| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/04173/И |
| Дугаар | 197/ШШ2026/01765 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2026/01765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******од оршин суух, Боржигин овогт *******ийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,од оршин суух, Батуул овогт ы /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.чимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч О.д холбогдуулан 1,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гал тогооны тавилга захиалж хийлгэхээр зарын дагуу О.тэй холбогдсон. О. нь тавилга хийж зардаг ба манай гэрт ирж гал тогооны хэмжээ авч нийт 2,700,000 төгрөг гэсний дагуу урьдчилгаа 1,530,000 төгрөгийг О.гийн хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. 3 хоногийн дараа тавилгаа хийгээд авч ирээд гал тогоонд угсрахад таарахгүй хэмжээ алдсан байсан. Хэмжээ алдсанаас болоод маргалдаад тавилгаа засаад ирнэ гээд аваад явсан. Авч явснаас хойш 7 хоногийн дараа асуухад өөрсдөө ирээд ав, эсвэл шүүхдээрэй гэсэн. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 1,530,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч О. нь А.******* гэх залуутай гал зуухны тавилгыг хийхээр харилцан тохиролцсон. Мөн гэрээ байгуулж, тавилгыг гэрт нь бүрэн суурьлуулж дууссан. Гэвч ханын далий болох 4 см зайг бид тайрч оруулахад тайрсан байна гэж хэрүүл хийж, биднийг гутаан доромжилсон. Шөнийн 12 цагт цагдаа дуудаж, тавилгаа буцаан авч явсан. Тавилгын 4 см тайрсан хэсэг нь далд газар байсан. Маргалдаад тайвшрахгүй болохоор утсаар яриад авах байх гэж бодсон. Гэвч 2 жил 3 сар болж байхад яриагүй, уулзаагүй. Бидний тавьсан шаардлага унааны хөлс, ажлын хөлсөө нэмж өгөөрэй гэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас А.*******, нөгөө талаас О. нар 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, тус гэрээгээр О. гал тогооны тавилга хийх, А.******* ажлын хөлсөнд нийт 2,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 6, 32-33/
5. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Нэхэмжлэгч А.*******аас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 1,530,000 төгрөгийг хариуцагч О.д төлсөн байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 8/
5.2. Гэрээний дагуу хийсэн гал тогооны тавилгыг хариуцагч О. буцаан авсан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
5.3. Талуудын маргааны зүйл нь урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх эсэх байна.
5.3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д аижл гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-д ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гал тогооны тавилга хийхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч О. нь нэхэмжлэгч А.*******ын өмчлөлд гал тогооны тавилгыг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
5.3.2. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан.
Талууд гал тогооны тавилгын хэмжээ зөрснөөс болж буцаан авч явсан байх тул ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан байна.
5.3.3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гал тогооны тавилгын хэмжээ зөрж, ажлын үр дүн биет байдлын доголдол үүссэн байх бөгөөд хариуцагч О. нь доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч А.******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг шаардах эрхтэй байна.
5.3.4. Хариуцагч О. нь доголдолгүй гал тогооны тавилга шилжүүлсэн гэх үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолсонгүй.
5.3.5. Иймд хариуцагч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 1,530,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч О.гээс 1,530,000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамж 39,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ