| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/11238/И |
| Дугаар | 197/ШШ2026/03021 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2026/03021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******од оршин суух, Цогт хийморь овогт ******* ийн /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,,од оршин суух, Борнууд овогт ын /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралданд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Т.ид холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Т. нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна. Шаардлага тавихаар зохицуулж өгнө гэдэг. Иймд 15,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэх нөхөр нь архи ууж байхдаа мөнгөө нэхээд авсан үйлдлийг нь аваагүй гэж ярьж байна. Манай эхнэрийг залгахаар аваагүй гээд хэлчих, эхнэр уурлаад байна гэж хоорондоо ярилцаж байсан. Найз нөхөд болохоор ийм үйлдэл гаргана гэж бодоогүй. ийн хүргэн т нэхэмжлэгч өртэй юм. Тэрнээс 5,000,000 төгрөгийг бэлнээр төлөөд 10,000,000 төгрөг болж байгаа. Газар худалдахаар ярилцаж тохиролцоод больсон үйлдэл яригдаж байгаа. ийн дүү , хоёроос мөнгөө нэхэмжилвэл нэхэмжилнэ. Ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд ийн нэр дээр байсан дугаар болон тай ярьсан хугацааг 2022 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл гаргуулах, ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулгыг 2022 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл гаргуулах хүсэлтийг гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч өөрөө гаргаж өгөх боломжтой байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Б.ийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас хариуцагч Т.ийн эзэмшлийн Хаан банкын тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, нийт 15,000,0000 төгрөг шилжсэн байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 6-7, 25/
6. Зохигчийн маргааны зүйл нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх байна.
6.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтын дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй.
6.2. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцоно гэдэг нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасны дагуу нэг этгээд гэрээ байгуулах талаар бусад этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлэх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тухайн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ойлголт юм.
Тодруулбал мөнгийг шилжүүлснээс гадна талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх шаардлагатай.
6.3. Хэрэгт Б. болон Т. нарын хооронд мөнгө шилжүүлсэн баримт байгаа хэдий ч нэг талаас зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг бодитой, хангалттай илэрхийлэгдэж, нөгөө тал түүнийг хүлээн авсан хүсэл зориг илэрхийлэгдсэн буюу зээлийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
6.4. Тиймээс нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Т.ид холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай Б.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ