Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/663

 

2026             05          26                                                                        2026/ДШМ/663

Н.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Халиунаа, 

шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/820 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.О-т холбогдох эрүүгийн 2508047580038 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овгийн Н-ийн О- /РД: УН-/, 1985 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Н-” ХХК-д аж ахуйн жолооч ажилтай, ам бүл 1, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Н.О- нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр .............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/820 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                          П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                                Г.МӨНХТУЛГА