж зээл олгох болсон. Зээлийн хүсэлт, төслийн баримт бичгийг банкинд ирүүлж байсныг хэрэгт өгсөн. Мөн халаалтын төслийн зуухны төсөл хэвийн түвшинд байгаа талаар албан бичгийг ирүүлж байсан, гэтэл хариуцагч нь зээлийг зориулалт бусаар зарцуулж, төслийн зориулалтаар ашиглалгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн зээлээс төлсөн зөрчлийг гаргасан байна. Зээлийн данснаас Ч ХХКомпанийн 3053003675 тоот төгрөгийн харилцах дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн бөгөөд эндээс 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50 000 000 төгрөгийн зарлага хийж бэлнээр авсан, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөг, мөн тухайн өдрөө 288 000 000 төгрөгийн зарлага хийж бэлнээр авсан байдаг. Ийнхүү бэлнээр авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсныг мэдэх боломжгүй байна. Харин Ч ХХКомпани нь 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б зээлийн төлбөрт 67 000 000 төгрөгийг, төлбөрийн даалгавар бичиж, гарын үсэг зурж, тэмдэг даран шилжүүлж зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Ч ХХКомпанийн захирал нь 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 247 000 000 төгрөгөөр юань худалдан авах арилжааг хийж 1 154 839 юань худалдан авч, В ХХКомпанийн зээлийн дансанд шилжүүлсэн, 135 000 000 төгрөгөөр юань худалдан авах арилжаа хийж 633 332 юань худалдан авч Б 3096000050 тоот дансанд тус тус шилжүүлж зээлийг зориулалтын бусаар ашигласан зөрчлийг гаргасан байна. Хариуцагч тал нийтдээ 449 000 000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулж, бусад этгээдийн зээлийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь нотлогдсон тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө төлүүлэх үндэслэл бүрдсэн байна. Гэрээ, хэлцэл хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийг зориулалт бусаар ашигласан үйлдлийнхээ бурууг банкинд хүлээлгэх зорилгоор банкийг суутгаж бусдын зээлийг төлүүлсэн мэтээр сөрөг нэхэмжлэлд тусгасан байна. Эдгээр төлбөрийн даалгавар, гүйлгээг гагцхүү харилцагчийн хүсэлт, гарын үсгээр хийж гүйцэтгэсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Хариуцагчийн хүсэлт, даалгавар, зөвшөөрлийг өгч хийлгүүлсэн төлбөрийн даалгавар, арилжааг банкны аль нэг салбар, хэлтэс төслийн мөнгө гэдгийг мэдэлгүйгээр хийснийг банк урдаас мэдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Банк суутгасан үйлдэл биш, зээлдэгч өөрөө хүсч, өөрөө санаачилж бусдын зээлийг төлсөн үйлдлүүд юм. Түүнчлэн хариуцагчийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгө орсноор тухайн мөнгөн хөрөнгийг өмчлөх эрх буюу захиран зарцуулах эрх шилждэг гэдгийг хариуцагч анхаараагүй байна. Нэгэнт хариуцагчийн эзэмшилд шилжсэн мөнгөн хөрөнгийг банк өөрийн дураар захиран зарцуулах боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдЧын тайлбарт:Ч нь МХХКомпанитай 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 147 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан, тус компанийн барьж байсан Х..., Ххотхоны ... байрны 1 тоотод байрлах 767 м.кв орон сууцыг захиалж, төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл МХХКомпани ньЧын орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэричлгээг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2014 87 тоот шүүгчийн захирамжаар ... байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Уг захирамжийг үндэслэнЧ нь орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад тухайн орон сууцанд КХХК-ийн барьцааны эрх бүртгэлтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байдаг. Ийнхүү бүртгэлийн байгууллагад хандсанаар МХХКомпани ньЧын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар өөрсдийн нэр дээр бүртгүүлж, КХХК-тай 2010 онй 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан Ч ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ..., Ххотхоны ... байрны 1 тоот орон сууцыг өмчлөгчЧад мэдэгдэлгүй, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барьцаалсан болохыг мэдсэн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ... байрны 1 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөрЧыг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд МХХКомпани болон КХХКомпаниуд гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 524 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. ГэтэлЧ нь орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээгээр МХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар өөрийн хөрөнгөөр бий болсон орон сууцаа өмчлөлдөө хүлээн авсан боловч МХХКомпани нь хууль бусаар түүний өмч хөрөнгийг өөрсдийнх мэтээр улсын бүртгэлд мэдүүлж, гэрчилгээ гаргуулан, уг гэрчилгээгээ үндэслэн КХХК-д барьцаалсан байна.Ч нь КХХКомпанийн өмнө үүрэг хүлээгээгүй, МХХКомпани болон Ч ХХК-ийн өмнөөс зээлийн төлбөр төлөх үүрэггүй, тус компанийн үүргийн гүйцэтгэлд өмч хөрөнгөө барьцаалуулах хүсэл зориг огт илэрхийлээгүй, эдгээр этгээдүүдийн хооронд үүссэн зээл, барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байхад МХХКомпани нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Зээлийн барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг зөрчсөн, харин К ХХКомпани нь барьцаа хөрөнгийг нягталж, шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг тус тус зөрчсөн байх тул 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээнийЧын өмчлөлийн ... байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан МХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээнийЧын өмчлөлийн ... дугаар байрны 1 тоот 767 м.кв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М тайлбарт: М нь МХХКомпанитай 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Авто машины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулан, тус компанийн барьж гүйцэтгэж байсан Х... Ххотхоны 46-В байрны 1, 2, 3 авто зогсоолуудыг захиалж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэтэл МХХКомпани нь М авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны183/ШШ2016/00579 тоот шийдвэрээр 46-В байрны 1, 2, 3 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. М нь авто машины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр МХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар өөрийн хөрөнгөөр бий болсон авто зогсоолуудыг өмчлөлдөө хүлээн авсан. МХХКомпани нь хууль бусаар түүний өмч хөрөнгийг өөрсдийнх мэтээр улсын бүртгэлд мэдүүлж, гэрчилгээ гаргуулан, уг гэрчилгээгээ үндэслэн КХХК-д барьцаалсан байна. М нь КХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, МХХК болон Ч ХХК-ийн өмнөөс зээлийн төлбөр төлөх үүрэггүй, тус компанийн үүргийн гүйцэтгэлд өмч хөрөнгөө барьцаалуулах хүсэл зориг огт илэрхийлээгүй, эдгээр этгээдүүдийн хооронд үүссэн зээл, барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байхад МХХКомпани нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг зөрчсөн, харин КХХКомпани нь барьцаа хөрөнгийг нягталж, шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг тус тус зөрчсөн байх тул 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний М өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоот авто зогсоолуудад холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1,8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд МХХКомпани болон КХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний ..., Ххотхоны өмчлөгч М өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн тайлбарт: Кны хувьд тухайн авто зогсоолуудыг барьцаалахдаа Мт мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлага байхгүй юм. Учир нь 46-В байр нь 50 хувийн гүйцэтгэлтэй байхаас Кны барьцаанд бүртгэлтэй байсаар ирсэн, 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр МХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ...тоот улсын бүртгэлийн дугаартай, 3200 мкв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй 46-В байрыг В ХХК-ийн зээлийн барьцаанд анх бүртгүүлж байсан юм. 2010 оны 5 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд МХХКомпани нь өөрийн нэр дээр 46-В байрны орон сууц, авто зогсоол тус бүрийг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр гаргаж, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Ч ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгүүлсэн. Үүнд МХХКомпани нь 2008 онд 50 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 90 хувийн гүйцэтгэлтэйгээр ордер тус бүрээр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн буюу анхнаасаа өмчлөгч байсан. Кны барьцааны эрх 2008 оноос эхлэлтэй бөгөөд 2010 онд үргэлжлүүлэн барьцаалсан. Кны барьцааны эрх 2008 оноос эхлэлтэй, мөн барьцааны гэрээг тухайн үед хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан МХХК-тай байгуулсан байтал хожим буюу 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд орсон гэх Мээс зөвшөөрөл авч мэдэгдэх үүрэг банкинд үүсэхгүй. 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр тооцоогоо дуусгасан гэх боловч энэ нь үнэн гэхэд эргэлзээтэй, төлбөр тооцооны баримтыг МХХКомпани нь харилцагчийнхаа хүсэлтээр урагшлуулан бичиж өгдөг нь Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн баримтаар нотлогдсон болно. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Мийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байх боловч энэ нь Кны барьцааны эрх үүссэн өдрөөс 7 жилийн хойно буюу дараа болсон үйл явдал. Мөн энэ нь 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнээс 5 жилийн дараа болсон байна.Ктухайн үед хэн хууль ёсоор өмчлөгч байсан түүнтэй гэрээ байгуулсан тул өөр бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй, 5 жил эсхүл 7 жилийн дараа хэн хэнтэй гэрээ байгуулж, хэн өмчлөгч болж өөрчлөгдөхийг тааж мэдэх аргагүй тул зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэж банкийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Мөн М нь МХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байсан нь хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0572 тоот Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нотлогдоно. Банкны зүгээс хэд хэдэн удаа 46-В байрны барилгын ажлыг шалгах зорилгоор очиж үзэж байсан. Энэ нь тухайн үед дарж баталгаажуулсан фото зургаар нотлогдох тул банкийг барьцаа шалгаагүй гэж буруутгаж байгаа нь мөн үндэслэл муутай байна. Иймээс М зүгээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ч нь МХХКомпани, Кны хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээний ...-ийн 1 тоот орон сууцад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан байна. Энэхүү шаардлагынхаа үндэслэлийг мөн л өмчлөгч надад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, барьцааг зохих ёсоор шалгаагүй Кны өмнө үүрэг хүлээгээгүй гэсэн байна. МХХК-ийн нэр дээр 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ...тоот улсын бүртгэлийн дугаартай 821 мкв талбайтай 60 хувийн гүйцэтгэлтэй ... байрны 1 тоотын гэрчилгээ гарсан байдаг.Үүний дараагаар Ч ХХК-ийн зээлийн барьцаанд МХХКомпани нь дээрх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийн хувиар тавьж, 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг Ктай байгуулсан болно. ГэтэлЧ нь 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байдаг бөгөөд энэ нь барьцааны гэрээ байгуулсан өдрөөс 4 жилийн дараа болсон үйл явдал юм. Кнь тухайн үед хэн хууль ёсоор өмчлөгч байсан түүнтэй гэрээ байгуулсан тул өөр бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлага үүсээгүй. 4 жилийн дараа хэн хэнтэй гэрээ байгуулж, хэн өмчлөгч болж өөрчлөгдөхийг тааж мэдэх аргагүй тул зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэж банкийг буруутгасан нь огт үндэслэлгүй байна. Барьцааны гэрээ хийх үед тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан МХХКомпани нь тухайн эд хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалсныг буруу гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд барьцааны гэрээний талууд өмчлөх эрх олж аваагүй байсанЧаас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.Ч нь орон сууцны өмчлөх эрхийн талаар 2014 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд, өмчлөх эрхийн бүртгэлийн талаар 2015 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт нь 2009-2010 онд буюу барьцааны эрх болон түүгээр хангагдах үүрэг үүсэх үед өмчлөх эрхийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.Ч нь 2014-2015 онд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдохдоо барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авсан байх ба тэрээр ажил гүйцэтгэгчид шаардлага гаргах эрхтэй болно. Түүнчлэн банкны зүгээс мөн л тухайн байрыг барьцаалахдаа шалгаж байсан. Энэ нь тухайн үед дарж баталгаажуулсан гэрэл зургаар нотлогдох тул банкийг барьцаа шалгаагүй гэж буруутгаж байгаа нь мөн үндэслэл муутай байна. ИймээсЧын зүгээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч ХХКомпанийн тайлбарт: Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэж маргаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлагыг зөвшөөрч байгаа, хүчин төгөлдөр бус хэлцэл байна, 2010 оны 9 дүгээр сарын барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнд үндэслэсэн байна. Бие даасан шаардлага гаргаж байгаа этгээдүүд өөрсдийн шаардлагын үндэслэлээ өөрсдөөс нь зөвшөөрөл аваагүй, барьцаалуулагч этгээд миний хөрөнгөөр бий болсон орон сууцыг надад мэдэгдээгүй барьцаалсан байна гэдэг нь үндэслэлтэй. Зөвхөн банкны зээлээр босоогүй, захиалгаа өгөөд явж байсан иргэдийн мөнгөөр боссон байгаа. Зээл олгохоос өмнө гэрээ хийсэн.Иргэд захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болохыг МХХКомпани өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаагаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлдэгчийн хөрөнгөөр бий болсон байхыг шаарддаг тул иргэдэд хамааралгүй, Компаниудын хооронд үүссэн асуудал дээр бид нар энэ нөхцөл байдлыг мэдэх боломжгүй гээд иргэдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх үндэсгүй байна гэжээ.

  Хариуцагч МХХКомпанийн тайлбарт: М,Ч нар нь МХХКомпанитай орон сууц болон зогсоол бариулах гэрээ байгуулаад төлбөр тооцоог төлж барагдуулсан.Эдгээр иргэдийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй байсан. Орон сууцны гэрчилгээг барилга хүлээн авах комисс хүлээн аваад гаргана гэж гэрээ хийсэн. МХХКомпани 2007 оноос барилгаа барьж эхэлсэн. Өөрийн компанийн нэр дээр болон хамаарал бүхий 10 компанийн нэр дээр зээл аваад энэ хотхоныг босгосон. Иргэдээс захиалга авч банкны зээл дарах, хөрөнгө оруулалтаа нөхөх замаар босгосон. Явц дунд бусад компанийн зээлэнд Кны шаардлагаар барьж байгаа барилгын тодорхой хувиар барьцаанд тавьсан. 2009 оны 3 дугаар сард байгуулсан барьцааны гэрээнд энэ 2 иргэний хөрөнгийг барьцаалсан. МХХКомпани энэ 2 иргэний өмч гэдгийг мэдэж байсан. Төлбөр тооцоо хийгээд, гэрээ байгуулаад амьдарч байсан. Нэгэнт банк шаардаж Ч ХХКомпанийн зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө тавь гэж шаардсанаар иргэдэд мэдэгдэхгүйгээр барьцаанд тавьсан буруутай үйл ажиллагаа байгаа гэжээ.  

  Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан К ХХКомпанийн Ч ХХКомпанитай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 1 073 412 513 /нэг тэр бум далан гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун арван гурван/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан К ХХКомпани Ч ХХКомпанийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээ болон К ХХКомпани болон МХХКомпанийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн 09/15 дугаартай зээлийн барьцааны гэрээний ..., ХхотхоныЧын өмчлөлийн ... байрны 1 тоотод байрлах, 767 метр квадрат талбайтай орон сууцанд холбогдох хэсэг, ..., Ххотхоны М өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоотод байрлах авто зогсоолуудад холбогдох хэсэг нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Ч ХХКомпаниас 737 600 000 /долоон зуун гучин долоон сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан К ХХКомпанид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан КХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 911 114 төгрөг, Ч ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 457 950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдЧын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, КХХКомпаниас 4 598 350 төгрөгийг гаргуулан 4 457 950 төгрөгийг Ч ХХКомпанид, 70 200 төгрөгийгЧад, 70 200 төгрөгийг Мт тус тус олгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огт хангаагүй. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гаргасан нотлох баримт гаргуулах болон бусад хүсэлтүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас огт авч үзэхгүй бүгдийг нь хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэтэрхий нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж дуусгасан. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн буюу тухайн үйл явдал болсноос хойш батлагдсан Банкны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн ба үнэлэх ёстой баримтыг үнэлээгүй. Хуулинд огт заагаагүй, зохицуулаагүй асуудлыг ургуулан бий болгож, тийм зохицуулалт хуулинд байгаа, байсан мэтээр хэрэглэж хэрхэвч болохгүй. 1996 онд батлагдсан Банкны тухай хуулийн зохицуулалтыг 2010 онд батлагдсан Банкны тухай хуулиар өөрчилж, нэмж, хасч зохицуулсан байж болох ч өмнө байгаагүй хуулийн зохицуулалтыг байгаагүй л гэж үзэх нь хууль ёсонд нийцэх юм. Харин 2010 оны хуулинд нэмэлт нарийн зохицуулалт л орсон байгаа нь 1996 оны хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн 1996 оны хууль харилцааг өөрөөр зохицуулсан эсхүл дутуу дулимаг байгаа нь батлагдаагүй байсан 2010 оны хуулийг хэрэглэнэ гэсэн үг биш гэж үзэж байна. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулиндаа нийцүүлж ажиллаж амьдарч ирсэн байдгаас биш ирээдүйд батлагдах хуулийг урьдчилан харж, дагаж мөрдөнө гэсэн ойлголт байх ёсгүй. Шүүгч 1996 оны Банкны тухай хуулийг хэрэглэхдээ тухайн хуулинд огт байгаагүй нэг зээлдэгч түүний холбогдох этгээдэд олгох зээлийн хязгаарлалт-ын талаарх зохицуулалтыг өөрөө дур мэдэн бий болгож, хуулинд нэмж хэрэглэсэн бөгөөд энэхүү зохицуулалтыг 2010 оны Банкны тухай хуулиар тодорхой болгосон гэж шүүхийн шийдвэртээ бичжээ. Эндээс хоёр зөрчлийг хариуцсан шүүгчийн зүгээс гаргасан нь илэрхий болсон. Банкны тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, үйл баримт болоход батлагдаагүй байсан хуулийг хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Банкны тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан. 1996 онд батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан. Энэ нь нэг зээлдэгч болон холбогдох этгээд-д хамаарах зохицуулалт байна. Нэг зээлдэгч гэдэг нь эрх зүйн нэг этгээд буюу нэг хувь иргэн, нэг хуулийн этгээд, нэг хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг ойлгохоор байгаа юм. Харин холбогдох этгээд-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-д тухайн банкны хувь нийлүүлэгч. төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар тооцооны төвийн захирал, тэдгээрийн хамаарал бүхий этгээд гэж зохицуулжээ. Эндээс холбогдох этгээд гэсэн ойлголт нь зөвхөн банкны эрх бухий албан тушаалтан, ажилтны хувьд ойлгогдохоор зохицуулагдсан байгаа юм. Холбогдох этгээд гэдгийг гагцхүү Банкны тодотголтойгоор, Банкинд хамаатуулж ойлгохоор хуульчилсан байна. Гэтэл энэхүү холбогдох этгээд гэдгийг банкинд хамаагүй хэн нэгэн зээлдэгчийн холбогдох этгээдэд мөн хамаарна гэх зэргээр хуулийг гуйвуулж, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Ч ХХК, түүний холбогдох этгээдэд олгосон зээлииг энэхүү хязгаарлалтад, оруулж, зээлийн гэрээг хууль зөрчсөн гэж үзсэн нь илт үндэслэл муутай дүгнэлт болсон байна. Үйл баримт болоход мөрдөгдөж байгаагүй, батлагдаагүй байсан хуулийг хэрэглэсэн нь Кны зүгээс Ч ХХК-д 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээл олгох үед 1996 онд батлагдсан Банкны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. 1996 онд батлагдсан Банкны тухай хуульд холбогдох этгээд-д зөвхөн тухайн банкны эрх бүхий албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийг байхаар зохицуулсан. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтаар зөвхөн нэг зээлдэгч болон холбогдох этгээд-д олгох зээлийн хязгаарлалтыг тогтоосон. Холбогдох этгээд гэдэгт зөвхөн банкны албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд байхаар зохицуулалттай. Харин аливаа зээлдэгчийн холбогдох этгээдэд олгох хязгаарлалтыг энэ хуулиар огт тогтоогоогүй. Нэг зээлдэгчид олгох хязгаарлалтыг тогтоосон гэж үзэж болно. Аливаа зээлдэгчийн холбогдох этгээдэд олгох зээлийн хязгаарлалт нь 2010 онд батлагдсан Банкны тухай хуулиар анх шинээр зохицуулагдах болсон. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн үйл явдал болоход батлагдаагүй байсан 2010 оны Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг хэрэглэж шийдвэрээ гаргасан байна. 1996 оны Банкны тухай хуульд банкны холбогдох этгээдийн ойлголт байхаас биш хэн нэгэн зээлдэгчийн холбогдох этгээд гэсэн ойлголт байгаагүй. Иймээс шүүгчийн батлагдаагүй байсан хууль буюу хэрэглэх ёсгүй хууль-ийг хэрэглэж гаргасан шүүхийн шийдвэр нь анх гарснаасаа л хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Хууль зөрчсөн хэлцэл гэдэг нь аливаа хууль зөрчсөн үйлдэл нь гагцхүү гухайн хэлцэл рүү чиглэсэн байхыг ойлгодог. Өөрөөр хэлбэл, хэлцэл нь тухайн үйлдлээр хууль зөрчсөн байхыг шаарддаг. Банкны тодорхой үйл ажиллагаа, тодруулбал зээлийн үйл ажиллагаанд чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг банкны тодорхой үйл ажиллагаанд чиглэсэн гэж үзэхээс биш гэрээ, хэлцэлд шууд чиглэсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Үйл ажиллагааг хязгаарлаж байгаагаас зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлаагүй. Зээлийн гэрээ нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Анхан шатны шүүхээс арилжааны банкны зээлийн үйл ажиллагаанд тавьж буй хуулийн хязгаарлалтыг тодорхой гэрээ, хэлцэлд чиглэсэн хязгаарлалт гэж андуурч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д заасан хууль зөрчсөн хэлцэл-д хамруулан тайлбарлаж, хууль хэрэглээний том алдааг гаргасан байна. Хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн ба үнэлэх ёстой баримтыг үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн 24 дүгээр талд К нь зээлийн мөнгөн хөрөнгөөс Б зээлийг төлж хаасан, мөн валютын арилжаа хийж данснаас суутгасан гэж хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан, банкийг гүтгэж, бодит байдлыг гуйвуулсан дүгнэлтийг хийсэн байна. К огт зээлдэгчийн данснаас зөвшөөрөлгүй, дур мэдэж суутгал хийсэн зүйл огт байхгүй. Тухайн зээлдэгчийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан төлбөрийн даалгавар, бусад баримтаар эдгээр гүйлгээнүүд хийгдсэн. Зээлдэгч байгууллагын баталгаат гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримтаар хийгдсэн гүйлгээг яагаад К суутгасан, Кзээл хаасан гэх зэргээр дүгнээд байгаа нь огт ойлгомжгүй байна. Үүнийг зээлдэгчийн өөрийн хүсэл зоригоор хийгдсэн гүйлгээ гэж үзэхээс биш банкны зүгээс дур мэдэн хийсэн гэж үзэх үндэслэл огт байхгүй. Шүүгчийн дээрх дүгнэлтүүд нь маргааныг шийдвэрлэхдээ хараат бус, хөндлөнгийн байх шинж чанараа хадгалж чадаагүй, алдсаныг илэрхийлж байна. Түүнчлэн өөрөө төлбөрийн даалгавар бичиж бусдын зээлийг төлөөд дараа нь банк миний данснаас суутгасан гэж маргах ёстой гэж үзээд байгаад гол учир байгаа юм. Шүүхийн шийдвэрийн 25 дугаар талд К нь зээлийг ашиглалт, эргэн төлөлтөд хянах тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж өрөөсгөл дүгнэлтийг хийсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт Ч ХХК-ийн зүгээс зээлийн ашиглалт, зарцуулалт, уурын зуухны үйл ажиллагаа, орлогын талаар тодорхой тайлбарыг банкинд хандаж ирүүлж, тайлагнаж байсан албан бичиг авагдсан байгааг үнэлж дүгнээгүй байна. Зөвхөн хариуцагчийн тайлбарыг хөдөлбөргүй үнэнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэрэгт хамааралгүй, тухайн үед мөрдөгдөж байгаагүй буюу 2010 онд баглагдсан Банкны тухай хуульд нийцээгүй гэсэн хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Шинжээч нь өөрийн дүгнэлтдээ тухайн гэрээ байгуулах үед 2010 онд батлагдсан Банкны тухай хууль биш 1996 онд батлагдсан Банкны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсныг тодорхой дурьдсан байдаг. Мөн 1996 оны Банкны тухай хуулийн холбогдох этгээдийн зохицуулалтыг тодорхой тусгасан байдгийг шүүх анхаарч үзэлгүй гагцхүү хариуцагчид ашигтай хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байгаа нь хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн хариуцагчид үйлчилснийг харуулж байгаа хэрэг. Шүүхийн шийдвэрийн 29 дүгээр талд Ч ХХК-ийн зээлийн мөнгөн хөрөнгөөс зээлдэгчийн хамаарал бухий иргэн хуулийн этгээдийн Кнаас өмнө нь авсан зээлийн төлбөрийг төлүүлсэн байгаа нь ... зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Банкны зүгээс зээлдэгчийн өмнө нь авсан гэх зээлүүдийг суутгаж төлүүлсэн үйлдлийг огт гаргаж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар банк зээлийн хөрөнгөөс нэг ч төгрөгийг өөр зээлд суутгасан зүйл байхгүй. Харин зээлдэгчээс өөрөө өөр этгээдийн зээлийг төлж, барагдуулж зээлийг зориулалт бусаар зарцуулж байсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан. Үүнийг банкийг суутгаж, зээл ашиглах боломжийг хязгаарласан гэж бодит байдлыг гуйвуулсан дүгнэлтийг хийсэн байна. Энэ нь шүүгч Кийг илт үндэслэлгүй, худал мэдээллээр гүтгэж, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан Гүтгэх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэрийн цахим сан-д тавигдаж нийтэд ил болсноор энэ зөрчил үйлдэгдэж дууссанд тооцогдоно. Зээлдэгч өөрөө бусдын зээлийг төлсөн эсэхийг гэдгийг нарийн тогтоож, банк өөрийн нэр төрөө хамгаалах бүрэн боломжтой юм. Арилжааны банкны хувьд зээлдэгчийн данснаас суутгал хийж өөр этгээдийн зээлийг төлж байсан гэх мэдээлэл нь банкны цаашдын үйл ажиллагаа, нэр хүндэд ихээхэн сөрөг үр дагавартай. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхээс үнэлж дүгнэсэнгүй. Иргэн Ц-н 46А байрны 5, 6 тоот автозогсоолтой холбоотой асуудлаар барьцааны гэрээ хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр талаар гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарсан иргэн ...байрны 7, 8, 9, ю/1б, 17, 18 тоот авто зогсоол, 46В байрны автозогсоолтой холбоотой асуудлаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй талаар гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Эдгээр үйл баримтуудыг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу үнэлэх учиртай байтал үнэлээгүй алдаа гаргасан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч К ХХК хариуцагч Ч ХХК, МХХК-д холбогдуулан Ч ХХК, К ХХК-ийн хооронд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1 073 412 513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч Ч ХХК эс зөвшөөрч К ХХК, Ч ХХК-ийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч Ч ХХК 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан байх бөгөөд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус компани нь нэхэмжлэгч К ХХК-аас 860 000 000 төгрөгийг 6 сар тутам хувьсах жилийн 9,9 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, ............ /.../-ийн төслийн зээл авсан байх ба мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд Ч ХХК-ийн борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот зуух, насосны иж бүрдэл, цэвэр усны насос, яндан, усны сав, тэлэлтийн сав 180 л, тэлэлтийн сав 500 л, генератор, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгслийг, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн К ХХК, МХХК, Ч ХХК-ийн хооронд зээлийн барьцааны гэрээгээр МХХК өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хцогцолбор ................ 60 хувийн гүйцэтгэлтэй 1 ширхэг орон сууц, .................. байрны зоорийн давхрын 90 хувийн гүйцэтгэлтэй 1-18 тоот, 46Б байрны 1-18 тоот, 46В байрны 1-18 тоот, 46Г байрны 1-18 тоот автозогсоолыг тус тус барьцаалсан байна. Талууд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 09/15 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. /1хх12-14, 19-20/

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн, зээлийн үйл ажиллагааны холбогдох журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Гэрээний талууд үүргийн биелэлтийг тооцон үзэхэд зээлдүүлэгч К ХХК гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ч ХХК-ийн К дахь ........... тоот дансанд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 503 000 000 төгрөг, 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 340 044 525 төгрөгөөр тус тус шилжүүлэн өгсөн, хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 390 213 444.59 төгрөг төлсөн, үүнээс нэхэмжлэгч нь 105 444 525 төгрөгийг үндсэн зээлд, 284 524 615.99 төгрөг хүүнд, 244 303.60 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутган авсан болох нь зээлийн тооцооллын хүснэгт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид зээлийн эргэн төлөлтийн талаар маргаагүй болно. /1хх110, 3хх123-124/

 

Нэхэмжлэгч К ХХК хариуцагч Ч ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

2007-2009 онуудад К ХХК нь Ч ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад нийт 9 975 988 910 төгрөгийн зээл олгосон байна. Үүнд: 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ТО7/141 МХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар 1 400 000 ам.доллар олгож, үүргийн гүйцэтгэлд МХХК-ийн өмчлөлийн зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааж, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материалын болон МХХК-ийн бараа материалын үлдэгдэл, Б өмчлөлийн 3 өрөө орон сууц, гараажийн хамт, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-д хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай 1 300 000 ам.долларыг, үүргийн гүйцэтгэлд МХХК-ийн өмчлөлийн зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааж, Б өмчлөлийн 3 өрөө орон сууц, гараажийн хамт, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... ХХК-д жилийн 19,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 1 500 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, үүргийн гүйцэтгэлд МХХК-ийн өмчлөлийн 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эзэмших эрхтэй газар, Ф ХХК-ийн эзэмших эрхтэй газрыг барьцаалсан, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ф ХХК-д жилийн 19,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 1 500 000 000 төгрөгийг, үүргийн гүйцэтгэлд МХХК-ийн өмчлөлийн аялал жуулчлалын цогцолбор зориулалттай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эзэмших эрхтэй газар, Ф ХХК-ийн эзэмших эрхтэй газрыг барьцаалсан, 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А ХХК-д жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 19 сарын хугацаатай 1 575 120 000 төгрөгийг, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А ХХК-д жилийн 7,71 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай 475 000 ам.долларыг, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр П ХХК-д жилийн 7,71 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай 600 000 ам.долларыг, үүргийн гүйцэтгэлд И өмчлөлийн ............. хаягт байршилтай 220,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус компанийн борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэн авах карборобот зуух, насосны иж бүрдэл, цэвэр усны насос, яндан, усны сав, тэлэлтийн сав 180л, тэлэлтийн сав 500 л, генератор, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгслийг барьцаалж, иргэн Г.Б 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 сарын хугацаатай 67 286 000 төгрөгийг, иргэн Б.Б 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 600 000 юанийг тус тус зээлдүүлжээ. /1хх165-169, 173-175,181-183, 188-190, 193-195, 197-199, 140-141, 148-151, 136-138, 144-146/

 

Дээрх зээлдэгч нар хоорондоо төрөл садангийн холбоотой, хамаарал бүхий этгээд болох талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв, хэргийн 1 дүгээр хавтасны 117-123 дугаар талд авагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын төрөл садангийн болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 130-135, 143, 153-155, 163-164, 171-172, 178-180, 185-187 дугаар талд авагдсан холбогдох компаниудын дүрэм зэрэгт үндэслэгдсэн байна. Мөн 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд нэг зээлдэгч болон холбогдох этгээд гэдэгт тухайн зээлдэгчтэй хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээд гэж ойлгогдож байна.

 

Хариуцагч Ч ХХК зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг дээрх зээлдэгч нарын К дахь дансанд буюу иргэн Б .......... тоот дансанд 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 67 824 287.99 төгрөгийг Г.Б зээл төлөв данс хаав гэсэн утгаар, Б 600 000 юанийн зээлийг 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл бодогдсон хүүгийн хамт тооцож 135 533 048 төгрөг, В ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 08/55 тоот зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээлд 240 633.31 юань, хүүнд 914 200 юань буюу нийт 247 135 663.70 төгрөг, 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр МХХК-ийн үндсэн зээл, хүү, торгуульд нийт 273 093 933 төгрөг, ...ХХК-ийн зээлийн хүүнд 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3 983.4 ам.доллар, П ХХК-ийн зээлийн хүүнд 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3 490.06 ам.доллар, ............. ХХК-ийн зээлийн хүүнд 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3 153.61 ам.доллар тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, банкны албан хэрэгцээнд зориулсан баримт, валютын арилжаа хийсэн баталгаа, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /1хх110-116, 3хх116-119, 4хх20-21/

 

Хариуцагч дансанд нь байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгөөс бусдын зээлийн өр төлбөрийг төлж, зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй байхад банкны зүгээс хяналт тавиагүй, гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээг аваагүй байна.

 

Кны 2009 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хувьцаа эзэмшигчдийн нийт хөрөнгийн дүн 9 377 465 894.46 төгрөг гэж тусгагдсан байх ба банкны нэг зээлдэгч болон холбогдох хамаарал бүхий этгээдэд олгосон зээлийн нийт дүн 9 975 988 910 төгрөг байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгохдоо 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт банкнаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. /3хх76-78, 117/

 

Иймд шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М,Ч нарын хувьд МХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний ..., Ххотхоны Чын өмчлөлийн ... байрны 1 тоотод байрлах 767 м.кв талбайтай орон сууц, М өмчлөлийн 46-В байрны зоорийн давхарын 1, 2, 3 тоотод байрлах авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй. Үүнд талуудын хэн аль нь гомдол гаргаж, хуульд заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагч Ч ХХК-аас зээлийн үлдэгдэл буюу 737 600 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч талаас гомдол гаргаагүй учраас буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. Харин шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг хэрэглээгүй орхисон алдааг залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 911 114 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ