Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/677

 

2026             05          27                                                                        2026/ДШМ/677

Л.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Дөлгөөн,

хохирогч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрзаяа,

хохирогч Ц.У-, иргэний нэхэмжлэгч М.Ц- нарын өмгөөлөгч Н.Болортуул, Д.Амаржаргал,

хохирогч Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн өмгөөлөгч Г.Ганбаяр,

хохирогч М.Ж-ийн өмгөөлөгч Б.Мядагмаа,

хохирогч А.Б-, Н.Ж-,

иргэний нэхэмжлэгч Х.А-,

иргэний хариуцагч “М- кредит ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-,  

иргэний хариуцагч “А- ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

шүүгдэгч Л.М-,түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М-,  түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний хариуцагч А- ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Мэргэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Л.М-д холбогдох эрүүгийн 1906073711938 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овгийн Л-гийн М-, Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1. Шүүгдэгч Л.М- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 05 дугаар сарын 16-наас 2019 оны 07 дугаар сарын 09-н хүртэлх хугацаанд “А- П-” ХХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч “А-” ХХК, “А- С-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С- дүгээр байрны 14, 34, 43, 93, 96, 112 тоот байр, “М- М- М- Фанд” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М- дугаар байрны 39 тоот байр, “П--А-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А--4 дугаартай авто зогсоол зэрэг 509,819,200 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хуурамч баримт бичиг ашиглаж, нэр бүхий иргэдэд зарж борлуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны 5А-9 тоот данс, Голомт банкны 3А-5 тоот данс, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

2. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч И.П-тай Баянзүрх дүүргийн 22-р хороо, “А-” хотхоны 116 тоот 42.1 мкв орон сууцыг 39,995,000 төгрөгөөр худалдан борлуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 41,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч И.Б-той Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 80 тоот 79,03 мк орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 51 тоот 53,3 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 53 тоот 44.77 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, “А-” хотхоны 73 тоот 49,55 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар, өөрийн Хаан банкны 5А-9 тоот дансаар нийт 169,600,250 төгрөг шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Г.А-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 2 дугаар блокны 75 тоот 44,77 мкв, “А-” хотхоны 66 айлын 59 тоот 28,36 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот данс, “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банк 1А-1 тоот дансаар нийт 36,822,400 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 03 дугаар сарын С--ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Н.Ц-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А-” хотхоны 66 айлын 10 тоот 47,56 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 47,084,400 төгрөг шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Р.З-тай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А-” хотхоны 83 айлын 56 тоот 43,71 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А-5/09/56 дугаартай орон сууц захиалгын хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 25,636,450 төгрөг, 11,500,000 төгрөгт бодож түүний тээврийн хэрэгслийг авч нийт 37,136,450 төгрөгийн хохирол учруулж залилсан,

7. 2018 оны 05 дугаар сарын С--ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Ж. Э-тай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 4 дүгээр блокийн 43 тоот 68,39 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 05 дугаар сард болон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х- ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 49,362,000 төгрөг, 10,500,000 төгрөгт бодож түүний тээврийн хэрэгслийг авч нийт 60,217,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

8. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Ц.П-той Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Т-” хотхоны 140 айлын 20 тоот 51,96 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 07 дугаар 28-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 65,500,000 төгрөг, гэрчилгээний мөнгө гэж 48,500 төгрөгийг өөрийн Хаан банкны 5А-9 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 65,548,500 төгрөгийг авч залилсан,

9. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Ц.Ц-тай Баянзүрх дүүргийн 22- р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Т-” хотхоны 140 айлын 78 тоот 43,56 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 08 дугаар 06-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 54,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

10. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Л.Т- Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 23 тоот 36,55 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 07 дугаар 01-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 11,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

11. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч М.Ж-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А-” хотхоны 121 айлын орон сууцны зоорийн давхрын 11 тоот 21 мкв авто зогсоолыг худалдан борлуулахаар 2018 оны 10 дугаар 22-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 16,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

12. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч А.Б-той Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Т-” хотхоны 140 айлын 123 тоот 51,96 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 08 дугаар 27-ны өдрийн Т2-Д10-37 дугаартай хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар 36,900,000 төгрөг, 20,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг тээврийн хэрэгсэл нийт 57,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Н.З-тай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 48 тоот 68,39 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 01 дүгээр 04-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар 25,706,100 төгрөг, 39,264,400 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг тээврийн хэрэгсэл нийт 64,970,500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

14. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 19- ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа. албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Д.Э-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 53, 54, 55 тоот орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 02 дугээр 02-ны өдөр. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Ти 151,470,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

15. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Г.О-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 9 тоот 46,54 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 03 дүгээр 22-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банкны 1А-1 тоот дансаар нийт 56,313,400 төгрөг шилжүүлэн авч залилсан,

16. 2019 оны 03 дугаар сарын С--ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Б.М-тай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 10 тоот 68,39 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 03 дүгээр С--ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банкны 1А-1 тоот дансаар нийт 77,М-3,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

17. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Г.Т-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 28 тоот 44,77 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 04 дүгээр 20-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг үнэлгээ бүхий Тоёота премио маркийн улаан хүрэн өнгийн Т- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан,

18. 2018 оны 03 дугаар сарын С--ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Н.Т-тай Баянзүрх дүүргийн 16-р хороо, М- дугаар байрны 47 тоот 41,С- мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар 40,877,100 төгрөг шилжүүлэн авч, улмаар тухай орон сууцыг “1 мкв-ийг 1,690,000 төгрөгөөр худалдаж авна” гэж хуурч мэхлэн, 40,877,100 төгрөгийн хохирол учруулж залилсан,

19. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Д.Н-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 37 тоот 36,55 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 04 дүгээр 20-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банкны 1А-1 тоот дансаар нийт 41,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

20. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Д.Б-тай Баянзүрх дүүргийн 16- р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 18 тоот 44,77 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 04 дүгээр 27-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банкны 1А-1 тоот дансаар нийт 47,008,500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Ц.Ц-тай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 62 тоот 68,39 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 05 дугаар 09-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “Т- Х-” ХХК-ийн Хаан банкны 5Х-6 тоот дансаар нийт 71,809,500 төгрөг шилжүүлэн авч залилсан,

22. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Ц.У-тай Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 26 тоот 53,35 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 04 дүгээр 05-ны өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банкны 1А-1 тоот дансаар нийт 64,553,500 төгрөг шилжүүлэн авсан, мөн Баянзүрх дүүргийн 116 дугаар хороо 52/06 дугаар байрны 13 тоот автомашины зогсоолыг аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5А-9 дугаарын дансаар 14,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 78,553,500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

23. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч 3.П-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 14 тоот 44,77 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 09 дүгээр 19-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн үүсгэн байгуулсан “А- и бьюлдинг” ХХК-ийн Голомт банкны 1А-1 тоот дансаар нийт 47,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Г.С-тэй Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт С- дүгээр байрны 32 тоот 51,92 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 10 дугаар 11-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, өөрийн Хаан банкны 5А-9 тоот дансаар нийт 65,734,000 төгрөг, бэлнээр 20,000,000 төгрөг нийт М-,734,000 шилжүүлэн авч залилсан,

25. 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хуурамч баримт бичиг ашиглаж хохирогч Н.Ж-ы Баянзүрх дүүргийн 16- р хорооны нутаг дэвсгэр А--06 тоот орон сууцны доод талын 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автозогсоолыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан,

26. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Ц.Т-гийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А-” хотхоны 83 айлын 43 тоот 53,27 мкв орон сууцыг “84,699,300 төгрөгөөр лизингээр худалдаж авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн, шилжүүлэн авч 44,699,000 төгрөгийн хохирол,

27. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А- П-” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч Н.Г-тэй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Г-” хотхоны 420 айлын 2 дугаар блокны 88 тоот 44,77 мкв орон сууцыг худалдан борлуулахаар 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, 58,201,000 төгрөгт бодож түүний Тоёота Рав 4 загварын тээврийн хэрэгслийг авч нийт 58,201,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, их хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1. 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар Л.М-д 7/долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Л.М-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 217 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирогч И.Б-од 107,662,750 төгрөг, Г.А-т 36,822,400 төгрөг, Р.З-т 37,136,450 төгрөг, Ж.Э-д 49,362,000 төгрөг, Л.Т-т 11,000,000 төгрөг, Н.З-д 64,970,500 төгрөг, Д.Э-д 151,470,000 төгрөг, Г.О-т 56,313,400 төгрөг, Г.Т-т 20,000,000 төгрөг, Н.Т-д 877,100 төгрөг, Д.Н-т 41,000,000 төгрөг, Д.Б-д 47,008,500 төгрөг, Ц.Ц-д 71,809,500 төгрөг, Ц.У-т 78,553,500 төгрөг, З.П-д 47,000,000 төгрөг, Н.Г-т 58,201,000 төгрөгийг тус тус иргэний хариуцагч “А-” ХХК-аас гаргуулж олгож, Улсын Бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч И.П-, Н.Ц-, Ц.П-, М.Ж-/хохирогч М.Ж-ийн хууль ёсны төлөөлөгч/, Б.М-, Н.Ж-, Ц.Ц-, нарын эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шийтгэх тогтоолын “Хавсралт-1”-д зааснаар бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Улсын Бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Ц.Ц-, А.Б-, Л.Б-/хохирогч Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч/, иргэний нэхэмжлэгч Х.А- нар нь үл хөдлөх хөрөнгийн зөрүү төлбөрийг шийтгэх тогтоолын “Хавсралт-2”-д заасан хэмжээгээр “А-” ХХК-д төлсөн баримтыг үндэслэн эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүрэн төлж дуусмагц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч И.Б-од 49.55 мкв талбай бүхий орон сууц олгохыг иргэний хариуцагч “А-” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 465 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Л.М-ийн Хаан банкин дахь 5А-9, 5Ц-3 дугаартай данс, Голомт банкин дахь 3А-5 дугаартай данс, “Т- Х-” ХХК-ийн Хаан банкин дахь 5Х-6 дугаартай данс, “А- И Бьюлдинг” ХХК- ийн Голомт банкин дахь 1А-1 дугаартай данс, “Т- Индестриал” ХХК-ийн Голомт банкин дахь 3Т-6 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, А- дугаар байрны зоорины давхрын 6 тоот авто зогсоол /Ү-Т-/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, А- дугаар байрны зоорины давхрын 4 тоот авто зогсоол /Ү-Ө-/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, А- дугаар байрны зоорины давхрын 74 тоот орон сууц /Ү-2Ө-а/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, А- дугаар байрны зоорины давхрын 55 тоот орон сууц /Ү-2Ө-а/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 52/9 дүгээр байрны зоорины давхрын 73 тоот орон сууц /Ү-Ө-а14/-ыг битүүмжилсэн шийдвэрийг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 Дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн Ү-2Ө-а3, Улсын бүртгэлийн Ү- 22Ө-а12, Улсын бүртгэлийн Ү-22Ө-а11, Улсын бүртгэлийн Ү-22Ө-а0, Улсын бүртгэлийн Ү-Ө-а391, Улсын бүртгэлийн Ү-22Ө-а10, Улсын бүртгэлийн Ү- 22Ө-а09 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05, 06 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Ү-22Ө-а, Ү-Ө- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Ү-22Ө-а11 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Ү-2Ө-6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр Ү-2Ө-124 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин Т- болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн аудитын дүгнэлт, тайлан бүхий 2 хавтсыг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжтой бөгөөд биелэгдэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь ял шийтгэл оногдуулан шийдвэр уншиж танилцуулахдаа “хохирогч нарт учирсан хохирлыг “А-” ХХК-аар гаргуулж олгосугай”. А- ХХК нь өөрт учирсан нийт хохирлоо шүүгдэгч Л.М-эс  иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж танилцуулсан. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт:

6 дахь хэсэгт: Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-эс 44,699,300 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д олгосугай. ...” 10 дахь хэсэгт: “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу  шүүгдэгч Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан  гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...“ гэж бичсэн байгаа нь зөрүүтэй байх тул зөрүүг арилгаж шийдвэрлэж өгнө үү. ...Миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үеэр даргалагч шүүгч шүүхийн шийдвэрийг болон гэм буруу, хохирол, хор уршгийн талаар шийдвэр гаргахдаа нийт хохирогч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч “А-” ХХК-аас гаргуулж, “А-” ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.М-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Гэтэл 2026/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-эс 44,699,300 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д олгосугай”, 12-д “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хээгт заасны дагуу шүүгдэгч Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгож, гэмт хэргийн улмаар учирсан гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж хохирол хор, уршгийн талаар Л.М-д холбогдуулан шийдвэр гаргаж шийтгэх тогтоолд тусгасан нь уншиж сонсгосон шүүхийн шийдвэр бичмэл шүүхийн шийдвэр хоорондоо зөрүүтэй гарсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэх заалтыг ноцтой зөрчиж байгаа тул гомдол гаргаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10-т Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх 199,088,201 төгрөгийг Л.М- хэн хэнд учруулсан хохирол, ямар үндэслэл, тооцооллоор иргэний хариуцагч “А-” ХХК-д олгогдох болсныг шүүхийн шийдвэрт бичиж тайлбарлаагүй байна.... Өмгөөлөгч миний давж заалдах гомдлын агуулга Л.М-ийн давж заалдах гомдолтой агуулгын хувьд ижилхэн. Манай үйлчлүүлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон. Анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг шийдвэрлэж, даргалагч шүүгч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон. Шүүгч шийтгэх тогтоолыг уншиж, танилцуулахдаа “нийт хохирогч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч “А-” ХХК-аас гаргуулж, “А-” ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.М-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна” гэж уншиж сонсгосон. Дээрх шийтгэх тогтоол хуульд заасан хугацаандаа бичгийн хэлбэрээр гарч талуудад 2026/ШЦТ/184 дугаар бүхий шийтгэх тогтоолыг гардуулсан. Бичгийн хэлбэрээр гарсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-эс 44,699,300 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д олгосугай...” 12 дахь заалтад “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хээгт заасны дагуу шүүгдэгч Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгож, гэмт хэргийн улмаар учирсан гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж хохирол хор, уршгийн талаар Л.М-эс гаргуулахаар шийдвэр гаргаж, шийтгэх тогтоолд тусгасан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь бичгийн хэлбэрээр гарсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно...” 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх заалтуудыг зөрчиж байна гэж үзэж, давж заалдах гомдол гаргасан. Тодруулбал, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх 199,088,201 төгрөгийг Л.М- хэн хэнд учруулсан хохирол, ямар үндэслэл, тооцооллоор иргэний хариуцагч “А-” ХХК-д олгогдох болсныг цаасаар гарсан шүүхийн шийдвэрт бичиж тайлбарлаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн уншиж сонгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул бичгийн хэлбэрээр гарсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01-р сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг үндэслэн өөрчлөлт оруулах саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гомдолдоо анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг хавсаргасан байгаа. ...” гэв.

Иргэний хариуцагч “А- ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Мэргэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын 19-45 дахь талд шүүгдэгч Л.М- нь хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар дараах байдлаар дүгнэжээ. Үүнд:

1. Хохирогч И.П-тай хуурамч гэрээ байгуулж 41,000,000 төгрөг,

2. Хохирогч И.Б-той хуурамч гэрээ байгуулж нийт 145,800,250 төгрөг, 10,300,000 болон 13,500,000 төгрөгийн үнэлгээтэй 2 тээврийн хэрэгсэл,

3. Хохирогч Г.А-тэй хуурамч гэрээ байгуулж 36,822,400 төгрөг,

4. Хохирогч Н.Ц-тэй хуурамч гэрээ байгуулж 47,084,400 төгрөг,

5. Хохирогч Р.З-тай хуурамч гэрээ байгуулж 25,636,450 төгрөг, 11,500,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл,

6. Хохирогч Ж.Э-тай хуурамч гэрээ байгуулж 49,362,000 төгрөг, 10,М-5,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл,

7. Хохирогч Ц.П-той хуурамч гэрээ байгуулж 65,500,000 төгрөг, гэрчилгээний мөнгө 48,500 төгрөг,

8. Хохирогч Ц.Ц-тай хуурамч гэрээ байгуулж 54,000,000 төгрөг,

9. Хохирогч Л.Т-тай хуурамч гэрээ байгуулж 11,000,000 төгрөг,

10. Хохирогч М.Ж-тэй хуурамч гэрээ байгуулж 16,000,000 төгрөг,

11. Хохирогч А.Б-той хуурамч гэрээ байгуулж 36,900,000 төгрөг, 20,500,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл,

12. Хохирогч Н.З-тай хуурамч гэрээ байгуулж 25,706,100 төгрөг, 17,624,000 болон 22,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 тээврийн хэрэгсэл,

13. Хохирогч Д.Э-тэй хуурамч гэрээ байгуулж 151,470,000 төгрөг,

14. Хохирогч Г.О-тэй хуурамч гэрээ байгуулж 56,313,400 төгрөг,

15. Хохирогч Б.М-тай хуурамч гэрээ байгуулж 77,М-3,000 төгрөг,

16. Хохирогч Г.Т-тэй хуурамч гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл,

17. Хохирогч Н.Т-тай хуурамч гэрээ байгуулж 40,877,100 төгрөг,

18. Хохирогч Д.Н-тэй хуурамч гэрээ байгуулж 41,000,000 төгрөг

19. Хохирогч Д.Б-тай хуурамч гэрээ байгуулж 47,008,500 төгрөг,

20. Хохирогч Ц.Ц-тай хуурамч гэрээ байгуулж 71,809,500 төгрөг,

21. Хохирогч Ц.У-тай хуурамч гэрээ байгуулж 78,553,500 төгрөг,

22. Хохирогч З.П-тэй хуурамч гэрээ байгуулж 47,000,000 төгрөг,

23. Хохирогч Г.С-тэй тохирч 65,734,000 төгрөг дансаар, 20,000,000 төгрөг бэлнээр,

24. Хохирогч Н.Ж-ы төлбөрийг бүтэн төлж худалдаж авсан 18,000,000 төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан барьцаанд тавьсан

25. Хохирогч Ц.Т-гаас 44,699,000 төгрөг шилжүүлэн авсан,

26. Хохирогч Г.Г-тэй хуурамч гэрээ байгуулж 58,201,000 төгрөгийн үнэлгээтэй 1 тээврийн хэрэгсэл тус бүр залилж авсан.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дээрх дүгнэлтэд Л.М- нь 26 иргэнтэй хуурамч гэрээ байгуулж, бүх мөнгийг ХААН, Голомт банкууд дахь өөрийн хувийн данс, өөрийн эзэмшдэг “Т- Х-”, “А- И Бьюлдинг”, “Т- Индестриал” компаниудын дансаар авч, хэрэглэсэн болохыг тодорхой дурдсан. Гэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ: “А- П-” ХХК нь Л.М-тэй 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, борлуулалтын менежерээр ажилд авсан. Хуулийн этгээдийн зорилгын төлөө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буйд хяналт тавих нь ажил олгогчийн үүрэг байхаар хуульчилсан. “А- П-” ХХК нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 6.1.2 дахь заалтад заасан ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлэхийг шаардах, шалгах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тиймээс иргэний хариуцагч буюу ажил олгогчоос хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “... Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасан. “А- П-”, “А-” ХХК-ийг тус тус иргэний хариуцагчаар татсан.  “А- С-”, А- П-”, “А-” ХХК, “П-- А-”, “М- М- М- фанд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Т.Б- байна. Иймд ажил олгогчоос хохирогч нарын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэлээ, Хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хохирогч нар нь дээрх компаниудтай гэрээ байгуулсан байна. Л.М- нь “Ө- И Бьюлдинг” гэх ижил төстэй нэртэй хуулийн этгээд байгуулж, тус компанийн дансаар төлбөрийг шилжүүлэн авсан нь хохирогч нарыг зориуд төөрөгдүүлэх, итгэл төрүүлэх аргаар хуурсан гэж дүгнэх үндэстэй. Хохирогч нартай байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин Т- бус байх хэлцэл гэж дүгнэх үйл баримт хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй, тус гэрээнүүд хүчин Т- хэлцэл байна. Иймд “А- П-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн, үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа хохирогч И.П-, Н.Ц-, Ц.П-, М.Ж-, Б.М-, Н.Ж-, Х.Туул, Ц.Ц- нарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээр нь гаргуулах үндэслэлтэй байна. Төлбөрөө бүрэн эсхүл хэсэгчлэн төлсөн боловч орон сууцандаа ороогүй хохирогч И.Б-, Г.А-, Р.З-, Ж.Э-, Л.Т-, Н.З-, Д.Э-, Г.О-, Г.Т-, Н.Т-, Д.Н-, Д.Б-, Ц.Ц-, Ц.У-, З.П- Н.Г- нарт гэрээний дагуу төлсөн дүнгээр хохирлыг “А-” ХХК-аас гаргуулах. Орон сууцандаа амьдарч байгаа боловч гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа хохирогч А.Б- үлдэгдэл 10,148,000 төгрөгийг, Х.А- 20,827,000 төгрөгийг, хохирогч Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Б- 49,500 төгрөгийг, Ц.Ц- 4,162,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсны дараа гэрчилгээг гаргаж өгөх үндэслэлтэй байна. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу “А-” ХХК нь хохирогч нарт учирсан гэм хорыг арилгах учир шүүгдэгч Л.М-ээс 509,819,200 төгрөгийг гаргуулж “А-” ХХК-д олгох нь зүйтэй. Л.М- нь уг хохирлоос 219,100,С-9 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эд зүйлийг өгсөн бөгөөд 91,630,700 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 199,088,201 төгрөгийг гаргуулж “А-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Л.М- нь дээрх орон сууцуудыг зарахдаа зах зээлийн ханшнаас доогуур зарсан буюу олох ёстой байсан орлого зэрэг шууд бус хохирол, хор уршгаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Ийнхүү анхан шатны шүүх дүгнэлтдээ “Орон сууц худалдах, худалдан авах тухай” бүх гэрээг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тус гэрээнүүдийг хүчин Т- гэж үзэж, а/ гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тухайн орон сууцанд амьдарч байгаа хүмүүст гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгөх, б/ орон сууцандаа ороогүй хүмүүсийн төлсөн төлбөрийг компаниас гаргуулах в/ орон сууцанд амьдарч байгаа боловч төлбөрийн үлдэгдэлтэй хүмүүс зөрүүг төлсний дараа гэрчилгээг нэр дээрээ гаргаж авах гэсэн 3 өөр шийдвэр гаргаж, зарим хүмүүст хямд үнээр үл хөдлөх хөрөнгөтэй болох, зарим хүмүүс алдсан мөнгөө л авах гэсэн өөр өөр шийдвэрүүд гаргасан. Энэхүү шийтгэл тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: “А- С-”, “А- П-”, “А-” ХХК, “П--А-”, “М- М- М- фанд” гэсэн компаниудын эцсийн өмчлөгч нь Т.Б- учраас хохирогчидтой гэрээ байгуулсан дээрх компаниудыг төлөөлүүлж “А- П-”, “А-” гэсэн 2 компанийг л иргэний хариуцагчаар татаж, зөвхөн “А- П-” компанитай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ажилтан Л.М-ийн бусдад учруулсан хохирлыг тухайн компани хариуцаж төлөх үүрэгтэй, энэ нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэсэн. Тодруулбал, ажил олгогч биш 4 компанийг хүртэл тухайн компаниудын эцсийн өмчлөгч нь Т.Б- гэсэн үндэслэлээр ажил олгогч гэж үзэн, Л.М-ийн бусдад учруулсан хохирлыг төлөхөөр шийдвэрлэсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон 26 иргэний худалдаж авсан гэх орон сууц, авто зогсоолуудыг “А- С-”, “А- П-”, “М- М- М- фанд”, “П- А-” гэсэн 4 компани барьсан. Хохирогчид эдгээр компанийн нэрийг ашигласан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дүгээр зүйлд “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй.” гэж тус тус заасан. Эдгээр компаниуд эцсийн өмчлөгч нь нэг хүн гэдгээс үл хамааран тус тусдаа иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч байж өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэсэн үг. ТэгэХ- 5 компанийг төлөөлүүлж 2 компанийг иргэний хариуцагчаар татаж болохгүй. Шүүгдэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч учраас “А- П-” ХХК- ийг иргэний хариуцагчаар татагдаагүй бусад компанийн өмнөөс хариуцлага хүлээж, хохирол барагдуулах үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогчидтой байгуулсан бүх гэрээг хуурамч, гэхдээ хүчин Т- хэлцэл гэсэн харилцан зөрүүтэй дүгнэлт хийгээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 498 дугаар зүйлийн 498.1 болон бусад холбогдох зүйл, заалтыг тайлбарлаж, ажил олгогч “А- П-” ХХК нь ажилтандаа хяналт тавих үүргээ биелүүлээгүй учраас өмнөөс нь хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж дүгнэсэн. Хохирогчдын худалдаж авсан гэх орон сууцыг барьсан компанийн эрх бүхий этгээд хүсэл зоригоо илэрхийлснийг худалдан авагч хүлээн авч гэрээ байгуулсан боловч маргаан гарсан тохиолдолд тухайн хэлцэл хүчин Т- эсэхийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэж болно. Харин анхан шатны шүүхээс гэрээнүүд хуурамч болох нь хавтаст хэрэг авагдсан баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа гэрээ байгуулах эрхгүй этгээд болох Л.М- нь анхнаасаа залилах гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгоор гарын үсгийг хуурамчаар үйлдэн гэрээ байгуулсныг эрх бүхий этгээд нь гэрээ байгуулах санал гаргасантай дүйцүүлэн тайлбарлаж, уг хэлцэл хүчин Т- гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Мөн дүгнэлт гаргахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.” гэсэн заалтыг анхаарч үзэх шаардлагатай байсан. Учир нь хохирогчид зах зээлийн бодит үнээс хэд дахин хямд үнээр орон сууц худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг тухайн орон сууцыг барьсан компанийн дансанд биш, шүүгдэгчийн хувийн болон өөр компанийн дансанд хийсэн нь хохирогчийн илтэд болгоомжгүй хандаж, үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан. Ийм нөхцөлд шүүгдэгч болон хохирогчдын хооронд гэрээ байгуулагдсан гэдгийг мэдээгүй, тухайн цаг хугацаанд мэдэх боломжгүй байсан, орон сууцны төлбөр огт аваагүй байгууллагыг хохирол барагдуулахаар шийдвэрлэж байгаа нь шийтгэх тогтоол бодит байдалд нийцээгүй гэж дүгнэхэд хүргэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд хүн, хуулийн этгээд бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх тухай зохицуулалтыг тусгасан. Энэ нь иргэнд 30,000,000 төгрөгийн хохирол учирсан бол 30,000,000 төгрөг буцаан авах эрхтэй болохоос 100,000,000 төгрөгийн орон сууцыг хохиролд тооцон олгож болохгүй гэсэн үг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч тус бүрийн хохирлыг янз бүрийн зарчмаар тодорхойлж, зарим хохирогчдод хохирлын хэмжээнээс илүү ихийг олгуулахаар шийдвэрлэсэн нь иргэний хариуцагчид хохиролтой шийдвэр болсон. Нөгөө талаас “А- П-” компанид иргэний хариуцагчийнх нь хувьд бодит хохирлоос ихийг төл гэж, харин иргэний нэхэмжлэгчийнх нь хувьд авбал зохих хохирлоос нь багийг төлүүлэХ- шийдвэрлэж байгаа нь хуулийн этгээд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Үүнийг доорх байдлаар тайлбарлая.

а/ Орон сууц худалдах, худалдан авах хуурамч гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж, тухайн орон сууцыг эзэмшиж байгаа И.П-, Н.Ц-, Ц.П-, М.Ж-, Б.М-, Н.Ж-, Х.Туул, Ц.Ц- нарт гэрчилгээ гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн. Үр дүнд нь эдгээр хүмүүс бодит хэмжээнээс илүү хохирол авахаар болсон. Учир нь шүүгдэгч Л.М- нь хуурамч гэрээ байгуулж, тухайн орон сууцыг барьсан компанийн худалдан борлуулахаар төлөвлөж байсан болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хөрөнгийн үнэлгээний компанийн тооцсон үнээс хямдаар хохирогчдод зарсан. Тухайлбал,

Хохирогч Ц.П- нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, “Т-” хотхоны 20 тоот 51.96 мкв орон сууцыг худалдан авахаар 65,500,000 төгрөг, гэрчилгээний мөнгө гэж 48,500 төгрөг, нийт 65,548,500 төгрөг төлж хохирсон. Тус байрыг үнэлгээний компани 87,846,078 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл тухайн орон сууцыг хохирогчид олгохоор шийдвэрлэснээр Ц.П- нь бодит хохирлоос 22,С-7,578 илүү авахаар болж байна. Хохирогч гэх Х.Т-ын хувьд 2 орон сууц худалдаж авсны урамшуулалд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Т- байрны 01 тоот, 18,750,000 төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг авахаар тохиролцсон гэх боловч гэрээ болон бусад нотлох баримт байхгүй, шийтгэх тогтоолын хохирсныг нотолсон гэх хэсэгт дүгнээгүй атлаа тус авто зогсоолын гэрчилгээг гаргаж, Х.Т-д олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн зогсоолын төлбөрт нэг төгрөг ч өгөөгүй, бодит хохирол байхгүй байхад 18,750,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг олгохоор болсон. Хэрвээ урамшуулалд авахаар тохиролцсон талаар маргаан байгаа бол иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой.

б/ Үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа боловч гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа хохирогч А.Б- үлдэгдэл 10,148,000 төгрөгийг, Х.А- 20,827,000 төгрөгийг, хохирогч Г.С-ын хууль ёсны төлөөлөгч Л.Б- 49,500 төгрөгийг, Ц.Ц- 4,162,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсны дараа гэрчилгээг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр дээр дурдсантай адил нөхцөл байдал үүсэж байна. Тухайлбал, А.Б- нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Т-” хотхоны 123 тоот, 51.96 мкв байрыг худалдаж авахаар 39,163,500 төгрөг шилжүүлж, 20,500,000 төгрөгийн үнэлгээтэй машин өгснөөр нийт 57,400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Гэтэл 124,704,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг хохиролд төлүүлэХ- шийдвэрлэснээр бодит хэмжээнээс илүү 67,304,000 төгрөг олгуулахаар болж байна.

в/ Төлбөрөө бүрэн эсхүл хэсэгчлэн төлсөн боловч орон сууцандаа ороогүй хохирогч И.Б-, Г.А-, Р.З-, Ж.Э-, Л.Т-, Н.З-, Д.Э-, Г.О-, Г.Т-, Н.Т-, Д.Н-, Д.Б-, Ц.Ц-, Ц.У-, З.П- Н.Г- нарт гэрээний дагуу төлсөн дүнгээр Хохирлыг “А-” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх хүмүүст бодит хохирлыг төлүүлэХ- шийдвэрлэсэн нь зөв боловч тэднээс огт төлбөр аваагүй “А-” ХХК биш, өөрийн дансаар төлбөр авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан шүүгдэгч Л.М-эс гаргуулах нь бодит байдалд нийцэХ- байна. Ийнхүү анхан шатны шүүх хуурамчаар байгуулсан гэрээний дагуу бодит үнээс бага төлбөр төлсөн боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа бол өөрт учирсан хохирлоос илүү авахаар, үл хөдлөх хөрөнгийг эзэмшээгүй байгаа хүмүүст бодит хохирлыг төлүүлэХ- харилцан адилгүй шийдвэрлэсэн байна. Зүй нь хохирогчдын төлбөрийг өөрийн хувийн болон хамаарал бүхий компанийн дансаар авч, хувьдаа зарцуулсан шүүгдэгч Л.М-эс хохирлыг гаргуулж, тухайн мөнгөнөөс огт аваагүй шударга эзэмшигч компаниудад үл хөдлөх хөрөнгийг буцаан олгохоор шийдвэрлэХ- байсан гэж үзэж байна. Учир нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн, хуулийн этгээд бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд олон хүний эрх нь нэг хүн, хуулийн этгээдийн эрхээс илүү гэсэн эрх зүйн ойлголт байхгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “А-” ХХК нь хохирогч нарт учирсан гэм хорыг арилгах учир шүүгдэгч Л.М-эс 509,819,200 төгрөгийг гаргуулж “А-” ХХК-д олгох нь зүйтэй. Л.М- нь уг хохирлоос 219,100,С-9 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эд зүйлийг өгсөн бөгөөд 91,630,700 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 199,088,201 төгрөгийг гаргуулж “А-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.” гэжээ. Шийтгэх тогтоолын агуулга нь хохирогчдын Л.М-д шилжүүлсэн үнийн дүнг бүхэлд нь хохирлоор тооцож, “А-” компаниар төлүүлэх, харин компани хохирлоо Л.М-эс нэхэмжлэХ- шийдвэрлэсэн байна. Ингэж үзвэл, хохирогчид шүүгдэгч Л.М-д нийт 1,278,732,600 төгрөг шилжүүлсэн байгаа тул “А-” ХХК энэ хохирлыг барагдуулах болсон учраас ийм хэмжээний хохирлыг Л.М-эс гаргуулж, компанид төлүүлэх, эсхүл ядаж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээХ- шийдвэрлэх ёстой. Гэтэл Л.М-эс 509,819,200 төгрөг, үүнээс төлсөн гэх мөнгийг хасаж, 199,088,201 гаргуулж компанид олгохоор шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг мөн харуулж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.М- нь дээрх орон сууцуудыг зарахдаа зах зээлийн ханшнаас доогуур зарсан буюу олох ёстой байсан орлого зэрэг шууд бус хохирол, хор уршгаа гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.” гэжээ. Хэрэв шүүх хохирогчдод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгч, тухайн орон сууц, авто зогсоолуудын төлбөрийн зөрүүгээ эрх бүхий этгээд нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж байгаа бол тус эрхийг шударга ёсны эзэмшигчид болох компаниудад олгох ёстой. Гэтэл залилах гэмт хэрэг үйлдэж бусдаас мөнгө авсан Л.М-д нэхэмжлэх эрхийг олгож байгаа нь мөн л үндэслэлгүй юм. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.У-, иргэний нэхэмжлэгч М.Ц- нарын өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Ц.У-, иргэний нэхэмжлэгч М.Ц- нарын өмгөөлөгч Н.БолорТ- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Д.Амаржаргал өмгөөлөгчийн саналтай ижил байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хариуцлагын “зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх” гэх зорилгод нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч залилах гэмт хэргийг “А- П-” ХХК-т ажиллаж байхдаа, оффист нь гэмт хэргээ үйлдсэн. Мөн шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдээгүй 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн 2 жилийн хугацаанд “А-” ХХК-ийн зүгээс Л.М-ийн ажлыг шалгаж, хяналт тавьсан зүйл байдаггүй. Хэрэв дээрх хугацаанд компанийн зүгээс ямар нэгэн байдлаар шалгалт оруулж, зохих хяналтыг тавьсан бол өнөөдөр энэ олон хүмүүс орон гэрээрээ хохирохгүй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Энэ гэмт хэргийн үйл баримт эхэлснээс хойш 6 жил өнгөрсөн байна. Шүүгдэгч Л.М- мэдүүлэгтээ “хямд үнээр хохирогч нартай байрны захиалгын гэрээ хийсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг. Гэвч бодит байдал дээр хямдаар буюу 2 өрөө байрыг 30,000,000-40,000,000 төгрөгийн хооронд хийсэн нэг ч захиалагч байхгүй. Хохирогч нар хэдэн төгрөгийн захиалгын гэрээ хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрээний хуулбаруудаар тогтоогдож байгаа. Давж заалдах гомдлуудын агуулга хохирогч нар өөрсдөө буруутай мэт өнцгийг гаргаж бичсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ямар ч хүн өөрийгөө орон байраар хохироохыг хүсэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Манай үйлчлүүлэгч Ц.У- нь шүүгдэгч Л.М-ийн буруутай үйлдлээс болж 78.563.500 төгрөгөөр хохирсон. Гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг “А- П-” ХХК-ийн ажилчиндаа хяналт тавьж, чадаагүйн буруу гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэний хариуцагч Б-гийн гарын үсэгтэй, санхүүгийн олон бичгүүд байдаг. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын бүртгэлийн ерөнхий газарт авагдсан байгаа санхүүгийн баримт бичгүүдийг хуурамч гэх агуулгыг гомдолдоо дурдаж байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн баримт, бичгүүдийг хуурамч болох нь тогтоогдоогүй. “А- П-” ХХК-ийн барьж байгаа байр, ажлын явцтай захиалагч нар тухайн цаг хугацаанд танилцаж, дээрх компанийн оффис дээр очиж гэрээ, хэлэлцээрээ хийсэн байдаг. “А- П-” ХХК-ийн оффист үйл явц өрнөсөн байхад компаниас Л.М-ийн үйлдлийн хянаж, шалгаагүй нь байгууллагын удирдлагын хариуцлагагүй байдал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул гэм буруу, хохирол төлбөрийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн өмгөөлөгч Г.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо тусгасан “...анхан шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй, уншиж сонсгосон шийтгэх тогтоол, бичгийн хэлбэрээр гарсан шийтгэх тогтоолоос өөр, зөрүүтэй бичигдсэн...” гэх нөхцөл байдал үүсээгүй. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон, шийтгэх тогтоолтой танилцсан хэргийн оролцогчийн хувьд шийтгэх тогтоолд зөрүүтэй зүйл байгаагүй болохыг хэлэх нь зүйтэй байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3, 498.5 дахь заалтуудад зааснаар “А- П-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байсан...” гэх агуулгыг тусгасан байна. Тодруулбал, хохирогч нар буюу захиалагч нарыг шүүгдэгч Л.М-ийн үйлдлийг шалгах боломжтой байсан гэх агуулгыг тайлбарлаж байна. Гэвч шүүгдэгч нь “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ “А- П-” ХХК-ийн оффист сууж байхдаа хохирогч нартай гэрээ, хэлцэл хийсэн. Үүнээс, Л.М- нь хохирогч нарт “тухайн компанид ажилладаг, ямар нэгэн хууль бус зүйл байхгүй” болохыг харуулж, итгэл төрүүлсэн нөхцөл байдал харагдаж байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч мөн гомдолдоо хохирогч нарыг шүүгдэгч Л.М-тэй гэрээ, хэлцэл хийснийхээ үр дүнд зах зээлийн үнэ, ханшаас доогуур үнээр байр худалдаж авсан гэх тайлбарыг гомдолдоо дурдлаа. Миний үйлчлүүлэгч нь М-.734.000 төгрөгөөр байр худалдаж авсан. 2019 онд дээрх дүнгээр байр худалдаж авч байгаа нь хямд үнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. ...” гэв.

Хохирогч М.Ж-ийн өмгөөлөгч Б.Мядагмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлгүй гомдол гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс “хохирогч нар төлбөрөө компанийн данс руу хийгээгүй улмаас буюу өөрийнхөө болгоомжгүй үйлдлийн улмаас хохирсон” гэх тайлбарыг гаргалаа. Хохирогч нарын шүүгдэгчтэй хийсэн гэрээн дээр дарагдсан компанийн тамга нь “П--А-” ХХК-ийн тамга байсан. Шүүгдэгч Л.М-ийн иргэдтэй хийсэн гэрээг хянах, гэрээтэй холбоотой захиран зарцуулалтыг шалгах, хянаж тамга дардаг этгээд нь компанийн гүйцэтгэх захирал, эсхүл үүсгэн байгуулагч буюу удирдлагууд байдаг. Компанийнхан ажилтан олон тооны иргэдтэй гэрээ хэлцэл хийж байхад компанийн удирдлагаас хянахгүй өнгөрөөх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.М-д удирдлагуудаас тамга дарах эрхийг нь олгосон гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд захирлынхаа гарын үсгийг дурайлгаж зурсан, хуурамч гарын үсэг байсан гэх зүйлс яригддаг. Гэвч шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд гарын үсгийг дурайлгаж зурсан, хуурамч гарын үсэг байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 2020 оны 01 дүгээр сард “...Л.М- шүүхийн шийдвэрээр буруутай нь тогтоогдвол, манай компани болон би өөрөө төлбөрийг нөхөн төлнө...” гэх агуулгатай бичгийн бичиж өгсөн. Уг бичиг нь 2 дугаар хавтаст хэргийн 142 дахь талд авагдсан байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд “хэлцэл хийсэн гэж үзэх”, 43.2 дахь хэсэгт “амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ…” гэж, 43.2.2 дахь заалтад “...хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан…” гэж заасан. Тодруулбал, иргэний хариуцагч Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Л.М- гэм буруутай болох нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд учир хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй” гэж өөрийнхөө байр суурийг илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн байгаа тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Б.М-ын өмгөөлөгч Д.Дэлгэрзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс бусад хохирогч нарын өмгөөлөгч нартай санал нэг байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь “А- П-” ХХК-ийн ажилтан Л.М-тэй 77.М-3.000 төгрөгийг бэлнээр өгч, гэрээ байгуулсан. Миний үйлчлүүлэгчийн нөхөр нь 90%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн байдаг. Тэрээр байрны урьдчилсан захиалгын гэрээ байгуулах гэж явахдаа нөхрийгөө дагуулан “А- П-” ХХК-ийн оффист очиж хийсэн. Миний үйлчлүүлэгч нөхрөө байнга асарч, сувилдаг болохыг хэлэх нь зүйтэй байна. Иргэний хариуцагч Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэгтээ “...Л.М-ийн буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд хохирогч нарын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө...” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 онд байранд орох гээд байрны үнэ судалсан. Тухайн үед 100% төлөлтөө хийвэл 1мкв нь 1.300.000 төгрөг байсан. Миний зүгээс “А-” ХХК-ийг сонгож, зарлал дээр тавьсан дугаар луу нь залгаж холбогдоод, оффист нь очиж уулзаад гэрээгээ хийж, урьдчилгаагаа өгч байсан. Намайг “А- ” ХХК-тай “ Худалдах, худалдан авах гэрээ” хийж байхад барилга баригдах үйл явц 2 давхар дээр явж байсан. Манайх уг байрандаа улсын комисс дөнгөж хүлээж авч байх үед нь орж байсан. Өнөөдрийн байдлаар байрны ханш 1мкв нь 2.500.000 төгрөг болсон байна. Тухайн үеийн ханш 2.500.000 төгрөг байгаагүй, байрны захилга өгснөөс хойш 9 жил болсон байна. “А-” ХХК-тай гэрээ хийх гэж очиход Л.М- нь өрөөндөө гурвуулаа суудаг байсан. Тухайн үед Л.М- нь надад хандаж “2 давхар луу гараад Т.Б- захирлаар гарын үсэг зуруулаад, тамга дарчхаад ирье” гэж хэлээд өрөөнөөсөө гарч байсан. Байрны урьдчилгаа мөнгөө өгсөн данс руу шилжүүлсэн тухайн данс нь “Т- Х-” ХХК” гэх данс байсан, тухайн данс руу мөнгөө хийж болох эсэхийг Л.М-эс асуухад “болно” гэх хариуг өгч байсан. Анхан шатны шүүх хуралдаан 3 удаа хойшилсон. Анхан шатны шүүхийн шүүгч хуралдаан хойшлох бүрд өмгөөлөгч нараас шүүх хуралдааны товын талаар асууж байсан, сүүлийн хуралдаан хойшлох үед шүүгчээс асуултад нэг эмэгтэй өмгөөлөгч л гадаад улс руу явна гэж хэлж байсан, бусад нь ямар нэгэн санал хэлээгүй, тэгээд шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр товлогдож, шүүх хурал болсон. Энэ өдөр Б.Мэргэн өмгөөлөгч ирээгүй. Б.Мэргэн өмгөөлөгчийн хүлээх шаардлагагүй гэж үзэж шүүх хуралдаан үргэлжилж, шүүх хэргийг шийдвэрлэсэн. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээх саналтай байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх одоо байрандаа амьдарч байгаа. Уг байрны хундаам цутгагдаж байх үед байрны захиалгаа өгч байсан. Байрныхаа төлбөрийг төлөхдөө “данс нь мөн үү” гэж тодруулж асуусан. Тэгсэн “манай охин компани байгаа юм, хийж болно” гэж хэлж байсан. Гэрээгээ хийхдээ нэг удаа очоод л шууд хийгээгүй, 2-3 удаа очиж уулзсан, очих бүрд Л.М- хүлээж авч, уулздаг байсан. Манайхаас байрныхаа гал тогооны байрлал дээр тусгайлсан санал гарахад, саналыг маань захиралтайгаа зөвшилцөж байж шийдвэрлэнэ гэж Л.М- хэлж байсан. Л.М- тухайн үед захиралтайгаа зөвшилцсөн бололтой, гэрээг дахин өөрчилж байгуулж байсан. Ийм үйл явцтай байгуулагдсан гэрээ учир хуурамч гэрээ гэж би бодохгүй байна. Одоо үлдэгдэл мөнгөө өгчхөөд байрныхаа гэрээг авах хүсэлтэй байна. ...” гэв.

 Хохирогч Н.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. ...” гэв.  

Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...”А-” ХХК”-ийн ажилтнаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүсэж, олон хүмүүсийг орох оронгоор нь хохироосонд маш их гомдолтой байна. Би амьдрал ахуйгаа сайжруулах гэж байранд орох гэж байгаа хүн. “А-” ХХК-тай гэрээ хийх гэж очихдоо хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан нөхрөө дагуулж, очиж хийсэн гэрээ хийж байсан. 2019 онд байрныхаа давхрыг солих санаатай “А-” ХХК-ний оффист очиход намайг хүлээж авч уулзсан хүн “та Л.М-эс болж хохирогч боллоо” гэх зүйлийг хэлсэн. Үүнээс хойш “А-” ХХК-ийн хуулийн зөвлөх гэх хүн ирж уулзаад “нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тантай дахин гэрээ байгуулж, байранд чинь оруулна” гэж хэлж байсан. Тэгсэн тухайн гэрээ нь бас хүчин Т- бус гэрээ байсан. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Иргэний хариуцагч  “А- ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Л.М- нь байр захиалагч нарт хямд үнэ санал болгож, байрны төлбөрт өгч байгаа машиныг нь өндрөөр үнэлж авч, өөрийн ажлын байрны чиг үүргээ давуу тал болгож ашиглан гэрээ хийж “залилах” гэмт хэргийг үйлдсэн байдаг. Эдгээр хохирогч нарын нэгийг нь ч би тухайн үед таньдаг байгаагүй, уулзаж үзээгүй, Л.М-ийн хийсэн үйлдэл илэрснээс хойш л таньдаг болсон. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед, хэрэг шалгагдаж байх хугацаанд өгсөн мэдүүлэгтээ “...Л.М-ийн гэм буруутай болох нь шүүХ- тогтоогдсон тохиолдолд, хохирогч нарт учирсан бодит хохирлыг төлж барагдуулна...” гэх зүйлийг хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирогч нарт учирсан бодит хохирлоос давсан их хэмжээний хохирлыг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, миний хариуцъя гэснээс хохирлыг хэд дахин өндрөөр тооцож гаргуулахаар шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа өнөөдрийн байдлаар тогтоогдсон үнэлгээ 280.000.000 төгрөгийн байрыг хохирогч нарт өгөх ёстой гэх шийдвэрийг гаргасан. Миний зүгээс Л.М-ийн гэрээ хийсэн үнийн дүнгийн хувь болох хохирогч нарт учруулсан 70.000.000 төгрөг, 80.000.000 төгрөгийг л барагдуулъя гэх агуулга тайлбар, мэдүүлгийг өгсөн. Түүнээс 280.000.000 төгрөгийн үнэ бүхий байрыг өгнө гэх зүйлийг хэлээгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч нарт учраагүй, бодит бус хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль бус гэж үзэж байна. Би компанийн үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд маш их хөдөлмөрийг зарцуулдаг. Гэтэл миний хөдөлмөрийн үр дүнгээр бий болсон байруудыг ямар нэгэн хөлс мөнгө төлүүлэхгүйгээр бусдад шилжүүлэх ёстой гэж үзэж шийдвэрлэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Хохирогч нар болон түүний өмгөөлөгч нараас гэрээ хэлэлцээр хийхдээ компанид очиж хийсэн гэх тайлбаруудыг гаргаж байна. Гэвч энд байгаа захилгын гэрээ хийсэн бүх хүн оффист буюу компани дээр очиж гэрээгээ хийгээгүй. Тодруулбал, Л.М- зарим хохирогч нарын гэрт нь очиж гэрээгээ хийсэн байдаг. Хохирогч нарын дунд хөгжлийн бэрхшээлтэй 2 хүн байсан. Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу хэрэг шалгагдаж байх хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 2 хохирогчийг байранд оруулсан. Манай компани нь Л.М-тэй холбоотой асуудал үүссэн үеэс эхэлж байрны гэрээ хийсэн хүмүүсийг хохиролгүй болгох тал дээр анхаарч ажилласан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарахдаа манай компанийн хохирсон байдлыг дордуулж, компанийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж, буруу шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Би анхан шатны шүүхэд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж авахгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хэлэлцсэнийг хууль зөрчсөн гэж харж байгаа. Шүүгдэгч Л.М- нь хохирогч нараас байрны төлбөр, урьдчилгааг авахдаа гэрээнд тусгагдсан компанийн данснаас өөр данс руу төлбөрийг авсан байдаг. Тэрээр хохирогч нарт тухайн дансаа манай “А-” ХХК-ийн охин компани гэх нөхцөл байдлыг хэлсэн байдаг. Хэрвээ хохирогч нар гэрээнд тусгагдсан компанийн данс руу төлбөрөө хийсэн бол өнөөдрийн үүссэн хохирлын хэмжээ харьцангуй бага байх байсан гэж үзэж байна. ...” гэв.

 Иргэний хариуцагч “М- кредит  ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбаргүй. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдолтой холбоотой дараах тайлбарыг хийе. Прокурор яллах дүгнэлтдээ 2 үл хөдлөх эд хөрөнгөд хязгаарлалт тогтоосон талаараа дурдсан байдаг. Дээрх хязгаарлалтад тогтоосон 2 үл хөдлөх эд хөрөнгө нь манай “М- кредит” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 102/шш/2022/1053 дугаартай шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байгаа хөрөнгө байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байгаа хөрөнгө учир прокурорын тогтоосон хязгаарлалтаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа Х.Т-, С.Ц- хоёр хүнд олгуулахаар шийдвэрлэсэн.Уг шийдвэр нь шийтгэх тогтоолын 68 дугаар хуудсанд авагдсан байдаг. Х.Т- гэх хүн нь “А-” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, авто зогсоолын гэрээ хийгээгүй хүн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, шүүхийн шийтгэх тогтоолдоо дурдсан үндэслэлүүд хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч Л.М- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудтай холбоотой тайлбар хэлэхэд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд 44.000.000 төгрөгийг Л.М-эс гаргуулж хохирогч Ц.Т-д олгуулахаар шийдвэрлэсэн нь нөхцөл байдал тодорхой тусгагдсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох” гэх хуулийн зохицуулалтыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна гэж үзэж байна. Шүүгдэгч Л.М- нь албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, 26 хохирогчид 500.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан холбогдох зүйл заалтыг баримтлан иргэд учирсан хохирлыг “А-” ХХК -иас гаргуулахаар, “А-” ХХК-ийг холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.М-эс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж хохирол, төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуульд тухайн компани, аж ахуйн байгууллагын ажилтны буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг тэргүүн элжинд байгууллага хариуцан төлж, хохирогч нарын эрхийг сэргээх үүрэгтэй байхаар зохицуулсан байдаг. Хохирогч Ц.Т-гийн тухайд шүүгдэгч Л.М- түүнээс байрыг нь “худалдаж авъя” гэж хэлж залилсан байдаг. Тодруулбал, “манай найз танай байрыг худалдаж авах” гэж байгаа юм гэж хэлээд түүнээс урьдчилгаа 24.000.000 төгрөгийг авч, сар бүр 3.000.000 төгрөг төлж байхаар тохиролцож, залилсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Бусад хохирогч нарыг залилахдаа өөрийн ажиллаж байсан компаниар дамжуулж, “байр зарна” гэж залилсан. Тодруулбал, шүүгдэгчийн хохирогч Ц.Т-г залилсан үйлдлийн улмаас хохирогч Ц.Т-д учирсан хохирлыг шүүгдэгч 100% хариуцаж төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Л.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “....шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх,гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах...” талаар зөвлөлдөх тасалгаанд нэг бүрчлэн шийдвэрлэж, энэ талаараа танилцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулахаар хуульчилжээ.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дах заалтад “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй...” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцож шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болох үндэслэл болохоор заасан.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг иргэний хариуцагч бүрэн төлж барагдуулах бөгөөд ингэхдээ үл хөдлөх үнийг төлж дуусгасан эд хөрөнгөдөө орж амьдарч байгаа хохирогч нарыг гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, орон сууцандаа ороогүй хохирогч нарын хувьд гэрээний дагуу төлсөн дүнг иргэний хариуцагчаас гаргуулахаар, эцэст нь гэм буруутай этгээдээс нийт хохирлыг гаргуулж иргэний хариуцагчид олгохоор тус тус шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ./14хх 214/

Гэтэл анхан шатны шүүх энэ танилцуулсан шийдвэрээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зөрүүтэй байдлаар буюу орон сууцандаа орсон боловч үнийг бүрэн төлөөгүй хохирогч нарын талаар, иргэний хариуцагч компанийг хохирогч И.Б-од орон сууц олгохыг даалгасан, Л.М-эс 199,088,201 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч “А-” ХХК-д олгуулсан, шүүгдэгч Л.М-эс 44,699,300 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-д олгосон зэрэг танилцуулаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй шийдвэрүүдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ оруулсан ноцтой зөрчлийг гаргажээ.

Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол байна. Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйцын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байна.

Хохирлыг эдийн болон эдийн бус, нөхөн төлөгдөх ба төлөгдөхгүй гэж ангилагдах бөгөөд үүнээс эдийн хохирол нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд үр дагавар болж, бодит хохирол болон алдагдсан ашиг, орлогын хэлбэрээр илэрдэг ба мөнгөөр үнэлэгдэж хэмжигдэж болохуйц байх гэсэн агуулгаар тайлбарлагдана. Ийнхүү үнэлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн тухайн эд зүйлийн зах зээлийн ханшаар хохирлын хэмжээг тогтооно. Энэхүү мөнгөөр үнэлж болох эдийн хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх байдлаар сэргээн тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэх заалтад хамаарна.

Прокуророос Л.М-ийг “залилах” гэмт хэрэг үйлдэж бусдад 2,009,117,700 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хохирлын талаар буюу шүүгдэгчийн хууль бус үйлдлээс шалтгаалан бусдад учирсан нийт хохирлын хэмжээний талаар дүгнэлт хийлгүйгээр түүний гэм буруу болон үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинж, учруулсан хохирол, хор уршгийн талаар шийдвэрлэсэн алдааг гаргасан байна.

Түүнчлэн, яллах дүгнэлтэд шүүгдэгчийг “...хохирогч “А-” ХХК, “А- С-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С- дүгээр байрны 14, 34, 43, 93, 96, 112 тоот байр, “М- М- М- Фанд” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М- дугаар байрны 39 тоот байр, “П--А-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А--4 дугаартай авто зогсоол зэрэг 509,819,200 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хуурамч баримт бичиг ашиглаж, нэр бүхий иргэдэд зарж борлуулж...” “залилах” гэмт хэрэг үйлдсэн талаар тусгажээ. Шүүгдэгчийн энэ үйлдлээс шалтгаалан хохирол учирсан хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн байдал нь тодорхой бус байдлаар оролцуулсан төдийгүй уг үйлдлээс шалтгаалан учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж гаргасан шийтгэх тогтоолдоо тухайн хуулийн этгээдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах үүрэгтэй “иргэний хариуцагч” эсхүл гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн “хохирогч” гэдгийг ялгалгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойгүй байдлаар тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хохирогч” болон “иргэний хариуцагч” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан ашиг сонирхолтойгоор оролцдог, хуулиар олгогдсон эрх, үүрэг нь зарчмын хувьд огт өөр оролцогчид юм.

Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал нотолбол зохих байдалд хамааруулан хуульчилсан байдаг.

 Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэнд, ямар хэмжээний хохирол учирсныг тодорхойлж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх үүрэгтэй.

Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт ямар хэмжээний хохирол учирсан, үүнээс иргэний хариуцагч нийт хэдэн төгрөгийн хохирлыг ямар нотлох баримтыг үндэслэн, хэрхэн хариуцуулж байгааг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан бодитой тогтоогоогүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн талаар шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн хэм хэмжээгээр бус Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээнд үндэслэн тайлбарласны эцэст шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь хэрхэн, ямар хэлбэрээр хохирол хор уршгийг арилгахыг Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан тайлбарлаж байвал зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” үндсэн шинжийг, уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн эсвэл бусдад их хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж нь хангагдахаар заасан.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн шүүх хуралдаанд оролцогч нарын санал, дүгнэлтийн үндэслэл болгосон баримт, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт...” зэргийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ тусгах агуулгаар хуульчилсан бөгөөд хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн С- дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэн тайлбарлаж журамлажээ.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсаныг эсхүл нотлох баримтын агуулгыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуулбарлах, нотлох баримтын жагсаалтыг бичсэнээр үйл баримтыг үндэслэл бүхий байдлаар сэргээн тогтоосон гэж үзэхгүй бөгөөд харин харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх аргуудыг ашиглан нотлох баримтуудаа үнэлж, цэгнэн үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр, ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлж бичих талаар дээрх журамд тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, урт хугацааны туршид үргэлжилсэн энэ мэт хэргийн үйл баримтыг тогтоон дүгнэхдээ яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэж буйгаа тухай бүрд нь завсрын дүгнэлтүүдийн хамт хийсний эцэст шүүгч хэрхэн эцсийн дүгнэлтэд хүрснээ дэлгэрэнгүй, эргэлзээгүй, энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлан бичих нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдалд эергээр нөлөөлөх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.М-д холбогдох үйлдлийн талаар дүгнэхдээ зөвхөн нотлох баримтуудыг хавтаст хэргээс хуулбарлан оруулах байдлаар жагсаан бичсэнээс өөрөөр нотлох баримтын агуулга, ач холбогдол, хууль ёсны байдлыг нь дүгнэлгүйгээр “залилах” гэмт хэргийн бүх шинжийг хангана гэж үзсэн нь шийтгэх тогтоолд тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тухайлбал, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүргийн дагуу бусдад худалдах үүргийг хүлээлгэн хариуцуулсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямдаар бусдад зарж борлуулан, хувьдаа завшсан шүүгдэгчийн үйлдэл нь “залилах” гэмт хэргийн дээр дурдсан шинжийн алийг нь хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, бусад үйлдлийн талаарх нотлох баримтуудаа зарим агуулгыг нь оруулан жагсаан бичээд эцэст нь “...зэрэг болно...” гэж дуусгасан нь шүүгч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан тодорхой үйлдэл хийхийг шууд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч, худалдан авагч талын хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн өгсөн баримтад үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх гэрчилгээ чиг үүргийг хүлээнэ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдах үйл ажиллагааг хэн, хэрхэн хангах нөхцөлийг тодорхойлолгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгасан нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагад нийцэхгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж хэргийн оролцогч нарт шүүх хуралдаан болох байршил, хугацааг мэдэгдэж байх үүргийг шүүхэд хүлээлгэсэн.  

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны товыг улсын яллагч болон шүүгдэгч, зарим хохирогч нарт мэдэгдсэнээр шүүхэд хүлээлгэсэн дээрх үүрэг бүрэн биелэгдсэн гэж дүгнэж болохгүй юм.

Гагцхүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, арга хэрэгслээр шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдсэний эцэст хохирогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болохоор байна.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол улсын иргэний хувьд өөрийн холбогдсон хууль зүйн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж буй шүүх хуралд өөрийн биеэр оролцож Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт  заасан эрхүүдээ хэрэгжүүлэх, баталгаатай эдлэх хууль зүйн боломж нь нээгдэх бөгөөд энэ эрх нь тухайн хэргийн шүүгдэгчид олгогдсоноос гадна хохирогч болон хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй бүх этгээдэд хамаарч буйг тайлбарлах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтыг үзэхэд, анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр товлож, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн баримт авагджээ./14-р хх-ийн 56/. Уг баримтад хэнд, хэрхэн мэдэгдэж буй нь тодорхой бус зөвхөн 10 хүний гарын үсгийн таталбар байдлаар тусгасан мэдээлэл агуулсан нь хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр бүрэн мэдэгдсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Иргэний хариуцагч “А- ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “..шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох саналтай байна. ...” гэх /14-р хх-ийн 197/ хүсэлт гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч Б.Мэргэн “...ээлжийн амралтаа авсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ...” нотлох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эрхтэй. ...”  гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх иргэний хариуцагч “А- ХХК”-ийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон “...хууль зүйн туслалцаа авах...” эрхийг үндэслэлгүй хязгаарласан, хассан зөрчилд хамаарна.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно...” гэсэн эрх хэмжээ шүүхэд олгогдсон боловч нотлох баримтад тулгуурлалгүйгээр урьд нь шүүх хуралдааны товыг асууж тодруулсан гэдгээр дээрх эрх хэмжээгээ хэрэгжүүлснийг зөвтгөх боломжгүй байна.  

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний хариуцагч “А-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Мэргэн нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал, иргэний хариуцагч “А-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Мэргэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

2.Шүүгдэгч Л.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.ОДОНЧИМЭГ

                       

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА